 |
|
 |
|
Далай багш ба квант физик |
|
|
 |
|
 |
Далай багш ба квант физик
2020-11-13Гадаадын хэсэг зохиогчид Далай багш ба дэлхийн хэмжээний хэсэг гарамгай эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухааны гарамгай 
нээлт, ололтууд, Будда бурхны сургаалтай хэрхэн холбогдож болох тухай харилцан мэтгэлцээний сонирхолтой киног зохиож, түүнийг Далай багшийн төрсөн өдөр болох долдугаар сарын 6-нд үндэсний телевизорээр нэвтрүүлсэн нь сүсэгтэн олны таашаалыг хүртсэн.
Киноны гол агуулга нь бурхны сургаалын гүн бясалгалын арга, нөгөө талаас цэвэр туршилтын үр дүнд тулгуурлан хөгждөг орчин үеийн шинжлэх ухааны онол хоёр хорвоо ертөнцийн бодит үнэнд хүргэх хоёр өөр замын нэгэн уулзвар байж чадах уу? гэсэн асуултад хариулах зорилттой байв.
Мэтгэлцээн нь хүн төрөлхтний хөгжлийг авч яваа орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх салбарууд болох сансар судлал, космологи, квант физик, квант компьютер, молекулын биологи, генетик, тархи болон сэтгэл судлалын зэрэг асуудлуудад чиглэгдсэн юм. Энэ салбаруудын тэргүүлэх эрдэмтэд, Далай багшид нэг ёсондоо судалгааны ажлуудаа тайлагнаж, гарсан хачин сонин үр дүн, үзэгдэл юмс нь амьтай, амьгүй ертөнцийн нууцад хэрхэн хүрч байгааг бурхны сургаал, түүний гүн ухааны бясалгалтай хэрхэн дүйцэж байгааг харьцуулан ярилцсан юм. Баруунд Ромын Папыг Есүс Христийн амьд төлөөлөл гэж үздэгтэй нэгэн адилаар Далай багшийг Будда бурхны амьд дүр гэж бишрэн хүндэтгэдэг болохыг мэтгэлцээнд оролцсон эрдэмтдийн итгэл үнэмшил, үйлдэл, ярилцлагаас илт харагдав. Далай багшийн сургаал номлол баруунд ямар их эрч хүч авч байгааг түүнд олгосон хүндэтгэл, шагналууд харуулж байна. Жишээ нь, дэлхийн олон хотуудын гарамгай их сургуулиуд Далай багшид оюун санааны доктор, профессорын цол олгосон. Үүний дотор МУИС, ШУТИС, Улаанбаатарын их сургууль Далай багшид хүндэт доктор, Монгол Улсын ШУА түүнд профессор цол олгосон билээ. Далай багш нь Нобелийн энх тайвны шагнал. АНУ-ын тэргүүн зэргийн дээд шагнал "Эрх чөлөөний медаль” түүнийг дагалддаг 100000 ам.доллар, мөн Конгрессын алтан медаль авсан. Мөн түүнчлэн Далай багшийн хүн төрөлхтний оюун санаанд оруулсан гарамгай хувь нэмрийг үнэлж нэг сая долларын Тепольтоны шагнал хүртсэн билээ. Далай багш энэ шагналаа Энэтхэгийн ядуучуудад зориулсан байдаг.
Барууны нийгэмд Далай багшид ямар их бишрэл, хүндэтгэл үзүүлж, түүний ном, сургаалыг даган суралцаж, өөрсдийнхөө оюун ухааныг хэрхэн тэлэх зүрх зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байгааг уг киноны үйл явдлаас харахад олон зууны турш бурхны сургаалыг даган биширч ажил үйлсээ, эх орноо хөгжүүлэн авч ирсэн сүсэгтэн олон, өндөр настан, өвөг дээдсийнхээ өмнө өнөө цагийн бид ичгэвтэр байдалд орлоо Эргэж санахад 2016 оны 25 хэмийн тэсгим хүйтэн өвөл Далай багшийг эх оронд минь морилон ирж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад нь төрийн төлөөллийн хүмүүс түүнээс мэлзэн зугтаж, нэг юмнаас айж сандран түүний зохион байгуулсан хурлыг ор нэр болгон, уух ус ч ширээн дээр нь тавиагүй билээ.
Кинонд дурдсанаар Далай багш ба тэргүүлэх эрдэмтдийн дээр дурдсан шинжлэх ухааны олон салбаруудаар хийсэн мэтгэлцээн нь онц сонирхолтой болсон бөгөөд үүний дотор миний мэдэх физикийн шинжлэх ухааны ололт, тэр нь биднийг хүрээлэн буй ертөнцийн үйл явдлууд, үзэгдэл юмсын мөн чанарт хэрхэн хүрч байгаа тухай харилцан ярилцлага онц сонирхолтой боллоо.
Гэгээлэг оюун ухааны дээд түвшин болох гүн бясалгал, шинжлэх ухааны дээд шалгуур болох туршлага хоёр ертөнцийн хөгжлийн уг сурвалж болсон танин мэдэхүйн нэгэн гайхамшигтай алтан түлхүүрийг хослон олсон юм. Тэр нь юу гээч.
Нэгдүгээрт: Ертөнцийн аливаа нэг юмны уг сурвалж, бодит үнэнд хүрч болохгүй юм байна.
Хоёрдугаарт: Хорвоогийн аливаа нэг юманд бидний оюун ухаан үл хүрэх тийм абсолют буюу үнэмлэхүй нууц байдаг байна.
Гуравдугаарт: Энэхүү нууцын нууцыг тайлах абсолют буюу туйлын үнэн байх учиртай.
Дөрөвдүгээрт: Гэвч энэхүү туйлын үнэн нь хязгааргүй олон шаттай харьцангуй үнэнүүдийн нийлбэр юм байна.
Математикийн хэллэгээр харьцангуй үнэнүүдийн нийлбэр туйлын буюу абсолют үнэнд хязгааргүй дөхөж очих боловч түүнд хэзээ ч хүрэхгүй. Жишээ болгож, дунд ангийн нэгэн хялбар бодлогыг авч үзье. Тоон тэнхлэг дээр тэгээс нэг хүртэлх урттай хэрчим байг. Тэг цэгээс эхэлж явсан сурагч нэг гэсэн цэг дээр байгаа үнэмлэхүй үнэнд хүрэхийн тулд хэрчмийг яг хагаслан явах ёстой. Эхлээд хэрчмийн 0.5-д хүрнэ. Дараа нь хэрчмийн 0.75-д хүрнэ, дараа нь 0.875-ыг туулна. Гэх мэт хэрчмийн үлдсэн зайг хагаслан явснаар бодит үнэн байгаа нэг гэсэн цэг дээр хэзээ ч хүрч чадахгүй. Аливаа нэг юмны абсолют буюу үнэмлэхүй үнэнд хүргэх гэсэн бидний оюун ухааны хүсэл тэмүүллийн зам ийм жишээтэй адил төстэй. Ингээд бурхны сургаалд аливаа нэг юм нууц хэвээрээ үлдсэн учир тэр юмыг хоосон гэх ба бидний түүнд хүрэх гэсэн санаа бодлыг хоосон чанар гэнэ. Энэ бол танин мэдэхүйн гайхамшигтай зарчим. Яагаад гэвэл хэрвээ бидний оюун ухаан орчлонгийн үнэмлэхүй буюу абсолют үнэнд хүрдэг байсансан бол бидний амьдралын утга учир алга болох байв.
Жишээ нь, бид аливаа нэг киноны үйл явдлыг үзээд л дараа нь түүнийг үзэх сонирхолгүй болдогтой адил. Хэрвээ бид орчлонгийн нууцыг бүрэн тайлсансан бол бидний амьдрах учир холбогдол алга болно. Яагаад гэвэл цаашид сэтгэн бодох юмгүй болсон, орчлонгийн нууцыг бүрэн тайлсан. Нэг үгээр хийх юмгүй, сэтгэн бодох юмгүй болж хоосон чанарт шилжинэ гэсэн үг.
Ингээд амьдрал учир утгагүй болох байв. Гэвч биднийг хүрээлэн буй хорвоо ертөнц, бидний оюун ухааны төгсгөлийн уйтгартай, өрөвдөлтэй, зорилгогүй гэмээр тийм замыг тас хааж өгчээ. Ингээд бидний танин мэдэхүйн бодол санаа, зорилго, хүсэл тэмүүлэл цагийн аясаар үргэлжид мөнхрөн үргэлжлэх хувь тавилантай. Одоо аливаа нэг юмны бодит үнэнд хүрэх гэсэн танин мэдэхүйн гинжин холбоосыг физикийн шинжлэх ухааны жишээн дээр үзүүлье. Эртний Грекчүүд биднийг хүрээлэн буй ертөнц атом хэмээх эгэл хэсэг-хумхын тоосноос бүтнэ гэж үзжээ. Энэ нь ертөнцийн бүтцийн тухай харьцангуй үнэний эхний шат мөн. Ертөнцийн бүтцийн тухай харьцангуй үнэний II шат нь XIX зуунд атом нь дотоод бүтэцтэй болохыг тогтоосонд оршино. Атомын дотоод бүтэц нь манай нарны аймгийн бүтэцтэй төстэй болохыг тогтоов. Атом нь нар шиг жин буюу масс ихтэй цөм, түүнийг гарагууд шиг тойрон эргэлддэг эгэл хэсэг болох электронуудаас тогтдог болохыг туршлагаар нээв. Атомын тухай танин мэдэхүйн харьцангуй үнэний III шат нь цөм нь бас цахилгаан цэнэгтэй протон, цэнэггүй нейтрон гэх эгэл бөөмсөөс тогтдог болохыг тогтоосон явдал юм. Атомын тухай харьцангуй үнэний IV шат нь цөмийг бүрэлдүүлэгч протон ба нейтрон бөөмс нь кварк гэж нэрлэгдэх бутархай цахилгаан цэнэгтэй бөөмсөөс тогтдог болохыг нээсэнд оршино. Атомын цөм ба электронууд нь өөр хоорондоо цахилгаан соронзон хүчээр барьцалдсан байдаг бол кваркууд нь цавуу буюу глюон гэх эгэл бөөмсийн тусламжтайгаар харилцан үйлчлэлд ордог байна. Одоо цагт атомын тухай харьцангуй үнэний V шат нь кваркууд нь бас прион (грекийн анхдагч гэсэн үг) гэх хачирхалтай эгэл хэсгээс тогтож болох таамаглалыг дэвшүүлээд байна. Гэвч физикчид өнөөдрийн өдрийг хүртэл атомын тухай абсолют буюу бодит-үнэмлэхүй үнэнд хүрэх яагаа ч үгүй байна. Харин хоосон чанар ёсоор түүнд хэзээ ч хүрэх ёсгүй.
Одоо олны гайхширлыг төрүүлсэн хоёр энгийн жишээг дурдъя. Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон таазанд өлгөөтэй байгаа чийдэн, шалан дээр байгаа модон сандал хоёрыг авч үзье. Бид эдгээрийг хараад ердийн л нэг байдаг бодит зүйл гэж бодно. Гэтэл гэгээрсэн гүн ухаантнуудын хувьд энэ хоёр юм хоосон чанарын бодит байдлыг илтгэнэ гэж хэлнэ. Мунхаг бидний хувьд энэ санаа бидэнд үлгэр, үнэмшихээргүй сонин санагдана. Яагаад?. Толин тусгалын цаана байдаг бидний барьж болдоггүй хоосон дүрс шиг дээрх хоёр юм эхлээд хүний оюун санаа, бодолд анх бий болдог. Тархин доторх тэдгээрийн геометр дүрслэл бидний амьдралд орж бодит чийдэн болон сандал болтол урт удаан замыг туулна. Цааш нь ухаад бодвол сандал юунаас тогтсон бэ? Модноос. Тэгвэл мод яаж ургаж бий болдог вэ? Нарны гэрэл, хөрс, ус, агаар хэрэгтэй. Нарны гэрлийг зөөгч нь физикийн хэлээр фотон хэмээх массгүй, цахилгаан цэнэггүй, секундэд 300000 км хурдалдаг эгэл хэсэг-долгион болно. Чийдэнгийн хувьд чийдэн нь шилэн бүрхүүл, түүний доторх хий болон төмөр утсан ороомгоос тогтоно. Төмөр утас нь төмрийн атомуудаас, атом нь цөм болон түүнийг тойрон эргэлддэг цахилгаан цэнэг зөөдөг электронуудаас тогтоно. Ингэхлээр чийдэн болон сандлын эцсийн амин шалгуур нь фотон болон электрон бөөмс болов. Хэрвээ бид энэ хоёр бөөмийн шинж төлөвийн тухай абсолют буюу үнэмлэхүй үнэнийг олж чадвал чийдэн, сандал хоёр бидний анх бодож санаснаар бодит үнэн болох байв. Энд ямар нэгэн хоосон чанарын тухай яриа хөөрөө огт болох ёсгүй.
Хүний мөн чанарыг хэзээ ч олж чадахгүй. Яагаад гэвэл хүн гэдэг хязгааргүй олон зан араншинтай. Тэгвэл бөөм, долгион гэсэн хоёрхон зан араншинтай эгэл бөөмс, тэдгээрийн төлөөлөл болох электрон, фотон хоёрын мөн чанарт хялбархан хүрч болмоор бодогдоно. Энэ хоёр бөөмийн зан араншинг тогтоохын тулд физикчид энэ хоёр дээр туршилт тавьдаг. Энэ хоёр бөөс шиг тэмтэрч болох бодислог чанартай юм бол замд нь тааралдсан хоёр нүхний аль нэгээр нь урсан өнгөрөх учиртай. Гэтэл туршлагаар үзэхэд энэ хоёр, хоёр нүхээр дуу авиа шиг нэг зэрэг гараад явчихсан зургийг гаргана. Ингээд электрон, фотон хоёр долгиолог шинжтэй болох нь туршлагаар батлагдав. Гэтэл энэ хоёр бөөмсийн урсгал нимгэн алтан ялтсан дээр буухдаа түүнийг бүрэлдүүлэгч алтны атомуудын электронуудтай мөргөлдөж, тэдгээрийг ялтаснаас суга татаж гаргаж чаддаг болохыг туршлагаар тогтоов. Иймээс электрон, фотон хоёр тодорхой импульстэй биллиардын шарик шиг биет бөөмс болох нь илэрхий болов. Энэ хоёр бөөмийн өөр нэг чухал сонин хачин шинж гэвэл хөдөлгөөн нь санамсаргүй буюу тохиолдлын хуульд захирагддаг байна. Энд багажид бүртгэгдсэн электрон хэсэг хугацааны дараа хаана байхыг огт хэлж чадахгүй. Саран дээр байх ч магадлалтай. Бас эгэл бөөмсийн хөдөлгөөнд хэзээ ч тайлж болмооргүй, нууц хэвээрээ үлдмээр тийм нэгэн сонин үзэгдэл бий. Тэр нь нэг үүсгэгчээс гарсан ихэр хоёр фотоныг бие биендээ мэдээлэл дамжуулж, дохио хүргэх боломжгүй тийм алс хол зайд салгаад нэг фотоны шинж төлөвийг туршилтын багаж төхөөрөмжийн тусламжтайгаар өөрчлөхөд нөгөө алс хол байгаа ихрийн өрөөсөн фотон нь урьдчилан хэлэлцсэн мэт өөрийнхөө төлөв байдлаа өөрчилдөг байна. Анх үүсгэгчээс гарахдаа чи улаан дээл өмсөнө, харин би цэнхэр дээл өмсөнө шүү гэсэн мэт тийм физик хуулийн тохиролцоо байдаг. Тэгвэл алс холын зайд байгаа бөөм нь физик багажийн тусламжтайгаар улаан (эсвэл цэнхэр) дээл өмсгөж албадмал хүч хэрэглэсэн бөөмийнхөө шинж төлөвийг тэр даруй мэдээд цэнхэр (эсвэл улаан) дээлээ өмсөх жишээтэй. Энэ хоёр бөөмсийн харилцан хамаарлыг хоёр бөөмийн хэзээ ч салах ёсгүй орооцолдсон гэж нэрлэнэ. Энэ үзэгдлийн мөн чанарыг физикчид тайлж чадахгүй байгаа юм. Ингээд чийдэн, сандал хоёрын цаад уг сурвалж нь электрон фотон гэсэн бөөмсийн шинж төлөвтэй холбогдох ба энэ хоёр бөөмийн бодит үнэнийг бид тайлж чадахгүй учир бидний нүдэнд харагдаж байгаа бодит үнэн мэт харагдах чийдэн, сандал хоёр хоосон чанартай болох нь физикийн туршлагаар батлагдлаа. Цахилгаан цэнэг, бодисын масс, соронзон гэдэг чинь чухам юу юм бэ? Масстай хоёр бие яагаад таталцдаг юм бэ? Яагаад их масстай биеийн ойролцоо цагийн явдал удааширч, огторгуй хоосон хэрнээ нум шиг мурийж, муруй огторгуйг бий болгодог юм бэ? гэх мэт танин мэдэхүйн тулгуур асуултуудад бодитой хариулт өгч, тэдгээрийн үнэнийг нь одоо болтол мөн алс ирээдүйд ч олж тайлж чадахгүй биз ээ. Ингээд бүх ертөнцийн таталцлын тухай Ньютоны хууль, Эйнштейний харьцангуйн ерөнхий онол хоёр ертөнцийн бүтэц, хөгжлийн жинхэнэ бодит үнэнд бас л хүрээгүй л байна. Өөр нэг нууцын нууц гэмээр нэг зүйл бол цаг хугацааны тухай ойлголт юм.
Цаг хугацаа гэдэг бидний ухамсрын гадна байдаг бодит үнэн үү, эсвэл бидний уураг тархины цэвэр ойлголт уу? Энгийн сэтгэлгээний хүрээнд нар гардгаараа гарна, дөрвөн улирал солигддогоороо солигдоно, дэлхий эргэлддэгээрээ эргэлдэнэ, хүн төрдгөөрөө төрнө, өснө, нирваан дүр үзүүлдгээрээ үзүүлнэ гэх мэт үзэгдлүүд цаг хугацаатай ямар ч хамааралгүй мэт санагдана. Ингээд цаг хугацааны тухай үнэмлэхүй үнэн нуугдмал хэвээрээ үлдэв. Иймээс цаг хугацаа бас хоосон чанартай.
Танин мэдэхүйн эцсийн шалгуур нь туршлага билээ. Гэтэл энд нэгэн тайлагдашгүй, эрдэмтдийн гол мэтгэлцээний бай болсон нэгэн зүйл бий. Тэр нь туршлагын хэмжилт, бүртгэлийн ямар ч нарийн багаж төхөөрөмж байлаа ч уг судлах гэж буй аливаа нэг юмны туршлагаас өмнөх түүний жинхэнэ мөн чанарыг өдөөж өөрчлөлтөд оруулах учир хэмжилтийн үр дүнд гаргаж авсан уг юмны тухай мэдээлэл нь түүний жинхэнэ бодит үнэнтэй хэзээ ч тохирох ёсгүй. Иймээс аливаа нэг юмны мөн чанарыг түүний шинж төлөвийг өдөөж, өөрчлөхгүйгээр таньж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс уг юмны эцсийн нууцад хүрч чадахгүй учир тэр нь бидний оюун ухааны гадна орших хоосон чанар болон үлдэнэ.
Дэлхий дээрх бүх амьдралын уг сурвалж, амин сүнс, эцсийн үнэн нь нар билээ. Гэтэл наран дээр очтол 5000 хэм, гүндээ хэдэн сая хэмийн дулаантай, байхын аргагүй халуун бөмбөлөг.Мөн биднийг хүрээлэн буй үй түмэн одтой орчлон хорвоогийн бодит үнэн, анхдагч эхлэл нь мөн л оюун ухаанд хэзээ ч хүршгүй, зүйрлэшгүй, тоолж, тогтоож боломгүй тийм аймшигтай халуун бөмбөгийн тэсрэлтийн үр дүн. Иймээс эх дэлхий дээрх амьдрал, одод хорвоогийн эцсийн бодит үнэн, мөн чанар нь бурхны хэллэгээр хоосон, шинжлэх ухааны хэллэгээр хэзээ ч хүрч боломгүй онцгой цэг. Үүнийг англиар singular point, оросоор особая точка гэж үзэхээс өөр тодорхойлолтгүй хязгааргүйн хязгааргүй билээ.
Эцэст нь бурхны сургаал, физик хоёр танин мэдэхүйн нэгэн замын уулзварт нийлсэн бодит жишээг дурдъя. XIX зууны гарамгай эрдэмтдийн нэг Америкийн физикч Гелл-Манн Будда бурханы сургаалын билиг оюуны найман замыг (зөв ойлголт, шалтаг шалтгааны учир, зөв хэл яриа, зөв үйлдэл, зөв хооллолт, хичээл зүтгэл, оюун ухааны ажил үйлс, бясалгал) геометрийн зөв олон өнцөгт дүрслэлд буулгаж, төв болон орой бүрт нь бодисын бүтцийн эгэл хэсэг-эгэл бөөмсийг ангилан байршуулах санааг оруулжээ. Гэтэл ертөнцийн нэгдмэл зүй тогтол ёсоор нэг орой дээр нь тодорхой масстай эгэл бөөм дутсан учир түүнийг байгальд заавал байх ёстойг урьдчилан хэлж, түүний нэрийг омега гэж нэрлэе гэж физикчдийн дунд санал тавьсан. Хожим энэ бөөмийг туршлагаар нээж, Гелл-Манн 1969 онд Нобелийн шагнал авсан түүхтэй.
Академич Х.НАМСРАЙ
|
| Далай багш ба квант физик |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|