Ардын дайсны хойд дүрүүд
2020-08-04Нотолгоогүй ялын тогтоолууд дахин бичихэд түлхлээ. Гүжрийг үнэн, үнэнийг гүжир болгодог мурианд мэхлэгдсэн масс мөд сэхээрнэ.  Үр хойчдоо санаа чилэхгүй нүд аних цаг айсуй.
Хоморголон баривчлах ажиллагаа ширүүсэх нь үү дээ Гомбогүр минь. Эргэж төрсөн ардын дайсны хойд дүрүүдийг түүгээд эхлэв үү гэх мухар сүсэг, зөнөсөн мунхаг тархинд минь төрж нойр хулжив. Баривчлагдагч нар цөм 90 оны ардчиллын анхдагчид. Аль газрын онолоор тэднийг ардын дайсны сүнснүүд мөн гэж нотлов? Лав л манай шинжлэх ухаан тийм хэмжээнд хүрээгүй. Өөд бологчдын сүнс эргэж төрдөг гэх мухар сүжиг Монголд бий нь бий. Мухар сүсгээр ХХI зуунд хомроглоогүй нь лав. Шинэ дайчилгаанаас “10 жил”, “бүх хөрөнгийг хураана” гэх балчир насны (өдгөө мартагдсан) хирдхийм үгс аниагүй шарх хөндөв.
УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюутолгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жилийн ял зааж хөрөнгийг хураах, гүний уурхайн санхүүжилтад хөрөнгө босголцсон Д.Ганболд, Б.Бямбасайхан хоёрт 4, Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгч, эх орноо хорлон сүйтгэхийг завдсан М.Энхсайханд 4,6, Н.Номтойбаярт 4, сая С.Баярыг 5 жил 5,5 тэрбумаар яллав. Дайснуудыг цаазаар авъя гээгүй ч буудахыг шаардагчид интернетээр дүүрэн. Тэднийг ялтнаар бус эсэргүүнээр гэсгээв. Ялтан эсэргүү хоёр өөр. Эсэргүү бол дайсан. Ялтан бол алдаж эндсэн хоригдол. Хамтрагч нараа хорлон сүйтгэгч гэж гүжирдэхээс сийхгүй гадны гар хөлийг Төрийн өндөрлөгт залах аваас буурай үндэстэн гарч чадахгүй шалбаагт унадаг. Боловсон боолчлолыг сөрвөл хэлмэгдэнэ. Энэ бол монголчуудынэдлээд ирсэн түүх. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Түүхээ унш. Ахмадаа, өвөө эмээ аав ээжээ сонс. Ерөнхийлөгч ба ҮАБЗ-ийн зангаа, жидүү яранд татуулаад хөдөлж чадахаа больсон гишүүдийн 950 саяын кнопоор АТГ, УЕП, УДШ-ийн шинэ удирдлага томилогдсоныг хүүхдүүд минь үтэр түргэн шалга. Засаглалаа хянах эрхийнхээ дагуу хуйлар. Бүр давалгаал. Ардчиллын ачаар хүн ам-сүрэг мал биш болсныг дураараа дургигчид мэдэж аваг. Зөвлөлтийн хуулиар Москвад буудуулсан 149 дээдсийнхээ араас сайнтай муутай хөөрхий нөхдөө бүү тонилго гэж Ерөнхийлөгчдөө сөхөрье. Үхсэн хойноо ясаа тоншуулахыг Та мэдэхгүй ч үр удам чинь шанална.
Анхны хэд нүдэнд орсон шороо болсонд ардчиллын үнэт зүйлсийг дэмждэг зохиолч харамснам. Алс холыг үүрд зориход төрсөн нутгаа байн байн эргэж хардаг шиг насны хугацал ирэхэд хойч үедээ “биесээ бүү хэлмэгдүүл” гэж захисаар нүд аньдаг болтой. Эсэргүү Элбэгдорж Энхсайхан Сайханбилэг Баяр Баярцогт Бат-Үүл Баабар Ганболд Бямбасайхан гээд өтөл би цээжилж дөнгөмөөргүй нэрс хөврөх янзтай. ХХ зууны базаахгүй жишгээр хожим тэднийг цагаатгалаач өвгөн миний нас наана нь төгсөх тул цагаатгалын баярт мэдээг мэдэхгүй дуусна. Тиймээс хэлмэгдүүлснээ цагаатгаж новшрохгүй зөв шүүгээрэй. Ардын дайсан японы тагнуул гэж хилс цаазлаад хөсрий ясыг нь цагаатгасан шившиг саяхных. 4,5,10-н жилээр ялалснаа, үйлдсэн нүглээр нь яруу тод нотло. Хилсдүүлэхээс зай барь. Зөвхөн энэ үүднээс л өвгөн би бичээд байна. Бурууг өмөөрөхгүй.
Ахын хөөрхөн дүү-монголчууд Энхсайхан Баабар Бат-Үүл Элбэгдорж нарыг 30 жил зүхлээ. С.Зориг амьд бол түүний зүрхэнд хараалын сум бүр ч олон тусаа. Зүхэл нь ой гутам. Хүзүүгүй тарвага, салга, хужаагийн бөгс долоогч гэх мэт магадлах ямар ч баримтгүй бузар шүлс. Жагсаж цуглаж өлсөж явсан хөвгүүдохидоо тэгж зүхэх ичгүүртэй. Сэжиг хүрэм хараалын давалгааг уухайлан түрэх гутамшиг. Тэд хүн алаагүй. Харин нэгийгээ алуулсан. Монголыг тэд яачихсан юм бэ? Бие даалгах, ардчилах, чөлөөт зах зээлд оруулах, иргэдээ эрх, өмчтэй болгох гэж мунгинаа биз дээ. Цоо шинэ замаар туршлагагүй бацаанууд бишгүй л алдсан байх. Коммунистууд залууст туслах бүү хэл зорьсон бүхнийг нь ил далд яаж хорлолоо. Гадна дотны гацаа шахаанд дээрэлхүүлж, лусаас заяасан боломжоо ашиглаж чадаагүй. Гэвч эх орноо хар. Ямар болж? Хоол, хувцас, сууц, хот, замаа шинж. Дэлгүүр, захын лангуугаа 80-90 оныхтой харьцуул.
Ч.Сайханбилэгийн буруутай буруугүйн тухай хоёр янз мэдээ уншив. Нэгдэх нь түүнийг шоронд хатаа, цаазал гэх үзэн ядалт хэдэн зуугаараа сайтуудад хахалджээ. Бүгд ижил-нотолгоо баримтгүй ой гутам хоосон зүхэл учир энд тоочих зай алга. Нөгөө нь П.Очирбатын ярилцлага. Тэр бээр “Дубайн гэрээ гэж ярьж, мэдээлэх нь буруу. Гэрээ, төлөвлөгөө гэх хоёр ойлголт чадамжийн хувьд огт өөр. Энэ бол гэрээ биш төлөвлөгөө. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн нэмэлт арга хэмжээ авъя л гэсэн. Хэрвээ тийм арга хэмжээ аваагүй бол байдал хэцүүдэх байсан. Дубайн төлөвлөгөө бол цаг хожсон, хүндрэлийг газар авахуулж гүнзгийрэхээс сэргийлсэн үйл ажиллагаа. Тийм хүнд үед олон улсын банк санхүүгийнхэн Монголын Засгийн газарт итгэл үзүүлсэн нь өөрөө маш том өгөөж. Тухайн үеийн Засгийн газар зөв юм хийсэн. Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн хүмүүсийг шоронд хийх бус харин шагнах хэрэгтэй. Энэ шийдвэрийн ачаар хоёрдугаар босоо амаа ашиглалтад орууллаа. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Тиймээс Дубайн төлөвлөгөө бол Оюу толгойг аварсан төлөвлөгөө. Тухайн үед Засгийн газар төлөвлөгөөний төсөл боловсруулж УИХ-аар батлуулах гэж явсан бол лав хагас жилийн ажил болох байсан. Өнөөхийг нь батлаа ч уу, үгүй ч үү. Дахин онцлоход Засгийн газар цаг хожиж эрсдэлийг өөр дээрээ авч Засгийн газар шиг ажиллаж чадсан. Би хувьдаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд шиг ажилласан гэж хэлнэ” гэжээ. Уул уурхайн инженер, салбараа насан турш удирдсан сайд, анхны Ерөнхийлөгчийнхөө сануулсныг дэлгэрэнгүй ишилсэндээ нүүрээ нуугч тролл-армийн нууц ноёдоос хүлцэл хүсье.
Эрдэнэтийн 49. Яасан илэрдэггүй хулгай вэ. Хууль хүчний бүх байгуулага өргөн фронтоор шалгаад байдаг. 4 жил ухлаа. Намзасаг аргаа барахдаа шалдаа бууж, шинэ хууль зохиогоод 51 саалийн үнээгээ 100 хүргэв. Уг нь эхлээд хулгайг нь нотолчихсон бол зарга үүсээгүй. Нотолж чаддаггүй. Нотлооч! Хулгай юу, гүтгэлэг үү? Эсвэл шахаачдын булаалт гэмээр юм уу. Шүүх Ю.Цэдэнбалын үеийнх шиг командлуулсангүй. Хуулиа бариад гэдийчихэв. Энэ нь бас ч гэж ардчилал. Ардчиллын үнэт зүйл үндсээрээ арчигдаагүй байна гэх горьдлого.
400 гаруй сая доллар өвсөнд хаясан зүү биш. Булавч бултайна даравч дардайна. Улсын сан хөмрөгт данслаагүй нэг ч төгрөг байх ёсгүй. Тийм их доллар хулгайд алдсан хохирогч өдий хүртэл гомдол нэхээгүй нь хулгай гарсан эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Олон жил бугласан хур шахааны өмхий гүзээг хувийн хэвшил хүү татна. Шахааны өмхий гүзээг хүүлэх сонирхол зөвхөн “Зэс” корпорацид байгаа юм бус, ерөөс хувийн хэвшлийн төрмөл мөн чанар. Тиймээс хувийн хэвшлийг Эрдэнэтээс үсгүй хусахаар тэрбумын шахаачид довтолжээ. Шоглоомтой нь “Зэс” корпорацийн хулгайг Ц.Нямдоржтон нотолж чадах байсан бол шинэ хууль зохиож балиартаагүй. 400 гаруй сая долларыг хулгайнх гэж хэдэн жил дэвхцэн бөөлж, дуулиан дэгдээснээ тогтоож чадаагүйн баталгаа-шинэ хууль зохиосонд оршино. “Зэс”-ийг хөмрөх ноцтой баримт хууль хяналтынхан олж Шүүхэд өгч туслаач. Шүүх засаглал цаана чинь 400 гаруй сая долларын луйврыг яллах баримтгүйдээ лантуудуулаад үхэж хэвтэнэ. Зүүгээр шивэхэд цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй гэгч болсон. Бат-Үүл, Элбэгдорж нарыг ялла гэж яаруулаад байдаг.
М.Энхсайханы эсэргүү гэрээний нооргийг 5 жилийн өмнө УИХ-аар хэлэлцүүлж, урвасан хулгайг 76 гишүүн 76 талаас нь хөдлөшгүй илчлэхээс З.Энхболд яагаад бултуулав? Хорлон сүйтгэх гэрээг 76 тэнэг баталчих нь гэж айв уу? “Аварга ордоо харьд зүгээр өгөх, эх орноо хорлон сүйтгэх ажиллагаа” гэгчээ УИХ-аар хэлэлцвэл гүтгэснээ илэрнэ гээд Энхболд чуулганд оруулалгүй тас хорьсноор олны анхаарлыг сарьнуулсан юм биш үү. 76 дотор ганц Л.Эрдэнэчимэг суут гэж үү? Гарын үсэг зурсан 50 гишүүнээ зарлаач. Ярилцлага авъя. Хэдэн зуун хуудас гэрээг эмийн жор мэт тайлсан Эрдэнэчимэг Та нотолгоогоо батлаад түмэнд түгээж итгүүл. “Таван толгойг харьд 100 жил зүгээр өгсөн” гэх өгүүлбэр чинь нотолгоо бус зөвхөн “гарчиг”. Үүнийгээ итгэж үнэмштэл баримтаар батлаад өгөөч. Тантай хүч хавсарч хорлон сүйтгэгчийг даран сөнөөе.
Хувьчилсан өмчөө буцааж хураахаар сэлэм эргүүлсэн Ерөнхий сайдаа бид уухайлан алдаршуулав. Оюунлаг чадварлаг журамлаг хөдөлмөрч орнуудыг хөгжилд хүргэсэн ардчилал Монголд эдийн засгийн алуурчаар хочлогдож, гологдлоо. Чөлөөт зах зээлийг монголчууд гутааснаар орос ахын хувирашгүй үнэнч шавь гэдгээ үзүүллээ. Ашигт малтмалаар арвин Монголд мөнгөжсөн Хятадын хөрөнгө оруулалт цутгах дулаарал 30 жилийн өмнөөс нүүрлэв. Нүүрлэсэн завшааныг ашиглаж чадвал муу Монгол суга хөгжөөд сонгодог парламент, гурав дахь хөрш гээд орос ахынхаа дургүйг хүргэнэ. Мега төслүүд гацсан шалтаг ердөө энэ. Энхрий хайрт ганц дарангуйлагч намаасаа гадна олон намтай болтол шинэ намууд дотроосоо өтөж путинчүүдийг баясгав. Гучин жил дээр дороо орсон зодоонд аль ч нам 3 сая гаруй иргэнийхээ хань биш, зөвхөн эрх мэдэл мөнгөний төлөө тэмцсэнээ таниуллаа. Хүрсэн ганц үзүүлэлт-90 оны ардчилал хулгайч намуудаас болж ад болов. Намууд гэдэг монгол хүмүүс. Ингэхэд бид хэн бэ? Гурав дахь хөрш, хужаа руу нулимахаасаа өмнө өөр лүүгээ хараач.
Цаг цөвүүрэхээр хэлмэгдэл идэвхждэг. Хэлмэгдлийн нэг тал хэлмэгдэгч нөгөө тал хэлмэгдүүлэгч. Хэлмэгдэгч нараа бид хайхрахгүй явснаа олон жилийн хойно ардчиллын буянд цагаадахаар нь гэнэт их харамссан. Улирсан баларсанд уйлах өнгөц мэт сэрдлэг төрүүлэв. 9-р сарын 10-нд хэлмэгдэгчдийн өдрийг тэмдэглэж буйгаа хар. 50 юм уу 100 юм уу мянган хүний халуун амь. Сэтгэл гаргалгүй оромдсон дурсгалын хөшөөрхүү юм нь гомдмоор. Харин хэлмэгдүүлэгч нараа бид амьдад нь долигоноод үхэхээр нь хараадаг. Бид дийлсний талд орж дэлдийснээ элбэж барьдаг ноход-троллууд. Ямар шинж чанартай хүн нөхрөө хэлмэгдүүлдэг вэ? Мунхаг тэгээд харгис этгээд нөхрөө хэлмэгдүүлдэг. Атаа хорсол голлодог. Эрх мэдэлд хүрэх өрсөлдөөнд өөрөөс нь илүүрхсэн, дураараа дургихад нь ичээж гутаах зовхи нь өөдөө сэргэлэн нөхрөө зайлуулах, бүр намнахын төлөө увайгүй жигшүүрт үйлдлээр ч хамаагүй хорлодог. Нийтлэг шинж нь ийм.
Ч.Сайханбилэгийг гэм хийгээгүй л юм бол эх орондоо ирээд шалгуулаач гэж хэлэх зөв. Гэвч хилс хэрэгт гүжирдэж унагая гэж хатуу шийдсэн хүчирхэг бүлэглэл өөрийнхөө хүүхэлдэй-хуулийн байгууллагаар хэлмэгдүүлээд дараа нь олны тархи угаадаг орос технологи ашиглах нээлттэй. Болгоомжлохгүй бол гоомойдоно. Нам засаг хэлмэгдүүлснээ 50 жил нуусныг бид мэдээгүй эмгэнэл бий. Дахиад далдуур хэлмэгдүүлэхийг ор тас үгүйсгэх өнөөдрийн байж буйгаар эрсдэлтэй. Вакцинд илааширсан хижиг дахивал вирус нь илрэхгүй улам нууцлаг агаад маш дархлаатай сэргэдэг. Дахисан хэлмэгдэл ч тэгж сэдрэх нигуртай. Үнэнийг хараат бусаар тогтоодог шүүхтэй бол айлтгүй. Тийм шүүх прокурор байгаа юм уу?
Хүзүүгүй тарвагыг дүүжил, 6,7 тэрбум тонн нөөцтэй ордоо хятадад 100 жил зүгээр өгсөн хужаагийн эрлийзийг бууд, Дубайн гэрээ хийсэн урвагчийг шоронд хатаа, Эрдэнэтийн 49-ийг хулгайлсан луйварчдыг шонд өлгө гэх сэтгэгдэл өдөрт хэдэн зуугаараа интернетээр шаагина. Яасан олон хүн, яасан их үзэн ядалт вэ? Үзэн ядалтын давалгаа Монголыг бүрхжээ. Үзэн ядагчдын зөв гэлтэй. Яагаад гэвэл эх орноо харьд худалдсан, ард түмнээ хорлон сүйтгэхийг завдсан дайснуудыг АТГ, УЕП зарласан хойно зүхэж хараах бага хэрэг. Эх оронгүй болоод хорлон сүйтгэх терорт сүйрэх гэж буй ард олон яаж дуугүй байх юм. Хүлцэнгүй залбирч суугаад сөнөх үү. Улс даяар самуун дэгдэх бухимдал ассаныг троллуудын чинь хараалаас мэдлээ. Уншихын аргагүй. Ямар их уур хилэн бэ бурхан минь. Тэднийг хэн гэгч командлан дагуулна вэ?
Ардчилал, гурав дахь хөрш гэж сэвсэн монголчуудад ад нь хөдөлсөн хөрш баривчилгаанд мэдээж алга ташиж байгаа. Манайдаа ардчиллын лидер гэгдэх хэдийн маань толгойг мулт няслах хэлмэгдэл сэм гэтсээр. Ирсэн замаараа сурсан онолоо мандуулаад хуучин руугаа буцах аминд өлзийтэй болж байх шиг.Эх орон ард олноо хорлон сүйтгэхийг санаархагч нартай харьцуулахад төрсөн дүү, төрсөн эгчийнхээ хүүгээр өөрийгөө тагнуулаад Засгийн эрх хууль бусаар булаагч, тэрбум тэрбумаар хуссан жидүчид маань бурхны элч ажээ. Тэднийгээ дахин сонгов. Гашуун сухайтын төмөр замыг 10 жил гацааж 30 тэрбум долларын ашиг хаасан, 280 сая доллар шороонд булсан Х.Баттулгыг яллагдагчаар татагдсан ч гэлээ гэм буруутай нь шүүхээр шийдвэрлэгдээгүй гээд Ерөнхийлөгчөөр өргөмчилсөн юм чинь жидүчдээ дахин сонгоход юу нь соёлгүй гэж.
Төхөөрөх дайснууд бас нэг Ерөнхий сайд аснаар нэмэгдэв. Сэлэнгийн засаг даргаас чадварлаг агаад төлөв түвшин гэгдээд Сангийн сайд, Ерөнхий сайд хүртэл дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гэх даруухан залууг сэлэм хурандаа “Чи муу гоожуур ахынхаа толгой дээгүүр аймшиггүй харайж яаж зориглов” гээд хэдэн цөөвөртэйгөө хамжиж унагаад ханасангүй, шоронд 6 жилээр шидэхэд Хэнтийн сонгогчид хөөрч бахархав. Хилсдүүлбэл “гоожуур” цагаадаж, хурандаагийн нүгэл нүдээрээ гарах хугацаа дөч бус дөрвөн жил болсон байх шүү. Бат-Ялалт гэх мэт тэмцэгч төлөг борлон бүдгэрч буй нь их хэлмэгдэлд буудуулсан хэдэн түмэн жижиг дундчууд тоонд оролгүй шороонд булагдаад өнгөрсөн яргалал санаанд буув.
Коммунист дарангуйллын өөдөөс эсэргүү үг анх зориглож уухайлсан жаалуудаас гадна дорой Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй үед босогчдын араас ил гарч нүүрээ харуулаагүй Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар ардчиллын ховор ялалтын буянаар Төр Засаг жолоодож үзлээ. Нүүдэлчдийн коммунаас анх ардчилал соёолуулсан дүү нартаа мэхийдгийг минь зүхвэл зүх. Би бэлэн. Хараал хар толгойд эргэж тусна гэдэг оргүй худал мухар сүсэг боловч хүмүүжил шүү. Цэцэг мэт ариун залуусаа эвгүй өсөхөд хөгшид эмзэглэдэг тул үүнийг зөвлөе. Хорвоогоос тонилсон хойно ч та нарын нэр алдар өтгөсийн сүнсэнд хайран. Баруун зүүнгүй магтагдаж дуулиантсан нүүдэлч-нэгдэлчдийн ардчиллын зул бүдгэрэв. Бөхөөчихгүй юмсан монголчууд аа.
НИЙТЛЭЛЧ: ДОРЖГОТОВ

|
Ардын дайсны хойд дүрүүд |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ 15:34 ”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн
|
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Blue Origin жуулчдыг сансарт аялуулжээ 12:44 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд »»
|
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10:25 Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ »»
|
|
Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ 09:49 Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
|
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна. »»
|
|
"Багийн бага сургууль"-д хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна 09:24 Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
|
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ. »»
|
|
"Түймрээр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө" 09:16 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг
|
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг »»
|
|
С.Молор-Эрдэнэ Монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү? 08:58 Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л
|
Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л »»
|
|
“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа 08:07 Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг
|
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг »»
|
|
Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ 19:16 Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 19:14 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүллээ 17:31 АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН
|
АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН »»
|
|
Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ 16:23 Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна.
|
Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна. »»
|
|
Долоодугаар сарын барилдааны хуваарь 16:03 Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан,
|
Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, »»
|
|
НҮБ: Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгджээ 15:56 ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах
|
ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах »»
|
|
Хүний эрхийн дэд хороо: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав 13:48
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
|
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
»»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Labubu хүүхэлдэй хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулах болов? 11:43 Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн
|
Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн »»
|
|
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ 11:17 Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид
|
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид »»
|
|
Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна 10:47 Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа
|
Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа »»
|
|
Өмнөговийн Гурвантэст үер бууж, 4 гэр, нэг машин усанд автжээ 10:25 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20
|
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ 10:15 Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын
|
Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын »»
|
|
Төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээний "анхны тээвэр" хөдөллөө 10:05 “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт
|
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт »»
|
|
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ 08:43 Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж,
|
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж, »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 15:31 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Х.Нямбаатар: Олон жил гацсан, хогийн цэг болсон барилгуудыг буулгаж, чөлөөлнө 14:00 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг,
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, »»
|
|
Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний халдвар ковидоос ноцтой 12:05 Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
|
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн »»
|
|
Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал 11:49 Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
|
Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. »»
|
|
”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа 11:41 Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа.
|
Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа. »»
|
|
Өчүүхэн дүүрэн 11:38 “Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 20-22-ын өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 21-ний өдөр тохиох аж.
|
“Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 20-22-ын өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 21-ний өдөр тохиох аж. »»
|
|
Хятад улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал орон хэвээр байна 11:34 Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Лян Жиньхүйтэй хийсэн ярилцлага.
Дэлхийн эдийн засгийн форумын “Шинэ аваргуудын” XVI уулзалт /“Зуны Давосын форум”/ өнөөдөр буюу 06-р сарын 24-ний өдөр болж байна. Тус форум “Шинэ эриний бизнес эрхлэлт" сэдвийн дор 06-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Хятадын Тяньжинь хотод болно. Нийт 90 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1800 гаруй зочид энэхүү форумд оролцлоо. Энэхүү тохиолдолд тус форумын гүйцэтгэх захирал, Их Хятадын бүсийн дарга Лян Жиньхүй Синьхуа агентлагт ярилцлага өгсөн байна. Лян Жиньхүй:
- Энэ форум хэдийгээр дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдалд байгаа нөхцөлд зохион байгуулагдаж байгаа ч оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ нь олон улсын компаниуд болон хөрөнгө оруулагчид Хятад, Азийн зах зээлийг сонирхож буйг бүрэн харуулж байна. Тэд хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг идэвхтэй эрэлхийлж байна.
Тэрээр улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг авч үзэхдээ бодлогын уялдаа холбоо, тууштай байдал, хүний нөөцийн хүртээмж, технологийн бэлэн байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Миний бодлоор Хятад, Азид тохирох хүчин зүйл нэлээд хүчтэй байна. Хятад улс хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншлэлд таатай орчныг бий болгосон.
|
Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Лян Жиньхүйтэй хийсэн ярилцлага.
Дэлхийн эдийн засгийн форумын “Шинэ аваргуудын” XVI уулзалт /“Зуны Давосын форум”/ өнөөдөр буюу 06-р сарын 24-ний өдөр болж байна. Тус форум “Шинэ эриний бизнес эрхлэлт" сэдвийн дор 06-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Хятадын Тяньжинь хотод болно. Нийт 90 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1800 гаруй зочид энэхүү форумд оролцлоо. Энэхүү тохиолдолд тус форумын гүйцэтгэх захирал, Их Хятадын бүсийн дарга Лян Жиньхүй Синьхуа агентлагт ярилцлага өгсөн байна. Лян Жиньхүй:
- Энэ форум хэдийгээр дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдалд байгаа нөхцөлд зохион байгуулагдаж байгаа ч оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ нь олон улсын компаниуд болон хөрөнгө оруулагчид Хятад, Азийн зах зээлийг сонирхож буйг бүрэн харуулж байна. Тэд хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг идэвхтэй эрэлхийлж байна.
Тэрээр улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг авч үзэхдээ бодлогын уялдаа холбоо, тууштай байдал, хүний нөөцийн хүртээмж, технологийн бэлэн байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Миний бодлоор Хятад, Азид тохирох хүчин зүйл нэлээд хүчтэй байна. Хятад улс хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншлэлд таатай орчныг бий болгосон.
»»
|
|
Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ 11:19 Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.06.26/ Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн зарим суманд ойн гал түймэр дэгдээд байна.
|
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.06.26/ Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн зарим суманд ойн гал түймэр дэгдээд байна. »»
|
|
Судалгаа: Вакцинжуулалтын түвшин буурч буй нь олон сая хүүхдийг эрсдэлд оруулж байна 11:15 “The Lancet” сэтгүүлд мягмар гарагт /2025.06.24/ нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар вакцинжуулалтын түвшин зогсонги
|
“The Lancet” сэтгүүлд мягмар гарагт /2025.06.24/ нийтлэгдсэн судалгаа дэлхий даяар вакцинжуулалтын түвшин зогсонги »»
|
|
Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье 10:38 ”Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан аялан сурвалжлагын үйл ажиллагаа 06-р сарын 10-наас 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм.
|
”Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан аялан сурвалжлагын үйл ажиллагаа 06-р сарын 10-наас 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм. »»
|
|
Африкийн оюутнууд Хятадын уламжлалт ангаах ухааныг судалж байна 10:34 Хятадын Хүнань мужийн Чанша хотын Анагаах Ухааны Коллежийн Олон Улсын Анагаах Ухааны Коллеж нь 2006 онд байгуулагдсан юм. Олон улсын оюутнуудыг албан ёсоор элсүүлснээс хойш АНУ, Канад, АНЭУ, Пакистан, Энэтхэг, Индонез, Нигери зэрэг 30 гаруй улс орон, бүс нутгаас мянга гаруй оюутнууд энд суралцжээ. Одоогоор тус сургуульд Африкийн 13 орны 20 гаруй гоюутан суралцаж байна.
|
Хятадын Хүнань мужийн Чанша хотын Анагаах Ухааны Коллежийн Олон Улсын Анагаах Ухааны Коллеж нь 2006 онд байгуулагдсан юм. Олон улсын оюутнуудыг албан ёсоор элсүүлснээс хойш АНУ, Канад, АНЭУ, Пакистан, Энэтхэг, Индонез, Нигери зэрэг 30 гаруй улс орон, бүс нутгаас мянга гаруй оюутнууд энд суралцжээ. Одоогоор тус сургуульд Африкийн 13 орны 20 гаруй гоюутан суралцаж байна. »»
|
|
Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана 10:02 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана. Үүнтэй холбогдуулан Сэлбэ
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана. Үүнтэй холбогдуулан Сэлбэ »»
|
|
ГССҮТ: Бамбай хоншоорт могойд хазуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлээд байна 09:59 Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирсэн тохиолдол нэмэгдээд байгаа билээ.
|
Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирсэн тохиолдол нэмэгдээд байгаа билээ. »»
|
|
Зөвлөмж: Хэт халсан үед автомашинд дараах зүйлсийг ил, нарны шууд тусгалд үлдээж болохгүй 09:06 Сүүлийн өдрүүдэд агаарын температур +35°C-аас давж, автомашины доторх орчин 60–80°C хүрэх тохиолдол нэмэгдэж байна.
|
Сүүлийн өдрүүдэд агаарын температур +35°C-аас давж, автомашины доторх орчин 60–80°C хүрэх тохиолдол нэмэгдэж байна. »»
|
|
"Хүрээ цам-даншиг наадам-2025"-д гадаад бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ 09:06 “Хүрээ цам -Даншиг наадам”-ыг энэ жил Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болон зохион байгуулагдаж байгаа
|
“Хүрээ цам -Даншиг наадам”-ыг энэ жил Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болон зохион байгуулагдаж байгаа »»
|
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
Путин: Украин бүхэлдээ биднийх 11:24 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. »»
|
|
Ираны Гадаад хэргийн сайд АНУ-ын довтолгоог “улаан шугам” зөрчсөн үйлдэл гэв 08:42 Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын
|
Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын »»
|
|
Хойд Солонгост анхны таван ихэр мэндэлжээ 12:34 Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү.
|
Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү. »»
|
|
Израилийн Агаарын хүчин Ираны цөмийн байгууламж руу довтолжээ 08:35 Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн
|
Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн »»
|
|
Bloomberg: АНУ ойрын үед Иранд цохилт өгч магадгүй байна 08:26 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 19 /Bloomberg/. АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 19 /Bloomberg/. АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|