 |
|
 |
|
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон |
|
|
 |
|
 |
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон
2024-04-16Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэлийг урьж, ярилцлаа.  “Гурван зүйл дээр тодорхой шинэчлэл хийх нэн шаардлагатай байна”
- Та гуравдугаар сарын 26-нд Ерөнхий захирлаар томилогдож, ажлаа хүлээн авсан. Өнгөрсөн хугацаанд олон нийтийн радио, телевиз засаглалын хувьд нэлээд хямралтай явж ирлээ. Ер нь нөхцөл байдал ямар байна. Ямархуу уур амьсгал, асуудал, ололт амжилттай байгууллага хүлээж авав. Энэ талаар яриагаа эхэлье?
- МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс шийдвэр гаргаж, шинэ Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарласан. Миний бие энэ шалгаруулалтад зориг гарган оролцож, салбарынхаа есөн хүнтэй өрсөлдөж, Ерөнхий захирлаар томилогдсон. МҮОНРТ бол миний хувьд шинэ газар биш. Миний хамгийн их сайн мэдэх газар бол МҮОНРТ. Миний ажил амьдралын 23 жилийн түүхтэй холбоотой газар. Тиймээс ажилтайгаа, хамт олонтойгоо танилцана гэсэн асуудал байхгүй. Шууд ажилдаа орсон. Нэгдүгээрт, бид ямар хөтөлбөрийн бодлоготойгоор телевиз, радио, сайт маань ямар сүлжээ, нэвтрүүлэг явуулаад байна вэ гэдэгт дүгнэлт хийж танилцлаа. Хоёрдугаарт, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өглөө. Ингээд хэдэн хэдэн шийдэлд хүрч, 2024 оны төсвийн үйл ажиллагааг дөнгөж саяхан Үндэсний зөвлөлдөө танилцуулсан. Ер нь бол энэ оныхоо төсвийг батлуулахгүйгээр хагас жил орчим ажилласан байна. Үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой асуудлуудыг Үндэсний аудитын байгууллага шалгаж байгаа. Мөн хуулийн дагуу хөндлөнгийн аудит орж ажиллах учиртай. Энэ шалгалтын хүрээнд тодорхой асуудлууд удахгүй яригдана. Түүнийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Би өмнө нь удирдлагын багт орж ажиллаж байсан учраас тодорхой хэмжээний туршлага бий. Ингээд гурван зүйл дээр шинэчлэл хийх нэн шаардлагатай байна гэж үзлээ. Үүний нэг нь хөтөлбөрийн бодлогын шинэчлэл. Маш чухал асуудал. Бид олон нийтдээ шинэчилсэн хөтөлбөрийн бодлогыг танилцуулах цаг нь болсон. МҮОНРТ хэвлэл мэдээллийн салбарт яаж ажиллах юм, ямар манлайлал үзүүлэх үү, олон нийтийнхээ хэрэгцээ, шаардлагыг яаж хангах юм, хэрхэн хараат бус байх юм гэдгийг илүү тодорхой болгон шинэчилж, нэн яаралтай батлуулах шаардлага үүссэн байна. Хоёрдугаарт, менежментийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Хууль эрх зүйн хувьд, төсөв санхүүгийн хувьд олон асуудал үүссэн байна. Боловсон хүчин, хүний нөөцийн бодлого ч эрсдэлтэй байна. Санхүүгийн нөхцөл байдал нэлээд дорджээ. Гуравдугаар сарын 26-нд ажлаа хүлээж аваад дөрөвдүгээр сарын 1-нээр тасалбар болгож, санхүүгээ харлаа. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар маань өнгөрсөн 2023 оны зургадугаар сараас хойш төлөгдөөгүй байна. Энэ алдагдал 4.2 тэрбум төгрөгт хүрсэн. Цалингийн эрсдэлтэй нөхцөл байдалд бид ажиллаж байна. Цалингийн болоод үйл ажиллагааны алдагдал дахиад дөрвөн тэрбумд хүрч, ингээд нийтдээ найман тэрбумын хасахтай, өртэй төсвийг боож дуусаад, Үндэсний зөвлөлдөө оруулаад байна.
-Энэ их санхүүгийн алдагдлын үндсэн шалтгаан нөхцөлийг та хэрхэн харж байна. Саяхан цалингаа нэмсэн тухай мэдээлэл гарч байсан. Санхүүгийн алдагдалтай байж нэмсэн гэсэн үг үү?
- Тийм ээ. Цалин нэмэх асуудал дээр менежментийн алдаа гарсан. Орлого олж байж, цалин нэмэх учиртай. Гэтэл орлогын бүрдүүлэлт хийгээгүй байж цалингаа нэмсэн нь өөрөө өр үүсэх үндсэн шалтгаан болжээ. Тиймээс энэ асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байна. Удахгүй дүгнэлтээ танилцуулах байх. Ер нь тоо худлаа ярьдаггүй учраас цаасан дээрх өрийн хэмжээг би шууд олон нийтэд нээлттэй хэлж байна. Шууд үүссэн өр 4.2 тэрбум, цалингийн өр дөрвөн тэрбумд хүрсэн байдалтай газрыг хүлээж аваад сууж байна.
“4-5 орлогын эх үүсвэрийг хуульд тусгасан, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг”
-Та гурван асуудлаар шинэчлэл хийхээр зорьж ажиллана гэлээ. Хөтөлбөрийн шинэчлэл, менежментийн шинэчлэл... гурав дахь нь юу байх вэ?
-Санхүүгийн шинэчлэл хийх ёстой. Мөнгө өөрчлөгдөхгүй, төгрөг өөрчлөгдөхгүй. Харин санхүүгийн орлого олж байгаа байдлууд өөрчлөгдөх ёстой. Хуулийн дагуу хийгээд шинэчилсэн, цаг үетэйгээ нийцсэн байх учиртай. Бид хөтөлбөрийн шинэчлэл, менежментийн шинэчлэл ярьж байна. Гэтэл санхүүгийн нөхцөл байдал хуучин хэвээрээ л байгаад байвал юу ч өөрчлөгдөхгүй. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд анхны Үндэсний зөвлөл байгуулагдаж, анхны Ерөнхий захирлаа сонгон шалгаруулсан. Өмнө нь бол ЗГХЭГ-ын агентлагийн статустай байлаа. Харин өөрийн гэсэн хуультай болсноор олон нийтийн статуст шилжиж, нийгмийн дуу хоолой болж, ардчилсан нийгмийн үзэл санааг хэвшүүлэх замдаа нэгэнт орсон. Тухайн үед хуульд санхүүгийн нөхцөл байдлыг нь их тодорхой тусгасан. Нэгдүгээрт, хураамж авдаг байх. Хоёрдугаарт, Засгийн газар нь дэмждэг байх. Гуравдугаарт, үйл ажиллагааныхаа тодорхой хувьд зар сурталчилгаа явуулаад түүгээрээ орлого бүрдүүлэх. Энэ нь бүтэн хөтөлбөрийн хоёр хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт 17 цагийн эфиртэй. Үүний хоёр хувь гэхээр нэг өдрийн 20 минут л байдаг. Ийм хуулийн заалттай. Дараагийн хандив тусламж авах, өөрсдийн хийсэн контентоороо орлого бүрдүүлэх. Ийм 4-5 орлогын эх үүсвэрийг хуульд тусгасан. Энэ дагуу л бид үйл ажиллагаа явуулж байна.
- Санхүүгийн эх үүсвэрүүдээс хамгийн том нь олон нийтийн хураамж байх. Өнгөрсөн хугацаанд хураамжийн асуудал хэр шинэчлэгдэж ирсэн юм бэ?
-Тийм ээ. Хамгийн том эх үүсвэр нь айл өрхүүдээс авч байгаа хураамж. Нөгөөх нь Засгийн газраас өгч байгаа дэмжлэг. Энэ хоёр эх үүсвэр нь өнгөрсөн хугацаанд шинэчлэгдэхгүй явж ирсэн. Санхүүгийн алдагдалд оруулах нөхцөл шалтгаан болж байна гэж би үзэж байна. Айл өрхүүдээс хурааж байгаа нь ч өөрөө буруу явж иржээ. Тог цахилгааны мөнгөтэй хамт татдаг. Тэгэнгүүт бид хурааж өгсний хөлс болгож, цахилгаан түгээх газруудад мөн тодорхой хувийг өгч байна. Тэр газруудад ч манай хураамжийг хураах чиг үүрэг байхгүй, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд л хийгдэж байгаа ажил. Ингэхээр олон нийтээс авч байгаа хураамжийн маань 15-20 хувь нь гэхэд дундаасаа цахилгаан түгээх сүлжээнүүдэд оччихож байгаа юм. Энэ нь өөрөө эрүүл систем үү, гэвэл үгүй.
Дараагийн нэг асуудал нь бид нэг өрхөөс 1100 төгрөгийн хураамж авч байна. Энэ тоо бол 2005 оны Засгийн газрын тогтоол дээр доллараар байдаг. Ингэхдээ уг нь тогтоолд хураамжийн хэмжээг нэг ам.доллартой тэнцэх хэмжээнд байна гэж зааж өгсөн. Гэтэл явцын дунд аливаа төлбөр хураамжийг гаднын валютаар шийдэхгүй гэсэн хууль гарсан. Ингээд хураамжийг тухайн үеийн нэг ам.долларын ханшаар тооцож, 1100 төгрөг гээд баталчихсан. Хотын айл өрхөөс 1100 төгрөг, аймагт бол 850 төгрөг, сумын төвийн айл өрхөөс 600 төгрөг хураадаг. Энэ хураамж 2005 оноос хойш хөдлөхгүйгээр мөрдөгдөж ирлээ. Уг нь бол аливаа төлбөр хураамж, инфляцтайгаа уялдах ёстой. Өнөөдөр Атар талх хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ. Гэтэл МҮОНРТ-ийн төлбөр хураамж 1100 төгрөгөөрөө л байна. Үүнийг шинэчлэх ёстой юу гэдгийг би олон нийтээсээ ч асуумаар байна.
“Ерөнхий захирлын үзэмжээр шийддэг систем байх ёсгүй”

- МҮОНРТ-ийн хураамжийг төлөх ёстой эсэх маргаан олон нийтийн дунд байдаг. Гэтэл та нэмэх тухай асуудал ярих юм байна гэж ойлголоо?
- Би ч гэсэн МҮОНРТ-ийн үзэгч, хураамжаа төлдөг. Шүүмжлэлүүдийг сонсдог, хүлээж авна. Гэхдээ анзаараад байхад олон нийт 1100 төгрөг гэдэг тоондоо биш байх шиг. Тэд 1100 төгрөгөө харамлаад байгаадаа биш гэсэн үг. Харин бид ийм төлбөр хураамж төлж байхад танай телевиз яагаад олон нийтийн дуу хоолой болж, хараат бусаар ажиллаж чадахгүй байна вэ гэсэн асуудлыг л ярьж, шүүмжилдэг. Цаашлаад яагаад МҮОНРТ-ийг үзэхгүй байгаа юм бэ гэхээр чанартай кино, нэвтрүүлгийг нь гаргахгүй байгаад л юм. Тэгэхээр 1100 төгрөгийн шүүмжлэлийн асуудал биш байгаа биз. Чанар нэхсэн шүүмжлэл яваад байна л гэж би хардаг.
-Орлогын дараагийн том эх үүсвэр нь Засгийн газрын дэмжлэг гэжээ. Ийм байхад хараат бус байж чадах уу. Хараат бус байдал Засгийн газрын дэмжлэг хоёр нь өөрөө урвуу хамааралтай биш юм уу?
-Хараат бус байна гээд Засгийн газрын үйл ажиллагааг бид үзүүлэхгүй байна гэсэн асуудал байхгүй шүү дээ. Яагаад гэвэл, Засгийн газар өөрөө иргэдийн саналаар бүрэлдсэн парламентаас томилогддог. Олон нийтийн олонхын санал авсан парламент түүнээс бий болсон Засгийн газар байдаг. Түүнээс салаалаад нийслэлийн удирдлагууд, орон нутгийн удирдлагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь эргээд олон нийтийнх болчихож байгаа юм. Үүнийг үзүүлэх ёстой юу гэвэл үзүүлэх ёстой. Харин түүн дээр үндэслэсэн хянах үүргийг олон нийт бид хамтран хэрэгжүүлэх учиртай юм. Тэгэхээр нэг ёсондоо энд хяналтын тогтолцоо яваад байгаа юм шүү. Шүүмжлэлийг мэдээж хүлээж авна. Хөтөлбөрийн бодлого алдагдсан байх вий, аль нэг тийшээ ханарсан байх вий. Нийгэмд тэгш боломж олгоогүй байх вий. Шүүмжилж байгаа бол нэг асуудал байна л гэсэн үг. Энэ мэт гол асуудлууддаа анхаарч ажиллана. Гэхдээ бид ямар асуудалтай нүүр тулаад, юу хийх гэж байгаа тухайгаа олон нийтэд хэлж нээлттэй ажиллах нь зөв. Магадгүй бид олон нийтээс дэмжлэг авах үе тулна.
-Олон нийтийн шүүмжлэлийн бас нэг шалтгаан нь магадгүй засаглалын хямралтай холбоотой байх. Удирдлагын баг нь байнга солигддог асуудал бий?
-Менежментийн шинэчлэл хийе гээд байгаа минь яг үүнтэй холбоотой. Өнгөрсөн хугацаанд телевиз дээр ямар үйл явдлууд өрнөв. Түүнийг бид цаашид давтах учиргүй. Сайн, муу захирал байхаас үл хамаарч, сайн удирдлага байвал сайн явдаг, муу нь ирвэл муудчихдаг. Эсвэл цэнхэр байвал цэнхэртээд улаан гарвал улаантчихдаг ийм олон нийтийн телевиз байж болохгүй. Менежмент нь тогтвортой, систем нь зөв байх хэрэгтэй. Цаашид удирдах ур чадвартай удирдагчийг л хүсээд байдаг телевизийн түүхийг давтахгүйн тулд менежментийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Тэгэхээр системийг нь зөв болгох, ганхаахгүй байх боломжийг бүрдүүлэх алхамыг хийхийг зорино. Тухайлбал, ерөнхий захирлын үзэмжээр орон нутагт ажиллаж байгаа сурвалжлагч нарыг цомхотгож болохгүй. Гадаадад байгаа сэтгүүлчдийг дэмжихээ больж болохгүй биз дээ. Ерөнхий захирлын хувийн хүсэл сонирхолд нийцүүлж шийддэг асуудал байх ёсгүй. Тэгэхээр систем нь өөрөө зөв байж, хөтөлбөрийн бодлоготойгоо уялддаг, түүн дээр ажилладаг Ерөнхий захирлын ур ухаан байна уу гэхээс бүх асуудлыг үзэмжээрээ шийддэг, түүнээс шалтгаалсан засаглалын хямрал байж болохгүй. Би өөрөө уран бүтээлч нь байсан. Энэ байгууллагад шат шатанд нь ажиллаж байсан хүн учраас Ерөнхий захирлын дур зоргоос үл хамаардаг систем энд байх ёсгүй гэж үздэг. Би үүнийг л хийнэ. Санхүүгийн хувьд хараат бус, хөтөлбөрийн бодлого нь олон нийтийнх байх, тэднээс шүүмжлэл аваад буцаагаад хурдан шийддэг, эргэх холбоотой байх ажлуудыг хийнэ. Тухайлбал, МҮОНРТ-ийн дэргэд олон нийтийн төвтэй болох асуудлыг ярьж байгаа. Засгийн газрын “1111 төв” бол энэ чиглэлд тэргүүн туршлага болж чадсан. Яг үүн шиг олон нийтийн төвтэй болно. Мөн Засгийн газраас ирж байгаа төсвийн дэмжлэгүүд маань ямар нэгэн улс төрөөс хараат бусаар төсөвтөө суудаг байгаасай. Тэгэхгүй бол Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд солигдоход манай төсөв яг үнэндээ дээшээ, доошоо болдог. Энэ нь эргээд олон нийтийн телевизийг тогтворгүй байдал руу хөтлөөд байгаа юм.
“Иргэд мэдээллийн олон талт өрсөлдөөнд ямар ч хяналтгүйгээр өртөж байна”
-Хураамжийг инфляцтайгаа уялдаж өсөх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр хуульд өөрчлөлт орно гэсэн үг үү?
-Засгийн газрын тогтоолоор шийдэх асуудал. Гэхдээ үүнийг бид шийдэхгүй. Засгийн газар ч шийдэхгүй. Олон нийт шийдэх учиртай. Бид ажил үүргийнхээ хүрээнд асуудлыг гаргаж тавьж байна. Олон нийтийн төлөөллүүдээр хэлэлцүүлнэ. Ер нь МҮОНРТ байх шаардлагатай эсэх асуудлыг би дахин дахин тайлбарлах шаардлагатай юм билээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай асуудал нь өөрөө үндэсний мэдээллийн байгууллагатай салшгүй холбоотой. Тиймээс үндэсний мэдээний сүлжээ оршин тогтнох ёстой. Дээрээс нь үнэн байх ёстой. Олон нийт МҮОНРТ-д итгэдэг учраас үздэг байх гэж боддог. Манай мэдээний хөтөлбөр хамгийн тэргүүлэх зэргийн сонголттой хэвээр байна. МҮОНРТ-ийн мэдээний сүлжээ өнөөдрийг хүртэл энэ чансаагаа хадгалсаар ирсэн. МҮОНРТ 21 аймагт төлөөлөгч, сэтгүүлчтэй. 21 аймгаас мэдээлэл авч байна. Хилийн чандад сэтгүүлч нар ажиллаж байна. Монголд зөвхөн нэгдүгээр суваг биш таван сувгаар MNB гарч байна. Нэгдүгээрт үндэсний суваг, Монголын мэдээ суваг, MNB спортын суваг, MNB World суваг байна. Уг сувгаар Монголд амьдардаг гадны 20 мянган иргэд мэдээлэл авч байна. Гэтэл өнөөдөр манай ард иргэд мэдээллийн олон талт өрсөлдөөнд ямар ч хяналтгүйгээр өртөж байна. Зарим нь хохирч байна. Цаашлаад цахим орчны үйл ажиллагааг хумина гэж байна. Яг үнэндээ бид хумиулах дургүй. Гэтэл бидэнд ямар дархлаа байгаа юм. Хумиулах дургүй юм бол дархлаатай байх ёстой шүү дээ. Энэ дархлаагаа бид өөрсдөө бий болгох ёстой. Энэ дархлаа нь л МҮОНРТ юм. Олон нийтийн радио, телевизийн хууль дээр их тодорхой байгаа. Зорьсон зорилго, үзэл баримтлал нь хуулийнхаа дагуу л явдаг.
-Зарим телевиз гоё зүйл үзүүлээд байхад Үндэсний телевиз үзүүлсэнгүй гэж харьцуулж дүгнэх гээд байдаг шүү дээ?
- МҮОНРТ арилжааны телевизүүдтэй өрсөлдөх шаардлагагүй. Шоугаа хийдэг телевиз нь шоугаа хийг. Тэр орон зайд нь бид халдахгүй байя. Олон нийтэд хамгийн сонирхолтой гэдгийг нь орхиод хамгийн хэрэгтэй, хамгийн чухал, тэнцвэртэй гэсэн мэдээлэл үзүүлье. Жишээлэхэд, бусад телевиз, радио хүүхдийн үзэх нэвтрүүлгийг дандаа орхидог. Нэгдүгээр ангийн хүүхэд гэхэд өөрөө суваг солиод хэрэгтэй мэдээллээ ялгаж олж авч чадахгүй. Хүүхдэд зориулсан хөдөө аж ахуйн тухай, гэр бүлийн хүмүүжлийн тухай, Монголын үүх түүхийн тухай, үндэсний соёлыг шингээсэн хөгжим дуу хуур, зэмсгүүдийн тухай, нүүдэлчний өв соёл уламжлалын тухай хэн тэгвэл гаргаж өгөх юм бэ. Ийм төрлийн контент өөрөө ашиг олдоггүй, хамгийн их зардлаар бүтдэг. Судалгаанаас харвал нийгэмд үзүүлэх ач холбогдол нь их байдаг. Гэтэл гэр бүлийн хамгийн анхаарах ёстой зүйл нь эцэст нь хэн бэ гэхээр хүүхэд шүү дээ. Тэгэхээр хүүхдэд очих зөв мэдээлэл нь чухал. Ер нь Монголын өв уламжлал, соёлын дархлаа, үнэн бодитой мэдээлэл, нэвтрүүлэг уран бүтээлийг олон нийтийн радио, телевиз л хийнэ шүү дээ. Тэгээд ч одоогоор бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл төгөлдөршөөд л, нээх гоё болоод л, өрсөлдөөн дундаас шударга гарч ирээд байгаа зүйл үнэнийг хэлэхэд алга байна. Үүнийг өнөөдрийн үзэгч, сонсогчид хамгийн сайн тунгааж суугаа байх.
- МҮОНРТ Парисын олимпыг шууд дамжуулах эрхээс хасагдсан гэсэн. Энэ ямар учиртай юм бол?
-Бид энэ өрсөлдөөнд ялагдсан. Олимпын шууд дамжуулалтын эрх нь 2023 онд аль хэдийн яригдаад хаагдсан байсан. Олимп дамжуулах эрх нь шууд утгаараа бизнес болчихсон шүү дээ. Хувийн телевизүүд өөрсдийнхөө саналыг илгээдэг. Энэ бол цэвэр бизнесийн өрсөлдөөний тухай асуудал. “Central TV” эрхийг нь авсан. Үндэсний олимпыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн нь МҮОНРТ мөн. Эрхээ авч чадаагүй ч гэсэн олимпыг зохион байгуулах том ажлын хэсгийн үндэсний гишүүн нь мөн. Тэгэхээр бид чадлынхаа хэрээр оролцоно. Гэхдээ бид шууд дамжуулалтыг явуулж чадахгүй юм шиг байна. Эрхийг нь авсан байгууллага бусад телевизүүдтэй шууд дамжуулалтын эрхийг хуваалцаж магадгүй. Олимпын төрөлд оролцож байгаа чухал тэмцээнүүдийг бид дамжуулмаар байна.Шууд дамжуулалтад чадлынхаа хэрээр мөнгө, санхүүгээ босгоод оролцмоор байна. Бид энэ саналаа “Central TV”-д тавина. Нэгэнт шударга өрсөлдөөнөөр олимпыг дамжуулах эрхийг авсан “Central TV”-ийн сонирхлыг нэгдүгээрт тавих нь ойлгомжтой. Гэхдээ олон нийтийн эрх ашгийг хүндлээд Монголын бүх үзэгчдэд хүргэх үүднээс хөтөлбөрөө бусад телевизүүдтэй хуваалцах байх гэсэн хүлээлт надад байна. Хөтөлбөрөө хувааж авбал их сайн. Бүх тэмцээнүүдийг шууд дамжуулах эфирийн цаг тэдэнд хомс. Бүх юмыг зэрэгцүүлж гаргах технологи, сүлжээ байхгүй учраас бусад телевизүүдэд энэ ачааллаа шударгаар хуваалцах байх гэж найдаж байна.
-Таны өмнөх удирдлага МҮОНРТ-ийг XXI зууны шинэ медиа корпораци болгон хөгжүүлнэ” гэж байсан. Та юу амлаж чадах вэ. Мөн ямар зарчим баримтлана ажиллах уу?
-Би бол МҮОНРТ-ийн тухай хуулийг л дагаж мөрдүүлнэ. Энэ нь маш тодорхой зүйл. MNB өөрөө ондоошилтой, хуулиар хүлээсэн үүрэгтэй. Хөтөлбөрийн бодлого болоод үйл ажиллагааг зохион байгуулахыг Олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасан. Бид чанарын төлөө өрсөлддөг байна. Чанар гэдэг нь үнэн байх тухай асуудал. Мөн олон нийтэд хамгийн хэрэгтэй зүйлүүдийг хөтөлбөрийн бодлогод тусгах ёстой. Өмнө нь удирдлагын багт орж ажиллаж байхад нэг зүйл анзаарсан. Энэ нь хэтэрхий их босоо удирдлагатай байгаа нь анзаарагдсан. Үүнийг халах бодлого барина. Эрх мэдлийн төвлөрлийг бууруулна. Ерөнхий захирал руу чиглэсэн санхүүгийн, өдөр тутмын үйл ажиллагааны нөлөөллийг багасгах бодлого барина.
-Та өмнө нь хийсэн ярилцлагадаа “MNB World” сувгаар бахархан ярих дуртай гэж байсан. Хэвээрээ юу. Цаашдын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?
-Энэ сувгийг анх 45 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байлаа. Тухайн үед шат шатны уран бүтээлчид, удирдлагууд, төслийн удирдагч маань ёстой л эрвийх дэрвийхээрээ ажилласан. Шинэ студи, шинэ тайз, талбай засахаас эхлээд бүхнийг шинээр, стратеги төлөвлөгөөний дагуу хийсэн. Энэ сувгийн хувьд хүний нөөцийн асуудал их чухал байдаг. Хэвлэл мэдээллийн ажилтан маань хүлээн зөвшөөрөгдөхүйц гадаад хэлтэй байх, аливаа мэдээлэлд дүгнэлт хийх өндөр чадвартай байх, дэлхийд гарч байгаа Монголын нүүр царай шүү гэдэг үүргийг ухамсарлаж ажиллах тийм хүмүүс хэрэгтэй. Тэгэхээр энэ шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажил нь өөрөө их удаан үйл явц байдаг юм байна. Би энэ төслийг гадаадад Монгол орныг сурталчилах, тэр дундаа аялал жуулчлалыг татах бодлогын дагуу илүү сайн ажиллаж, хөгжих ёстой гэж боддог. Хоёрдугаарт, “MNB-Спорт”. Энэ бол үндэсний спортоо дэмжих, сурталчилах, үзүүлэх зорилготой суваг юм. Олон нийтийн статустай телевиз нь л үндэсний спортоо бодлогоор сурталчлахгүй, үзүүлэхгүй бол хамгийн их хөдөлмөр зарцуулж, зардал гардаг атлаа ашиг багатай байдаг энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага гэж бараг байхгүй. Хувийн хэвлэл мэдээлэл мэдээж ашгийн бус үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ. Харин Олон нийтийн радио, телевиз бол ашгийн бус, нийгэмд олон нийтэд хэрэгтэй чухал орон зайг олж хараад, түүндээ зориулсан стратегийг хийх ёстой юм. Тэгэхээр үндэстнийхээ дархлаа, өв соёлын чухал хэсэг болох үндэсний спортоо хөгжүүлж, сурталчлах суваг байх ёстой. Түүнчлэн “MNB Гэр бүл” суваг байна.
Хүүхэд, гэр бүл, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан нэвтрүүлэг нийтлэл өөрөө ашиг өгөөд байдаг салбар биш. Гэхдээ нийгмийн анхаарах ёстой хамгийн чухал хэсэг. Хүүхдэд, гэр бүлийн боловсролд зориулсан хэвлэл мэдээллийн, нэвтрүүлгийн төрөлжсөн суваг байх нь зүйтэй. Ингээд нийтэд нь харвал, МҮОНРТ маань хаяагаа тэлсэн, дэд бүтцээ сайжруулсан, өнгө төрхөө өөрчилсөн, техникийн шинэчлэл хийж чадсан хөтөлбөр, хүний нөөцийнхөө бодлого дээр анхаарсан он жилүүд байсан. Цаашид ч энэ хөтөлбөрүүд үргэлжлэнэ. Ер нь МҮОНРТ-ийн удирдлага байна гэдэг эрх мэдэл, албан тушаал, ямба эдлэхийн нэр биш. Тийм их мөнгө төгрөг, төсөв албан тушаал гэж байхгүй. Хувь хүний хувьд юу хийж чаддагаа харуулах, салбарын хүрээний манлайлал юм шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319) |
| Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|