 |
|
 |
|
2024 оны УИХ-ын сонгууль: Намуудын сонирхол, сонгогч олны горьдлого... |
|
|
 |
|
 |
2024 оны УИХ-ын сонгууль: Намуудын сонирхол, сонгогч олны горьдлого...
2024-06-11126 гишүүн, ард нь хэдэн ч юм нам! Хүмүүс нь юу хийх бол, намууд нь ямар нүүрээ харуулах бол? 76-гуулаа байхдаа л хэцүүхэн, хэтэрсэн, хэрэггүй шахуу нь л олон байсан даа. Одоо бүр 126 болох нь, тэд юу юу сонсгодог бол, бас яаж яаж гонсойлгодог бол оо? Үйл ажлаараа хэн хэн болж тодрох бол оо? Арай ч бүгд авилгачид, шахаачид, чавчигчид, тендерчид, элдэв зүсмийн луйварчид, урд өмнөх луйварчдын хамсаатнууд, тавиулууд, тэднийхээ шийрийг хатаасан дараа үеийнхэн нь болчихгүй байгаа? Иймэрхүү талын холбоо, сүлбээ, шинж байнаа гээд л шуугиад эхэлж байна шүү дээ!  Худал л байгаасай, хардлага л байгаасай! Засрах, сайжрах тал нь л дийлээсэй! Овоо доо! гэх үнэлгээг олонхи нь аваасай! Их Хуралд суудалтай байсан гурван намын нэр хүнд ичмээр, гутармаар уруудчихлаа. Шинэ намууд хэн гэдгээ хэн нь ч харуулсангүй, юугаар ч нотолсонгүй, одоохондоо цаасан дээр л байна шүү дээ.
Сонгогчид аль ч намыг дэмжиж санал өгөхгүй бол жагсаалтаар орж ирэх 48 гишүүн сох дутах болно. Амьдрал баян шүү дээ. Ийм хувилбар байж болохыг ер нь тооцсон юм болов уу? Үгүй л байхаа даа!
УИХ-д уул нь улстөрчийнхөө хувьд бэлэн, шалгарсан, итгэл даахуйц, бэлтгэгдсэн, хэн болохоо ядаж л (3+) баллын хэмжээнд харуулчихсан хүн орж ирэх ёстой баймаарсан. Энэ болзол энэ удаад бараг л сахигдсангүй. 126 гишүүний бараг л хагасаас илүү нь суралцагч, дадлагажигч, учрыг нь ухаарахгүйгээр кноп дарсан хүмүүс байх бололтой. Хүн амын нийт тоотой харьцуулах юм бол 126 өчүүхэн тоо шүү дээ! 126 шилдэг, тэргүүний, бэлтгэгдсэн, хэн болохоо амьдрал, практик дээр нотолчихсон гишүүнгүй улстөрийн нам гэж байх уу?... Аль эсвээс нам намд зөвхөн кнопчин, дуулгавартай утсан хүүхэлдэй хэрэгтэй 4 жил (2024-2028 он) ирчихээд байгаа юм уу? Ямар ямар “бэрх хүнд асуудлыг” утсан хүүхэлдэйнүүдийг ашиглан шийдчих гээд байна вэ? Гэж ч бодогдох юм…
Хийсвэр жишээ татъя. АН-ын жагсаалтын эхэнд байгаа хүмүүсийг сонгохгүйн тулд энэ намд санал өгөхгүй бол тэр эхэнд байгаа хүмүүсийн муу нэр хүнд намаа мөн ч хорлоно доо. МАН намын хувьд ч ийм нөлөө, үр дагавар гарч болно. Сонгогчид дэмжих ч эрхтэй, татгалзах ч эрхтэй.
Сонгогчдын дэмжих саналын тоо болзлыг хангахгүй бол нөгөө 48 чинь яах билээ? 76 гишүүнтэй 32 жил ажиллаад болж байсан юм чинь 78 гишүүнтэй 4 жил ажиллаг л даа гэцгээх үү? Бодох, тооцох л хувилбар, байж болох л тохиолдол шүү дээ. Монголын өнөөдрийн бодит байдалд, сонгогчдын ухамсрын өнөөгийн түвшинд, нийгэм дэх зөрчил, тэмцлийн давалгаан дунд сонгуулийн шинэ хууль хэр сайн нийцэх, хэрхэн хэрэгжиж болох талаас нь сулхан бодолцжээ. Энэний хор, нөлөө мөдхөн л илрэх болно. Өмнөх УИХ-ын бүрэлдэхүүний хэр чадал нь энэнээс илүү сайныг бодож олох бололцоогүй л байсан байх. Тэд хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийсэн нь энэ бизээ… Шинэ бүрэлдэхүүн нь ирэх 4 жилд хэрхэн ажиллах нь мөн ч олон зүйлээс хамаарна даа! Нөхцөл, байдал хүндэрсээр, цөхрөл гутрал хуримтлагдсаар, итгэл найдвар унтарсаар л байна. Хариуцах эзэд нь ч энэнийг сайн ойлгож байгаа. Юу үнэн, энэ үнэн. Том жижгээрээ, нэр нөлөөгөөрөө, хүчин чадлаараа дэлхийн дунджаас доогуур, ер нь л сүүл хавьд эрэмбэлэгддэг улс орны иргэд, сонгогчид парламентын сонгуульд намыг биш, хүнээ л харж, үнэлж, сэтгэл ба зүтгэлийг нь гол үзүүлэлт болгож саналаа өгдөг нэгэн тогтсон жишиг буй. Энэ удаад ийм л байр, суурь, зөвдөө орох болов уу. Хэрэв буруудах аваас та аль нэгэн намтай биш, ганцхүү сонгогдсон хүнтэйгээ хариуцлага тооцно шүү дээ. Намтай нь хариуцлага тооцдог жишээ, уламжлал, баримт Монголд маань ер нь байгаагүй, буй болох ч үгүй байх... Тэгээд ч манай өрөвдөлтэй улстөрчид (нэр нүүрээ барчихсан) намын нэрийг ашиглаад л гишүүн болчих гэсэн овжин санаархал газар авчихлаа шүү дээ! Энэ байдлыг бид ойлгох, тооцох учиртай. Та нарын олонхи чинь 9 дэх удаагаа санал өгөх гэж байна. Эрхбиш бага ч болов толгойгоо ажиллуулж сураа биз дээ!
Намын нэр, хөтөлбөрөөр санал аваад хамгийн том луйварчдаа парламентад оруулж зоргоороо загнаснаар улс орноо дампууруулсан тохиолдол тив болгонд бэлхнээ бий шүү. Чухам тийм болохоор сонгох, сонгогдох энэ аргад хүмүүс (учир мэдэх хүмүүс) ихэд болгоомжтой ханддаг, туршиж үзээд бүрмөсөн хаясан жишээ ч буй.
Та бүхэн манай өнөөдрийн нөхцөлд хэр тохирохыг нь мөдхөн харна, бүр арьс махан дээрээ ч мэдэрнэ, сонгуулийн шинэ хууль ч зохих үнэлгээгээ авна. УИХ-д суудалтай гурван нам, бусад зарим нам сонгуулийн шинэ хуулийг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй олон сарын турш магтлаа. Гэхдээ гол гол өөрчлөлт нь чухам яаж, ямар ямар эерэг үр дагавар авч ирэхийг ягштал нотолж чадсангүй. Тойрог томруулсны үр дагавар, гишүүдийн тоог бараг хоёр дахин олшруулсны үр дагавар, намын нэрээр авсан саналын тоо хэмжээнд харьцуулж гишүүн болох 48-ын үр нөлөө, үүрэг, усалсан тойргоо ашиглах, жагсаалтын эхэнд нэрээ бичүүлэх аргаар дахин сонгогдохыг эрмэлзэх “хашир бурхинуудын” далд санаа хэрхэн биелэх… гэхчилэн механизмууд нь хэрхэн ажиллах бол оо? Эерэг болон сөрөг ямар ямар нөлөө хот ба хөдөөд гарч ирэх бол оо? Нэг зуу гаруй жилийн түүх, нэр төр, нөлөө нь 48 суудлыг сонгууль бүхэнд баталгаатай авч ирэх болно гэж МАН-ынхан битүүхэндээ тун маадгар байгаа. АН-ынхан ч бүх тойрогт бүтэлгүйтлээ гэхэд суудалгүй үлдэнэ гэж үгүй шүү гэцгээж байна. Гурав дахь намын дарга нь жолоочийн хариуцлагын даатгалыг “албан татвар болгож, хэмжээг нь гурав дахин нэмэгдүүлж чадсан” арга, мэхээ үргэлжлүүлэн, угсран хэрэглэж чадна гэсэн итгэлийг ч баттай олжээ. Гэвч улстөрийн амьдралын хүрээ тун ч ороо, бусгаа, урьдчилан тооцох, таних боломж нь тун бага… Ялангуяа энэ 2024 оны нөхцөл, байдлын ээдрээ, тохироо хэнд ч гэсэн “эвгүйцэл, жихүүцэл” төрүүлэхээр болчихлоо. Гэхдээ монгол хүний реализм, прагматизм нь улстөрийн амьдрал, үйл ажиллагаанд ч улиран, уламжлагдан үлдсэний нөлөө, хаялга гэж буй. Тэр л энэ удаа ч тус болох байх. Ардчилсан сонгуулийн гол утга, амин сүнс бол сонгогчдын олонхийн дэмжиж байгаа хүн ба намыг тодруулах шалгалт, санал асуулга юм. Тиймийн учир сонгуулийн байранд ирж санал өгсөн хүн нэг бүрийн санал дэмжсэн, татгалзсан гэх хоёр л утгаар бүртгэгдэх ёстой. Тухайн сонгогч бүр дэмжих, мөн татгалзах эрхтэй. Аль ч нэр дэвшигч, аль ч нам тухайн иргэнд таалагдахгүй байгаа бол тэр иргэнийг заавал дэмжсэн санал өг гэж шахаж болохгүй.
Тойрог дээр нь нэр, зард гарсан 5 найдваргүй этгээд нэр дэвшсэн бол уг иргэн яах болж байнаа? Тэр иргэн бүр хэнийг нь ч дэмжихгүйн тулд ирж санал өгөх, хэнийг ч дэмжихгүй гэдгээ илэрхийлэх эрхтэй биз дээ?
Дэмжсэн, татгалзсан саналын тоо бол судалгааны чухал баримт, бодит мэдээлэл юм. Иргэд аль ч намыг дэмжихгүй байгааг мэдэх боломж бол “цагаан сонголт.” Тэгэхлээр цагаан сонголтыг нийт саналын тоонд ч оруулж бүртгэх ёстой. Мөн татгалзсан саналын тоонд ч оруулж тооцох учиртай. Дэлхий нийтийн зонхилох байр суурь ч энэ талд л байдаг. Энэ учрыг төр засаг ч тэр, мөн сонгогчид ч тэр ойлгож, сонголтоо ухамсартай, үндэслэлтэй хийж, дүнгийг нь зөв гаргаж, үзүүлэлт болгоны нь цаана оршин буй үнэлгээ, утгыг судалж, шинжилж байх нь зөв болно. Иргэдийн сонгох, татгалзах эрхийг “Шахаанд” оруулах нь ардчилсан сонгуулийн хувьд том алдаа, гажуудал юм. Татгалзсан саналыг үзэн ядаж, хүчингүйд тооцох аваас сонгууль хийх хэрэг байна уу? Ардчилал нь цааш цаашдаа ардын ардчилал, иргэний ардчилал гэхээр шинж, байдлыг олж хөгжвөл л жинхэнэ ардчилал гэгдэх болно. Гэвч одоогоор ийм процесс, ийм хувьсал, хөгжил цөөн хэдхэн оронд л сулавтархан явагдаж байна. Ихэнх оронд ардчилал нь дүр эсгэсэн, олигархиудын нүүрний баг, популистуудын амны уншлага болсон хэмжээ, түвшинд л байгаа юм.
“Ардчиллын төлөө, ардчиллыг аврахын төлөө” гэсэн уриа, лоозон бариад, “дэлхийд ноёрхохын төлөө” гэсэн санаархлаа нуугаад, хүн төрөлхтөнг хуурч чадаж байгаа “Ардчилсан гэгдэх орон, Ардчилсан нэртэй нам” ч байж байна.
Аль нэг намын жагсаалтын эхний 5-д байгаа (5 хүн) нэр дэвшигчдийг сонгохоос 100 хувь татгалзаж байгаа хүн уг намыг дэмжиж санал өгөхөөс татгалзах болно. Ийм хийдэл, зөрчил сонгуулийн шинэ хуульд олон буй. Сонгогчдыг “ацан шалаа, нээнтгэнд” оруулсан хууль бол яав ч сайн хууль биш! “МАН-ыг дэмжмээр байдаг, жагсаалтыг нь хараад больчихлоо. АН-ыг дэмжмээр байдаг жагсаалтыг нь хараад больчихлоо” гэх үг, яриа хот, хөдөөгүй л дуулдах байх даа... Энэ оны сонгуулийн хууль маань ардчилсан улс, Бүгд Найрамдах улсын сонгуулийн хуулиас доогуур, согогтой гэгдэхээр байна. БНМАУ-ын 1960 оны үндсэн хуульд “Ардын депатутуудын хурлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэд нийтээрээ, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууц гаргаж сонгоно” гэсэн заалт бий. Гэтэл өнөөдрийн хуульд төлөөлөл тэгш байх учрыг орхигдуулжээ. Зарим тойргийн сонгогч 10 гишүүн сонгож байхад заримынх нь 3 гишүүн сонгож байна. Энэний цаана тун том булхай нуугдаж байна. Олонхи сонгогч нь МАН-д саналаа өгдөг тойрогт олон мандат олгоод нэг сонгогчоор шууд 10 хүн сонгуулдаг, олонхи нь АН-д саналаа өгдөг тойрогт цөөн мандат өгч нэг сонгогч 3-5 хүн сонгодог болгочихож болохгүй шүү дээ. Төлөөлөл тэгш байх ёстой! Ардчилсан сонгуулийн нэг чухал шаардлага бол сонгох эрх, төлөөлүүлэх эрх тэгш байх учиртай. Өнөөдрийн хууль Тэгш байх зарчмыг бодлоготойгоор орхигдуулжээ. Ингэх нь өмнөх сонгуулийн үед МАН-д л ашигтай болсон. Энэ байдал нь улам томоор давтагдахнээ! Цөөн хүн амтай Монгол орны хувьд ард иргэдийн төлөөлөл тэгш зарчмаар сонгогдох ёстой. Зарим иргэн 10 гишүүн, зарим иргэн 3 гишүүн сонгодог байж болохгүй. Төлөөлүүлж байгаа иргэдийн тоо ч ижил, төлөөлж байгаа гишүүний тоо ч ижил байх нь шударга ёсонд нийцнэ. Бид урд өмнөх ололт болгоноо үгүйсгэж, гээж биш, хадгалж, өсгөж урагшлах ёстой. Хорь хүрэхгүй хоногт нь багтааж сурталчилгаа хийх боломжгүй болтол нь тойргуудыг томсгох нь хэнд ашигтай вэ? Заль мэх ер оролцоогүй ажил, үйлс гэж ховор л доо. Гэхдээ хэмжээ нь хэтэрчихлээр эргээд эзнээ л хорлодог жамтай. Ядаж л төр, засгийг сонгох, бүрдүүлэх хууль, дүрэм нь зохистой, амьдралд нийцтэй, ардчилсан, шударга талдаа баймаар байна.
Сонгуулийн хуулийг улстөрийн зэвсэг, нэг нам, нэг бүлгийн зэвсэг болгож ашиглах нь эерэг үр дагавар, сайн нөлөө дагуулж байсан түүхгүй юм шүү...
МАН 48-ын жагсаалтаа шинэ хүмүүс, залуусаар эхлүүлжээ (бүрдүүлжээ). Энэ бол зөв тактик. Харин АН жагсаалтын эхэнд Гантөмөрийг байрлуулсан нь мөн ч олон саналыг цааш түлхэх бизээ. Намын нэрээр санал авах гэж байж нэр хүнд нь ихэд сэвтсэн хүнийг эхэнд нь байруулах нь зөв гэж үү?... Баруун аймгийнхан нутгархах согогтой. Нутаг нутгийнхныхаа саналыг аваад л “тэг зогсолтонд” орж мэднэ. Томруулсан тойргуудаас “тооцож чадаагүй согог” гарах нь ч тодорхой. Тухайн хуулийн дагуу сонгууль явуулаад дуусахад буй болсон тоон мэдээллүүд нь уг сонгуулийн явц, үр дүнг бодитойгоор шинжлэх боломж олгож чадаж байгаа эсэхийг судлаачид сонирхдог. Бүх талын мэдээллийг үнэн, бүрэн бүтэн өгч чадаж байгаа бол сонгуулийн хууль эрдэм шинжилгээний шаардлага хангаж байна гэж үнэлдэг. Нийт сонгогчдын хэдэн хувь нь сонгуульд оролцсон, сонгуулийн хуудсын хэдэн хувь хүчингүй байсан, нэр дэвшигчид болон намуудын алиныг нь ч дэмжээгүй санал хэд болох, 30 хүртэлх насныхны хэдэн хувь, 30-60 хүртэлх насныхны хэдэн хувь, 60-аас дээш насныхны хэдэн хувь нь сонгуульд оролцоогүй болох, оролцоогүй хүмүүсийн хот, хөдөөгийнхөөр гаргасан тоо ба хувь наад зах нь л тодорхой байх учиртай.
Манайхны нэрлэдгээр “цагаан саналын” тоо бол нэгэн чухал үзүүлэлт юм. Бүх сонгогч зөвхөн хүнд санал өгөөд аль ч намыг дэмжээгүй бол энэний цаана чухал шалтгаан байна гэсэн үг. Энэ шалтгааныг тодруулах, таних ёстой. Гэтэл энэ хууль “цагаан саналыг” хүчингүй саналд тооцож үгүйсгэжээ.
Энэний цаана иргэний татгалзах эрх ч давхар үгүйсгэгдэж байна… “Гуя дагуулж хүзүү өгдөг” жишгээр 10 нэр дэвшигчтэй тойрогт та 2 хүнийг нь дэмжиж байгаа бол нэмээд хэн ч яахав 8 хүнийг мөн дэмж! гэж шаарджээ. Тэгэхгүй бол дэмжсэн 2 хүн чинь ч хүчингүй! Ийм хуультай улс орон хэд байдаг бол? Сайтар төлөвшсөн, хүн амын дунд сайн танигдсан, нэр хүндтэй, туршлагатай, олны итгэл хүлээсэн удирдлагатай цөөн намын нөхцөлд л “намд өгсөн санал” сайн үр дагавартай, зөв аргад тооцогддог. Манайд нөхцөл, байдал ямар байгаа билээ?
Судлаач, профессор Д.Чулуунжав |
| 2024 оны УИХ-ын сонгууль: Намуудын сонирхол, сонгогч олны горьдлого... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|