 |
|
 |
|
М.Энхболд Улаанбаатар хотын газрыг "идэж" эхэлсэн ноцтой баримт |
|
|
 |
|
 |
М.Энхболд Улаанбаатар хотын газрыг "идэж" эхэлсэн ноцтой баримт
2024-01-31Дундговийн уугуул, домогт шарга азарганы эзэн, “Мон-Уран” ХХК-ийн захирал, М.Энхболдын газрын наймааны ганц хамтрагч, 
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ”-ЭЭС УЛААНБААТАР ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАСАГ ДАРГА НАР НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН БУСДАД ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАРИМТЫГ ЦУВРАЛААР ДЭЛГЭЖ БАЙНА
-М.ЭНХБОЛДЫН ЭРДЭНЭ МЭТ ДҮҮ, ГАЗРЫН НАЙМААНЫХ НЬ ГАЛ ХАМ Б.НАРАНХҮҮ ХОТЫН ТӨВД 2500 АЙЛЫН ХАШААНЫ ГАЗАРТАЙ ТЭНЦЭХ 175 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ-
Дундговийн уугуул, домогт шарга азарганы эзэн, “Мон-Уран” ХХК-ийн захирал, М.Энхболдын газрын наймааны ганц хамтрагч, “гал хам”, “Анод” банкийг дампууруулагч, АТГ-т дотоодын банкны дансандаа долоон тэрбумын хадгаламжтай, бусдаас 30 тэрбумын авлагатай гэж айх ч үгүй мэдүүлж ирсэн толгой баян төрийн түшээ, “Дүнжингарав” худалдааны төвийн босс... Хэн гэдгийг нь хэлүүлэлтгүй таасан байх. Тийм ээ, тэр бол Б.Наранхүү.
Б.Наранхүү “Мон-Уран” ХХК, “Дүнжингарав” ХХК-ийн эзэн гэдгээрээ эчнээ танигдсан. Энэ хоёр компанийн цаана түүнд дахиад 50 гаруй компани бий. Түүний “Мон-Уран” ХХК-ийг уул уурхайтай, ураны ордтой мундаг том компани мэтээр нийгмээрээ ойлгож ирсэн юм билээ. Гэтэл Б.Наранхүүгийн компаниудад “Дүнжингарав” захыг эс тооцвол барьсан барилга, ухсан уул уурхай, тарьсан тариалан, төрөөс авсан тендер, импортолсон бараа, ядаж л үйлдвэрлэсэн эсгий тавчик, тэр бүү хэл талх ч байхгүй. “Дүнжингарав” захынхаа түрээсээр томорсон байх гэж үү, үгүй. Хурдан моринд хайр, найргүй мөнгө цацдаг, нутгийнхаа наадмыг 30 ширхэг жийпээр байлдаг толгой баян гэж зард гарснаасаа хэзээ хойно 2013 онд “Дүнжингарав” захаа барьж түрээслэж эхэлсэн байдаг юм.
Тэгвэл Б.Наранхүүгийн хагартлаа хөрөнгөжсөн ганц бизнес нь газрын наймаа гэхэд хилсдэхгүй байх. Харин түүнийг газрын наймаанд татан оруулж, түүгээр “ченж” хийлгэж ирсэн хүн бол М.Энхболд. Б.Наранхүүгийн намтрыг сөхвөл, 1990 онд МУИС-ийн оюутан болж, 1993 онд гуравдугаар курстээ сургуулиа хаяж, зургаан жилийн дараа буюу 1999 онд “Мон-уран” ХХК-аа байгуулж, 2000 оноос М.Энхболдын газрын наймааны ганц хамтрагч нь болсон байдаг. Түүний намтарт хаана байсан, юу хийж явсан нь тодорхойгүй зургаан жил байгааг анзаарсан байх. Харин энэ зургаан жилдээ Б.Наранхүү Хотын дарга Ж.Наранцацралт агсан, М.Энхболд хоёрын дэргэд байсныг баталдаг хүмүүс бий. Ж.Наранцацралт агсан, Б.Наранхүү хоёрын хувьд Дундговь нутгийн ах дүүс. Тиймдээ ч Ж.Наранцацралт агсан Хотын дарга байхдаа Б.Наранхүүг дэргэдээ авч, улмаар М.Энхболдыг 1999 онд Хотын дарга болмогц Б.Наранхүүг хувийн жолооч, хуурай дүү нь болгож дотносуулсан гэдэг. М.Энхболдыг Хотын дарга байхад Б.Наранхүү жолооч нь мушгиж явсныг өдгөө хоригдож буй Ц.Хулангаас эхлээд олон хүн баталдаг юм билээ.
Ингэж М.Энхболдын эрдэнэт мэт дүү нь болсон Б.Наранхүү 2000 оноос газрын наймааны “ченж” болсон. Баримт сөхвөл, М.Энхболд гарын үсгээрээ Б.Наранхүүд газар олгож, харин Б.Наранхүү худалдан борлуулах, хуваарилж тараах байдлаар ажиллаж ирж л дээ. Гэхдээ М.Энхболд, Б.Наранхүү хоёр хотоос авсан газруудаа бүгдийг нь зарж үрээд дуусгачихаагүй бөгөөд өдгөө Б.Наранхүүгийн эзэмшиж буй газруудыг жагсаал тэр Улаанбаатар хотын хамгийн том газартай хүнээр тодорч байна. Ингээд Б.Наранхүүгийн эзэмшиж буй газруудын болон худалдан борлуулсан, хуваарилж тараасан газруудын баримтыг танилцуулъя.
Б.НАРАНХҮҮ М.ЭНХБОЛДООС 2000 ОНД АНХ 50 ГА ГАЗАР АВЧ "ГАЗРЫН НАЙМАА"-НЫ ГАРААГАА ЭХЭЛСЭН

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн гүүрнээс "Дүнжингарав" худалдааны төв хүртэл 30 га газар
Дээр дурдсанчлан Б.Наранхүү 1999 онд “Мон-Уран” ХХК-аа байгуулсан. Улмаар Хотын дарга М.Энхболд 2000 оны наймдугаар сарын 29-нд 282 дугаартай захирамжаар “Мон-Уран” ХХК-д БЗД-ийн 36-р хороо, “Нарантуул” захын баруун урд 30 га, СХД-ийн 20-р хороо, Толгойт өртөөний урд 18 га газар тус тус олгосөн. Мөн 2000 оны арванхоёрдугаар сарын 15-нд 445 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 2-р хороо, одоогийн Бөмбөгөр худалдааны төвийн 1.3 га газрыг олгосон. Дараа жил нь буюу 2001 оны гуравдугаар сарын 1-нд М.Энхболд дахиад 36 тоот захирамжаар “Мон-Уран” ХХК-д БЗД-ийн 1-р хороо, Чингис зочид буудлын ард 2.1 га газар олгосон байгаа юм.
Ингээд Б.Наранхүү “Мон-Уран” ХХК-ийнхаа нэр дээрх нийт 50 га газартай болж, тэр даруйдаа дээрх газруудыг зарж үрэх, хуваарилж тараах ажилдаа орсон. Б.Наранхүү эхлээд БЗД-ийн 1-р хороо, Чингис зочид буудлын арын 2.1 га газрынхаа 1.0 га газрыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл групп” ХХК-д худалдсан. Улмаар Д.Өнөрболор энэ газар дээр “Рояал кастле” хотхон, “Сөүл” бизнес төвийг барьж, барилгын бизнесээ анх эхэлсэн түүхтэй. Харин үлдсэн 1.1 га газрынхаа 7100м2 газрыг “Оргил” рашаан сувиллын эзэн Д.Ганбатын “Эмдаблви холдинг” ХХК-д худалдсан. Энэ мөнгөөрөө “Анод” банкны өрөө төлсөн гэдэг. Харин 3000м2 газар нь одоог хүртэл Б.Наранхүүгийн хүргэн, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг дэмжих газрын дарга В.Үнэнбатын “Янус хяз” ХХК-ийн нэр дээр байдаг.
Харин СХД-ийн 20-р хороо, Толгойт өртөөний урдах 18 га газраа Б.Наранхүү Г.Алтан агсны “Алтжин группын охин компани болох “Өлзийт ус” ХХК-д худалдсан. Чингэлтэй дүүргийн 2-р хорооны 1.3 га газар дээрээ мөн л Г.Алтантай хамтарч “Бөмбөгөр” худалдааны төвийг байгуулсан түүхтэй.
Б.Наранхүү БЗД-ийн 36-р хороо, “Нарантуул” захын баруун урд хэсгийн 30 га газрынхаа ихэнхийг буюу одоогийн “Дүнжингарав” худалдааны төвөөс баруун тийш ЗЦГ-ын гүүрний урд уулзварын “Хоум плаза” хүртэлх газрыг “Их үйлсийн эрэлд” ХХК-д 9.0 га, “Дунд мандал” ХХК-д 2.6 га, “Ажигана хунчир” ХХК-д 3.0 га, “Сүрэг-Агт” ХХК-д 3.0 га, “Алтай констракшн” ХХК-д 3.9 га, “Шилмэл шилтгээн” ХХК-д 1.3 га гэх мэтээр тарааж худалдсан. Б.Наранхүүгээс газар авч хотхон, хороолол босгосон дээрх компанийн эзэд нь тун сонирхолтой хүмүүс бий. Тухайлбал, “Их үйлсийн эрэлд” ХХК-ийг алдарт Ц.Сандуйгийн найз Ж.Бямбабаатар эзэмшдэг, Б.Наранхүүгээс авсан газар дээрээ “Баянмонгол”, “Их монгол” хорооллуудыг барьсан. “Дунд мандал” ХХК, “Ажигана хунчир” ХХК-уудыг Монголбанкны Дэд ерөнхийлөгч асан, Д.Сүхбаатар жанжны зээ хүү Д.Сүх-Эрдэнийн хүргэн Б.Агар эзэмшдэг, Б.Наранхүүгээс авсан газар дээрээ “Эмиралд резиденс”, “Кристал таун” хотхонуудыг барьсан. “Сүрэг-Агт” ХХК-ийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар эзэмшдэг, Б.Наранхүүгээс авсан газар дЙээрээ “Сүмбэр орд” хотхоныг барьсан. “Алтай констракшн” ХХК-ийг М.Энхболд, Т.Бадамжунайн “цэрэг” гэдгээрээ танигдсан Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг, “Саруул” хорооллыг барьсан. “Шилмэл шилтгээн” ХХК-ийн 1.3 га газрыг “Инэл” ХХК авч, “Дүнжингарав” хотхоныг барьсан. “Инэл” ХХК-ийг Ц.Ганхүү эзэмшдэг бөгөөд М.Энхболдыг Хотын дарга байхад Хот тохижилтын Ерөнхий инженерээр ажиллаж байсан цэрэг нь. Энэ мэтээр Б.Наранхүү М.Энхболдоос авсан 30 га газраа баруун солгойгүй зарж үрж, тараасан байгаа юм.
М.ЭНХБОЛДООС АВСАН ГАЗРАА ЗАРЖ ҮРСЭН Б.НАРАНХҮҮ ДАХИАД Ц.БАТБАЯР, Т.БИЛЭГТЭЭС 155 ГА ГАЗАР АВСАН

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалангийн гүүр хүртэл 155 га газар
Б.Наранхүү “Мон-уран” ХХК-ийнхаа нэр дээр авсан 50 га газрынхаа ихэнхийг зарж үрээд дууссан учраас 2005 онд “Инвэкс” ХХК-ийг байгуулсан. Ингээд “Инвэкс” ХХК-ийн нэр дээр Хотын дарга Ц.Батбаяраас 2006 оны гуравдугаар сарын 22-нд А/126 дугаартай захирамжаар 26 га, Хотын дарга Т.Билэгтээс 2008 оны зургадугаар сарын 25-нд А/312 дугаартай захирамжаар 123 га газар авсан. Мөн “Инвэкс” ХХК-ийнхаа доор “Инвэкскантийн” ХХК-ийг байгуулж Т.Билэгтээс 2008 оны арваннэгдүгээр сарын 20-нд А/557 дугаартай захирамжаар 5.0 га газар нэмж авсан. Ингээд нийт Б.Наранхүү “Инвэкс” ХХК-ийнхаа нэр дээр нийт 155 га газартай болсон байгаа юм.
Дараа нь Б.Наранхүү 2010 онд “Дүнжингарав” ХХК-ийг байгуулсан. Улмаар Хотын дарга Г.Мөнхбаяраар 2010 оны арванхоёрдугаар сарын 9-нд А/825 дугаартай захирамж гаргуулж, “Инвэкс” ХХК-ийнхаа 155 га газрыг “Дүнжингарав” ХХК-даа шилжүүлсэн байдаг.
Харин одоо Б.Наранхүү 155 га газраа “Дүнжингарав” ХХК-ийнхаа 13 охин компаниар дамжуулан эзэмшиж байна.
0.07 га-гаар тооцвол 2225 айлын газар буюу “Дүнжингарав” захаас Амгалангийн гүүр хүртэлх 155 га газрыг бүхэлд нь Б.Наранхүү эхнэр, хүүхдийнхээ нэр дээр эзэмшдэг
Б.Наранхүү 2000 оноос хойш М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяраар гарын үсэг зуруулж, “Мон-Уран” ХХК, “Инвэкс” ХХК, “Дүнжингарав” ХХК-уудаараа дамжуулан өөрийн болгосон 155 га газраа өдгөө эхнэр Л.Чимгээ, хүү Н.Эрдэнэ хоёрынхоо нэр дээрх 13 компаниар дамжуулан эзэмшиж байна. 155 га газар гэдэг бол 0.07 га-гаар тооцоход 2225 айлын хашааны газартай тэнцэх асар том газар. Хэсэгчилж хуваагаад худалдахад хамгийн багадаа хагас их наяд төгрөг тэр даруйдаа л халаасанд нь ороод ирнэ. Гэтэл 2225 айлын хашааны газартай тэнцэх, хамгийн багадаа хагас их наядаар үнэлэхдэх асар том энэ газар Б.Наранхүүгийн хүү, 30 ч хүрээгүй Н.Эрдэнэ гэх залуугийн эзэмшилд байх ажээ.
Аль компани нь хэчнээн га газар эзэмшиж байгаа жагсаалтыг танилцуулъя.
- “Дүнжингарав” ХХК-ийн нэр дээр 1331600250 нэгж талбарын дугаартай, Э-2204013252 улсын бүртгэлийн дугаартай 520658м2 буюу 52.0 га газар
- “Дүнжингарав” ХХК-ийн нэр дээр 1331600012 нэгж талбарын дугаартай, Э-2204013237 улсын бүртгэлийн дугаартай, 308946м2 буюу 30.8 га газар
- “Дүнжингарав” ХХК-ийн нэр дээр 1331600269 нэгж талбарын дугаартай, Э-2204027292 улсын бүртгэлийн дугаартай 97055м2 буюу 9.7 га газар
- “Шинэ зуун айл зах” ХХК-ийн нэр дээр 1331600218 нэгж талбарын дугаартай, Э-2204018520 улсын бүртгэлийн дугаартай 119904м2 буюу 11.9 га газар
- “Инвекс спортс” ХХК-ийн нэр дээр 1331600204 нэгж талбарын дугаартай, Э-2204017424 улсын бүртгэлийн дугаартай 16144м2 буу 16.1 га газар
- “Шандас рийл эстэйт девелопмент” ХХК-ийн нэр дээр 1331600267 нэгж талбарын дугаартай, Э-2204027288 улсын бүртгэлийн дугаартай 99998м2 буюу 9.9 га газар
- “Шандас проперти лизинг” ХХК-ийн нэр дээр 1331600265 нэгж талбарын дугаартай, Э-2204027284 улсын бүртгэлийн дугаартай 99995м2 буюу 9.9 га газар
- “Хүлэг проперти лизинг” ХХК-ийн нэр дээр 1331600268 нэгж талбарын дугаартай, Э-2204027290 улсын бүртгэлийн дугаартай 99998м2 буюу 9.9 га газар
- “Эхлэл рийл эстэйт девелопмент” ХХК-ийн нэр дээр 1331600270 нэгж талбарын дугаартай, Э-2204027305 улсын бүртгэлийн дугаартай 28770м2 буюу 2.8 га газар
- “Унаган буурь” ХХК-ийн нэр дээр 1331600266 нэгж талбарын дугаартай, Э-2204027286 улсын бүртгэлийн дугаартай 82201м2 буюу 8.2 га газар
- “Тэгш чухаг” ХХК-ийн нэр дээр 1331600041 нэгж талбарын дугаартай, Э-2204020977 улсын бүртгэлийн дугаартай 19984м2 буюу 1.9 га газар
- “Инвэкс мэншоп” ХХК-ийн нэр дээр 1331600173 нэгж талбарын дугаартай, Э2204017426 улсын бүртгэлийн дугаартай 4127м2 газар
- “Шинэ зуун айл маркет” ХХК-ийн нэр дээр 1331600176 нэгж талбарын дугаартай, А-2204000110 улсын бүртгэлийн дугаартай 19984м2 буюу 1.9 га газар
- “Синомон консалтинг корпораци” ХХК-ийн нэр дээр 1331600177 нэгж талбарын дугаартай, Э-2204018519 улсын бүртгэлийн дугаартай 9992м2 газар
- “Зуун айл констракшн” ХХК-ийн нэр дээр 1331600162 нэгж талбарын дугаартай, Э-2204017417 улсын бүртгэлийн дугаартай 9992м2 газар тус тус эзэмшиж байна.
Б.Наранхүүгийн эзэмшдэг газар зөвхөн дээрх 155 га газраар дуусахгүй. Цааш хөөвөл, Хүүхдийн паркийн хашаанд 1.0 га, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 10 га, Өвөр гүнтийн зусланд 11 га гэх мэтээр үргэлжилнэ.
Б.НАРАНХҮҮ ХУУЛЬ ХЯНАЛТЫН ХУРАНДАА, ГЕНАРАЛУУДТАЙ ҮГСЭЖ, АЛДАРТ "СУРУГА МОНГОЛ"-ЫН 10 ГА ГАЗАРТ ЭЗЭН СУУСАН

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, "Хүннү-2222" хорооллын зүүн талд 10 га газар
Дээр дурдсан Б.Наранхүүгийн 155 га газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно байдаг. Тэгвэл Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнийн нэр дээрх “Нью даун таун” ХХК-ийн эзэмшилд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд буюу Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү-2222” хотхонтай хаяа залгаа 1780600685 нэгж талбарын дугаартай 100,022м2 буюу 10 га газар бий. Энэ газрыг Б.Наранхүү өөрийн болгосон түүх нь маш ноцтой. Өөрөөр бол, Б.Наранхүү хууль хяналтын хурандаа, генералуудтай үгсэн хуйвалдаж, “Суруга Монгол”-ын эзэн, Японы иргэн Цүнэяки Хара гэгчид хар тамхины зохиомол хэрэг тохох замаар тус компанийн эзэмшлийн 10 га газрыг өөрийн болгосон байж болзошгүй нь өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй.
Энэ хэрэг яаж эхэлсэн гэхээр, 2000 онд “Суруга Монгол” ХХК-ийг байгуулж, Удирдлагын академаас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл 60 гаруй га газрыг авч, тансаг зэрэглэлийн “Жапан таун” хотхоноор барилгын бизнес эхлүүлсэн Япон улсын иргэн Цүнэяки Хара 2012 онд хар тамхины хэргээр баривчлагдсан байдаг. Цүнэяки Хара гэгчийн түр байрлаж байсан зочид буудлын ажилтан нь хар тамхитай тэмцэх газарт дуудлага өгч, тэр дагуу нь тусгай тасгийнхан өрөөг нь нэгжих явцдаа гудсан доороос нь хар тамхи олсон тул ийн баривчилсан гэдэг. Гэхдээ Цүнэяки Хара хар тамхи хэрэглэх нь байтугай харж ч байгаагүй гэдгээ хэдэн мянга тайлбарлаж, цуснаас нь ч хар тамхи илрээгүй тул дөрвөн сар гаруй хоригдсоны эцэст суллагдсан. Зохиомол хэргийн золиос болж торны цаана дөрвөн сар суусан Цүнэяки Хара тэр даруйдаа бүх бизнесээ хаяаад нутаг буцсан. Ингээд түүнийг явснаас хойш “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшлийн 60 га газар нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп, Ш.Баярсайханы “Номин” холдинг, Зам тээврийн сайд, “Буурал” А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдын “Монгол корпорэйшн” ХХК, Б.Наранхүүгийн “Нью даун таун” ХХК-уудад тус тус шилжсэн. Хамгийн ноцтой нь, Б.Наранхүү “Нью даун таун” ХХК-ийг анх ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал М.Ганболд, ЦЕГ-ын Тусгай тасгийн дарга асан, Хууль зүйн дэд сайд асан, хошууч генерал Ц.Уугангэрэл, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын төрсөн эгчийн хүү Д.Энэрэл, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан болон өөрийн төрсөн эгч Б.Одончимэг нартай хамтран байгуулсан байдаг. Өөрөөр бол, Б.Наранхүү хошууч генерал М.Ганболд, Ц.Уугангэрэл, Б.Хурц, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нартай үгсэн хуйвалдаж, “Суруга Монгол”-ын эзэн Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохож, улмаар бизнесээ хаяаад зугтмагц нь газрыг нь өөрсдийн болгосон байж болзошгүй байдаг.
ХОТ Ч, ХУУЛЬ Ч ДИЙЛДЭГГҮЙ ХАР ДҮНЗЭН БАЙШИН БУЮУ Б.НАРАНХҮҮГИЙН ХҮҮХДИЙН ПАРКИЙН ХАШААН ДОТОРХ 10 ГА ГАЗАР

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн паркийн хашаан дотор 1.0 га газар
Хотдоо ганцхан байдаг Хүүхдийн паркийн газар олон эзэнтэй. Хүүхдийн парк одоо 31 га газартай бөгөөд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК эзэмшдэг. Харин “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 26 хувь нь Хотын захиргааны, 74 хувь нь “Голомт”-ын Д.Баясгалангийн мэдэлд байдаг. 2007 онд Ц.Батбаяр Хотын дарга байхдаа Хүүхдийн паркийн зүүн хойд булангаас 3.3 га газрыг тасалж “М си эс” ХХК-д олгосон, улмаар “Шангилла” зочид буудал баригдсан. Харин баруун талаас нь 1.0 га газрыг Г.Мөнхбаяр тасалж аваад Б.Наранхүүд өгсөн.
Гэхдээ энэ 1.0 га газрыг Б.Наранхүүд албан ёсоор өгсөн хүн нь Г.Мөнхбаяр болохоос биш албан бусаар “бэлэглэсэн” хүн нь М.Энхболд ажээ. Б.Наранхүү М.Энхболдыг Хотын дарга байх үед Хүүхдийн паркийн газраас 1.0 га газрыг хашаалж аваад, хар дүнзэн байшин бариад шууд л эзэн суучихсан. Хотын даргаас, газрын албанаас ямар ч газрын зөвшөөрөл, гэрчилгээ гаргуулахгүйгээр шууд л авчихдаг гэдэг. Тэр бүү хэл Б.Наранхүү “Анод” банкаас 20 шахам тэрбум төгрөгийн зээл авч дампууруулахдаа Хүүхдийн паркийн хашаан дотор 1.0 га газраа барьцаалж байсан баримт сэлтүүд ч байдаг. Ингэж явсаар Б.Наранхүү Хотын дарга Г.Мөнхбаяраар 2011 оны гуравдугаар сарын 1-нд А/198 дугаартай захирамжаар гаргуулж, Хүүхдийн паркийн хашаан доторх СБД-ийн 1-р хороо, Хүүхдийн паркийн хашаан доторх 10992м2 буюу 1.0 га газраа “Мон-Уран” ХХК-ийн нэр дээр албажуулж авсан байдаг ажээ.
ӨВӨР ГҮНТИЙН АМЫГ МОДТОЙ, УСТАЙ НЬ ХАШСАН Б.НАРАНХҮҮГИЙН 11.6 ГА ЭДЛЭН

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Өвөр гүнтийн аманд 11 га газар
Б.Наранхүү хотын төвийн “А” зэрэглэлийн өнгөтэй, өөдтэй, үнэ хүрэх газар бүрд эзэн суусан ч сэтгэл ханасангүй. Өвөр гүнтийг амыг горхитой, ойтой нь өөрийн болгож, хувийн харшаа барихыг хүсжээ. Ингээд өөрийн хүү Н.Эрдэнийн “Шарихэрд” ХХК-ийн нэр дээр Хотын дарга Г.Мөнхбаяраас 2011 оны дөрөвдүгээр сарын 21-нд Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Өвөр гүнтийн аманд 550,000м2 буюу 55 га газар авчээ. Улмаар Б.Наранхүү 55 га газрынхаа зах зухаас зарж үрээд өдгөө “Шарихэрд” ХХК-ийнх нь эзэмшилд 11.6 га газар нь байдаг аж. Ар, Өвөр гүнтийн зусланд жирийн иргэдэд ганц дүнзэн байших барих байтугай таван ханатай гэр хатгах алга дарам газар ч олдоггүй. Гэтэл Б.Наранхүү бүхэл бүтэн 11 га-г буюу Өвөр гүнтийн амыг бүхэлд нь хашчихаад эдлэн болгоод эзэмшиж буй ажээ. Өдгөө энэ газар дээр Б.Наранхүүгийн хувийн хаус, хамаатан садан, хамсаатнууддаа өвөл зундаа түрээслэдэг зуны байшингууд, таван ханатай гэрүүд, ресторан зэрэг бий. Тэр байтугай “Дүнжингарав секьюрити” ХХК гэх харуул хамгаалалтын хамгаалалтын компаниараа Өвөр гүнтийн эдлэнгээ өдөр шөнөгүй мануулдаг ажээ. 2021 онд “Дүнжингарав секьюрити” ХХК-ийн хамгаалалтын ажилтан нь Өвөр гүнтийн эдлэнгээс нь дөрвөн ширхэг зулзаган гацуур хулгайд алдсан шалтгаанаар ажлаасаа халагдаж, үндэслэлгүйгээр халагдсан гэж Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнэтэй шүүхээр заргалдсан захирамж ч байдаг аж.
Үргэлжлэл бий

https://ergelt.mn/news/22/single/41485 |
| М.Энхболд Улаанбаатар хотын газрыг "идэж" эхэлсэн ноцтой баримт |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин М.Энхболд 2000 оноос эхлээд Хотын цагдаагийн дарга нар, прокурор, шүүхийн дарга нарт хороолол барих газар бэлэглээд дараа нь газрыг зарж эхэлсэн гэж ярьдаг юм.Наранхүүгээр заруулдаг байсан юм банйа гэж ойлголоо
2024-01-31 | 16:35:03 | 59.153.113.37 | |
Зочин ИНГЭЭД Л БИЧЭЭД БАЙХАД АТГ ГЭДЭГ БАЙГУУЛЛАГА ДҮЛИЙ ДҮМБ ОРГИООД Л ӨӨРТ НЬ ОГТ ХАМААГҮЙ ЮМ ШИГ. ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА.
2024-01-31 | 13:50:26 | 139.5.219.210 | |
|
|
|
|
|

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
|
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. »»
|
|
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
|
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа. »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр »»
|
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
|
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна. »»
|
|
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд »»
|
|
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
|
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн »»
|
|
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
|
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. »»
|
|
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
|
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч »»
|
|
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
|
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
|
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
|
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч »»
|
|
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
|
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. »»
|
|
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
|
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар »»
|
|
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
|
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж »»
|
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
|
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|