хүндлэх, хэрэглэгчдэд чин сэтгэлээсээ үйлчлэх, асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц бол байгууллагын соёл, хэм хэмжээ юм. Монгол улсад газар зохион байгуулалтын алба үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Газрын харилцааны ажилтны өдрийг угтан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийт албан хаагчдынхаа дунд “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД- МИНИЙ ОРОЛЦОО” сэдэвт цахим эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа. Зах зээлийн нийгэм олон шинэ бизнесийг даган хувьсан өөрчлөгдөж, хотжих үйл явц түргэсэхийн хирээр “Газрын харилцаа” одоо байгаагаас илүү ихийг шаардаж байна. Энэ эрэлт нийлүүлэлтийг, зөвхөн хууль тогтоомж, тушаал шийдвэр гэхээсээ илүүтэй хүнээс хүнд дамжуулан ирэх найрсаг харилцаа, ёс зүйтэй, төрийн албан хаагчийн өдөр тутмын үйл ажиллагааг хүсч байна. Ганцхан инээмсэглэл, халуун дулаан үг, зөв хандлага өнөөгийн нийгэмд хамгийн их хэрэгцээтэй ҮНЭТ ЗҮЙЛС юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тавдугаар сарыг ИНЭЭМСЭГЛЭЛ АЯНААР угтана.