 |
|
 |
|
Зовох цагт нөхрийн чанар танигдана |
|
|
 |
|
 |
Зовох цагт нөхрийн чанар танигдана
2021-05-06Барууныхан дэлхийн II дайнтай холбоотой нэгэн баримтыг гуйвуулдаг буюу фашизмыг ялахад барууны орнуудын оруулсан хувь нэмрийг хэтэрхий дөвийлгөн бичдэг.  Ингэхдээ Зөвлөлт холбоот улсад бодит тусламж үзүүлсэн улс орны талаар үг дуугардаггүй. Монгол бол дайн эхэлсэн цагаас л ЗСБНХУ-ыг дэмжиж үнэнч холбоотон нь байсан. Барууны нэртэй судлаачид үүнийг мэддэг боловч дурсдаггүй. Харин орос, монголчууд л хоёр улсын харилцаа ямар болохыг харуулан, ирээдүйн харилцааг тодорхойлсон энэ баярт үйл явдлыг мартдаггүй. Манай хоёр улсын түүхийг эргэн харахад ард түмнүүдэд нь бахархах зүйл багагүй.
Хоёр улс нь газар зүйн хувьд ойрхон төдийгүй түүхэн замналд ижил төстэй зүйлүүд байдгаас гадна олон жилийн найрсаг харилцаагаар холбогддог. Өөрийн гэсэн бахархалтай хоёр ард түмэн хүнд хэцүү үед бие биедээ тусалж ирсэн, үүгээрээ ч бахархдаг.
1930 онд Японы эдийн засаг экспорт, импорт хоёр дээр тогтож байсан бөгөөд ашигт малтмал олборлох, үйлдвэрлэл хөгжөөгүй байсан. Тиймээс ч Хятад, Монгол хоёрыг эзлэх зорилго дэвшүүлэхдээ, эдгээр орны хямд ажиллах хүчинг хэрхэн ашиглах, түүхий эд, зах зээлийг нь бүрэн хяналтдаа авах төлөвлөгөөг боловсруулжээ. Японы тал Монгол, Манж хоёрын хил Халх голоор зааглагдана гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаардсанаар зөрчил эхэлсэн. Үнэндээ хилийн зурвас нь Халх голоос зүүн тийш 20-25 км-ийн зайтай байсан. Хэлэлцээ мухардалд орсноор Монгол, Японы харилцаа хурцадсан түүхтэй. Үүнээс хойш удалгүй байдал улам эвгүйтэж Японы тал Монголын хилчид рүү байнга халдаж илтээр түрэмгийлэх болов. Япон нь Монголыг санаатайгаар Манжуурын хил рүү халдаж байна хэмээн буруутгаж нэг үгээр хэлэхэд олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн гэв. Германы холбоотон байсан Япон нь 1939 онд БНМАУ-д халдсан бөгөөд үүний өмнөхөн Квантуны арми Монголын хилийн ойролцоо цэргийн хүчээ төвлөрүүлж Номхон далайд нэлээд өргөн хүрээг хамарсан цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн юм. Хятадыг бараг эзэлчихээд байсан Япон нь Монголын хүчийг сорихоор хэзээ ч халдаж болзошгүй нь тодорхой болсон. Энэ зөрчлийг нэг тийш нь шийдэж Квантуны армиас газар нутгаа хамгаалахад нь Монголд Зөвлөлт Холбоот Улс дэмжлэг үзүүлэхээр Улаан Армийн цэргээ илгээсэн билээ.
Зөвлөлтийн эсрэг ажиллагаа явуулж байсан барууны орнууд Японыг бүх л талаар дэмжсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм. 1939 онд Зөвлөлт улс Англитай гэрээ байгуулсан бөгөөд түүнд зааснаар Япон Хятадыг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа явуулж байгааг Их Британи хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр ЗХУ-ын холбоотон болох БНМАУ-ын эсрэг өдөөн хатгалга явуулж байгааг дипломат шугамаар эсэргүүцсэн. Яг тэр үед АНУ-ын засгийн газар Японтой худалдааны хэлэлцээрээ 6 сараар сунгаж, төд удалгүй бүрмөсөн сэргээсэн. Уг хэлэлцээрийн дагуу Япон санхүүгийн дэмжлэг авч, түүгээрээ армидаа зориулан ачааны машин, 3 сая ам.доллароор онгоцны үйлдвэрийн тоног төхөөрөмж, стратегийн зориулалт бүхий ган болох төмөр лом, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн зэргийг авсан. Хамгийн гол нь эдгээрийг нийлүүлэх гэрээ нь дайны туршид үргэлжилсэн юм. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт, Герман хоёр дайтах хугацаанд гэсэн үг. АНУ нь Японы эсрэг дайныг эхлүүлэх хүртэл арлын улсад стратегийн зориулалт бүхий түүхий эдээр хангасаар байв.
Монголын ард түмэн улс орных нь тусгаар тогтнолыг Монгол, Зөвлөлтийн цэргүүд мөр зэрэгцэн хэрхэн хамгаалсныг мартаагүй. Тиймээс 1941 оны 6 сарын 22-нд буюу дайны эхний өдөр МАХН-ын Улс төрийн товчоо, Сайд нарын Зөвлөл болон БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс фашистын Герман Зөвлөлт улс руу дайрсныг буруутгасан тусгай тогтоол гаргасан байдаг. Түүндээ Зөвлөлтийн ард түмний фашистын эзлэн түрэмгийлэгчтэй хийх тэмцэлд туслахын тулд Монголын ард түмэн чадах бүхнээ хийнэ гэжээ.
БНМАУ-ын хөдөлмөрчид Зөвлөлтийн ард түмэн шиг “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор ажилласан. МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр Улаан армид тусламж үзүүлэх төв комисс байгуулж мөн бүс нутгуудад зөвлөлтийн дайчдад зориулсан бэлэг цуглуулах комисстай болсон. Энд тэндгүй бэлэг цуглуулах хөдөлгөөн өрнөж 1941 оны 7 дпугаар сараас 1942 оны 7 сар хүртэлх хугацаанд Монголын ард түмэн 7.7 сая төгрөгийг тусгай санд цуглуулсан байдаг.
Хамгийн гол нь хүнд хэцүү үед жижигхэн Монгол улс дэлхийн хамгийн чинээлэг гэгддэг АНУ-аас хавьгүй их хэмжээний тусламж үзүүлснийг барууныхан дурдахаа мартчихдаг. Наушки өртөөнөөс төмөр замаар тусламж болох хүнсний бараа болон хувцас зэргийг ачсан галт тэрэгний цуваа зам гарч байв. Түүнд хэдэн тонн мах, хиам, цөцгийн тос, өтгөрүүлсэн сүү, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн ачсан байлаа. 1941-1945 онуудад хэдэн арван галт тэрэгнээс бүрдсэн тусламжийн бараа ачсан 6 цуваа явсан байдаг. Тэдгээрийг Монголын нам засгийн төлөөлөгчид, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилчид, шинжлэх ухаан, соёлын ажилтнууд дагалдан явсан. Ялалтын 75 жилийн ойн баяраар Оросын төр засгаас Монголд томоохон арга хэмжээ зохион байгуулж ойн дурсгалын медалиар 19 настайдаа Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Улаан Армийн дайчдад бэлэг хүлээлгэн өгсөн өдгөө 98 настай С.Цэгмидийг шагнасан юм. Улаан Аримд зориулсан бэлгийг цуглуулах төв комиссоос МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд гаргаж өгсөн тайланд 1941 оны 6 сараас 1943 оны сүүл хүртэлх хугацаанд 4 удаа бэлэг, тусламжийн бараа явуулсан хэмээн дурджээ.
Монголын ард түмний хандивласан хөрөнгөөр бүхэл бүтэн цуваа танк байгуулсан түүхтэй. Бэлэг барьсан ард түмнийг хүндэтгэн цувааны танк бүрийг “Их Хурал”,”БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс”, ”Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “Монголын малчин”, “Монголын сэхээтнүүдээс” хэмээн нэрлэсэн. Энэ цуваанд нийт 32 танк байсан. Бас нэгэн чухал баримт дурдъя. Эдгээр цувааныхны хувцас, хоолны зардлыг Монгол хариуцаж ЗСБНХУ-ын Внешторгбанк-д 2.5 сая рубль буюу 300 кг алт тушаасан. Энэ хөрөнгөөр “Монголын малчин” нэртэй байлдааны онгоцны эскадрил байгуулсан юм.
Монголын малчид Зөвлөлтийн нэрт жанжин Г.К.Жуков, И.С.Конев, И.А.Плиев нарт морь бэлэглэсэн. И.А.Плиевийн удирдсан морьт корпусын хэдэн мянган цэрэг монгол мориор Сталинградаас Берлин хүрсэн. Монгол морийг цэргүүд уналга төдийгүй хүнд артиллерийн буу зэвсэг, сум зэргийг зөөхөд ашиглаж байжээ. Зөвлөлтийн цэрэг, офицеруудын дурсан ярьснаар монгол морь биеэр жижигхэн хэдий ч их чадалтай гэдэг. Тал нутгийн ард түмний өгсөн мориор Улаан Армийг хангасан гэж хэлж болно. Москвагийн Поклонный ууланд монгол моринд зориулсан “Дайны замаар” нэртэй хөшөө босгосон юм.
Дэлхийн II дайны сүүлчийн ажиллагаа
“Шинелээ ав, гэртээ харья” хэмээн дайны үеийн нэгэн дуунд дуулдаг. Гэвч фашистын Германыг ялсан Улаан Армийн цэргүүд бас нэгэн дайнд оролцсон. Ялалт байгуулснаас 3 сарын дараа Ялтын гэрээнд зааснаар ЗСБНХУ нь Японы эсрэг дайн зарлаж Квантуны армийг бут цохисон. Энэ үйл явдлыг барууны судлаачид дорвитой судалж амжаагүй болоод ч тэр үү, уг дайны талаарх мэдээллийг гуйвуулах нь бага. Тэгээд ч АНУ нь Номхон далайд явуулсан цэрэг дайны ажиллагааны үеэр амссан хохиролын хэмжээгээ мартаагүй. Уг нь бол Хирошима, Нагасаки дээр атомын бөмбөг хаях шаардлага байгаагүй, гэвч америкчууд уг үйл явдал нь дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн мэтээр бичдэг. Японы хэдэн сая усан цэргийг устгах гэж холбоотнууд тэгтлээ хичээх шаардлагагүй байсан. Учир нь гол тулалдаан хуурай газарт болсон бөгөөд Улаан Арми тэдний эсрэг ажиллагаа явуулж энэ нь дайны үйл явцад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.
Квантуны армийг бүрмөсөн бут цохиж буулган авах хүртэл Монголын цэргүүд Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдсан. 1945 оны 8 сард Монголын арван хүн тутмын нэг нь Зөвлөлт-Японы дайнд оролцсон. Эх орны дайнд амиа алдсан цэргүүдийг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө өөрийгөө золиосолсон хэмээн үздэг. Японы милитаристуудыг тогтоож барихад Монгол чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол Зөвлөлтөд тусалснаар өөрийн орны зэвсэгт хүчнээ бэхжүүлэх, батлан хамгаалах салбараа чадваржуулахад нөлөөлсөн. Эх орны дайнаас өмнө Монгол нь улсынхаа төсвийн 50 гаруй хувийг зэвсэгт хүчиндээ зарцуулдаг байсан. Цэргийнхээ тоог нэмсэн нь Квантуны армийг сөрөхөд нэг давуу тал болсон билээ. Японы цэргүүд БНМАУ-ын хилийг байнга зөрчиж байсан бөгөөд тоглоомын гэгддэг Манжго улсын цэргүүд сардаа багадаа нэг удаа Монголын хилийг зөрчиж байсан гэдэг. БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтээр Зөвлөлт улс нь 17-р армиа өөрийн зардлаар Монголын нутагт байлгахаар болов. Түүнээс гадна Зөвлөлт улс нь БНМАУ-ыг зэвсэгт хүчинд цэргийн техникээр туслаж мөн мэргэжилтнүүдээ илгээж байлаа.
Монголын армийг бэхжүүлэхэд 1944 оны 9 сарын 20-нд Бага хурлаас гаргасан цэргийн алба заавал хаах тухай хууль баталсан явдал нөлөөлсөн юм.
1945 оны 2 дугаар сард болсон Ялтын уулзалт дээр ЗСБНХУ-ын зүгээс БНМАУ-ыг тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд Японы эсрэг дайтна гэсэн болзол тавьсан. Монгол Улсад өөрийн тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх ганц боломж нь дэлхийн II дайн болон хүйтэн дайны хоорондох энэ үе байсан гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Энэ бол Монголын хувь заяа шийдэгдсэн алтан үе байлаа. Тэр үед уг асуудлыг шийдээгүй бол өнөөдөр байдал ямар байх нь тодорхойгүй.
Европыг чөлөөлөх тулд Оросын хэдэн сая цэрэг амиа золиосолсон
Зөвлөлтийн арми нацистад эзлэгдсэн Европын хувьд чөлөөлөгч нь болсон.1944-1945 онд орос цэргүүд Европын Румын, Болгар, Унгар, Югослав, Польш, Чехословак, Австри, Дани, Норвеги зэрэг 9 орныг фашистуудаас чөлөөлсөн билээ.
Эдгээр орныг чөлөөлөхөд ойролцоогоор нэг сая орос цэрэг, офицерууд амиа алдсан бөгөөд тэрдундаа Польшид Зөвлөлтийн хамгийн олон буюу 600 мянга гаруй хүнээ алдсан юм. 1 дүгээр сарын 27-нд Польшид Гитлерийн Германы эсрэг дайтахдаа таван жилийн дотор хүнийг үй олноор нь устгадаг газар болгосон байсан Аушвиц-Биркенау ( польшоор Освенц) концлагерийг чөлөөлсөн. Ойролцоогоор 140 мянган орос цэрэг Унгарыг чөлөөлөх дайнд амиа алдсан бол мөн ийм тооны зөвлөлтийн цэрэг Чехословакийг чөлөөлөхөд амь үрэгдсэн.
Үүнээс нэг асуулт гарч ирж байна .Хэрвээ Зөвлөлтийн цэргүүд тэднийг чөлөөлөөгүй бол 1939-1941 онд эзлэгдсэн Польш, Югослав, Чехословак зэрэг Гитлерийн бүрэн нөлөөнд орсон байсан орнуудын тусгаар тогтнол яах байсан бол? Зөвлөлтийн нэг сая цэрэг амиа өгөөгүй бол европчуудын хөндөх дуртай Европын үнэт зүйлсийн тухай яригдах байсан болов уу?
Ийм их хохирол амссан цэргүүд гэртээ эргээд ирэхэд нь орон гэрийг нь галдчихсан, байсан бүхнийг нь дээрэмдэн тоночихсон байсан бөгөөд юу ч үгүй сүйрчихсэн хот л угтсан. Тэд нацистуудыг ялахын төлөө бүхнээ золиосолсон.
Мөн чөлөөлсөн орнуудын эдийн засаг, дэд бүтцийг сэргээж өлсгөлөнд нэрвэгдэхээс аврахад ЗСБНХУ маш их хэмжээний тусламж үзүүлсэн гэдгийг мартаж болохгүй. Брестээс Москва бүр Волга мөрөн хүртэл үнсэн товрог болсон байсан үед шүү дээ. Жишээ нь, 1945 онд Австрийн засгийн газар Зөвлөлтөд хандан хүнсний тусламж үзүүлэхийг хүссэн. Тэд шинэ ургацаа хурааж авах хүртэл долоон долоо хоног ард иргэдээ хүнсээр хангаж чадахгүй болсон байжээ.Зөвлөлийн эрх баригчид хүсэлтийг хүлээн авахад Австрийн түр засгийн газрын канцлер К.Реннер “авралын баримт бичиг”-ийн тухай австричууд хэзээ ч мартахгүй гэж байжээ.
Гэтэл европчууд тун мартамхай хүмүүс бололтой. Харин өнөөдөр Европын зарим орон оросууд тэднийг чөлөөлсөн биш шинэ буюу коммунистуудын эзлэн түрэмгийлэл байсан гэнэ. Нэг үгээр хэлэхэд, орос цэргээр эзлэн түрэмгийллээс чөлөөлүүлсэн европын орнууд “мартах” гэгч өвчинд нэрвэгдсэн бололтой.
Муу санааг албаар, хуурамч дүр эсгэн мөн санаатайгаар гаргадаг гэдгийг В.В.Путин тун гярхай анзаарчээ. Ялалтын 75 жилийн ойгоор барууныхан Гитлерийн эсрэг холбоотнуудыг бүгдийг нь дурдахдаа ЗСБНХУ-ыг л оруулаагүй. Муу санаа нь айдаст автуулснаас хөшөөнүүдийг буулгаж, нацистуудтай тэмцэгчдэд зориулсан дурсгалуудыг нурааж өөрсдийн үйлдлээ худал уриагаар зөвтгөхийг оролдож, биднийг эзэлсэн гэсэн утгагүй үзлийг сурталчилна. Ингээд сургамж авах ёстой түүхэн үйл явдлыг эсрэгээр нь эргүүлсэн.
Хэрвээ Баруун зүгээс Зүүнийг харахад дэлхийн II дайнд ЗСБНХУ-ын гүйцэтгэсэн үүрэг, Зөвлөлтийн ард түмний баатарлаг гавьяаг хүндэтгэж түүхэн үйл явдлын үнэнд огтхон ч эргэлздэггүй нэг орон бий. Энэ бол Монгол. Тэдний европчуудаас ялгаатай тал нь гэвэл, дайны бөгөөд түүхийн ямар нэгэн нөхөн төлбөр шаарддаггүй. Тэнд аймшигт дайныг одоо болтол мартаагүй, түүхийг гуйвуулах гэж ч оролддоггүй. Нийслэл болон бусад хот, тосгодод нь Монгол-Зөвлөлтийн дайчдын нөхөрлөлийн дурсгалын хөшөөг нандигнадаг. Хоёр орны ард түмнүүдийн цаг хугацаагаар төдийгүй нэг түүх, сорилтоор шалгарсан олон зууны нөхөрлөлийг одоо ч дурсдаг. Тиймээс ч энэ нөхөрлөл нь юунд ч нугарашгүй бат бэх гэсэн үг. |
| Зовох цагт нөхрийн чанар танигдана |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|