Тус тэмцээнд тэмцээнд 84 орны 600 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцож байгаа юм. 
Түүний оролцсон 107 кг-ын жинд таван тивийн 20 орны 24 тамирчин өрсөлдсөн бөгөөд Э.Содномпилжээ цээжнээс 247 кг-ыг өргөж, пара пауэрлифтингийн ДАШТ-ий гурав дахь мөнгөн медалиа хүртжээ. Энэ жинд Ираны тамирчин түрүүлж, Украины тамирчин хүрэл медалийн эзэн болжээ.