 |
|
 |
|
Засгийн газар “Рио Тинто”-д алдаад байгаа 10 гаруй тэрбум доллараа авч чадах уу? |
|
|
 |
|
 |
Засгийн газар “Рио Тинто”-д алдаад байгаа 10 гаруй тэрбум доллараа авч чадах уу?
2021-04-06
Монгол Улсын гавьяат эдийн засагч, судлаач Т.Балжиннямтай Оюу толгой төслийн эргэн тойронд ярилцлаа.

-Таны бичсэн “Оюу толгой аз уу ?, эз үү ?” номыг уншлаа. Чухам аль нь болохыг одоо Лондоны Арбитрын шүүх тогтоох болчихоод байна уу даа?
-Арбитрын шүүх яаж шийдэхийг би яаж мэдэх билээ. Аль болох тохиролцох зам сонгох нь зөв боловуу, эс тохиролцвоос арга буюу Арбирт очих байх. Монголын Засгийн газар Оюу толгой ордыг хамтран ашиглах талаар “Айвенхоу Майнз”-ийн охин компани, Хөрөнгө оруулагч гэх Айвенхоу Майнз Монголиа Инк компанитай гэрээ байгуулсныг бид бүгдээрээ мэднэ. Тэр компани Оюу толгой ордод хайгуул хийж хүдэр дэх зэс, алт, мөнгө, молибдений нөөцийг тооцож тогтоосон. Тэгэхээр бүх асуудал эндээс эхлэлтэй юм. Гэтэл Айвенхоу Майнз Монголиа Инк компани Оюу толгой ордыг Монголын Засгийн газартай хамтран ашиглах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүү, боловсон хүчин, техник технологийн чадамжгүй байсан нь энэ төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тодорхой болсон. Монголын Засгийн газар бэл бэнчингүй, чадал муутайхан түншийг сонгож гэрээ байгуулсан байдаг. Энэ тухай би номондоо тодорхой бичсэн. Гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагааг Төрийн ордны их танхимд гүн хүндэтгэлтэй зохион байгуулж, энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүс оролцож, 2009 оны аравдугаар сарын 6-нд гэрээнд гарын үсэг зурсныг монголчууд цэнхэр дэлгэцээр харцгаасан. Үүний өмнө манай төр, засаг бид ямар гээч гэрээнд гарын үсэг зурах гэж байна гэдгээ тогтож харах ёстой байсан. Төр, засгийн эрх бүхий байгууллагууд, эрх мэдэлтнүүд нягталж харсан эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан гэрээг хүчин төгөлдөр болгож гарын үсэг зурцгаасан. Гэрээг байгуулахын өмнө Оюу толгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж, түүнд тусгагдсан үзүүлэлтүүдийн тооцооллын үндэслэлийг хянаж тохиролцон баталгаажуулсан байх ёстой юм. Гэрээнд оролцогч талууд энэ төслийг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтаа хэдэн жилд нөхөх, хэдий хэмжээний үр ашиг, өгөөжийг ямар хугацаанд хүртэх, байгаль-экологийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг үндсэн асуудлыг нарийвчлан тодорхойлсон байх учиртай. Харамсалтай нь энэ нэн чухал асуудлыг шийдвэрлээгүй байхад Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээг Айвенхоу Майнз Монголиа Инк компанитай байгуулсан байна. Өнөөдөр төр засаг, олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал үүнтэй холбоотой. Гэрээ байгуулахаас өмнө инженер, эдийн засагч, судлаачид, олон нийтийн зүгээс гэрээг сайн нягталж, алдаа мадаггүй байгуулах талаар өөрсдийн байр суурь, санал зөвлөмжүүдийг хэлж, төр засагт хандаж байсан. Миний хувьд гэрээтэй холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийлж, 2009 оны зургадугаар сард МҮОНРТ-ийн "ММ агентлаг"-ийн захирал Ц.Мөнхтөрд ярилцлага өгөхдөө санал, дүгнэлтээ хэлж байсан. Юу хэлсэн бэ гэвэл, гэрээг өндөр түвшинд хийж болохгүй, гадаадын компанитай хамтран ашиглах гэж байгаа Оюу толгой орд бол Эрдэнэтийн овооны ордоос нөөц баялгаараа 4 дахин их, дэлхийн топ ордуудад эрэмбэлэгддэг гайхамшигтай том орд. Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад ажил, асуудал ямар нэгэн байдлаар гацаж болзошгүйг бодолцож, Засгийн газар өндөр түвшинд гэрээ байгуулж, гарын үсэг зурж болохгүй. Харин АМГТГ юм уу, Төрийн өмчийн хорооны түвшинд гэрээ байгуулахад болохгүй юм үгүй. Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад аливаа нэгэн асуудал гарахад, түүнийг эхлээд шат шатандаа авч үзнэ. Төрийн яамдын түвшинд хэлэлцэх зэргээр асуудлыг шийдвэрлэх боломжтойг ярьсан. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь номондоо оруулсан, уншигч олон түмэн шүүнэ бизээ.
-Гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх явцад Монголын тал хайхрамжгүй хандсан гэж та хэлж байна уу?
-Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад баримталдаг зарчим, журам дүрэм, жишгийн дагуу үйл ажиллагаа яваагүй учраас асуудал дагуулж байгаа хэрэг шүү дээ. Хамгийн ноцтой нь гэрээнүүдийг толгой эх компанитай бус аливаа ажил асуудал хариуцах чадамжгүй охин компанитай нь байгуулсан байдаг. Тухайн үед юу гэж ойлгож байсан бэ гэвэл, охин компанитай биш, оффшор компанитай бүр ч биш, Рио Тинто, Айвенхоу Майнзийн толгой компанитай нь гэрээ байгуулах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл гэрээг судлаад үзэхэд охин компанитай нь, хөрөнгө санхүүгийн ямар ч чадваргүй, мэргэжлийн бус шахам компанитай гэрээ байгуулсан байдаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээг бүр оффшор компаниудтай байгуулсан байгаа юм. Тухайлбал, Айвенхоу Оюу толгой гэдэг нэр гэрээн дээр л бичигдсэн байдгаас ямар хөрөнгө чинээтэй, хаанахын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь эргэлддэг, хэн болох нь өнөөг хүртэл ойлгомжгүй байна. Үүнтэй нэгэн адил Оюу толгой Нидерланд гэх нэр Хувь нийлүүлэгчийн гэрээнд тал болж тусгагдсан байх жишээтэй. Оюу толгой Нидерланд компани ямар бэл бэнчинтэй вэ гэхээр мөн л тодорхойгүй. Харин Монголын талаас төрийн өмчийн Эрдэнэс Монгол компани Хувь нийлүүлэгчийн гэрээний тал байхаар тохиролцсон байна. Иймэрхүү байдлаар гэрээ байгуулсан байгаа юм.
-Оюу толгойн гэрээ луйварын гэрээ гэдгийг тэр үед олон хүн хэлж анхааруулж байхад гэрээ байгуулсан нь авлига авч өгөлцсөний нотолгоо юм даа?
-Тэрийг сэтгүүлч та бүхэн, түүнийг шалгаж нотолж, тогтоодог газраас нь төрийн өндөрлөгүүдээс асуух нь зүйтэй байх. Манай улс төртэй, засагтай, хуультай орон. Иргэдийнхээ дуу хоолойг сонсож буйр суурьтай хандсан бол өнөөдрийн хэл ам дагуулсан олон асуудал яригдахгүй. Яригдсан ч цөөхөн зүйл байх байсан болов уу. Оюу толгой бол гайхамшигтай орд. Нөөц баялаг арвин, хэдийгээр ордыг ил болон далд аргаар ашиглах ч ашиглалтын нөхцөл хүнд биш. Ялангуяа ил аргаар ашиглах хэсэгт хүндрэлгүй. Далд уурхайд ашиглалтын үйл ажиллагаа 1300 метрийн гүн хүртэл таван түвшинд явагдана. Дэлхийн хаана ч байдаг далд уурхайн технологийн үйл ажиллагааны дагуу л Оюу толгой ордоос хүдэр олборлох болно. Хүдрийг блокоор олборлох арга бол Монголын хувьд шинэ болохоос Чили, Африк зэрэг оронд түүнийг эзэмшээд зүгширүүлчихсэн арга технологи юм билээ. Өмнөх нийгмийн тогтолцооны үед манай уул уурхайн инженер техникчид, мэргэжлийн ажилчид гянтболд(вольфрам), хайлуур жоншны хэд хэдэн ордын ашиглалтыг 200-400 метрийн гүнд явуулж, өнөөгийн Оюу толгой ордоос хүдэр олборлох аргаас арай өөр аргаар хүдэр олборлож байсан юм. Оюу толгойн уурхайд гадаадын өндөр мэдлэг мэргэжил,туршлагатай мэргэжилтүүд манай хүмүүсийг далд уурхайн үйл ажиллагааны арга технологи, техникт сургаж, дадлагажуулан одоо тэд ашиглалтын бүх үйл ажиллагаанд бие даан ажиллаж, Оюу толгой компанийн ажиллагсдын 90 гаруй хувь нь монголчууд, тэдний авьяаслаг, хөдөлмөрч сайхан чанарыг Оюу толгой компанийн удирдлагууд сайшаан магтаж байна.
-Оюу толгой дахь манайхны алдаа өөр юу байна вэ?
-Засгийн газрыг төлөөлж гурван сайд, нөгөө талаас Рио Тинто, Айвенхоу Майнз компанийн эрх мэдэл бүхий хүмүүс ёс төдий гарын үсэг зурсан байгаа юм. Ёс төдий гэдгийн учир нь “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” үүрэг хариуцлага хүлээх талаар нэг ч зүйл заалт гэрээнүүдэд байхгүй. Хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”-ийн үйл ажиллагаанд хамааралтай хүндрэлтэй ажил асуудал тохиолдоход түүнийг “Рио Тинто”, “Айвенхоу Майнз хариуцах талаар ямар ч зүйл заалт тусгагдаагүй. “Айвенхоу Майнз Монголиа Инк”-ийн хөрөнгө оруулалт гацвал түүнийг толгой компани хариуцна гэдгийг ХОГ болон Хувь нийлүүлэгчийн гэрээнд заах байв. Гэтэл Монголын тал “....үүргээ биелүүлэхгүй, ямар нэгэн байдлаар ажил асуудлыг гацаавал бүх хариуцлагыг Монголын Засгийн газар хариуцна” гэсэн зүйл заалтыг гэрээнүүдэд тусгасан байгаа юм. Үүнээс харахад хөрөнгө оруулагчийн үүрэг хариуцлагатай холбогдсон нэн чухал асуудалд манай тал хайхрамжгүй хандсан байна. Мөн гэрээний хэрэгжилтийн явцад Монголын тал хяналтаа орхигдуулсан. Засгийн газар, хариуцсан яам, холбогдох газрууд анх Оюу толгой төслийн ажил эхлэх цаг мөчөөс л бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавих ёстой байсан. “Рио Тинто” бол төслийн гүйцэтгэгч оператор компани юм. Хэрэв хяналттай байсан бол алдаа мадаг гарахгүй шүү дээ. Оюу толгой төслийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаагүй учраас өнөөдөр үнэн, худал нь мэдэгдэхгүй 4.4 тэрбум ам.долларт багтаан иж бүрэн барьж байгуулах төслийн бүх обьектын хөрөнгө оруулалт 15 тэрбумд хүрч, ТЭЗҮ-д тооцсноос 10 гаруй тэрбумаар хэтэрчихсэн тухай Оюу толгой төсөлтэй холбогдсон маргаантай асуудлын талаар Рио Тинто компанитай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сайд ярьж байна билээ. Мөн Засгийн газрын ХЭГ-ын орлогч дарга Б.Солонго далд уурхайн анхны хөрөнгө оруулалт 5 гаруй тэрбум ам.доллар 30 хувь хэтэрсэн гэж бодит байдлаас зөрүүтэй буруу мэдээлэл хийж байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2010 оны ТЭЗҮ-д тусгагдсан далд уурхайн анхны хөрөнгө оруулалт 7 тэрбум гаруй ам.долларт хүрч 5.7 дахин хэтэрсэн байх жишээтэй. Энэ нь Рио Тинтогийн талд олз болсон тэдэнд ашигтай нөхцөл бүрдэж байгаа юм. Ер нь манай үе үеийн Засгийн газар иймэрхүү байдлаар их бага алдаа гаргаж, Рио Тинто овжин ашиглаад зуршил болчихсон билээ. Ийм л байдлаар тэд манай талын алдаан дээр дөрөөлж, үнэн худал нь үл ойлгогддог олон тэрбумын хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчийг зориуд гаргаж ирсэн байдаг. Уг нь туурга тусгаар бүрэн эрхтэй Монгол Улс хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх энэ будилаан, маргааныг Оюу толгой компанийн санхүү, бүртгэл тооцооны баримтад тулгуурлан аль эрт цэгцэлж цэг тавих бүрэн боломжтой байсан юм. Энд хүний оюун ухаанаас давсан тайлагдашгүй нууц огтхон ч байхгүй. Энэ бол өдөр тутам хийж байдаг санхүү, бүртгэл тооцооны ердийн л үйл ажиллагаа юм. Ямар сансар хорвоо, од эрхсийг судлах гэж байгаа биш шүүдээ.
-Оюу толгой төслийг 4.4 тэрбум ам.доллараар хэрэгжүүлэх ёстой атал одоо төслийн хөрөнгө оруулалт 10 гаруй тэрбумаар хэтэрч 15 тэрбум болсон гэж байгааг та юу гэж бодож байна?
-Мэдээж Оюу толгой орд ашиглах ТЭЗҮ-ийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Америк, Австрали, Канад улсын уул уурхайн төсөл боловсруулдаг нэр хүндтэй, туршлагатай компаниуд боловсруулсныг Монголын Засгийн газар түүнд шүүлт хийж, баталгаажуулан албан ёсоор хүлээн авсан нь тодорхой юм.
Энэ ТЭЗҮ-д тусгагдсан ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, хаягдал хадгалах байгууламж, газрын дээрх, доорхи дэд бүтэц зэрэг обьектыг барьж байгуулан Оюу толгой төслийг бүрэн хэрэгжүүлэхэд 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг тооцож тогтоосон байна. Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй зардал, мөнгөний ханшны өөрчлөлтөд нэг тэрбум гаруй ам.долларын нөөцийг ТЭЗҮ-д тооцож оруулсан байдаг. Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ боловсруулдаг уул уурхайн төслийн мэргэжлийн компаниуд Оюу толгой төслийн ТЭЗҮ-д хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоог 1.9-6.5 дахин алдаатай тооцсон гэхэд эрүүл саруул ухаантай хэнбугай ч үнэмшихгүй. Орчин үеийн дээд зэргийн нарийвчлалтай программаар байж болох бүх хувилбараар Оюу толгой төслийн 2010 оны ТЭЗҮ-ийн бүх тооцооллыг шинжлэн судалж үзлээ гэхэд хэд дахин алдаатай тооцсон байна гэж нотлохгүй нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр Оюу толгой төсөл бүрэн хэрэгжиж дуусаагүй байхад хөрөнгө оруулалт 10 гаруй тэрбум ам.доллараар хэтэрчээ гэсэн асуудал бол маш ноцтой зүйл бөгөөд олон тэрбум ам.долларын асуудлын учир шалтгаан, үндэслэл, тооцоог хөдөлбөргүй баримтаар нотлох ёстой. Ингэж байж уг асуудал хардлага сэрдлэггүй зөв зүйтэй шийдвэрлэгдэнэ. Ингэхгүй бол үндэслэлгүй худал тооцоогоор Монголын төр, засгийг хуурч мэхэлсэн үү гэдэг асуудал хүртэл яригдана шүү дээ.
Эсвэл хөрөнгө оруулалтын тэр хэтрэлт гэх үнэн худал нь үл мэдэгдэх дэгсдүүлсэн тоо баримт нь нягтлан бодогчид, санхүүгийн мэргэжилтнүүдийн үздэгээр дансны арга хэрэглэн залилан хийсэн байх ийм л хоёр зам, хувилбар байж таарна. Тэгэхээр хөрөнгө оруулалт арав гаруй тэрбумаар хэтэрсэн нь үнэн үү, худал уу гэдгийг Монголын тал, Засгийн газар, холбогдох мэргэжлийн болон хяналтын байгууллага хянаж шалгах ёстой.
Гэтэл Оюу толгой төслийн зөвхөн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг Оюу толгой компанийн ТУЗ-ийн сонгосон аудитын компаниар шалгуулахаар шийдвэрлэсэн нь маш их эргэлзээтэй. Оюу толгой компанийн үнэн худал нь мэдэгдэхгүй, бүх обьек(ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламж, дэд бүтэц зэрэг)-ын төслийн хөрөнгө оруулалтыг хэтрүүлчихээд түүнийг өөрсдийн сонгосон компаниар хянуулах нь хэр зэрэг оновчтой, үнэмшилтэй байгааг манай эрх бүхий байгууллага эрхбиш анхааралдаа авсан байх гэж итгэж байна. Өнөөдөр эрх зүйн чадамжтай гурван бичиг баримт байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2010 оны гуравдугаар сарын 25-нд Монголын тал албан ёсоор хүлээж авсан ТЭЗҮ юм. Энэ гурван баримт бичгийн хүрээнд бүх асуудал яригдах учиртай. Энэ баримт бичгийн хүрээнд үйл ажиллагаа явах ёстой атал яагаад тэдгээрийн хил хязгаарыг давж гишгэсэн юм. Үүнийгээ хөрөнгө оруулагчтай, төслийн гүйцэтгэгч оператор компанитай хэлэлцэж учрыг олох ёстой. Дараа нь үнэхээр Оюу толгойн гэрээ Монгол Улс, Монголын ард түмэнд хор хохиролтой, нэг талын эрх ашиг давамгайлсан байгаа бол хоёр тал ярилцаад зөв голдиролд нь оруулах нь зүйтэй. Аливаа бизнес харилцан ашигтай байх зарчимтай бичигдээгүй хуультай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ зарчмаас хальж болохгүй. Оюу толгойн төслийг хэрэгжүүлээд арваад жил болоход Монгол Улс, Монголын ард түмэн ямар ашиг хүртэв, хохирсон бол ямар хохирол учрав. Энэ талаар тодорхой зүйл одоогоор байхгүй. Өнөөдөр ил уурхай, баяжуулах үйлдвэр ажиллаад зэсийн баяжмал экспортлож, зэс, алт, мөнгөний орлогыг Оюу толгой, Рио Тинто компани хүртэж байна. Оюу толгой компани өнөөдөр орлогын албан татвар ч төлөхгүй байгаа шүү дээ. Хэдэн зуун сая, зарим үед тэрбум орчим ам.долларын борлуулалт хийсэн атлаа алдагдалтай ажиллаж байна гэдэг. Алдагдалтай байсан юм бол яах гэж энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм гэдэгт хариулт өгөх ёстой. Байгалиас заяасан өндөр үр ашигтай ийм ордыг ашиглаж эхлээд л алдагдалтай ажиллана гэж байх ёсгүй. Эхний олон арван жилд ашигтай ажиллахаар ТЭЗҮ-д тооцсон байна. Иймээс Оюу толгой компанийн алдагдлын учрыг олох ёстой. Сангийн яам, Уул уурхайн яам, татварын байгууллага энэ асуудлыг нягталж, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй юм. Баялгаа ашиглуулаад ашиг хүртэж чадахгүй юм бол орд газраа яах гэж эргэлтэд оруулсан юм бэ, тийм биз. Оюу толгой орд Эрдэнэтийн овооны ордоос хүдрийнхээ нөөцөөр дөрөв дахин их, хүдэрт байгаа металлынхаа хэмжээгээр 5-6 дахин илүү шүү дээ. Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэр монголчуудад юу өгч байна вэ, 2019 онд 970 орчим тэрбум төгрөг, 2020 оны урьдчилсан мэдээгээр бараг нэг их наядтай тэнцэх татвар, төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлсэн мэдээ байна.
Оюу толгой компани өнгөрсөн арав орчим жилд ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанаас 10.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, Монгол Улсын төсөвт 1.8 тэрбум ам.долларын орлого оруулсан гэх, жилд дунджаар 180-200 орчим сая ам.доллар оруулсныг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад тун бага байгаа юм.
Оюу толгой компанийн өнгөрсөн хугацааны олон тэрбумын борлуулалтын орлогоос Рио Тинто компанид, түүнээс авсан хүнд нөхцөлтэй зээлийн өрийг төлж байгаагийн зэрэгцээ борлуулалтын орлогын тодорхой хэсгийг далд уурхайн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулсан байна.
-Оюу толгойтой холбоотой бүх мэдээлэл нууцлагдмал. УИХ-ын ажлын хэсэгт хүртэл баримт материалуудаа үзүүлдэггүй гэлцэх юм?
-Оюу толгой компани олон нийтээс нуух юм байхгүй. Энэ компани бол Монголын нутаг дэвсгэрт, Монголын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуй нэгж шүү дээ. Тэнд төрийн нууц гэж юу байх юм. Бүх юм нь шилэн байх ёстой. Оюу толгой ордтой холбогдсон бүх зүйл тодорхой, хэдэн тонн баяжмал экспортлох, хэдий хэмжээний орлого олох вэ гэдэг бүгд тодорхой байгаа. Компани манай улсын хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайланг үнэн зөв тогтмол гаргаж, тэр нь олон нийтэд нээлттэй байх ёстой. Нуух тусам хардлага төрнө. Рио Тинто компанийн талаар олон улсын хэвлэл мэдээлэлд татвараас зугтдаг гэхчилэн Оюу толгой компанийн маргаантай асуудлуудтай төсөөтэй зүйлүүд гарч л байдаг юм билээ. Одоо Хөрөнгө оруулалтын гэрээний 2.27 дугаар зүйл, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 17 буюу 18 дугаар зүйлд Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд оролцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт орлого олсон гадаадын компанид ногдуулах орлогын албан татварыг Засгийн газар хариуцахаар заасны дагуу энэ маргаантай асуудал Лондоны Арбитрын шүүхийн түвшинд яригдаж байна.
-Та “Дубайн гэрээ”-ний ажлын хэсэгт ажилласан. Өнөөдөр Дубайн гэрээг хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн шаардлагыг олон нийтээс тавих болсон. Зарим нь Арбитраар шийдүүлэх, цаашид гэрээгээ сайжруулаад явах нь зүйтэй гэлцдэг. Таныхаар аль нь зөв юм бэ?
-Би уул уурхайн яамны хариуцлагатай хүмүүст, тодруулбал Уул уурхайн яамны бодлого, зохицуулалтын газрын дарга асан Отгочулууд далд уурхайн ТЭЗҮ гэгчийг манайх хүлээж авах ёсгүй юм шүү гэхэд, “Үнэхээр тийм. Бид үүнийг хүлээж авах ёсгүй юм” гэж санал нэгдэж байсан. Гэтэл өнөөдөр тэр нөхөр Рио Тинтогийн талыг баримтлан телевизээр ярьж л байгаа харагддаг. Монголын талаас эрх мэдэл бүхий ажил алба хашиж байсан, одоо хашиж байгаа хүмүүсийн холбиромтхой энэ байдлыг нөгөө тал овжин ашиглаж байна. Монголын төр, засгийн байгууллагуудын алдаан дээр дөрөөлөн барьцаа улам ахиулж байна. Монголын эрх бүхий байгууллагад алба хашиж байгаа шийдвэр гаргах төвшиний хүмүүс энэ асуудалд хянамгай хандах учиртай.
Дубайн гэрээг байгуулах ямар ч шаардлагагүй бөгөөд далд уурхайн гэх ТЭЗҮ-ийг хүлээж авахгүй буцаачих ёстой байсан юм. Би далд уурхайн гэх ТЭЗҮ-ийг Монголын тал хүлээж авах үндэслэлгүй талаар тухайн үед байр сууриа тодорхой илэрхийлж байсан боловч бусад нөхөд дэмжээгүй. Тэгсэн бол өнөөдөр Ерөнхий сайд эвгүй байдалд орж нэр хүнд нь унахгүй байлаа. Удирдах албан тушаалтан, шийдвэр гаргагчдын нүд чих болсон мэргэжлийн хүмүүс, геологичид, уул уурхайн инженэр, эдийн засагчдын ТЭЗҮ-д шүүлт хийсэн дүгнэлт бол удирдлагаас шийдвэр гаргах үндэс болж байх ёстой. Манайд ийм арга барил, зарчим дутагдалтай байгаагаас асуудал үүсэж, алдаа гаргаад байна.
Өнөөдөр “Дубайн гэрээ”-г цуцлая гэсэн төр, засгийн шийдвэртэй миний хувьд санал нэг байгаа. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг судлаад үзэхэд Монгол Улсад хохиролтой, дарамт болсон зүйл заалтууд олонтой. Тэр бүх заалтыг хоёр талд харилцан ашигтай байх нөхцөлөөр засаж залруулах ёстой. “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-д ашигтай нөхцөлөөр гэрээнүүд байгуулсан байгаа юм. Хоёр талд харилцан ашигтай нөхцөлөөр гэрээгээ засаж залруулах нь гарцаагүй болно. Хэрэв хөрөнгө оруулагч гэрээнүүдийн өөртөө ашигтай бүх заалтыг өөрчлөхгүй хэвээр нь байлгах зарчим баримтлахад хүрвэл гэрээнүүдийг цуцлахаас аргагүйд хүрнэ. Хаана ямар алдаа мадаг байгааг “Оюутолгой аз уу, эз үү” номдоо дурдсан болно. Манай төр, засагт өндөр боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай, шударга хүн олон байгаа, Тэд Оюу толгой төслийн хэрэгжилтийн талаар гүн гүнзгий судалж, дүгнэлт гаргаж, алдаа мадгийг засаж залруулах арга зам, тактикаа аль хэдийнэ тодорхойлсон гэж бодож байна.
Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбоотой хуримтлагдсан маргаантай асуудлыг Хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч Рио Тинто компанитай хэлэлцээ хийх Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд ахалж, түүний бүрэлдэхүүнд хэд хэдэн сайд байгаа мэдээ байна. Мөн УИХ-ын зарим гишүүд энэ маргаантай асуудлыг хэлэлцэх яриа хэлэлцээнд оролцох тухай сайд Х.Нямбаатар УИХ-ын хуралдааны үед мэдэгдэж байсан. Эндээс харахад Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад талуудын хооронд хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх зэрэг үүссэн маргаантай асуудлын талаарх энэ удаагийн хэлэлцээг манай төр засаг хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч Рио Тинто компанитай өндөр төвшинд хийж, тэдэнд их хүндэтгэл үзүүлэх нь гэж ойлгогдож байна. Монголын талын Ажлын хэсгийн энэ хүчтэй бүрэлдэхүүнтэй нөгөө талаас чухам ямар зиндаа, эрх мэдэлтэй төлөөлөл хэлэлцээ хийх бол гэдэг талаар олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ихээхэн анхаарч, сонирхож байх шиг бололтой.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Засгийн газар “Рио Тинто”-д алдаад байгаа 10 гаруй тэрбум доллараа авч чадах уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|