 |
|
 |
|
Д.Золбаяр: Монголын онцлогт тохирсон кино урлагийн бодлого хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Д.Золбаяр: Монголын онцлогт тохирсон кино урлагийн бодлого хэрэгтэй
2021-06-30
“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор кино найруулагч Д.Золбаярыг урилаа.

-Кино урлагийг төрөөс дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын түвшинд хэлэлцэж байна. Энэ салбарын ачааг үүрч ирсэн уран бүтээлчдэд шинэ хууль хэр ойр болж вэ?
-Киноны хуультай болно гэж манай улс олон жил ярьсан. Олон ч засаг солигдлоо. Анхны ажлын хэсэгт нь би оролцож байсан юм. Тухайн үед БСШУС-ын дэд сайд Б.Тулга гэж залуу ажлын хэсгийг ахалж байлаа. Түүнээс хойш засаг ч, ажлын хэсэг ч хэчнээн удаа өөрчлөгдлөө. Киноны уран бүтээлч, тэр дотроо зориуд онцолж хэлэхэд киноны мэргэжлийн хүний хувьд хэлэхэд эхний ээлжинд хууль гарч байгаа нь сайн. Гэхдээ тэр нь маш сайн хууль болохгүй дутуу дулимаг юм болчихвол лав л ойрын 20 жилд бид засна гэж байхгүй байх. Тиймээс болгоомжтой ханддаг.
Манайд зөндөө л асуудал байна шүү дээ, уул уурхай, эдийн засаг гээд. Ингээд зах зээлд шилжээд 30 гаруй жил болоход дөнгөж одоо л киноны тухай хууль ярьж байна. Хийчихээд жилийн дараа энэ болохгүй байна гээд өөрчилнө гэж байхгүй.
Өөрчилнө гэвэл наад зах нь 20 жил болно, мань мэт тэрийг үзэх үү, үгүй юу. Тэгэхээр эхнээс нь маш сайн бодож, зөв хууль хийх хэрэгтэй. Хууль батлахын өмнө төрөөс ямар бодлого баримтлах гэж байгаагаа тодорхойлох ёстой.
-Байсхийгээд шинэ кино нээлтээ хийж харагддаг. Гэхдээ хуучны кинонууд шиг сэтгэлд үлдэх нь ховор. Энэ юутай холбоотой бол?
-Өнөөдөр кино урлагийн салбарт яг мэргэжлийн уран бүтээлч байна уу гэхэд бараг байхгүй болж байна. Яагаад гэвэл, дээр үед киног хальсанд бичдэг байлаа, гэтэл одоо видео болсон. Техникийн дэвшлийг дагаад камер, эвлүүлэг хийх бусад тоног төхөөрөмжүүд сайжирч амар болсон, тиймээс киног амархан хийгээд байна. Тэр нь сайн талтай боловч ер нь киноны мэргэжлийг заавал эзэмших шаардлагагүй, ерөөсөө ингээд хийчихэд болчих юм байна гэсэн хандлага бий болсон. Түүнийг дагаад жүжигчид ч хэдэн кинонд тоглочихоод “ингээд хийчихдэг юм байна” гэсэн ойлголт аваад хийгээд явдаг. Кино зохиол бичих нь хүртэл зүгээр л сэтгэгдлээрээ, “За, за, ингээд л хийчих юм байна” гэх жишээтэй болсон. Дээр нь хүмүүсийн үзэх, харах юм чөлөөтэй, гар утаснаасаа дэлхийн өнцөг буланд очоод ирэх боломжтой, олон улс орны янз бүрийн кино үзэж байна. Тэгээд амархан юм байна, ерөөсөө ингээд хийчихэд болно гэж боддог, түүгээрээ хийдэг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн нарийн зүйлүүдийг мэдэхгүй бүгд хийгээд эхэлсэн нь эмзэглүүштэй асуудлын нэг болсон. Иймд киноны мэргэжлийн хүн гэж ямар хүн байх, тэр мэргэжлийг яаж өвлүүлэх тухай хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй. Хуулийн хэлэлцүүлгийн эхний хэсгийг телевизээр харахад “кино урлагийн зөвлөл байгуулъя” гэж БСШУС-ын сайд асан Ё.Баатарбилэг санал гаргаж, УИХ-ын дарга Г.Занданшатар “Мэргэжлийн гэдэг дээр нь киноны мэргэжлийн уран бүтээлчид байна” гэж тодотгохоор зөв шийдвэр гаргана лээ. Дээр нь мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх хэрэгтэй байна. СУИС гэхэд миний мэдэж байгаагаар бол тэнд киноны талаар юу ч байхгүй. Би тэнд дөрвөн жил багшлаад өөрийн хүсэлтээр гарсан. Миний дараа юу ч мэдэхгүй, дөнгөж сургууль төгссөн хүүхдийг багшаар тавьсан. Гэтэл ийм нарийн мэргэжлийг багшилна гэдэг тэр хүн эхлээд өөрөө мэргэжлээ эзэмшсэн байх ёстой, өөрөө тодорхой хэмжээнд уран бүтээл хийж үзсэн туршлагатай байж багшлах ёстой. Зүгээр нэг онол үзээд шууд багшилна гэж байхгүй. Физик, математик гэх мэт онолын хичээлүүдэд бол болох байх л даа. Кино бол туршлагатай хүнээр багшлуулах ёстой салбар. Гэтэл СУИС өөрсдөө тийм хандлагатай болчихсон. Эцэстээ нөгөө хүүхэд нь 2-3 жил багшилсан болоод өөрөө залхаад гарсан. Одоо СУИС-д киноны мэргэжлийн багш байхгүй. Мэдэхгүй хүн харахад нэг л их гоё, киноны сургууль, кино найруулагч бэлддэг гэдэг. Мэргэжлийн хүний хувьд би үүнд эмзэглэдэг.
-Киноны тухай төрийн бодлого чухал гэлээ. Түүнийгээ тодруулна уу?
-Монгол Улс кино урлагийг яг юу гэж үзэх вэ, түүнийгээ тодорхойлмоор байгаа юм. Тэгэнгүүт одоогийн залуус “зах зээл бүхнийг шийднэ” гэж яриад байдаг. Бүхнийг зах зээлд даатгана гэж Америкийг дууриагаад байна. Энэ бусад улсад зөв байж болно. Хэдэн зуун сая хүнтэй улс орнуудад болох ч манайх шиг цөөн хүн амтай улсад боломжгүй. Киноны зах зээлийн тухайд манайх дэндүү жижигхэн, хүн ам нь ч цөөхөн. Иймд төрийн бодлого байхаас өөр аргагүй. Жишээ нь, үндэсний ганц циркээ хувьчлах хэрэгтэй гээд хувьчилсан нь юу болов. Нэг хүн авсан, хувийн өмчид өгчихсөн учраас тэр нөхрийг хэн ч дийлэхгүй, ингээд цирк байхгүй болсон. Социализмыг муу хэлэхдээ биш уламжлалаас сайныг нь авч, мууг нь хаяж сурах хэрэгтэй юм. Тэр үед хийсэн дэвшил нь суурин цирк байлаа. Бусад улс явуулын цирктэй. Монголд явуулын цирк хийлээ гэхэд яаж хөгжих вэ. Нэг аймгийн төвд очихын тулд хэдэн машин техниктэй очих вэ, хэчнээн км зам туулах вэ. Ямар зардал гарах вэ. Түүнийг нь хэдэн хүн үзэх вэ, хэдэн төгрөг цуглах вэ. Ямар ч боломжгүй байгаа биз. Кино үүнтэй адил. Жишээ нь, “Өргөө” кино театрын түүх байна, Ц.Анандбазар менежментийн хувьчлалаар аваад 10 жил “Лас Вегас” нэртэй бар болгосон байсан. Тэгж жаахан мөнгөжөөд эргээд театр болгосон. Киночдыг доромжилж, кино гаргасан мөнгөө хэдэн сарын дараа өгдөг, ингэхдээ шатахууны баахан талон шахдаг болсон.
“Ялалт” кино театрыг тухайн үед хотын захиргаа шийдвэр гаргаж, солонгосуудын хөрөнгө оруулалтаар засвар хийлгэж “Тэнгис” гэж нэрлээд, тэндээсээ 30 хувийг нь эзэмшдэг байсан. Тэгж байгаад хувьчилчихсан.
Үндсэндээ одоо “Өргөө”, “Тэнгис” кино театрууд хувийн өмч учраас киночид бидэнд ямар ч хэрэггүй, бусдын мөнгө олох хэрэгсэл болсон. Эздийнх нь дургүй хүрвэл монгол киног гаргахгүй, солонгос юм уу, америк киногоо гаргана. Бид яаж ч чадахгүй. Киноны чөлөөт зах зээл гэгч Монголд тохирохгүй. Тэгэхээр төр бодлогоо тодорхойлох ёстой, киног зүгээр л мөнгө олох хэрэгсэл болгох уу, яах ёстой юм бэ. Яагаад ингэж хэлэв гэвэл, би энэ салбарт 30 жил зовлонг нь үзэж туулж яваа. Гэтэл өнөөдөр киноны мэргэжлийн бус маркетингийн чиглэлээр ажиллаж ирсэн хэсэг залуус гарч ирээд бодит амьдралд наалдахгүй Америкаас хальт сонссон онолоо яриад байдаг. Манай улс гурван сая хүнтэй, түүний талаас илүү хувь нь Улаанбаатарт амьдардаг. Үлдсэн 50 хувь нь талаар нэг тарчихсан, ийм улс. Энэ хүмүүст бид монгол кино, монгол соёлыг яаж хүргэх вэ. Монгол соёл гэдэг нь одооны хэн дуртай нь хийж байгаа хошин шог, драм юу нь мэдэгдэхгүй заваан юм байх уу, үүнийгээ хөгжил гэж харах уу, яах юм бэ. Тэр хүмүүс заваан юм хийж, хэдэн төгрөг ахиу олсноо бид чадаж байна шүү дээ, бид бизнес хийж байна гэж яриад байдаг. Үүнийг эцэслэн зогсоох ёстой, нам дарах ёстой гэж хэлж байгаа юм биш, түүнийг зохицуулахын тулд л төрөөс жаахан дэмжлэг байх ёстой.
-Төр дэмжинэ гэхээр социализмын үе шиг болчихно, нам, улс төрийн, үзэл суртлын нөлөө орж ирнэ гэсэн болгоомжлол бас байх шиг?
-Тийм байх талтай. Тэгэхээр төр түүнийг хийхдээ мэргэжлийн байгууллагуудын хяналттайгаар хийх ёстой. Тэрийг хийхийн тулд ТББ-ын тэргүүн, Монголын кино урдагийн зөвлөл гэж байгуулж бид өчнөөн явсан. Эцэстээ няцдаг. Энэ жижиг улсад ТББ оршин тогтнох ямар ч үндэс байхгүй. Том улсад бол олон ТББ нь гишүүдээсээ татвар авч үйл ажиллагаа явуулж болдог. Өнөөдөр Монголд киноны ТББ байгууллаа гэхэд оффис түрээслэнэ, нэг хүн суулгана, түүнийгээ цалинжуулна гэхэд хэцүү. Тиймээс төрийн дэмжлэг зайлшгүй байх хэрэгтэй. Гэхдээ социализмын үеийнх шиг төр бүх төсөв зардлыг гаргахдаа гол биш. Ядаж мэргэжлийн хүмүүстэйгээ ярьмаар байна, мэргэжлийн хүн гэхээр ганц би биш өөр олон хүн бий. Киноны хуулийн сүүлийн ажлын хэсгийг анзаарахад киноны хүн гэсэн чинь Мөнхсүх гэж манай доод ангид кино найруулагчаар төгссөн залуу байна лээ. Бусад нь жүжигчин байсан, соёлоор явсан, сургуульд явж ганц жил сураад төлбөргүй болоод буцаад ирсэн, телевизэд хэдэн жил ажилласан, ганц нэг баримтат кино хийсэн ч тэр нь шальтай биш, сонгууль болохоор реклам хийдэг, бүр янз бүрийн заль зохиогоод явдаг хүмүүс орчихсон харагдсан. Өөрөөр хэлбэл, яг киночдын амьдралыг мэдэхгүй, энд тэндээс гадны ганц нэг юм хуулж хараад, түүнийгээ мэдэхгүй хүмүүсийн дэргэд сүртэй ярьдаг нөхдүүд ажиллаад байна уу гэж бодогдсон. Н.Оргил гэж АНУ-д төгссөн хүн бол англи, орос хэлтэй, кинонд дүр бүтээсэн болохоос киногоо сайн мэдэхгүй нөхөр. Ийм хүмүүсийг хууль боловсруулахад оролцуулах хэцүү. Гэхдээ тэднийг үгүйсгэж байгаа юм биш, аминдаа сайн хууль хийчих санаатай л үзээд байгаа байх. Миний хэлэхийг хүсч буй гол зүйл бол ажлын хэсгийг бий болгохдоо хүмүүсээ зөв сонгож чадахгүй байна. Бас нэг зүйлийг хэлэхэд аль ч урлагт судлал чухал. Кино судлаач нарыг бий болгох ёстой. Бас нэг асуудал нь судлаач байгаад хаанаас цалинжих вэ. Энэ жижигхэн улсад тэднийг төрөөс цалинжуулах ёстой. Тэгэхгүйгээр тэр хүмүүс өөрсдөө мөнгө олно гэвэл, нэг нь кино хийчихээд судлаачид “Чи миний киног магтаад бичээдэх, би чамд төдөн төгрөг өгье” гэхэд тэр хүн хөөрхий “тэгье л” гэнэ. Эсрэгээр нь нэг нөхөр очоод “Чи тэрний киног муулаадах, би чамд төдөн төгрөг өгье” гэвэл мөн “тэгье”л гэнэ. Тэгэхээр тэр хүнийг буруутгах аргагүй.
-Олон улсад кино урлагийн судлал, шинжлэл ямар жишгээр явдаг вэ?
-Гадны жишигт бол томоохон сэтгүүл, телевизүүд нь тухайн чиглэлээрх судлаачдыг ажиллуулдаг. Тэднээр дамжаад судлал явагддаг. Тухайн киног судалж, шүүүмж бичээд явдаг. Гэтэл манайд, жишээ нь би танай сонинд шүүмж бичээд өглөө гэхэд надад бичлэгийн шагнал өгөх үү. Ямар ч мөнгө өгөхгүй биз дээ, яагаад гэвэл зах зээл нь жижиг, өөрөө сэтгүүлчид болоод бусад ажилтнуудаа цалинжуулах, байрны түрээс, тог цахилгаан гээд зардлаа яах вэ гээд байж байгаа. Тэгэхээр танай сонин ч баян биш байна. Ер нь бүх сонин “Таны бичсэн нийтлэлийг бид гаргасан нь их юм” гэж хэлнэ, тэр сонины буруу биш юм, зах зээл нь угаасаа жижиг учраас тэгнэ. Америк мэтийн том оронд бол өөр. Жишээ нь, Хятадад 800 их, дээд сургуультай, тэнд кино урлагийг яаж хөгжүүлэхийг киночид нь бодож байгаад сонгон үзэх хичээлд нь кино урлагийг оруулсан. Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан хүртэл сонгон үзэх хичээл дээрээ кино сонгосон бол тэр хүнд тэр кино урлагийн талаар зааж өгнө. Тэр нь эргээд 800 багшийн орон тоог бий болгож байна. Тэр багш нь хэн байх вэ гэхээр нөгөө судлаачид. Тэд хичээлээ заана, судалгаагаа бичнэ. Энэ 800 хүн дээр Хятадын кино судлаачдын холбоог байгуулж, тэндээсээ сэтгүүл гаргадаг. 800 хүн бүгд бичлээ гэхэд түүнээс аль сайн, үнэн бодитой бичсэнийг нь шигшиж нийтэлдэг, тэр нь зарагддаг. 800 их, дээд сургууль сэтгүүлээс тус бүр 10-ыг авлаа гэхэд бусад нь зарагдана. Чанартай сэтгүүл байх юм бол бусад киночид нь авна. Тэр нь сэтгүүл оршин тогтнох үндэс бий болж байгаа юм. Би их жижгээр ярьж байна шүү, жишээ баримтыг. Гэтэл манайд нэг найз маань эхнэртэйгээ хамтраад “Hi кино” гэж сэтгүүл гаргасан. Сүүлдээ дампуурсан. Жижиг зах зээл дээр түүнийг нь худалдаж авдаг хүн байхгүй. Эндээс харахад Монгол онцлогтой орон. Тиймээс Америкийг шууд дууриах биш, Хятад, Оросыг шууд хуулах биш Монголынхоо онцлогт тохирсон бодлогыг баримтлах ёстой.
-Солонгосын эсвэл Хятадын сериалд эзлэгдлээ гэцгээдэг. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Телевизүүдээр гарч байгаа кино ийм байгаа. Бусад улс оронд кино театруудаар гарч байгаа кинонд квот тогтоодог. Манайх заавал тийм байх ёстой юу, яах вэ гэдэгт бодлого чухал. Гадуур кино театруудаар гарч байгаа киноны төдөн хувь нь, телевизээр гарч байгаа киноны мөн төчнөөн хувь нь үндэсний кино байх ёстой гэсэн баримтлах бодлого, квот байх ёстой. Тэгэхгүй бол манайд ямар ч замбараагүй, өдөр шөнөгүй, хүүхэд шуухадтайгаа үзээд сууж байхад садар самуунтай, аллага хядлагатай кино гарч байдаг. Дээр нь хараалын үг байна. Энэ бүхнийг цэгцлэх ёстой. Уг нь хараалын үг хэлбэл торгоно гэхчлэн зохицуулах гэж оролдож л байх шиг байна. Америк киноны үгийг махчилж орчуулаад ярианы хэлэндээ, хэрэлдэхдээ хүртэл хэлдэг болтлоо бид дөжирч байна. Гэтэл дээр үед манай орчуулагчид ямар мундаг орчуулж байв, үүнийг ярихаар залуус биднийгээ үеэ өнгөрөөсөн, хуучнаа ярилаа, дурслаа, зууралдлаа гэдэг. Уг нь тэгмээргүй байгаа юм, бид уламжлалаас хэрэгтэйг авч, хэрэггүйг хаяж урагшлах ёстой. Зөв юмаа олж харж чаддаг байх ёстой. Тэр болгоныг хэдэн хүн хоорондоо хэрэлдэх биш төрөөс бодлогоор чиглүүлдэг байвал сайнсан, юун төлөө тусдаа Соёлын яамтай болсон билээ дээ. Ер нь бол энэ чиглэлд манайх тун тааруухан явж ирсэн. Өмнө нь БСШУЯ гэж байсан, тэр доторх бүтцэд кино хариуцсан ганц хүнтэй. Тэр нь кинотой ямар ч хамаагүй дуулаачийн анги төгссөн байх жишээтэй. Киногоо огт мэдэхгүй, киночид нь тэр хүнийг нь бас мэдэхгүй. Нөгөө хүн цалин авч, хурал болбол гадагшаа явчихаад, тэгсхийж байгаад улсын төсөв, тэтгэлгээр гадагшаа магистр энэ тэрд сураад дуусдаг, кино ямар ч падгүй. Өмнө нь тийм байгаагүй, киноны бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлээд явж байсан учраас дээр үеийн кинонууд сайн байсан гэж одоо ч ярьдаг шүү дээ.

-Төр яг юуг нь дэмжих ёстой гэдэг талаар та юу хэлэх вэ. Киноны хуульд төрөөс дэмжих гурван шалгуурыг гол болгосон байсан, Монголд хөрөнгө оруулна, монгол соёлоо сурталчилна, ажлын байр бий болгоно гээд ?
-Яривал зөндөө л юм байна. Жишээ нь, төрөөс хүүхдийн уран бүтээлийг дэмжих ёстой гэх юм уу бодлого чухал. Монгол жижиг учраас тэртэй тэргүй хүүхдийн уран бүтээл хийгээд мөнгө олохгүй шүү дээ. Манай улс хэчнээн хүүхэдтэй билээ, тэгээд хүүхдийн үзвэрийн билет мэдээж хямдхан байж таарна. Тэгэхээр мөнгө олохгүй. Гэтэл бид хүүхдээ хаяж болохгүй, тэд бол улсын маань ирээдүй шүү дээ. Энэ мэтээр бодлого чухал. Мэдээж монгол өв соёлоо дэмжинэ, сурталчилна гэдэг зөв. Ажлын байр бол угаасаа байх ёстой. Гэхдээ сонин юм бий, жишээ нь манай зарим уран бүтээлч кино хийхээрээ Солонгос, Тайланд, Вьетнам гэхчлэн дандаа гадаадад очиж хийдэг. Тэгэхээр тэгж болохгүй гэсэн санаа юм даа.
Монголоос баахан мөнгө авчихаад гадаадад очиж кино хийвэл зөв үү, буруу юу. Тэгэхээр тэрийг хуулиар зааж өгөх нь зөв байх. Зарим хүн нэг сайн түүхэн киног хэдэн тэрбум гаргаад хийлгэчихээч гэж ярьдаг. Би тэрний эсрэг байдаг. Нэг кинонд төрөөс 100 хувь дэмжлэг үзүүлж болохгүй. Жишээ нь, би 100 хувь улсаас төсөв авлаа гэхэд намайг хүмүүс хардана. Би ч тийм хүмүүсийг хардана. Хоёрдугаарт, тэгж мөнгө авсан хүмүүст хариуцлага байхгүй болчихно. Өөрөө зохих хэмжээнд мөнгө гаргасан, хувийн хэвшил бусад газраас хөрөнгө босгосон, төрөөс дэмжлэг авсан кино байвал өөр. Германд кино урлагийг дэмжих сантай. Нэг жилд 700 сая евро өгсөн гэж сонсч байсан. Холбооны улсууд нь дотроо бас жижиг сангуудтай. Түүнийгээ хүн амынхаа хувьд тохируулж, жишээ нь 700 саяыгаа зуун хувь гэж үзээд, түүнийгээ Бавари мужийн хүн амтай харьцуулж 30 хувийг нь кино санд нь өгөх гэх мэтээр хуваарилдаг. Бавари муж нь яах вэ гэхээр кинонд зуун хувь мөнгө өгөхгүй, 10 сая ам.долларын өртөгтэй кино төсөл бичээд орлоо гэхэд судалж үзээд 2-3 саяыг нь гаргах жишээтэй. Ингэхдээ заавал Бавари мужаас жүжигчин авах юм уу, уран бүтээлч оролцуулах, зураг авалтын зарим хэсгийг тэнд авна гэсэн зохицуулалтууд байдаг. Энэ нь киночдод ч гэсэн учиртай тусна. Кино хийнэ гэсэн хүн бол түүнд зарцуулах мөнгөнийхөө тодорхой хэсгийг олно шүү дээ. Түүн дээр нь улс дэмжлэг үзүүлэх болохоос 100 хувь дэмжинэ гэдэг өрөөсгөл юм. Уг нь тэр мөнгийг олон кинонд өгөх боломжтой. Жишээ нь, 10 тэрбумыг нэг кинонд биш 20 киноны багт хувааж өгвөл олон бүтээл төрнө. 10 тэрбумаа 500, 500-гаар хуваагаад 20 багт өгчихвөл 20 кино бүтнэ гэсэн үг. Энэ нь 500 мянгаар нэг кино бүтчихдэг гэсэн үг биш. Тэр мөнгөн дээрээ өөр газруудаас хөрөнгө босгож нэг тэрбум болгоод киногоо бүтээнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, төр дэмжлэг үзүүлснээр нэг тэрбумын өртөг бүхий 20 кино бий болно гэсэн санаа. Хуульд сан байгуулна гэсэн заалт орсон байна лээ. Түүнийгээ журмаар нарийн гаргах биз дээ.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Д.Золбаяр: Монголын онцлогт тохирсон кино урлагийн бодлого хэрэгтэй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|