 |
|
 |
|
Хөгжлийн банкнаас хамгийн их олз ологчдын нэг нь “Сахал” Д.Эрдэнэбилэг |
|
|
 |
|
 |
Хөгжлийн банкнаас хамгийн их олз ологчдын нэг нь “Сахал” Д.Эрдэнэбилэг
2022-03-26
Хөгжлийн банкны “хорт хавдар”-ын онош 6 жилийн өмнө гарсан
Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярын ахалсан Ажлын хэсгээс 2016 онд

Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын дүн 130 хуудас материалыг хэдхэн улсын нууцаас гаргасан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Өнөөдрийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар тэргүүлж, төрийн яам, агентлаг, Монголбанк, Эрүүгийн цагдаагийн төлөөллөөс бүрдсэн 25 хүнтэй баг 2011-2016 онд Хөгжлийн банкинд бугшсан идээ бээр, бондын мөнгөний зарцуулалт, ирээдүйд учрах аюулын талаар юу анхааруулж байсан бэ?
2016 онд шалгаж байх үед Хөгжлийн банкинд Чингис бондын 1,5 тэрбум, Евро бондын 580 сая, Самурай бондын 30 тэрбум иен, Германы Коммерц банкны 13.1 сая евро, Хятадын хөгжлийн банкны зээл 212 сая ам.доллар, Кредит свисс банкны зээл 300 сая ам.доллар, Оросын Внешэконом банкны зээл 20.0 сая ам долларыг зарцуулж байсан юм.
Зургаан жилийн өмнө илрүүлсэн ноцтой зөрчил дутагдал, анхааруулж байсан асуудлууд 1,8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй болсон Хөгжлийн банкны өнөөдрийн өвчин хорт хавдрын шатанд хэдийнээ шилжээд байсныг баталж байна. Хөгжлийн банк, бондын мөнгөнд “фортуна” Н.Батбаяр ноёрхож, АН-ын МҮДН фракц даам гарч, захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар нар утсан хүүхэлдэй болж байсан нь шалгалтын материалаас тодорхой харагдана. Хамгийн их ашиг хонжоо олсон хүн нь ХХБ-ны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэг бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн АСЕМ, Х.Баттулгын төмөр зам гэх зэрэг, ашиг сонирхол, MCS группын нэр хүртэл цувран гарч байна. АН засгийн эрх барьж, бондын мөнгөөр наргиж байсан 2012-2016 он буюу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын хууль, журам зөрчсөн, бодлогогүй алхмууд Хөгжлийн банкны өнөөдрийн хүндэрсэн өвчний үүсэл шалтгаан болсныг баримтууд илчилж байгаа юм. Н.Алтанхуяг Бондын бодлогын зөвлөл гэгч өөрийнх нь ам алдсанаар “Хуулиас давсан нэг юм хийчихсэн” үед Хөгжлийн банкийг хүндээр өвчлүүлсэн байна.
“Самурай”-гийн сэлмэнд цавчуулсан нь
“Самурай” нэртэй өрийн бичиг гарган 30 тэрбумын зээл авч, 2014 оны 1-р сарын 6-нд Хөгжлийн банкны дансанд орсон байна. Хамгийн гол нь Монгол Улс 30 тэрбум иенийн өртэй болсон боловч дансанд орсон нь 24 тэрбум 250 сая иен. Холбогдох зардал, шимтгэл 5,75 тэрбум иенийг хасуулаад, 24,2 тэрбум иен хүлээн авсан байна. Хүнээс 30 мянган төгрөгийн зээл авсан баримтан дээр гарын үсэг зураад, гар дээрээ 24 мянгыг авсан гэсэн үг юм. Монгол Улс авсан 24,2 тэрбумаа биш 30 тэрбум иен төлнө. Иен нь ханш нь маш их хэлбэлдэг мөнгө тул Хөгжлийн банк их хэмжээний алдагдалд орсон байна. Өөрөөр хэлбэл, АН-ын Засгийн газрын үед ханшийн зөрүүний алдагдалд орох иенээр бонд босгож, өрөн дээр өр нэмсэн нь Хөгжлийн банкны өвчний түүхийг муутгах гол хүчин зүйлийн нэг болжээ.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын их өр яаж үүссэн бэ?
Өнөөдөр Хөгжлийн банкинд 164 тэрбум төгрөгийн өртэй байгаа “Эрэл” компани, Д.Эрдэнэбат Германы “EBAWE Anlagentechnik GmbH” компаниас 17 сая 350 мянган еврогийн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авах 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Хөгжлийн банк Германы Коммерц банктай энэ гэрээний үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх 12,145 сая еврогийн төлбөрийг бүрдүүлэх зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн ерөнхий гэрээ болон Зээлийн тусгай гэрээг тус тус байгуулсан байна. Германы “Коммерц” банкны 2016 оны 8-р сарын 18-нд ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн “Эрэл”-д 11,277,500 еврогийн зээл олгосон.
“Эрэл”-ийн Байшин үйлдвэрлэх комбинат өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтанд ороогүй, төр, засгийг гэрээ байгуулж дэмжээгүй учраас өрөө төлж чадахгүй байгаа гэж буруугаа үүрэхээс бултдаг. Д.Эрдэнэбатыг Хас, Чингис хаан зэрэг банкинд тавьсан өрөө төлөөгүй байхад Хөгжлийн банк зээл олгосон.
АСЕМ нэрээр мөнгө угаасан
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн удирдагчдыг Монгол цуглуулсан гэж өөрийгөө сурталчлахад нь монголчууд их үнэ төлснийг шалгалтын материалаас харж болно. Хөгжлийн банкны ТУЗ 71 дүгээр тогтоолоороо АСЕМ-д зориулж дотооддоо 275 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан байна. Зориулалтыг нь “Өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг байршуулах зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгох, “АСЕМ Вилла” хотхоны төслийг хэрэгжүүлэхэд” гэж тодорхойлжээ. Зочид буудлуудын зөвшөөрөл, зэрэглэл, хөнгөлөлттэй зээлээр юу хийсэн нь тодорхойгүй, MCS групп Богд ууланд барьсан АСЕМ хаусуудаа тэрбумаас дээш үнээр зарсан. Гадаадын төрийн тэргүүнүүд хэдхэн хоног буугаад мордсон, АСЕМ-ийн далимаар газар, хямд зээл авч барьсан хаусуудаа зарж ашиг олсон.
“Сахал” Д.Эрдэнэбилэгийн олз
Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкны ч эзэн байсныг 2016 оны шалгалтын материалын130 хуудас баримтаас олон удаа харагдана. 2016 оны хагас жилийн байдлаар Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад байршуулсан нийт харилцах, хадгаламж 706.8 тэрбум төгрөг байжээ. Үүний 242.1 тэрбум төгрөг нь Улаанбаатар хотын банкинд, 366.2 тэрбум төгрөг Худалдаа Хөгжлийн банкинд байршуулж байв. 706,8 тэрбумын хадгаламж, харилцахын 608 тэрбум нь Д.Эрдэнэбилэгийн хувийн хоёр банкинд байршиж байсан гэсэн үг юм. Банкинд харилцах, хадгаламж байршуулах хязгаарлалтын дүнгээс Улаанбаатар хотын банк 149.8 тэрбум, Худалдаа Хөгжлийн банк 8.5 тэрбум төгрөг, Чингис Хаан банк 5.6 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулсан байна.
“2015 оны хагас жил болон жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банкны нийт харилцах, хадгаламжийн дийлэнх хувийг Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад байршуулсан, эрсдэлийн хязгаарлалтын дүнгээс Улаанбаатар хотын банкинд байршуулсан харилцах, хадгаламж хагас жилийн байдлаар 186.4 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулсныг Актив пассивын удирдах газар Актив пассивын удирдах хорооноос хадгаламжаа бууруулах, журмын хүрээнд арга хэмжээ аваагүй нь жилийн эцсийн байдлаар хязгаарлалтын дүнгээс 159.3 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн байгаагаас харагдаж байна.
Дээрх тайлангаас бусад банкуудад харилцах, хадгаламжийг нэмэх боломжтой байтал Улаанбаатар хотын банк, Капитал, Чингис хаан банкинд харилцах, хадгаламжийн хэмжээг хэтрүүлэн байршуулсан байгаа нь банкны эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж байна” гэж шалгалтын материалд онцлон дурьджээ.
Гадаад өртэйгээ уялдуулдаггүй дотоод өр
580 сая долларын евро бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл, Кредит Свисс банкны хамтарсан зээлээс дотооддоо олгосон зээл нь дүнгээрээ хэтэрсэн байжээ. Гадаад эх үүсвэрийнхээ хүү, төлөх хугацаа зэргийг нь тооцохгүйгээр зээл олгож байсан байна. Жишээ нь 2017 оны эхний улиралд багтаан евро бондын 580 сая ам.долларыг төлөх байтал 2016 оны хагас жилийн гүйцэтгэлээр улсын төсвөөс төлөгдөх ёстой зээлийн эргэн төлөлт 3 хан хувь, тухайн төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлийн эргэн төлөлт 62 хувь байжээ. Евро бондоо төлөх хугацаа нь тулчихсан байхад түүгээр дотооддоо олгосон зээлийн эргэн төлөлт 123.7 тэрбум тасалдаад байгааг илрүүлжээ. Хөгжлийн банк ойрын 3 жилд гадаад талдаа 3,4 их наяд төгрөг төлөх ёстой байхад түүгээр олгосон зээлийн эргэн төлөлт 2,2 их наяд байжээ. Зээлийн эргэн төлөлтөнд саад учрахаар байна гэж 6 жилийн өмнө онцгойлн анхааруулж байсан баримт юм. Гадаадаас хүүтэй, төлөх хугацаатай, мэдээж тодорхой хэмжээтэй зээл авсан. Харин түүнээсээ хэтрүүлсэн зээл дотооддоо олгож байсан. Нэг монгол гадаад хүнээс 5 хувийн хүүтэй 1000 доллар зээл авчихаад төлөх хугацаа нь болчихоод байхад нөгөө монголдоо 4 хувийн зээлдүүлчихэн, өмнөөс нь торгуульдаг, алдагдал хүлээх нь эрүүл үзэгдэл мөн үү? Банк бүү хэл жирийн иргэн ийм гэнэн алхам хийхгүй.
Сангийн сайдаа үл тоосон Хөгжлийн банк
Сангийн сайд 2016 оны 6-р сарын 30-нд Хөгжлийн банкинд 7-1/4437 тоот албан бичиг хүргүүлж, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэ Засгийн газар бүрдэх хооронд шинээр зээл олгохгүй, батлан даалт гаргахгүй, их хэмжээний дүнтэй гэрээ байгуулахгүй, томилгоо, халаа сэлгээ хийхгүй байх даалгавар өгсөн. Хөгжлийн банкны удирдлага Сангийн сайдын даалгаврыг үл тоож, тэс хөндлөн зөрж, яг эсрэг 8 алхам хийсэн байна.
Үүнд:
1. Д.Эрдэнэбилэгийн Худалдаа Хөгжлийн банкны эзэмшиж байсан нийт 130.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын шилжих векселийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр худалдан авч, 61.75 сая ам.долларын 3 сар хүртэл хугацаатай хадгаламж, 12.9 тэрбум төгрөгийн зээл олгосон
2. Улаанбаатар банкны эзэмшиж байсан 53.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын шилжих векселийг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр худалдан авч, 3.0 тэрбум төгрөгийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд зээл олгосон.
3. УИХ-ын гишүүн Лу.Болдын хувийн Богд банкинд 2016 оны 7 дугаар сарын 5-ны байдлаар 2 сая еврогийн 3 сараас доош хугацаатай хадгаламж байршуулсан.
4. Голомт банкинд 3.2 тэрбум төгрөгийн зээл, 5.0 тэрбум төгрөгийн З сар хуртэл хугацаат хадгаламж байршуулсан.
5. Төрийн банкинд 24.7 тэрбум төгрөгийн З сарын хугацаат хадгаламж, 18.0 тэрбум төгрөгийн ноос, ноолуурын үйлдвэрт зээл олгосон.
6. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 1.0 тэрбум төгрөгийн З сарын хугацаатай хадгаламж байршуулсан.
7. Хас банкинд 0.9 тэрбум төгрөгийн зээл олгосон.
8. Чингис хаан банкинд 3.0 тэрбум төгрөгийн З сарын хугацаатай хадгаламж, 250.0 мянган долларын хадгаламж байршуулсан байна.
Дүрэмгүй тоглоом буюу Хөгжлийн банкны тендерүүд
“Хөгжлийн банктай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж Тендерийн хуулийг өөрчилж аваад, Хөгжлийн банкны “их найр наадам” эхэлсэн байдаг. Хуулийг орлуулж журам гаргасан. Банкны ТУЗ бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах журам гаргаад 2013 оны 5-р сард хүчингүй болгосон. ТУЗ-ийн баталсан журам хүчингүй болоод, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат шинээр гаргах хооронд бүтэн 4 сар өнгөрсөн байна. Н.Мөнхбат тендерийн журмаа 2 жилийн дотор 3 удаа өөрчилсөн. Тендерийн хууль үйлчилдэггүй, тендерийн журам ч үгүй Хөгжлийн банк. Журамгүй ч байж болдог, эсвэл журмаа тэр дор нь өөрчилдөг, журмаа зүгээр л зөрчдөг. Дүрэмгүй тоглоомоор дүрэмгүй тоглож байсан байна. Машин унаа, тавилга хэрэгсэл, программ хангамж зэргийг худалдаж авахдаа байгуулдаг гэрээний нэгдсэн загваргүй, техникийн тодорхойлолт, үнийн санал авах баримт бичиг боловсруулдаггүй. Жишээ нь MCS группын хамааралд байсан “Анун”-аас 2011, 2013 онд тавилга авсан гэрээнд нь үнийн дүн байхгүй. Хэдэн төгрөгөөр сандал, ширээ авснаа гэрээндээ бичдэггүй банк, тэртусмаа Монгол Улсын Хөгжлийн банк байдаг юм байна. Тендер огт зарлаагүй, гэрээ нь он, сар, өдөр ч байхгүй. Жирийн айл хүртэл тавилга авахдаа үнэ, чанар зэргийг нь харьцуулдаг байтал Хөгжлийн банк улсын мөнгө уйлдаггүй гэгчээр хүүдэгнэж байсны ганцхан баримт нь энэ.
11 жилийн өмнөх 838 саяын үнэтэй программ
2011 онд ганцхан удаа үнийн харьцуулалт хийж үзээд, 838 сая төгрөгөөр программ хангамж худалдаж авсан байна. Нэг удаа үнэ төлөөд зогсохгүй сар тутамд шинэчлэл, сайжруулалт гэх зэргээр мөнгө өгдөг. Өнөөдрийн үнэ цэнээр бол 2 тэрбум төгрөгт хүрэх асар өндөр үнэтэй программ хангамж авчээ. 2011 онд 1 тэрбум 167 сая төгрөгөөр бараа, үйлчилгээ худалдсан авсны 329 сая нь тендергүй, шууд худалдан авалт. Үлдсэн нь ганц удаа үнийг нь харьцуулж үзсэн, 838 саяын үнэтэй программ. “Энэ хугацаанд банкны худалдан авах ажиллагааг зохицуулах журам байгаагүй тул журам зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй байдалд орж байна” гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэжээ. Журамгүй болохоор журам зөрчөөгүй гэж мэлзэнэ гэсэн үг.
Д.Эрдэнэбилэгийн “Блүүмберг” ТВ-д 3,1 тэрбумыг өгчээ
“Журмаа зөрчин худалдан авсан 2013 оны гэрээний дүнгийн ихэнх хувийг “Блүүмберг ТВ“-тэй 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 1,835,200 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар хөрвүүлбэл 3,115,252,000 төгрөгийн гэрээ эзэлж байна” гэж шалгалтын материалд дурьджээ. Хөгжлийн банк 2013 онд 4,4 тэрбумын бараа, үйлчилгээ авсны 3,1 тэрбум нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн хувийн хармаанд орсон байна. Энэ хооронд тендерийн журамгүй байсан. ТУЗ-ийнх нь баталсан журам 4-р сард хүчингүй болж, захирал Н.Мөнхбат 9-р сарын 25-нд журам гаргах хүртэлх бүтэн 5 сарын хугацаанд журамгүй журмаар ажиллажээ.
Архи сурталчилдаг, хөгжмийн хөтөлбөрт мөнгө өгдөг Хөгжлийн банк
2014 онд цагаан Чингис брэндийн шинэ жилийн борлуулалтын идэвхжүүлэлт, “Альфа мюзик” хөтөлбөрийн 9 удаагийн шоунд гэх мэтэд зориулж “Анар-Од” гэдэг компанид эх орноо барьцаалж босгосон бондын мөнгөнөөс 76,2 сая төгрөг өгчээ. Хөгжлийн банкинд хөгжмийн хөтөлбөр, архины шинэ жилийн борлуулалт мэдээж ямар ч хамаагүй. АН засаглаж, Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар бүхнийг мэдэж байх үед арын хаалгатай явсан “Анар-Од” компанийн эзэн хэн болохыг судлах шаардлага ч үүсч байна. “Ай Си Эйч" ХХК-тай 62,3 сая төгрөгийн цуврал нэвтрүүлэг хийлгэх, телевизүүдээр цацах” , Баабарын тэргүүлдэг ”Монголын шилдэг нийтлэлчдийн клуб“-тэй 60 сая төгрөгийн пиарын зөвлөгөө авах гэрээг шууд байгуулжээ. Нийтлэлч Баабар тархи угаах ямар зөвлөгөө өгсөн бэ? гэдэг нь сонирхол татна. Н.Алатнхуягийн “Чингис бондын өрийг хожим үр хүүхдүүд маань төлчихнө”, Н.Батбаярын “Н.Алтантуяа 1981 онд нэрээ Н.Алтанхуяг болгож солиод Чингис хааны хишгийг хүртэж байна” гэх зэрэг ихэмсэг үг хэллэг чухам энэ үед гарч байв.
Бүтэн байшингийн үнээр 2 давхар авсан наймаа
Худалдаа, хөгжлийн банкны 13 давхар барилгаас Хөгжлийн банк 11,12-р давхрыг ньнь 27,5 тэрбум төгрөгөөр 2015 онд худалдаж авсан. 13 давхар барилгын бүтэн зардлаар 11, 12-р давхрыг машины 10 зогсоолтой хэсэгчлэн авсан нь асар их шүүмжлэл дагуулдаг. Худалдан авсан ажлын байрны талбайн хэмжээ зөрүүтэй гарсан. Хамгийн гол нь Хөгжлийн банкинд өнөөдөр 500 гаруй тэрбум төгрөгийн өртэй ХХБ-ны дээвэр дор нэгтгэн оруулсан. Өртэй Худалдаа, хөгжлийн банкны харуул хамгаалалтын алба хяналтын камер дээрээ авлагатай Хөгжлийн банкны ажилтнуудыг бүртгэж хянаад сууж байдаг гэсэн үг юм. Төв замын урд талын ханан дээр нь Блмүүберг ТВ гардаг шилэн цагаан байшин дээр Худалдаа, хөгжлийн банк, Хөгжлийн банкны нэр, лого зэрэгцээд товойж байдаг. Худалдаа, хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкийг өвөртөө оруулаад зогсохгүй АН-ын Төв байр байсан газар, барилгын суурийг ч 7 тэрбум төгрөгөөр худалдан авч, УИХ-ын 2012, Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын зардлыг даасан байдаг.
О.Очир
https://www.sonin.mn/news/crime/128941 |
| Хөгжлийн банкнаас хамгийн их олз ологчдын нэг нь “Сахал” Д.Эрдэнэбилэг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|