 |
|
 |
|
Украйнд ажилласан сэтгүүлч О.Эрдэнэдаваа: Дайны бүсэд иргэд хагас өлсгөлөнгийн байдалтай, талх, загаснаас өөр хүнсгүй байна |
|
|
 |
|
 |
Украйнд ажилласан сэтгүүлч О.Эрдэнэдаваа: Дайны бүсэд иргэд хагас өлсгөлөнгийн байдалтай, талх, загаснаас өөр хүнсгүй байна
2022-03-30Товч.мн мэдээллийн сайтын сэтгүүлч О.Эрдэнэдаваатай ярилцлаа. Тэрбээр 20 мянган километрийг туулж, амаргүй цаг хугацаа, хүнд нөхцөлд, дайны цэгээс сурвалжилга бэлтгээд ирсэн билээ.  -Сайн явж ирсэн үү. Эх орондоо ирсэн чинь сайхан тайван байна уу?
-Сайн явж ирлээ. Эх орондоо ирсэн хүн чинь сайхан байлгүй яах вэ. Хэдийгээр цөөхөн хоног явсан ч онцгой томилолт байлаа. Бид чинь дэндүү тайван, эх нутагт амьдарч байна гэдгийг ойлголоо.
-Сэтгүүлчээр ажиллаад 10 жил болж байгаа юм билээ. Гадаад, дотоодын олон томилолтод явж байсан байх. Энэ удаагийн томилолтын онцлог, дайны бүс рүү явах шийдвэр хэрхэн гаргасан талаараа яриагаа эхлэх үү?
-Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос олон улсын сэтгүүлчдийн байгууллагаар дамжуулаад, дэлхийн халуун цэг болсон Орос, Украины асуудлыг очиж сурвалжлах сэтгүүлч, зураглаач явуулах боломж олдож, энэ саналыг манай редакцад анх тавьсан байдаг. Бид ярилцаад “Энэ боломжийг алдаж болохгүй юм байна. Яагаад заавал барууны эсвэл Оросын хэвлэлээс дайны мэдээллийг авах ёстой юм бэ. Өөрсдийн нүдээр очиж үзээд, аливаа нэгэн захиалгат биш, тийм мэдээ мэдээллийн хүргэе” гээд явах шийдвэрээ гаргасан. Дайны цэг рүү томилолтод явна гэдгээ явахаасаа долоо хоногийн өмнө мэдсэн. Гэхдээ гэр бүл, ах, дүү хамаатан садан, найз нөхдийнхөө хэнд нь ч хэлээгүй. Хэрэв мэдчих юм бол дайны бүс нутаг руу явах гэж байгаа учир хориглох эрсдэлтэй байсан. Тэгээд өглөө гэрээсээ ойрхон томилолтод явах гэж байгаа хүн шиг ойр зуурын хувцсаа аваад гарсан. Онгоцны буудал дээр очоод нисэхийнхээ өмнө “Украин руу сурвалжилгад явлаа” гэх утга бүхий пост бичээд л утсаа унтраачихсан. Гэрийнхэн маань миний бичсэн постоос Украин руу явж байгаа гэдгийг мэдсэн дээ. Монголоос Улаан-Үд рүү нисээд, Улаан-Үдээс Москва ороод, Москвагаас цаашаа 2000 гаруй километр машинаар явж байж зорьсон газар Украины хил дээр хүрсэн. Олон томилолтод явж байсан. Энэ удаагийнх дайны талбар гэдгээрээ онцлог, маш эрсдэлтэй байлаа. Гэхдээ сэтгүүлчид бид чинь дайны цагт ч, энх цагт ч ажлаа хийж байх л ёстой, үүрэгтэй шүү дээ.

Монголоос явахдаа Донецк, Луганск гэсэн салан тусгаарлагчдын хотуудаар очно гэсэн төлөвлөгөөтэй явсан. Гэтэл биднийг яг тэр хотод очих үед Америкийн нэг сэтгүүлч суманд оногдож, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгээд тухайн хэсгээр очих ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Бид ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлд “Бид Монгол Улсаас ирсэн, сурвалжилга бэлдэх хэрэгтэй байна” гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд өөр боломж бололцоо хайсны үр дүнд Украины хилийн урд урд хэсэг Крымийн хойд талаар орох боломжтой юм байна гэсэн хариу ирсэн. Бид машинаар цаашаа 2000 гаруй километр яваад Крымийн хойг дээр тулж очсон. Крымийн хойг дээр очиход цаашаа мөн л оруулахгүй байлаа. Мэдээж дайны бүс нутаг байсан, энх цагт ямар ч улс руу нэвтрэхэд хүртэл ямар өндөр шалгуур тавьдаг билээ дээ. Тэрнээс хэд дахин илүү хүнд нөхцөл байдал биднийг угтсан. Биднийг тэнд Оросын хилийн цагдаа, тусгай, тагнуулынхан гээд маш олон байгууллагаас алхам тутамд шалгаж байлаа. Эндээс авч явсан камер, техник хэрэгсэл, хувийн бэлтгэл базаасан цүнхээ зогсоосон газар болгон нь шалгуулсан. Ер нь маш өндөр шалгалтын дундуур явж Украины хилд тулж очсон. Тэгээд Крымийн хойг дээр байрлах хотод байрласан даа.
Тэндээсээ “Явж сурвалжилга авах шаардлагатай байна” гэдэг хүсэлтээ дахиж гаргасан. Сэтгүүлч нас барсан учраас өөр хотод очих боломжгүй, хамгийн тайван гэх юм уу даа, эрсдэл бага Геническ, Мелитополь хотод очих боломжтой гэсэн хариу өгч, биднийг тэндээс сурвалжилга авах уу гэсэн. Мэдээж тэнд нь ганцхан Монгол гэлтгүй Герман, Сийр, АНУ, Голланд гэх мэтчилэн олон орны сэтгүүлч оччихсон байсан. Тэд Украин руу очих боломжтой хэсгээр нь оччихсон, сурвалжлах хүсэлт хүргүүлээд удчихсан, зарим нь бүүр 10 гаруй хоног хүлээж байсан юм. Бид хоёр хоног хүлээж байж хариугаа аваад, ямар ч байсан азтай цаашаагаа орох боломж олдсон. Крымийн хойгоос биднийг буцаана гэж ярьж байсан шүү дээ. Хол зам туулж очоод, ганц ч дүрс, яриа авч чадахгүй буцах дээрээ хүртэл тулсан. Үнэхээр хэцүү, эвгүй байдаг юм билээ. Энэ мэтчилэн биднийг явсан зам дардан байгаагүй. Эрсдэлтэй, амаргүй зам туулж, зориод очсон газрынхаа бодит байдлыг хүргэх зорилгоо өвөртлөөд хүлээсээр байгаад л нэвтрэх эрхээ олж авсан. Гэхдээ Геническ, Мелитополь хотын аль нэгнээс нь сурвалжилга бэлтгэх, ингэхдээ гуравхан цагийн хугацаанд л ажлаа амжуулах боломж, эрх олгосон. Бид чинь энх цагт яваагүй, дайны, эрсдэлтэй бүс нутагт явж байгаа учраас олгосон цаг хугацаанд нь сурвалжилгаа авахыг хичээсэн.
-Хэчнээн хоног явж очсон юм бэ?
-Эндээс гараад Улаан-Үд, Москва хотод нэг, нэг хоносон. Цаашаа хил рүү машинаар 2000 километрийг туулахдаа хоёр хоносон. Дөрвөн шөнө, таван өдөр болж очсон юм байна.
-Сурвалжилга авах хугацаа үнэхээр бага байжээ. Энэ хугацаанд юуг хүргэе гэж голчилж зорьсон бэ. Сурвалжилга хийсэн хотынхоо нөхцөл байдлын талаар ярихгүй юу?

-Мэдээж нөхцөл байдал маш хүнд байсан. Монголчууд янз бүрийн мэдээллийн сувгаас Орос, Украины талаарх мэдээллийг хүлээж авч байгаа. Хоёр улсын яагаад дайтах болсон, нөхцөл байдал ямар байгаа гэх мэтчилэн мэдээллийг мэдээллийн сувгуудаас л хүлээж авч байгаа шүү дээ. Бидний гол зорилго “Монголхүн яг нүдээрээ очиж үзээд, нөхцөл байдал газар дээрээсээ яг ямар байгаа юм бэ. Барууны хэвлэлүүдийн бичиж байгаа шиг байгаа юм уу, эсвэл Оросын хэвлэлийнхний бичээд байгаа шиг байгаа юм уу” гэдгийг өөрсдийн биеэр очиж үзээд, үзэгчдэдээ үнэн бодит мэдээллийг өгөхийг хүссэн.
Хэдий ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаар дамжуулж, тус улсын цэргүүдийн хамгаалтан дор мэдээ, сурвалжилгаа бэлтгэж байгаа ч зөвхөн үнэнийг, аль нэг улсын талд орохгүйгээр дамжуулах боломжтой байсан шүү. ОХУ-ын цэргүүд биднийг хамгаалж явахдаа нэг ч удаа “Одоо тэнд буугаад, тийм хүнээс яриа ав. Ийм мэдээлэл бэлтгэнэ шүү” гэж тушаагаагүй, цензур тавиагүй. Аюулгүй байдлын үүднээс гуравхан цагийн хугацаа өгнө гэдэг зүйлийг л ярьсан. Тухайн хотуудад сэтгүүлчид өөр өөрийн өнцгөөрөө л мэдээ мэдээлэл, хүссэн асуултаа асууж, хариултаа авч, нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг үзүүлэхийг зорьсон. Миний хувьд иргэдийн амьдрал аж байдал ямар байгаа өнцгөөс харж мэдээллээ бэлдэх гэж хүссэн. Газар дээрээ нөхцөл байдал хүнд, иргэд нь талх үйлдвэрлэж байна, загасаа барьж байна. Өөр ямар нэгэн үйлдвэрлэл, аж ахуй эрхэлж байгаа хүн байгаагүй. Иргэд нь ОХУ болон Украины нийслэлээс хүмүүнлэгийн коридороор явуулж байгаа хүнсээр амь зогоож байна лээ. Тэд хүмүүнлэгийн коридороор ирэх хүнс, ахуйн хэрэглээний бараанд нэг өдрийн өмнө захиалга өгч, бүртгүүлдэг юм билээ. Хоёр хоногт 20-40 тонны ачаа ирдэг. Ирсэн багахан бараанд маш урт дараалал үүсгэн дугаарлаж, хоногийн хоолоо арай гэж авна. Зарим иргэн нь авч чадахгүй, хоосон хонож байгаа. Ер нь иргэд нь хагас өлсгөлөнгийн байдалтай байсан. Энд, тэнгүй ундуй сундуй, хамаг юм нь эвдэрч, сүйтсэн байсан.
Тайван хоёр хот нь тийм нөхцөл байдалтай байхаар нөгөө хотуудын нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой байх. Магад бидний төсөөлснөөс ч хүнд байхыг үгүйсгэхгүй. Бид гэхэд л 24 цаг хоолгүй явж байлаа. Дээрээс нь хүнд хантааз, хувцас хэрэгсэл өмсөөд, хамаг техник хэрэгслээ үүрээд явдаг байсан. Орой нь дата, интернэттэй газар хайгаад, мэдээллээ дамжуулах гэ багагүй “юм”-тай учирна.
-Олон өдрийн эрсдэлтэй, аюултай нөхцөл байдал дундуур туучаад ямар ч гэсэн сурвалжилгаа авчээ. Сурвалжилга цацагдсаны дараа олон дайралт ирсэн байх?
-Хоёр, гурван чиглэлээр дайралт ирсэн. Нэгдүгээрт, “Оросын нутаг дэвсгэрээр явсан байна. ОХУ-аас санхүүжилт аваад явсан байна” гээд л олон хүн бидэн рүү дайрсан байна лээ. Манай улс чинь БНХАУ, ОХУ гэсэн хоёр улстай л хиллэдэг биз дээ. Тэгэхээр БНХАУ-ын нутгаар дамжаад Орос, Украины хил дээр очно гэж байхгүй. Бид шууд Украины нутгаар дайрч явж чадахгүй шүү дээ. Хамгийн ойрхон, дөт, аюулгүй гэсэн зам нь ОХУ-ын нутгаар дамжиж явах байсан учраас бид энэ замыг сонгосон. Хүмүүс үүнийг буруугаар ойлгосон юм шиг байна лээ. Хоёрдугаарт, ОХУ-аас санхүүжилт авсан гэсэн. Үнэндээ тийм зүйл огт байхгүй. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос бидний ирж, очих онгоцны зардлыг шийдэж өгсөн. Манай редакцын зүгээс ойр зуур хэрэглээ, хоол, унд, буудаллах байрны мөнгийг гаргасан. Гэхдээ олон өдөр явсан учраас мөнгө багагүй хэрэг болсон. Манай редакцын зүгээс сэтгүүлчээ дэмжиж, чадах чинээгээрээ л тусалсан. Ганцхан Эрдэнэдаваа гэдэг хүн явсан биш, олон хүний тусламж, дэмжлэг оролцсон юм, энэ томилолтод. ОХУ-ын талаас бидэнд Украины нутаг дэвсгэрт ороход цэргийн хамгаалалт бол гаргаж өгсөн. Тийм хамгаалалтгүй бол угаасаа орох ямар ч боломж байхгүй. Бүхэл бүтэн дайны бүс рүү орж байна шүү дээ. Тиймээс цаанаас нь ямар нэгэн хамгаалалт гаргаж өгдөг юм байна лээ. Хэдий хамгаалалт гаргаж өгсөн ч “Та нарын амь насыг нэг хувь ч хариуцахгүй, хэзээ хаанаас дайралт ирэхийг бид өөрсдөө ч мэдэхгүй. Тиймээс та нарт гуравхан цаг байна. Нэг газартаа удаж болохгүй” гэсэн шаардлага тавьсан. Хальт бууж хөтлөлт хийх, яриа авах иймэрхүү үед маш хурдан шилжилт хийж ажиллах шаардлага тулгарсан. Энэ бүгдийг хүмүүс ингэж ойлгосон юм болов уу даа.
Ганцхан Эрдэнэдаваа гэдэг хүн явсан биш, олон хүний тусламж, дэмжлэг оролцсон юм, энэ томилолтод.
-Иргэдээс дайралт ирэх үед та Украинд байсан байх. Дайны бүс нутагт ажиллахад сэтгэл санааны хувьд ямар байсан бэ.

-Ер нь бол манай монголчууд дэндүү жаргалтай амьдарч байгаа юм байна гэх бодол төрсөн. Тэнд хүмүүс хагас өлсгөлөнгийн байдалтай байна. Хичээгээд, хичээгээд юу ч хийж чадахгүй болчихсон тийм нөхцөл байдалтай байна шүү дээ. Гэтэл монголчууд маань Украин, Оросоороо хуваагдчихсан хоорондоо компьютерынхоо цаанаас хэрэлдээд сууж байна шүү дээ. Тэгээд бүр болоогүй Монгол сэтгүүлч дайн болж байгаа газарт очоод мэдээлэл хүргэхээр “Оросын захилгаар очлоо, Украины талд орсонгүй. Эсвэл Украины талд орлоо” гэх мэтчилэн байдлаар хандаж байна. Гэхдээ бидний үндсэн үүрэг бодит нөхцөл байдлыг л сурвалжлах байсан. Мэдээж анхны зүйл учраас алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид чадах чинээгээрээ бодит байдлыг хүргэсэн л гэж бодож байгаа. Олон улсын сэтгүүлчид миний бэлтгэсэн мэдээг үзээд “Үнэхээр сайн болсон байна” гэж хүртэл үнэлсэн. Тэд намайг “Өөрийнхөө хөтлөлтийг Орос руу хөврүүлээд өгөөч. Бид өөрсдийн хэл дээр , өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргамаар байна” гэдэг хүсэлтийг тавьсан. Тэдний хүсэлтийн дагуу би мэдээллээ орчуулж өгсөн. Миний бэлтгэсэн сурвалжилга Германы хэвлэлээр хадмал орчуулгатай гарсан байгаа. Олон улсын сэтгүүлчидтэй хамтарч ажиллаад нэгнээсээ суралцаад, бие биеийнхээ яаж ажилладаг юм байна гэдгийг харах бас нэгэн олзуурхууштай байлаа. Хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаад шүүмжлэлд өртөж, утга учиргүй гүтгүүлэх бас амаргүй юм билээ. Гэхдээ яах вэ, чин үнэнчээр ажлаа л хийсэн шүү дээ.
-Украины иргэд цаашдын нөхцөл байдлын хэрхэн харж байна вэ. Тэнд ажиллаад ирсэн хүний хувьд Орос, Украины нөхцөл байдал цаашид хэрхэх юм шиг санагдсан бэ?
-Иргэд нь ярилцлага өгөхдөө яг тодорхой байр сууриа илэрхийлж чадахгүй байсан. Учир нь, цаашид нөхцөл байдал яах нь тодорхойгүй. Цаашид Орос тухайн улс оронд эзэн сууж магад. Эсвэл Оросыг цэргээ эргүүлэн татсаны дараа Украины хуучин удирдлагууд эргэж ирж магадгүй. Ийм учраас иргэд нь хурц, хурц өнгө аястай зүйл ярьж чадахгүй байна гэдгээ илэрхийлж байсан. Хэрэв Оросын талд орвол украинчууд, Украины талд орвол оросууд шийтгэнэ гэсэн айдастай, өнгө аястай байна лээ. Орчуулагчтайгаа хамжаад аль болох гол зүйлийг нь чадахынхаа хэрээр яриулж, асуудлыг голыг олох гэж үзсэн. Ер нь цаана нь юу болоод байгаа юм гэдгийг нэлээн ухаж төнхөх шаардлага гарсан. Гэхдээ өөрсдийнх нь байр суурийг авсан гэж бодож байна. Хамгийн гол нь тэнд хэний зөв, буруу гэдгийг харуулахыг зориогүй.
-Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд нөхцөл байдал ямар байсан бэ?
-Оросын нутгаар явж байхад хүмүүс нь яг хийдэг ажлаа хийгээд л явж байсан. Иргэдийн хувьд ямар ч асуудал байхгүй байна лээ. Дайн болж байгаа нь огт сонин биш.
-Ярилцсанд баярлалаа.
-Эх орон, эх дэлхий минь амгалан байхыг хүсье. |
| Украйнд ажилласан сэтгүүлч О.Эрдэнэдаваа: Дайны бүсэд иргэд хагас өлсгөлөнгийн байдалтай, талх, загаснаас өөр хүнсгүй байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|