 |
|
 |
|
Шинэ цагийн хамжлагын нийгэмд бид өнөөдөр амь зууж байна |
|
|
 |
|
 |
Шинэ цагийн хамжлагын нийгэмд бид өнөөдөр амь зууж байна
2023-03-02Монголчууд хамжлагын хар дөнгөнөөсөө салаад яг 100 жил болж байна. 1921 оноос эхлэн шат дараалсан үйл явдлуудын үр дүнд бид хамжлага хэмээх 
хоцрогдлоос ангижирч, дундад эриний балар харанхуй зуунаас XX зуунд дэвшин орох цаг үеийнхээ хөгжилтэй хөл нийлсэн том алхмыг социалист нийгмийн үр дүнд хийж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
1911 оны үйл явдлыг эрх чөлөөний хувьсгал хэмээн эндүүрэгсдийн тоо өдрөөс өдөрт өсөх төлөвтэй. Ингэж ойлгодог залууст ганцхан зүйлийг сануулъя. 1911 оны үйл явдал бол Монголчууд тусгаар тогтнолоо анх дэлхий нийтэд зарласан явдал байсан гэвэл үнэнд илүү нийцэх болов уу. Түүнийг маань харамсалтай нь түвдүүдээс өөр хэн ч тоогоогүй. Тухайн явдлаас хойш дөрөвхөн жилийн дараа 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрээр энэ тусгаар тогтнолыг маань үгүй болгочихсон. Дараа нь 1919 онд манай ноёдын өөрсдийнх нь хүсэлтээр Хятад цэрэг зэвсэглэн орж ирээд бүр нухчин дарсан энэ тэр гээд яриад байвал зөндөө их юм бий. Харамсалтай нь эдгээр үйл явдлуудыг манай улс төржсөн түүхчид дурсах ч үгүй явсаар шинэ зуунтай золгосон билээ.
Хамжлагат ёс гэж юу яриад байгаа юм болоо гэвэл хүн амын тодорхой хэсэг нь ямар ч эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй, эзэд нь тэдний хүч хөдөлмөрийг нь сорон мөлждөг, эздийн уур хүрсэн үедээ зодож занчиж, хүчирхийлж, хамжлагаас оргож зугатаасан ч очих газаргүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу орчлонд аж төрөх ёсыг хэлдэг юм болов уу. Барууныханд бөөн бөөнөөрөө гинжлүүлж, адгуус аятай зарагдаж явсан Африкийн хар боолуудаас зарим талаараа арай л дээр юмуу даа.
17-р зууны дундаас Англид хөрөнгөтний хувьсгал гарснаар Европад дахин сэргэлтийн эрин өрнөж, харин хамжлагат ёстойгоо зууралдан үлдсэн мань мэт нь олны хөлөөс холын хол хоцрогдон гээгдсэн байдаг. XX зууны хамгийн том үйл явдал бол хүн төрөлхтөн хамжлагат ёс, боол болон колонийн нийгмээс салсан явдал.
Манайд ноёрхож байсан хамжлагын үеийн хуулинд “5 үхрээс дээш мал бүхий айл, 20 хонь бүрт 1 хонь, 2 үхэр бүхий хүнээс 6 тогоо амуу ав” гэх мэтээр зааж өгсөн байдаг юм билээ. Энэ хууль яаж хэрэгждэг байсныг Ц.Дамдинсүрэн гуайн зохиолоор хийсэн “Гологдсон хүүхэн” киноноос бид харсан даа. Мөн зарим хошууны ноёд хятад худалдаачдад ихээхэн өр тавьж тансаглачихаад, түүнийгээ хамжлагын албатуудаасаа гаргуулдаг байсныг эсэргүүцсэн ард Аюушийн “Цэцэг нуурынхны” хөдөлгөөн байна. Хамжлагын эздэд ээлж халаа гэж байхгүй, хамжлагууд нь эзэндээ хичнээн дургүй байлаа ч юу өөрчилж чаддаггүй байсан. Харин ардын засаг тогтсон 1923 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Монголын олон засаг ба засаг бус ван гүнгийн эрх хэмжээний дүрэм” баталснаар хамжлагат ёсыг халах эрх зүйн орчин бүрэлдсэн юм билээ. Гэвч энэ шийдвэрийг ямар ч татвар гувчуур өгдөггүй байсан эрх ямбатнууд мэдээж эсэргүүцсэн.
Нөгөө талаас хамжлагат ёсыг үзэн ядаж, өширхсөн баахан залуус дарлалын дөнгөнөөсөө мултарсандаа хөөрөн “Бошгыг халах” эвлэл буюу бидний үеийхний сайн мэдэх МХЗЭ-д элсэн орцгоож, эр эмгүй үс гэзгээ тайруулан дөнгөж бүрэлдэн тогтож байсан шинэ засгийн мундрыг нь хутгаж байлаа. Яагаав нөгөө “Тунгалаг Тамир” кинон дээр согтуу Галсан Итгэлт баян дээр давхиж ирээд “Чи муу намайг дарлаж байсан” хэмээн шүлс амаа үсчүүлэн агсам тавьж байдаг даа. Уг нь Итгэлт мэтийн баячуудын “буянд” Ням гуай, Галсан, Дулам, Эрдэнэ, Долгор мэтийн хамжлага ардууд Монголд мянга мянгаараа зуу зууныг дамжин амьдарч байлаа.
Хамжлагат ёсыг халсны дараа Коминтернийхний заавраар хийсэн засаг захиргааны шинэчлэл гэгч нь Монголчуудын хувьд их задаргааг авчирсан байдаг. Уг зааврын дагуу 1923 онд тэр үед байсан 80 хошууг жижиглэн 600 гаруй сум, 2000 гаран баг болгосон ба халх дөрвөн аймаг, 2 хязгаарыг таван аймаг болгоод, хуучин нэрүүдийг нь өөрчилж, Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Сайн ноён ханыг Цэцэрлэг мандал уул аймаг, Сэцэн ханыг Хан Хэнтий уулын аймаг, Засагт ханыг Хан Тайшир уулын аймаг, Дөрвөд хоёр аймгийг Ховдын хязгаартай нийлүүлж Чандмань уулын аймаг гэхээр болж байжээ. Энэ зун 100 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэхээр тал тал тийшээ хандивын эрэлд мордох аймаг сумдын засаг ноёдын сэтгэл одооноос гэгэлзэж л байгаа.
1924 оны анхны үндсэн хуулийн дагуу хуучин хамжлага, зарц байсан ардууд ихэс ноёдын адил засаг мэдэлцэх эрхтэй болж, хошуу, аймгийн чуулган буюу одоогийнхоор ИТХ-ыг бүрдүүлсэнийг бид “Тунгалаг тамир” кинон дээр харсан даа. Нэгдэлжих хөдөлгөөн ялснаар Монголд бие биенээ зарцлан амьдардаг байсан тогтолцоо яаж нуран унасныг Удвал гуайн зохиол “Хүргэн хүү” кино ч сайхан дүрсэлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр МАН, АН гэлтгүй улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн буурал түүхийн тоосонд хоцрогдож гээгдсэн хамжлагат ёсыг дахин сэргээж байна аа. Нам гэдэг бүлэглэл улс төрийн сонгодог утгаа аль хэдий нь алджээ.
Төрийн өндөрлөгт гарахын тулд төсвийн мөнгийг ёстой нэг баруун солгойгүй цацна. Ингэснээр нийгмийн дотор баян ядуугийн ялгаа улам ихэсч, дээдэс нь доодуулаа хүний зэрэгт үл үзэх үзэл бий болов. Ямартаа л “улныхан” гэдэг нэр томьёо гарч байхав.
Нөгөө талаас доодос нь дээдсээ үзэн ядах, хандлага улам хүчээ аваад байгаагийн учир цондонг нягтлан үзвэл:
Нэгдүгээрт. Тэгш ёсны хүмүүжилтэй нэг нь нийтийн төлөө гэсэн үзлээр хүмүүжсэн бидний үр хүүхэд өнөөдөр нийтээрээ хөрөнгө мөнгийг шүтсэн амьдралын хэв маяг руу эргэлт буцалтгүй шилжчихлээ. Шинэ маягийн хамжлагын энэ нийгэмд хүмүүс нэг нэгийгээ хайрлах нь бүү хэл ичих татах, нэр хүндээ хайрлах, эртний нандин ёс заншлаа тун хурдан гээж байна. “Хүн нэрээ, тогос өдөө”, “Нэр хугарахаар яс хугар” гээд хэлбэл одоогийн залуус хөх инээд нь хүрэх байх л даа.
Хоёрдугаарт. Шударга ёсны наад захын хэм хэмжээ алдагдаж, хууль шүүх хэв журам сахиулагчид нь эрх мэдэл, хөрөнгөтэй хамжлагын ноёдын талд улаан цайм үйлчилдэг болов. Тэдний үйл ажиллагаа иргэдийн хяналтаас гарч, ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэцгээж байна. Хууль шүүхээс ангид оршдог “халдашгүй дархан эрхтнүүд” ч хаа сайгүй бий болов. Ерэн оны хувьсгалаар биднийг гошгоруулж байсан шударга ардчилсан биш шуналтнуудын үүсгэсэн хамжлагат төрийн тогтолцоо нэгэнт бий болжээ гэхэд нэг их хилсдэхгүй байх.
Гуравдугаарт. Төрийн өндөрлөгийг шинэ үеийн хөрөнгөтнүүд зүү орох зайгүй болтол чигжжээ. Түрүүч нь бүр үр хүүхдүүддээ төрийн суудлаа өвлүүлээд эхэлчихсэн байна. Албаны эрх мэдлээ аминыхаа хөрөнгийг арвижуулах арга зам болгох явдал өдрөөс өдөр ирэх тусам гаарч, бүр улаан цаймдаа орсныг саяын нүүрсний хулгайгаар бид харлаа. Концесс ч гэнэ үү оптек ч гэнэ үү ухаарч ойлгох нь бүү хэл хэлэхэд хэл халтирмаар хачин хачин нэртэй гэрээ хэлцлүүд нууцын түвшинд явагдаж, хамжлагат төрийн ноёдууд эх орны маань өнгөтэй өөдтэй бүхнийг хамж шимэн хайр найргүй, бөөн бөөнөөр нь хусдаг болжээ.
Нам гэгдэх эх захгүй эрх мэдэлтэй шинэ үеийн хамжлагын эзэд хөрөнгөтний эвслүүд төрийн эрх мэдлийн төлөө галзуу ноход мэт уралцдаг болов. Энэ нохдууд наанаа том том намын нэртэй боловч, цаанаа бүгд түрийвч нэгтэй новшнууд.
Намын далбаан дор хэн нэг эрх мэдэлтнийг дагаж, Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдгээр чухам “хөлийнх нь өсгийнөөс хүзүүнийх нь хонхор хүртэл юутай хүүтэй нь” долоож байж баялагаас бага ч болов хүртэх гэсэн адгийн муухай хүсэл эрмэлзэл залуусын дунд түгээмэл болж байгаа нь алсдаа арчаад арчаад арилахгүй асар том гамшиг болно.
Ард олныг утсан хүүхэлдэй гэж хардаг, тэднийг хамжлагынхаа харьяанд байлгах сонирхол нэлэнхүйдээ хавтгайрч, хот, аймаг сумдын хурган дарга нарын хооронд чухам алалдаан болж байна. Хэдэн жилийн өмнө нэгэн яамныхан албан тушаалын төлөө бие биенээ олны нүдэн дээр балбаж байгаад амийг нь бүрэлгэсэн.
Өнөөдөр хамжлагын эзэд нийгмийн баялагийг луйвардан дээрэмдэж, эрх мэдэл, авилга хоёр нэг зоосны хоёр тал болсон байна.
Арилжааны банкнууд дахь хадгаламжийн 90 хувийг хүн амын 3-5 % эзэмшдэг гэсэн судалгаа ч байдаг. Гадаадад байршуулсан тэдний оффшор данс руу манай дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин их баялаг урсан орж, эдийн засгийн хямралын хамаг ачааллыг нийгмийн үнэмлэхүй олонхи болсон дунд болон доод давхаргынхан үүрч байна.
Хөрөнгөлөг эрх мэдэлтнүүд эдийн засгийн хямрал бүрийг овжин ашиглана. Нийтийг айлган сүрдүүлж байгаад ковидоос ч хүртэл ашиг хүртэнэ. Ард олны ашиг орлогыг нэмэгдүүлж байх ёстой нүүрс, төмөр, алт, жонш гээд газрын баялаг хамжлагын эздийн гарт аль хэдий нь гулсаад орчихсон. Жирийн иргэд болгон татвар төлдөг байхад хамжлагын эзэд “өршөөлийн хууль” гаргаж, хамжлагын компаниудаа татвараас чөлөөлж байсан нь Монголын буурал түүхэнд арилшгүй хар толбо болон үлдсэн. Хэрэг хуучирдаггүй, хэрээ цайдаггүй гэдэг дээ. Бадарчин баярлах болоогүй ээ, хэзээ нэгэн цагт энэ булай хэрэг алсдаа сөхөгдөж л таараа.
Хамжлагын төр түмэн олныг эв нэгдэлгүй талжсан, утсан хүүхэлдэй болгон байлгах сонирхол улс төрийн бодлогын хүрээнд явагдаад байгааг мэдэж анзаарч байгаа хүн бидний дунд олон байгаа ч, “төрийн төлөө оготно боож үхэв” гэж амиа хоохолцгоон өөрсдөө л болж байвал өндөг мэт дуугүй явдаг болсон байна. Бидэнд солонгосчууд шиг эв нэгдэл даанч алга.
Дахин хэлэхэд хэвлийдээ агуулсан их эрдэнэсээрээ юутай ч зүйрлэшгүй эх орны маань их баялаг цөөн тооны улс төр, эдийн засгийн хамжлагын эздийн халаасыг түнтийлгэж, хулгайлсан тэр их мөнгө гадагшаа урсан “оффшор” бүсэд дэлхийн баячуудын банкинд түгжиж байгаа нь даанч харамсалтай юм аа. Мөнгөө хураалгачихсан, төмсгөө базуулчихсан, хамжлагын удирдагчид хүссэн ч хүсээгүй ч гаднын хөрөнгөтнүүдийн утсан хүүхэлдэй болж, улс орноо нохойн зам руу аажмаар оруулж байгааг бид анзаарахгүй байна гэж үү?
Ийм л шинэ цагийн зүсээ хувилгасан хамжлагын нийгэмд бид өнөөдөр амь зууж байна. Арай л Африкийн боолчуудын араас орж, эздийнхээ хатгаасаар зэвсэг агсан хоорондоо байлдаад эхлэхгүй байгаа даа, бүү үзэгд
Ш.Пүрэвсүрэн
|
Шинэ цагийн хамжлагын нийгэмд бид өнөөдөр амь зууж байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д ЗГ-т орж ажиллах санал хүргүүлжээ 19:42 ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах
|
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах »»
|
|
Financial Review: Монгол "Рио Тинто"-гийн зэсийн уурхайд инженерийн томоохон өөрчлөлт хийхэд хүргэлээ 19:40 “Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
|
“Financial Review” агентлагт нийтлэгдсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна. »»
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
УБЦТС: Заасан байршлуудад хуваарийн дагуу сар дуустал цахилгаан хязгаарлана 17:42 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана.
|
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас маргааш /2025.06.16/ засвар хийх байршил, хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу дараах таван дүүргийн зарим хороодод, тодорхой цагт цахилгаан хязгаарлана. »»
|
|
ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно 17:28 Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
|
Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. »»
|
|
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 17:13 Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас
|
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас »»
|
|
УБТЗ-ын вагонууд маш олон жилийн насжилттай, хугацаа нь дуусаж, засварын хугацаа нь болжээ 16:51 Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр
|
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр »»
|
|
Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ 16:50 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 15 /CNN/. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын »»
|
|
"Шилдэг ахлагч" анхны хүндэт тэмдэг гардуулах ажиллагаа боллоо 15:58 Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл,
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2020 оны А/55 дугаар тушаалыг үндэслэн салбартаа идэвх зүтгэл, »»
|
|
Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно 15:41 “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
|
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. »»
|
|
Дорнод аймгийн залуу боксчид олон улсын хүүхдийн наадамд 1 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо 15:26 Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок
|
Дасгалжуулагч Г.Ганбат: Дорнод аймгийн залуу боксчид 2025 оны 6 сарын 11-15-ны хооронд Чита хотын Самородок »»
|
|
Элсний нүүдлийг үр дүнтэй "зогсоожээ" 15:15 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошуу нь Шар мөрөн болон Нигун голын уулзварт, Хорчины элсний баруун »»
|
|
Шадар сайд САмарсайхан морьт харваачдад хурдан удмын хоёр адуу бэлэглэлээ 15:09 Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж,
|
Морьт харвааны багш Н.Алтанхуяг: Монгол Төрийн наадмын нээлтэд 8 жил дараалан оролцож түмэн олноо баясгаж, »»
|
|
Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна 15:48 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК 14:16 Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл,
|
Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, »»
|
|
"Нэг улс нэг стандарт" хөтөлбөр хэрэгжүүлнэ 13:22 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.
|
Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ. »»
|
|
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 13:19 Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч,
|
Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, »»
|
|
Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани 11:15 Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт,
|
Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, »»
|
|
Дорнод аймгийн 31 багш орон сууцны урьдчилгаанд 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа 10:27 “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна.
|
“Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна. »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ 09:26 2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан
|
2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан »»
|
|
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ 09:22 Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан.
|
Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. »»
|
|
Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай 09:20 Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг
|
Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон 08:57 Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.
|
Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа. »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 16:53 Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн.
|
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ 13:39 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын »»
|
|
12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ 11:42 Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс
|
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ 11:40 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны
|
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны »»
|
|
Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа 10:16 Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна.
|
Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. »»
|
|
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ 10:03 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн
|
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна 08:44 Увс аймаг:
|
|
|
"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа 08:35 "BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн
|
"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн »»
|
|
"Өргөө-2" кино театрыг нүүлгэх шүүхийн шийдвэр гарчээ 16:06 Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч
|
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч »»
|
|
Морьт харвааны 18 морийг хулгайлжээ 15:37 Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус
|
Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус »»
|
|
Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана 14:47 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11:39 Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр
|
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр »»
|
|
Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд 11:24 Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан
|
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан »»
|
|
"Улаанбаатар биенналь 2025"-ын хүрээнд "Туургатан" орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ 11:22 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025”
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” »»
|
|
Ходоод яагаад өвддөг тухайд 11:15 Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй
|
Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй »»
|
|
Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү 11:14 Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт
|
Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт »»
|
|
Асашёорюү: Би идсэн тогоо руугаа нулимахгүй 10:07 Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ.
|
Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ. »»
|
|
А.Н.Евсиков: "ДЦС-3"-ын турбин агрегатыг хамгийн богино хугацаанд нийлүүлж, ашиглалтад оруулах боломжтой 09:59 ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
|
ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж үзэв 18:53 Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын
|
Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын »»
|
|
"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна 18:46 ..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл
|
..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл »»
|
|
Энэ сарын 18-нд эхлэх элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ 16:23 2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ.
|
2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. »»
|
|
|
Трамп Иранд урьд өмнө хэзээ ч байгаагүй цохилт өгнө гэжээ 19:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Америкийн объектуудад халдсан тохиолдолд цэргийн хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. »»
|
|
Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна 17:17 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү? 09:21 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын
|
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын »»
|
|
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ 09:00 НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт
|
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт »»
|
|
Яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цор ганц сонголт гэжээ 10:01 Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа
|
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа »»
|
|
Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ 08:48 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч »»
|
|
Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй 15:18 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани »»
|
|
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан 10:55 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв. »»
|
|
Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав 12:44 Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын
|
Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын »»
|
|
ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ 10:05 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. »»
|
|
Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа 09:01 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. »»
|
|
И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө 08:52 Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч
|
Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч »»
|
|
Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ 17:23 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|