 |
|
 |
|
Э.Энхтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал байна |
|
|
 |
|
 |
Э.Энхтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал байна
2022-01-18Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс “Цахим Соёл” аяныг эхлүүлсэн. Тус аян хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн Э.Энхтуяатай ярилцлаа.  Соёл” аяныг эхлүүлсэн. Тус аян хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн Э.Энхтуяатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. ХХЗХ, ЦЕГ хамтран “Цахим Соёл” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү аяны талаарх мэдээлэл, ач холбогдол, үр нөлөөний талаар өнөөдрийн ярилцлагаа эхэлье?
Ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Танай сайтаар дамжуулан нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе!
Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд цахим орчинд зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, үйлдэгдэж болох аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 03-аас “Цахим Соёл” аяныг сарын хугацаатай эхлүүлээд байна. Тус аян иргэд, олон нийтэд цахим орчны зүй зохистой хэрэглээний болон хууль эрх зүйн талаар мэдлэг, мэдээлэл өгөх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалсан ээлтэй орчин бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн олон талын чухал ач холбогдол, үр нөлөөтэй гэж харж байгаа.
Бид энэ аяны хүрээнд хувь хүмүүс өөрийн мэдээллийг цахим орчинд хэрхэн хамгаалах, цахим орчинд оролцохдоо юуг анхаарах шаардлагатайг, мөн цахим орчинд хүүхэд залуучууд адилхан оролцогч байгаа шүү тэдний сэтгэлзүйн болон бусад аюулгүй байдлын эрсдэлийг тооцох, анхаарах хэрэгтэй гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорилго болгосон. Энэ талаарх мэдээлэл, видео шторкийг телевиз радио, веб сайт, замын самбар гэх мэт боломжит бүхий л хэлбэрээр олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.
-Монгол Улсын цахим хэрэглээний нөхцөл байдал ямар байгаа талаар болон аюулгүй, ёс зүйтэй цахим хэрэглээг бий болгоход юуг илүү анхаарах ёстой вэ?
Мэдээллийн технологи, интернэтийн хэрэглээ нь хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон байна. Харилцаа холбооны 2021 оны статистик мэдээнээс харахад манай улсын иргэдийн интернэт хэрэглээний тухайд бид өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээтэй ижил түвшинд байна. Гэвч бид хүүхдийн цахим хэрэглээ болон Фейсбүүк платформын хэт их хэрэглээг анхаарч үзэх шаардлагатай байна. Фейсбүүкийн Монгол Улсын нэг сарын идэвхтэй хэрэглэгч нь 2.2 сая бөгөөд энэ нь Фейсбүүк компанийн тухайн улсын хүн амтай харьцуулсан үзүүлэлтээс харахад өндөр хэрэглээнд ордог. АНУ-ын боловсролын газраас 2019 онд гаргасан судалгаагаар дэлхийн нийт 3-18 насны хүүхдийн 95% нь ямар нэгэн байдлаар интернет хэрэглэгдэг гэсэн судалгааг хийсэн байсан. Тэгэхээр ийм өндөр үзүүлэлтэй хэрэглээний явцад гэмт этгээдүүд цахим орчинг ашиглаж хүүхдийн мэдээлэл олж авч, харьцаа тогтоож улмаар хяналтдаа оруулж гэмт хэрэг үйлдэж байгаа бөгөөд цахим гэмт хэргийн хохирогч болж буй хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг цахим гэмт хэрэг сүүлийн 5 жилийн байдлаар Европын Холбооны зарим улсад 50-аас 200 хувиар өссөн, Интерполын судалгаагаар жилд 18000 хүүхэд энэхүү гэмт хэргийн хохирогч болж байна.Монгол Улсад мөн энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж байна.
ХХЗХ-с хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь Фейсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их буюу 237 минут байна. Судалгаанд оролцогчдын 57% нь үе тэнгийнхний цахим дарамт их байдаг гэж хариулж байгаа бол үлдсэн 43% нь үл таних хүний цахим дарамт их байдаг гэж хариулжээ. Эндээс харахад өсвөр насныхан дунд цахим дарамт, цахим гадуурхлын асуудал нэлээн өндөр түвшинд байгаа нь харагдаж байна.
Иймээс бид үндсэн 3 чиглэлээр цахим орчны зохицуулалтын хэрэгжүүлэх шаардлагатай байна. 1-рт цахим орчны хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, үүнд цахим орчны хурдтай тархах нөхцөл байдлыг анхаарч үзэх, 2-рт энэхүү цахим орчны хууль эрх зүйн орчныг дагасан технологийн боломжийг бий болгох, үүнд интернэтийн үйлчилгээ эрхлэгч нарын үүрэг голлох, 3-рт цахим орчны зүй зохистой хэрэглээ, цахим орчинд хэрхэн аюулгүй үр ашигтай оролцох талаарх сургалт семинарыг хүүхэд залуучууд, олон нийтийн дунд тогтмол зохион байгуулах, үүнд төрийн байгууллагууд илүү идэвхтэй манлайлал үзүүлж, мөн төрийн бус байгууллагуудыг татаж оролцуулах нь зүйтэй юм.
Монгол Улсын Засгийн газраас 2020 онд “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлж, цахим засаглалын суурийг бэхжүүлэх, хууль эрх зүйн цогц орчин бүрдүүлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх томоохон ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ. Тэгэхээр олон улсын жишгийн дагуу олон нийтийн эрх ашгийн эсрэг, хүүхэд залуучуудын хүмүүжил ёс суртахуунд сөрөг нөлөөтэй, гэмт хэрэгт уриалан дуудсан агуулгатай хууль бус онлайн контентыг хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөг хөндөлгүйгээр зохицуулдаг тогтолцоог боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.
-Цахим орчны өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь эерэг болон сөрөг үр дагавруудыг дагуулж байдаг. Тэр дундаа хүүхдүүд цахим орчинд гадуурхал, дарамтад өртөх, гэмт хэргийн золиос болох тохиолдлууд ч бүртгэгдсээр байна гэж та хэллээ .Энэ чиглэлээр бодлого, зохицуулалт болон урьдчилан сэргийлэлт хяналт зохицуулалт хэрхэн хийгддэг вэ?
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана гэж заасан байдаг. Тус чиг үүргийн хүрээнд дээрх 2 байгууллага судалгаа шинжилгээ хийх, мэдлэг мэдээлэл түгээх, зохисгүй агуулга бүхий контентоос хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, технологийн зохицуулалт хийх чиглэлээр хамтран ажилладаг.Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нэлээн дэмжлэг үзүүлэн ажилладаг.
ХХЗХ нь аливаа онлайн контентын агуулгыг хууль зөрчсөн эсэхийг тогтоохгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжтой бол харин эрх бүхий буюу ЦЕГ, ОӨГ, МХЕГ, ШӨХТГ гэх мэт байгууллагууд нь холбогдох тус бүрийн хуулийн дагуу тухайн контентыг хууль зөрчсөн эсэх талаар хяналт шалгалтын эрх үүргийг хэрэгжүүлдэг.
Харин хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд ашигласан, хүүхдийг амиа хорлох эсвэл өөрийгөө гэмтээх зэрэг зан үйлд өдөөн турхирсан, аюул занал, хүчирхийллийг сурталчилсан агуулгатай контентын талаар холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр дүгнэлт шаардахгүйгээр ХХЗХ нь яаралтайгаар технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цахим орчны хүүхэд хамгаалал чиглэлээр төрөлд бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Жишээлбэл www.ekids.mn веб сайтыг хүүхэд залуучууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулан ажиллуулж ирсэн. Цахим орчны хүүхэд хамгааллын www.ekids.mn веб сайт дээр хүүхдийн насны хязгаараар гаргасан цахим орчны зөвлөмж, мөн эцэг эхчүүд болон багш нарт зориулсан цахим орчны төрөл бүрийн зөвлөмжүүд байдаг тул энэхүү сайтаар орж мэдээллийг аваарай гэж зөвлөж байна. Ялангуяа сүүлийн үеийн хүүхдүүдийн хэрэглээ болсон “TikTok”, “Youtube”, “Instragram” зэрэг апп-ууд, мөн “Minecraft”, “PUBG” зэрэг тоглоомуудад юуг анхаарах тухай заасан сургалтын постеруудыг татаж авч хэрэглэх бүрэн боломжтой юм. Одоогийн байдлаар энэхүү веб сайтын нэг өдрийн хандалтын тоо дунджаар 50 орчим байгаа нь хангалтгүй хэмжээнд байгаа тул олон нийтэд хүргэх ажлыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын чиг хандлага ямар байдаг вэ, эдгээрээс ямар туршлагуудыг манай оронд хэрэгжүүлж байна вэ? Мөн таны сая дурдсан нөлөөллийн арга хэмжээнүүд хэр үр дүнтэй байгаа вэ?
Цахим орчны хүүхэд хамгаалал чиглэлээр төрөл бүрийн хөтөлбөр, сургалт нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэхээс гадна технологийн арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Жишээлбэл Австрали улсын жишээг харахад цахим орчинд хүүхдийн насны онцлогт тохирсон хяналт хэрэгжүүлэх боломжийг олгож эцэг эхийн хяналтын программ хангамжийг ашигладаг туршлага байна. Мөн хууль бус контентыг хязгаарлах талаар интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгодог БНСУ-ын жишээ байна.
ХХЗХ, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Бид Хамгаална” (WeProtect) хөтөлбөрийн хүрээнд “Эцэг эхийн цахим хяналтын программ хангамж”-ийн монгол хэл дээрх хувилбарыг хийж эцэг эхчүүдэд хүргээд байна. Энэхүү программ хангамж нь андройд болон “Windows” төхөөрөмжид зориулсан хувилбараар хийж гүйцэтгэсэн бөгөөд хүүхдийн “Аппликейшн” болон “интернэт”-ийн хэрэглээнд хяналтыг тавих боломжийг эцэг эхчүүдэд олгох юм.
Энэхүү программ хангамж нь 1-рт интернэт болон аппликейшнийг хэрэглэх цагийн хязгаарлалтыг тогтоож өгөх, хориглох боломжтой 2-рт интернэтийн агуулгад түлхүүр үгээр хязгаарлалт хийх, мөн домэйн нэрээр хандалтыг хязгаарлах боломжтой байна. Эцэг эхчүүд хяналтын веб сайтаар дамжуулан аппликейшн болон интернэтийн хяналтыг хэрэгжүүлж, хүүхдийнхээ гар утасны болон цахим хэрэглээний мэдээллийг хянах боломжтой. Та бүхэн тус системийг www.parental.ekids.mn сайтад хандаж татаж авч, ашиглаарай.
Parental Control буюу Эцэг эхийн шүүлтүүрийн энэ программыг ашиглан эцэг, эх асран хамгаалагчид хүүхдийнхээ интернэт хэрэглээ болон сайт, гар утасны аппликейшны хандалтын хязгаарлалтыг тохируулах замаар цахим орчинд хүүхдээ хүсээгүй контентод өртөхөөс хамгаалах, хүүхэд багачуудад цахим орчны зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх боломжтой бөгөөд энэ нь эцэг эх болон хүүхдийн цахим орчны хэрэглээний найдвартай туслагч болно гэдэгт итгэлтэй байна.
Харин “Apple” төрлийн ухаалаг төхөөрөмж нь хязгаарлагдмал горимтой учраас уг системийн өөрийн “Screen Time”-ийг идэвхжүүлж аюулгүй горимоор ажиллуулах нь зүйтэй юм.
-Цахим орчны зөв зохистой хэрэглээг сурталчилсан олон аян, компанит ажлууд өмнө нь хийгдэж байсныг бид мэднэ. Энэ удаагийн “Цахим Соёл” аян мөн адил хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэж байна гэж ойлгож болох уу?
Тус хорооноос бие дааж болон ЦЕГ бусад байгууллагатай хамтран “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал үндэсний суурь судалгаа”-г хийж, судалгаанд үндэслэн “Миний гэр-Аюулгүй орчин”, “Цахим орчныг зохицуулах хэрэгтэй юу?” “Цахим орчны гадуурхал” зэрэг сэдэвт хүүхдэд зориулсан нөлөөллийн арга хэмжээнүүд болон “Цахим орчин зөв болГоё”, “Unfriend” зэрэг олон нийтэд зориулсан нөлөөллийн маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд эдгээр арга хэмжээнүүд нь тодорхой үр дүн өгсөн гэж үздэг. 2021 онд НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран цахим орчин дахь хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан агуулга бүхий зураг, дүрс бичлэгийн талаар олон улсын IWF (Internet Watch Foundation) байгууллагад мэдээлэл өгч хандалтыг хязгаарлах, устгуулах репортын системийг www.ekids.mn веб сайтад нэмж өгсөн бөгөөд 2021 онд нийт 82 репортыг хүмүүс хийсэн гэсэн үзүүлэлтэй байна.
Энэ удаагийн “Цахим Соёл” аян ч мөн адил цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн болон зөвлөгөө, мэдээ, мэдээлэл өгөх, зөв хэрэглээ, дадлыг сурталчлан таниулахад түлхүү анхаарна.
Цахим орчин бол 8 настай балчраас 80 настай буурай хүртэл хүн бүр оролцдог нийтийн орчин бөгөөд энэ орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Төрийн байгууллагын идэвхтэй ажил, арга хэмжээнээс гадна дээр дурдсан бэлэн материалыг ашиглаад тухайлбал бүх шатны багш нар Мэдээллийн цагаараа сар, улирал тутам ангидаа цахим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зөвлөгөө өгөх, 20 минутын яриа хийх эцэг эхчүүд мөн чөлөөт цагаараа эдгээр зөвлөгөө мэдээлэлтэй танилцаж хүүхэдтэйгээ ярилцах зэрэг ажлууд нь үр дүнд хүрэх юм.
Бидний Үнэт зүйл болсон хүүхдээ хамгаалахад хүн бүрийн санаачилга, сэтгэл хэрэгтэй байна. Цахим орчинд томчууд бид нартай цуг хүүхдүүд байдаг тул ёс зүйтэй оролцож, хүүхдийн эрхийг хүндэтгэн, соёлтой хэрэглээг бий болгохыг уриалж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье! |
| Э.Энхтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|