Mobile хувилбар
www.BOLOD.mn
Fact.mn | Miss.mn | Ord.mn | Choibalsan.mn |

Архив ангилал
   
Д.Энхтүвшин: Өвдөгний мөгөөрс шилжүүлэх мэс засал, эсийн эмчилгээ зэрэг нь үе солиулах хугацааг хойшлуулдаг

2023-11-10

Монголд нас ахиад ирэхээр өвдөгний үеэр нь өвддөггүй, хатгадаггүй хүмүүс цөөн болохыг өөрөө өвдөж, эмчлүүлж байж мэдэв. Учир нь өвдөгний үеэ эмчлүүлж байгаа надаас миний эргэн тойрны маш олон хүн хэрхэн эмчлүүлж болохыг асууж лавласаар. Бас ихэнхи нь ам дамжсан яриа, ойлголтоор яг л над шиг хугацаа алдаж буй нь ажиглагдсаар. Тиймээс ч анхан шатны эмийн, физик эмчилгээнээс эхлээд мөгөөрс нөхөх мэс заслын эмчилгээ хийлгэж, улсын, хувийн бүх шатлалын эмнэлэг дамжсан өөрийн туршлагаа жишээлж өвдөгний үений өвчлөл, эмчилгээний талаар мэргэжлийн эмчтэй ярилцсанаа хүргэе.

“Хэдэн жил болоод үе солиулахаас өөр аргагүй болжээ. Хугацаа хэтэрч...” гэсэн оношийг үгүйсгэж, эмчлээд буй “Мэлтэс мед” эмнэлгийг үүсгэн байгуулагч, гэмтэл согог засалч, үений дурангийн мэс заслын эмч Д.Энхтүвшинтэй ярилцлаа.      

Түүний намтарт “3D принтерийг анх удаа Монголын анагаах ухааны салбарт нэвтрүүлсэн, өвдөгний үений мөгөөрсний дутмагшлыг яс-мөгөөрсний хамт шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх мэс засалэмчилгээг Монголд нэвтрүүлснээр өвдөгний үеийг бүтэн солих мэс заслын тоог бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Тайвань, БНСУ, Япон, ХБНГУ, Тайвань зэрэг оронд туршлага судалсан. 2022 он хүртэл ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтлийн тасгийн спортын гэмтэл болон дурангийн мэс заслын эмчээр ажиллаж байсан” гэж бий.   

Онош тодруулах хамгийн зөв шинжилгээ нь MRI

-Таны мэс заслын эмнэлэг байгуулах шалтгаан, амбицыг эхлээд тодруулмаар байна?   

-Ерөнхийдөө дэлхий нийтэд өвдөгний үрэвсэл буюу остеоартрит өвчин өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Дөрвөн хананы дундаас гарахгүй, хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл, ясны сийрэгжилт, үений гадаргууны бүтцийн өөрчлөлт, тэжээлийн дутагдал зэрэг нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж буй. Ийм өвчлөлтэй хүмүүс цаг алдалгүй эмчилгээ үйлчилгээ авахад манайд асуудал бий. Яг тан шиг гэмтэл бэртэлтэй хүмүүс Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр олон хоногоор хүлээх болдог. Ийм шалтгаантай хүмүүст эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор эсийн эмчилгээ, дурангийн мэс засал хийдэг эмнэлгээ 2022 онд нээсэн. Өвдөгний өвчлөл өөрөө амьдралын чанарт маш муугаар нөлөөлдөг. ОУ-д энэ өвчлөлийг дурангийн мэс ажилбараар эмчилж шийддэг болсон.

-Өвдөг өвдөөд удахаар үе сольдог, тийм л эмчилгээ байдаг гэсэн ойлголт манайханд түгээмэл байна. Ер нь үе солиулахаас өмнө ямар эмчилгээнүүд хийж байна вэ?

-Өвдөгний үрэвслийг шат шатанд нь эмчлэх арга технологи ОУ-д хэдийнэ нэвтэрсэн. Өглөө босоход өвдгөөр хатгах, янгинах ч юм уу өвчлөхөөс өмнө бие махбодид дохио ирдэг. Тэр үед нь анхаарч урьдчилан сэргийлж оношуулах хэрэгтэй. Нэн тэргүүн зөв сайн оношилгоо чухал. Онош тодруулах хамгийн зөв шинжилгээ нь MRI шинжилгээ. Олон улсад MRI-аар өвчтөнөө үнэлж байна.

Нэгт, өвдөгний үений өвчлөлд эхний эмчилгээ нь эмийн бас физик эмчилгээ.

Хоёрт, эсийн, тарилгын эмчилгээ, гормоны, үүдэл эсийн, PRP буюу ялтас эсээр баялаг сийвэн эмчилгээ, гиалурин эмчилгээ гээд тарилга эмчилгээнүүд бий. Гуравт, дурангийн аргаар уригдсан зөөлөвч жийргэвч мөгөөрсийг оёх, нөхөх  мэс засал.  Дөрөвт, мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал. Дараа нь тэнхлэг буюу өнцөг засах мэс заслын арга байна. Майграад байгаа дотор талын хэсгээс гадна талын булуу, шилбэ рүү шилжүүлэх мэс засал гэж ойлгож болно. Европ, гадны оронд өнцөг засах мэс засал хийгээд хөл дахиад майграад ирвэл энэ мэс заслыг дахиж хийдэг. Ингээд хамгийн сүүлийн эмчилгээ нь өвдөгний үе солих.  Бид MRI шинжилгээтэй харьцуулж байж л өвчтөндөө ямар эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Одоо гутлын улавчаар гишгэлт засах хүртэл аргаар өвдгийг эмчилж байна.

-Эсийн, тарилгын эмчилгээг ямар үед хийж байна вэ?    

-Өвдөгний үенд тэжээл дутагдахаар мөгөөрс уян хатан чанараа алдаж хатуурч ховхроод, улмаар жийрэглэж байгаа мөгөөрсөө ураж, гэмтээж эхэлдэг. Ингээд өвдөгний өвчин улам даамжирна. Ийм нөхцөлд үрэвслийг түр намдааж, эсээр эдгээх ОУ-д батлагдсан эмчилгээг хийдэг. Голдуу өвдөгний үеэ солиулахгүй гэсэн ахмадуудад энэ эсийн эмчилгээг Тайвань стандартаар хийж байна. Эмчлүүлэгчийн цуснаас эрдсийг ялгаж аваад мэс заслын стандартын өрөөнд халдвар хамгааллын дээд зэргийн орчинд өвдөгний үенд зөв газар байршуулах нь маш чухал. Нэгээс есөн сарын хугацаанд үе дотроо байршиж эмчилж, нөхөн төлжүүлж байдаг. Орон нутагт амбулатори, энгийн өрөөнд хийж байгаад халдвар хамгаалал алдаж, амь насанд хүрсэн тохиолдол ч бий.

Монголд эсийн энэ эмчилгээ нэвтрэхээс өмнө дан өвчин намдаах дааврын эмчилгээнүүд хийдэг байсан.

Өвдөг эмчлэх сүүлийн арга нь үе солиулах   

-Ер нь хүнд хөнгөн ч гэлээ мэс заслын эмчилгээний үр дүн, үр нөлөө нь ямар байх бол?

-Эдгээр нь хүний амьдралын чанарыг сайжруулах гэж хийж байгаа мэс ажилбар. Тухайлбал мөгөөрс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг аль болох эрт хийх нь зохистой. Үхжилттэй мөгөөрс, жийргэвчний шаардлагатай хэсгийг авч цэвэрлэдэг. Дараа нь тэр онгорхой хэсгийг өвдөг дэх өөрийн донороос авсан мөгөөрсөөр нөхнө. Азаар өвдөгт ийм донор хэсгүүд бий. Мөгөөрс авсан онгорхой хэсэгт үүдэл эс, сэдээлт үүсч яс хугараад бороолдогтой адил нөхөн төлжиж эдгэдэг. Нэг үгээр ясны хэмээс үүдэл эс ялгарч, тэр хэсэгтээ тэжээл өгч нөхөн төлждөг. Энэ мэс заслын  маргаашнаас нь л эмчлүүлэгч гишгээд явна. 

Өвдөгний хиймэл үений тухайд 15-20 жилийн насжилттай. Манайд гэмтэл аваад тоохгүй удчихсан, үений гадаргуу мөгөөрс элэгдээд удчихсан тохиолдол цөөнгүй. Энэ нөхцөлд үе солиулахаас өөр аргагүй. Өвдөгний үе солих ажилбар нь эцсийн эмчилгээ. Яваандаа үе нь сулардаг. Нас ахих тусам яс сийрэгжиж, суулгацны доогуур хугарах тохиолдол бий. Ингэж үе солиулах хугацааг нь аль болох хойшлуулахад дурангаар мөгөөрс шилжүүлэх мэс засал, эсийн эмчилгээ зэрэг нь чухал үүрэгтэй.  Мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал монголд нутагшаагүй байсан бол таны энэ өвчлөл дээр өнцөг засах мэс засал, дараагийнх нь үе солиулах л болох байлаа. Гэтэл 40 хэдэн насандаа өвдөгний үеэ солиулна гэдэг харамсаар шүү дээ.  

-Миний хувьд анх мөгөөрс нөхөх хагалгаанд орох юм байна гэсэн хариуг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нараас сонсоод юун мэс засал вэ гээд үл ойшоож эмчилгээ хийж аргалж явсан. Хоёр жилийн дараа дахин очиход мөгөөрс нөхөх хагалгааны хугацаа хэтэрчээ. Та 4, 5 жилийн дараа ирж үеэ л солиулах юм байна гэхэд нь бараг л шок. Харин танай эмнэлэгт ирж өөр арга байгааг олж мэдэж хоёр газраа мөгөөрс нөхүүллээ. Долоон сарын дараа, сая та МRI-аар хараад хагалгааны үр дүнг сайн, сайн эдгэж гэсэн хариу өглөө. Сайхан мэдээ байлаа.

-Бид ийм эмчилгээг зохиогоод байгаа юм биш л дээ. Дэлхийн томоохон эмнэлэг, эмч нар юу хийгээд байгааг судалсны үндсэн дээр хийж байна. Олон ч шавь нар суралцаж байгаа, цаашид улам сайжрах байх.  Анх ГССҮТ-д өвдөгний урд чагтан холбоос сэргээх мэс заслыг 8 цаг хийдэг байлаа.

2012 онд Н.Түвшинбаяр яг ийм гэмтэл авахад монголд энэ төрлийн мэс засал нэвтрээгүй, эмчилгээ байсангүй. Тиймээс ч аварга гадагшаа явж өндөр төлбөртэй мэс засал хийлгэсэн байх. Спортынхон ийм гэмтэл авахаараа дандаа л гадагшаа явж эмчлүүлдэг байсан. Биднийг  Тайваньд очиж суралцаж байхад танай монголоос олон хүн ирдэг байлаа. Одоо цөөрсөн гэж байсан нь бидний ажлын том үр дүн болов уу. Чагтан холбоосыг сэргээх мэс заслыг монголд анх хийж эхэлсэн нь Т.Мөнхсайхан эмч. Би өөрөө энэ ажлын голд нь байгаагийн хувьд эхлэлийг нь сайн мэднэ. Т.Мөнхсайхан өөрөө аппарат оруулж ирээд бид хэд нилээн бэрхшээл туулж байж өдий зэрэгт хүрч байна. Одоо бол өвдөгний ард, урд чагтан холбоосыг сэргээхээс эхлээд бүхий л шатны мэс заслыг дэлхийн стандартын түвшинд хийж  байна.  

Өвдөгний чагтан холбоос нөхөх мэс заслын хугацааг 10 дахин бууруулж чадлаа

-Ямар өртөгтэй мэс засал вэ?

-Баттай үгүйг мэдэхгүй, Японд 40-50 мянган $ байдаг гэж сонссон. Тайваньд 25 000 $ байсан, одоо ямар байгааг мэдэхгүй. Харин манай улсад ЭМД-аа төлсөн иргэн 500 000 төгрөгөөр, ахмад настнууд үнэ төлбөргүй хийлгэж байна. Өнөөдөр гэхэд л манай эмнэлэгт БНХАУ-ын ӨМӨЗО-оос 10 гаруй эмчлүүлэгч ирж эсийн эмчилгээнд орж эхэллээ. Тайваньд саяхан нэвтэрсэн гэхээр манай  улс энэ эмчилгээгээр хоцроогүй л явна.  

-Ер нь өвдөгний мөгөөрс, жийргэвч урагдсан тохиолдолд өөрөөр нь нөхөж эдгээнэ гэж байх уу?

-Спортын гэмтэл бол тусдаа. Тамирчид ийм гэмтэл маш их авдаг. Урд чагтан холбоосоо хоёр тасдаад карьергүй болно гэж ярьдаг шүү дээ. Нэг үеэ бодвол MRI хийлгэж, оношоо зөв тодруулах ёстой гэдгийг хүмүүс одоо л ойлгоод байна. Энэ гэмтлийн үр дагавар нь маш том. Урд чагтан холбоос тасарсан байхад тоглож байгаад арын чагтан холбоос, бусад мөгөөрсөө, үений гадаргуугаа гэмтээнэ. Спортын гэмтэл нь бүр анагаахын шинжлэх ухаанд тусдаа ойлголт. Мэс засал хийлгэснээс хойш 6 сараас нэг жилийн дараа эргээд хэвийн байдалдаа ордог. Бөхчүүдэд бас их тохиолдоддог гэмтэл.

Мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал бол өөр. MRI шинжилгээн дээр үндэслэж хийх эсэхийг шийднэ. Нэгэнт 1 см-ээс дээш диаметртэй мөгөөрсөн эдийн дутмагшилтай /уригдсан, элэгдсэн/, үений үрэвсэл буюу остеоартрит 3, 4 дэх шатанд орсон тохиолдолд боломжгүй, үеэ солиулах шаардлагатай. Харин үений зай хэвийн, гэмтэл харьцангуй бага тохиолдолд энэ хагалгаа маш үр дүнтэй. Энэ эмчилгээ нь өвдөгний үе солиулах хугацааг хойшлуулдаг.

Бид Солонгос, Герман, Япон, Тайвань зэрэг улсад судалсан, ажилласан туршлагаа нэвтрүүлж хамгийн сүүлийн багаж тоног төхөөрөмж ашиглан мэс заслаа хийж байна. Нэг ч эрэг шураг хэрэглэдэггүй, Солонгос улсад хүртэл хийж эхлээгүй технологиор урд чагтан холбоосыг залгаж байна. Хоёр жилийн угацаанд бидний дадлага туршлага, техник аль алиных нь түвшин ахиж, зарцуулах цагаа 10 дахин багасаж чадлаа. Одоо бол чагтан холбоос залгах мэс засалд дунджаар 30-45 минут зарцуулж байна.

ОУ-ын судалгаагаар өвдөгний өвчнөөр өвчлөгсдийн 70 хувь нь эмэгтэйчүүд

-Монголчуудын, ялангуяа эмэгтэйчүүдийн дунд өвдөгний өвчлөл өндөр байгаа нь анзаарагддаг. Өвдөг нь өвдөөд эрт мурийх, майга болох тохиолдол их байна. Үүний шалтгаан нь?  

-Нэгт, эмэгтэйчүүдийн төрөлттэй холбоотой. Төрөх үедээ маш их эрдсээ алддаг. Хоёрт, хүүхэд төрүүлдэг аарцагнаас өвдөгний үе рүү ирж байгаа Q өнцөг их учраас нас ахих тусам гишгэлт өөрчлөгддөг. Ихэвчлэн өвдөгний дотор талаар өвдөж эхэлдэг. Мөн өсгийтэй гутал их өмсөхтэй холбоотой. Цэвэршилтийн үед дааврын өөрчлөлтөө сайн анзаарч анхаарч, эрдсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Өвдөгний мөгөөрс өөрөө тэжээл авахдаа тааруу, цусан хангамж маш муу эд эрхтэн.

Дээр нь жингийн илүүдэл, бас хэрх, тулай, системийн өвчинтэй хавсарч хүндэрдэг. Ер нь ОУ-ын судалгаагаар энэ өвчнөөр өвчлөгдсдийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөний мөн 70-80 хувь нь эмэгтэйчүүд байна.

Бас өвдөгний үенд яс ургасан, өвдөгний шингэн багассан гэж буруу ярьж ойлгох нь бий. Өвдөгний үений мөгөөрсөн гадаргуу өөрчлөгдөж, яс өөрийнхөө бүтцийг алдан сийрэгжиж хэмт байдалд ордог. Хагалгаагаар тэр яснуудыг хусахаар хөөс шиг зөөлхөн болчихсон учраас маш амархан авагддаг. Амнаас ам дамжсан ойлголтоороо буруу эмчлэх тохиолдол бий.  

Нэг хөл дангаараа өвддөггүй...   

-Эмч нар нэг хөл дангаараа өвдөгггүй. Тиймээс эмчилгээгээ аль болох хурдан эхлэх хэрэгтэй гэж зөвлөдөг юм билэ. Үнэн болохыг бас л биеэрээ мэдэрсэн.

-Хүн өвдөж байгаа хөлөн дээрээ зогсохоо байгаад 75 хувийн ачааллаа нөгөө эрүүл хөл рүүгээ шилжүүлдэг. Ингээд нөгөө хөл нь муудна. Тиймээс ч сүүлд өвдсөн хөлөө түрүүлж эмчлүүлэх шаардлагатай болдог. Тухайн хөлний үений бүтцэд өөрчлөлт ордог.  

Ер нь өвдөгний өвчлөл бол зөвхөн өвдөгнийх биш юм. Явахаас дургүй хүрнэ, таргална, хазагнаж яваад нуруу өвдөж эхэлнэ, шөнө нойргүй хононо, стрестэнэ, даралт ихэснэ, бусад эрхтнээ өвчлүүлнэ.    

Тиймээс өвдгөө хамгаал. Хамгаалахын тулд хөлний булчин шөрмөсүүдийг чангалах ёстой. Хэрэв өвддөг бол оношилгоо шинжилгээний үндсэн дээр таарсан дасгал хөдөлгөөн хийнэ. Гэхдээ чагтан холбоос, мөгөөрс гэмтсэн хүн булчингаа чангална гээд сууж босоод байж болохгүй. Бассейнаар хичээлэх, дугуй хий жийх зэргээр олон дасгал бий.

-Манайхан энэ ч сайн, тэр ч сайн гээд ам дамжуулан ахуйн уламжлалт аргаар эмчлэх нь их. Элдэв тос, тэмээний зогдор, халуун лаа...  олон ч зөвөлгөө сонсож байна. Үр дүн хэр бол?

-Тэгсхийгээд эмчилж байгаа арга бол түр зуурын өвчин намдаах л арга. Ер нь дохио өгч эхлэх  үед, өвдөж байгаа үед эрт л үзүүлж оношлуулах хэрэгтэй. Уламжлалт аргыг үгүйсгэх аргагүй ч би, бидэнд тийм ном заалгаагүй, уншиж үзээгүй, ойлголт ч байхгүй. Орчин үеийн анагаах ухааны  аргаар л эмчилж байна. Өвдөгний үений том гэмтлийн үед ямар ч тос тавиад  нэмэргүй, эмчлэгдэхгүй.

Мөгөөрс уригдсан бол хондроглюкозамин эм уугаад ч эдгэхгүй, урагдлыг нөхөхгүй. Энэ хугацаанд мөгөөрс нь үений гадаргууг гэмтээж өвчлүүлсээр л байна. Оношлуулаарай. Мэс заслаар эмчлэгдэх заалттай бол түүгээр л эмчлэгдэнэ. Янз бүрийн оношилгооноос зөвхөн MRI-ийг л санал болгоё. Үений эхо гэхэд л шингэнийг харахаас хэзээ ч мөгөөрс, жийргэвчний урагдал, урд чагтан холбоосыг харахгүй. Гэхдээ бидний хувьд MRI зураг, бодит үзлэг, өвтнөөс авсан асуумж дээр үндэслэж оношилдог.  

-Ярилцлагын төгсгөлд юу нэмж хэлэх вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хувийн, улсын эмнэлгийн үйлчилгээг ижил статустай болгож, даатгалд хамруулсан шийдвэр гаргасныг санаж байгаа байх. Бусад орны эрүүл мэндийн салбар энэ жишгээр хурдтай хөгжиж ирсэн байдаг. Жишээ нь 70 жилийн өмнө эрүүл мэндийн салбараа энэ тогтолцоо руу шилжүүлсэн БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ өнөөдөр ямар түвшинд хүрснийг манайхан сайн мэднэ.

Бидний тухайд илүү сайн боловсон хүчин, илүү сайн тоног төхөөрөмж, сайхан өрөө тасалгаатай, ОУ-д өрсөлдөхүйц эмнэлэгтэй болъё гэж мөрөөдөж байна. Зөвхөн мэс засал, эмчилгээгээ хийгээд явж байсан эмчид эмнэлгийг удирдах бас л нэг шинэ шалгуур юм байна. Зөв ойлгоосой гэж үйлчлүүлэгч, бас ажиллагсдаасаа хүсье. Одоогоор манай эмнэлэг өдөрт дунджаар 10-аад мэс засал хийж байгаа. Байгуулагдаад нэг жил 6 сар гаруй хугацаанд нийт үений дурангийн 800 гаруй хагалгаа хийгээд байна. Манай эмнэлэг 45 хүний орон тоотой, мэс заслын 6 эмчтэй, 40 ортой, мэс заслын вакумжуулсан хоёр өрөөтэй. Энэ оны эхэнд дэлхийн Top "Mindray" 4К U1 үений дурангийн хамгийн сүүлийн үеийн аппаратыг суурилууллаа. Эрүүл мэндийн ажилтнууд бидэнд, мэс засалчдад сайн багаж тоног төхөөрөмж, түүн дээр ажиллах шилдэг боловсон хүчин хамгийн чухал. Иргэддээ эрүүл аюулгүй орчинд хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө манай хамт олон хичээж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Д.Даваадулам

Д.Энхтүвшин: Өвдөгний мөгөөрс шилжүүлэх мэс засал, эсийн эмчилгээ зэрэг нь үе солиулах хугацааг хойшлуулдаг
Bolod.mn

Сэтгэгдэл (0)

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ?
15:24

Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. 

»»
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ
14:52

“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 

Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ
14:29

Улаанбаатар хотын гаалийн газрын гаа­лийн улсын байцаагчаар ажиллаж бай­сан М.Бат­саруулд холбогдох хэргийг 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо
13:40

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо

Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ
13:39

Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний 

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ
13:25

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. 

Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ
13:23

Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, 

Бүсийн “босс”-ууд
11:34

Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. 

Малчид, иргэдэд анхааруулга
11:28

ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын 

Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов
11:27

Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино 

АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
11:21

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч 

Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ
10:58

Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.

Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ
10:57

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага 

Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ
10:53

Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад 

Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ
10:51

Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын 

Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо
10:34

“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион 

Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав
10:31

Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны 

Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ
10:27

Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн 

Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав
10:24

Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин 

“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
10:21

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн 

Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?!
10:20

Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх 

11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа
10:16

Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас 

Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой
10:15

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн 

Х.Нямбаатар:

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн 

»»
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ
10:15

НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа 

"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү?
10:11

ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа
10:09

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн 

Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв
10:04

Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн 

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо
14:46

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 

2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ
14:30

Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, 

Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа
14:28

Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.

“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна
14:23

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын 

SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна
13:00

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

SOS: Угаарын хийд иргэд

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

»»
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд
12:33

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг 

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
11:34

-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. 

Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ
09:38

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай 

Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв
09:27

X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.

Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана
09:24

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа
12:30

Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 

Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна
12:27

Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр 

Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан
12:26

Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас 

АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ
12:23

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн 

"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв
11:39

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад 

360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа
10:19

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ
10:00

Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.

SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ
09:58

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн 

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа
09:17

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа 

“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв
09:16

Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий 

ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
09:15

Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна
08:46

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн 

Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ
13:50

Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. 

Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. 

»»
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ
13:25

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. 

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ

Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. 

»»
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ
13:20

ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх 

Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх 

»»
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
11:21

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч 

АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав

АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч 

»»
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ
10:57

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага 

Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага 

»»
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв
09:27

X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.

Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв

X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.

»»
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ
12:45

Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион 

Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ

Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион 

»»
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ
12:23

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн 

АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн 

»»
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
09:41

Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй 

Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв
13:33

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос 

Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ
13:14

Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр 

Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ
09:16

ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох 

Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн
15:24

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн 

Австралид хэт халж байна
15:23

КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун 

Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа
10:27

Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог

Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ
09:49

Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, 

АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ
10:36

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн 

Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ
09:50

ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг 

Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ
13:29

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг 

Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв
11:40

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх 

Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ
10:56

Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр 

Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ
14:28
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
14:42

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ
18:07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
12:07

Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн 

Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа
14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
18:27

Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд

Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү?
21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна
11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ
17:15

Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө 

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр
11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ
18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа
18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа
13:48

Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!

#GoMongolia

Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна
10:57

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
17:57

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ
23:25

Төсөл-1

Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ
22:02

Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал 

Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу?
20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ
14:45

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай
20:57

bolod.mn logo
RSS Feeds | Холбоо барих | Маркетингийн алба |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2005-2024 Bolod Мэдээллийн сүлжээ сайт. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: "Онлайн Хүрээ" ХХК