 |
|
 |
|
Дэлхий дахинаа баримтлах Шинэ Журам бол Дайн дажингүй, энх амгалан дэлхий ертөнц |
|
|
 |
|
 |
Дэлхий дахинаа баримтлах Шинэ Журам бол Дайн дажингүй, энх амгалан дэлхий ертөнц
2023-03-24Евро Азийн эдийн засгийн 26 дугаар чуулга уулзалт Турк улсын Истанбул хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 
Дэлхийн 44 орны улс төр бизнесийн нөлөө бүхий төлөөлөгчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон энэхүү чуулганд манай улсаас гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож үг хэлсэн юм. Бүгд Найрамдах Турк улсын ерөнхийлөгч Т.Эрдагон тус улсад болсон байгалийн гамшигт үйл явдлын улмаас оролцож амжаагүй боловч чуулганы нээлтэд зориулан мэндчилгээ илгээсэн юм.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулганыг Туркт төвтэй олон улсын “Мармара групп сан” байгууллагаас зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд эдийн засгийн асуудлаас гадна дэлхий нийтийн гол асуудал болсон энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвээр төлөөлөгчид илтгэл тавьсан юм.Тус сангийн ерөнхийлөгч Аккан Сувер хэлсэн үгэндээ “Эдийн засгийн форум гэдэг мөнгөний тухай яриа биш юм. Энэ бол бидний бүтээлч, шинэ санаа, зөв үзэл санааг дэлгэрүүлэхийн төлөө юм. Дэгш бус байдал дэлхий дахины хувьд томоохон асуудал болон хувирлаа. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын ганцхан хувь нь нийт баялгийн 38 хувийг эзэмшиж байна. Энэ бол бидний анхаарал хандуулах бас нэг томоохон асуудал юм” хэмээн онцолсон.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус уулзалтад оролцох үеэр хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэж байна.
Ноёд, хатагтай нар аа,
Эрхэм хүндэт анд нөхөд өө,
Юуны түрүүн биднийг халуун дотноор хүлээн авсан Мармара сан болон тус Сангийн тэргүүн, Доктор Аккан Сүвер танд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ер бусын чухал цаг үед болж байгаа “Евразийн Дээд хэмжээний уулзалт” өнөөдөр дэлхий дахинд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт найдаж байна. Турк Улсад болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Дэлхий нийт, тэр дундаа Монгол Улс энэхүү эмгэнэлт мэдээг цочирдон хүлээн авч, анд нөхдийн гар сунгаж, тусламж үзүүлэх санал тавьсныг турк нөхөд маань найрсгаар хүлээн авсан билээ.
Монголчууд бидний хувьд эрэн хайх, аврах багаа газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн гамшгийн бүсэд илгээх нь хүн ёсны хувьд нэр төрийн хэрэг байсан бөгөөд манай эрэн хайх, аврах багийнхан сургуультай нохдынхоо хамт олон хүний амийг аварсан тухай мэдээг хүлээж аваад баярлаж, бас бахархаж байлаа.
Хэдийгээр нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирсан ч Турк Улс, Туркийн ард түмэн бол аливаа зовлон бэрхшээлийг даван туулж улам хүчирхэгжих хүч чадалтай, тэсвэр хатуужилтай улс орон, ард түмэн мөн гэдгийг бид сайн мэднэ. Та бүхэн энэ их зориг хатуужлаа баялаг түүхийнхээ олон цаг үед илтгэн баталсан бөгөөд энэ удаад ч мөн адил нотлон харуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй орчин үеийн Турк Улс дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг нөлөө бүхий улс орнуудын нэг болтлоо өсөн хөгжсөн нь ялангуяа өнгөрсөн жил тод томруун харагдсан билээ.
Дэлхийн хамгийн алдартай турк хүмүүсийн нэг Мустафа Кемал Ататюрк орчин үеийн Турк Улсын амжилтын бат бэх үндэс суурийг тавьсан билээ. Алдар суугаа түүхэнд мөнхөлсөн хүмүүсийн амьдралын ололт амжилт болон тэдгээрийн түүхэн нөхцлийн учир шалтгааны талаар эргэцүүлэн бодоход энгийн атлаа тэр болгон анзаарагддаггүй зүйлс ажиглагддаг.
Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал учир шалтгаан нь тэд бүхий амьдралынхаа зорилгыг бусдын сайн сайхны төлөө, нийт ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэхэд оршино хэмээн тодорхойлдогт байгаа юм. Үүнээс дутуугүй чухал ач холбогдолтой учир шалтгаан бол тэд амь амьдралаа бусдын сайн сайхны төлөө зориулан зүтгэхдээ ихээхэн баяр баясгалантай байдагт оршино. Бусдын сайн сайхны төлөө зүтгэхийгээ баяр баясгалан хэмээн хүлээж авдаг хүмүүсийн хувьд энэхүү зүтгэл нь хүнд хүчир ачаа дарамт бус харин урам зориг, онгодыг нь өдөөн сэргээсэн үйл хэрэг болдог байна. Тэгвэл Мустафа Кемал Ататюрк бол чухамхүү бусдын сайн сайхны төлөө амь амьдралаа бүрэн зориулж, зүтгэх тусмаа улам эрч хүчтэй болсон, урам зориг, онгод дүүрэн хүн байсан юм.
Хоёрдугаарт, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулна гэдэг бол аливааг хойшлуулахгүй байна, цаг хугацаатай уралдана гэсэн үг юм. Хүний хамгийн том алдаа бол ямар нэгэн шалтаг тоочин бултаж аливаа зүйлийг хойшлуулах явдал мөн билээ. Гэтэл хүний амьдрал асар богино байдаг. Гэсэн хэдий ч түүний сайн нь амьдрал өөрөө боломж бололцоо, завшаан бүхий мөчүүдээр дүүрэн байдаг. Хүний амьдралын нэгэн чухал дүрэм бий. Энэ дүрэм өдөр бүр ямар нэгэн боломж, ямар нэгэн завшаан заавал тохионо, харин хийж гүйцэтгэхээ хойшлуулвал тэр сайхан боломж, завшааныг алдана хэмээн өгүүлнэ. Нөгөө талаар хэрэв боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадвал төсөөлөхийн аргагүй гайхамшгийг бүтээж чадах шидтэн болж хувирна. Тийм ээ, Мустафа Кемал Ататюрк бол шидтэн байсан. Түүний ид шидийн энгийн нууц тэрээр сайхан цаг ирэхийг хүлээж хойшлуулалгүйгээр бусдын сайн сайхны төлөө зүтгэх зорилгоо тууштай хэрэгжүүлдэг ажил хэрэгч хүн байсанд, эх орон, ард түмэндээ өөрийн гараар сайн сайхан цагийг авчрах, илүү сайхан амьдралыг бүтээхийн тулд өдөр бүр зүтгэж, боломж бүрийг ашигладаг байсанд оршино.
Өдөр бүр хүн болгонд олдож байгаа боломж бололцоо, агшиныг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг хүн бусдад их азтан мэт харагддаг. Тэгвэл бусдын сайн сайхны төлөө зүтгэх сайхан сэтгэл бүхий үйл хэргийг болон өөрийгөө эгэл жирийн ард иргэдийн салшгүй хэсэг мөн хэмээн мэдрэх тэр нинжин сэтгэлтэй байх эр зоригийг аз хийморь байнга дагалдаж байдаг билээ.
Тэгэхээр Мустафа Кемал Ататюрк бол хүчирхэг оюун ухаан, нинжин зүрх сэтгэлтэй эр зоригтон байсан бөгөөд ийм учир тэрээр Туркийн ард түмний салшгүй хэсэг мөн гэж тооцогдох учиртай. Тийм ээ, ийм учир тэрээр агуу их азтан байжээ. Мустафа Кемал Ататюрк бол Туркийн ард түмний бодит илэрхийлэл, төлөөлөл байсан, одоо ч байгаа хэвээр байна. Түүний нэгэн адил Туркийн ард түмэн бусдын сайн сайхны болон бие биеийнхээ сайн сайхны төлөө зүтгэх нь хувь заяа мөн хэмээн үздэг билээ. Туркийн ард түмэн бусдын сайн сайхны төлөө зүтгэх үйл хэргээ мөн адил баяр баясгалантай гүйцэлдүүлдэг. Туркийн ард түмэн бол онгод нь сэрсэн ард түмэн мөн бөгөөд аливааг хойш тавьдаггүй, амьдрал өдөр тутам олгодог боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чаддаг ард түмэн мөн. Туркийн ард түмэн бол бодит үйл хэргийг бүтээгч ард түмэн юм, тэд бол орчин үеийн Турк Улсыг яг энэ цаг үед, яг энэ газар шороон дээр бүтээн босгож байгаа шидтэнгүүд мөн билээ.
Туркийн ард түмэн бол яахын аргагүй азтангууд мөн. Учир нь аз хийморь тэдэнд байгаа итгэл төгс урагш тэмүүлэх цэцэн оюун ухаан, бусдын зовлон, тулгамдсан асуудлыг мэдрэх өрөвч зөөлөн сэтгэлийг дагалдаж байдаг билээ.
Чухам ийм учраас Туркийн ард түмэн өнөөдрийн зовлон, бэрхшээлийг даван туулж улам хүчирхэгжин босч ирнэ гэдэгт би даян дэлхийн олон түмний нэгэн адил гүн бат итгэж байна. Энэ завшааныг ашиглан Түрэгийн Хаант Улсын хаадын зөвлөх асан цэцэн Тоньюкукийн үлдээсэн мэргэн үгсийг та бүхэнтэй хуваалцая. Мэргэн сайдын бичээс бүхий, арван гурван зууныг дамжсан гэрэлт хөшөө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, Туул голын ай сав газар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бий. Уг бичээст: “Элтериш хаан ба мэргэн Тоньюкук борви бохиролгүй зүтгэсний учир Капаган ба нэгдсэн Түрэгийн ард түмэн цэцэглэн хөгжиж, өдгөөгийн Түрэгийн Билгэ хаан нэгдсэн Түрэгийн ард түмэн ба Огусын ард түмний сайн сайхны төлөө хаан суулаа” гэсэн байдаг.

Туркийн ард түмэн бол хөдөлмөрч, бүтээлч ард түмэн мөн гэдгийг хүн бүр мэднэ. Нэгдсэн Туркийн ард түмэн өвөг дээдсийнхээ нэгэн адил өнөөдрийн бэрхшээлийг даван туулж, цэцэглэн хөгжинө гэдэгт гүн бат итгэлтэй байгаагаа дахин давтан хэлье. Монгол Улсын Туул голын ай сав нутагт зуун зуун жилийн турш сүндэрлэн зогсох гэрэлт хөшөөн дээр түрэг хэлээр бичсэн бичээс та биднийг манай хоёр ард түмний өвөг дээдэс нэг газар нутаг дээр хөрш зэргэлдээ оршин амьдарч байсан тэр он цаг руу эргэн аваачиж байна. Монгол хэлэнд “Нөхрийн хуучин нь дээр, дээлийн шинэ нь сайн” гэсэн мэргэн үг байдаг.
Манай хоёр ард түмний түүх нягт нарийн холбоотой учир өнөөдөр тэр их түүхийн аль нь чухамхүү Монголынх, аль нь яг Түрэгийнх гэдгийг баттай зааглан ялгах боломжгүй ээ. Та бид хоорондоо харилцаж нэг нэгэндээ нөлөөлснөөр нэг нэгийнхээ төлөвшихөд, ялангуяа хоёр ард түмний өвөрмөц дүр төрх бүрэлдэхэд, улмаар хувь заяа нь тодроход ихээхэн ач тус болсон байна.
Өнөөдөр дэлхий дахинд тулгарч байгаа ээдрээтэй хүнд цаг үед хуучин андууд улам ойртон дотносч, хямралын цаг хугацаанд бие биедээ туслах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтдаа зүтгэх шаардлагатай байна. Япончууд, солонгосчууд, монголчууд, Түрэгийн ард түмнүүд асар өргөн утгаар нь ойлговол, нарийн цогцоор нь мэдэрвэл нэг соёлтой гэж зарим эрдэмтэн үздэг. Энэхүү соёлын өлгий нутаг бол Алтайн уулс мөн билээ. Алтайн уулсыг хүрээлэн амьдарч байсан та бидний өвөг дээдэс Мөнх Хөх Тэнгэрийг өдөр тутмын амьдралд нь, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслан дэмнэдэг хэмээн итгэн сүсэглэдэг байжээ. Харин хувь заяаныхаа эзэн бид өөрсдөө мөн гэдгээ, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг ухамсарлан таньсан өнөө цагийн та бид хувь заяагаа өөрсдөө бүтээнэ.
Соёлын хувьд ойр дотно, түүхийн нягт нарийн сэжмээр холбогдсон улс орнуудын ард түмнүүд энэхүү хямралын хүнд хэцүү цаг үед улам ойртон түншлэх, нэг нэгэндээ тулах тулгуур, түших багана болох хэрэгтэй.
Ийм учраас бидний урт түүх, баялаг соёлоос улбаалан гарч ирэх сайхан санаа бол Япон, Солонгос, Монгол, Түрэгийн улсууд “Алтайн Түншлэлийн Санаачлага”-ыг сэдэн хэрэгжүүлэх явдал мөн гэж үзэж байна. Энэхүү санаачлага ихээхэн ирээдүйтэй бөгөөд уг түншлэл дайн дажин, цар тахал, хоол хүнсний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг болон техник технологийн тэгш бус байдалд нэрвэгдээд буй дэлхий дахинд энх амгалан, хөгжил дэвшил авчрах сайн үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр янз бүрийн хямралууд гүн гүнзгий байгаагийн учир шалтгаан та бид зөвхөн өөр өөрийн явцуу ашиг сонирхлын хойноос улайран хөөцөлддөг хэт энгийн ертөнцөд амьдарч байгаад оршино. Үнэн хэрэгтээ өнөөдрийн дэлхий дахин бол нарийн цогц ертөнц мөн билээ. Энэ байдал улс орнууд болон ард түмнүүдийн хоорондын харилцаа холбоо өсөн нэмэгдэх тусам улам нарийн ээдрээтэй болох учиртай.
Гэхдээ дэлхий ертөнц ийнхүү нарийн төвөгтэй болж буй нь сайн хэрэг мөн, учир нь ингэснээр хүн бүрт өдөр бүр ямар нэгэн боломж бололцоо, завшаан бий болж байна гэсэн үг юм. Харин та бид нарийн учир сэжмээр уягдан холбогдсон энэ төвөгтэй дэлхий ертөнцөд хэрхэн оршин амьдрах талаар суралцах шаардлагатай болоод байна.
Улам ээдрээтэй болоод байгаа энэ дэлхий ертөнцөд оршин амьдрах хамгийн мэргэн арга нь бусдын эрх ашгийг хүндэтгэх, бусдыг анхаарч тэтгэх, бусдын сайн сайхны төлөө үйл хэрэг бүтээж эхлэх явдал юм. Энэ ээдрээтэй дэлхий ертөнцөд хамгийн үнэ цэнэтэй нь мөнгө бус харин хүн, хүний амьдрал байх ёстой. Бид хүн гэх нэг төрөлтний хувьд ковидын цар тахал, дайн дажин, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан сая саяар тоологдох нэгнээ алдсан. Хүний өөрийн гараар бүтээсэн хямралын учир шалтгааны улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо байгалийн гамшгийн үеэр нас барсан хүмүүсийн тооноос хэд дахин их байна. Эрүүл саруул оюун ухаантай төрдөг хүмүүсийн хувьд та бид олон сая эрдэнэт хүний амь нас цаашид ч алдагдсан хэвээр байх, энэхүү эмгэнэлт байдлыг таслан зогсоохын тулд юу ч хийхгүй байх байдал үргэлжлэхийг хэрхэвч тэвчин зөвшөөрч болохгүй.
Та бид Дэлхий дахинаа баримтлах шинэ журмыг бүтээх ёстой. Дэлхий дахинаа баримтлах шинэ журамд дайныг хориглоно, дайн өдөөхийг бас хориглоно.
Та бид Дэлхий дахинаа баримтлах шинэ журам бүтээх хэрэгтэй. Энэхүү журамд хүний амьдрал болон өөрийн авьяас чадварыг бүрэн бүтэн хөгжүүлэхийн үндэс суурь болсон хүний эрх, бусдад авьяас чадвараа бүрэн дүүрэн хөгжүүлэх боломжийг олгохын тулд бусдын сайн сайхны төлөө зүтгэхийн учир шалтгааны үндэс суурь болсон хүний үүрэг аливаа үйл ажиллагааны төвд нь байх болно. Дэлхий дахинаа баримтлах шинэ журам нэг туйлт, эсхүл олон туйлт харилцааг бус, харин улс орон бүр, хувь хүн болгон төрөлх авьяас чадвараа тултал нь хөгжүүлэх боломж, завшаан олгох цогц харилцааг тогтооно. Ийм боломж гагцхүү ард түмнүүд болон улс орнууд энх амгалан тогтсон нөхцөлд орших цагт олдоно. Бүгдээрээ Дэлхий дахинаа баримтлах шинэ журмыг Цогц Ертөнц гэж нэрлэе. Энэхүү Цогц Ертөнц гурван цагт зэрэг орших болно. Харамсалтай нь өнөөдөр ард түмнүүд, улс орнууд болон улс төр, шашин, нийгмийн харилцааны бүх салбарын удирдагчид тус бүрдээ өөр өөрийн сонгосон тэр цаг хугацаандаа оршиж байгаа билээ. Өөр өөр цаг хугацааны үйл явдлуудыг нэгэн зэрэг гаргаж ирэхэд тэд яахын аргагүй хоорондоо зөрчилдөнө, хоорондоо тэмцэлдэнэ, нэг нэгийгээ ялан дийлэх гэж оролдоно.
Уг нь та бид өнгөрсөн цаг хугацаа бол алдаанаасаа сургамж авах, одоо цаг үе бол бусдын сайн сайхны төлөө зүтгэх, ирээдүй цаг үе бол хойч үеийнхээ өмнө үүрэг хүлээж буйгаа ухамсарлахын тухай байх ёстой гэдгийг мэднэ. Цогц Ертөнцөд хүн бүр гурван цаг хугацаанд нэгэн зэрэг амьдрах буюу алдаанаасаа суралцах, бусдын сайн сайхны төлөө зүтгэх, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахын ухаанд суралцах хэрэгтэй.
Та бид өнөөдөр аливаа дайн дажин ямар ч утгагүй болсныг ойлгох цаг болжээ. Өнөөдрийн дайнд хэн ч ялан дийлэгч болж чадахгүй ээ. Харин энх амгалан тогтсон цагт хүн бүр ялан дийлэгч болж чадна. Дайн дажин бол хэт энгийн бөгөөд ой гутам муухай, харин энх амгалан бол ээдрээтэй цогц бөгөөд үзэсгэлэн төгөлдөр билээ. Газар дэлхийгээ ээдрээтэй цогц бөгөөд үзэсгэлэн төгөлдөрийн ертөнц болгох цаг иржээ. Ийм ертөнцөд хүний амьдрал хамгийн үнэ цэнэтэй зүйл байх болно, ийм ертөнцөд хүн бүр боломж бололцоо, завшаантай зайлшгүй учрах болно.
Энх амгалан тогтох боломжийг олгоцгооё.
Турк Улс, Истанбул хот
2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Дэлхий дахинаа баримтлах Шинэ Журам бол Дайн дажингүй, энх амгалан дэлхий ертөнц |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|