 |
|
 |
|
Москва хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдсан нь |
|
|
 |
|
 |
Москва хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдсан нь
2021-11-04
Дипломат харилцаа тогтоох нь улс гүрнүүд бие биеэ de jure бүрэн төгс хүлээн зөвшөөрөхийн үндсэн хэлбэр гэж олон улсын эрхзүйд үздэг агаад харин элчин төлөөлөгчдөө харилцан солилцох нь түүний олон улсын эрхзүйн баталгаа болж байдаг.

Монгол Ардын Засгийн газар (АЗГ) Зөвлөлт Орос Улстай (ЗОУ) 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Москва хотноо байгуулсан Найрамдлын Гэрээ бичгийн Тавдугаар зүйлд: «Монголын Ардын Засгийн газар ЗСБНХОУ-ын Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр ЗСБНХОУ-ын нийслэлд Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч, түүнчлэн Оросын хил орчмын тойргуудад консул суулгаж болно» гэсний дагуу өөрийн улсын Бүрэн эрх барих Элчин төлөөлөгчийг Москва хотноо томилон суулгах талаар ихээхэн анхаарал тавьж, анхлан 1922 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Догсомын Бодоог Бүрэн эрх барих Элчин төлөөлөгчөөр томилох шийдвэр гаргажээ. Тухайн үед ЗОУ-д хэлэлцээ хийхээр Москвад очоод байсан Монголын төлөөлөгчид болон Монгол дахь ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссарын газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.З.Шумяцкий нараас ийм хүсэлт Засгийн газарт ирүүлсэн байжээ. Гэвч Д.Бодоо бээр бие өвчтэй хэмээн чөлөө гуйсан учир Засгийн газрын мөн оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар энэ тухай хэлэлцээд оронд нь Цэргийн яамны дэд сайд Ардын Хатанбаатар дархан ван Сандагдоржийн Магсаржавыг тохоон томилж, гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар ЭСЯ-ны орон тоог найман хүний бүрэлдэхүүнтэй баталжээ. Х.Магсаржав аанай л бие өвчтэй гэж чөлөө гуйжээ.
Эцэст нь 1922 оны гуравдугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар Хэмжээт эрхт Богд хаанаар зөвшөөрүүлсэн Засгийн газрын 7 дугаар хурлын 5 дугаар зүйлийг хэлэлцэж мэйрэн Жамсрангийн Давааг ЗОУ-д суух Бүрэн эрх барих Элчин сайдаар томилж, дүрмийн ёсоор “Улсад туслагч түшээ гүн”-гийн хэргэм хүртээжээ. Өмнө нь 1921 оны гуравдугаар сарын 17-нд Ардын Түр Засгийн газар (АТЗГ) Сэцэн хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны мэйрэн Ж.Давааг ГЯЯ-нд туслах түшмэлээр томилсон байх бөгөөд тэрбээр 1921 оны 11 дүгээр сарын 5-нд Москвад гарын үсэг зурсан Монгол-Зөвлөлтийн найрамдлын барилдлага байгуулах гэрээ хэлэлцээнд нарийн бичгийн даргаар оролцож байжээ. Сангийн яамны дэд сайд Навааннээрэнгийн Жадамбааг ЭСЯ-ны зөвлөх түшмэлээр, Ганжуурын (Цанжидын) Гүрсэдийг I нарийн бичгийн даргаар, Цэдэн-Ишийн Дашсампилоныг орчуулагч түшмэлээр томилоод шалтгаан зааж, чөлөө мэдүүлж хэрхэвч үл болно гэсэн тушаал гаргажээ.
Чингэж түшээ гүн Ж.Даваа ЗОУ-д суух анхны Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч болсон бөгөөд түүний Итгэмжлэх жуух бичигт ГЯЯ-ны сайд хичээнгүй гүн Б. Цэрэндорж (Д. Бодоо 1922 оны нэгдүгээр сарын 7-нд өөрийн хүсэлтээр Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайдаас чөлөөлөгдсөн учир Ерөнхий сайдаар Жалханз хутагт С.Дамдинбазар, ГЯЯ-ны сайдаар Б.Цэрэндорж нар томилогджээ Д.У) дөрөвдүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичеринд илгээсэн байна.
Ардын эрхт Монгол Улсын элчин, түшээ гүн Ж.Даваа 1922 оны зургадугаар сарын 2-нд Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга М.И.Калининд Итгэмжлэх жуух бичгээ барьж, дараа нь М.И.Калинин, хорооны бусад гишүүд, нарийн бичгийн дарга зэрэг өндөр албаны хүмүүс хүлээн авч уулзжээ. Уулзалтад Элчин яамны зөвлөх Н.Жадамба, I нарийн бичгийн дарга Г.Гүрсэд, Бүх цэргийн дэд жанжин Х.Чойбалсан, орчуулагч Ц. Дашсампилон нар оролцжээ.
Ийнхүү Бүрэн эрхт Монгол Улсын хилийн чанад дахь анхны Дипломат төлөөлөгчийн газрын түүх бичигдэж эхэлсэн ажгуу.
1913 оны өвөл Олон Өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн Хаант Орос улсад хийсэн анхны төрийн айлчлалын үеэр Санк-Петербург хотноо Гадаад хэргийн дэд хичээнгүй сайд гүн Б.Цэрэндоржийг Богд хаант Монгол Улсын Бүрэн эрх барих элчин сайдад, Жавсрангийн Цэвээнийг орчуулагч түшмэлээр суулгах асуудал хөндөгдөж байсан түүхтэй.
Бүрэн эрхт элчин Ж. Даваа элчин төлөөлөгч нараа харилцан суулгаж буй нь тус хоёр орны хоорондын найрамдал, хамтын ажиллагаа бүх талаар гүнзгийрэн хөгжиж, бэхжиж зузаарахын нэг алхам мөн болохыг дурдаж... дайны хөлд нэрвэгдсэн зөвлөлтийн ард түмэнд тус нэмэр болгохоор Монгол Улс 1000 толгой үхэр сүрэг бэлэглэх болсныг элчин Ж.Даваа М.И. Калининд энэ үеэр мэдэгдээд Найрамдлын Хэлэлцээрийн үндсэн дээр монгол, зөвлөлтийн ард түмний хооронд эдийн засгийн болон бусад харилцаа хөгжиж бэхжинэ гэдэгт бүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ.
Бүрэн эрх барих Элчин Ж. Даваа 1922 оны зургадугаар 23-нд ГХА-ын комиссар Г.В. Чичеринд илгээсэн бичигтээ: « ... одоо Зөвлөлийн Засагт Орос Улсаас Монгол Улсад суух Бүрэн эрх барих элчин сайдаа даруйхан томилон илгээж ... нэг. ЗОУ-ын жинхэнэ элчин сайд Нийслэл Хүрээнээ одоод, гадаадын олон улстай ба ялангуяа дарлагдан зовсон бага улстай харилцан найрамдаж бүхий ёсоор Монгол Улстай хэдэн зүйлийн чухал гэрээ байгуулбал Хятад, Япон, Америк улсын харгис үзэлтэн мэдэж, ЗОУ-ыг урьдах Хаант Засгийн үед явуулж байсан хэргийг орхихгүй хэмээн худал хэлэлцдэг нь Дорнод дахь Ази тивийн олон ардын нүдний өмнө илэрч, харин тэгж худал хэлдэг үг нь итгэгддэхгүй болно.
Хоёр. Москва хотноо Гэрээ тогтооход Дорно зүгийн ард түмэнд эс мэдэгдэж, дээр дурдсан Орос, Монголын хоорондох тустай хэргүүд үл илэрнэ.
Гурав. Нийслэл Хүрээнээ гэрээ хэлэлцэхээр тогтвол Монгол Улсын бүх ард ... сонирхон, гадаад улстай гэрээ тогтоох явдлыг мэдэгдвэл Монгол Улсад их тустай хэрэг болно...» гэж дурджээ.
ЗОУ-ын ГХА-ын комиссар Г.В. Чичерин хариу мэдэгдсэн бичигтээ: «...Орос, Монголын хооронд худалдаа арилжаа, банк, цахилгаан мэдээ, шуудан бичиг зэрэг гэрээнүүдийг ЗОУ-ын Засгийн газраас Хүрээнээ хэлэлцэхийг зөвшөөрөв» гэжээ.
Тийнхүү 1922 оны тавдугаар сард ЗОУ-ын ГХАК Монгол Улсад суух Бүрэн эрх барих Элчин төлөөлөгчөөр Коминтерний Гүйцэтгэх хорооны тусгай төлөөлөгч Николай Маркович Любарскийг томилсон учир тэрбээр мөн оны долдугаар сарын 7-нд Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирж өмнөхөн нь буюу гуравдугаар сарын 3-нд АЗГ-ын долдугаар хурлаар Ерөнхий сайдын тушаалд шинээр томилогдоод удаагүй байсан Жалханз хутугт С.Дамдинбазар бээрт Итгэмжлэх жуух бичгээ гардуулж ажилдаа оржээ.
1921 оны арвангэгдүгээр сарын 1-ний “Тангарагийн гэрээ”-гээр Монгол Улсын «төрийн тэргүүн» VIII Богд Жавзундамба хутугтын улс төрийн эрхийг хэмжээлж, гэгээнтэн тэрбээр зөвхөн шашин номын үйл эрхлэх болсон юм. Урьд нь Хаант Оросын Ерөнхий консул, тусгай үүрэгт элчин сайд нар шашин, төрийг хослон баригч VIII Богд Жавзундамба хутугтад Итгэмжлэх бичгээ барьдаг байсан хийгээд ёслолын дэг жаягийн тухай И.Я.Коростовец өөрийн өдрийн тэмдэглэлдээ онцлон бичсэн байдаг.
Энэ үед ЗОУ болон Хэмжээт цаазат Ардын эрхт Монгол Улс хоёр олон улсын эрхзүйгээр олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан тул элчин сайд нараа посол буюу Элчин сайд гэж нэрлэддэггүй харин Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч буюу Полномочный представитель, товчоор Полпред, Элчин Төлөөлөгчийн газрыг Полномочный Представительство, зарим барим бичгүүдэд Миссия гэж нэрлэж, бичиж байжээ.
Удалгүй 1923 оны зургадугаар сард нийслэл Хүрээнд “ЗХУ ба Хэмжээт цаазат Ардын эрхт Монгол Улсын хоорондын Худалдааны Хэлэлцээр” байгуулагдаж, 18 зүйлт анхны энэхүү худалдааны хэлэлцээрээр хоёр орны худалдааг өсгөх, гадаадын капиталыг шахан гаргах, Монголын Харилцан Туслалцах Хоршоог бэхжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх зэрэг олон чухал асуудал хууль зүйн хувьд тодорхой болж, Монголын Засгийн газраас өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтийг гаргах ажлыг хангахад нь зориулж нэг сая рублийн мөнгөн зээл олгох тухай (үндэсний мөнгөн тэмдэгттэй байх нь тухайн улс тусгаар мөнийг мөнхүү илтгэнэ Д.У) Протоколд ЗХУ-ын элчин төлөөлөгч Н.М. Любарский, ГЯЯ-ны сайд Б.Цэрэндорж нар гарын үсэг зурсан байна.
Элчин, түшээ гүн Ж. Даваад хоёр дахь удаагаа Итгэмжлэх жуух барих хувь тохиожээ. 1922 оны арванхоёрдугаар сарын 30-нд Орос, Украин, Белорус, Өвөр Кавказын Бүгд Найрамдах улсууд нэгдэж ЗСБНХУ байгуулагдсны дараа 1924 оны нэгдүгээр сарын 11-нд ЗСБНХУ-ын Төвийн Гүйцэтгэх Хорооны Тэргүүлэгчдийн дарга М.И. Калининд Итгэмжлэх жуух бичгээ барьснаар Элчин сайд түшээ гүн Ж.Даваа мөн л ЗСБНХУ-д Монгол Улсаас суусан анхны элчин сайд болсон ажээ. Тэрбээр 1924 оны аравдугаар сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, ГЯЯ-нд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж 1926 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо Монгол-Тагна-Тывагийн хооронд Найрамдлын гэрээ бичиг байгуулах хэлэлцээ, 1935-36 оны Монгол-Манж-Го-гийн хилийн хэлэлцээнд оролцож байжээ.
Ж.Даваагийн халааг МАН-ын дарга япон буюу Баатуд овогт Ажваан Данзан 1924-1925 онд, түүхч, манжч, Бүх цэргийн бэлтгэлийн хорооны дарга гүн Бүрдийн Буянчуулган 1925-1926 онд, тэрбээр 1927-1929 онд ГЯЯ-ны орлогч сайдаар үргэлжлэн ажилласан. Дараа нь элчин сайдаар 1921-1922 онд МХЗЭ-ийн анхны дарга, 1923 оноос ГЯЯ-ны хэлтсийн дарга, ЗХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны хэлмэрч, I, II нарийн бичгийн дарга, элчингийн үүрэг гүйцэтгэгч, (Москвагийн Хууль Цаазны дээд сургууль дүүргэсэн) Цээжид овогт Ганжуурын (Цанжидын) Гүрсэд 1927-28 онд томилогдон үргэлжлүүлжээ. Г.Гүрсэд 1929-30 онд ГЯЯ-ны сайдын албыг хашиж байсан билээ. 1929 оноос Москвад элчингээр Дуламжавын Гомбожав богино хугацаагаар томилогдон ажиллажээ.
1923 оны наймдугаар сарын 1-нд шинээр томилогдсон ЗСБНХУ-ын анхны элчин сайд Алексей Николаевич Васильев 12 дугаар сарын 30-нд Ардын эрхт Монгол Улсын нийслэл Хүрээнд хүрэлцэн ирж, 1924 оны нэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд Б. Цэрэндоржид Итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Элчин сайдыг хүлээн авахад МАН-ын ТХ-ны зарим тэргүүлэгч гишүүд оролцож, хоёр орны ард түмний найрамдлыг нандинаар бэхжүүлэхийн бэлэг тэмдэг болгож, түүнд улаан хадаг хүндэтгэн барьж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөсөн байна. Элчин сайд А.Н.Васильевийг ажил хэргээ эхлүүлсэнтэй нь холбогдуулан хоёр орны ард түмний найрамдлын энэрэнгүй үзэл, сайн санааны илэрхийлэл болгож, АЗГ нэгдүгээр сарын 1-нд хууль ёс зөрчин хоригдож байсан зөвлөлтийн харъяат иргэдэд өршөөл үзүүлж суллан гаргажээ. Энэ арга хэмжээ дипломатын практикт шинэлэг зүйл болсон гэж үзэж болохоор байдаг. А.Васильевтай хамт консулаар Зөвлөлтийн гадаад тагнуулын албаны ажилтан И.А.Чичаев томилогдон ирж ажиллажээ. Тэрбээр нийслэл Хүрээнд ажиллаж байх цаг дор МАХН-ын III их хурлын төлөөлөгч, жанжин С.Данзан, Ерөнхий сайд Б.Цэрэндорж, элчин төлөөлөгч А.Н.Васильев нарын нэн ховор гэрэл зургуудыг авсан байдаг. А.Васильевын орыг 1925-27 онд Петр Николаевич Никифоров, 1927-1933 онд Андрей Яковлевич Охтин нар үргэлжлүүлсэн юм. Хоёр орны хооронд ийнхүү элчин төлөөлөгчийн хэмжээнд харилцаа тогтнон хөгжсөн нь Монгол Улс тусгаар бүрэн эрхт улс мөнийг дахин нотолсон хэрэг байв.
1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд байгуулсан Найрамдлын барилдлага байгуулах Гэрээ бичгийн Дөрөвдүгээр зүйлд «... ЗСБНХОУ-ын Засгийн газар Монголын Ардын Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын нийслэлд Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч, түүнчлэн Ховд, Улиастай, Алтанбулаг зэрэг хотуудад консул суулгаж болно» гэж заасны дагуу Зөвлөлтийн ГХАК 1922 оны долдугаар сард анхны консулын газраа Ховдод нээж, Ховдын хязгаарын өөртөө засах АЗГ-ын ГЯЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Сирен Шойжелов Нацовыг (Тува үндэстэн) томилжээ. Мөн 1924 оны хавар Алтанбулаг хотноо консулын газрыг анх удаа нээж, Алексей Григорьевич Старковыг томилсон бөгөөд тэрбээр урьд нь Бошгийг халах залуучуудын эвлэлийн дэргэд КИМ (олон улсын Залуучуудын Коммунист Интернациональ)-ийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Үргэлжлүүлэн 1926-1932 онд Алтанбулагт консулаар Наум Семёнович Сорокин томилогдон ажиллаж байв. АЗГ 1927 онд Консулын Дүрмийг баталсны дараа 1929 оны хоёрдугаар сарын 15-нд ЗХУ-ын Троицкосавскт (Хиагт) БНМАУ-ын консулыг суулгах шийдвэр гарч, консулын газрын бүрэлдэхүүн, төсвийг баталж байжээ.
1924 оны Анхдугаар УИХ-д ГЯЯ-ны сайд А.Амарын оруулсан илтгэлд тэмдэглэснээр 1925 оны аравдугаар сарын 29-нээс Баянтүмэн Хан уулын хошуу, өнөөгийн Чойбалсан хотод ЗСБНХУ-ын дэд консул сууж эхэлсэн байна.
ЗСБНХУ задарч түүний буурин дээр 1991 оны 12 дугаар сарын 25-нд ОХУ гэсэн олон улсын эрхзүйн цоо шинэ субьект буй болж, ЗХУ-ын бүх бүрэн эрх, үүргийг олон улсын эрхзүйн өвлөлийн дагуу хүлээн авсан юм. Олон улс орон ОХУ-тай дипломат харилцаа тогтоосон он тооллыг шинээр эхлүүлсэн бол 1993 оны нэгдүгээр сард Москва хотноо гарын үсэг зурсан “Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээ”-г байгуулах дипломат яриа хэлэлцээний үеэр хоёр орны дипломат харилцаа тогтоосон он тооллын уламжлалыг хэвээр үргэлжлүүлэхээр тохиролцсоноор тийнхүү 100 жилийн ойг тэмдэглэж буй учир энэ бөлгөө.
Д.Уламбаяр
ХИС-ийн др.проф.
|
| Москва хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдсан нь |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|