Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн бөгөөд 32 жилийн дараа ийнхүү биелэлээ олж байна.

 Замын-Үүд хилийн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлэх юм.