 |
|
 |
|
У.Хүрэлсүхийн “window shopping” |
|
|
 |
|
 |
У.Хүрэлсүхийн “window shopping”
2020-09-10Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол их аятайхан харизмтай хүн. Тэр нь улс төрийн ийм өндөрлөгт хүргэсэн гэхэд болно.  Эршүүд, цохилттой яриатай. Тэр яриа нь олонд таалагддаг. Тиймээс огцорсон Засгийн газрын Шадар сайдаас шинэ Засгийн газрын Ерөнхий сайд, улмаар МАН-ын дарга болж чадсан хэрэг л дээ.
Ер нь У.Хүрэлсүх цогтой, бадрангуй ярина шүү дээ. 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдож байхдаа “...Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж хэлээд ард түмнийг уйлуулах шахаж, алга ташилтыг харамгүй авч байлаа.
Тэгээд ажилдаа орсон. Гурван жил шахам ажиллаад сонгуульд орж, өөрийнхөө нэрээр ялалт байгуулж, УИХ-д намаа үнэмлэхүй олонхи болгосон. Сонгуулийн өмнө У.Хүрэлсүхийн нэр хүнд үнэнхүү өндөр, бас хүчтэй байлаа. МАН-ынхан түүний нэрийг дуудсаар байгаад эрхэм гишүүн болцгоосон.
Тэгж өндөр нэр хүндэд өнөөх л хэл ярианыхаа хүчээр хүрсэн байдаг. Үүн дээр нь дөрөөлөөд шударгын туйл, цөстэй эр, хүчтэй лидер гэдэг PR-ыг сурталчилгааны баг нь хийж ирсэн. Өөрөө ч тэгж хэлүүлэхээр, бодогдохоор ярина. 2019 оны наймдугаар сард “...Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гэж хэлээд өндөр оноо авсан.
2020 оны сонгуульд яг орохдоо “...Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх болно” гэж хэлээд “...Браво” авч, ялалт байгуулсан байдаг.
Түүний дараа 2020 оны долдугаар сарын 2-нд 31 дэх Ерөнхий сайдаар томилогдохдоо “...Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, эхэлсэн ажлаа дуусгахад бидэнд цаг хугацаа олгосон ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Бид хичээн зүтгэн ажиллах болно” гэж бас л сайхан хэлсэн.
Гэхдээ тэр өдрөөс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн алга ташуулдаг үгүүд нь зүгээр л гоё сонсогддог байсан аж. Үүнийг тэр өөрөө өдөр бүр нотолж байна. Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хургүй гэдэг шиг өөрөө дагадаггүй, өрөөл биелүүлдэггүй, үр дүнгүй сайхан үг л яриад явдаг байсан бололтой.
Яг үнэндээ 2020 оны долдугаар сарын 2-ны тэр өдөр 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ажил хүлээж авсан 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр хүлээж авлаа гэсэн утгатай зүйл хэлчихсэн байдаг. Өөрөө өөрөөсөө хүлээж аваад, өөрөө өөртөө хүлээлгэж өгсөн нь тэр.
Ерөнхий сайд сүүлийн хэдэн өдөр гол боомтууд, бас яамдад ажиллаж байна.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт боомтод ажиллажээ. Тэр үеэрээ нүүрс тээврийн жолооч нартай уулзсан байна. ЗГХМА-наас бэлтгэсэн мэдээлэлд “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв” гэж бичсэн байна. Харин бодит байдал дээр нүүрс тээвэрлэлт хэвийн бус, зогсонги байдалд орчихсон, жолооч нар бөөн гомдол тавьж, сүүлдээ “...нохой сүүлээ, сүүл нь хонгорцогоо” гэдэг шиг Ерөнхий сайд нь Сангийн сайдаа, Сангийн сайд ГЕГ-ын даргаа, ГЕГ-ын дарга нь Гашуунсухайт боомтын даргаа, Боомтын дарга нь байцаагч нараа загнаад нэлээд юм болсон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт дээрх байдлыг хараад ихэд уурлаж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг загнажээ. “...Өрөөнд орж ирээд гоё юм яриад байдаг, бодит байдал дээр ийм муу байна” гэсэн байгаа юм.
Ерөнхий сайд хоёр жил гаруйн өмнө 2018 оны дөрөвдүгээр сард Гашуунсухайт боомтод ажиллаж байсан юм. Тэгж явж ирээд Хэвлэлийн албаараа “Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ” гэдэг гарчигтай мэдээлэл бэлтгүүлж цацсан. Тэнд “...Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. ...Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийсний дагуу хилээр гарах тээврийн автомашины тоо эрс нэмэгдээд байна” гэж бичсэн байдаг.
Тэгвэл хоёр жилийн дараа очиход нь Гашуунсухайт, тэндэх тээврийн асуудал шал дордчихсон байгаа нь энэ. Ер нь бол мань эр өөрөө өөрийнхөө ажлыг л эргээд шалгаж явсан гэсэн үг шүү дээ.
Энэ долоо хоногийн эхээр Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яаманд ажиллав. Гадаад харилцааны яаман дээр очихдоо “...Зарим нэг компани гадаадад өр тавиад Монгол Улсыг чинь дампууруулах гэж байна. Засгийн газар мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Хэн ямар өр тавьж, ямар харилцаа үүсгэж байгааг мэдэхгүй. Энийгээ зах зээл гээд хаячихсан. Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Миний баримталж байгаа бодлого. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. Одоо бол дэлхий дээр ч байхгүй” гэж хэлээд буруутаж байх шиг байна. Учир нь аж ахуйн нэгжүүдийн гадаад өрөнд Засгийн газар өөрөө баталгаа гаргаж өгдөг номтой. Тэгэхээр өөрийнх нь хараа хяналтгүй гадаад өр гэж үгүй гэсэн үг юм.
Уржигдар даа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцах үеэрээ IV цахилгаан станц руу автобусаар явлаа. Автобусанд явж байснаа гэнэт эргэж хараад тэнд сууж явсан Эрчим хүчний яамны газрын дарга нарыг “...Та нарыг хэн яв гэсэн юм. Орондоо ганц хэвлэл мэдээллийн хүн суулгаач. Хэрэгцээгүй, ач холбогдолгүй хүмүүс сандал бөглөөд яваад байх юм. Хэрэгцээгүй дарга нар битгий авч явж бай за юу. Ажлаа хийх хэрэгтэй. Дарга нар ирэхээр дагаад салбагнаад гүйгээд байх юм. Хэрэгтэй хүмүүсээ суулгаж бай. Нэг сайд, дарга ирэхээр бөөнөөрөө дагаад далдганаад гүйлдэх юм. Ажлаа хийцгээ. Яг асуудал хариуцсан цөөн хүмүүс л байх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхнийг дагуулж болно. Олон түмэнд хүргэг” гэв. Урьдынхаараа гоё сонсогдсон шиг байгаа юм. Цахим сүлжээнд амыг нь, алдрыг нь магтаад сүйд. Яг үнэндээ тэр хэдэн газрын дарга ажил байдлаа танилцуулахгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбар дээр очоод яах юм бэ. Ерөнхий сайд өдөр бүр тэр яаманд очихгүй. Тиймээс очсон дээр нь болох болохгүйгээ ярьж, ажил хэргээ шийдүүлэх хүсэлт тэдэнд байж л байгаа. Хэн ч түүнийг дагахгүй байя гэж бодъё л доо. Яамаар орлоо, хэдэн хүн ширээн дээр ажлаа хийгээд сууж байгаатай таарна. Юу асуух уу, ямар шийдэл гаргах вэ гээд мэдэхгүй юм их гарч ирнэ. Цахилгаан станц оръё. Бодлого, төлөвлөлтийн талаар тэр хэдэн газрын дарга л түүнд хэлж өгнө.
Ичсэн хүн хүн алах, айсан хүн айл эвдэх гэдэг шиг өмнө нь гадаад өрийн талаар хэтрүүлснийгээ “...Дулаан, цахилгааны үнэ нэмэгдээгүй, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх, нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ. Үүнийг чөлөөт зах зээл гэх үү. Энд төрийн зохицуулалт байх ёсгүй юу” гэж Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээс асууж, түүнд тайлбар өгч байна лээ. Хамгийн гол нь ингэж хэлснийг нь Ерөнхий сайд бантахдаа Ерөнхийлөгчийн бизнес рүү халдах нээ гээд л яригдаж байна.
Ингээд л Монгол Улсын 30 дахь, 31 дэх Ерөнхий сайдын галтай цогтой үгнүүдийг үр дүнтэй нь харьцуулбал их л сонин хариу гарч байна. ЖДҮ-гийн нөхдүүдийг үзэн ядаад л байсан. Одоо хосоор нь дэргэдээ авч, албан тушаалд томилчихоод олны уурыг барж байх жишээтэй. Эдгээрээс нь болсон уу, яасан, УИХ-ын сонгуулиас хойшхи судалгаануудын дүнг харахад У.Хүрэлсүхийн нэр хүнд өндрөөс шүхэргүй үсэрсэн юм шиг л доошилж байна.
Ерөөсөө л Ерөнхий сайд У.Хүрэлсүх window shopping буюу мөнгөгүй дэлгүүр хэсч байгаа хүн шиг л ажиллаж байна. Window shopping хийж буй хүнд өөртөө ямар ч хохиролгүй. Хамгийн гол нь window shopping хийсэн хүний стресс тайлагддаг. Бас Хүн харахад дэлгүүр “буулгаж” харагддаг гэдэг.
Ер нь бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ мэтээр бусдыг чанга дуугаар загнаж, эрх мэдлээ, бяраа гайхуулсан шиг, өөрөө өөрийгөө шалгаж өө сэв илрүүлсэн шиг алхаж явна. Нэг үгээр, тэр window shopping хийсээр 30, 31 дэхийн албыг өнгөрөөж мэднэ. Энэ янзаараа тэр хэзээ ч “худалдан авалт” хийхгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ГАРЬД |
| У.Хүрэлсүхийн “window shopping” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|