 |
|
 |
|
Б.Нямбаяр: Худалдааг зогсоосон гэчихээд шонхор шувуугаа гаргасаар байна |
|
|
 |
|
 |
Б.Нямбаяр: Худалдааг зогсоосон гэчихээд шонхор шувуугаа гаргасаар байна
2020-03-13“Зууны мэдээ” сонин шонхор шувууны эргэн тойронд асуудал хөндөж байгаа билээ. Энэ удаа шонхор шувууг хамгаалах 
талаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, шувуу судлаач, доктор Б.Нямбаяртай ярилцсанаа хүргэе.
-Идлэг шонхорыг судлахын зэрэгцээ хамгаалах ажлыг санаачилж хэрэгжүүлдэг гэсэн. Шонхорыг ямар аргаар хамгаалж байна вэ?
-Манай байгууллага 2004 онд албан ёсоор байгуулагдан Хууль зүйн яаманд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Түүнээс өмнө 2-3 жил судалгааны ажлууд хийж байсан. Би АНУ-д махчин шувууны чиглэлээр магистр, дараа нь усны шувуудын талаарх судалгаагаар докторын зэргээ хамгаалсан. Энэ чиглэлээрээ өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна
Үндсэндээ манай байгууллага зэрлэг амьтдыг судлах, хамгаалах чиглэлээр эрдэм шинжилгээний ажил дагнан хийдэг. Монгол дахь байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудаас мэргэжлийн түвшинд хүрсэн, тэр дотроо шувуу судлалаар мэргэшсэн байгууллага гэж болно. Зөвхөн идлэг шонхорын талаар гаргасан судалгааны ажлыг яривал цаг их орох байх. Зөвхөн идлэг шонхортой холбоотой сэдвээр гадаадын хянан магадлалтай сэтгүүлд манай судлаачид 13-14 нийтлэл гаргасан байгаа. Дэлхий нийтээрээ эрдэм шинжилгээний ийм сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлүүдийг судалгааны ажил гэж хүлээн зөвшөөрдөг жишигтэй.
Шонхор шувууг хамгаалах тухайд бол 5000 үүр хийж, байршуулан, дараагаар нь мониторингийн ажлыг хийж байсныг дурдах хэрэгтэй байх. Мөн одоогоор махчин шувууд тогонд цохиулж олноороо үхэж байгаа асуудлыг шийдэхээр гадаад, дотоодын төрийн болон төрийн бус олон байгуулагуудтай хамтран ажиллаж байна. Манай төв шонхорын асуудлаар зөвхөн судалгаа хийж хамгааллын зөвлөмж, менежментийн шийдлийг боловсруулдаг судалгааны байгууллага.
-Шонхорыг гадагш гаргадгаас цөөрч байна. Тооллого явуулдаггүй, худалдсан мөнгийг юунд зарцуулдаг нь тодорхойгүй гэсэн шүүмжлэл гардаг. Тоог нь тогтоох бодитой аргачлал юу вэ?
-Манай улс 1990-ээд оны дунд үеэс эхлэн шонхор шувууг гадагш нь гаргаж эхэлсэн. Эхлээд судалгааны нэрээр, дараа нь худалдааны, дипломат харилцааны шугамаар гаргадаг болсон. Нэг үе худалдааны чиглэл нь тогтмолжиж ирсэн. Тэгэхэд жилдээ 300 орчим шонхор гаргадаг байсан. Олон улсын байгууллагууд болон Зэрлэг амьтан ургамлын төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын зүгээс Монголоос тогтмол гаргаж байгаа шонхорын тооны асуудлаас болоод худалдааг хорих санал гарч байсан. Учир нь та нар байгалиас нь шууд бариад гаргаад байна. Энэ нь байгаль дахь популяцид сөргөөр нөлөөлсөн байж магадгүй гэсэн шаардлага тавьж байсан. Сөрөг нөлөөгүй гэдгийг Монгол Улс баталж чадаагүй. Уг нь үүнийг батлах хэд хэдэн боломж бий. Нэгдүгээрт, идлэг шонхорын тооллого хийж түүн дээрээ үндэслэн тоо толгойг нь тодорхойлж болно. Нөгөөх нь бидний хийгээд байгаа хиймэл үүрэн дээр мониторинг хийгээд гарсан, бойжсон ангаахайны тодорхой хувиар тоогоо тогтоож болно.
Эхний хувилбараар нь улсын хэмжээнд шонхорын тооллого хийж тоо толгойг гаргах хэцүү. Манайд хааяагүй тархалттай, тоо толгойн хувьд ч бас тийм ховор шувуу биш л дээ. Манай улсад шонхор тоолох ажлууд нэлээн хэдэн удаа хийгдсэн. Гаргасан тоо нь асар их хэлбэлздэг. Дөрвөн мянгаас 13 мянгын хооронд янз бүрийн тоо гаргадаг. Зарим жил нь тооллогын мэдээнд улс төрийн нөлөө орсон тохиолдол ч бий. Ер нь идлэг шонхорын популяцийн тоо гаргах хэцүү. Энэ нь идлэг шонхорын тооллого хийж болохгүй гэж байгаа юм биш. Тоог нь гаргах хэцүү, гаргалаа ч тэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх магадлал бага. Ер нь ямар ч зэрлэг амьтны тооллогыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр чанартай хийнэ гэдэг амаргүй. Ялангуяа идлэг шонхор шиг олон улс дамнасан худалдаа наймааны асуудлаар анхаарал татдаг, улс төрийн нөлөө ихтэй шувууг бид үнэн зөв тоолсон гэх хэцүү. Үнэнийг хэлэхэд манайхнаас мэдээлж байгаа тоог хүлээн зөвшөөрөх газар олдохгүй дээ. Харин хиймэл үүрний бүтээмжээр тухайн жил гаргах шонхорын тоог гаргахад асуудал хамаагүй ойлгомжтой бөгөөд хялбар байдаг. Учир нь судалгааны хөдөлшгүй баримт дээр үндэслэгддэг.
-Хиймэл үүр шонхорыг хамгаалаад зогсохгүй судалгааны ажлын чухал талбар болдог гэсэн үг үү?
-Хиймэл үүрэнд хэдэн өндөг байна, хэд нь ангаахай болж бойжиж байна гэдгээр мониторинг хийж болно. Энэ судалгааг хийхэд тухайн аймаг, сумаас холбогдох мэргэжилтнүүд очоод хөндлөнгийн хяналт тавьдаг. Тиймээс гаргаж байгаа тоо баримт нь баталгаатай. Нөгөө талаас мониторинг хийхэд бид гаднаас сайн дурын ажилтан авч ажиллуулдаг, тэд давхар хяналт тавьж явдаг. Тэгэхээр судалгаагаар гаргасан тоо нь хэн нэгэн зохиосон биш бодит гэдэг нь ойлгогдоно.
Идлэг шонхор өөрөө үүр засдаггүй. Бусад шувууны үүрийг ашигладаг. Идлэг шонхорын төслийн хүрээнд 2009 оноос Төв аймгийн Ээж хад, Хэнтий аймгийн Дархан ууланд байх байгалийн үүр болон туршилтын талбай дахь хиймэл үүр дэх үржлийн амжилтыг харьцуулан гаргасан. Одоо байгаа хиймэл үүрний загварыг гаргаж авахын тулд өмнө нь ямар үүр хийх вэ, яаж хийх вэ, хаана байршуулвал үр дүнтэй вэ гэсэн тандан судалгаа, туршилтын ажлыг төслийн хүрээнд гурван жил шахам хийсэн. Нийт дөрвөн янзын загвар гарган тал хээр газарт байрлуулаад, алийг нь идлэг шонхор сонгож үүрлэж байгааг, мөн аль үүрэнд нь ангаахай илүү сайн бойжиж байгааг судалсан. Ингээд одоо хэрэглэж байгаа хажуу бөөрөн талаасаа ордог үүрний загварыг ашиглахаар шидсэн юм. Төсөл өргөжин хэрэгжих үеэр тэр загвараа илүү сайжруулан дээр нь чих хийж тогтоосон. Ингэснээр шилийн сар, хон хэрээ, хээрийн бүргэд зэрэг шувууд ашиглах боломжийг давхар шийдэж өгсөн. Ингээд төслийн дараагийн шатанд зүүн таван аймгийн болон 20 сумын байгаль орчны мэргэжилтнүүдтэй уулзаж ажлаа танилцуулж зөвлөлдөөд хиймэл үүрээ байршуулсан. Орон нутгийнханд ойлгуулж, хаа хаанаа мэдээлэлтэй байсан учраас төсөл хэрэгжихэд бэрхшээл гараагүй. Тухайн үед БОНХЯ, Арабын Нэгдсэн Эмират улсын Байгаль орчны хөгжлийн агентлагийн хамтран ажиллах гэрээний хүрээнд тэр төсөл хэрэгжсэн юм.
Тэдгээр хиймэл үүрийг 2010 оны өвөл хийж дуусахад, хойтон хавраас нь эхлээд шонхороос гадна шилийн сар, хон хэрээ, начин шонхор үүрлэж эхэлсэн. Хэдийгээр бид үүрлэж байгаа бүх шувуудыг бүртгэдэг ч зөвхөн идлэг шонхорын тоог л тогтмол гаргадаг. Хон хэрээ, начин шонхор, шилийн сар элбэг байдгийн зэрэгцээ тэгтлээ анхаарал татдаггүй. Хиймэл үүрэнд анхны жилдээ буюу 2011 онд 200 хос, 2012 онд 380, 2013 онд 568 хос, 2014 онд 766 гаруй хос шонхор үүрлэсэн.
Ер нь хиймэл үүр шувуудад хэрэгтэйгээс гадна бэлчээрт хэт олширсон мэрэгчдийн тоог хянахад тустай. Учир нь шонхор, сар зэрэг тал хээрийн махчин шувуудын үндсэн идэш тэжээл нь цайвар үлийч буюу үлийн цагаан оготоно, бусад мэрэгчид байдаг. Энэ жил 1.8 тэрбум төгрөгийг үлийн цагаан оготно устгах хор цацахад төсөвлөсөн байгаа. Тэр их мөнгөөр бэлчээрийг хордуулснаас махчин шувуудыг хиймэл үүртэй болгох ажлыг дэмжвэл ногоон хөгжлийн бодлоготой уялдсан зөв шийдвэр болно.
Хиймэл үүрний төсөл их ажиллагаатай. Зүгээр хэдэн үүр бариад суурилуулчих зүйл огтоос биш. Бидний мониторингийн ажил хавар эхэлдэг. Шувууд өндгөө дарж эхэлсэн цагаас сүүлийн ангаахай үүрээ орхин нисэж явах хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд ангаахайнуудаа бөгжлөнө, бас микрочип суулгана. Хамгийн сүүлд бүх үүрээ цэвэрлэж цэмцийлгээд хойтон шувууд ирж дахин үүрлэхэд нь бэлэн болгоод тухайн жилийн ажил дуусдаг.
Ангаахайнууд 100 хувь бойжихгүй, үхэл хорогдол гардаг. Үүрээ орхиод нисч чадах ангаахайнуудын тоогоор тухайн жилийн үржлийн амжилт бүтээмж тодорхойлогдоно. Залуу шувуудын бие гүйцэж үржлийн насанд хүртэлх үхэл хорогдол хэчнээн байгааг тогтоох боломжийг бөгж, микрочип ашиглан судалдаг. Ер нь энэ их ажил бас овоо хүн хүч шаарддаг. Жилд 4-6 баг гарч, 5000 үүрийг 4-5 удаа шалгаж, ангаахайнуудыг бөгжилж, хамгийн сүүлд үүрнүүдийг цэвэрлээд дуусна гэдэг маш том ажил. Энэ төсөл олон улсад үлгэр жишээ гэж үнэлэгдэж, үр дүнг нь Монгол Улс тогтвортой ашиглах ёстой гэсэн зөвлөмжүүд тухайн үед өгч байсан. Ер нь Монгол Улсын түүхэнд байгаль орчны чиглэлээр хийсэн ажлууд үүн шиг олон улсад үлгэр жишээ болж байсан тохиолдол цөөхөн. Тэр дотроо шувууны төрөлд олон улсад нэр хүндтэй болсон ийм төсөл байхгүй гэдгийг баттай хэлж чадна.
-Судалгааг харахад төсөл 2009-2014 он хүртэл амжилттай хэрэгжиж, 2015 оноос яагаад буурсан үзүүлэлт гарсан юм бэ?
-2012 онд шонхорыг Үндэсний бахархалт шувуугаар өргөмжлөн баталж, Засгийн газраас худалдааг хорьсон тогтоол гаргаж олон улсад зарласан. Тэгэхээр худалдааны асуудлаар Монгол Улсад идлэг шонхорын менежмент хийх ямар ч шаардлагагүй болноо доо. Гэтэл худалдааг зогсоосон гэсэн атлаа бодит байдалд шонхороо гадагш нь гаргасаар байгаа. Тиймээс Арабын Нэгдсэн Эмират улсын төслийн хөрөнгө оруулалт нь БОАЖЯ-ны үйл ажиллагаатай уялдахгүй болсон. Манай улс хэдэн шонхор гаргаж байгаа тухай олон улсад өгдөг тоо мэдээгээ хүртэл өгөхөө байсан. Иймээс төслийг 2015 онд цаад талаасаа зогсооход хүрсэн. 2015 оны тоо бүрэн биш, мөн тухайн жил мэрэгчдийн тоо бага байсан. Дээр нь 1000 орчим үүр хулгайд алдагдсан гээд хэд хэдэн шалтгаан бий. Уг нь энэ төслийн судалгаанд үндэслэн Монгол Улс худалдаалах шонхорын тоогоо гаргаад явна гэсэн загвар байсан. Гэтэл төслийнхөө үр дүнг ашиглахгүй болохоор бүх зүйл авцалдаагүй болж зогссон. Хамгийн гол нь энэ төсөл уул нь манай улсын шонхорын худалдаанд их ач холбогдолтой ажил байсан гэдгийг л хэлэх байна даа. Засгийн газар, яам хоёр одоо энэ ажлыг сэргээе гэвэл олон улсын зүгээс дэмжигдэх л байх. Учир нь Монголд хэрэгжсэн энэ төслийн загвараар одоо Хятад, Казахстан хоёрт төсөл хэрэгжиж байна. Алсдаа энэ улсууд шонхорын зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж ирэх болов уу гэж харж байна. Эндээс хэн хохирч байна гэвэл нэгд, Монголын шонхор, хоёрт, манай улс байна даа. Магадгүй биднийг ингээд ярихаар энэ нөхөр шонхорын наймааг дэмждэг хүн байна гэж бодож магад юм. Бид шонхорын худалдааг дэмжихгүй, гэхдээ энэ шувуу бол байгалийн нөхөн төлждөг баялаг, дээр нь манай улсын Засгийн газар энэ шувууг зарах, бэлэглэхээ зогсоохгүй нь ойлгомжтой тул шувуундаа хэрэгтэй хамгийн зөв шийдлийг эрж олох шаардлагатай байгаа юм. Шонхор шувууны ачаар манай дэд бүтцийн хөгжилд хэчнээн хөрөнгө оруулалт орж ирэв. Ингээд бодохоор нэг талаар их буянтай шувуу, нөгөө талаар жаахан азгүй шувуу шүү. Бид судлаач хүмүүс тул яавал энэ идлэг шонхорын худалдаа, бэлэглэлийг байгаль дахь популяцид сөрөг нөлөөлөлгүй явуулах вэ гэдэг арга олохыг л хичээж байна. Үүний шийдэл нь хиймэл үүр байлаа. Тэр гадагш гаргаад, тогонд цохиулж үхээд байгаа шувуудыг энэ хиймэл үүрэнд жил бүр бойжиж байгаа ангаахайнууд нөхөж байна гэхэд бараг л буруудахгүй болов уу.
Ховор шувуудын популяцийг хиймэл үүрний тусламжтайгаар үржлийг нь тэтгэж тоо толгойг өсгөдөг практик маш олон оронд бий. Манай оронд идлэг шонхорт хиймэл үүр барьж өгөх ажлыг 1998 онд АНУ-ын эрдэмтэн Дэвид Эллис гэдэг хүн хийж эхэлсэн байдаг. Түүнээс хойш хэд хэдэн байгууллага төсөл хэрэгжүүлэн тэр ажлыг сайжруулан ажилласан. Манай хиймэл үүрний төсөл мөн адил, гэхдээ шинжлэх ухааны судалгаа сайтай бодит үр дүнтэй ажил болж чадсан.
-Идлэг шонхор өндөр хүчдэлд цохиулж үхдэг нь тоо толгой цөөрөх нэг шалтгаан болдог уу?
-Мэргэжлийн бус хүмүүс өндөр хүчдэл гэдгийг цахилгаан гэж ганц ойлголтоор ойлгоод байгаа юм. Тэр шувуу ихээр алаад байгаа нь нам хүчдэлийн буюу 6-15-ын кВ-ын дамжуулах шугам байдаг. Өндөр хүчдэлийн буюу 35-220 кВ-ын түгээх шугамд шонхор шувууд тогонд цохиулж тэр болгон үхээд байдаггүй. Бүргэд, тас, өрөвтас зэрэг том биетэй шувууд өндөр хүчдэлийн шугаманд тогонд цохиулах нь бий. Хоорондоо асар их зөрөөтэй цахилгаан шугам сүлжээний бүтцүүд. Үүнийг бас их ойлгож яримаар байгаа юм.
Ихэнхдээ идлэг шонхор, шилийн сар зэрэг махчин шувууд 15 кВ-ын шугамд цахилгаанд цохиулж, зарим тохиолдолд нисч явахдаа цахилгааны утас эсвэл шонг мөргөж үхдэг. Гол асуудал нь төмөр бетон цутгамал тулгууртай цахилгааны шонгуудын оройн бүтэц загварын алдаатай хийгдсэнээс энэ аюул нүүрлэж байна. Үүнийг засахаар БОАЖЯ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд 6-15 кВ-ын дамжуулах шугамын стандарт гаргах, одоо байгаа шонгуудыг аюулгүй болгох хамгаалах хэрэгслийн загвар гаргахаар ажиллаж байна. Мөн энэ асуудлаар БОАЖЯ-тай хамтран эрчим хүчний дамжуулах, түгээх шугамынхантай 2013 онд үндэсний хэмжээний уулзалт хийсэн. Гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудтай санал солилцож, туршлага судалж байна. Энэ чиглэлээр олон ажил хийж ирсэн, тус бүрийнх нь тухай яривал дуусахгүй, тусдаа нэг том сэдэв болох байх.
Дашрамд хэлэхэд хиймэл үүрэнд бойжсон маш олон ангаахай шонгийн модны доороос тогонд цохиулсан байдалтай олдож байна. Бид тэднийг бойжуулаад байдаг, тэд тогонд цохиулж үхээд байдаг, Засгийн газар нь гаргаад байдаг. Манай улсын шонхорын худалдаа маань дипломат шугамаар бэлэглэх гэдэг гоё нэр зүүсэн л болохоос хэвээр байгаа шүү дээ. Энд Засгийн газар улсын нууц тогтоол гаргаад явуулаад байдаг. Цаад талдаа дипломат шугамаар хийж байгаа ажил гэж хардаг хүн дэндүү цөөн шүү. Олон улсын байгууллагууд манай улсыг шонхорын худалдаагаа яаж хийж байгааг маш сайн ажиглаж л байгаа, тэд тэнэг биш. Муу нуухаар сайн илчил гэдэг үг байдаг. Тэрийг л бодмоор байгаа юм. Судлаач хүний хувиар дахиад хэлэхэд энэ Засгийн газар, БОАЖЯамны удирдлага хиймэл үүрний төслийн туршлага, загварыг дам хүний амаар эсвэл сонин хэвлэлээр биш, бидэнтэй биечлэн уулзаад нэг сайн сонирхоод үзээсэй л гэж хүсэх юм даа.
-Гэхдээ поошиг тайрч хийсэн шонхорын тэр үүрнүүд шаардлага хангахгүй, тал хээрийн салхи ихтэй нутагт хүйтэн төмөр дотор шувуу өвөлжих боломжгүй гэсэн шүүмжлэл гардаг. Энэ талаар та юу хэлэх бол?
-Саяхан танай сонинд төмрөөр хийсэн хиймэл үүрэн дотор ангаахайнууд бараг л шарагдаж үхдэг байх магадлалтай гэсэн маягийн сэтгэгдэл МУИС-ийн багш, шувуу судлаач, доктор С.Гомбобаатар бичсэн байсан. Энэ их хариуцлагагүй мэдээлэл юм. Учир нь нэгд, үүр өөрөө битүү сав бас биш, том амтай, хажуудаа агаарын солилцоо чөлөөтэй нэвтрэх салхивч нүхнүүдтэй, түүгээрээ тэр дулаан зохицуулагддаг, хоёрт дээвэртэй тул харин ч халуун нар ангаахайнууд дээр шууд тусахаас хамгаална, гуравт хагас битүү үүр тул ангаахай хүчтэй салхинд цохиулах, хийсч унах аюулгүй, дөрөвт хиймэл үүрэн дэх шонхорын үржлийн амжилт байгалийн үүрнийхээс арай илүү байдаг. Ер нь шонхор шувууд тэдгээр үүрүүдийг өөрсдөө сонгож ашиглаж байгаа, тэдэнд байгалийн үүр гэсэн сонголт бас бий. Ухаалаг амьтан болохоор хаана юунд үүрлэхээ ер нь мэднэ дээ. Зун гадаа агаарын температур +35 хүрэх тэр үед идлэгийн ангаахайнууд аль хэдийнэ том болдогоо болоод үүрээ орхисон байдаг. Мэдээж өвөл ангаахай үүрэнд байхгүй. Гэхдээ бие гүйцсэн шувуу хааяа ирж хоноглодог, учир нь тэдэнд өвөл нөмөр нөөлөгтэй тухтай оромж болдог. Ер нь төмөр үүрнээс болоод дотор нь шувууд үхээд байвал бид энэ ажлыг үргэлжлүүлэхгүй зогсоох л байсан шүү дээ.
Ер нь поошиг хэрэглэдэг нь бас учиртай л даа. Нэгдүгээрт поошиг нь удаан жилийн настай. Хоёрдугаарт барихад амархан, зардал бага гарна. Гуравдугаарт, идлэг шонхор, шилийн сар нь төмөр, мод, бетон бүтэц зэрэгт хамаагүй үүрлэдэг шувуу. Поошиг бол витафитийн жүүсний сав учраас ямар нэгэн хортой нөлөөгүй. Үйлдвэрээс нь шууд худалдаж аваад үүр хийсэн. Би түрүүнд хэлсэн, үүрний дөрвөн загварыг туршсан гэж. Дээр нь тэдэнд байгалийн үүр зөндөө байгаа. Тэгэхээр шонхорын үүр бол хүний сонголт биш. Бид загвар гаргаад шувуунд сонголтыг нь олгосон.
Манай хиймэл үүрэн дотор тухайн газрын хөрснөөс дэвссэн байх учраас шувуу тэрийг хонхойлоод шууд үүрлэх боломжтой. Хүмүүс шонхор шувууг авчраад хүчээр үүрэнд байлгаад байгаа юм биш, шувууны сонголтын асуудал. Шувуу тэр үүрэнд үүрлэхгүй ч байж болно шүү дээ. Хиймэл үүрэнд бойжсон ангаахайнууд нүүдэллэж, хаа байсан Төвдийн өндөрлөг орж өвөлжөөд буцаад ирж байгаа нь эрүүл саруул бойжсоных. Өнгөрсөн жил 10 бодгаль шилийн сарын ангаахайд дохио дамжуулагч зүүсэн, бас л асуудалгүй одоо энд тэнд явж л байна.
-Шонхор шувууны тооллого хийх хэцүү гэсэн. Танай төв ийм оролдлого хийж байв уу?
-Манайх бие даасан тооллого хийж үзээгүй. Ийм оролдлого хийж байсангүй. Юуны өмнө энэ ажлыг хийх шаардлагыг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Хуулиндаа амьтдаа тодорхой хэдэн жил болоод тоолно гээд заачихсан тул тооллого хийх ёстой гэдэг. Би үүнтэй санал тэр болгон нийлдэггүй. Мэдээж зарим тал дээр нийлэх зүйл байлгүй яахав. Ер нь хууль дагах ёстой бол бүх амьтдаа тоолох хэрэгтэй биз дээ. Өнөөгийн эдийн засаг, хүний нөөцийн хувьд арай л хүндрэлтэй асуудал. Ер нь шонхор тоолох гэдэг хүн хүч, орон зай, урт хугацаа, зардал их шаардсан ажил. БОАЖЯ-наас өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа тооллого зохион байгуулсан. Хамгийн сүүлийн тооллогыг ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС, Шувуу судлалын нийгэмлэг хамтран хийсэн байдаг.
Ер нь зэрлэг амьтны популяцийн тооллогын дүн байнга асуудалтай байдаг. Учир нь мэргэжлийн үүднээс авч үзэхэд тэрхүү гаргасан тоо хэр үнэмшилтэй вэ гэхэд хэцүү. Нэгдүгээрт, хээрийн судалгаагаар үзэгдэн бүртгэгдсэн шувууд бол Монгол дахь хамгийн доод талын тоо байх ёстой. Тэр тоогоо явсан газар нутагтай харьцуулсны үндсэнд багцаалсан дүнг гаргадаг юм. Гэтэл тооллогын хугацаа буруу сонгосноос болоод сүүлийн тооллогод арай л өндөр гарчихшиг болов уу гэж бодож байна. Учир нь сүүлийн тооллогыг 6-7 сард явуулсан, өөрөөр хэлбэл тухайн жилийн нисгэл ангаахайнууд ихээр тоологдсон байх бүрэн үндэслэлтэй. Ийм судалгаан дээр үндэслэж Засгийн шийдвэр гарах жаахан тусгүй л байгаа юм. Тиймээс идлэг шонхорын тооллогыг хугацаанд шахагдалгүй, мэргэжлийн хүмүүс хийх ёстой юм. Хэрэв тооллогын дүн зөвхөн гадагш гаргах шонхорын тоог тогтооход хэрэгтэй байгаа бол хиймэл үүрэнд бойжсон ангаахайнуудын тоог барихад хангалттай. Тэртээ тэргүй хиймэл үүр төсөл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд дэмжигдсэн ажил тул хэн ч буруутгахгүй. Харин ч дэмжинэ. Иймд тусад нь асар их зардал болж тооллого хийх хэрэггүй. Хэрэв би мэддэг байсан бол тэгэх л байсан. Харин тэр хэмнэсэн мөнгөөрөө хотон, мазаалай, цаа буга, хандгай мэтийн нэн ховор амьтдаа тоолох, хамгаалахад зарцуулна.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Б.Нямбаяр: Худалдааг зогсоосон гэчихээд шонхор шувуугаа гаргасаар байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|