 |
|
 |
|
Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийг байгуулах хамтарсан мэдэгдэл гаргалаа |
|
|
 |
|
 |
Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийг байгуулах хамтарсан мэдэгдэл гаргалаа
2022-11-30Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр “Монгол Улс, Япон Улсын энх тайван,  хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав.
Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улс, Япон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийг байгуулахад чиглэсэн хамтарсан мэдэгдэл
2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, Токио хот
Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон улсын Засгийн газрын урилгаар төрийн айлчлал хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида нар 11 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улс, Япон Улс хоорондын харилцааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хүрээнд бүс нутаг, олон улсын тавцанд хоёр улс тус тусдаа “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны хүрээнд дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорилго болгон “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдэв.
Өнөөг хүртэлх хоёр улсын харилцааны ололт, амжилт
Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар (цаашид “Талууд” гэх) дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих үед Япон улс дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсний дүнд хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжиж, өнөө цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” болсныг дахин нотолж, үүнийг өндрөөр үнэлэв.
Талууд хоёр улсын дараах хамтын ажиллагааг өнөөг хүртэлх хугацаанд, тэр дундаа 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл”-ийг байгуулснаас хойш доор дурдсан хамтын ажиллагааны хүрээнд ололт амжилт, туршлага хуримтлуулахын сацуу хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, талархан хүлээн авав. Үүнд:
- Улс төр, аюулгүй байдлын салбарт дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Засгийн газар хоорондын харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн.
- Япон улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс юм. Түүнчлэн, Монгол Улс нь Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан бөгөөд Япон улсаас Монгол Улсад харилцаа, холбоо болон тээвэр, логистикийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн.
- Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
- Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна.
- Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд 2011 онд Япон улсын зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн.
Монгол, Японы харилцааны хэтийн төлөв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойр дотно “гуравдагч хөрш” болох Япон улсын зүгээс тус улсын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд “Энх тайванч улс”-ын хувиар Япон улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.
Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг, олон улсын нөхцөл байдалд далайд гарцгүй газар зүйн онцлог бүхий Монгол Улс эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсийг хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг өндрөөр үнэлэв.
Талууд өнөөг хүртэлх хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг ирэх 50 жилд үргэлжлүүлж, нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд “эрх чөлөө, ардчиллын мөн чанар”-ыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов.
Үүний зэрэгцээ талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудал урьд өмнө байгаагүйгээр чухлаар тавигдаж буйг дахин нотлов. Мөн энэ хүрээнд аливаа бүс нутагт нөхцөл байдлыг хүчээр, нэг талын шийдвэрээр өөрчлөх асуудлыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын хууль, журамд үндэслэн мөргөлдөөнийг энх тайвны аргаар шийдвэрлэхийн чухлыг дахин нотлов. Эдгээр нөхцөл байдлын улмаас бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө цаашид хамтран ажиллаж, хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдэв.
Энэ хүрээнд Талууд дараах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Улс төр, аюулгүй байдлын салбар
Улс төр, аюулгүй байдлын салбар дахь талуудын хамтын ажиллагааг дээд, өндөр түвшинд хадгалах бөгөөд энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх зорилгоор батлан хамгаалахын инженерийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
- Эдийн засгийн хамтын ажиллагаа
Япон улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ. Хоёр улсын Засгийн газар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт зэргээр дамжуулан уян хатан, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, улам бэхжүүлэхийг зорьж ажиллана.
Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Япон зэрэг бусад гадаад улс орноос хөрөнгө оруулалт татахад ач холбогдолтой болохыг харгалзан цаашид тус нисэх онгоцны буудлын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангаж, агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэн идэвхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ.
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчинг сайжруулах, эрдэс баялаг, нэн ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллана.
- Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт
Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн” хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмэн хоорондын солилцоог дэмжин, харилцан ойлголцлоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Ялангуяа хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ.
- Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа
НҮБ-ын дүрэм болон хуулийн засаглалд суурилсан олон талт хамтын ажиллагааг мөрдлөг болгон ажиллана. Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл болон НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлнэ. Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадавхжуулахад чиглэсэн Япон улсын дэмжлэг чухал ач холбогдолтойг онцлов. Бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад энэхүү үйл ажиллагааг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр тогтов. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эдийн засгийн шинэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
Хүний эрхийг хамгаалах олон талт хамтын ажиллагаа болон дэлхий дахин дахь хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
Цөмийн дайн нь хүн төрөлхтөн, соёл иргэншил, хүрээлэн буй орчинд мөхөл, сүйрлийн үр дагавартай гэдэгт санал нэгдэж, олон улсын түвшинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хураах эрх зүйн тогтолцооны суурь болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана. Япон улс “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус”-ыг дэмжинэ. Монгол Улс “Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишидагийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаана. Үүнээс гадна талууд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл улам нэмэгдэж, олон улсын аюулгүй байдлын орчин эрс доройтож байгаад гүнээ санаа зовниж, цөмийн дайнд ялагч хэзээ ч байхгүй тул цөмийн дайн хийхгүй гэдгээ нотлохыг бүхий л улс орнуудад уриалав.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг уриална. Мөн хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг уриална.
Талууд НҮБ-ын дүрэм, улс орнуудын бүрэн эрх болон эрх тэгш байх зарчим, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, заналхийлэл болон хүч хэрэглэхийг хориглох тухай олон улсын эрх зүйн өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Энэ үүднээс Украины ард түмний зовлон бэрхшээлд санаа зовниж байгаагаа илэрхийлэв.
НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д заасны дагуу усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих зэрэг эрх болон эрх чөлөөт байдлыг тууштайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.
Талууд дэлхийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүй, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, тууштай дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар эдгээр төслийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана.
Талууд дээрх чиглэлд үндэслэн Монгол Улс, Япон улсын хооронд ирэх 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулав. Талууд ирэх 50 жилд хоёр улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, Монгол, Японы ард иргэд бие биенээ улам сайн танин мэдэж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын хөгжил цэцэглэл болон бүс нутаг, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж, хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө ажиллах хүсэл эрмэлзлээ нотолж, гарын үсэг зурав.
Эх сурвалж:www.polit.mn |
| Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийг байгуулах хамтарсан мэдэгдэл гаргалаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
Хваса: Хагацаж салах үргэлж хэцүү байдаг ч, одоо эергээр хүлээж авч чаддаг болсон 15:54 БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй.
|
БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй. »»
|
|
Эмүжин: Ерөнхий сайдаасаа өөр юу нуусан бэ, за үнэнээ хэлчих, хүүхээ 15:34 Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын
|
Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын »»
|
|
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй 15:10 Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны
|
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны »»
|
|
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 14:41 НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр
|
НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр »»
|
|
Самсунг анхны гурван хавтастай эвхэгддэг гар утсаа танилцууллаа 11:32 Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өнөөдөр өөрийн анхны гурван хавтастай эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцууллаа.
|
Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өнөөдөр өөрийн анхны гурван хавтастай эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцууллаа. »»
|
|
Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв 19:07 Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд
|
Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд »»
|
|
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ 18:53 Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар
|
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар »»
|
|
“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоожээ 17:38 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын »»
|
|
Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт 1280 нэмэлт ор дэлгэжээ 17:13 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст »»
|
|
Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ 17:08 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг »»
|
|
MXRNINGSTAR: Бидний уран бүтээлийн эрх чөлөө хэн нэгнээс хамааралгүй 14:10 Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг
|
Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг »»
|
|
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг дөрөвхөн удаа толилуулна 14:02 “Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол
|
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол »»
|
|
WSJ: Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг шийдсэнгүй 13:30 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа »»
|
|
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДСАН С.ОТГОНЧУЛУУНД ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 12:29 Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна.
|
Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна. »»
|
|
Арванхоёрдугаар сарын цаг уурын урьдчилсан төлөв 10:06 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн »»
|
|
Говь, талын нутгаар салхи шуургатай байна 10:01 Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
|
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. »»
|
|
ОБЕГ | 31 хүний амь насыг авран хамгаалжээ 10:00 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Арванхоёрдугаар сарын эхний өдрийн ордны зурхай 08:45
|
|
|
Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино 06:52 Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний
|
Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Бяцхан Эйнштейн гэгддэг хүү 15 насандаа докторын зэрэг хамгаалжээ 06:23 Бельгийн бяцхан Эйнштейн гэгддэг 15 настай хүү квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ. “VTM”-ийн
|
Бельгийн бяцхан Эйнштейн гэгддэг 15 настай хүү квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ. “VTM”-ийн »»
|
|
Улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв 06:18 Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн
|
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн »»
|
|
Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна 14:36 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Улсын дугаар шилжүүлж зүүсэн тул 500,000 төгрөгөөр торгожээ 14:07 “Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч
|
“Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч »»
|
|
Төв цэнгэлдэх хүрээлэнд "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаа болж байна 12:50 "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж эхэлжээ.
|
"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж эхэлжээ. »»
|
|
Оюутолгойн асуудлаарх сонсголд оролцогчдыг бүртгэж байна 12:44 Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол »»
|
|
Богдхан уулын хишиг барилдаанд зодоглож буй бөхчүүд 12:20 Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Богдхан уулын хишиг барилдаан өнөөдөр /2025.11.29/ Бөхийн өргөөнд эхэллээ.
|
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Богдхан уулын хишиг барилдаан өнөөдөр /2025.11.29/ Бөхийн өргөөнд эхэллээ. »»
|
|
Л.Энхрийлэн Абу Даби Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ 11:22 ДАШТэмцээний хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн Абу Даби Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ.
|
ДАШТэмцээний хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн Абу Даби Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ. »»
|
|
Төв замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж эхэллээ 11:21 Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн
|
Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн »»
|
|
Чуулган: Таван жилийн үндсэн чиглэл батлах анхны хэлэлцүүлгийг хийв 19:15 УИХ-ын чуулганы өнөөдөр (2025.11.28)-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт
|
УИХ-ын чуулганы өнөөдөр (2025.11.28)-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт »»
|
|
Задгай тахиаг өдөр тутамдаа хэрэглэснээр үүсэх эрсдэлүүд 14:05 Жил ирэх тусам Монголчуудын тахианы махны хэрэглээ нэмэгдэж, импорт сүүлийн 5 жилд 2 нугарч 2024 онд 31.3 мянган тн-д хүрээд байна.
|
Жил ирэх тусам Монголчуудын тахианы махны хэрэглээ нэмэгдэж, импорт сүүлийн 5 жилд 2 нугарч 2024 онд 31.3 мянган тн-д хүрээд байна. »»
|
|
Өвлийн анхны өдөр “зуны нутаг”-т саатлаа 12:23 “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв.
|
“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв. »»
|
|
Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ 09:38 МИНСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BelTA/. Манай Нарны аймагт цор ганц удаа маш хурдтай орж ирсэн
|
МИНСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BelTA/. Манай Нарны аймагт цор ганц удаа маш хурдтай орж ирсэн »»
|
|
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна 18:00 Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор
|
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор »»
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
“Meta” компанийг монопол биш гэж АНУ-ын шүүх үзэв 16:56 Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт
|
Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт »»
|
|
"Титаник"-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана 16:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Forbes/. "Титаник" хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Forbes/. "Титаник" хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг »»
|
|
Судалгаа: Буйлны өвчин, шүдний цоорол харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг 16:50 Амны хөндийн эрүүл мэнд нь тэнэгрэх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчинтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд
|
Амны хөндийн эрүүл мэнд нь тэнэгрэх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчинтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд »»
|
|
Хиймэл оюун ухааныг Тайм сэтгүүлийн Оны хүнээр тодруулах уу? 16:47 НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI)
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI) »»
|
|
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна 16:35 Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал,
|
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, »»
|
|
МЭДЭГДЭЛ 16:24 Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж
|
Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж »»
|
|
Японы эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглаж үүдэл эс гаргаж авна 15:53 Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл
|
Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл »»
|
|
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов 11:42 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. »»
|
|
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорлоо 10:58 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа.
|
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа. »»
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй 11:42 Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй эхэлнэ.
|
|
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна 11:39 Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын хоорондох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарц болох Эрээн боомтоор энэ жил 137 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт дүн нь 260 сая юаньд хүрсэн байна.
|
|
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна 11:37 Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага хурлаар хот байгуулалтын ажлын гол зорилтууд болох "Түүх, соёлын хамгаалалт, өв залгамжлал, хотын ландшафтын менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдал, хүн төрөлхтний газар зүй, байгалийн тогтцыг хамгаалах", "Хотын соёлын зөөлөн хүчний бүтээн байгуулалтыг бэхжүүлэх" зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэв.
Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Төв хорооны ерөнхий газар, Төрийн зөвлөлийн ерөнхий газраас "Хотыг шинэчлэх үйл ажиллагааг тасралтгүй ахиулах тухай санал дүгнэлт" гаргаж, хотын түүх соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх санал дэвшүүлсэн юм.
Хотын шинэчлэлийг дэмжих явцад хотын түүх, соёлыг ард түмний орчин үеийн амьдралтай хэрхэн илүү сайн уялдуулах вэ? Сэтгүүлч зарим бүс нутагт амжилттай болсон тохиолдлуудтай танилцсан байна.
|
|
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё 11:34 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэнгийн хувьд "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг ахиулъя" урианы дор болж дэлхий нийтийн анхаарлыг татсан байна.
Энэхүү экспод Монгол зэрэг Зүүн хойд Азийн орнууд, Төв Ази, Зүүн өмнөд Азийн орнууд зэрэг “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах орнууд ба Бразил, Уругвай, Кени, Мозамбик зэрэг Өмнөд Америк, Африкийн 1500 гаруй аж ахуйн нэгж, дотоод, гадаадын 6000 орчим зочид оролцогчид оролцлоо.
|
|
|
WSJ: Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг шийдсэнгүй 13:30 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Орос, Украины дайн дуусгавар болох уу 06:32 Өнгөрсөн долоо хоногт Украины дайныг дуусгах 28 зүйл бүхий төлөвлөгөөний эх бичиг олонд ил болсон. Тэрхүү АНУ, ОХУ
|
Өнгөрсөн долоо хоногт Украины дайныг дуусгах 28 зүйл бүхий төлөвлөгөөний эх бичиг олонд ил болсон. Тэрхүү АНУ, ОХУ »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Хонконгт гарсан түймэрт 94 хүн амиа алдаж, сураггүй болсон 300 гаруй хүнийг хайж байна 12:34 Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн,
|
Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн, »»
|
|
Хонконгт гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөжээ 11:19 ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /Кazinform/. Хонконгийн түүхэнд гарч байгаагүй аймшигт гал түймрийн
|
ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /Кazinform/. Хонконгийн түүхэнд гарч байгаагүй аймшигт гал түймрийн »»
|
|
Хонг Конгийн Тай По дүүрэгт гарсан түймэр эрчимжиж, 5-р зэргийн түгшүүр зарлажээ 22:04 Хонг Конгийн Тай По дүүргийн Wang Fuk Court орон сууцанд 11-р сарын 26-нд гарсан хүчтэй түймэр богино
|
Хонг Конгийн Тай По дүүргийн Wang Fuk Court орон сууцанд 11-р сарын 26-нд гарсан хүчтэй түймэр богино »»
|
|
Өвлийн анхны өдөр “зуны нутаг”-т саатлаа 12:23 “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв.
|
“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв. »»
|
|
Истанбулд аялж явсан Германы гэр бүлийн дөрвөн хүн хордлогонд орж нас баржээ 11:54 Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын
|
Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын »»
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
“Meta” компанийг монопол биш гэж АНУ-ын шүүх үзэв 16:56 Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт
|
Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт »»
|
|
В.Зеленский Туркт айлчилна 11:34 КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва
|
КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва »»
|
|
БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллаа зогсоожээ 11:02 Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ
|
Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ »»
|
|
Бангладешийн шүүх гадаад руу зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноолоо 10:32 Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус
|
Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус »»
|
|
Зеленский зэвсгийн шинэ хэлэлцээрүүд байгуулахаар Францад очжээ 16:07 Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас
|
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас »»
|
|
Трамп Венесуэлд цохилт өгөх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэв 13:34 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар »»
|
|
Зеленский Украины эрчим хүчний салбарт цэвэрлэгээ явуулахаа амлав 10:10 Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч
|
Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч »»
|
|
Хятад улс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхаарууллаа 16:00 Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
|
Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|