Азийн наадмыг сурвалжлан дамжуулахаар Хятадын төв радио телевиз 4500 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг ажиллуулах гэнэ. Энэ нь ХТРТ түүхэндээ анх удаа Азийн наадмын өргөн нэвтрүүлгийн үндсэн агентлагийн үйлчилгээг хүлээн авч байгаа тохиолдол аж. Ингэхдээ олон улсын сигнал болон холбогдох хэвлэл мэдээллийн үйлчилгээг 4K стандартаар дамжуулна. Мөн дэлхийд тэргүүлэгч 8K технологи ашиглаж, нээлт, хаалтын ёслол, хөнгөн атлетикийн тэмцээнийг олон нийтийн дохио сүлжээгээр хүргэх гэнэ.
CCTV-ийн спортын суваг, Олимпын суваг, үндсэн суваг, мэдээний суваг, CGTN зэрэг телевизийн сувгууд, мөн Хятадын дуу хоолой, Дэлхийн мэдээлэл зэрэг өргөн нэвтрүүлэг, түүнчлэн CCTV News, CCTV видео зэрэг ХТРТ-ийн бусад шинэ медиа платформыг ашиглан, Азийн спортын наадмыг бүх талаас нь үзүүлэхийн тулд олон сэдвээр тусгай нэвтрүүлгийн булан гаргаж эхэлсэн байна. 
Хятадын төв радио телевиз уг наадмын үеэр Азийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч, азийн спортын наадмыг 68 хэлээр дэлхийн үзэгчдэд хүргэх ажээ.
 
Г.Бямба