 |
|
 |
|
АН-д хуучин лидерүүд нь багтаж шингэх орон зай үлдэх үү? |
|
|
 |
|
 |
АН-д хуучин лидерүүд нь багтаж шингэх орон зай үлдэх үү?
2020-03-241992 оны зургадугаар сард болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авч тасархай ялалт байгуулав.  Харин Монголын Ардчилсан Нам (Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй), Нэгдсэн Нам (С.Зоригийн үүсгэн байгуулсан), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (Да. Ганболдын)-ын эвсэл ердөө дөрөвхөн суудал авч бараа сураггүй ялагдаж билээ. Хэдийгээр 1990-1992 онд эвслийн Засгийн газар байгуулагдаж МАН-ын Д.Бямбасүрэн Ерөнхий сайдаар, ардчилсан хүчнээс Да.Ганболд Тэргүүн шадар сайдаар, Д.Дорлигжав Шадар сайдаар ажилласан ч ард түмэн хоёр жилийн дараа ардчилагчдаас нүүр буруулсан юм. Үүнээс сургамж авсан ардчиллын төлөө хэмээн гарч ирсэн намууд нэгдэж нийлэх арга замыг сонгож эхлэв. Улмаар МоАН, МҮДН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-ыг байгуулж анхны даргаараа Ц.Элбэгдоржийг сонгож билээ. Зүгээр ч нэг сонгох биш, нийт улс орныг хамарсан арга хэмжээ болсон.
МҮАН 1996 оны УИХ-ын сонгуульд Р.Гончигдорж, Баабар нарын МСДН-тай хамтарч оролцохоор тохирч “Ардчилсан холбоо” эвсэл байгууллаа. Тэд өөртөө итгэлтэй, харьцангуй шинэлэг, өвөрмөц (давшингуй) тактикаар сонгуульд оролцож УИХ-д 50 суудал авах нь тэр.
Засгийн газраа дангаараа байгуулах бүрэн боломж ийнхүү бүрдлээ. Ерөнхий сайдаар М.Энхсайхан томилогдож, “Ардчилсан холбоо” эвслийн сонгуулиар дэвшүүлсэн “Таны итгэл-Битгий зүтгэл” амлалтыг хэрэгжүүлэх хүндхэн даалгавар хүлээсэн юм. Тэр маш богино хугацаанд либераль реформ хийхээр яарлаа. Юуны түрүүнд суурь үнийг чөлөөлж, өмч хувьчлалыг эрчимжүүлэхээр бэлтгэлгүй, цочир гэмээр арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч эхлэв. Улсын үйлдвэрийн дарга, захирлуудыг халж, дараа нь банк руу “довтоллоо”. Сөрөг хүчин ч зүгээр байсангүй зарим хэвлэл мэдээллийн дэмжлэгтэйгээр эрх баригчдын нэр хүндийг нийгэмд богино хугацаанд савлуулахаар сэхээ өгөлгүй дайрч эхлэв. Мөнгөний ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, төсвийн орлого тасарч, ард иргэдийн цалин тэтгэвэр цагтаа буухаа болив. Нийгмийн бухимдал мэдэгдэхүйц нэмэгдлээ. Ийм эмзэг үед Ерөнхий сайд М. Энхсайхан ард иргэдэд хандаж “Тайван амгалан байцгаа. Бүсээ чангал. 18 сарын дараа тогтвортой хөгжлийн зам дээр гарч ирнэ” гэсэн утга бүхий мэдэгдэл хийлээ. Гэхдээ түүний энэ яриа асуудлыг шийдэж чадсангүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгааллын бодлогыг хоёрдугаарт тавьж, орхигдуулж эхэлсэн нь ард иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулах болсон юм.
Үүнээс болоод “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын нэр хүнд унаж, дээр нь эрх баригчид хоорондоо ам хэлээ олохоо больж эхэлсэн нь мэдрэгдэж байлаа. Эвслийн шийдвэр гаргах түвшний гол тоглогчид болон М.Энхсайхан нарын хооронд зөрчил үүссэн гэсэн үг. Энэ үл ойлголцол явсаар байгаад 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд Засгийн газраа огцруулахад хүргэх нь тэр. Үнэндээ сөрөг хүчин болох МАН гэхээсээ “Ардчилсан холбоо” эвсэл өөрсдөө засгаа огцруулсан гэвэл үнэнд нийцнэ. Энэ үйл явц болохоос хэдхэн хоногийн өмнө М.Энхсайхан “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар намайг огцрохыг шаардаж, үүнийгээ МҮАН-ын Ерөнхий зөвлөлөөр дэмжүүлэхийн оролдож байна” хэмээн гомдоллосон ч тусыг эс олсон юм. Хэдийгээр түүний халааг Ц.Элбэгдорж авсан ч Засгийн газар нь ердөө гуравхан сар л насалж билээ. АХ эвслийн хоёрдахь Засгийн газар унасны дараа тэд гуравдахь танхимаа байгуулах гэж их зүдэрсэн дээ. Ц.Элбэгдорж огцорсны дараа Да.Ганболдыг Ерөнхий сайдад 7 удаа нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь “хар тамга” дарж (тэр үед Ерөнхий сайдад нэр дэвшигч нь Ерөнхийлөгчөөс “виз” аваагүй бол УИХ-д орох хууль эрхзүйн боломжгүй байв) байлаа. Удаа ч үгүй С.Зориг хэрцгийгээр алагдлаа.
“Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын нэр хүнд нийгэмд улам унаж эхлэв. Хамгийн гол нь тухайн үед ардчилсан хүчин түүхэн боломжоо ашиглаж чадаагүй бөгөөд, гол буруутан нь сөрөг хүчин гэхээсээ өөрсдөд нь байсан юм. Өөрөөр хэлбэл, улстөрийн хүчний хувьд төлөвшөөгүй, үзэл бодлын нэг шугаман дээр гарч ирж чадаагүй нь зорилго, бодлого, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байсан гэдэг.
Үүнээсээ болоод 1996-2000 оны хооронд эрх барих хугацаандаа дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, улмаар 2000 оны сонгуулиар ард түмнээс арай ядан ганцхан суудал чангааж билээ. “Ердөө дөрөвхөн жилийн өмнө парламентад 50 суудал авч байсан нам дараагийн сонгуулиар ердөө нэг суудал авна гэдэг дэндүү харамсалтай бөгөөд хариуцлагагүй хэрэг” хэмээн гишүүд, дэмжигчдээсээ зэмлэл хүлээж байлаа. Ямар ч байсан тус тусдаа явж хүчээ тарамдуулах биш нэгдэж нийлэх нь хамгийн зөв гарц гэж харснаар ардчиллын төлөөх намуудын нэг гэрт орох үйл явц шуурхай өрнөсөн юм. Улмаар 2000 оны 12 дугаар сарын 6-нд Монголын Үндэсний Ардчилсан Нам, Шашинтны Ардчилсан Нам, Сэргэн Мандлын Нам, Монголын Социал-Демократ нам зэрэг зургаан нам нэгдэж АН-ыг үүсгэн байгуулсан бөгөөд анхны даргаараа Д.Дорлигжавыг сонгож билээ. Хэдийгээр нэгдсэн том улстөрийн хүчин мэндэлсэн ч ардчилсан хүчний зовлон үүгээр дууссангүй. Бие даасан намын шинжээ санагалзсан амбиц нь үе үе фракц хэлбэрээр хүчтэй илэрч, тэр хэмжээгээр АН-ын дотоод эв нэгдэл нь ганхаж байлаа. 2004 оны сонгуульд АН-ыг М.Энхсайхан тэргүүлж оролцсон ч “Алтан гадас” фракцийн лидерийн нэг болох Р.Гончигдоржтой сонгууль хаяанд ирэн иртэл тэрсэлдсэн юм. Улмаар энэ хагарал “Эх орон-Ардчилал” эвслийг задралд хүргэсэн тамга тэмдгээ булаалдсан “зодооноор” төгсч билээ.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл АН дотор хямрал бодитой оршсоор байлаа. Хэдийгээр М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон ч нам доторх зарим бүлэглэл нь түүний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй талаар одоо ч яриа байдаг гэсэн. Иймэрхүү хүйтэн хөндий хуваагдмал хандлага нь 2006 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн их эвслийн Засгийн газрыг огцрох үед нийгэмд бүр хүчтэй мэдрэгдэж билээ. Тухайн үед намаасаа хөөгдөх нь хөөгдөж, нам байгуулах нь байгуулж, өөр намд орох нь орсон юм даг.
Энэ намын үзэл бодол, эрх ашгийн хуваагдмал байдал 2014 оны 12 дугаар сард З.Энхболдыг АН-ын дарга болсны дараа ч үргэлжилсэн. З.Энхболд тамгаа авангуутаа хамгийн түрүүнд АН-ыг фракцгүй нам болсныг зарласны цаана нэг талаас намынхаа бодлого шийдвэрийг нэгтгэх, хүчээ тарамдуулж өмнөх алдаагаа давтахгүй байх зорилго оршиж байгаа нь хэнд ч ойлгомжтой байв.
Гэхдээ намын даргын лүндэн буулгаснаар өнөөх фракцууд нь тарж бутарна гэдэг юу л бол. Үзэл бодлын зөрүүг үг хэл, үзэгний үзүүр шийднэ гэж үү? Тэр ч утгаараа фракцууд нь тодорхой эрх ашиг дээр төвлөрдөг учраас ил, далд уулзаж, наймаа тохироогоо хийсээр л байх нь дэндүү тодорхой. З.Энхболд өөрөө “Манай нам олон намаас бүрдсэн болохоор үзэл бодлын зөрүү байдаг” гэж хүлээн зөвшөөрсөн шүү дээ.
Тэгэхээр энэ өнцгөөс нь харвал тэр өөр, өөр үзэл бодлыг механикаар хориглоод амжилтад хүрэхгүй нь ойлгомжтой баймаар. АН-ын хуваагдмал шинж, дотоод үл ойлголцол нь С.Эрдэнийг намын дарга болсноос хойш улам даамжирсан. Тэр хүн эв эеийг хичээж, олон ургальч үзлийг дээдлэх биш дарангуйлагч шиг аашилж байна гэдэг шүүмжийг өөр бусад улстөрийн хүчнээс биш намынхаа нөхдөөс мөн ч их сонсч байна. Ялангуяа АН-ыг залуу гишүүдээс бүрдсэн “Шинэчлэл” хөдөлгөөнийхөн 2019 оны 10 дугаар сарын 23-нд сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийх үеэрээ “С.Эрдэнэ Хандгайтын амыг тэр чигээр нь авсан нь үнэн биз дээ. Хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг авсан нь ч үнэн. Энэ хулгай биш үү?” гэгчлэн хатуухан үгийг харамгүй дайсан юм. Тэдний гол зорилго ерөөсөө АН-ын ээлжит бус Онц их хурлыг яаралтай зарлан хуралдуулж, намын даргаа сольж, АН-д өргөн хүрээтэй шинэчлэл хийхэд оршиж байгаа нь илэрхий болсон асуудал. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг идэвхтэй сөхөж, намынхаа бодлогыг, намынхаа даргыг шүүмжлэхээр цагдаа, шүүхэд өгдөг байдал нь шинэчлэлийн залуусын дургүйцлийг ихээр төрүүлээд байгаа билээ. Юутай ч ардчиллын 30 жилийн ойг АН өнөөх л хуваагдмал, үл ойлголцлын манан дундаа угтан, “тэмдэглэсэн”. Цааш цаашдаа энэ намд ямар хөдөлгөөн орж, АН гэдэг нэрэн дээр хэн, хэн үлдэхийг харах л үлдлээ.
Нэгэн цагт намдаа нөлөө бүхий байр суурьтай явсан Лу.Болд, Ж.Батзандан нар туурга тусгаарлаж, ШИНЭ нам гээчийг байгуулсан нь АН-ын задралын бодит жишээ, дөнгөж эхлэл нь байж тун магадгүй. Гэхдээ тэд сайн дураараа салж нүүгээгүй намынхаа шахалт хавчилтаар өөрсдийнхөө сонголтыг хийсэн.
Давтан хэлэхэд Ж.Батзандан, Л.Болд нарыг намаасаа хөөсөн нь АН-ын задралыг эхлэлийг тавьсан. Цаашид ч энэ намд нэлээд томоохон хагарал, хуваагдал үүсэх нь тодорхой боллоо. Нэгэн цагт энэ намыг толгойлж явсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад төрөлх намынхаа гишүүнчлэлийг сэргээсэнгүй. Сэргээсэнгүй ч гэж дээ, түүнд санаа байсан ч нам нь хүлээж аваагүй ч байж мэднэ. Хэдийгээр Ц.Элбэгдорж саяхан хилийн чинадаас “Парламент” телевизэд өгсөн ярилцлагадаа өөрөө намын гишүүнчлэлээ сэргээхийг хүсээгүй гэж мэдэгдсэн ч түүнийг хэд хэдэн асуудал дээр шалгах хууль эрхзүйн шаардлага үүсээд байгаагаас нам нь нүүр бууруулах болсон байж тун магадгүй. З.Энхболд АН-ын даргын Зөвлөхөөр очсон болохоор Ц.Элбэгдоржийн хувьд энэ намын үүд хаалга хаалттай гэсэн үг. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа 2019 оны 6 дугаар сарын 26-нд АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирэнгүүтээ “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой мэдүүлэг өгөхдөө УИХ-ын дарга байсан З.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар мэдэж байсан гэж ярьсан юм байна. Эрх мэдлээ хэтрүүлж, УИХ-д хэлэлгүйгээр авчихсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй ээ. Байхгүй гэдгээ хуулийн дагуу хэлээд гарч явна. УИХ-д мэдэгдэхгүй авсан нь буруу. Хуулийн дагуу шийдүүлэх ёстой гэдэг байр суурь одоо ч хэвээрээ. Энэ газраас бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаад байгаа гэнэ. Та ирж мэдүүлгээ өгөөрэй” хэмээн мэдэгдэж байсныг хүмүүс санаж байгаа. Ингэж ярьж байсан хүн эрэн сурвалжлагдаж байгаа нөхрийг эгнээндээ авах уу? АН-д нэлээд байр суурьтай Ц.Элбэгдоржийг өмгөөлөн хамгаалагч хүмүүсийн хувьд намынхаа удирдлагуудтай гар, сэтгэл нийлж ажиллахад тийм ч амаргүй байх болов уу. Зарим нэг нь өөр сонголт хийгээд намаасаа нүүр буруулах нь бараг тодорхой. Сонгуулийн өмнө үү, хойно уу гэдэг л асуудал бий.
2008 оны сонгуулийн дараа АН-ын даргаар сонгогдoж байсан Н.Алтанхуягийг ч саяхан Дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилал шинэчлэлийн намын нууц ноёнтон гэж ярьж бичиж байна. Ц.Элбэгдоржийн хонгилыг “илчилсэн” түүнийг С.Эрдэнийн тушаалаар АН-аас хөөсөн нь зарим гишүүд дэмжигчдийнх нь дургүйцлийг ихэд төрүүлсэн юм билээ. Мань эр өөрөө “Эд нар намайг хөөнө гэж юу байдаг юм” гэж гүрийсэн ч АН-аас албан ёсоор өрх тусгаарлахаар зэхэж байх магадлал өндөр.
Түүнийг дагаад намирчих хүмүүс тийм ч цөөн биш болов уу. Хэрэв Н.Алтанхуяг өөр нам байгуулаад зүтгэчихвэл АН-ын “хундаамнаас” нэг том тоосго суга үсэрлээ л гэсэн үг.
Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл бол нэгэн цагт АН-д том байр суурьтай явсан улстөрч. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргээр шалгагдаж байгаа түүний хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хамгийн гол нь Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Х.Баттулгыг хэвлэлээр байнга гөвж, Төрийн тэрүүний нэр төрд халдсан хэргээр нэг биш удаа шүүхээр шийтгүүлсэн нь АН доторх байр суурийг нь ганхуулах эрсдэлтэй. Яагаад гэвэл Х.Баттулгын баруун гарын хүн АН-ын даргын Ахлах зөвлөхөөр очоод байна шүү дээ. Гэхдээ Э.Бат-Үүл гандан бууралгүй Гэр хорооллын хөгжлийн намаа тордоод явчихаж мэднэ. Энэ нь АН-д мэдээж хохиролтой. Ингээд бодохоор АН хэл ам татаж, хэрэг төвөгт холбогдсон хуучин бууны хугархайнуудаасаа салах бодлого барьж байгаа нь тодорхой байна. Тэгж байж шинэчлэгдэнэ, цэвэршинэ гэж бодоод байна. Гэхдээ энэ нь тус намыг улстөрийн хүчний хувьд задралд хүргэх үйл явц юм.
Д.Лхагвадорж
Эх сурвалж: sonin.mn |
| АН-д хуучин лидерүүд нь багтаж шингэх орон зай үлдэх үү? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин лидер байхдаа яахав дээ,монголыг цөлмөсөн,дээрэмчдийн толгойлогч гээ ч ,ДОРЛИГЖАВ ЛУЙВАРЧИН НЬ ЦАХИЛГААН хөдөлгүүр зохиож эрдэмтэн болсон гэлүү ха ха ха,эд ичихгүй шүү ,хэдэн ядарсан эрдэмтэдийнхээ толгойг хүртэд луйвардах юмаа, ЭНЭ НӨГӨӨ АРДЧИЛАЛ НЬ УУ ХА ХАХ ХА ХА
2020-03-25 | 22:17:11 | 66.181.161.106 | |
Зочин ХУУЧИН ЛИДЕРУУД ТУХАЙН ҮЕДЭЭ ИДЭЖУУГААД МУ-ЫГ ҮГҮЙ ХИЙХЭЭ ШАХААД ОДОО БОЛОО БАЙЛГҮЙДЭЭ. ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ
2020-03-24 | 18:05:25 | 64.119.17.176 | |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|