 |
|
 |
|
Израиль-Палестины хямрал: АНУ-ын байр суурь |
|
|
 |
|
 |
Израиль-Палестины хямрал: АНУ-ын байр суурь
2024-01-05Ойрх Дорнод нь АНУ-ын хувьд гадаад бодлого, аюулгүй байдлын гол бүс нутгуудын нэг байсаар ирсэн ба эрчим  хүчний бүс нутаг дахь нөөцийг мэдэлдээ байлгах, бүс нутаг дахь ЗХУ, Ираны нөлөөг саармагжуулах/хориглох, Израиль болон Арабын холбоотон орнуудын эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах, терроризмтой тэмцэх, ардчиллыг экспортлох, дүрвэгсдийн урсгалыг багасгах зэрэг олон зорилтуудыг үе үеийн засаг захиргаа хэрэгжүүлсээр ирсэн. Үүний зэрэгцээ, бүс нутгийн аюулгүй байдлын динамикийн чухал хөдөлгүүр болох Израиль-Палестины зөрчлийг шийдвэрлэх, ингэхдээ Израилийг дэмжихийн сацуу бүс нутгийн тогтвортой байдлыг хангах зорилттой тэнцвэржүүлэхийг хичээсээр ирсэн.
Энэ оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хамас Израиль руу гэнэт довтлохоос өмнөх жилүүдэд хоёр улсын зөрчлийг шийдвэрлэх АНУ-ын сонирхол багасаад байсан юм. Энэ нь 2011 оны Арабын хавар, Сири, Йемений дайн, бүс нутаг дахь Ираны нөлөөний өсөлт, Аль Каида болон бусад террорист бүлэглэлүүд, мөн ОХУ-Украины дайн зэрэг нь АНУ-ын аюулгүй байдал, ашиг сонирхолд шууд заналхийлэх болсонтой холбоотой байв.
Газын зурвас дахь өнөөгийн байдалтай холбогдуулж АНУ-аас баримталж буй байр суурь олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлийг багагүй дагуулж ирсэн бөгөөд Украины дайны талаар ОХУ-ыг олон улсын эрх зүйг ноцтой зөрчиж байна хэмээн хүчтэй шүүмжилдэг ч Газын зурвас дахь нөхцөл байдлын хувьд цэргийн болоод дипломат дэмжлэгийг Израильд үзүүлж “давхар стандарт”-аар АНУ хандаж байгааг олон улсын зүгээс онцолсоор байгаа билээ.
Хямралыг зогсоох НҮБ-ын хүчин зүтгэл
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, дайсагналыг зогсоох нөхцөл бүрдүүлэхийг уриалсан тогтоолын төслийг батлав. Арабын Нэгдсэн Эмират Улсаас санаачилсан уг тогтоолоор гишүүн 13 орон тогтоолыг дэмжсэн санал өгч, харин АНУ, ОХУ түдгэлзэв. АНУ-ыг вето эрхээ дахин хэрэглэх нөхцөл байдал бүрдүүлэхээс зайлсхийхийн тулд тогтоол санаачлагч тал ажиллаж, тогтоолын гал зогсоохыг уриалсан үг хэллэгийг зөөлрүүлж, талууд харилцан буулт хийснээр АНУ тогтоолын төсөлд энэ удаа хориг тавьсангүй.
Олон талт хамтын ажиллагааны хүрээнд АНУ, Израиль улсууд шахалтад орж байгааг илтгэх нэг дохио бол 12 дугаар сарын эхэнд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газын зурваст гал даруй зогсоохыг шаардсан тогтоолыг баталсан явдал юм. Тогтоолыг 153 гишүүн орон дэмжиж, 10 гишүүн эсрэг санал өгч, 23 гишүүн орон түдгэлзсэн юм.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тогтоолын төслийг хэлэлцсэний дараа НҮБ-ын ЕНБД А.Гутерреш гал зогсоохыг хэвлэлийн бага хурлын үеэр дахин уриалж, Израилийн явуулж буй цэргийн ажиллагаа нь хүмүүнлэгийн ноцтой хямралыг Газын зурваст бий болгож байгааг онцлов. Тэрээр Газын зурваст тусламжийн үйл ажиллагаа явуулахад 1) аюулгүй байдал, 2) хүн хүч, 3) ложистикийн чадавх, 4) худалдаа үйлчилгээг сэргээх шаардлага байгаа ч одоогийн байдлаар эдгээрийн аль нь ч боломжгүй байна хэмээн мэдэгдсэн юм. Мөн Хамас энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж байгаа нь палестинчуудыг хоморголон шийтгэх, Израилийг эрх зүйн үүрэг хариуцлагаас чөлөөлж байгаа шалтаг огтхон ч биш гэж мэдэгдэв.
Түүхэн дэвсгэр
Оросын эзэнт гүрэн болон Европ дахь еврейчүүдийн эсрэг уур амьсгал газар авч эхэлсэнтэй холбогдуулж, Европ даяар тархан суурьшсан байсан еврейчүүд түүхэн газар нутаг руугаа нүүж эхэлсэн бөгөөд энэ нь тухайн үеийн Османы эзэн гүрний ноёрхолд байсан газар нутгийн нэг хэсэг байв. Цаашлаад 1897 онд сионистуудын анхдугаар конгресс болж, эхэндээ еврейчүүдийн аж ахуйн суурьшлыг байгуулах асуудал хөндөгдсөн ч Палестины газар нутаг дээр бие даасан улсаа байгуулах зорилго болж өргөжиж байв. 1917-1918 онд Палестины газар нутгийг Их Британи эзэлж, суурьшсан байсан еврейчүүдийн дэмжлэгийг авахын зэрэгцээ Их Британий Гадаад харилцааны сайд Артур Бальфур еврейчүүдийн холбооны тэргүүн Лайонел Ротшильдэд Палестины газар нутаг дээр бусад ард түмний эрхийг хүндэтгэх зарчмын дор еврейчүүдийн гал голомтыг байгуулахыг санал болгож байв. Бальфурын тунхаглалыг үндэслэн Үндэстнүүдийн лиг Палестиныг засаглах удирдлагыг Их Британид шилжүүлснээр шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж, еврей, арабууд хооронд анхны сөргөлдөөн эхэлсэн. Шилжин суурьшигчдын тоо нэмэгдсээр 1936 он гэхэд Палестин дахь еврейчүүдийн тоо 500 мянгад хүрсэн байв. Ийнхүү шилжин суурьшигчдын тоо Европ дахь анти-семитизмын уур амьсгал нацистууд Германы удирдлагад гарснаар хурцадсантай холбогдуулж эрчимжиж байгаад энэ байдлыг эсэргүүцэж арабууд босч хоёр талын зэвсэгт сөргөлдөөн эхэлсэн бөгөөд 1939 онд Их Британичууд шилжин суурьших үйл явцыг хязгаарлахад хүргэв.
Дэлхийн II дайны дараа НҮБ байгуулагдаж, Ерөнхий Ассамблейн 181 /III/ тогтоолоор Палестин дахь Их Британий мандатыг цуцалж, тус газар нутагт еврей, арабын улсыг байгуулахыг баталгаажуулав. Үүний дараа газар нутгийн төлөөх араб, израилийн анхны дайн болж, нөхцөл байдал тогтвортой бус байсаар 1948 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Израиль улс тусгаар тогтнолоо зарласан юм.
АНУ 1948 онд Израилийг тусгаар тогтносон улсаар зөвшөөрсөн анхны орон болсноос хойш тус улсыг бүх талаар дэмжиж ирэв. Ялангуяа 1967 оны 6 өдрийн дайн, 1973 оны дайн тус бүс нутаг дахь АНУ-ын бодлогод эргэлт хийх үйл явдал болж, Арабын газрын тос нийлүүлэгчид АНУ-д бүтээгдэхүүн нийлүүлэлтээ зогсоож, улмаар Израилийг дэмжиж байсан АНУ болон Египет, Сирийг дэмжиж байсан ОХУ хооронд цөмийн дайн дэгдэхэд ойртож байв. Энэ нөхцөл байдал АНУ-ын бүс нутаг дахь бодлогод нөлөөлөөд зогсохгүй, палестинчуудыг төлөөлөх цорын ганц төлөөлөгчөөр Палестины чөлөөлөх байгууллагыг 1974 онд Арабын Лиг хүлээн зөвшөөрсөн нь Израиль-Палестины зөрчлийг шинэ шатанд гаргасан гэж үзэж болох юм. Израиль улсын бүрэн эрхийг “хамгаалдаг” АНУ-ын хүч чармайлтын хариуд Израиль нь АНУ-ын Ойрх Дорнод дахь аюулгүй байдлын хамгийн ойр, найдвартай түнш нь болсон. Хүйтэн дайны үед АНУ-ын батлан хамгаалах стратегийн шинжээчдийн зүгээс Израилийг Ойрх Дорнод дахь ЗХУ-ын нөлөөллийг сөрөх хамгийн ойр түнш гэж үзэж, хамтын ажиллагааг бэхжүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, цаашлаад терроризмтой хийж буй АНУ-ын тэмцэлд ч гэсэн Израиль ач холбогдлоо нотолж чадсан юм.
Өнөөдрийн байдлаар Израиль улс Ойрх Дорнод дахь АНУ-ын стратегийн түнш хэвээр байгаа бөгөөд АНУ-аас улс төр, эдийн засаг, цэрэг, зэвсгийн бүхий л дэмжлэгийг үзүүлж, үүнийгээ хуулиараа ч баталгаажуулсан байдаг. Тодруулбал, Ойрх Дорнодын бусад орнуудтай АНУ-ын хийх аливаа зэвсгийн худалдаа нь “Израилийн эсрэг цэрэг, дайны заналхийллээс хамгаалах Израиль улсын чадавхын давуу байдлыг дордуулахгүй байх” нөхцөл байдлыг АНУ-ын Засаг захиргаа хангахыг хуульчилсан.
Палестины хувьд, АНУ-ын зүгээс Палестины засгийн газрын үйл ажиллагаанд, мөн хүмүүнлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж байгаад 2007 онд Фатах намаар удирдуулсан Хамас Газын зурвасыг мэдэлдээ авснаас хойш дэмжлэгийн урсгалд өөрчлөлт орсон юм. АНУ-аас Хамасыг террорист бүлэглэг гэж үздэг ба тус бүлэглэлийг аливаа дэмжлэг авахаас сэргийлэх бүх арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн.
Израиль-Палестины зөрчил, яриа хэлэлцээ
Тус хоёр улсын яриа хэлэлцээ шийдлээ олно гэсэн горьдлого улам бүдгэрсээр Авраамын гэрээ, 2021 оны Израиль-Хамасын сөргөлдөөн, 2022 онд эхэлсэн хурцадмал байдал, 2023 оны 10 дугаар сарын 7-ны Хамасын дайралтаас улбаалсан дайн зэрэг нь хоёр тал тохиролцох боломжийг зарчмын хувьд үгүй хийсэн гэж үзэж болох юм.
Two State Solution буюу Хоёр улс шийдэл, хоёр талын энх тайвны яриа хэлэлцээг АНУ дэмжиж, найдлага тавьж байсан ч сүүлийн үеийн нөхцөл байдал нь Палестиныг Израиль улсаас хийх буултыг цаашид горьдолтгүй болгож, Хамас, Палестины Засаг захиргаа хоорондын зөрчил нь яриа хэлэлцээг тэг цэг рүү авчирсныг олон улсын шинжээчид онцолж байна.
Нөхцөл байдалтай холбогдуулж Израильд цэрэг, зэвсгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 14,3 тэрбум ам.доллар батлахыг АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Конгрессоос хүсэв. Цаашлаад, бүс нутаг дахь цэрэг, зэвсгийн хүчээ АНУ эрс нэмэгдүүлж, Израильд цэрэг, зэвсгийн дэмжлэгийг эрчимтэй үзүүлсээр байна. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд Палестины асуудлаар хэлэлцэж, тогтоол батлахад АНУ нь хоёр удаа вето эрхээ эдэлж, Израилийг уламжлалт байдлаар хамгаалав. Үүний зэрэгцээ, Израиль-Саудын Араб хоорондын харилцааг хэвийн болгох АНУ-ын хүчин чармайлт 10 дугаар сарын үйл явдлаар зогсонги байдалд оров.
АНУ-ын байр суурь
Дайн эхэлснээс хойш АНУ-ын Төрийн департаментын дарга Энтони Блинкен дөрөв дэх удаагаа Ойрх Дорнодод хүрэлцэн ирсэн бөгөөд уламжлалт байдлаар Израиль улсыг бүх талаар дэмжиж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд “хамгаалах”-ын зэрэгцээ зэвсэгт сөргөлдөөнийг зогсоох, яриа хэлэлцээг эхлүүлэх талаар байр суурь илэрхийлэв.
Тодруулбал, Израиль улс өөрийгөө хамгаалах болон Хамасын үйлдэж болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх эрхтэй, тэр бүү хэл “ёстой” гэж АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден онцлон тэмдэглэдэг. Нөгөөтэйгүүр, Израиль өөрийгөө хамгаалах эрхээ хэрхэн, ямар аргаар хэрэгжүүлж байгаад гол асуудал байгаа юм.
Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал, Хамасын үйлдэж буй харгислалд Палестины ард түмэн ямар ч холбоогүй, буруугүй бөгөөд тэд хохирох ёсгүй. Палестинчуудын амь нас хамгаалагдсан байх ёстой гэсэн байр суурийг Э.Блинкен маш тодорхой тэмдэглэв. АНУ-ын Засаг захиргаа Хамасыг бүрэн устгах гэсэн Израилийн бодлого, хүслийг бүрэн дэмжиж байсан ч Израилийн цохилтуудаас улбаатай Газын зурвас дахь энгийн иргэдийн амь үрэгдэж буй тоо нэмэгдсээр байгаа (одоогийн байдлаар 20 мянга гаруй болоод байгаа) нь Вашинтон дахь уур амьсгалыг өөрчлөгдөхөд хүргэж эхэлж байна. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Б.Обамагийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч асан Бен Роудс хэлэхдээ Газын зурваст болж буй үйл явдал, түүнийг дэмжиж буй АНУ-ын байр суурь нь “…бид олон улсын эрх зүйн хэм хэмжээг селектив байдлаар хэрэглэж байгааг нотолж байна” гэв.
Олон улсын хамтын нийгэмлэг ч гэсэн Газад болж буй үйл явдал, АНУ-ын баримталж буй бодлогыг шүүмжилж, улмаар АНУ нь “олон улсын хамтын нийгэмлэгийн шахалтаас үүдэж ганцаардалд орж болзошгүйгээс сэргийлэх болсон” гэж NBC News мэдээлэв.
Ийнхүү тал талын шахалт, бодит байдалтай холбогдуулж АНУ нь Израиль улсын өөрийгөө хамгаалах эрхийг дэмжихийн зэрэгцээ Газын зурвас дахь энгийн иргэдийн аюулгүй байдлын талаар тодорхой байр суурь илэрхийлж, Газын зурвасын хойд хэсэгт явуулж байсан ажиллагааг өмнөд хэсэгт давтаж болохгүй, учир нь хойд хэсэгт явуулсан ажиллагаанаас зугтсан палестинчуудын төвлөрөл өмнөд хэсэгт нэмэгдсэн байгааг Израилийн талд анхааруулав. Цаашлаад, Ойрх Дорнодод болж буй үйл явдалтай холбогдуулж АНУ-ын дотоод байдалд мөн өөрчлөлтүүд мэдрэгдэж эхлээд байна.
АНУ-ын дотоод уур амьсгал:
Брүүкингс хүрээлэнгээс гаргасан “Is the Israel-Gaza war changing US public attitudes” нийтлэлд Израиль-Палестины асуудлаар АНУ-ын иргэд хуваагдмал байр суурьтай байгааг онцолж, тоон үзүүлэлтээр үзүүлжээ:
Асуулт: Израиль-Палестины асуудлыг зохицуулахад АНУ ямар үүрэгтэй оролцох ёстой вэ? АНУ оролцох шаардлагатай юу?

Дүгнэлт
Газын зурвас дахь нөхцөл байдал үргэлжлэхийн хэрээр хохирсон энгийн иргэдийн тоо нэмэгдэж энэ нь АНУ-ын дотоод байдал, гадаад бодлогын чиглэлд зарим өөрчлөлтүүдийг бий болгон АНУ-ын иргэдийн хандлагад үргэлжлүүлэн нөлөө үзүүлэхээр байна.
АНУ улс төр болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд Израилийн талд байр суурь баримтлах ч Газын зурваст явуулж буй ажиллагаа нь хүмүүнлэгийн ноцтой хямралыг бий болгож байгаа тул олон улсын шахалтаас сэргийлэн гал зогсоох, яриа хэлэлцээний ширээний ард суухыг талуудад уриалан, Израиль улсын өөрийгөө хамгаалах эрхийг хамгаалахын зэрэгцээ энэ эрхээ хэрэгжүүлж буй аргыг буруушаах байр суурь баримтлахаас өөр гарцгүй болж байна. Цаашлаад, нөхцөл байдал даамжирч, амь үрэгдэж буй энгийн иргэдийн тоо нэмэгдсээр байх аваас НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөр Израилийг буруушаасан тогтоол, шийдвэрт АНУ “вето” эрхээ эдлэхгүй байх магадлал нэмэгдсээр байна.
Палестин-Израилийн мөргөлдөөн нь “нэг улсын шийдэл” үр дүнд хүрэхгүй бөгөөд нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэйг харуулж байгаа тул “Хоёр улсын шийдэл”-ийг хэрэгжүүлэх нь Палестины асуудлыг шийдэх үндсэн гарц гэдгийг олон орны шинжээчид онцолж байна. Иймд НҮБ, Арабын орнууд, Хятад, Орос, Европын Холбоо нь Палестин, Израйль хоёрыг аль болох хурдан дайныг зогсоож, “хоёр улсын шийдэл”-ийн хэлэлцээрт эргэн орж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалж байна.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв |
Израиль-Палестины хямрал: АНУ-ын байр суурь |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Б.Даваацэрэн музей, номын сангийн цогцолборын барилгын явцтай танилцлаа 14:58 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын »»
|
|
Ирэх долоо хоногт сурагчид "Бие даалтын долоо хоног"-той тул танхимаар хичээллэхгүй 12:21 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой.
|
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 20-26-нд бие даалтын долоо хоногтой. »»
|
|
УОК хуралдлаа 11:30 Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас
|
Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
Дорнод аймгийн онцгой комисс хуралдаж 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 10:26 Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”,
|
Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”, »»
|
|
Н.Эрдэнэхүү: Ирээдүйн аав, ээж болох үр хүүхдээ хорт хавдраар алдахгүйн тулд ХПВ-ийн эсрэг вакциныг хийлгэх хэрэгтэй 10:04 Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
|
Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа. »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно 09:57 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг лхагва гарагт буюу аравдугаар сарын 15-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
Х.Нямбаатар: Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно 09:44 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим
|
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим »»
|
|
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ 09:40 Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод
|
Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод »»
|
|
НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БУУДАЖ НЭГ ХҮН ТҮЛЭГДЖЭЭ 11:28 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
|
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11:16 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх,
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, »»
|
|
Б.Хандсүрэн: Эцэг эхчүүд “Миний хүүхдийг нүднээс далд яаж байгаа бол” гэсэн хардалттай байдаг 11:02 Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа.
|
Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа. »»
|
|
ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо 10:22 Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км,
|
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, »»
|
|
“Шүүхийн суваг” цахим хуудсаар 322 шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулсан 10:03 Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ
|
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 09:36 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна. »»
|
|
“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганы хүрээнд салбар хэлэлцүүлэг зохион байгуулж байна 09:35 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын оюутны холбоо ТББ хамтран 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба эх оронч залуу” сэдэвт хэлэлцүүлгийг батлан хамгаалах салбарын залуу албан хаагч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын оюутны холбоо ТББ хамтран 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба эх оронч залуу” сэдэвт хэлэлцүүлгийг батлан хамгаалах салбарын залуу албан хаагч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа. »»
|
|
Роналдо анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо 14:12 “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
|
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
С.Цэнгүүн: Нийгэмд хэлэлцүүлэг өрнөнө гэдэг өөрөө маш том амжилт 10:56 УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа. »»
|
|
Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна 10:24 Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л
|
Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л »»
|
|
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд 23.8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ 09:39 Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг
|
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа 09:38 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны »»
|
|
ШШГЕГ: АН-ын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурийг зөвшөөрөлгүй уулзуулсан байсан 17:10 ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ
|
ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ »»
|
|
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ 16:52 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн
|
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн »»
|
|
З.Санждорж лам анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдэлнэ 12:36 “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав
|
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав »»
|
|
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ 5 ДАХЬ УДААГАА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ 12:18 Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан,
|
Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан, »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна 12:14 Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан.
|
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан. »»
|
|
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 11:34 /2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.
|
/2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа. »»
|
|
Дараах замыг энэ сарын 9-нөөс эхлэн дөрөв хоног хааж, шинэчилнэ 10:46 Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил
|
Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Монгол улс Сингапур улстай нүүрстөрөгчийн зээлийн гэрээ байгуулжээ 10:15 Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ.
|
Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ. »»
|
|
Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 25 мянган төгрөгөөр ТОРГОНО 09:51 Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн
|
Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн »»
|
|
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 09:23 Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг
|
Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг »»
|
|
Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо 09:16 СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн
|
СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн үнийг ил тод мэдээлэх системийг танилцууллаа 09:13 Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна.
|
Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна. »»
|
|
Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо 09:11 Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий
|
Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий »»
|
|
“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ 15:02 17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.
|
17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. »»
|
|
Өвчтэй хүүхдийн зургийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, мөрийтэй тоглоом тоглодог байсан этгээдийг олж тогтоожээ 14:27 Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон
|
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон »»
|
|
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ 13:02 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай »»
|
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
|
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн »»
|
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 11:11 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Биньямин Нетаньяхуг үг хэлэх үеэр хүмүүс танхимыг орхижээ 13:17 Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр индэрт гарч ирэх үед
|
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр индэрт гарч ирэх үед »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|