 |
|
 |
|
Ус бохирдуулсаны төлбөрийг төсөвт биш усны газарт төвлөрүүлье |
|
|
 |
|
 |
Ус бохирдуулсаны төлбөрийг төсөвт биш усны газарт төвлөрүүлье
2022-11-14Манай улс гол, нуур, усны сан бүхий газраа хамгаалах дөрвөн зүйлтэй ганцхан хуудас бүхий хуультай. Нэр нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” юм. “Урт нэртэй” хэмээн товчилж ярьдаг энэ хуулийг хэрэгжүүлээгүй цагт Туул голын бохирдол багасахгүй гэж салбарын сайд ч, мэргэжилтнүүд нь хэлсэн талаар бид “Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?” гэсэн нийтлэлээрээ хүргэсэн. Харин энэ удаа Туул голын бохирдолд нөлөөлж байгаа дараагийн хүчин зүйл болох Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг онцоллоо. 
УЛСЫН ХЭМЖЭЭНД 130 ГАРУЙ ХАЯГДАЛ УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БИЙ
Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсаны төлбөр ногдуулах чухал үүрэгтэй Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд анх баталсан. Гэвч долоон жилийн турш хэрэгжээгүй учир 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оны нэгдүгээр сараас дагаж мөрдөж эхэлсэн байдаг. Ийнхүү энэ хууль шинэчилсэн байдлаар хэрэгжиж эхэлсэн эхний нэг жилийн хугацаанд буюу 2020-2021 онд 2.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ төлбөрийн орлогыг байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна гэсэн заалт хуулинд бий. Гэвч энэ орлогыг шууд улсын төсөвт төвлөрүүлдэгээс үүдэн усны нөөцийг хамгаалах, бохирдлыг бууруулах гэсэн үндсэн зорилгодоо зарцуулахгүй байгаа нь анхаарлаа хандуулах том асуудал болоод байна.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр усны нөөцийг бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлөх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Улсын хэмжээнд 130 гаруй хаягдал ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаатай 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 хаягдал ус цэвэрлэх байгууламж жилд 120 сая шоо метр хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байна. Цэвэрлэх байгууламжид урсгал засвар хийхгүй удаж, ашиглалтын горим хангахгүй, хаягдал усыг дамжин өнгөрүүлдэг цэг болж байгаагаас хөрс, ус бохирдох үндсэн нөхцөл болж байсан” гэв.
Туул гол бохирдож, бидний ундны ус аюултай түвшинд хүрэхэд нөлөөлж байгаа чухал хүчин зүйл нь Төв цэвэрлэх байгууламж болох талаар бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Учир нь тус байгууламж нь 10 тоннын багтаамжтай 15-16 мянган машин бохир усыг өдөр бүр Туул голд нийлүүлдэг. Үүний нөлөөллөөр Туул голын нийт уртын долоон хувь нь маш их бохирдолтой гэсэн ангилалд хамаарч байгаа юм. Хэрэв дээр дурдсан хууль бүрэн хэрэгжиж, ус бохирдуулсаны төлбөрийг цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд зүй ёсоор нь ашигласан бол цэвэрлэх байгууламжийн үнэр иргэдийг тавгүйтүүлж, бохир ус нь бидний ундны усыг бохирдуулах хэмжээнд хүрэхгүй байв. Гэвч улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгийг хэн, ямар зорилгоор ашигладаг нь үл мэдэгдэх учраас өдгөө хүртэл бид Төв цэвэрлэх байгууламжийнхаа үнэр, бохир уснаас болж хохирсоор л байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгаа Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх, хүчин чадал бүхий хоногт 250 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Ингэснээр ус бохирдуулсаны төлбөрийг усны нөөцийг хамгаалах, бохирдлоос хамгаалахад бүтнээр зарцуулах боломж бүрдсэн юм. Үүнээс гадна жилд 45-47 тэрбум төгрөг усны нөөцийн төлбөр гэж улсын төсөвт ордог. Үүний ихэнх хувийг уул уурхайгаас төвлөрүүлдэг. Гэвч эдгээр төлбөрийг зориулалтын дагуу зарцуулдаггүйгээс бид бохир ус ууж эрүүл мэндээрээ хохирохын сацуу олон нуур, цөөрөм ширгэсээр байгаа билээ. Тодруулбал, Туул голын сав газарт 190 булаг шанд байдгаас 40 нь усгүй, ес нь ширгэжээ. Мөн 22 нуураас хоёр нь ширгэсэн бол 59 гол горхиос 13 нь ширгэсэн байна.
ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД 7500 ГАРУЙ НҮХЭН ЖОРЛОН БАЙДАГ
Хуулийн хэрэгжилтээс гадна усны сан бүхий бүс нутаг дахь барилга, үйлчилгээний газар, нүхэн жорлон нь усны нөөц хомсдох нэгэн том шалтгаан болдог. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд газар өмчлөх эрхтэй 2039 газар, газар эзэмших эрхтэй 2183 газар, 4000 гаруй барилга байгууламж байна. Харин Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших зөвшөөрөлгүй 850 орчим байгууламж бий гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын алба мэдээлсэн юм. Мөн нийслэлийн ус хангамжийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд долоон шатахуун түгээх станц, 4100 гаруй орон сууц, 8000 зуслан,суурьшлын бүс, 7500 гаруй стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон байрладаг тухай Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, нэгж талбарын барилга, байгууламжийн судалгаанд дурджээ. Эдгээрт ямар ч хариуцлага тооцдоггүй нь бас л хуулийн хэрэгжилттэй холбоотой юм.
Үүнийг цэгцлэх талаар ямар ажил хийж байгаа талаар Усны газрын дарга Ш.Мягмар “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль 2019 онд батлагдсан. Энэ хуулийн хүрээнд байгаль орчин, уул уурхай, эрчим хүч гэсэн хэд хэдэн салбарын бодлогыг нэгтгэсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Үүний зургадугаар зүйл нь Ногоон хөгжил юм. Ногоон хөгжлийн хүрээнд 2030 он хүртэл усны үнэ тарифыг шатлан өсгөх зорилт тавьсан. Энэ хугацаанд усны нөөцийг хуримтлуулах, нуур, цөөрөм байгуулах ажил хийхээр төлөвлөж байна. Хоёрдугаарт, усны нөөцийн менежмент, ус хангамжийг сайжруулна. Гуравдугаарт, байгалийн болон зориудаар байгуулсан нуур цөөрөмийг зүй зохистой ашиглахаар тусгасан. Монгол Улс өнгөрсөн оны байдлаар 594.8 метр куб усыг ашигласан.Энэ нь өмнөх оноос 2.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 70 орчим хувийг газрын доорх усаар хангасан байна. Тиймээс гадаргын усыг хомсдох, бохирдохоос сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна” гэсэн юм.
Ногоон хөгжлийн зорилт дотор усны нөөцийн төлбөр, ус бохирдуулсаны төлбөр, зөвшөөрлийн механизм, эдийн засгийн хөшүүргийг оновчтой болгох, хэмнэлттэй хэрэглээ, дахин ашиглалтыг хэвшүүлэх гэж тусгажээ. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ус бохирдуулсаны төлбөрийг төсөвт биш Усны газарт төвлөрүүлж, зориулалтын дагуу ашиглая. Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг энэ оны дөрөвдүгээр сард байгуулсан. Гол мөрөн,усны нөөцийг хамгаалах иргэдийн дараагийн итгэл найдвар нь энэ ажлын хэсэг болоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 221 (6953) |
Ус бохирдуулсаны төлбөрийг төсөвт биш усны газарт төвлөрүүлье |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 09:37 Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ.
|
Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ. »»
|
|
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад бодлогын дараах шаардлагыг хүргүүллээ 09:29 УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын язгуур, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх,
|
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын язгуур, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д ЗГ-т орж ажиллах санал хүргүүлжээ 19:42 ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах
|
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах »»
|
|
Financial Review: Монгол "Рио Тинто"-гийн зэсийн уурхайд инженерийн томоохон өөрчлөлт хийхэд хүргэлээ 19:40 “Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
|
“Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна. »»
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
УБЦТС: Заасан байршлуудад хуваарийн дагуу сар дуустал цахилгаан хязгаарлана 17:42 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана.
|
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана. »»
|
|
ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно 17:28 Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
|
Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. »»
|
|
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 17:13 Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас
|
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас »»
|
|
УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ 16:51 Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр
|
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр »»
|
|
Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ 16:50 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын »»
|
|
"Шилдэг ахлагч" анхны хүндэт тэмдэг гардуулах ажиллагаа боллоо 15:58 Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл,
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, »»
|
|
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно 15:41 “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
|
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. »»
|
|
Дорнод аймгийн залуу боксчид олон улсын хүүхдийн наадамд 1 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо 15:26 Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок
|
Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок »»
|
|
Элсний нүүдлийг үр дүнтэй "зогсоожээ" 15:15 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун »»
|
|
Шадар сайд САмарсайхан морьт харваачдад хурдан удмын хоёр адуу бэлэглэлээ 15:09 Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж,
|
Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж, »»
|
|
Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна 15:48 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК 14:16 Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл,
|
Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, »»
|
|
"Нэг улс нэг стандарт" хөтөлбөр хэрэгжүүлнэ 13:22 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.
|
Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ. »»
|
|
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 13:19 Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч,
|
Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, »»
|
|
Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани 11:15 Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт,
|
Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, »»
|
|
Дорнод аймгийн 31 багш орон сууцны урьдчилгаанд 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа 10:27 “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна.
|
“Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна. »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ 09:26 2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан
|
2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан »»
|
|
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ 09:22 Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан.
|
Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. »»
|
|
Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай 09:20 Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг
|
Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон 08:57 Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.
|
Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа. »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 16:53 Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн.
|
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ 13:39 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын »»
|
|
12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ 11:42 Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс
|
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ 11:40 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны
|
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны »»
|
|
Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа 10:16 Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна.
|
Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. »»
|
|
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ 10:03 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн
|
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна 08:44 Увс аймаг:
|
|
|
"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа 08:35 "BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн
|
"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн »»
|
|
"Өргөө-2" кино театрыг нүүлгэх шүүхийн шийдвэр гарчээ 16:06 Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч
|
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч »»
|
|
Морьт харвааны 18 морийг хулгайлжээ 15:37 Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус
|
Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус »»
|
|
Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана 14:47 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11:39 Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр
|
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр »»
|
|
Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд 11:24 Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан
|
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан »»
|
|
"Улаанбаатар биенналь 2025"-ын хүрээнд "Туургатан" орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ 11:22 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025”
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” »»
|
|
Ходоод яагаад өвддөг тухайд 11:15 Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй
|
Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй »»
|
|
Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү 11:14 Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт
|
Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт »»
|
|
Асашёорюү: Би идсэн тогоо руугаа нулимахгүй 10:07 Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ.
|
Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ. »»
|
|
А.Н.Евсиков: "ДЦС-3"-ын турбин агрегатыг хамгийн богино хугацаанд нийлүүлж, ашиглалтад оруулах боломжтой 09:59 ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
|
ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж үзэв 18:53 Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын
|
Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын »»
|
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна 17:17 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү? 09:21 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын
|
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын »»
|
|
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ 09:00 НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт
|
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт »»
|
|
Яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цор ганц сонголт гэжээ 10:01 Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа
|
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа »»
|
|
Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ 08:48 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч »»
|
|
Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй 15:18 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани »»
|
|
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан 10:55 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв. »»
|
|
Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав 12:44 Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын
|
Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын »»
|
|
ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ 10:05 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. »»
|
|
Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа 09:01 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. »»
|
|
И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө 08:52 Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч
|
Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч »»
|
|
Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ 17:23 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|