 |
|
 |
|
Д.Дэлгэрсайхан: Жүжигчин хүнд маш их ШУНАЛ хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Д.Дэлгэрсайхан: Жүжигчин хүнд маш их ШУНАЛ хэрэгтэй
2021-03-05Тайз, дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэсэн өвөрмөц дүр, дахин давтагдашгүй авьяас мэдрэмж, ур чадвараа харуулж яваа “Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.  -Та юуны өмнө өөрийнхөө төрж өссөн нутгийнхаа талаар дурсана уу?
-Аав, ээж минь Говь-Алтай аймгийн хүмүүс. Би Говь-Алтай аймагт төрсөн. Алтайн уулс руугаа жил бүр тэмүүлэн очдог, нутагтаа их элэг сэтгэлтэй хүн. Төрсөн нутагтаа зургаадугаар ангиа төгсөөд аравдугаар ангиа дүүргэтлээ Партизаны сангийн аж ахуйд өссөн. Би ээжийгээ 40 настай байхад нь төрсөн хэнз хүүхэд л дээ. Хэдийгээр айлын хэнз хүүхэд боловч тийм эрх танхи өсөөгүй, дүрсгүйтэж ээжээсээ их л жавтий хүртдэг байж билээ /инээв/.
Аравдугаар ангиа төгсөөд Пapтизaны сангийн аж ахуйд долоон жил янз бүрийн ажил хийж үзсэн. Сургуулийн слесарь, захиргааны жижүүр хийж явахдаа ч жүжигчин болно гэсэн мөрөөдлөө орхиогүй байсан. Тэгээд л 1999 онд 25 настайдаа Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2003 онд төгссөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
-Та жүжигчин болох сэжүүрийг анх ямар сэрэл мэдрэхгүйгээр атгасан бэ. Тухайн дүрийг хамаг л тархи, оюун, бие сэтгэлээрээ дамжуулж илэрхийлнэ гэдэг ямар байдаг бол?
-Тавдугаар ангидаа сургуулийнхаа тэргүүний уран уншигч болоод тэр жилдээ Сангийн аж ахуйн ёолконд уригдан шүлгээ уншсан. Тэр үедээ нутгийн хүмүүсээсээ магтаал урам авч би жүжигчин болно доо гэж мөрөөдөж эхэлсэн. Дур сонирхлоо хөгжүүлж, түүндээ үнэнч байхад л хувь заяа гэдэг зөв замд нь залаад явчихдаг юм байна. Жүжигчний мэргэжил гэдэг хүн судлалын ухаан гээд л олон янзаар тайлбарладаг. Надад байгалиас заяасан жижигхэн авьяасаа л хөгжүүлж, зөв л байх хэрэгтэй юм шиг санагддаг. Барилгын өрлөгчин хүртэл нэг тоосгоны өнцгийг зөв өрөхгүй бол байшин нурна биз дээ. Тэгэхээр ямар ч хүн мэргэжилдээ үнэнч, хайртай, хариуцлагатай, зөв л явах нь чухал. Жүжигчин хүнд маш их шунал, сониуч зан хэрэгтэй. Шунал гэдэг нь дүр бүтээхийн шунал, дүрдээ дурлахын шунал юм.
-Жүжигчин болно гэхэд ээж тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Намайг анх жүжигчин болно гэхэд "Миний хүү хэрэггүй. Өндөр нуруутай, царай зүс сайтай хүмүүс жүжигчин болдог юм. Миний хүү ийм жижигхэн, үрчийчихээд малаа л сайн хариул” гэдэг байсан. Би тэгэхээр нь "Та хүүгээ ингэж хэлээд байхдаа яах вэ дээ. Би шарандаа заавал жүжигчин болно доо” гээд жүжигчин болсон доо. Тэгээд миний хамгийн анхны "Монголын нууц” жүжгийг минь үзээд ээж минь маш их баярлаж байсан. Харин муугүй жүжигчин болох нь гэсэн үнэлэлт, дүгнэлтийг үзэгчид маань өгч урам зориг хайрласан.
-Та багш нарынхаа талаар дурсан яриач, шавь нартаа юу гэж захидаг байсан бэ?
-Би Кино Урлагийн дээд сургуульд оюутан болж ороод Ардын жүжигчин Д.Мэндбаяр болон П.Цэрэндагва багшийнхаа шавь нь болсон. Хоёр багш маань жүжигчин болох үндэс суурийг тавьж, жүжигчний уран чадвараас гадна хүний мөн чанар гэдэг ямар чухал зүйл болох талаар ухааруулсан. Харин хошин урлагийн “Маск” продакшнд орохдоо жүжигчин Ж.Мөнхсайхан ахдаа багш, шавийн барилдлагатай болж байлаа. Олонд танигдсан дүрүүдийн ард Мөнхсайхан ах минь байдаг. Дүр бүхэнд минь зөвлөж туслахаас гадна амьдралд минь нөмөр нөөлөг болсон сайхан хүн.
-Таныг “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрөөс уран бүтээлийн гараагаа эхэлснийг хүмүүс мэддэг. Хошин урлагаар дамжуулж нийгмийн болж бүтэхгүй зүйлийг элэглэж хүргэнэ гэдэг урлагийн нэг том төрөл. Гэвч зарим хүмүүс хошин урлагт шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар таны бодол?
-“360 градус” хошин мэдээллийн хөтөлбөр гэдэг нь улс төрийнхийг хатгасан, шоглосон, ёгтолсон нэвтрүүлэг байсан л даа. Улс оронд болж бүтэхгүй байгаа зүйлс, махны үнэ, замын түгжрэл гээд нийгмийн олон асуудлыг хошин маягаар хүмүүст хүргэж байсан. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг л 360 градус эргүүлж байгаа хэрэг л дээ. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг хэдээс хэдэн насныхан үзэх билээ. Үүнийг хошин хэлбэрээр хийхэд хэдэн хүнд хүрэх билээ гэдгээ бодсон. Хүмүүс улс орон нь хөгждөггүй газарт хошин урлаг байдаг гээд л шүүмжилдэг. Гэвч хошин урлаг гэдэг чинь нийгэмд болохгүй байгаа зүйлийг ард түмэнд илүү амархан хүргэж болдог. Үзэгчдийг инээлгэхэд ухаан хэрэгтэй гэж би хэлэх дуртай. Монголд хошин урлаг продакшны хэмжээнд маш сайн хөгжсөн. Нэг тоглолт дээр инээдмийн төрлөөс гадна драм тоглолтыг ч шигтгэж өгдөг. “Макс” продакшны хувьд дэлгэц, цирк, сонгодог бүжиг, драмтай цогцлоож үзүүлбэрээ үзүүлэхийг хичээдэг. Бид “360 градус” хошин хөтөлбөрөө гурван жил хүргээд өөр, өөрийн уран бүтээлийн замаа хөөгөөд сайн сайхан ажиллаж, амьдарч байна. Би 2006 онд “Макс” продакшн хэмээх айлын нэг гишүүн болсон доо.
-Та анх "Маск” продакшнд ямар шалгуураар орж байсан бэ?
-"Маск” продакшныг анх байгуулагдахад нь л орж байлаа. Тухайн үед М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан ах, Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, Э.Алдар бид хэд энэ хамтлагийн гишүүд болж байлаа. Намайг "360 градус”-аас анх хараад продакшндаа авах санаа төрсөн байх. "Маск" продакшны тоглолт болгон нэрнээсээ эхлээд “Монгол хүн та инээмсэглэ”, “Монгол төгрөг мандтугай” гэх зэргээр бусдыг уриалан дуудсан, утга агуулгаасаа ч нийгэмд хандсан, нийгэмд нөлөөлж чаддаг. “Маск” продакшн маань шинэ орсон уран бүтээлчдээ жүжигчин болгохоос гадна хувь хүн болгож төлөвшүүлдэг шүү. М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан гэсэн тулгын гурван чулуу шиг ах нар маань хамт ажиллахад маш их туршлага, дэм, түшиг болдог доо.
-Таны тоглосон дүрүүдээс өөртөө ханадаг ямар дүр байдаг вэ?
-“ТВ5” телевиз “Чонын алтан шагай” гэдэг кино хийгээд намайг тоглооч гэж урьсан юм. Анх надад санал тавьсан дүр нь хүүхэмсэг дүр байгаад надаас хол санагдлаа. Зохиолоо харжээ байсан чинь Содов гээд дүр байна шүү, тэгэхээр Содов гэдэгт хэн тоглох юм гэсэн чинь эзнээ олоогүй гэж байна. Наад дүрд чинь би тоглочихъё гээд авчихсан /инээв/. Дүрдээ шунаж, дурлаж тоглох гоё байдаг. Хөдөө гадаа явж байхад хүмүүс “Чонын алтан шагай”-н Содов гээд таньдаг. Тухайн дүрээ муу хүн гэж бодох бус, амьдралын төлөө тэмцэж л яваа нэгэн гэж бодож тоглосон. Багш маань “Тоглож байгаа дүр бол чиний төрүүлсэн хүүхэд. Ямар ч хүн төрүүлсэн хүүхдээ муу гэж голдоггүй шүү дээ. Яг л үүнтэй адил” гэж заадаг байсан.
“Макс” продакшнны “Соёлын довтолгоон” киноны хөрөнгөө хураалгасан хүний дүрд их дурлаж тоглосон. Миний хамгийн хайртай дүр маань “Хар сувдны нууц” киноны Дүлий Жамбаа юм. Энэ дүрд тоглуулсан Г.Алтаншагайдаа баярлаад л явдаг даа.
-Тайзны урлаг, дэлгэцийн урлагт тоглох арга барил нь тэс ондоо болох байх. Тийм үү?
-Өөр байлгүй яахав. Дэлгэцийн урлагаас тайзан дээр гараад тэвдэж сандрахаас эхлээд хэцүү үе байсан. Тайзан дээрээс зритель харагдахгүй, хамаг анхаарлаа жүжигтээ хандуулаад, хэлэх үгээ бодсоор байгаад таарна. Өвдөг салгалаад, гар чичирдэг байлаа. Одоо бол зрительтэйгээ харьцаад, таньдаг хүн сууж байхыг ч олж харахтайгаа болсон. Тайзны тоглолт дээр 100-ны 80 хувьтай тоглодог бол дэлгэцийн урлагт 40 хувьтай тоглодог. Дэлгэц гэдэг харцны хөдөлгөөнийг нарийн харуулах учир хэтрүүлж тоглож болдоггүй чимхлүүр нандин мэдрэмж шаарддаг. Тайзан дээрээс үзэгчдийн суудлын хамгийн арын суудалд сууж байгаа хүнд өөрийнхөө тоглолтыг хүргэхийн тулд далайцтай, хэтрүүлэгтэй тоглох хэрэгтэй. Тайзан дээр тоглосны дараа маш их ядардаг шүү. Мөн тайзны уран бүтээл гэдэг өнөөдөр жаахан дулимагхан хийчихвэл маргааш түүнийгээ сайжруулаад, үзэгчдэдээ улам хүртээмжтэй болгоод хийчихэж болдог бол дэлгэцийн уран бүтээл дээр нэгэнт монтажлагдчихсан бүтээлийг буцаагаад засаж, сайжруулж болдоггүй.
-Гуравдугаар сарын 1-нд “Эх орончдын өдөр” боллоо шүү дээ. Эх орон гэдэг таны хувьд ямар үнэ цэнтэй зүйл вэ?
-Ямар хэцүү асуулт вэ. /бодолхийлэв/ Эх орон гэдэг өмөөрөх сэтгэл л юм билээ. Үүх түүхтэй холбоотой түүхэн сэдвээр уран бүтээл хийж байгаа үедээ ямар их үнээр, ямар их тэмцлээр эх орныг минь бидэнд үлдээсэн юм бэ гэж өөрийн эрхгүй огших, зангирах үе гардаг шүү. Эх орончдын өдөр боллоо, Цэргийн баяр дөхөж байна, энэ үед надад нэг зүйл бодогддог юм л даа. Ер нь цэрэгт явснаараа эх оронч болно гэж байхгүй. Харин түүхээ уншчихсан, угсаатны зүйгээ судалчихсан, ёс заншлаа өвлөчихсөн монголоороо байгаа хүнийг эх оронч гэнэ. Монголоороо байна гэхээр хөгжлөөс хоцорно гэсэн үг биш. Залуус маань дэлхийн сонгодог бүтээл, шинэ нээлт, шинжлэх ухаан, техник технологит суралцаж дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.
-Ковидын үед урлаг соёлынхон тайзан дээрээ гарахгүй удлаа шүү дээ. Энэ хугацаанд юу хийж, бүтээв?
-Монголыг биш дэлхийг хамарсан гамшиг боллоо. Энэ тахлыг хумьж авахад хүн бүрийн л үүрэг чухал байна. Коронавирус гайгүй болчихвол “Макс” продакшн шинэ тоглолтын ажлаа эхэлнэ. Зүгээр суухгүй байна. Үзэгчдээ эерэг энерги өгөх түүхэн сэдэвтэй шоу контентод оролцож байгаа. Тун удахгүй зарлагдана.
-Түүхэн сэдэвтэй контент гэснээс түүхэн сэдвээр дүр бүтээх юм сан гэж бодогддог уу?
-Түүхэн дүр бүтээчих юм сан гэсэн шунал байхгүй. Харин “Долоон бурхан харвадаггүй” зэрэг түүхэн сэдвээр бүтээсэн кинонуудын энд хүрэхээр кино хийдэггүй юм аа гэхэд энэ шоунаас түүх гэдэг чинь ийм юм байдаг юм гээд мэддэггүй хүнийг мэддэг болтол ярьж чаддаг болно гэдэг нь л том олз.
-Таныг шагай харвадаг гэж сонссон?
-Наадмаар шагайн асарт очиж, шагай харвадаг. Шагайн харваа дуусахаар гэртээ ирж зурагтаар бөх, морио үзэх сайхан байдаг. Би шагайн харваагаар 4, 5 жил хичээллэж байна. Шагайн харваагаар хичээллэж эхэлсэн цагаасаа эхлээд жил алгасалгүй улсын наадамд оролцож байгаа. Шагайн харваа бол монгол ёс заншил төдийгүй ахас ихэсээ хүндлэх өв уламжлалын том соёлыг түгээж байдаг.
-Та хувийн уран бүтээл дээр ажиллаж байна уу. Залуу уран бүтээлчдын хийсэн шинэ, шинэ кино бүтээлд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Би “Гэрэлт суварга”гэдэг студиэрээ бусад студитэй хамтарч кино уран бүтээл дээр ажиллаж зохиолыг нь бэлдэх үүрэг гүйцэтгэж байна. Кино урлаг өндөр түвшинд хөгжиж байна. Ганцхан газар бүх юмаа хийдэг байсан бол зохиолыг нь нэг баг бичээд зураг авалт, жүжигчин сонгох, дууны найруулгыг нь тус тусдаа өөр, өөр багууд хамтарч хийдэг болж. Ямар ч уран бүтээлч үзэгчдэд гоё сайхан юм л хүргэе гэж зорьдог болохоос ингэсгээд хийчихье гэж хэзээ ч боддоггүй. Үзэгчид гэдэг хамгийн сайн шүүмжлэгч байдаг. Дэлхийн “Гладиатор” гэдэг киног “Монгол Гладиатор” гээд хийчихвэл манай үзэгчид уран бүтээлчдийг бодож, сэтгэхээ байчихсан юм байна гээд шүүмжилнэ. Тэгсэн хэр нь Драмын театрт очоод хэдэн арван оронд хэдэн зуун удаа тоглочихсон “Ромео, Жульетта” жүжгийг зүв зүгээр шимтээд үздэг. Дэлхийн сонгодог киног Монголдоо нутагшуулж хийх гэдэг буруу зүйл биш. Хийсэн хүмүүс нь муулуулдаг шүү дээ. Нэг нэгэндээ урам өгөх хэрэгтэй.
-Энгийн амьдрал дээр жирийн нэгэн хүн хүртэл хэн нэгэн дүр шүү дээ. Уран бүтээлчийн нүдээр орчлон хорвоо хийгээд хүн зоныг хэр их ажиж, өөрийгөө өнгөлж зүлгэж явдаг вэ?
-Жүжигчин хүн гудамжинд явж байгаа хүнийг байнга л ажиглаж явдаг. “Жинхэнэ монгол аавын дүрд тоглоход яг энэ аав шиг байна даа, ээждээ хайртай амин ганц үрийн дүр тоглоход тэр хүү шиг байна даа” гээд л ажиглаад явдаг. Хүний нүдний харц, хөдөлгөөн, сэтгэлийн хөдлөл гэдэг дахин давтагдашгүй учраас тэр бүхнийг дотроо хадгалж, мэрж, цадаж явах сайхан шүү дээ. Хошин урлагт хэдэн жил явсны ач гавьяа нь хүнийг задгай сэтгэдэг болгодог, хэл яриа баяждаг, тухайн үйл явдалд амархан уусаж маневер хийх чадвартай болдог. Нэг орой таван удаа тоглолоо гэхэд таван өөр дүрд тоглодог болохоор маш олон ур чадварыг өөртөө суулгаж байдаг. Хүн л юм чинь алдана шүү дээ. Тайзан дээр эхний удаа алдсанаа алдчихлаа гээд улаан цайм мэдэгддэг бол дараагийн удаа бага мэдэгдэнэ, гурав дахиа мэдэгдэхгүй авч гардаг болдог.
-Таныг хувийн амьдралаа хожуу эхлүүлсэн гэдэг. Анх үрийн зулай үнэрлэх үедээ юу бодогдож байсан бэ?
-Би гучин настайдаа хүнтэй сууж, 33-тайдаа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Анхны хүүхэд төрж аав болох тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. Нэгдүгээр төрөхийн гадаа анхны хүүхдээ хүлээгээд л, догдлоод байж байлаа. Тэр баярыг минь хуваалцаж манай хамтлагийнхан ирчихсэн эмнэлгийн гадаа бүгд баяр хүргээд л нисэх мэт л мэдрэмж авсан. Тэр үед хамт олон, найз нөхөдтэй байна гэдэг ямар сайхан юм бэ гэж бодогдсон шүү. Аав хүн гэдэг хүүхдэдээ бүхнээ зориулдаг юм билээ. Хүний амьдралд сайн, муу хосолж байдаг. Сайн сайхан явахад аpхи даpс найз нөхөд мундахгүй. Одоо бол эхнэр, хүүхдийнхээ хайранд умбасан, ажлынхандаа ч эрхэлсэн хүн байна. Нэг л их хайр халамж дунд нь жаргаж байдаг даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН |
| Д.Дэлгэрсайхан: Жүжигчин хүнд маш их ШУНАЛ хэрэгтэй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|