 |
|
 |
|
Х.Бат-Ялалт: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг улстөрчид гүйцэтгэх ажиллагаа хэлбэрээр ашигладаг |
|
|
 |
|
 |
Х.Бат-Ялалт: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг улстөрчид гүйцэтгэх ажиллагаа хэлбэрээр ашигладаг
2022-01-05Авлигатай тэмцэх ажилд Хувийн мөрдлөгийн тухай хуулийг баталж, тагнуул, цагдаа АТГ-ынхантай өрсөлдөхүйц хэмжээний хувийн мөрдлөгийн компаниудыг байгуулах ёстой. Хувийн компаниуддаа ямар хэмжээний тусгай зөвшөөрөл олгох, тэр нь ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаанд нь хэн хяналт тавихыг тодорхойлчих...  “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хууль эрх зүйн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байна. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зөв, сайн болж чадсан уу гэх асуулт бас бий?
-Суурь өөрчлөлт болж чадсангүй. Жишээ нь шүүх болон авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ухралт гарсан. Ерөнхий сайд нь АТГ-ын даргыг чөлөөлж, томилдог болсон нь маш том ухралт. Ингэхэд авлига гэж юу юм бэ. Ямар төрлийн авлига нь илүү аюултай юм бэ гэхээр төрийн дээд, дунд шатны алба хаагчийн авдаг хээл хахууль бол нийгмийн хор хөнөөлөөр хамгийн хүнд хэлбэрт тооцогдог. Гэтэл төрийн албаны бүх шатны томилгооны эрх Засгийн газрын гарт байдаг. Засгийн газраас томилсон алба хаагчдыг Засгийн газрын томилсон хянагч, тэмцэгч хянана гэдэг нь үндсэндээ тогтолцооны хувьд ухралт гэж тодорхойлогдоно. Одоо АТГ-ыг буцаагаад цагдаа, тагнуултай нийлүүлэх тухай яриад эхэллээ. Тогтолцооны хувьд маш буруу зүйл шүү, энэ. Хоёрдугаарт шүүхийн шинэчлэл байна. Шүүхийн сахилгын хороо байгуулаад, 10 хүнтэй байхаар баталлаа. Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн хэргийг шүүх гээд байгаа юм даг уу даа. Бас л Эрүүгийн хуультайгаа уялдахгүй байгаа юм. Жишээ нь шүүгч, прокурор, хуульч өөрсдийнхөө албан тушаал, эрх мэдлийг бусдад давуу байдал олгох зорилгоор ашигласан тохиолдолд гэмт хэрэгт тооцно гэсэн хууль бий. Хуучин Эрүүгийн хуульд ч байсан л заалт. Харамсалтай нь шүүгч гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээсэн тохиолдол манай улсад байхгүй.
-Ганц ч байдаггүй хэрэг үү?
-Байхгүй. Энэ л том асуудал. Эрүүгийн хуулийг судлаад үзвэл, шүүгч хэрвээ хууль бус шийдвэр гаргавал ял шийтгэл оногдуулдаг юм байна гэж ойлгогдох ч Шүүхийн хуулийг судлахаар шүүгч гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд салбар жижигхэн журмаар, шүүгчийн баталгааг хангаж буй нэрийн дор хууль бус зүйл хийхийг нь хамгаалсан хэм хэмжээг оруулчихдаг. Шүүхийн сахилгын хорооны 10 гишүүний тавыг нь шүүгч нар дундаасаа, тавыг нь УИХ-аас сонгоно гэсэн атлаа өнөө таван хүн дотор нь шүүхээс тэтгэвэртээ гарсан шүүгчдийг томилчихдог. Шүүгч нар шүүгчдийгээ шүүх боломжгүй л дээ. Манай шүүхийн систем дэлхийн сонгодог шүүхийнхээ хувилбар буюу нэг ч удаа гарч байгаагүй хүн шийдвэр гаргадаг тогтолцооны төлөө явахгүй байгаад энэ асуудлыг судалдаг хүний хувьд үнэхээр харамсдаг Шүүх, шүүгчийг хууль бус шийдвэр гаргасных нь дараа шийтгэх гэж нэг бүтэц байгуулахын оронд, шүүх шийдвэр гаргах шатны бүрэлдэхүүн нь хараат бусаар бүрдсэн байх ттогтолцоог яагаад гаргахгүй байгаа юм бэ. Одоо манай УИХ-д олрж ирсэн зарим нэг поп улстөрчид байна. Шүүхийг шинэчлэх талаар улс төр хийж байгаа Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын нөхөд гэнэт ухаан ороод л шүүхийг шинэчилье гэж яриад байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин дараахнаас нь Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх боломжтой боллоо гэж яриад байгаа.
-Үндсэн хуулийн гол заалтуудын нэг биз дээ, угаасаа?
-Харин тийм. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд ч Монгол Улсын иргэн надад, танд шударга шүүхээр шүүлгэх эрх маань байсан. Бүхэл бүтэн 29 жилийн дараа одоо л шударга шүүхээр шүүлгэх боломжтой боллоо гээд байгаа нь хачин биш үү. Тэгвэл яагаад өнгөрсөн 29 жилийн хугацаанд хэн ч энэ талаар бодоогүй, яриагүй юм бэ. Яагаад шударга бус шүүх ажиллаж байхад чимээгүй байсан юм бэ. Хоёрдугаарт үнэхээр өнгөрсөн 29 жилийн хугацаанд шударга бус шүүхтэй байсан юм бол шударга бус шүүхээр шүүлгэж, шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадаагүй хүмүүсийн зөрчигдсөн эрхийг яаж сэргээх юм бэ. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 19 дүгээр зүйлд, хүний эрх зөрчихтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг төр иргэний өмнө хариуцна гэсэн заалт бий. Улстөрчдийн хэлж буйгаар 29 жил шударга бус шүүхээр шүүлгэсэн юм бол зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг хийх ёстой. Хэрэг хуучирдаггүй гэдэг.
Манай хууль тогтоогчид алдаатай буруу хууль байж, засаж залруулж, шинэчлэх шаардлагатай гэх үгийг байнга хэлдэг. Уг нь алдаа гаргахгүйн тулд хуулийг батлахаасаа өмнө хэлэлцдэг. Тэр утгаараа УИХ хууль тогтоож чадахгүй байна. Хуулийг алдаагүйгээр, ирээдүйг иж бүрэн цогцоор нь харсан бодлого тодорхойлж чадахгүй байгаагаа өөрсдөө хэлээд байна. 29 жилийн дараа шударга шүүхээр шүүлгэх эрхтэй боллоо гэж хэлээд зогсож байна гэдэг хууль тогтоогчид харалган эсвэл санаатайгаар хийдэл үүсгэчихээд тодорхой хугацааны дараа магадгүй хэн нэгэн хүн ямар нэг юм завшиж, шударга бус зүйл үр үнгээ өгсний дараа сайн хүн болж дүр эсгэж байгаа мэт л харагддаг. Ер нь хуулийг судал гэж маш их төсөв гаргадаг. УИХ-ын Тамгын газар, судалгааны албад, УИХ-ын гишүүн бүрийн дэргэдэх зөвлөх, хууль санаачилахад ажилладаг мэргэжилтнүүд гээд асар олон хүн бий. Тэр хүмүүс сохор болчихоод хийдэлтэй хууль хийгээд байдаг юм уу, аль эсвэл санаатайгаар хийдэг юм уу гэх асуултын хариу эзэнгүй л байна. УИХ дээр хууль хэлэлцэж байгаа байдлыг харахад тухайн хуулийн талаар ямар ч ойлголтгүй, мэдлэг мэдээлэлгүй хүн олон байна. Ний нуугүй хэлэхэд манай хууль тогтоох засаглал ажиллаж чадахгүй байна л гэж би дүгнэнэ. Мэдээж энэ дүгнэлтийн ард талд улс төр, сонгуулийн системийн асуудал хөндөгдөнө. УИХ-д бодлого биш ашиг сонирхол явагдаад байгаа нь давхар дээл, төсөв мөнгө хэлэлцэх үед илүү тод харагддаг. Мөнгийг хэрхэн хуваарилж, юунд зарцуулахыг Засгийн газар мэддэг байх ёстой атал парламентын гишүүд нь өөрсдөдөө мөнгө хуваарилж авч байна гэдэг тэр хүмүүсийг хууль тогтоох засаглалынх гэхээс илүүтэй гүйцэтгэх засаглалынхан шиг харагдуулдаг. Бид нам эвслээрээ талцаж хуваагдахаасаа илүү бодитой засаглалуудыг хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох ёстой юм. Үүргээ биелүүлж чадахгүй болохоор л систем тэр чигээрээ доголдоод ирдэг. Автомашин лугаа адил. УИХ-ын 76 гишүүн маань УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдаж байгаа хуульд хоёргүй чин сэтгэлээр хандаж ажилладаг болчихвол УИХ-аас гарч байгаа хуулиуд нь чанаржина, хэрэгжихдээ ч хялбар болно. Үр дүнд нь ард иргэд бид аз жаргалтай амьдрах ёстой. Гэтэл өнөөгийн УИХ-ын батлан гаргаж буй хуулиуд алдаа завхрал ихтэй, төрийн бодлого, уламжлалгүй байгаа нь энэ нийгмийн хамгийн том асуудал яах аргагүй мөн.
-УИХ-ын чуулганаар Даатгалын тухай хууль хэлэлцэгдэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой шүүмж нэлээн гарч байгаа. Энэ талаар таны байр суурийг сонирхъё?
-Төрийн үйл ажиллагаанд алдаа байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Төрд тавих хяналт алга. Түүнээс биш төр байхгүй байна гэж хэн ч хэлэхгүй байх. Монголчууд төрдөө итгэхгүй болсон учраас Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд өөрчлөлт оруулах гэж байгаад нэлээн эмзэглэж байх шиг байна. Миний хувьд хууль санаачлагчийн санааг 100 хувь дэмжиж байгаа. Ямар ч хуулийн цаана хүний эрх яригдаж байх ёстой. Хууль санаачлагчдын зүгээс жолооч нарын эрх ашгийн талаас нь дутуу ажиллаж гэж л харсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ашгийн төлөө компаниудад жолоочийн даатгал, нөхөн төлбөрийг хариуцуулсан. Эргээд хартал, өнөө компаниуд нь ашгийн төлөө хэт хөөцөлдөөд, нөхөн олговор олгодоггүй, хүнд суртал гаргадаг, үнэлгээний компаниудтай хуйвалдаж, бага эсвэл их үнэлүүлдэг гэхчлэн шударга бусаар оршин тогтноод хэвшчихэж. Хяналт тавих ёстой Санхүүгийн зохицуулах хороо нь ажлаа хийж чадсангүй. Тэр утгаараа даатгалын салбарт зайлшгүй шинэчлэл хийх ёстой. Албан журмын даатгалыг цагдаагийн байгууллага шүгэлдээд, даатгалаа төл, төлөөгүй бол торго гэх маягаар хэрэгжүүлдэг биз дээ. Төр хэрэгжүүлж байгаа бол эргээд даатгалын үр өгөөжөө даатгуулагч хүртэх ёстой. Төрийн албадлагаар мөнгө хурааж байгаа бол төр эргээд үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Төр үйлчилгээ үзүүлэхдээ хулгай хийдэггүй л баймаар байгаа юм.
-Төрийн сан гэхээр л айдас хүйдэс төрдөг болсон. Төрийн сангийн хөрөнгө хулгайлагдсан жишээ хэт олон шүү дээ. Жолоочийн даатгалын сангийн мөнгө араас нь орохгүй гэх баталгаа басхүү итгэл алга?
-Төр гэхээр хулгайч нар гэж ойлгоод байгаа нь үнэн. НДС, ЭМДС, Тэтгэврийн сан, Тариаланг дэмжих болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн адил дампуурчих бий вий гэх болгоомжлол байна. Бид төрд хэрхэн хяналт тавих вэ гэдэг асуудлыг үндсээр нь шийдэхгүйгээр “явахгүй”. Тэр ч утгаараа “Иргэдийн шударга ёс” ТББ, Хүний төлөө намын зүгээс Иргэдийн хяналтын тухай багц хуультай болж, төрийн байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаанд иргэд хяналт авдаг, төрөөс хараат бус хяналтын механизмыг бий болгоё гээд байдаг юм. Төр байж болохгүй эсвэл төргүй болъё гэж ярих нь утгагүй хэрэг. Яг энэнтэй адил хүмүүс эрүүлээр асуудалд хандаж, илүү идэвхтэй оролцоосой. Сая жолоочийн эрх ашиг хөндөгдөж байна шүү дээ. Жолоочийн эрх ашигтай холбоотой, эрх ашиг нь зөрчигддөг олон асуудал бий. Стресс бухимдал гэхэд л ослын үндсэн шалтгаан болж байдаг нь судалгаагаар нотлогдсон асуудал. Тэр утгаараа даатгалын компаниудыг цэгцлэх ёстой. Хувийн компаниудаар албан журмын даатгал цуглуулдаг нь маш буруу жишиг. Өнөөдөр УИХ дээр эрээ цээргүйгээр шууд бусаар даатгалын компаниуд эрх ашгаа хамгаалж, төрийг хүчгүйдүүлсэн мэдэгдэл хийж байна. Манай улс төр, эдийн засаг ямар бохир болохыг л харууллаа. УИХ-ынгишүүн Т.Доржханд, наад даатгал чинь ямар ч ашиггүй гэж байна лээ. Харин даатгалын компаниуд хэвлэлийн хурал хийхээрээ энэ хуулийг баталбал, биднийг булшилна, энэ салбарыг мөхөөнө гээд байдаг. Даатгал бол эрсдэлийг эрсдэлгүй болгож, аль болох эрсдэлгүй нийгэм байгуулж, иргэнийг хохиролгүй байлгахын төлөө ажилладаг систем. Гэтэл үндсэн ажлаа хийхгүй, зөвхөн мөнгө төвлөрүүлээд аль болох бага нөхөн олговор олгоод, ашиг их авах тухай бодоод эхлэхээр даатгалын мөн чанар, үндсэн хүний эрхийг хамгаалах зорилго зорилт нь орхигдоод байгаа юм. Шууд хэлэхэд, жолоочийн албан журмын даатгалыг төрийн тодорхой оролцоотойгоор, төр нь хариуцлагаа хүлээдэг хэлбэр рүү шилжүүлж, менежмент хийх цаг нь болсон. Төрөө шүүмжлэхээс илүүтэй төр нь ард түмэндээ үйлчилдэг, түргэн шуурхай ажиладаг, менежерийнхээ үүргийг сайн биелүүлдэг болоосой л гэж хүсэх юм даа.
-Та Хувийн мөрдлөгийн тухай хуультай болох ёстой гэж байр суурьтай байдаг. Байх гол шаардлага нь яг юу юм бэ?
-Манай улсад Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж бий. Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гээд Үндсэн хуульдаа заачихсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу л хүний эрхэд халдах боломжтой. Гэвч мөрдөнө, хувийн дэлгэрэнгүй мэдээлэл хайна гэдэг бас л нэг төрлийн хүний эрхэд халдаж буй хэлбэр. Далд эсвэл ил хэлбэрээр халдаж болно. Гүйцэтгэх ажил бол далд хэлбэрийн халдлага. Өөрт нь мэдэгдэхгүйгээр зүсээ хувиргаад дэлгэрэнгүй мэдээлэл цуглуул ч энд багтана. Эрэн сурвалжилах сэтгүүлзүй ч энэнтэй яг адилхан. Эрэн сурвалжилах сэтгүүлзүйг манай улстөрчид гүйцэтгэх ажиллагаа хэлбэрээр л ашигладаг. Өөрсдөө аль хэдийн мэдэж байгаа зүйлээ хэвлэл мэдээллээр дамжуулж гаргаж, нийгэмд хэрүүл марган үүсгээд, нийгмийн анхаарал төвлөрсний дараа дайчилгаа баривчилгаа хийдэг. Хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж байгаа халдлагын нэг л хэлбэр шүү дээ. Нэгэнт л амьдрал дээр нэг нэгнийгээ мөрдөж чагнах, тагнах асуудал техникийн дэвшлийн хэмжээгээр хяналтаас гарч эхэлж байна. Бид цаг үетэйгээ тохирсон хуулийн шинэчлэл хийх ёстой. Цаг хугацаа гэдэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Цаг хугацаа мөнхийн хөдөлгөөнд оршдог, хэзээ ч зогсдоггүй, бүх юм өөрчлөгдөж байдаг. Өөрчлөлтөд нь тохирсон шинэчлэл, бодлогууд хэрэгтэй байна. Тэр утгаараа Хувийн мөрдлөгийн асуудлыг заавал хуульчлах шаардлагатай. Хууль гэдэг аливаа юмыг тодорхойлдог, үйл ажиллагааны дэс дарааллыг тогтоож өгдөг зүйл. Сэтгүүлзүйн салбарт энэ асуудал хуульчлагдаагүй учраас ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл гаргахад, эсвэл ямар нэгэн газар очоод зураг бичлэг хийхэд зөвшөөрөлгүй зураг авсан, мөрдөж мөшгөсөн гэдэг байдлаар шударга үнэнийг хайж, худал хуурмагийг илчлэх гэж буйг нь хувийн нууцад халдах гэлээ гээд эрхийг нь хязгаарлаад байна. Хязгаарлалт тогтоосноороо хууль бус зүйл хийдэг хүмүүс нь өөрсдийгөө хамгаалалтад авдаг байдлыг маш тодорхой болгох үүднээс Хувийн мөрдлөгийн тухай хуулийг яаралтай батлах ёстой. Ялангуяа авлигатай тэмцэх ажилд Хувийн мөрдлөгийн тухай хуулийг баталж, тагнуул, цагдаа АТГ-ынхантай өрсөлдөхүйц хэмжээний хувийн мөрдлөгийн компаниудыг байгуулах ёстой. Хувийн компаниуддаа ямар хэмжээний тусгай зөвшөөрөл олгох, тэр нь ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаанд нь хэн хяналт тавихыг тодорхойлчих.
-Хувийн мөрдлөгийн тухай хуульгүй мөртлөө мөрдлөг бол өндөр түвшинд гарсан гэж ойлгодог. Цахимаар утас чагнадаг, тагнадаг программ зохиосон хэргээр ял авсан залуус ч цөөнгүй байдаг юм байна билээ?
-Томоохон компаниуд бүгд л дэргэдээ хамгаалалтын алба гэсэн нэртэй, цагдаа тагнуул, эрүүгийн албанд ажиллаж байсан хүмүүсээр бүрдсэн албатай байгаа. Дээрээс нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орноос өндөр хүчин чадалтай тагнуулын тагнаж чагнах төхөөрөмжүүдийг аваад ирчихсэн. Ямар хяналтгүй байгаа шүү. Утас чагнадаг төхөөрөмж гэхэд л нэг зэрэг 400 мянган дугаарт хяналт тавих хүчин чадалтай байдаг болсон. Бид өнөөдөр чагнагддаггүй, тагнагддаггүй мэт худлаа мэдэн будлиж, нүдээ аньж суугаад яах юм бэ. Далд айдастай байснаас ил тод, тагнаж чагнах нь хүн бүхний хийдэг асуудал болсон энэ цаг үед нээлттэй л хуульчилчих хэрэгтэй. Аль болох зөв амьдрахыг шаарддаг, гэмт хэргийг нууна, далдална гэдэг зүйл бараг боломжгүй болж байгаа энэ үед харин ч ил тод амьдрах зарчмыг баримтлаад, үнэхээр шударгаар амьдарч байгаа хүмүүсийн амьдралд нь зохиомол байдлаар гүйцэтгэх ажлыг ямар нэг арга хэрэгсэл ашиглаж саад болсон зүйл хийгчдэд хариуцлага хүлээлгэх тодорхой хуультай болмоор байгаа юм. Хар тамхи бэлдэж очоод, хайж байгаа дүр эсгэж гаргаж ирээд хэрэг тохдог. Нэг хэрэг илрүүлэхийн тулд нэг жижиг хэрэг зохиомлоор бий болгож, нөгөө хүнийхээ эрхэнд халдах үндэслэлийг олгож, дамжаад өөр хэрэг рүү нь ордог жишиг зөндөө л байна. Д.Хаянхярваа гэдэг хүнийг даатгалын асуудлаар саатууллаа гэснээ хүнээс сая төгрөгийн авлига авсан гээд л дамжаад явчихаж байгаа биз дээ. Манайхан дандаа л тэгдэг. Том хэрэг тохож нэр зааж, нийгэмд бухимдал үүсгэчихээд аваачиж хориод л ял шийтгэл оногдуулахдаа жижигрээд хөнгөрөөд явчихдаг. Анх баривчилсан нөхцөлөөсөө шал өөр ял оноох жишээтэй. Иймэрхүү хууль хяналтын байгууллагад итгэх итгэлийг сулруулсан хуйвалдааны шинжтэй юм их байна. Түүнээс гадна Шүүхээс хэрэг маргааныг буцаадаггүй болгоно гэж Б.Энхбаяр гишүүн яриад байна лээ. Гэхдээ аливааг олон талаас нь харах ёстой. Нэг талаасаа шүүхээс хэргийг буцаахгүй гээд шүүх буруутай, буруугүй гэдэг хоёр шийдийн нэгийг гаргах нь зөв. Гэхдээ өмнөх ажиллагаанууд нь сайн хийгдэх ёстой. Сайн хийгдэхээр хуульчилж өгөхгүй бол дутуу хэрэг санаатайгаар явуулаад нотлогдохгүй байна, цагаатгалаа гээд гэж тогтоол уншаад гэмт этгээд ял завших хамгийн том боломж болох эрсдэл бий. Монголд томоохон гэмт хэргүүдэд ийм байдлаар ханддаг хандлага ажиглагддаг. Тэртээ тэргүй ял эдлэх нь, ял эдэлсэн болгоод гаргачихаар нийгэм тайвширчихдаг юм байна. Гэвч эцсийн үр дүн мэдээлэгддэггүй. Албан тушаалын гэмт хэргийн хор уршиг шууд болон шууд бус хор хохирлыг бодитоор тогтоолгож арилгуулмаар байгаа юм. Авлигын гэмт хэрэг маш их хор хохиролтой байдаг. Ганцхан гарын үсэг зураад л гурван сая хүнийг зэрэг хохироочихдог гэмт хэрэг шүү дээ. |
| Х.Бат-Ялалт: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг улстөрчид гүйцэтгэх ажиллагаа хэлбэрээр ашигладаг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
Цэлгэр талын дуулал 08:45 Цэлгэр талын дуулал
|
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Ийм загварын хүнд ачааны машиныг Монгол Улсад экспортолдог юм байна 06:31 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11 »»
|
|
Норд бэнзийнхэн “ногоон” машин үйлдвэрлээд эхэлжээ 06:18 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10 »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Цайны магтаал 14:07 Цайны магтаал
|
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|