 |
|
 |
|
Ерөнхий хяналтын сонсголын эргэн тойронд |
|
|
 |
|
 |
Ерөнхий хяналтын сонсголын эргэн тойронд
2022-12-22УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа.  Ерөнхий хяналтын сонсгол өглөөний 10.00 цагт эхлэх байсан ч оролцогч иргэдийн зүгээс зохион байгуулалттай холбоотой асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн Төрийн ордны гадна зарим иргэд нүцгэлж, иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс сонсголыг хойшлуулсан юм. Өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
10:00 цагт.
 Ерөнхий хяналтын сонсголын микрофоныг товлосон цагтаа нээв. Мөн сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг хуралдааныг эхлүүлэхээр дэгийг танилцуулах гэсэн боловч хоёр тусдаа танхимд зохион байгуулахыг зарим оролцогч эсэргүүцэв. Үүний дараа ажлын хэсэг иргэдийн саналыг авч хэлэлцээд, өдрийн 13.00 цагт Төрийн ордны Их танхимд эхлүүлэх шийдвэр гаргав.
11:00 цагт.
 УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийв. Учир нь Ерөнхий хяналтын сонсголыг эсэргүүцсэн иргэдийн олонх нь АН-ын гишүүн залуус байсан гэдгийг мэдээлсэн. Тэгвэл АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ерөнхий хяналтын сонсголыг харин ч АН-ын гишүүд санаачлан Төрийн ордонд хийх эрх зүйн орчин бүрдээд байна. Манай намын гишүүдийн зүгээс эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал байхгүй, иргэд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлсэн” гэлээ.
11:30 цагт. Сүхбаатар талбайн баруун, зүүн талын замыг хаалаа. Учир нь жагсаалд оролцож буй 17 иргэн Төрийн ордны гадна талд нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Иймд эдгээр иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэл гэмт хэрэг зөрчлөөс, урьдчилан сэргийлэх зорилгоор талбайн зүүн, баруун талын замын хөдөлгөөнийг түр хаасан юм.
12:00 цагт. Нөхцөл байдал намжив. Энэ үеэр сэтгүүлчид нүүрсний хэрэгт холбогдоод буй зарим гишүүдээс байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
 -Би 40 мянган жолооч, 2000 мэргэжилтнийг ажлын байраар хангадаг ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай, луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Өнөөдрийн байдлаар намайг хууль, хяналтын байгууллагаас шалгаагүй. Би шалгуулахад бэлэн. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагасан. Үнэн мөнийг дэнслэх ёстой гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:
 -Би бизнес эрхэлдэг, үнэн. Бүх зүйл нээлттэй, нууцгүй байх ёстой. Бүх юм нь нээлттэй байвал монголчууд зөв хөгжинө. Тиймээс бүгдээрээ нээлттэй байя. Нээлттэй сонсголдоо идэвхтэй оролцоцгооё. Хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгана гэвэл болно, би зөвшөөрнө. Нүүрсний хулгайтай холбоотой гэх 17 улстөрчийн нэр дотор миний нэр орсон. Одоогоор хууль хяналтын байгууллагаас дуудаж шалгаагүй байна. Шалгуулахад би бэлэн” гэсэн тайлбар өглөө.
12:30 цагт. Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарласан иргэдийн биед Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар үзлэг хийж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Жагсагчид нүцгэн суулт зарлаж, осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл гарсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас 30 иргэнд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нартай хамтран биед нь үзлэг хийж байна" гэлээ.
13:00 цагт: Ерөнхий хяналтын сонсгол эхлэв. Сонсголд үг хэлэхээр 59 иргэн бүртгүүлсэн талаар хуралдааныг даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг мэдээлэв. Тэрбээр "Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар нэгэнт УИХ-аас шийдвэр гаргаад иргэдийнхээ саналыг сонсохоор нээлттэй сонсгол явуулж байна. Ийм учраас иргэд болон гишүүд нь асуултаа асууж, хариултаа авч, саналаа хэлээд явчихвал яасан юм бэ. Иргэд та бүхэн чөлөөтэй ярь. Мөн гишүүдээр ч яриулъя. Иргэд, гишүүд ээлжлээд асуултаа асуугаад, үгээ хэлээд явах боломжоор нь хангая. Одоогоор сонсголд 59 иргэний нэрийг өгсөн. Гэхдээ эдгээр иргэнээр хязгаарлагдахгүй" гэв.
13:20 цагт. Сүхбаатарын талбай дээр жагсаж буй залуусын төлөөлөл шаардлагаа уншиж танилцуулав. Тэдний зүгээс улс орны асуудал яригдаж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг сонсголд оролцуулах, сонсголд оролцож буй иргэн бүрийн үгээ хэлэх эрхийг эдлүүлэхийг шаардсан юм.
14:00 цагт. Сангийн сайд Б.Жавхлан сонсголд мэдээлэл хийв. Тэрбээр “Нүүрс тойрсон хулгай гэж яриад байгаа зөрчлүүдийг таван бүлэгт хувааж авч үзсэн. Нэгдүгээрт, тээвэртэй холбоотой. Үүний цаана томоохон далд эдийн засаг бий болсон байгаа. Хоёрдугаарт, оффтейк. Гуравдугаарт, хилийн хяналтын байгууллага бүртгэлгүй, эсвэл хоосон гэж бүртгүүлсэн зөрчил. Дөрөвдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн буюу талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөвөрлөсөн зөрчил бий. Мөн АМНАТ-тай холбоотой зөрчил нэлээд яригддаг. Гэтэл АМНАТ дээр бид энэ хугацаанд харьцангуй бага алдсан. Ер нь алдаагүй гэж хэлж болно. 2014-2019 оны тогтоол, өнгөрсөн оны 174 дугаар тогтоол зэрэг дээр амны үнээс АМНАТ авч байгаагүй” гэдгийг тэрбээр онцлов.
14:30 цагт. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зорчих болон онцгой төрлийн зөвшөөрлийн бичгийн зарцуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "БНХАУ-тай зөвшилцөж, хоёр талдаа тэнцүү зөвшөөрөл олгодог. 2020 онд нийт олгосон С зөвшөөрлийн 89 хувийг, 2021 онд 95 хувийг, 2022 онд 75 хувийг ашигласан байдалтай байна. Одоо 50 мянган С зөвшөөрөл олгохоор харилцан тохиролцоод байна. Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол гарсан. Өнгөрсөн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн олгодог С зөвшөөрлийг боомтын төв олгож эхэлсэн. С зөвшөөрлийн олголтыг уурхайн компаниуд хийх шийдвэр гарсан. Үл ойлголцлын бага сага асуудал гарч байгаа, бид харилцан ойлголцож ажиллахаар ажиллаж байна. Цаашид С зөвшөөрлийн олголтыг илүү боловсронгуй болгох талаар ажиллаж байна” гэв.
15:00 цагт. Оффтейк гэрээ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийв. Тэрбээр Засгийн газрын 449 тоот тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой"-н нийт долоон гэрээг нууцаас гаргасан. Үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилт болон төлбөрийг нүүрсээр барагдуулахтай холбоотой хоёр гэрээг ил болгосон. Түүнчлэн Богдхан төмөр замын санхүүжилт болон төлбөрийг нүүрсээр барагдуулах зарим гэрээг нууцаас гаргасан. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усан хангамж шугамын хоолойн барилга угсралтын ажлын гэрээг компанийн нууцад оруулсан байсныг ил болгосон. Дээрх гэрээнд хэд хэдэн заалт оруулсан байгаа юм. Гүйцэтгэгч нь төслийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжих бөгөөд хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс нийлүүлэх гэрээний дагуу нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө гэдэг заалт оруулж өгсөн байна.
16:00 цагт. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас сэтгүүлчид нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл авлаа. Тэрбээр “Одоогоор нүүрсний хэрэгтэй холбоотойгоор БНХАУ-аас ямар нэгэн нэрс ирээгүй. 2021 оноос эрх зүйн туслалцаа авах хүсэлт хүргүүлсээр байна. Нүүрстэй холбоотой хэрэгт, хилийн тодорхой цахим бүртгэлүүдэд өөрчлөлт орсон учраас боломжгүй гэх хариу авч байсан. Одоогоор нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 хуулийн этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүн байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий. Мөн прокурорын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбоотой хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна. Мөн экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг нүүрсний хэргээр биш өөр хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээлэл байна" гэв.
16:30 цагт. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: -Нүүрсний хэрэгтэй холбогдуулж 2871 хүн гэрчээр байцаагдаж байна гэлээ. Миний хувьд гэрчээр байцаагдсан. Гэрчээр байцаагдсан хүмүүсийн хэд нь төрийн өндөр албан тушаалтан, алба хашиж байсан хүмүүс байна вэ.
Прокурор: -Мөрдөн шалгах ажиллагааны явцад төрийн өндөр албан тушаалтан найман хүнээс гэрчээр мэдүүлэг авсан.
17:00 цагт. Жагсагчдын төлөөлөл: -Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлах том, том акулуудыг зарлахыг шаардаж байгаа. Акулууд чинь хаана байгаа юм бэ. Хулгайч нарт ялыг өгөөд, хөрөнгийг хураахыг иргэд хүсэж байна. Энэ асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа хариуллаа. Тэрбээр “Зарласан 17 хүнийг шалгах ажил эхэлж байна. Одоогоор нийт 3000 орчим хүн байцааж, 70 объектод нэгжлэг хийж, 34 үл хөдлөх хөрөнгийг битүүмжиллээ. Цаашдаа энэ тоо хэд хүрэхийг мэдэхгүй. Иргэд шуурхай ажиллахыг шаардаж байна. Тиймээс бид нүүрсний хэргийг шуурхай шалгаж, ямар нэг этгээдэд давуу байдал олгож, ял завшуулахгүйгээр ажиллах болно. Асуудлыг шалгаад хүмүүсийг яллагдагчаар татъя гэдэг саналаа прокурорт өгнө. Нэр холбогдсон гишүүдийг дуудаж байцаасан. Одоо нотолгооны ажил явагдаж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд, хилийн хориг тавих асуудлыг мөрдөгч, прокурор бие даан шийдвэрлэнэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гурван асуудалд тайлбар авсан. Гурван асуудал нууц учраас ярих боломжгүй. Хилийн хоригийн тухайд мөрдөгч дүгнэлт хийж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг шийднэ. Мөн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нарыг гэрчээр дуудаж тайлбар мэдүүлэг авлаа. Цаашдаа шалгах шаардлагатай хэнийг ч үлдээхгүй, хэнийг ч завшуулахгүй, хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд ихэвчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн холбогдолтой хүмүүс байна. УИХ-ын гишүүн байхгүй” гэв.
17:30 цагт. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван мэдээлэл хийв. Тэрбээр “Нүүрсний асуудлыг тойрсон маргаанууд гарч байна. Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онуудад дотоод хяналт шалгалтуудыг зохион байгуулсан. Манай байгууллагаас үйл ажиллагаатай холбоотой дотоод хяналт шалгалтын үр дүнд мэдээ баримтуудыг цуглуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа. Мөн "Тавантолгой" ХК экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоон хэмжээ тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээсээ нэг сая тонн нүүрс илүү экспортолсон. Үндсэндээ гэрээнд тусгасан нүүрснээс илүү сая тонн нүүрс экспортолсон гэсэн үг. Манай байгууллагаас Гашуунсухайтад ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч хоёр албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа. Гурван удаагийн шалгалтаар хуулийнхан шалгаж байна гэлээ. Ийнхүү дугаар шилжих мөчид Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 248 (6980) |
| Ерөнхий хяналтын сонсголын эргэн тойронд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
|
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна. »»
|
|
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
|
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас »»
|
|
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа 09:24 Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
|
Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог »»
|
|
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
|
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг »»
|
|
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
|
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор »»
|
|
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
|
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн »»
|
|
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
|
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ. »»
|
|
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, »»
|
|
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Газартай холбоотой хүсэлтийг 15 хоногийн дотор шийдвэрлэнэ 10:07 “Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч,
|
“Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч, »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Нийслэлд өнөөдөр -14 хэм байна 09:56 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
|
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Монгол улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ 09:52 Tourism-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын World Tourism Barometer тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс
|
Tourism-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын World Tourism Barometer тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс »»
|
|
Онцгой албан татварын тэмдэгтүүдийг хилээр нэвтрүүлэхийг завдав 09:48 Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн байцаагч Отгонбаяр болон улсын байцаагч Баярцогт нар нь 2026 оны 01 дүгээр
|
Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн байцаагч Отгонбаяр болон улсын байцаагч Баярцогт нар нь 2026 оны 01 дүгээр »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой журмыг шинэчлэнэ 09:41 Улсын Их Хурлын дарга Н.Учралаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Эрчим хүчний
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Эрчим хүчний »»
|
|
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Пунцагийн Золзаяа сонгогдлоо 09:36 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг
|
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 09:33 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.29-2026.01.04/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 20 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.29-2026.01.04/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 20 суманд аюулт »»
|
|
Нууц камер суурилуулж иргэдийн мэдээллийг цуглуулж байсан хүмүүсийг шалгаж эхлэв 09:31 Тэдэнд Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны,
|
Тэдэнд Эрүүгийн хуулийн 13.8-4 дэх хэсгийн “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, »»
|
|
Зудын урьдчилсан төлөв 09:28 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялалд 500 орчим хүн оролцжээ 16:05 УБТЗ”-ын Аялал жуулчлалын төвөөс зохион байгуулдаг шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялал 26 дахь жилдээ
|
УБТЗ”-ын Аялал жуулчлалын төвөөс зохион байгуулдаг шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялал 26 дахь жилдээ »»
|
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх »»
|
|
Трамп-Зеленскийн уулзалтаас тодорхой үр дүн гарсангүй 14:33 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч »»
|
|
Шуурганы улмаас АНУ-д олон зуун нислэг цуцлагджээ 10:18 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|