 |
|
 |
|
Г.Занданшатар: Монгол эх орноо мандуулах нь монгол хүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх ёстой |
|
|
 |
|
 |
Г.Занданшатар: Монгол эх орноо мандуулах нь монгол хүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх ёстой
2022-08-22
2022 оны хаврын ээлжит бус чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн болон онцгой анхаарах асуудлууд, эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.
Чуулганаар дараах 3 багц асуудлыг хэлэлцэнэ.
Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэлийг сонсоно.
Хоёрдугаарт, Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэнэ. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хүнсний хангамжийн чиглэлээр хөдөө аж ахуй, эрчим хүч, тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэр гаргана.
Гуравдугаарт, Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсэж буй эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Эрхэм гишүүд ээ,
Дотоод, гадаад таагүй нөхцөл байдал улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Цар тахлын байдал ч сэтгэл түгшээсэн хэвээр байна. Төр, засгийн зүгээс холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд зарим нааштай өөрчлөлтүүд гарч эхэллээ. 2022 оны эхний хагаст 16.1 хувьд хүрээд байсан инфляц 15.7 хувь болж, бага боловч буурлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 7-р сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Гадаад худалдааны тэнцэл эхний 7 сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувь өсжээ. Гэхдээ эдгээр үзүүлэлт нь хямралт нөхцөл байдал арилсан, тайвшрах цаг ирсэн гэсэн үг биш ээ. Хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжиж, халамжийн тогтолцоог оновчтой болгох, стратегийн шинж чанартай томоохон бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих Шинэ сэргэлтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй зорилт хэвээр байсаар байна.
Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралт байдал тогтворжих цаг болоогүй, эдийн засгийн өсөлт саарч стагфляц үүсэх эрсдэлтэй байгаа тухай шинжээч судлаачид, олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Геополитикийн хурцадмал байдал, экспорт, импортын саатал, үнийн өсөлт, улсын гадаад өрийн нөхцөл байдал, эрчим хүч, дулааны болзошгүй хомсдол гээд санаа зовоосон асуудал бидэнд олон байна.
Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар сэтгэл зүтгэл хүчээ нэгтгэж, гар нийлж ажиллах шаардлага урьд урьдынхаас илүү чухал болоод байна.
Эрхэм нөхөд өө,
Цар тахлын хийгээд геополитикийн таагүй нөхцөлийн улмаас хөрш зэргэлдээ орнуудтайгаа хил гаалийн хязгаарлагдмал нөхцөлд байгаа ч энэ цаг үед Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчиллаа. Энэхүү айлчлал 13 жилийн дараа болсон, дэлхий нийтэд, хөрш зэргэлдээ орнуудад улс төрийн байдал ээдрээтэй байгаа цаг үед болсноороо онцлог юм. Эрхэмсэг ноён Антонио Гутерреш ийм үед манай улсын гадаад харилцаандаа баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг сайшааж, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлтыг өндрөөр үнэлсэн.
Тэрбээр “Монгол Улс бол энхийг эрхэмлэгч, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс юм” гэж хэлсэн нь эв нэгдэл, энх амгаланг ямагт эрхэмлэн дээдэлдэг монгол түмний язгуур үзэл санаа, ёс уламжлалыг өндрөөр үнэлсэн, монгол бахархлыг дуудан сэрээсэн чухал үйл явдал мөн гэж үзэж байна.
Хөрш ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсад ойрхон хугацаанд дараалан айлчиллаа. Айлчлалын үеэр хоёр талын болоод бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцан ойлголцлоо бэхжүүлэх, Иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааныхаа үнэ цэнийг хадгалах, томоохон төслүүдийг эхлүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар хүндрэлийг даван туулж, гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн. Манай улс дэлхийн улс орнууд, түүний дотор хоёр хөрштэйгээ тогтоосон хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган эрчимжүүлэх шаардлагатай байна. Дээр дурдсан айлчлалуудын үеэр ч энэ асуудал нэн чухлаар хөндөгдсөн. Тиймээс хөрш орнуудын Гадаад харилцааны сайд нарын айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамд шуурхай ажиллах шаардлагатай байгааг анхааруулъя.
Амар амгалан эх дэлхийн төлөөх нийтийн хүчин чармайлтад Монгол Улс бодитой хувь нэмрээ оруулж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого маань дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж буй энэ үед бид улсынхаа дотоод асуудал, хөгжлийн зорилтоо улс, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт нийцүүлэн, ойлголцол зөвшилцлийг эрхэм болгож, нэгдмэл эрмэлзлээр шийдвэрлэх нь нэн чухал байна. Гадаад, дотоод аль ч талдаа Монгол эх орноо мандуулах нь монгол хүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх ёстой.
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний хууль эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байх талаар Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 4-т заасан байдаг. Түүнчлэн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд бий. Мөн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд тов тодорхой заасан.
Гэтэл Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул Улсын Их Хуралд хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй. Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо. Бидний гаргах шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд, төр, ард түмний эрх ашигт бүрнээ нийцсэн байх ёстой. Улсын Их Хурал, Цэц, ер нь аливаа иргэн, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Үндсэн хуулийг даган мөрдөж, сахин хамгаалах зарчмыг баримталж байх нь төр ард түмний туйлын эрх ашигт нийцнэ.
Үүнтэй холбоотойгоор парламентын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ судалгаа хийх асуудлыг Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах замаар, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна гэж үзэж байна.
Түүнчлэн цаашид Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Улсын Их Хурал ба Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хууль зүйн чадамжийн харьцаа, цаашилбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой асуудлыг Цэцээр хянан хэлэлцэхэд агуулга хэлбэр, хамрах хүрээ, зааг хязгаар, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг эргэн харж, боловсронгуй болгох ёстой болжээ. Улсын Их Хурлаас 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 1997 онд батлагдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Үүний зэрэгцээ дээрх хуулиуд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс тус бүр 3 удаа, нийт 6 удаа гаргаж байжээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хуулиудыг шинэчлэн найруулаагүй бөгөөд Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмж гарсаар ирсэн. Тиймээс Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн хүний талаар нийтийн сонсгол зохион байгуулж, тухайн нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг олон нийтэд таниулах, иргэдийн санал, шүүмжийг сонсох замаар томилох боломжийг бүрдүүлсэн.
Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцэх зарчмыг баримтлан хуулийн төслийг эцэслэн боловсруулж, ойрын үед Улсын Их Хуралд өргөн барих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе.
Эрхэм гишүүд ээ,
Улс орны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй хойчийн хувь заяа, Монгол Улсаа сэргээн мандуулах монгол түмний эрмэлзэл, нийгэм, эдийн засаг, улс төр, засаглалын түвшний шийдлээ хүлээсэн асуудлуудын ач холбогдлыг сайтар тунгааж, ээлжит бус чуулганы үйл ажиллагаандаа ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээсээ хүсье.
“Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, түүнд тийм л ирээдүй байдаг” гэсэн Франсуа Миттераны үг байдаг. Монгол хүн бүхэн, түүний дотор ард түмнийхээ элч төлөөлөл болсон Эрхэм гишүүд Та бүхэн ч гэсэн Монгол Улсынхаа бадран мандах гэрэлт ирээдүйг мөрөөдөж байгаа. Түүнд богино хугацаанд хүрэх боломж ч бидэнд бий. Тиймээс “Бодлого л хүрэх газарт хүргэнэ. Гагцхүү зөв бодох нь л чухал” гэсэн бас нэгэн мэргэн үгийг санаж, төр засаг, түмэн олноороо нэгэн зүгт харж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн нягтрахыг чуулганы хүндэт индрээс дахин уриалъя. Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээснийг мэдэгдье.
|
| Г.Занданшатар: Монгол эх орноо мандуулах нь монгол хүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх ёстой |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
102 аппликейшнээр замын зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно 18:25 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн
|
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн »»
|
|
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 16:51 Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн
|
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн »»
|
|
2025-2026 оны өвөл эрс хүйтэрнэ! -40°C-т бэлдэцгээе 16:20 Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн
|
Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн »»
|
|
Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс сургалт зохион байгууллаа 16:14 Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх
|
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх »»
|
|
Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо 15:24 Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
|
Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Senzu дахин мэргэжлийн түвшинд тоглохгүй гэв үү? 10:08 Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
|
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 08:53 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 12:07 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
|
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна 12:03 Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна »»
|
|
Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд 12:00 Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
|
Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ 09:43 Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
|
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. »»
|
|
Эдийн засагч Д.Ангар: НДШ бол Монголын хамгийн том луйвар 09:40 10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
|
10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр »»
|
|
Надад алдах юм байхгүй учраас Н.Энхбаяр таниас айх юм байхгүй 09:39 Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
|
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид »»
|
|
Дэлхийн цоохор ирвэсийн өдөр 09:36 Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
|
Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан »»
|
|
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа 09:32 Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын
|
Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын »»
|
|
Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ 17:10 Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын
|
Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын »»
|
|
Хятадаас авах АИ-92 шатахууныг 2 дахин нэмэгдүүлжээ 15:59 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ
|
4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ »»
|
|
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 15:53 Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг
|
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 13:17 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын
|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа 11:00 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин »»
|
|
Шадар сайд Т.Доржханд Британи улсад ажлын айлчлал хийж байна 10:55 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн
|
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн »»
|
|
24 дүгээр зүйл. Цэцийн хуралдааныг зарлах 10:48 2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны
|
|
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна 09:29 “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
|
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн. »»
|
|
“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ 09:24 АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox”
|
АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” »»
|
|
Мансууруулах бодис гэртээ бэлтгэж байсан болон Туркээс нийлүүлэгч залуусыг баривчлав 09:23 Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын
|
Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын »»
|
|
Өнгөрөгч есдүгээр сар 10 дахь дулаан сар болж өнгөрлөө 09:18 Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус
|
|
Ц.Алтанзул: Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадууд Төрийн ордны гадаа 40 шахам хоног сууж, заримынх нь бие муудсан 18:10 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг
|
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг »»
|
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|