 |
|
 |
|
Н.Чадраабал: Эрх мэдэлтнүүдийн хяналтад байгаа цагт шүүхээс шударга ёс шаардах боломжгүй |
|
|
 |
|
 |
Н.Чадраабал: Эрх мэдэлтнүүдийн хяналтад байгаа цагт шүүхээс шударга ёс шаардах боломжгүй
2023-06-30Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чадраабалтай ярилцлаа. 
-Та олон жил шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны гишүүнээр ажилласан. Өнөөдөр шүүх, шүүгчийн нэр хүнд унаж олон нийтийн итгэл буурсныг хэрхэн дүгнэдэг вэ?
-Би хуульч мэргэжил эзэмшиж шүүгчийн албанаас хөдөлмөрийн гараагаа эхэлж энэ салбарт олон жил ажиллалаа. 1995 онд Төрийн албаны зөвлөлийг анх байгуулагдахад ч шүүх засаглалыг төлөөлж тус зөвлөлийн орон тооны гишүүний албан тушаалд 14 жил шахам ажилласан. Тиймээс шүүхийн хөгжлийн 50 гаруй жилийн түүхийг гадарлана.
Төрийн хэрэгт тасралтгүй зүтгэж байгаад тэтгэврээ тогтоолгосон боловч зүгээр суулгүй “Шударга төрийн төлөө” төрийн бус байгууллага ажиллуулж байна.
1992 оноос мөрдөгдсөн дөрөв дэх удаагийн Үндсэн хуулиар Монгол оронд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах зорилт дэвшүүлж шүүх засаглалыг төрийн эрх мэдлийн нэг гол багана байхаар зохицуулсан юм.
Үндсэн хуулийн 19-р зүйлд “Иргэнийхээ нийгэм, эдийн засаг, улс төрийн баталгааг хангаж хөндөгдсөн эрхийг төр нөхөн сэргээнэ” гэсэн байгаа. Үүнийг ойлгомжтой энгийнээр илэрхийлбэл төрийн бодлого шийдвэрийг /хууль/ Улсын Их Хурал баталж түүнийг Засгийн газар хэрэгжүүлж энэ явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдвөл шүүх хамгаална гэсэн үг юм.
Үүнийг Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт улам баталгаажуулж Шүүх хэний ч нөлөөнд автагдахгүй, бие дааж хараат бусаар ажиллан гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улс төрийн нам, тэдгээрийн албан тушаалтан хэн боловч шүүх, шүүгчид нөлөөлөхгүй. Шүүх зөвхөн хуулиар байгуулагдаж гагцхүү шүүн таслах ажиллагаа эрхэлнэ гэж хуульчилсан болохоор иргэд шударга ёсыг шүүхээс шаардаж бухимдлаа илэрхийлж байгаа нь аргагүй шүү дээ.
-Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиг үүрэгтэй шүүх байгууллагын үйл ажиллагаа шударга ёсыг хангаж чадахгүй байгаа гэдэгтэй та санал нэг байгаа юм байна. Тэгвэл учир шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Үнэхээр л шүүх шударга ажиллаж байж нийгэмд шударга ёс тогтоно. Үндсэн хуулийн Цэц шударга ажиллаж чадвал төр тогтвортой байх учиртай. Гэтэл аль алиных нь үйл ажиллагаа ард түмний сэтгэл ханамжид нийцэхгүй байгаа тул хүмүүсийн төрд итгэх итгэл алдарч харин эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүс бүхнийг атгачихаад байна. Шүүх засаглал гэж зөвхөн шүүхийг хэлэхгүй шүү дээ. Авлигатай тэмцэх газар, прокурор, цагдаа, шүүх, өмгөөлөх байгууллагуудын үйл ажиллагааны эцсийн үр дүн шүүхийн нэрээр гардгаас хүмүүс буруутнаар нь шүүхийг тодруулах гээд байдаг юм.
Хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордтой холбоотой иргэний хэрэгт хэд хэдэн шүүгч холбогдож шүүхийн нэр хүнд унасан. Бас зарим шүүгчдийг хэлмэгдүүлж хохироосон тал ч бий байх. Энэ цагаас хойш шүүх рүү дайрах, элдэв цуурхал, гүтгэлэг газар авсан л даа.
Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог гэдэг нь энэ шүү дээ. Түүнээс биш шүүх үл бүтэх хүмүүсээр дүүрсэн юм биш ээ. С.Зориг агсны амь насанд халдсан гэх хэрэгт хилсээр шийдэгдсэн хүмүүсийг шүүх биш цагдаа, тагнуул, прокурорын байгууллагууд шалгаж эрүүдэн шүүх замаар хууль бус нотлох баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон биз дээ. Гэтэл үүнийг шүүх хэлмэгдүүлсэн гэх ойлголт нийгмийн сэтгэл зүйд суусан л байгаа. Эрүүгийн болон Зөрчлийн хэргүүдээс бусад иргэний, захиргааны хэрэг маргааныг харин зөвхөн шүүх шийдвэрлэдэг учир энд хууль ёсыг чанд баримталж иргэддээ шударга үйлчилж байгааг эсэхийг шүүх бүрэн хариуцах ёстой. Иймд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллагын ажлын алдааг ялгаж дүгнэх шаардлагатай. Ер нь шүүх засаглалын нэр хүндийг унагаж байгаа олон хүчин зүйл бий.
-Та мэдээж баримтад тулгуурлаж ярьж байгаа байх. Бодит жишээ хэлэхгүй юу. Тэгэхгүй бол шүүхийг хэтэрхий их хамгаалж байгаа мэт сонсогдож байна?
-Миний хувьд шүүмжилж буруутгах асуудлаар шүүхүүдэд нээлттэй ярьж сурсан хүн. Энэ удаа шүүхийн төлөө би дуугарахгүй юм бол хүн болгон бас над шиг яриад байх бололцоогүй. Шүүхийнхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг хамгаалж тайлбар хэлэх эрх нь хумигдсан байдаг юм. Хуулиараа ийм. Үндсэн хуулиар зохицуулагдсан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2021 онд “Шүүхийн шинэчлэлийн тухай” багц хуулийг баталсан. Эдгээр хуулиудыг өөрсдийнхөө таалалд нийцүүлж шүүхийг хяналтдаа барихын тулд хууль санаачлагчид шүүхийн бүх шатанд бүлэглэл, хуйвалдаан бий гэх мэт цуурхал тарааж үүнийг засаж залруулна гэж сурталчилж байгаад шүүхийг самарч эхэлсэн. Үр дүнд нь Улсын дээд шүүхийн 25 шүүгчийг сонгон шалгаруулж томилоход парламентад суудалтай намын олонхын бүлэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хүртэл хэлэлцдэг болгож шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо, Ерөнхийлөгч зэрэг олон шатны удирдлагатай болгож хяналтад оруулснаар хууль тогтоогчид шинэчлэл хийсэн хэмээгдэж харин шүүхийн нэр хүнд унаж түмний шүүмжлэлийн бай болсон.
Одоогоор манай улсад 800 гаруй хууль үйлчилж 6000 гаруй эрх зүйн дүрэм, журам мөрдөгддөг гэсэн судалгаа байдаг. Эдгээр хууль тогтоомжоос үүдэлтэй хэрэг маргааныг 540 гаруй шүүгч хянан шийдвэрлэж байгаа. Иймд ачаалал нь хэтэрсэн гэдэг үнэн л дээ.
Төр засаг маань ч шүүгч нарын орон тоог нэмэхийн оронд шүүн таслах ажиллагаанд огт оролцдоггүй захиргааны албыг данхайлгаад байх юм. Өөрөөр хэлбэл, ачааг нь шүүгч үүрч, ам хэлэнд нь тэд өртөж аахилахыг нь захиргааны албан хаагчид хийдэг боллоо. Шүүх засаглал нь бэхжиж шударга ёс тогтсон улс орнуудад улсын төсвийн орлогын хоёроос доошгүй хувийг шүүхдээ хуваарилж, харилцан хяналт тэнцвэртэй бие даасан засаглал болсон байдаг гэсэн.
-Тэгвэл шүүхийн шинэчлэлийг хэрхэн хийх ёстой вэ. Шинэчлэлийн эхэн үед гар бие оролцож явсан хүний хувьд санаа оноогоо уралдуулж суудаг байх?
-Миний хувьд шүүхийг шинэчлэх үйлсэд хүчин зүтгэж санал бодлоо байнга чилээж явдаг нэгэн. Тийм учраас шүүхийн байгууллагад гарсан ахиц дэвшлийг хараад бахархдаг. Намайг шүүхэд ажиллаж байх үеийн нөхцөл, баталгаа, хангамж өнөөдөр тэнгэр газар шиг ялгаатай байгаа. 1993-1995 онуудад Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхад есөн шүүгчтэй, тогтоол гүйцэтгэгч (тэр үед шүүхтэй нэг бүтцэд байсан) зарлага, жижүүр, үйлчлэгч гээд 20 гаруй орон тоотой. Би сарын 834 төгрөгийн цалинтай, нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг бүгдийг нь шийдвэрлэдэг, дүүргийнхээ өргөтгөлийн барилгын хэдхэн өрөөнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Шүүх их олон талт үүрэг гүйцэтгэж хорихоос өөр ялтай хүмүүс, Олон нийтийн шүүх, Ардын төлөөлөгчдийн зөвлөл зэрэг байгууллага хүмүүст хүрч ажиллан, хууль сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаг үеийн шаардлагатай бусад үүрэг даалгаврыг биелүүлж өндөр ачаалалтай ажилладаг байлаа. Өнөө үеийн шүүгч техник хэрэгслээр бүрэн хангагдсан, тохилог өрөө тасалгаатай, туслах шүүгч, нарийн бичгийн дарга зэрэг ажлын багтай, өндөр цалин хангамжтай байгаа зэрэг нь шүүх хөгжлийн өөр түвшинд хүрсний баталгаа мөн. Тааламжтай үгийг хэлж магтахын оронд хэрэгцээтэй үгийг хэлж дэмжлэг үзүүлэх нь ач тустай гэж бодоод үгээ хэлж байгаа юм.
-Ер нь хуульч тэр тусмаа шүүгч хүний ажил албан тушаал нийгэмд хэр зэрэг үнэлэмжтэй байх ёстой юм бэ?
-Хуульч мэргэжилтэй хүн бол аливаа асуудалд эрх зүйн талаас нь дүгнэлт хийх сэтгэлгээ, нэгтгэн дүгнэх задлан шинжлэх харьцуулан судлах чадвар бүхий,өргөн мэдлэг, өндөр боловсролтой, хууль нь заавал биелэж байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй. Хүнлэг сэтгэлтэй, амьдралын туршлагатай, шудрага шулуун зан чанар эзэмшсэн байх ёстой. Түүнчлэн нийгмийн гишүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд улстөрчдийн бусармаг үйлдлийн эсрэг ямар ч эрсдэл хүлээхээс айлгүй хамгаалах чин эрмэлзэлтэй ажиллаж амьдрах үүрэгтэй хүмүүс.
Шүүгч эрх зүйч мэргэжлээр бакалавраас доошгүй түвшний боловсрол эзэмшиж хоёроос доошгүй жил туслах албан тушаалд ажиллаж байж хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэний эцэст шүүгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж энэ албыг хаших эрхтэй болдог. Ийнхүү өндөр босго давж байж нийгмийг эрүүлжүүлэх нэр хүндтэй албанд зүтгэнэ дээ.
Төрд алба хашдаг олон ажил, мэргэжил дотроос гагцхүү шүүгчид тавих шалгуурыг Үндсэн хуулиар тодорхойлж шаардлага хангасан хүн нь Ерөнхийлөгчийн зарлигаар томилогддог онцгой албан тушаалтан юм. Төрийн зүрх хуулийн ширээнд байдаг гэдэг үг бий. Шударга ёс хэмээх шалгууртай төрийн зүрхийг нь хэвийн ажиллуулах үүрэг шүүх, шүүгчид л бий. Энэ үүднээс төрийн эрх мэдлийг хуваарилах хүрээнд шүүх засаглал гэж нэрлэн Улсын Их Хурал, Засгийн газартай харилцан хяналт тэнцэлтэй байх тогтолцоог бүрдүүлсэн юм.
Харамсалтай нь хууль тогтоогчид эрх мэдлээрээ бярдаж 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн 48, 49-р зүйлүүдээр баталгаажсан эрхийг нь хөндөж байгаад шүүхийн тухай багц хуулиар шүүх засаглалд хяналтаа тогтоогоод авсан.
Уг нь 2010 онд батлагдсан “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд” ... хууль санаачлах эрх бүхий субьектуудэд шүүх засаглалын эрх мэдлийг хязгаарласан төсөл өргөн барихыг хориглосон байдаг. Харин манай эрх баригчид бид хуулийн засаглал доор амьдардаг гэж ярьцгаадаг ч өөрсдийгөө хууль гэж бодчихсон хүмүүс байдаг болохоор аль унацтайгаас нь эхэлж санаанд орсон сэдвээрээ хуульчлах гэж оролдоод байдаг юм. Захаас нь дурдахад Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын татварын тухай, Төрийн албаны тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай зэрэг хуулиудаас нэрлэж болно. Хамгийн сүүлийн жишээ буюу Хөгжлийн банкны хэрэг, түүнийг тойрсон асуудлыг аваад үзье. Улс орны эдийн засгийг сэргээх зорилготой гэх үндэслэлээр хуулийг нь батлаж Засгийн газрын шийдвэрээр удирдлагуудыг нь томилж богинохон хугацаанд ажиллуулсан ч дампуурахын даваанд хүрч байхад нь энэ хэрэг сэдэрлээ. Уг банкны мөнгөнөөс ядарсан түмэнд юу ч наалдсангүй, эсрэгээрээ дарга, дээдсүүд хөрөнгө чинээтэй гэж баярхдаг хүмүүсийн гараар үрэгдэж дуусжээ. Мөн боловсрол, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тариалан эрхлэгчид, хөдөлмөр халамж зэрэг 20 гаруй сангийн мөнгийг эд нар л хувааж идсэн байна шүү дээ. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд эрх бүхий байгууллага албан тушаалтнууд урьдаас зориуд төлөвлөж хууль тогтоомж гаргах замаар зохион байгуулалттайгаар газрын баялаг татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон байна.
Хяналтгүй, хариуцлагын тогтолцоогүй,албан тушаалаараа хөрөнгө хийж амьдардаг төр засагтай болсны балаг энэ л дээ. Энэ хүмүүст хамгаалалт хэрэгтэй тул хуулийн байгууллагад хяналтаа тогтоох шаардлага гардаг байх.
УИХ-ын хяналт шалгалтын түр хорооны сонсгол нэрээр 250 гаруй хүнийг Төрийн ордонд цуглуулж байгаад бүтэн гурван сар хуралдсан АТГ, прокурорын байгууллага энэ хэргийг олон сар шалгасны эцэст дөрвөн байгууллага 80 гаруй хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлснээр 50 гаруй хоног хянан хэлэлцэж эцсийн шийдвэр нь гарч байх шиг байна.Энэ үйл ажиллагаанд нотлох баримт бүрдүүлэх нэрээр УИХ-ын түр хороо хөндлөнгөөс оролцсон нь хуулийн байгууллагын үйл ажиллагааг орлох цаашилбал ямар бяртайгаа харуулах гэсэн дарамт шүү дээ.Ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын дагуу цагдаа, АТГ, прокурорын байгуллага хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулж шалгаад шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байтал хууль тогтоогчид нотлох баримт бүрдүүлэх нэрээр оролцож байгаа нь хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг чирэгдүүлэн хугацаа алдуулж,хэргийн нотлох баримтыг үрэгдүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулах, гэм буруутай этгээдүүдийг үгсэн хуйвалдуулах зэрэг сөрөг үр дагавартайгаас гадна шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого юм. УИХ хууль тогтоох бүрэн эрхтэй, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй болохоос биш тодорхой эрүүгийн хэргийг шалгаж байгаа нь үндсэн үйл ажиллагаатай нь нийцэхгүй. Бүрдүүлсэн нотлох баримт нь ч дан яллах талыг барьсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд онц ач холбогдолгүй. Ингэж нийтийг хоморголон ял хариуцлага тооцуулах гэсэн оролдлого нь 2008 оны долдугаар сарын 01-ны жагсаал цуглаанд оролцсон 270 гаруй иргэнийг хоморголон шийтгэх гэсэнтэй адил үр дагаварт хүргэж хилсдүүлэлт, хэлмэгдүүлэлт л болно.
-Хөгжлийн банкны шүүх хурал өндөрлөж 48 хүнийг буюу 60 шахам хувийг нь хэрэгсэхгүй болгож үлдсэн 32 хүнийг нь гэм буруутайд тооцохоор боллоо. Мөн нүүрсний хэргийн холбогдолтой сонсголыг УИХ-ын түр хороо мөд хэлэлцэхгүй юм шиг ?
-Хөгжлийн банкинд холбогдолтой шүүх хурлын явц үр дүнд хүмүүс янз янзын өнцгөөс хандах байх.Хэргийг шалгасан хүмүүс УИХ-ын түр хороогоор хэлэлцсэн гишүүд дүгнэлт гаргасан шинжээчид, нийгэмд тархсан дуулиан шуугианд үг хошуу нэмэрлэдэг улсууд шүүх рүү асаж давшлах биз. Хүний хувь заяаг шийдвэрлэж байгаагаа ухаарч шударга ёсны талд зогсож чаддаг хүмүүс бол энэ хэрэгт хүн бүрийн оролцоо, үйлдэл, хохирол төлбөрийн хэмжээ түүнийг барагдуулсан байдал, зээлийн зарцуулалт,хөндлөнгийн нөлөөлөл, гэм буруугийн хэр хэмжээ зэргийг харгалзан шүүх ялгамжтай хандаж байгааг ойлгоно. Эдгээр шүүгдэгчид банк дээрэмдээгүй, мөнгө хулгай хийгээгүй харин ч иргэний гэрээ хэлцлийн дагуу зээл авсан байгаа.
Энэ тохиолдолд ажлыг нь хийж цалинг нь авч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны байгууллагын албан хаагчид,үйл ажиллагааг нь буруу зохицуулж чиглүүлсэн шийдвэр гаргах түвшиний хүмүүс авлига хээл хахууль өгч авалцсан хүмүүстэй нь хариуцлага тооцох үндэслэлтэй. Зээлээ төлсөн гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүс болон зээлийн гэрээний хугацаа дуусаагүй этгээдүүдийг ял шийтгэвэл хэлмэгдүүлэлт л болно шүү дээ.
Мөн иргэд энэ хэргийг шийдэж байгаа шүүгч нарын үйл ажиллагаа хүнд хэцүү болохыг ч анхаарсан байх. Ажил амьдралын туршлагатай оюун ухааны өндөр түвшинд хүрсэн хэнд ч жижигдэхээргүй чадвар эзэмшсэн 80 гаруй хүнд холбогдох олон мянган хуудас хэргийн материалыг уншиж судлаад ийм олон өдөр хянан шийдвэрлэж зөв бурууг дэнслэнэ гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш ээ. Харин нүүрсчдийн асуудлыг УИХ-ын түр хороогоор хэлэлцэхийг хойшлуулах талаар тавьсан АТГ-ын хүсэлт бол үндэслэлтэй байна. Төрийн хуулийн үйлчилгээ чирэгдэлгүй шуурхай хууль ёсонд чанд захирагдаж явах нь ажлын эрх ашиг төрийн нэр хүнд, шударга ёсонд нийцэх ёстой.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Н.Чадраабал: Эрх мэдэлтнүүдийн хяналтад байгаа цагт шүүхээс шударга ёс шаардах боломжгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа юу хийсэн бэ 17:04 -“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их
|
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их »»
|
|
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа 17:02 “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо.
|
“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо. »»
|
|
Монгол улс уулын цанын төрлөөр анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор болоо 16:52 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа.
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа. »»
|
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан хаагчид “Хиймэл оюун ашиглан ажлын гүйцэтгэлээ нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдлаа 15:28 Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
|
Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. »»
|
|
МАН-ын Их хурал маргааш эхэлнэ 15:24 МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус
|
МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус »»
|
|
160 Мянган тонн нүүрс арилжлаа 15:24 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. »»
|
|
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй 15:19 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг.
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг. »»
|
|
МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо 15:00 МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
|
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ 13:38 Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг
|
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг »»
|
|
Трансжендэр тамирчдыг олимпын эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхийг хориглоно 12:43 Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн
|
Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн »»
|
|
М.Бямбадорж, Ц.Баасанхүү нар дэлхийн аварга болж, Б.Хүрэлчулуу хүрэл медаль хүртлээ 12:41 АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд
|
АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд »»
|
|
Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа 12:40 Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа.
|
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа. »»
|
|
Оюутолгойн сонсголд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан тэргүүтэй 300 хүнийг гэрчээр дууджээ 12:37 Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн.
|
Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн. »»
|
|
"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ 12:06 Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд
|
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд »»
|
|
Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 11:52 Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн,
|
Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн, »»
|
|
"Сүүлчийн нүүдэлчид" дэлхийд Монголыг шинээр нээлээ 11:43 Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн
|
Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн »»
|
|
Чуулган: "Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийг хэлэлцэв 11:40 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн »»
|
|
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа 17:46 Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа.
|
Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа. »»
|
|
Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд төвлөрч ажиллана 15:57 “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын
|
“Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын »»
|
|
Туркэд онгоц осолдож, зорчиж явсан бүх цэрэг амиа алджээ 14:24 Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ.
|
Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ. »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Squid Game киноны жүжигчин О Ён Суг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс цагаатгажээ 09:55 Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд
|
Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд »»
|
|
Ц.Оюунгэрэл: Харанхуй шийдвэрийн харгайгаар Улаанбаатар усгүй болох эрсдэл ойрхон байна 09:53 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга,
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга, »»
|
|
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй 09:51 Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
|
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. »»
|
|
ОХУ-ын засгийн газар анх удаагаа юанийн бонд гаргахаар болжээ 09:46 Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ.
|
Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ. »»
|
|
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна 09:42 Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна.
|
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна. »»
|
|
2026 оны Монгол улсын нэгдсэн төсөв батлагдлаа 09:38 2026 онд боловсролын салбарын төсөв 5.38 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 598.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр батлагдлаа.
|
2026 онд боловсролын салбарын төсөв 5.38 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 598.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр батлагдлаа. »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Ч.Ундрам МҮСХ болон МҮБХ-ны удирдлагууд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, МҮСХ-ны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа 17:54 Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам
|
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам »»
|
|
Жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна 17:46 Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2025 онд
|
Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2025 онд »»
|
|
Бараа материал нийлүүлэх үнийн санал авах урилга 16:03 Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна цахилгаан дамжуулах шугам сүлжээний ажилд ашиглагдах 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель болон бусад шаардлагатай материал нийлүүлэх аж ахуйн нэгжүүд үнийн санал болон холбогдох материалыг ирүүлэхийг урьж байна.
|
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна цахилгаан дамжуулах шугам сүлжээний ажилд ашиглагдах 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель болон бусад шаардлагатай материал нийлүүлэх аж ахуйн нэгжүүд үнийн санал болон холбогдох материалыг ирүүлэхийг урьж байна. »»
|
|
#ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ 15:51 Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна.
|
Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна. »»
|
|
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа 15:39 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Төв аймгийн Байгаль орчны газар хамтран Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Төв аймгийн Байгаль орчны газар хамтран Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа. »»
|
|
“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн болж байна 15:28 Дорнод аймгийн 2025 оны “Хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон аймгийн Засаг даргын 2025 оны А/40 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
|
Дорнод аймгийн 2025 оны “Хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон аймгийн Засаг даргын 2025 оны А/40 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ 15:13 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй.
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. »»
|
|
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ 14:06 Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна.
|
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. »»
|
|
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа 13:55 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа. »»
|
|
"Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна 13:01 Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
|
Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Хандаа бол багийг нэгтгэж, дотоод уур амьсгалыг гэрэлтүүлж явдаг манай багийн амин сүнс… 11:07 Төслийн удирдагч Э.Боргил: “За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь…
|
Төслийн удирдагч Э.Боргил: “За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь… »»
|
|
ХХОАТ-аас чөлөөлөгдөхийн тулд гурван хүүхэдтэй байх шалгууртай 11:03 Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж,
|
Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, »»
|
|
Ахмад жүдочид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 13 медаль хүртлээ 10:57 Францын Парис хотод болсон жүдо бөхийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай ахмад жүдочид
|
Францын Парис хотод болсон жүдо бөхийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай ахмад жүдочид »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Х.Булгантуяа чөлөөлөгдөж, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилно 10:13 Өнөөдрийн чуулганаар,
|
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар Монгол хүн томилох санал тавилаа 09:43 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал »»
|
|
Хотжилттой холбоотойгоор нойрны төрөл бүрийн эмгэг оношлогдох болжээ 09:42 Нойр судлалын олон улсын анхдугаар хурал Улаанбаатар хотноо өчигдөр, өнөөдөр болж байна. АШУҮИС-ийн Анагаах
|
Нойр судлалын олон улсын анхдугаар хурал Улаанбаатар хотноо өчигдөр, өнөөдөр болж байна. АШУҮИС-ийн Анагаах »»
|
|
Дэлхийгээс тойрог зам хүртэл квант холбоо үүсгэж болохыг нотолжээ 09:40 СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /new-science/. Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу
|
СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /new-science/. Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу »»
|
|
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа 17:47 Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
|
Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд: »»
|
|
Барилгын машин ашиглалтын нэг цагийн үнэ шинэчлэгдэн батлагдлаа 16:49 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа.
|
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа. »»
|
|
|
Украины дайны талаарх Европын нийгэм, улс төрийн хандлага 13:32 Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын
|
Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Оросын хатуу байр суурины улмаас Украин хэлэлцээгээ зогсоосон гэв 11:57 Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
|
Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ. »»
|
|
Пакистаны нийслэлд амиа золиослогч этгээд халдлага үйлджээ 19:00 ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа
|
ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
Энэ бол дэлхийн дроны анхдугаар дайн! 10:05 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн »»
|
|
Делид авто машин дэлбэрчээ 12:05 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар »»
|
|
Трамп Украйны мөргөлдөөнийг “дэлхийн гуравдугаар дайн” болохоос сэргийлсэн гэжээ 11:43 АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин »»
|
|
Израил улс Ливаны өмнөд бүсэд агаарын цохилт өглөө 12:56 Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ.
|
Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ. »»
|
|
Зеленский баруунаас санхүүгийн дэмжлэг авахын тулд “жүжгийн эффект” ашиглаж байна гэв 12:54 ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины
|
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины »»
|
|
“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амиа алдав 12:50 Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд
|
Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд »»
|
|
Японы Ерөнхий сайд өөрийн болон бусад сайд нарын цалинг бууруулна гэж ээ 11:04 Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар
|
Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар »»
|
|
Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ 10:57 ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж
|
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж »»
|
|
Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох асуудалд ахиц гарч байгаа гэв 16:46 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ. »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|