 |
|
 |
|
МАХН Их чуулганаа хуралдуулж, 10 жилийн ололт, амжилтаа дүгнэн хэлэлцлээ |
|
|
 |
|
 |
МАХН Их чуулганаа хуралдуулж, 10 жилийн ололт, амжилтаа дүгнэн хэлэлцлээ
2021-05-17МАХН-ын ээлжит бус Их чуулган өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Ээлжит бус Их чуулганд 757 төлөөлөгч оролцож, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлснээр хуралдааныг нээв. 
Чуулганы тэргүүлэгчдээр МАХН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, намын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн Д.Дуламсүрэн, Сэлэнгэ аймгийн Түмтийн дарга А.Энхболд, Хэнтий аймгийн Түмтийн дарга С.Ононбаяр нар сонгогдон оролцлоо. Ээлжит бус Их чуулганаар МАХН-ын гүйцэтгэх товчоо, бага чуулганы үйл ажиллагааны тайлан, хоёр намын нэгдэн нийлэх Ажлын хэсгийн тайланг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайланг Г.Давааням нар танилцуулав. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-ын 10 жилийн тэмцлийн үр дүн” илтгэлээ хүргэж, намын гишүүдээрээ хэлэлцүүллээ. Мөн энэ жил МАХН, МАН хоёр нам нэгдэн нийлэх ажиллагаа эрчимтэй үргэлжилж, хоёр нам ажлын хэсэг байгуулан, намын гишүүдийнхээ олонхийн саналаар нэгдэж үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. Тэгвэл МАХН-ын Ээлжит их хуралд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцож, намын туг солилцож, намын гишүүд хоёр намын даргад хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү МАХН-ын ээлжит бус Их чуулганы үйл ажиллагааг тоймлон хүргэж байна.
МАХН-ЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР: БИД ГАЖ ТОГТОЛЦООГ ШИНЭ ТОГТОЛЦООГООР СОЛИХ ГАРЦЫГ ОЛЖ ХАРСАН
-1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль батлагджээ. Энэ хууль бидэнд нэг шаттай парламент, Ерөнхийлөгчийн институци бүхий ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулж өгсөн юм. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр дараах өөрчлөлтүүд хийгдлээ. Давуу тал нь олон намын тогтолцоо бий болсон. Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт бий болсон. Байнгын ажиллагаатай парламент бий болсон. Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч буюу Төрийн тэргүүнтэй болсон. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Ийнхүү шинэ нийгмийн харилцаанд суурилсан Үндсэн хуультай болсон юм. Сөрөг тал нь олон намтай болсон ч олны итгэл даадаггүй улстөрчидтэй болсон. Хүний эрх эрх чөлөөний тухай ойлголт бий болсон ч эдгээр эрх эрх чөлөөг хэрэгжүүлэх хууль эрх зүйн баталгаа сул байсаар ирлээ.
Байнгын ажиллагаатай парламенттай болсон ч УИХ-аа төрийн эрх барих дээд байгууллага хэмээн томьёолж, төр засгийн эрх мэдлийг хуваарилах онолын суурь зарчим эвдэгдсэн.
Ард түмний сонгодог Ерөнхийлөгчтэй болсон ч төр засгийн байгууллагуудын хоорондын зөрчлийг өдөөх нэг шалтгаан урган гарсан. Үндсэн хуульдаа байгалийн баялаг төрийн өмч хэмээн томъёолсноор мөн Үндсэн хуулийн байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн заалттайгаа зөрчилдөж, байгалийн баялагийн тухай маргааныг өдөөсөөр байна. Үндсэн хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэн ч түүний хамгаалах байгууллагууд болох Цэц үйл ажиллагаагаа явуулахдаа хараат байж ирлээ. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийн зарим ойлгомжгүй асуудлууд нь өнөөгийн улс төрийн хямралын нэг шалтгаан болсон гэж дүгнэх хэрэгтэй. Аливаа улс орны хямралын шалтгааныг зөв томьёолох нь тэрхүү хямралаас богино хугацаанд бага хохиролтой гарах үндсэн арга юм. Тэгэхээр Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгмийн хямралын гол шалтгаан нь Үндсэн хуулийн дутуу зохицуулсан, зөрчилтэй заалтуудтай холбоотой гэж үзэхээс аргагүй юм. Нэг төвтэй, ойролцоо үзэл баримтлалтай МАХН,МАН нь хоёр нам болж, өрх тусгаарласан нь ч энэ үзэгдэлтэй холбоотой гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Тухайн үед хоёр нам болсон шалтгааныг товчхон дурдвал 2009 оны Ерөнхийлөгчийн луйврын сонгууль, МАХН нэрээ авах авахгүй тухай асуудал, зүүн төвийн үзэл баримтлалаа солих солихгүй тухай асуудал, Оюутолгойн луйврын гэрээ байгуулах уу, үгүй юу, байгалийн баялагаа хэн эзэмших вэ гэсэн асуудал байсан юм. МАХН сүүлийн 10 жилийн турш МАНАН, байгалийн баялагийг цөөхөн хүмүүс өмчилсөн, хууль шүүхийн байгууллага ялзарсан, гаж тогтолцоо Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа мэт хаан боогдуулж байна гэсэн асуудлуудыг хөндөж байсан. Гэхдээ бид дандаа шүүмжлэлт байдлаас хандаагүй хямралт байдлаас гарах гарцыг ч олж харж байсан. Гаж тогтолцоог шинэ тогтолцоогоор солих энэ гарцыг олж харсан. Улмаар Шинэ дээд хуулийн төслийг боловсруулан, Монголын ард түмэндээ ухуулан таниулж чадсан.
МОНГОЛ УЛСЫН 30,31 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ: ЭХ ОРОНЧДЫН НЭГДМЭЛ ХҮЧ ЭХ ОРНЫ ХӨГЖЛИЙН ҮНДЭС БАЙХ БОЛНО
-МАХН-ын түүхт хуралд өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай. Та бүхэнд Монгол Улсад улс төрийн хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ойн мэндийг хүргэе. Энэ ой бол энэ хоёр улс төрийн хүчинтэй салшгүй холбоотой билээ. Хэдийгээр МАХН, МАН-ын гишүүд дэмжигчид тухайн үед нийгэм, эдийн засгийн асуудал, шийдлийн хувьд зарчмын өөр байр суурьтай байж одоогоос 10 жилийн өмнө тус, тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан бол өнөөдөр бид нэгдэн нийлж, нэг нам болж, туурга тусгаар Монгол Улсынхаа цаашдын хувь заяаны төлөө хамт зүтгэхээр боллоо. Ардын намынхаа, Ардын хувьсгалынхаа шинэ зууны түүхийн эхлэлийг бид хамтдаа эхлүүлж байгаагаараа гайхалтай сайхан өдөр болж байна.
Монголчууд эвлэж нэгдсэн цагтаа ямагт сэргэн мандаж, эвдэрч бутарсан үедээ гутарч доройтож ирснийг та бидний буурал түүх бидэнд байнга сануулсаар ирсэн билээ. Манай улсад өнөөдөр улс төр нийгэм эдийн засгийн салбарт тулгамдаж байгаа олон хүндрэлтэй асуудалд бий.
Бид олон бэрхшээл зовлонг даван туулж, үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрч, хамтын хүчээр улс орныхоо ирээдүйг өөд нь татаж, эрх зүйн болон эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг хийх зайлшгүй шаардлагатай ийм цаг үе тулгарч байна. Энэ бүхний журмын нөхөд та бүхэн минь мэдэж байгаа биз ээ. Энэхүү цаг үед манай хоёр нам нэгдэн нийлж нэг цул болж урьдын адил улс орныхоо сайн сайхны төлөө хамтран зүтгэхээр болж байгаа нь үнэхээр гайхамшигтай үйл явдал болж байна. Энэ дэлхий дээр Монгол Улс гэж ганцхан улс бий. Монгол Улсынхаа эрх ашгаас давсан улс төрийн намын эрх ашиг гэж байх ёсгүй. Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг байгаа. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг юм. Энэхүү эрх ашиг дээр манай хоёр нам өмнө нь ч нэгдэж явсан. Өнөөдөр ч нэгдэн нийлж байгаа нь улсын маань түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэх ийм сайхан үйл явдал болж байна. Манай хоёр нам нэгдэн нийлж байгаа энэ цаг үе бол Ардын хувьсгалын 100 жилийн ой. Улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор тохиолдож байгаа нь бас санаадгүй зүйл биш юм аа. Бид шинэ зууны эхлэлийг эв нэгдэлтэйгээр хамтдаа эхлүүлж байна. Бид шинэ түүхийг хамтдаа эхлүүлж байна. Нам дотроо ч улс төрийн намууд ч хоорондоо эв эеийг эрхэмлэн Монгол Улсад ардчилал, шударга ёсыг эхлүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж, бие даасан хараат бус байдлыг бататгах улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэг санаатай нэгдмэл бодлоготой байж ард олноо улс төрөөр талцуулалгүй, нийгмийн тогтвортой байдлыг ханган хамтран ажиллахыг ард түмэн минь бас биднээр хүсч байгаа. Нэгдэн нийлж байгаа минь ч гэсэн ард түмнийхээ хүсэл зоригийг харж тэдэнтэйгээ хамтран ажиллахаар болж байгаагийн илрэл болж байгаа юм. Дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдэж улс төрийн нөхцөл байдал ороо бусгай байгаа энэ хүнд цаг үед эвлэлдэн нэгдэж эдийн засгаа сэргээж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө иргэн бүрийнхээ ажил амьдралын дээшлүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэхээр чуулж байгаа МАХН-ын зорилго нэгт, үзэл санаа нэгт журмын анд нөхөд та бүхэндээ дахин баяр хүргэе. Эх орончдын нэгдмэл хүч эх орны хөгжлийн үндэс байх болно. Эх орныхоо хөгжлийн төлөө ус сүү шиг сүлэлдэн нэгдэж, хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ гэж үзэж байна. Намууд нь зөв бодлоготой улстөрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай ёс зүйтэй, иргэд олон түмэн нь ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг байж Монгол сайхан эх орныхоо төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.
ХОЁРЫН НАМЫН ДАРГА ЭВ НЭГДЛЭЭ БЭЛГЭДЭН НАМЫГ ТУГАА СОЛИЛЦЛОО

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр намын 100 жилийн ойн медалийг МАН-ын дарга У.Хүрэлсүхэд гардууллаа. Н.Энхбаяр дарга “Нэг нууцыг задлахад, гуравдугаар сарын 1-ний өдөр би У.Хүрэлсүх даргын гараас МАН-ын 100 жилийн ойн медалийг авсан. Одоо би МАХН-ын 100 жилийн ойн медалийг У.Хүрэлсүх даргадаа гардуулж байна. У.Хүрэлсүх дарга маань том сорилтод орж, сонгуульд нэр дэвшсэн. Тиймээс МАН, МАХН нэг цул болж, улс орныхоо төлөө томоохон үйл хэрэг бүтээнэ гэж дотроо бодож зорьж байгаа. Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгчийн сонгууль та бидний ялалтаар өндөрлөх болтугай” гэсэн юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Н.Энхбаяр даргадаа мөн амжилт хүсч энэ агуу түүхийг бүтээлцэж байгаад нь мөн чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тун удахгүй Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль болно. Энэ сонгуульд миний бие төрөлх намаасаа нэр дэвшсэн байгаа. Монголын ард түмний эв нэгдлийг сахин хамгаалагч нь Ерөнхийлөгч байдаг. Монголын ард түмэн маань итгэл сэтгэлээ өгч Ерөнхийлөгчөөр сонговол миний бие Монголынхоо ард түмний Ерөнхийлөгч байна. Улс орныхоо тусгаар тогтнол, улс орныхоо Үндэсний аюулгүй байдлын төлөө хичээн зүтгэнэ. Нэн ялангуяа ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хамгаалах болно” гэлээ. Улмаар хоёр намын дарга эв нэгдлийг бэлгэдэж МАХН, МАН-ын тугийг солилцлоо.
МАХН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ТУЛГА: ЭНЭ ИХ ЧУУЛГАН БОЛ МАХН-ЫН СҮҮЛИЙН ЧУУЛГАН БУС ЭВЛЭН НИЙЛСЭН ЭХНИЙ ЧУУЛГАН

-Энэхүү их чуулганы хүрээнд та бид эв нэгдлийг эрхэмлэн, ард түмэн улс орныхоо төлөө томоохон зорилтыг хамтран хэрэгжүүлэхээр энд хуран цуглаад байгаа билээ. Арван жилийн өмнө анхны Онц их хурлаа хийж, МАХН нэрээ хадгалан улс төрийн бие даасан үйл ажиллагаа явуулахаар шийдсэнээ зарлаж байсан. Тэр л цагт дор онц Их хурлаа 21 аймаг, есөн дүүрэгт 1080 гишүүний төлөөлөлтэйгөөр хуралдуулж, намын дарга, хяналт ёсзүйн хороо бага чуулган, гүйцэтгэх товчооны гишүүдээ сонгон баталж байжээ. Өнгөрсөн 10 жилд оролцсон сонгуулиудад давтагдсан тоогоор МАХН ба, бидэнтэй хамтран эвсэл байгуулсан намууд, нэр дэвшигчдэд Монголын ард түмэн хоёр сая орчим санал өгч, та биднийг дэмжсэн гэдэг статистик тоо гарч байна. Намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгааг эсэргүүцсэн иргэд, Шинэ дээд хуулийн төслийг дэмжсэн иргэд, Өрх бүрт орон сууц хөтөлбөрийг дэмжсэн айл өрхүүд, Өргүй монгол хөдөлгөөнийг дэмжсэн хувь хүн, байгууллага нийтдээ давтагдсан тоогоор 400 орчим мянган хүн өөрийн овог нэр, регистрийн дугаараа өгч гарын үсгээ зуран та бидэнтэй эв санааны нэгдэлтэй байгаа илэрхийлж байсан юм. МАХН-ын Бага чуулган, Гүйцэтгэх товчооноос намын Их чуулганы үүрэг даалгаврыг биелүүлэх чиглэлээр байнгын идэвхитэй, эрчимтэй үйл ажиллагаа явуулж ирсэн нь улс төрийн сонгуулиас гадны сонгогчдын боловсрол, хандлагыг өөрчлөх чиглэлд мэдэгдэхүйц жинтэй нөлөөг Монголын улс төрд оруулж ирснийг энэхүү индрээс цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Өнгөрсөн хугацаанд МАХН улс орны бүхий л салбартай холбоотой асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Тавантолгой, Оюутолгой, Орон сууц, Шүүх, Өргүй зэргийг дурдаж болно. Монголын улс төрд нөлөө бүхий, олон мянган гишүүдтэй, 100 жилийн бахархам түүхтэй, 10 жилийн салаа замналтай улс төрийн хоёр хүчин нэгдэн нийлэх түүхэн шийдвэрийг өнөөдөр албан ёсоор МАХН Их чуулган гаргаж байна. Эвтэй байхдаа хүчтэй Монголчууд хүчээ нийлүүлсэн бол ялдаг нь Монголчууд билээ. Энэхүү Их чуулган бол МАХН-ын сүүлийн чуулган бус харин эвлэн нийлсэн эхний хурал, их хөгжлийн гарааны хурал, Итгэлийн Их хурал мөн.
МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТОВЧООНЫ ГИШҮҮН Н.УДВАЛ: МАХН БОЛ УЛСЫНХАА ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЗОГСЧ ЧАДДАГ. БАСХҮҮ УХАРЧ ЧАДДАГ ЭХ ОРОНЧИД ЭР ЗОРИГТНУУДЫН НАМ
-2011 оны нэгдүгээр сарын 17-нд эх орныхоо өнцөг булан бүрээс нэрээ мэдэхгүй, зүсээ танихгүй, алдах өмчгүй эгэл жирийн 1200 гишүүн Улаанбаатарт цуглаж МАХН-ын нэрээ сэргээн байгуулж байлаа.Хүний амьдралаар тооцвол урт, хөгжлийн хувьд бол бага хугацаа юм байна. МАХН өнгөрсөн хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсныг үнэлж дүгнэх шаардлагатай. Учир нь бид өнөөдөр түүхийн шинэ хуудсыг эргүүлэх эгзэгтэй цаг мөчид МАХН-ын ээлжит бус их чуулган хуралдаж байна. Их чуулганы гишүүд бол түүхэн үйл явдалд оролцож хариуцлагатай шийдвэр гаргаж байгаа азтай хүмүүс юм. 10 жилийн хугацаанд Монголын улс төр, нийгэм, эдийн засагт суурилсан МАНАН үзэгдэл, олигархи дэглэм Монголын төр, ард түмэн, газар нутаг, тусгаар тогтнолд харшилж байгааг олж харж хамгийн анх энэ асуудлыг гаргаж тавьсан. Улс төрийн намууд итгэл үнэмшилтэй, үзэл баримтлалтай, Монгол Улс Үндсэн хууль, олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай. Харамсалтай нь төрийн эрхийг дангаар болон ээлжлэн барьж байдаг МАН, АН үзэл баримтлалаа мартаж жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшлийг худалдаж нам дамнасан МАНАН бүлэглэл бий болсон нь Монгол Улсын төрийн тусгаар тогтнолд аюултай байсан учраас бид энэ үйл ажиллагааг эхлүүлсэн. МАХН XXI зуунд оюуны, шударга ёсны хувьсгал хийсэн. Хөх усан мөрөнг минь хөрстэй нь хуулаад явлаа. Хүн ард минь нэгдээрэй, хөх монгол сэрээрэй гэж эх орныхоо дөрвөн зүг найман зовхист дуулж, уйлж энэ хувьсгалыг хийсэн. Мөн Монголын төрийг мөнгөөр худалдаж авдгийг эсэргүүцэж тэмцсэн. МАХН-ын тэмцэл амар байгаагүй. Эх орны дайтай байсан. Гэвч үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй гэж намын даргаасаа эхлээд бүх гишүүд хэлмэгдүүлэлт, ялгаварлан гадуурхалтад өртөж, гүтгүүлж доромжлуулсан.
Бид хүнд замыг туулсан ч эх орныхоо ширхэг чулуу болгоны, Монгол амь болгоны төлөөх эх орны тэмцэл байсан. Бидний тэмцэл зогсоогүй.
МАХН бол та бидний бүтээсэн түүх, өв, итгэл үнэмшил, сэтгэл зүтгэл юм. МАН-тай нэгдэнэ гэдэг амар биш. Улс орон, ард түмэнд ашигтай учраас МАН-тай нэгдэж байна. МАХН бол тэмцэж, үгээ хэлж чаддаг. Улсынхаа эрх ашгийн төлөө зогсч чаддаг. Басхүү ухарч чаддаг эх орончид эр зоригтнуудын нам юм. Бид арван жилийг туулахдаа хатуужсан, ухаажсан, сургамж авсан. Шударга ёсыг тэмцээд шүүмжлээд тогтоож чадахгүй. Хамгийн үнэ цэнэтэй зүйл дээр буюу газар шороо, тусгаар тогтнол аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний түүх соёл дээр шударга ёс тогтдог юм. Энэ л шударга ёсны төлөө МАН-тай эвсч, нэгдэж байна. Бидний шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаа нь улам ач холбогдолтой болгож байна. Энэ эх орны эзэн, ард түмний “аав” нь болсон төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай цаг үед нэгдэж байна. Эхчүүд, эмэгтэйчүүдийг улс орны үндэсний аюулгүй байдлын номер нэг асуудал гэж үзэж ураг удмаа хамгаалах ёстойг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхэд дайж байна. Шинэ үе шинэ хандлага, арга барилаар эхлүүлье.
МАХН-ЫН ДЭД ДАРГА Ц.ОЮУНБААТАР: УЛС ОРНОО ЭРЧИМТЭЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ХҮЧЭЭ НЭГТЭЖ БАЙНА
-МАХН-тай Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, түүхэн замнал холбоотой. Миний бие МАХН-д элсээд 37 жил болж байна. МАХН эх орончдын нам. Тусгаар тогтносон Монгол Улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан өвөг дээдсийн маань үр сад, тэдний хойч ирээдүйг залгамжлагчдын нам гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. 1921 онд Ардын хувьсгал ялж эх орноо тусгаар тогтносон эрх чөлөөтэй болгох энэ үйл ажиллагааг МАН, МАХН хийсэн.Энэ хоёр нэр өнөөдөр дахин нэгдэж байна. Тиймээс цаашид жирийн Монгол хүн, айл өрх болгоны эрх ашиг, сайхан амьдралыг цогцлоох учиртай. Хоёр нам нийлж нэгдэж хамтарч байгаагийн гол онцлог бол Монгол хүн таны эрх ашгийн төлөө ажиллах зарчимд суурилж байна. Түүнээс ажил төрөл, албан тушаалтай холбоотой зүйл байхгүй.
Хоёр нам аль нэгнийхээ бодлого үйл ажиллагаанд саад болох, харилцан шүүмжлэх бус хүчээ нэгтгэж улс орноо эрчимтэй хөгжүүлэхээр хамтарч байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 жилд хуваагдаж олигархиудын ашиг сонирхолд автаж байсан бол нэгдэн тэмцсэнээр улс орноо үсрэнгүй хөгжүүлнэ. Монгол шиг баян улс дэлхийд байхгүй. Газрын баялгийн тодорхой хэсгээр сан байгуулж хүн арддаа хувь хүртээх ёстой гэсэн саналаа 7-8 жил УИХ-д гаргаж байлаа. Үүнээс хойшхи миний амьдралын бүхий л тэмцэл үйл ажиллагаа байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээхийн төлөө байж ирсэн. Үүний төлөө ч цуцалтгүй явна. Үүний нотолгоо нь Монголын 100 гаруй мянган хүнээр хэлэлцүүлж, 60 мянган км туулсан Дээд хууль бий. Одоогоор ийм бодлого бусад намд хараахан алга. Монгол хүн баялагтаа эзэн болох зорилгын дор МАН, МАХН нэгдэж хөгжлийн төлөө хамтарч ажиллахаар боллоо.
НИЙСЛЭЛИЙН МАХН-ЫН ДАРГА Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: ИТГЭЛ ГЭДЭГ БОЛ УЛС ТӨРИЙН НАМЫН АМИН СҮНС
-МАХН-ын отгон их чуулганд үг хэлэх болсондоо баяртай байна. Өнгөрсөн 10 жил бол нэг талаар урт хугацаа юм. Нөгөө талаар нүр ирмэх зуур мэт өнгөрсөн олон үйл явдал, тэмцлийг агуулсан утга учиртай, хамгийн сайхан он жил байлаа. МАХН-ын гишүүд, манай намын төлөө санаа сэтгэлээ чилээж байгаа хүмүүс МАН-тай нэгдэх эв нэгдэлд итгэлтэй байна уу гэж асууж байгаа. Үүнд байр сууриа илэрхийлье. Бид юун дээр итгэлцэх вэ гэдгээ маш сайн бодсон. Ажлын хэсгийн түвшинд ч маш сайн ярилцсан. Итгэл гэдэг бол улс төрийн намын амин сүнс. Учир нь хүмүүс улс төрийн намд элсэхдээ тухайн нам, намын лидерүүдэд итгэдэг. Намын гишүүд бие биедээ, нэр дэвшигчдээ итгэдэг. Сонгогчид улс төрийн намд итгэлээ өгдөг. Хуульд бол сонгогчид саналаа өгдөг гэж бичсэн байгаа ч саналын хуудсан дээр хүмүүс итгэлээ зурдаг гэж боддог. Тэр утгаараа хариуцлагатай, улс төрийн тулхтай хоёр намын удирдлагууд гарын үсгээ зураад, гишүүддээ зарлана гэдэг бол бидэнд итгээрэй гэсэн тодорхой амлалтууд байгаа гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ажлын хэсгийг санаачилж гишүүнээр ажилласан. Мөн МАН-аас УИХ-ын гишүүд, нийслэлийн намын дарга нар, МАХН-аас хариуцлагатай албан тушаалтнууд орж бие биедээ итгэнэ гэдгээ хамгийн эхэнд ярилцсан. Дараа нь гэрээг тал талдаа хэрэгжүүлнэ гэсэн халуун дулаан чин сэтгэлийн яриа өрнөсөн. Хоёр намын алинд ч энэхүү хамтын ажиллагааг дэмжиж, нэг хэсэг нь эргэлзэж байгаа гишүүд бий. Нам дотор нэгдээсэй гэж хүсч байгаа хүмүүс ч байгаа байх. Төрөл бүрийн л мессеж ирж байна. Гэрээ хэрэгжээд явсны дараа ажил хэрэгчээр, соёлтойгоор намынхаа уриалгыг бариад шат шатны дарга нар чин сэтгэлээсээ хичээх хэрэгтэй.
Би 1997 онд 18 насандаа Н.Энхбаяр даргаас МАХН-ын гал улаан батлахыг гардаж аваад гишүүнээр элссэнээс өнөөг хүртэл намдаа үнэнч явна. Цаашид ч үйл хэрэгт нь зүтгэнэ гэж бодож байна. Энэ хооронд намынхаа залуучуудын холбоог байгуулж, намын ЕНБД, дүүрэг, аймгийн мянгат, түмтийн дарга зэргээр нэлээн олон албан тушаал хашлаа. Тэр утгаараа намынхаа журмын нөхдийн юу хүсч, юун дээр эмзэглэж байгааг мэдэрч сэтгэл дотроо тээж явж байгаа. Хамт олноороо маш том шийдвэр гаргаж байна. Намын гишүүнээр элсэх гэдэг том шийдвэр байдаг. Тусдаа 10 жилийн өмнө МАХН-аа тусад нь аваад явна гэдэг бол түүхэн шийдвэр байсан. Өнөөдөр 50 мянган гишүүнтэй болтлоо өргөжсөн гурван том намын нэгийг нэгтгэнэ гэдэг түүхэн шийдвэр. Энэ шийдвэрийг гаргаж биднийг дагуулж, итгэлийг авч, сургаж, манлайлж ирсэн Н.Энхбаяр даргадаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Н.Энхбаяр даргын эхлүүлсэн, зорьсон бүхэн төгсгөл болохгүй. Мөнхөд үйл хэрэг болох болно. Үүний төлөө ч намын шат шатны хариуцлагатай алба хаших хүмүүс зүтгэнэ гэж итгэж байна.
НИЙСЛЭЛИЙН МАХН-ЫН ХЭГ-ЫН ДАРГА Б.БАТХИШИГ: ХОЁР НАМ ЗАЛУУЧУУДЫНХАА ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА
-МАХН-ын залуу гишүүдээ төлөөлөлөн энэхүү хуралд оролцож байгаа минь нэр төрийн хэрэг болж байна. Ер нь залуу хүн гэлтгүй хүн бүрийн туйлын хүсэл юу вэ гэдэг талаар би бодож үзлээ. Хүн бүрийн хүсэл аз жаргалтай, эрүүл энх, урт удаан бас утга учиртай амьдрах юм байна гэж дүгнэж байна. Өнөөгийн нийгэмд сайн сайхан амьдрах суурь хүчин зүйл нь боловсрол гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Тиймдээ ч эцэг эх болгон үр хүүхдээ боловсролтой болгохын тулд чадах чинээгээрээ зүтгэж, бага балчраас нь сургуульд сургаж, мэргэжил эзэмшүүлэхийг хичээдэг. Миний үеийн залуус бага байхдаа мэргэжлээ л зөв сонговол сайхан амьдарна гэж ярьдаг байлаа, мэргэжлээ сонгож их сургуульд орсны дараагаар ханиа зөв сонговол сайхан амьдарна ярилцдаг байлаа. Гэвч одоо эргээд харахад хүн бүр хүүхэд насандаа хүсэн мөрөөдөж байсан байсан шигээ амьдарч чадахгүй байна. Үүний суурь шалтгаан нь сайн хань, сайхан мэргэжилээс дутхааргүй нөлөөтэй хүчин зүйл буюу бидний амьдарч буй нийгмийн тогтолцоо юм байна гэдгийг улс төрийн амьдралыг сонирхож судлахын хэрээр ойлгож байна. Боловсролтой хүн нийгмийн баялаг юм. Байгалийн баялагаа зүй зохистой ашиглахын хамт Нийгмийн баялагаа бүтээн бий болгох нь Төр засгийн үүрэг гэж би бодож байна. МАХН болон МАН-ууд нь зүүний үзэлтэй намуудын хувьд боловсролын тогтолцооны шинэчлэл хийж иргэддээ, залуучууддаа амьдралын түвшнээс үл хамааран боловсрол эзэмшихэд нь гарааны тэгш нөхцөл бий болгох ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаад талархалтай байна.
Т.Сайхан, С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| МАХН Их чуулганаа хуралдуулж, 10 жилийн ололт, амжилтаа дүгнэн хэлэлцлээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|