 |
|
 |
|
Коронавирус ба дэлхийн монголчууд |
|
|
 |
|
 |
Коронавирус ба дэлхийн монголчууд
2020-03-26Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна.  Коронавирусын халдварын үед эдгээр иргэдэд тухайн орных нь Элчин сайдын яамдаар дамжуулан сэрэмжлүүлэг, зайлшгүй дагаж мөрдөх журам, цаг үеийн мэдээг хүргэсээр байгаа. Онцгой цаг үед хэд хэдэн улсад байгаа монгол иргэдтэй цахимаар холбогдож, цаг үеийн нөхцөл байдлыг тодрууллаа.

Х.Болор-Эрдэнэ /Францын Centre Val de Loire муж/:
ЭМНЭЛЭГ, ЦАГДААГААС БУСАД ТӨРИЙН АЛБАНЫ АЖИЛ ЗОГССОН
-Энэ мужид ойролцоогоор 170 орчим монголчууд амьдардаг. Бид бүгд сайн байгаа. Монголчууд эх оронтойгоо холбоотой байж, мэдээлэл сайн авдаг учраас эртнээс хамгаалалтаа сайн хийсэн. Бүгд хорио цээрийн дэглэмээ сахиад гэр гэртээ байж байгаа.Ер нь бол энд эзэнгүй болсон хотууд, айдастай мэдээллүүд дүүрэн байна. Айгаад зурагт ч үзэж чадахгүй байгаа. Ард иргэдийг эмнэлэгт маск хандивлаач гэсэн уриалга манай хотын мэдээлэл дээр явж байсан.Тэгсэн хэрнээ маск зүүхийг огт зөвлөхгүй байгаа нь хачирхалтай. Монголчууд өөрсдөө маск оёод зүүчихсэн. Сүүлийн үед торгууль өсөж, хөл хориог чангалж, биедээ авч явах бичиг цаасыг шинэчилж байна. Түргэний машины дуу зогсолтгүй хангинаж байснаа одоо дуулдахаа ч байсан. Зам тэртэй тэргүй чөлөөтэй болохоор машинуудад нь дохио орилуулах шаардлагагүй байгаа бололтой. Францын хэмжээнд нэг монгол эмэгтэй өвчилсөн гэсэн мэдээлэл байна. Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Францад ирээд удаагүй учраас хэлний бэрхшээлтэй байгаа дуулдсан. Гэхдээ орчуулга хийгээд, ойр зуурын харилцаа холбооны тус дэм үзүүлье гэсэн сэтгэгдлүүд их явж байна лээ. Францын монголчууд группуудээрээ дамжуулаад хоорондоо байнгын холбоотой, мэдээлэл сайтай байгаа.Харья, буцъя гэсэн хүн одоогоор байхгүй байна. Энэ улсад ажиллаж амьдардаг монголчуудын зүгээс эх орноо төлөөлөн хандив өргөх үйл ажиллагаанд хүмүүс нэгдэж байна. Бүх сургуулиуд онлайн хичээлийн зарчимд шилжсэн. Эмнэлэг, цагдаагаас бусад төрийн албаны үйл ажиллагаа зогссон. Улсын төв ассамблейн гаргасан шийдвэрүүдийг бүгд дагаж байгаа. Гэрээсээ 1 км-ээс илүү хол явах, гүйх, салхилахыг хориглосон. 1 км дотор ч байсан биедээ тусгай зөвшөөрлийн хуудас бөглөж авч гарч байх журам мөрдөгдөж байна. Франц даяар орой бүр 20 цагт эмч, эмнэлгийн ажилтнуудад талархсан алга ташилт болдог уламжлал тогтсон.

Б.Сонсонбаясгалан /Япон улс Миеэ муж, Инабэ хот/:
ЯПОНД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛААГҮЙ ХЭВИЙН БАЙНА
-Би Японд ирээд зургаан сар болж байна. Миний амьдарч, ажиллаж байгаа Миеэ мужийн Инабэ хотод ажил, амьдрал хэвийн үргэлжилж байна. Өглөө эрт ажилдаа яваад орой ирдэг болохоор коронавирусын талаар нарийн мэдээлэлгүй байна. Японд анх илэрснээс хойш халдварласан хүний тоо 1000 давсан ч япончуудын нэг сайн тал нь вирусыг цаг алдалгүй илрүүлдэг төхөөрөмж өөрсдөө ашиглаж байгаа гэж фэйсбүүкээс уншиж байсан юм байна. Мөн энэ сарын 2-ноос дунд сургуулиудаа амраасан. Хэрэв халдвар авбал Засгийн газраас нь гадаад, дотоодын иргэн хамаарахгүй эмчилгээг 100 хувь даана гэсэн. Нойлын болон нэг удаагийн амны цаас, гар ариутгагч, амны хаалт олдохоо больсон байсан. Гэхдээ одоогийн байдлаар амны хаалтаас бусад нь байгаа. Миний хувьд дэлгүүрийн гадаа гурван цаг зогсоод амны хаалт авч чадаагүй буцсан тохиолдол гарсан. Япон иргэд дор дороо маш хариуцлагатай гэж байна. Учир нь энд метронд суух хүний тоо хүртэл эрс багассан. Онц байдал зарлахгүй байгаа нь энэ вирусын тархалтыг хянаж чадна гэсэн бэлтгэлтэй байгаагийнх гэж иргэд нь ярилцаж байна. Төр, засгаас зарласан арга хэмжээг дагаж мөрдөхөөс гадна япон хүмүүс өөрсдөө хариуцлагатай шүү. Урьдчилан хамгаалах хэрэгслийн хувьд аль эрт хомсдолд орсон. Хүрэлцэхгүй байгаа. Энд байгаа монголчууд маань өөрсдөө амны хаалт хийж зүүх, гараа тогтмол угаах, хоол ундаа анхаарах, шаардлагагүй бол олны хөлийн газар явахгүй гэж бодож байна. Халдвар тархсан орноос иргэдээ татахыг 100 хувь зөв алхам гэж үзэхгүй байна. Эрсдэл гаргах нь аюултай. Гэвч ирсэн даруйд нь тусгаарлаж хянаж чадаж байгаа бол өөр хэрэг гэж бодож байна.

Э.Шижир /Нидерланд улсын Эйндховен хот/:
ДЭЛГҮҮРТ ОРОХ ХҮМҮҮСИЙН ТООГ ХЯЗГААРЛАСАН
-Нидерланд улсын засгийн газар гэрээсээ ажиллах боломжгүй тохиолдолд ажил руугаа явах, хүнсний дэлгүүр орох болон бусад хүнд тусламж үзүүлэх үед л гадуур явж болно. Гадуур гарахдаа олуулаа явж болохгүй. Бусад хүмүүсээс 1.5 метрийн зай барьж явах хэрэгтэй. Гэртээ зочноор хүлээж авах хүмүүсийн тоо нь гурваас их байж болохгүй. Энэ хүмүүсээс мөн адил 1.5 метрийн зай барих хэрэгтэй. Таны хоолой өвдсөн, ханиалгаж байгаа үед та гэртээ байх хэрэгтэй. Танай гэр бүлийн нэг гишүүн өвчтэй тохиолдолд гэр бүлээрээ гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй. Оршуулах ёслол болон сүм дэх хуримын ёслолоос бусад олон нийтийн арга хэмжээг зургадугаар сарын 1-нийг хүртэл хориглосон. Дээрх арга хэмжээнд цуглах хүмүүсийн тоо 100-гаас хэтрэхгүй байх ёстой. Хүнсний дэлгүүр болон нийтийн тээврийн хэрэгсэлд хүмүүсийг бие биеэсээ зай барьж явах боломжоор хангаж өгөх шаардлагатай. Дэлгүүрт орох хүмүүсийн тоог хязгаарлан тогтоох хэрэгтэй. Бүх казиног энэ сарын 24-ний өдрөөс үйл ажиллагааг нь түр хугацаагаар хаахаар болсон. Мөн үсчин гоо сайхан, шивээс хийдэг газар болон адил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бүх газрыг хаана. Бүх шатны сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагааг ирэх сарын 6 хүртэл зогсоогоод байна. Харин цагдаа, эмнэлэг, гал команд болон нийтийн тээврийн салбарт ажиллагсдын хүүхдүүд үнэ төлбөргүйгээр сургууль болон өдөр өнжүүлэхэд явж болно. Ресторан, хоолны газрууд энэ сарын 15-наас ирэх сарын 6 хүртэл оройны 18:00 цаг хүртэл ажиллана. Түүнээс гадна спорт клуб, саун, кофе шоп болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосоод байгаа. Хоорондоо 1.5 метр зай барьж яваагүй, гурав болон түүнээс дээш хамтдаа явж байгаа хүнийг 400 еврогоор, албан газар үйлчилгээний байгууллагыг 4000 еврогоор торгоно гэсэн. Мөн иргэддээ дараах арга хэмжээ авахыг зөвлөсөн. Тухайлбал, шаардлагагүй тохиолдод гэрээс гарахгүй байх, ханиах болон найтаах тохиолдолд тохой руугаа найтаах, хүнтэй гар барихгүй байх, гараа тогтмол сайн угааж байх, дархлаагаа дэмжихийг зөвлөсөн.

Д.Дэжидмаа /Япон улс Чиба муж/:
ЗАРИМ КОМПАНИУД АЖИЛЧДАА АМРААХАД ХҮРЧ БАЙНА
-Засгийн газар нь бусад улс орноос хоцронгуй байдлаар хандаж зарим цэцэрлэг, сургуулийг хаасан байна. Одоогийн байдлаар зарим улс болон БНХАУ-тай хилээ хаасан. Урдчилсан сэргийлэх арга хэмжээ авсан гэж дорвитой мэдэгдэхгүй л байна. Үйлчлүүлэгч цөөрснөөр нисэх онгоцны буудал дахь олон компани, ресторан зоогийн газруудын ажил багасаж ажилчдаа амраахад хүрч байна. Олон нийтийн үйл ажилагаа явуулж буй газрууд зогссон. Мөн зарим жижиг компани хувийн байгууллагууд хаалгаа барьсаар байна. Хүмүүс дорвитой арга хэмжээ авахаасаа илүү нойлын цаасаа нөөцөлж, амны хаалт зүүх, гараа ариутгах болон бусдаас зайтай арга хэмжээ авч байна. Засгийн газраас нь өгсөн үүрэг даалгаврыг иргэд нь биелүүлэлгүй яахав. Ганц нэг хувь хүмүүс коронавирус албаар тараасан гэх мэт асуудлаас бусдаар ёс журмаа сахиж байна. Гэвч халдвар авсан хүний тоо нэмэгдэх хандлага байсаар байна. Амны хаалт, гар ариутгагч нь ховордож хаа сайгүй хоосон лангуутай газар их байна. Нойлын цаас хэсэг тасраад буцаад хэвийн хэмжээндээ зарагдаж эхэлсэн. Харин монгол хүнтэй нэг ч уулзаагүй учраас энд байгаа монголчууд энэ өвчнөөс хэрхэн сэргийлж байгаа талаар мэдээлэл алга. Иргэдээ эх орондоо авчирах зайлшгүй шаардлагатай, визний асуудалтай, хувийн асуудал ажил албатай, энд удаан байх боломжгүй иргэд буцах нь зөв гэж бодож байна. Харих эх оронтой, хүний эрхээ эдэлж яваа улс шүү дээ. Нутагтаа очоод дүрмээ даган мөрдөж, шинжилгээгээ өгвөл болно гэж бодож байна. Би энд суурин амьдардаг. Гурван сая монгол иргэнээ эх оронч сэтгэлээр хандаж халдваргүй байлгахын тулд дүрмээ сайн баримтлах хэрэгтэй.

Б.Ургамалцэцэг /АНУ, Техас муж, Порт Артур хот/:
ЭХ ОРНОО САНАЖ БАЙНА, ЭНЭ БҮХЭН ХУРДАН ДУУСААСАЙ
-Эх орон хичнээн чухал болохыг, эх оронтой байна гэдэг нь ямар их хувь тавилан, аз ерөөл гэдгийг энэ удаагийн аюулт тахал харуулж байна. Америкийн нэгэн жижигхэн хотхонд жирэмсний хордлоготой, гэрийн хорионд хэвтэх энэ мөчид яс махандаа хүртэл мэдэрч байна. Өчнөөн олон жил гадаад дотоодоор амьдарч, олон орны янз бүрийн хүмүүстэй нөхөрлөж, муудаж сайндаж явахдаа хангалттай эргэцүүлэн бодож, эх орныхоо үнэ цэнийг мэдэрч явсан ч энэ удаагийнх үнэхээр л өөр байна. Жирэмсэнтэй холбоотой ч байж магадгүй. Гэхдээ л, миний юу хэлээд байгаа нь яг энэ мөчид аймшигт тахлын улмаас дэлхий хаа нэгтээ гацаад буй монголчууд, “Би буцахгүй” гээд чаллэнж хийгээд буй, яаж ийгээд буцахсан гээд горьдлого тээгээд сууж байгаа, бас саяхан тусгай нислэгээр эх орондоо харьж, эх орноороо бахархаж байгаа хүмүүст энэ бүхэн хамгийн тод ойр мэдрэгдэж байгаа болов уу. АНУ-д байдал маш ноцтой байна. Халдварт өвчин маш хурдацтай тархаж байна. Хүн болгон айдас түгшүүртэй байна. Тиймээс энэ бүхний ард хүн төрөлхтөн хурдан гарч, энэ аймшигт өвчнийг ялан дийлээсэй. Эх ороноо санасан сэтгэл бүхэн энх тунх эрүүл мэнд эх орон хайртай бүхэндээ элэг бүтэн очоосой. Монгол сайхан эх орныхоо сайхан бүхнийг арчлан тордоосой. “Монгол ийм, тийм. Монголд бүтэхгүй ээ” гэх үгс хойшдоо ямар ч монгол хүний амнаас дахин бүү гараасай.

Н.Батчимэг /Солонгос улс Илсан хот/:
АМНЫ ХААЛТЫГ ХУУЛЬ ЁСНЫ ҮНЭМЛЭХЭЭР ХУДАЛДААЛЖ БАЙГАА
-Солонгост нэг үе өдөрт 500 хүн халдвар тээж байсан оргил үеэ бодвол байдал харьцангуй тайван болж байна. Сүм цуглаан гэх мэт олон хүн цугларах үйл ажиллагаануудыг л хориглож, цэцэрлэг сургуулийг хойшлуулснаас бусдаар албан ёсны хөл хорио тогтоогоогүй. Ерөнхийдөө иргэд өөрсдөө аль болох хөл хөдөлгөөн багатай байхыг зөвлөж байгаа. Автобус, метроноос эхлээд лифт, тоглоомын талбай, бүр гарцан дээр хүртэл гар ариутгагчууд байрлуулсан. Маскны хувьд хүрэлцээ муутай хэвээрээ. Солонгос иргэн эсвэл хууль ёсны оршин суугчдын үнэмлэх дээр үндэслэж худалдаалж байгаа болохоор хууль бусаар ажилладаг Монголчууд авч чадахгүй гэсэн үг. Бүр оршин сууж, удаан хугацаагаар амьдарч байгаа Монголчуудын хувьд буцах бодолгүй ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлж байна. Харин богино хугацаагаар ирсэн, визний хугацаа нь дуусч байгаа иргэдийн визийг сунгаж өгч байгаа юм билээ. Гэсэн ч ажил амьдралын олон шалтгаанаар буцах хэрэгтэй хүн олон байх шиг байна.

Б.Халиунаа /Австри улсын Линз хот/:
ЗӨВХӨН ӨВЧИЛСӨН БУЮУ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛД МАСК ЗҮҮХ ЁСТОЙ
-Энд хөл хорио тогтоож, хоёроос дээш хүн хамт явах, олуулаа сэлгүүцэхийг хориглосон байгаа. Энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд 3000 евро хүртэлх торгууль ногдуулахаар болсон. 65-аас дээш настай хүмүүсийг гэрээс гарахыг хориглож чухал шаардлагатай үед нь туслах хүмүүсийг гаргасан. Эмийн сан, банк, эмнэлэг, супермаркетаас бусад олон нийтийн үйлчилгээний газар, үйлдвэр, албан байгууллагуудад хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосноос хойш орон нутгийн иргэд хууль дүрэмдээ захирагдан гэр гэртээ байна. Гэхдээ шаардлагатай хүнсээ цуглуулах, чухал албан ажилд томилогдсон хүмүүс гадагш гарахдаа амны хаалт зүүхгүй байгаа. Хэдийгээр цэрэг, цагдаагийн хүчээ дайчлан ажиллаж байгаа ч 10 сая орчим хүн амтай учраас хүн бүрийг хянах боломж бага байна. Тиймээс зарим хотод хэсэг бүлгээрээ хүмүүс цугларч чөлөөтэй сэлгүүцэх явдал гарсаар байна. Мөн урьдчилан хамгаалах хэрэгсэл болох амны хаалт болон гар ариутгагч энэ өвчин бүртгэгдэхээс өмнө бүх эмийн сан болон дэлгүүрүүдэд дууссан. Энд амьдардаг монголчуудыг амны хаалт зүүж өөрийгөө хамгаалахыг хүсч байгаа. Гэвч зөвхөн өвчилсөн буюу сэжигтэй тохиолдолд зүүх ёстой гэсэн Европын холбооны улсын Эрүүл мэндийн сайдын зөвлөмжөөс болоод амны хаалт хэрэглэж чадахгүй байгаа нь үнэн. Гэвч одоогийн Австри улсын нөхцөл байдал өөрчлөгдөж өвчлөгсдийн тоо нэмэгдэж буй учраас монголчууд гэртээ амны хаалт хийх, бусаддаа үнэгүй тараах ажлыг хийж байна. Түүнээс гадна энэ хүнд хэцүү цаг үед хүний нутагт амьдарч байгаа бидний хувьд өөрсдийн дархлаагаа дэмжиж монгол хоол хүнсээ идэх, нэмэлтээр витамин авч ууж байна. Энэ цагт эмнэлгийн тусламж зөвлөгөө авах боломжгүй учраас гэрийн нөхцөлд чацаргана олж уух, гэрээрээ аарц хийх аргаар бор зүрхээрээ энэ үеийг даван туулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |
| Коронавирус ба дэлхийн монголчууд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|