 |
|
 |
|
Газрын наймаачдын гай балаг дуусахгүй |
|
|
 |
|
 |
Газрын наймаачдын гай балаг дуусахгүй
2021-05-25Сүүлийн 30 жилд Монгол Улсад хөгжсөн далд бизнес бол Газрын албаныхны хууль бус “ГАЗРЫН НАЙМАА”-г нэрлэнэ. Баялаг  бүтээж, үйлдвэрлэл эрхлэхгүй атлаа нүд ирмэхийн зуурт хөлжигсөд бол ГАЗРЫН НАЙМААЧИД юм. Тэдгээр “газрын наймаачид” төрд ажиллаж, иргэдийн татварын мөнгөөр цалинжина. Түүгээр зогсохгүй мэдээлэлд ойр, эрх мэдэлд дөхүү байдлаа ашиглаж авлига, хээл хахуулиар баяжна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвардаж дээрэмдэнэ. Үүндээ хууль, хяналтын байгууллагын “худалдагдсан алба хаагчид”-ыг татаж оролцуулна.
Дээрээ улс төрчдийн татаастай, дэргэдээ хууль шүүхийн хамгаалалттай, доороо мафи маягийн зохион байгуулалттай болчихсон газрын наймаачдын гай балаг дуусахгүй. Монголд өртгөө хэд дахин нугалдаг атлаа байрны ханш жил ирэх тусам тэнгэрт тулсан үнэтэй байдаг нь Газрын албаны зарим дарга нар улс төрчидтэй хамсан авлига, хээл хахуульд идэгдсэнтэй холбоотой. Газрын албаныхны алгыг дээш харуулахгүй бол ажил урагшилдаггүй, амнаас гарсан авиаг биелүүлэхгүй бол удааширдаг тул тэдний халаас руу авлигын мөнгийг цутгахаас өөр аргагүй байдалд ордог. Эргээд тэдэнд цутгасан авлигын мөнгөний алдагдлыг тухайн орон сууцыг худалдаж авдаг иргэдийн нуруунд давхар ачаа болдог. Газрын албаныхны гай балгийг үүрч, гарз хохирол амсдаг талаараа барилгын салбарынхан халаглацгаадаг.
Олдог ашиг овоо учраас барилга, орон сууц барих зориулалттай олгогддог газрын тендерийг гайтуулдаг нөхдийн балгаар иргэн, ААН-үүд хохирцгоодог. Энэ байдал өнөөдрийг хүртэл алга болсонгүй. Улам шаварт шигдчихээд хувийн хэвшлийнхний хөлийг “намаг шиг сорсоор” байна. Гэвч хэн ч энэ талаар олигтой дуугарахгүй амаа үдүүлж, зарим төрийн албан хаагчдын булхай, луйврыг хав дардаг тогтолцоо бугшаад удчихлаа. Шударга үнэнийг олохын тулд цагдаа, шүүхээр явдаг ч цаг хугацаа алдаж, хөрөнгө мөнгөөр шатаад үлдэх энүүхэнд. Газрын албаныхан чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллаж, шударгаар хөдөлмөрлөж буй иргэн, ААН-үүдийг хуулийнхантай хавсайдан шүүх, цагдаагийн үүдэнд уядаг, улс төрчидтэй нийлж газар зардаг, наймаалцдаг, луйварддаг, дээрэмддэг “газрын наймаачдын бүлэглэл” бий болчихлоо.
Одоо энэ салбарт “агаар салхи” оруулах цаг иржээ. Хууль бус “газрын наймаа”-г ард иргэд хэдий болтол хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчих ёстой вэ? “Богд-Асар” ХХК-ийн үйл ажиллагааг алдагдуулж, дампууруулах замыг заасан ГАЗРЫН НАЙМААЧДЫН бүлэглэсэн гэмт хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж өнөөг хүрсэн татвар төлөгч, бизнес эмэгтэй Д.Анхжаргалын бухимдал дээд цэгтээ хүрчээ. Энэ хугацаанд гаднаас хөрөнгө оруулалт татчихсан байсан бизнес нь зогсож, дуудлага худалдаагаар гурван тэрбумын төлбөр төлсөн газрыг нь өөр компанийн газартай давхцуулж, банкны барьцаанд тавьсан орон сууцаа алдчихсан түүний хохирлыг цаг хугацаанд үржүүлэн бодож, тооцоолж гаргахад бэрх. Шударга ёсыг шүүх тогтооно гэсэн итгэлээр цаг хугацааг туулж, хөрөнгө мөнгө, бизнесийн нэр хүнд, сэтгэл санаагаар хохирсон “Богд-Асар” ХХК-ийн захирал Д.Анхжаргал газрын луйварчдын үнэн төрхийг илрүүлэхийн тулд ХМХ-д хандсан нь энэ. Хууль ёсоор олгогдсон 25.0 га газрыг нь Газрын албаны хэсэг луйварчид “Туурайн төвөргөөн” ХХК-тай хамтран үгсэж, хуулиар халхавчлан дээрэмдсэнээр 14 жилийн хугацаанд үргэлжилсэн газрын маргаан эхэлсэн түүхтэй. НИТХ-ын 2006.12.06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр анх “Богд-Асар” ХХК орон сууц, үйлчилгээний цогцолборын барилгын зориулалтаар ХУД-ийн 10 дугаар хороо /одоогийн 8 дугаар хороо/-ны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байршилтай 25.0 га газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар авч, НЗД-ын 2007.10.23-ны өдрийн 511 тоот захирамжаар уг газрыг эзэмшжээ.
Улмаар 2013 оны А/307 дугаар захирамжаар Дуудлага худалдааны анхны үнийг төлөх тухай мэдэгдэл, нэхэмжлэлийг “Богд-Асар” ХХК-д ирүүлсний дагуу 3,3 тэрбум төгрөгийг бизнес эрхлэгчдийн шударгаар хөдөлмөрлөсөн хуримтлал, хувийн зээл, зарим нь өөрийн байр, орон сууцыг хүртэл банкны барьцаанд тавьж, бүрэн төлсөн тул 2013 оны 10-р сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар дээрх газрыг дангаар эзэмших болж, хот төлөвлөлтөд оржээ. 2007.11.21-нд НЗДТГ-аас “Богд-Асар” ХХК-тай хамтран ажиллах гэрээ, 2007.11.23-ны өдөр Нийслэлийн газрын алба, “Богд-Асар” ХХК-тай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ тус тус байгуулав. Ингээд 2007.11.27-нд “Богд-Асар” ХХК-д 25.0 га газрыг 10 жилийн хугацаатай Орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 0141783 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарчээ.
Бүх юм ном журмын дагуу явж байтал хэрэг бишдэв. Гэтэл “Туурайн төвөргөөн” ХХК газрын кадастрын зураглалаа зориудаар “Богд-Асар” ХХК-ийн газартай давхцуулснаар ГАЗРЫН НАЙМААНЫ ЗОЛИОС болох эхлэл тавигдав. “Туурайн төвөргөөн” ХХК-д 2006 онд газар олгохдоо газрын хувийн хэрэг байхгүй, газар олгож өгөх хүсэлт байхгүй, кадастрын зураггүй, 2006 онд гэрчилгээ олгож, 2007 онд гэрээ байгуулсан, бүртгэлд ороогүй зэрэг нь анхнаасаа хууль бус хувь хүмүүсийн гуйлтаар газрын эрх зүйн харилцаа үүссэнийг гэрчилдэг. Монгол Улсын иргэн бүр 0.07 га газар нэг удаа өмчлөх эрх зүйн зохицуулалт байдаг ч НИТХ-ын тэргүүлэгч, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар ажиллаж байсан С.Отгонбат гэгч төрийн албан хаагчид ямар замаар дээрх 140.0 га газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь сонирхолтой. Тэр бүү хэл мань С.Отгонбат нь “Туурайн төвөргөөн” ХХК-ийн анхны захирал байсныг юу гэж ойлгох вэ? Төрд ажилладаг зарим албан хаагчид ингэж албан тушаалаа урвуулан ашиглаж, баяжих үүд хаалгаа нээдгийн тод жишээ биш гэж үү?
Гэвч хууль бус газрын наймаачдын арга нарийсаж, хэзээ-хаана-яаж залилан хийхээ мэддэг нь илт. “ГАЗРЫН НАЙМАА”-ны мафийн бүлэглэлийн залилан “Богд-Асар” ХХК-ийг онилсныг тухайн үед тэд мэдсэнгүй. Хууль, шүүхийн байгууллагын шударга ёсны шийдвэрт итгэн цаг алдсаар нэг мэдэхэд чилийсэн 14 жилийг өнгөрөөчихсөн нь харамсалтай. Төрийн алба, хувийн хэвшил, хууль-шүүхийн хамтарсан хүчирхэг бүлэглэлтэй “хөл нүцгэн уралдаж”, “гар хоосон тулалдаж” яваагаа ухааралгүй шударга үнэнд итгэсэн нь тэдний алдаа байв. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үндсэн зарчим төрийн алба, шүүхтэй цус ойртсон газрын наймаачдын хувьд юу ч биш гэдгийг эртхэн ухаарахгүй, гурван шатны шүүхээр яваад ч шударга ёсыг тогтоож чадахгүй гар мухардаж, итгэл алдрав. Ийнхүү “Туурайн төвөргөөн” гэх компанийн нэрээс бодсон ч тэр, анх морин спортын зориулалтаар газар эзэмшихээр гэрчилгээ авсныг лавшруулаад үзэхэд анхаарал татах зүйлс мундахгүй. Угаас газрын наймаачдын шалгарсан арга нь тэр. Хууль бус газрын наймаачдын халхавч болсон “Туурайн төвөргөөн” ХХК-д 2006.11.17-нд ХУД-ийн 6, 7 дугаар хороонд гэр хороолол болон Богд Хан уулын дархан цаазат газартай давхардуулан 140.0 га газар эзэмшүүлэх захирамжийг НЗД асан Ц.Батбаяр гаргав. Тэр талаар “Богд-Асар” ХХК-ийнхан учирлан хэлж, албан бичиг явуулсан ч тэд үл тоомсорлож, бүх зүйл асуудалгүй гэсэн жижүүрийн үг хэлж, амыг таглав.
Гэтэл хэрэг явдал тийм ч амархан байсангүй. Өдөр ирэх бүр асуудал хурцдаж, шүүх цагдаагийн үүдээр эргэлдэж, сүүлдээ сонгуулиас сонгуулийн хооронд тэдний газраас чимх чимхээр зардаг хууль бус явдал бий болов. Хүний амьдралаар тооцвол 14 жил богино биш урт хугацаа. Анх нэгдүгээр ангид орсон хүүхэд 10 жилээ төгсөөд бараг их сургуулиа дүүргэх цаг хугацааг “Богд-Асар” ХХК-ийнхан алдсан гэхэд болно. Хууль ёсыг дагаж мөрддөг, шударга ёсыг сахиулдаг хууль, хяналтынхан “гол дүр”-д тоглож, хэрэг маргааныг будлиантуулсныг илтгэх гурван шатны шүүхийн шийдвэр, төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан албан бичгүүд тоогоо алджээ. Гурван шатны шүүхээр хянан хэлэлцсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч, түүнийг хэрэгжүүлэхийг шаардсан ШШГЕГ-ын тогтоолыг НЗД Су.Батболд хэрэгжүүлж, 2018 оны 09-р сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжаар “Богд-Асар” ХХК-ийн газар эзэмших эрхийг дахин сунгасан нь зөв шийдвэр байв. Энэ өмнөх НЗД-ын захирамж хүчинтэй байхад НЗД Д.Сумъяабазар саяхан шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр Морингийн даваанд газар олгож, илтэд хууль бус акт гаргаж “Богд-Асар” ХХК-ийг дахин хохироов. Газрын наймааны гол буруутныг тэд Нийслэлийн Газрын албаны дарга асан, олон түмэнд сүүлд 60 тэрбумын схемийн эздийн нэг гэж цоллуулж, шүүхээс ял сонссон Ц.Сандуйг гэж нэрлэв. Тэрээр ХУД-ийн 6,7 дугаар хороонд гаргасан захирамжийн кадастрын зураглалыг ХУД-ийн 10 дугаар хороонд болгон өөрчилж, “Туурайн төвөргөөн” ХХК-ийг ил далд байдлаар 10 гаруй жил дэмжиж явсан нь баримтаар нотлогддог. Ц.Сандуйгийн Газрын наймааны хууль бус дээрмийг НЗД С.Амарсайхан үргэлжлүүлэн хамгаалав.
Харин одоогийн НЗД Д.Сумъяабазар газрын луйварчдын “гай балгийг таслан зогсооно” гэхэд олон сар жилээр эрхээ хамгаалуулж чадахгүй эд хөрөнгөөр хохирсон “Богд-Асар” ХХК-ийнхан “- Одоо шударга ёс тогтох нь” гэж итгэж байтал бас талаар болов. Үе залгамжилсан газрын наймаачдын гар хөл өнөөг хүртэл тасрахгүй, амь бөхтэй байгаа учир “Богд-Асар” ХХК-ийн одоо тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв. Үүнээс өөр гарах гарц, зам үлдсэнгүй гэж арга тасарснаа ч хэлж байна. Ийм байхад Монгол Улсад яаж ч хувийн сектор хөл дээрээ тогтож, улс орноо хөгжүүлэхэв гэх бодол төрөв.
Цаад захиалагч талын асар их хэмжээний том газар авах шуналаас үүдэж дээрх 140.0 га газрыг олгохдоо гэр хорооллын айлын газар болон тусгай хамгаалалттай газрыг хүртэл дамнуулан Газар эзэмшүүлэх захирамж гаргасан гэх таамаг бий. Бодоод үз дээ!!! ХУД-ийн 7 дугаар хороо нь Нисэх рүү явах төв замын ертөнцийн зүгээр хойд талд байрлах гэр хорооллын айлууд багширсан газрыг ганц компанид яагаад дур мэдэн олгов. Энэ Монгол Улсад хууль дүрэм гэж байна уу? Шүүх хяналтын байгууллага яаж ажиллаад байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулиар газар нь нийт ард түмний өмч гэж тунхагласны үнэ цэн хаана очоод алдагдчихав. Төрд гарсан улс төрчдийн шунал хүслийг гүйцэлдүүлэхийн тулд тэдний томилгоогоор төрд очсон төрийн өндөр албан тушаалтнууд ийнхүү ажилд орсныхоо өр төлөөсийг хууль бусаар шийдвэр, захирамж гаргаж төлдөг жишиг тогтчихжээ. Хууль бусаар захирамж гаргуулахын тулд “Туурайн төвөргөөн” ХХК-ийнхан 140.0 га газар эзэмших зориулалтаа морин спорт гэж авсан нь анхнаасаа дээрх луйврыг төлөвлөжээ. Газрын зориулалтыг морин спортын гэж захирамж гаргуулсан нь цаанаа учиртай. Гэр хорооллын гудамжаар морь уралдуулж зугаацахгүй нь тодорхой бөгөөд цаашид тус газрыг орон сууцны зориулалттай болгож, хэсэгчлэн зарах тохиролцоотой байсны учир өдгөө тодорхой болов.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга ДУУДЛАГА ХУДАЛДАА, ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ ЗАРЧМААР ШИЙДВЭРЛЭНЭ...” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 140.0 га газрыг төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаанаас өөр байдлаар олгох нь хууль зүйн хувьд боломжгүй атал “Туурайн төвөргөөн” ХХК-д олгочихсон нь гайхалтай. Эдний компаниас төсөл сонгон шалгаруулалтад оролцсон нэг ч хуудас цаас байхгүй, дуудлага худалдааны үнийг ч төлөөгүй гэдэг нь гурван шатны шүүх хуралдаанаар нотлогдсон бөгөөд өөрсдөө ч энэ талаар маргадаггүй. Жирийн иргэнээс хашааны газар хатгахад шаарддаг бичиг баримт, хуулийн шаардлагыг Газрын албаныхан түүнээс ч хэдэн мянга дахин том газар авч буй “Туурайн төвөргөөн” ХХК-иас шаардахгүйгээр газар олгосон захирамж гаргасан нь “хуулийг гууль” болгодог газрын наймааны мафийн бүлэглэлийн үйлдлээс тодорхой харагдана. “Туурайн төвөргөөн” ХХК нь:
- 11.17-ны өдөр дээрх хууль бус газар эзэмших Захирамж гаргуулсан,
- 01.26-ны өдөр хууль бус газар эзэмших Гэрчилгээ авсан,
- 12.11-ний өдөр хууль бус газар эзэмших Гэрээ байгуулсан байдаг.
Хууль бус үйл ажиллагаа үргэлжилж, Газар эзэмших гэрээ байгуулахгүйгээр хууль бусаар гэрчилгээ гаргуулан авсан дээрх баримт хэнд ч ойлгомжтой. Гэрчилгээ гарснаас хойш 12 сарын дараа Газар эзэмших гэрээ байгуулсан нь хууль бус. Газар эзэмших гэрчилгээ нь газар эзэмших гэрээ байгуулсны үндсэн дээр олгогддог бөгөөд үүнийг мэдэхгүй Газрын албаны дарга, мэргэжилтэн, албан тушаалтан битгий хэл жирийн иргэн ч байхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 10 дугаар зүйлийн 10.2-т “Иргэн, хуулийн этгээдэд холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсны үндсэн эрхийн гэрчилгээг Газрын албаны дарга, сумын Газрын даамал баталгаажуулж олгоно” гэж тус тус заасныг зөрчиж, газрын наймаачдад хууль үйлчилдэггүйг дахин нотлов. Уг нь гэрээ байгуулахад хуульд заасны дагуу шалгаж тодруулах ёстой газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар, газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт, газрын төлбөр төлөхтэй холбоотой асуудал зэргийг шууд алгасаж, “Туурайн төвөргөөн” ХХК гэрчилгээ авчээ. Газрын наймаанд ийм бяртай этгээдүүд оролцдогийг энэ бүх үйл явдал харуулав. “Туурайн төвөргөөн” ХХК-ийн кадастрын зургийг Кадастрын хэлтсийн мэргэжилтэн С.Баярхүү, Кадастрын хэлтсийн дарга М.Дунгармаа нар огт батлаагүй буюу гарын үсэг зураагүй байдаг.
Гэвч газрын наймаачид газар эзэмшихэд кадастрын зураг хэрэггүйг нотолж, гэрчилгээ гаргуулж, хожим нөхөн гэрээ байгуулсан нь хүчтэй ар талтай, маш их бяртай гэдгээ үзүүлэв. “Туурайн төвөргөөн” ХХК газар эзэмшихдээ байж болох бүх хууль, журмыг дэс дараалан зөрчсөнийг төрийн албаны дарга нар, албан тушаалтнууд, тэдгээрийн ард байгаа газрын наймаачин төрийн түшээд, шүүгчид найдвартай хамгаалж, дэмжин тусалж, хуулийн дагуу бус, хуйвалдааны замаар газрын маргааныг шийдвэрлэсээр ирснийг дэлгэв. Газрын наймаанд оролцсон зарим албан тушаалтныг шалгуулахаар ЧД-ийн Цагдаагийн хэлтэс, АТГ-т өргөдөл, гомдол гаргаснаар шинжээчийн дүгнэлт гарч, “Туурайн төвөргөөн” ХХК-ийн хууль бус үйлдлүүдийг тогтоосон ч Шүүхээс үл хэрэгсэж, албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг улайран хамгаалсаар байгааг юу гэж ойлгох вэ? Гучаад жилийн турш хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан Монголын нийгмийн үнэн дүр төрх нэг иймэрхүү. Шударга ёс алдагдсан нийгэм авлига, хээл хахуульд идээ бээр болтлоо идэгддэг жамтай.
Хуулийн салбар хэр зэрэг шударга байхаас тухайн нийгмийн өнгө аяс тодорхойлогддог тул хуулийг гууль болгож, авлигад идэгдсэн төрийн албан хаагчдыг өөгшүүлдэг хууль, шүүхийн салбарынханд хариуцлага тооцохыг шаардах эрх ард түмэнд бий. Авлига, хээл хахууль олшрохын хэрээр иргэдийн ахуй амьдрал доройтож, хувийн хэвшлийн үйл ажиллагаа доголдож, нийгэмд шударга бус зүйл хогийн ургамал шиг устахгүй байгаа нь харамсалтай.
Сэтгүүлч, докторант М.Эрдэнэчимэг
Эх сурвалж: Өдрийн сонин |
| Газрын наймаачдын гай балаг дуусахгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|