 |
|
 |
|
Авьяасаа тунхагласан гурван үеийн жүжигчид |
|
|
 |
|
 |
Авьяасаа тунхагласан гурван үеийн жүжигчид
2024-06-17Баатарын НЯМСҮРЭН  Жүжигчний мэргэжил ямар ч дүрийг амилуулж үзэгчдэд догдлол, баяр баясал, хөнгөн гуниг, ухаарал өгдөг шидтэй. Энэ амьдралд олон дүрд хувирч үзэх азтай хувь гагцхүү жүжигчин хүнд заяажээ. Бусад салбарын мэргэжилтэй харьцуулахад жүжигчний авьяас, үйлс бахархам бас амаргүй. Нийгмийн оюун санааг хөтөлдөг, цэнэглэдэг мэргэжил билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа дундаршгүй авьяас, хөдөлмөр зүтгэлээрээ түмэнд танигдсан гурван үеийн жүжигчдийг онцолж байна. Тэд бол гавьяат жүжигчин Ч.Сүхээ, Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ билээ. Эгэлгүй заяат гурван үеийн жүжигчдийн ажил, амьдралын гэгээн түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэж байна.
Гавьяат жүжигчин өвөөгийн дурсамж

БНМАУ-ын гавьяат жүжигчин Ч.Сүхээ нь Дундговь аймгийн Луус суманд төржээ. Авьяаслаг жүжигчин УБДС-ийн кино драмын ангийг төгсөж уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр 1968 оноос эхлэн аймгийнхаа соёлын ордонд 26 жил урлаг, соёлыг түгээн дэлгэрүүлж, таниулж ажилласан гавьяатай уран бүтээлч. Хөгжимт жүжгийн театр болтол нь жүжигчин, найруулагч, уран сайхны удирдагч, даргаар нь ажилласан гэдэг. Аймгийнхаа театрын тайзнаа тоглож буй бүх жүжигт ажиллаж түүхэнд мөнхөрсөн хүн ажээ. Мөн “Хүний эрх”, “Үнэн мөнөөрөө” зэрэг 20 гаруй жүжиг, концертуудыг олонд толилуулсан байна. Түүний найруулж, олны хүртээл болгосон “Бүрээн дуунаар” жүжиг нь 1979 онд олон улсын хүүхдийн жилд зориулсан уран бүтээлийн улсын уралдаанд II байр эзэлсэн түүхтэй. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж явсан алтан үеийн жүжигчдийн тод өнгө билээ. Мэргэжлээ тултал эзэмшсэн, өөрийн гэсэн жүжиглэх арга барилтай, хийж бүтээх хүсэлд хөтлөгдсөн жүжигчин байсан гэдэг. Гавьяатын хань нь урлагийн мэргэжилтэй.
Ч.Сүхээгийн авьяас, жүжигчний ур чадварыг магтах хүн олон. Дүрээ гаргахаар нүүрээ хувиргаж, тайзны хувцсаа өмсөхдөө тэр дүрээ бүрэн илэрхийлдэг байжээ. Түүнд хувирч үзээгүй дүр үгүй байх. Гавьяат мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах нь дараа дараагийн уран бүтээлчдэд үлгэр дууриал болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь уран бүтээлийн цомог болон дүрийн судалгааны дэвтэр хөтлөхөөс гадна жүжигчний уран чадварын онол, практикын бичвэрүүд, товхимлуудтай ажээ. Энэ үнэ цэнтэй, нандин их өв, мэргэжлийг нь хүү С.Ариунбямба нь хайрлан дээдэлж, уншиж, судалж дутуугаа дүүргэдэг гэнэ лээ.
Соёлын тэргүүний ажилтан аавын хөрөг

Гэр бүлийнхээ авьяасыг өвлөж, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваа ачлалт хүү бол Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Ариунбямба билээ. Тэрээр багаасаа л аавынхаа ажлаа хийж байгааг хажуугаас нь харж, жүжигчин хүний жаргал зовлонг багаасаа мэдэрсэн нэгэн. Ингэхдээ аавынхаа мэргэжлийг эзэмшиж жүжигчин болохоор шийджээ. Оюутан болохдоо СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Сугарын удирдлага дор суралцаж жүжигчин, найруулагч мэргэжлээр 2000 онд төгссөн байна. Ажлын гараагаа аавынхаа ажиллаж байсан Дундговь аймгийн Төв халх дуулалт жүжгийн театраас эхэлжээ. Театрыг сонгож, уран бүтээлийн гараагаа эхлэхдээ "Худалч эхнэр” жүжгийн Уильям, “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Кочкарев, “Ялагдашгүй ганцаардал”, “Хүүхэн засуул” гээд дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжигт гол, туслах дүрд ажилласан юм. Түүний театрт өнгөрүүлсэн цаг хугацаа үнэ цэнтэй, магадгүй тэр цаг хугацаа өнөөдрийн С.Ариунбямбыг бүтээсэн байж мэднэ.
Өдгөө түүнийг үзэгчид олон дүрээр нь андахгүй мэднэ. Тухайлбал, “Ану хатан” киноны Данжила баатар, “Тэгри чину” киноны Хадун соёо, “Ар хударга” киноны Канжо, “Содура” киноны Мажыр тэргүүтэй олон дүрд ажиллаж яваа хөдөлмөрч уран бүтээлч юм. Түүний ажилласан анхны дэлгэцийн уран бүтээл бол одоогоос 22 жилийн өмнө “Гашуун аялгуу” билээ. Үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа Тайланд улсад зураг авалтаа хийсэн “Үхлийн тойрог” кинонд ажилласан зогсошгүй хөдөлмөрч, авьяасын ундаргатай жүжигчин. Мөн гадаадын уран бүтээлд ажиллаж мэргэжлийн ур чадвараа гайхуулж яваа энэ цагийн шилдэг уран бүтээлчдийн нэг. Мөн найруулагчийн мэргэжлээ ч орхиогүй. Хэд хэдэн бүтээлийг өөрийн арга барил, авьяас туршлагаараа найруулсан удаатай. Ажилласан дүрээ чин сэтгэлээсээ гаргаж, чадварлагаар илэрхийлэх нь үзэгчдийн хайр, хүндлэлийг хүлээсэн байж мэднэ. Үзэгчид С.Ариунбямбыг эсрэг дүрээр төсөөлдөг ч тэрээр ямар ч дүрийг гаргаж чадах чансаатай нь бүтээлүүдээс нь харагддаг. Жүжигчин С.Ариунбямба уран бүтээлийн онцгой арга барилтай. Тэрээр анх дүрд ажилласан цагаасаа эхэлж өөрт буусан мэдрэмжээ зурж тэмдэглэдэг байсан нь өдгөө дадал болжээ. Дэвтэр бал бариад дүрээ дүрсэлдэг хэмээн хамтарч ажилласан уран бүтээлчид нь ярьдаг, үнэлдэг.
Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямбын мөн чанар нь ажиллаж буй уран бүтээлээсээ тэс өөр. Амьдрал дээрээ их тайван хүлээцтэй, тэвчээртэй сайн хань, аав гэдгийг нь түүний хайртай хүмүүс нь хэлдэг. Түүний гэр бүлийн хүнийг н.Амарсанаа гэдэг бөгөөд мөн л жүжигчин мэргэжилтэй. Тэд амьдралын утга учир болсон авьяас, мэргэжлийг нь үргэлжлүүлэх хоёр сайхан охиныг төрүүлж, өсгөсөн. Том охин А.Номин-Эрдэнэ жүжигчин мэргэжил эзэмшсэн, өдгөө дэлгэцийн уран бүтээл, театрт ажиллаж байгаа. Харин бага охин нь дунд сургуулийн сурагч. Ирээдүйд гэр бүлийнхээ мэргэжлийг өвлөхийг үгүйсгэх аргагүй.
Гэгээн хүслээр жигүүрлэсэн жүжигчин охин
Гурав дахь үеийн төлөөлөл залуу жүжигчин А.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та удмын авьяасаа өвлөжээ. Урлагийн гэр бүлд төрж өссөн учраас багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байв уу?
-Би гэр бүлийнхнээсээ жүжигчин мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч өссөн. Багадаа театрт их очдог байлаа. Эргээд бодоход миний өссөн орчин урлагтай холбоотой учраас театрт хайртай болсон байх. Би багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй. Гэхдээ хүмүүс “Чи жүжигчин болно” гэж их хэлдэг байсан. Би бүжигчин, балетчин болох хүсэлтэй. Ээж агаарын гимнастикч, уран сайхны гимнастикч, уран гулгалтын тамирчин, мисс болоорой гэж хэлнэ. Ухаантай, бүгдийг чаддаг, мисс болно гэж бодох үе цөөнгүй. Дунд сургуульд байхдаа Монгол Улсын Консерваторийн ардын бүжгийн ангид суралцсан. Суралцах үедээ жүжигчний ур чадварын хичээлдээ их дуртай. Тухайлбал, нэг кино үзэж, ном уншлаа гэхэд эргэцүүлж бодно. Харин хөлөө гэмтээгээд цаашид бүжгээр хичээллэж чадахгүйд хүрсэн. Тэгээд жүжигчин мэргэжлийг сонгосон минь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр гэж боддог.
-Жүжигчин мэргэжлийг сонгож СУИС-д хөл тавихад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Би СУИС-д Ардын багш Л.Чаминчулуун, Соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяа багш нарынхаа удирдлага дор суралцаж төгссөн. Миний багш нар мөрөөдөлдөө хүрэх гүүрийг минь барилцсан ачтай. Сайхан багш нараа үргэлж хайрлаж, талархаж явдаг даа. Оюутан байхдаа багш шавийн барилдлагатай байсан бол одоо миний дарга болсон. Учир нь би өнгөрсөн онд сургуулиа төгсөөд босго өндөртэй УДЭТ хэмээх их айлд театр студийн жүжигчнээр шалгалт өгч орсон.
Хүмүүс “Эмэгтэй хүнд жүжигчний мэргэжил тохирохгүй, хэцүү гэж аав ээж нь хэлдэг үү” гэж их асуудаг. Намайг гэр бүл минь болон хамаатны ах эгч, дүү нар тултал дэмждэг. Жүжигчин мэргэжлийг сонгосноо дуулгахад ихэд таатай хүлээж авсан. Би ахлах ангиа төгсөөд гадагшаа сургуульд явахаар хөөцөлдсөн ч бүтээгүй. Монголд сурахаар болоод СУИС-д шалгалт өгөх үед аав “Тэнцвэл сайн, тэнцэхгүй бол бүүр сайн” гэж билээ. Зорилгынхоо төлөө өөрөө шалгалтдаа бие дааж бэлдсэн. Шалгалтаас өмнө нэг удаа аав ээждээ шалгуулаад л зориглосон. Зорьсондоо хүрч шалгалтад хоёрт жагссан. Ингээд сургуульдаа элсэхэд аав “Сургуульдаа тэнцсэн нь сайн байна. Сайн сураад өөрийнхөө хичээл зүтгэлээр гарч ирээрэй. Жүжигчний мэргэжилд арын хаалга гэж байхгүй” гэж зөвлөсөн. Би аавдаа хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болохыг л хүсдэг.
-Ингэхэд гавьяат жүжигчин өвөөтэйгөө өнгөрүүлсэн дурсамж бий юу?
-Би өвөөгөө сайн мэдэхгүй. Өвөөгийн маань дүр дээр ажилласан ажиллагааны “Ролийн дэвтэр” болон уран бүтээлийн зурагт цомог гээд зузаан баримт манайд бий. Өвөөгийн ажиллаж байсан дүрүүдээс хүмүүс “Ленин”, “Сүхбаатар”, “Үлэмжийн чанар” жүжгийн дүрийг нь их ярьдаг. Олны ярианаас сонсоход өвөө чадварлаг жүжигчин, сайн хүн байсан юм билээ.
-Дэлгэцийн уран бүтээлийн дүрийг нь үзээд аав ээж нь юу гэж зөвлөдөг вэ?
-Тухайн кинонд сайн ажиллавал урам өгнө, дүрээ муу гаргасан байвал шүүмжилдэг. Аав миний ажилласан уран бүтээлээс ганцхан “Сорил”-ыг үзсэн. Театрын бүтээлд ажиллах болон тэмцээнд ороход ирдэг. Мөн киноны дүрд зөвлөгөө өгч, алдаа оноог минь дүгнэх жишээтэй. Харин ээж миний ажилласан бүх киног үздэг. Аав ээж минь сайн найзын орон зайг нөхөж, шилдэг зөвлөгч минь байсаар ирсэн. Шантарсан үедээ тэдэнтэйгээ ярилцахад гарцаагүй зөв гаргалгааг хэлдэг.
-Эрхэм хүмүүсийнхээ авьяасыг өвлөж төрсөндөө бахархах сэтгэгдэл төрнө биз?
-Аав ээж маань их авьяаслаг хүмүүс. Аавыгаа хамгийн мундаг жүжигчин гэж боддог. Ээж театрт ажиллаж байхдаа тайзны яриандаа их сайн байсан юм билээ. Энэ авьяас нь одоо ч надад ажиглагддаг. Аав ээжийн авьяасын нийлбэр нь би юм даа. Сайхан гэр бүлд төрж өсөхдөө ёс зүйтэй, хариуцлагатай бие хүн болж төлөвшсөндөө талархдаг. Гэр бүлээрээ нэг кинонд хамт ажиллаж сайхан дурсамж бүтээх боломж олдоно гэдэгт итгэдэг. Аав ээж охины дүрд ажиллахыг мөрөөддөг.
-Та оюутан байхаасаа уран бүтээлийн гараагаа эхэлж өдгөө 10 гаруй кинонд ажилласан. “Сэр сэр салхи”кинонд ажиллах болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Миний хувьд “Сэр сэр салхи” кинонд ажиллахын тулд амьдралынхаа хоёр жилийг зарцуулсан. Учир нь тус киноны дүрийн сонгон шалгаруулалт нь их удаан үргэлжилсэн. Би 16 настай Маралаа гэдэг охины дүрд ажиллахын тулд өөрийгөө их дайчилсан. Ингэхдээ үсээ тайрч гадаад үзэмждээ ч өөрчлөлт хийсэн. Тус дүрд ажиллах болсноо сонсоод дүрээ дотроо төсөөлж эхэлсэн. Ер нь жүжигчин бүх зүйлийг хийж чаддаг байх ёстой юм билээ. Хэдэн сарын өмнө нэг бүтээлд ажиллахын тулд хөгжим тоглож сурсан. Өмнө нь огт мэддэггүй байсан хэлээр ярьж байна. Үүнээс гадна үндэсний бичгийн чадвараа нэмэгдүүлж байгаа. Энэ чадварууд миний ажиллаж байгаа дүрд шингэсэн учраас сурах хэрэгтэй. Уран бүтээл бүр жүжигчин болон бусад хүнд шинэ мэдлэг өгч, хөгжүүлдэг гэдгийг ойлгож байна.
-Урлагийн замналыг сонгоод удаагүй байгаа залуу жүжигчний хувьд мэргэжлээ хэрхэн тодорхойлох бол. Хэр золиос гарч байна?
-Жүжигчин мэргэжлийг хүмүүс гаднаас нь өнгөцөөр дүгнэхдээ амархан гэж хардаг. Гэтэл их золиос шаарддаг. Би одоогоор дөнгөж эхэлж байгаа болохоор золиос гаргаагүй л байна. Ахмад үеийн уран бүтээлчид хэлэхдээ “Гэр бүлийн хайртай хүн нь өөд болж байхад тайзан дээрээ уран бүтээлдээ ажиллаж байдаг” гэдэг. Энэ нь үзэгчдээ хүндэлж байгаагийн илэрхийлэл болов уу. Хувийн амьдралд юу ч тохиолдсон уран бүтээлч хүн тайзнаа инээгээд л үзэгчдийн өмнө дүрээ гаргах ёстой. Энэ бүгдийг зарим үед эргэцүүлэхээр айдастай санагддаг. Миний хувьд нулимс ойр, сэтгэл хөдлөл өндөртэй, эмзэг төрлийн хүн.
-Ирээдүйгээ хэрхэн харж байна. Ажиллахыг хүсдэг дүрүүд бий юу?
-Киноны саналыг алдаж болохгүй боломж гэж хардаг. Уран бүтээлч бүрд ажиллах хүсэлтэй дүр гэж байдаг. Миний хувьд дэлхийн сонгодог жүжгүүдийн дүрд ажиллах битүүхэн хүсэлтэй. Би мэргэжлийн бүжигчин учраас бүжигчний дүрд ажиллах бодолтой. Би 13 нас хүртлээ С.Сувд жүжигчнийг Мандухай сэцэн хатан гэж боддог байсан. Тиймээс би түүхэн хүний дүрд ажиллахыг хүсдэг. Хүмүүс намайг хараад А.Номин-Эрдэнэ гэж харахгүй дүрээр минь мэддэг болоосой гэж мөрөөддөг байсан нь биеллээ олсон. Миний бодож, төлөвлөсөн хамгийн том хүсэл мэргэжлийнхээ оргилд нь хүрэх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |
| Авьяасаа тунхагласан гурван үеийн жүжигчид |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|