 |
|
 |
|
У.Хүрэлсүх: Аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл |
|
|
 |
|
 |
У.Хүрэлсүх: Аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл
2023-09-21Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,
Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье! Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна. Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.
Эрхэм чуулганы дарга аа,
Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгууд, түүний дотор саяхан танилцуулсан “Энх тайвны шинэ хөтөлбөр”-т олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлыг урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сэргээх замаар шийдвэрлэхийг уриалсныг Монгол Улс талархан дэмжиж байна.
Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна. Иймээс дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг эдгээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бүх талаар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Эл чиглэлд Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенц”-ыг боловсруулахад идэвхтэй оролцож байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Геополитикийн хурцадмал, ээдрээтэй нөхцөл байдал нь дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, улс хоорондын үл ойлголцлыг сэдрээж байгаа энэ цаг үед аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүх талаар дэмжсээр ирсэн. Монгол Улс бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэ оны 6 дугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 8 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус хуралд оролцсон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Зүүн хойд Ази дахь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, итгэлцлийг бэхжүүлэхэд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” механизм онцгой чухал талбар болж байна” хэмээн онцлон дурдсан билээ. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлын чиглэлээр гаргаж буй Монгол Улсын энэхүү хүчин чармайлт жилээс жилд өргөжин бэхжиж, эл санаачилгыг урагшлуулахад улс орнуудын оролцоо нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлсэн бол саяхан Монгол Улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн хэлснийг энд дурдан хэлэхэд таатай байна.
Тэрбээр “Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолж, аливаа зөрчил тэмцэлгүй болсон байсан тэртээх цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай” хэмээн дэлхий нийтэд уриалсан.
Эрхэм чуулганы дарга аа,
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга замын нэг бөгөөд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хязгаарлах, хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг ахиулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Энэ ч үүднээс бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг НҮБ болон олон талт хамтын ажиллагаан дахь энхийн төлөөх хүчин чармайлтын амин чухал хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс өөрийн 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирлээ. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог чухалчилж, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь энх тайван, аюулгүй байдлыг хангахад томоохон өөрчлөлт авчирч, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлнэ гэж үздэг.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2022 оны 6 дугаар сард “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, эл талбар дахь сорилт, бэрхшээлийг даван туулах сайн туршлага, шилдэг арга замын талаар санал солилцсон. Мөн бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог.

Эрхэм чуулганы дарга аа,
Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай. Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүд нь нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусч байгаа бөгөөд эдгээр улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хамгийн сул байна. Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ. Хэрвээ бид дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж эс чадах аваас хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаашдын замнал дардан байхгүй нь тодорхой юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлснээр “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг зэрэглээ болгох эсэх нь бидний өнөөгийн хүч чармайлтаас хамаарах” хариуцлагатай цаг нэгэнт тулж иржээ. Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ. Иймээс тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байна.
Монгол Улс өнгөрсөн 7 дугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ хоёр дахь удаагаа танилцуулсан. Уг илтгэлийн судалгаагаар манай улсын Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгдсэн. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар ДНБ-ий 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарсан болно.
Эрхэм чуулганы дарга аа,
Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна. Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.
НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл”-ийн 2023 оны илтгэлийн дүнгээр “Цаашид дэлхийн цаг агаар хагас хэмээр дулаарахад л ядуурал нэмэгдэж, хэт халалт үүсэн, далайн түвшин дээшилж, амьдрах орчин болон шүрэн хад устаж, ган гачиг нүүрлэх бөгөөд дэлхийн дулаарлын өчүүхэн хэмжээ бүхэн хэмжээлшгүй их өртөгтэй байх болно” гэдгийг онцлон сануулжээ. Иймээс дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нэн яаралтай арга хэмжээ авч Парисын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах, бүх төрлийн нөөцийн хэрэглээгээ хянаж зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалж, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг байгаль экологийн хувьд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг хөгжүүлэх, хэрэглэх, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ ч үүднээс Монгол улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн томоохон шинэчлэл хийснээр 2023 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон.
Манай улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд Монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын ашиг сонирхлыг хамгаалах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах, боломжийг нээх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлгийг тус тус байгуулах санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2022 оны 9 дүгээр сард Канад Улсын Монреаль хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 41 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр манай улс “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын иргэний нисэхийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичиг”-ийг санаачлан хэлэлцүүлж, гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн болно.
Монгол Улс 2017 онд Улаанбаатар хотноо санаачлан байгуулсан, засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлж бэхжүүлэхийг чухалчлан анхаардаг. Ирэх 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээний бодит туршлага, сургамжид тулгуурлан далайд гарцгүй улсуудын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.

Эрхэм чуулганы дарга аа,
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний 3 уулзалт зохион байгуулан, улс төрийн тунхаглалууд баталж байгаа нь дээрх чиглэлээр гаргаж буй олон улсын хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрт дээрх уулзалтуудаас гарах зорилтуудыг тусган хэрэгжүүлэх болно.
Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 2 дахь тусгай чуулганаар гаргасан шийдвэрийн дагуу “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас батлах олон улсын эрх зүйн баримт бичиг”-ийн төслийг боловсруулах яриа хэлэлцээг бүрэн дэмжиж, хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлж байна. Олон улсын эрх зүйн энэхүү баримт бичгийг байгуулснаар тахал өвчинтэй тэмцэхэд нэн шаардлагатай вакцин, эмчилгээ, оношилгоог дэлхийн хүн амд илүү тэгш, хүртээмжтэй хуваарилахад чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд цаг үеийг хүн төрөлхтөн хохирол багатай даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтний амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийн амь насаа үл хайрлан хүчин зүтгэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтан, албан хаагчдад, мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос А.Гебрейесус танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, байр суурыг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахыг гишүүн улс орнуудад уриалж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой тохиож байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, ардчилсан Монгол Улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлээр хүний эрхийг хангах, жендэрийн тэгш эрхийг баталгаажуулсан зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан. Жендерийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нь бидний нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм.
Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийн адил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм. Монгол Улс өнгөрсөн 6 дугаар сард Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан. Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалж байна.
Эрхэм чуулганы дарга аа,
Олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Иймээс НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн яриа хэлэлцээг урагшлуулахад гишүүн улс орнууд идэвх санаачилгатай оролцох нь чухал хэмээн Монгол Улс үзэж байна.
Ирэх 2024 оны 9 дүгээр сард “Сайн сайхан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааны шийдлүүд” сэдвийн дор болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг бататгах, олон талт хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх, авсан амлалтуудыг биелүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн орнуудын дунд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.
Өнөө цагт улс, үндэстнийхээ хувь заяа, хөгжил цэцэглэлтийг чиглүүлэн залж яваа удирдагч Та бүхний ирээдүй хойч үеийнхний эрх ашигт нийцсэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ээлтэй, алсыг харсан ухаалаг бодлого, санал санаачилгыг хүн төрөлхтөн хүлээж байгаа нь дамжиггүй. Хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа! |
| У.Хүрэлсүх: Аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|