Тэгвэл тус хамтлагийн урт шар үстэй охин Дээгий буюу А.Дэлгэрмаа 17 жилийн дараа эх орондоо ирлээ. Тус хамтлагийн Ганаа Францад, Дээгий Солонгост амьдарч буй. Харин Энжи “Шинэ Монгол” сургуульд багшилж, Гэгээнээ АНУ-д сургууль төгсөж ирээд эх орондоо ажиллаж амьдарч байгаа бөгөөд Г.Ичинхорлоо нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд соёл, урлагийн маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа аж.