 |
|
 |
|
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан |
|
|
 |
|
 |
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан
2025-02-03Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж  хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
УИХ-ын гишүүн З.Энхболд:
-Хуулийн 10.2-т заасан есөн гишүүнтэй ТУЗ-ийн гишүүдийн нэрийг хэлж өгөөч. Хэзээ томилогдоод юу хийж байгаа ямар улсууд байна вэ?
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ долоон гишүүнтэй. ТУЗ-ийн дарга нь ТӨХ-ны дарга Д.Сугар байгаа. Тэгээд холбогдох яам, агентлагиудын газрын даргын түвшингийн хүмүүс байгаа. Нэр дурьдах юм бол Эрдэс баялгийн яамны газрын дарга А.Эрдэнэпүрэв, Ашигт малтмалын газрын дарга М.Ариунбаяр, Хууль зүйн яамны харьяа Иргэний бүртгэлийн газрын дарга Л.Мөнхбаатар, Төрийн өмчийн хорооны газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Л.Баатарчулуун, Сангийн яамны газрын дарга Б.Мягмарсүрэн гэсэн ийм долоон хүний бүрэлдэхүүнтэй байгаа. З.Энхболд гишүүний асуултад хариулаад бас нэг зүйл хэлье. УИХ-аас 2010 онд “Эрдэнэс Монгол” бага зэргийн олборлолт хийж улсын төсөвт 12 тэрбум оруулах ёстой гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. “Эрдэнэс Монгол” компани энэ ондоо багтаж оруулна. Өдий хүртэл хүлээсэн шалтгаан нь шууд хэлэхэд, нээлттэй хэлэхэд ЭБЭХЯ-наас том Тавантолгой төслийн үзэл баримтлалтай уялдуул гэдэг үүднээс өдий хүрсэн. Үүрэг даалгавар биелүүлнэ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Нэгдүгээрт, Ерөнхий сайд Тавантолгой орд газрыг ашиглаад олсон орлогоос Монголын залуучуудыг гадаад, дотоод өндөр хөгжилтэй орнуудад сургана гэсэн өгүүлбэр хэллээ. Үүнийгээ дэлгэрүүлж хэлж өгөөч, яг ямар санаа хэлээд байгаа юм бэ. Хоёр дахь асуултыг Ерөнхий сайдад хандаж асуухад, том орд газрууд ашиглалтад ороод эхлэхээр том эдийн засгийн бүтцийн асуудлууд яригдаад эхэлж байна. Дэд бүтцийн томоохон төслүүдийн асуудал яригдаад эхэлж байна. Үүнийг дагаад Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн асуудал аяндаа босч ирээд байна. Үүнийг дагаад төвлөрлийг сааруулах асуудал аяндаа их хурцаар тавигдаж байна. Өмнөговь аймаг нэлээн баялагтай, тэр роялти буюу нөөц ашигласны нэлээн хэмжээнийхээ хөрөнгийг татаад аваад үлдчихэж байна. Бусад аймгууд нь тийм бололцоо гарахгүй байна. Энэ тэгшитгэлийг яаж хийх вэ. Энэ төвлөрлийг яаж сааруулах вэ?
Ерөнхий сайд Сү.Батболд:
-Хүний хөгжил сангаараа шийдвэрлэх нийгмийн, эрүүл мэндийн, боловсролын зорилтуудыг шийдүүлэхийн зэрэгцээ онцгойлж, өндөр хөгжилтэй орнуудад Монголын залуучуудыг Монгол Улсын өнцөг бүрээс, дүүрэг, хороо, сум бүрээс авах энэ зарчмыг боловсруулж, тодорхой журам болгоод хийх ёстой гэж үзэж байна. Энэ чиглэлээр Засгийн газар судалгаа, тооцоо гаргаж, анхаарна. Хоёрдугаарт нь, Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэсэн энэ асуудлуудаа бид бүхэлд нь авч үзье. Намрын чуулганаар бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлал, мөн энэ эдийн засгийн хөгжлийн шинэ төвүүд, энэ бүгд цаашдын хандлага, дунд болон урт хугацааны бодлогыг Засгийн газар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, бусад яамдуудын оролцоотойгоор боловсруулж байгаа. Энэ нэлээн эрчимтэй явж, өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан хийгдсэн. УИХ-ын намрын чуулганд бодлого, хөтөлбөрөө оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Энэ томоохон төсөл, гэрээнд дотоодын ханган нийлүүлэгчийн асуудал их чухал байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотоодын ханган нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүн, түүхий эдээ нэлээд авна гэсэн. Энэ юу болж байна вэ?
ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:
-Энэ гэрээ өмнөх гэрээнүүдээсээ арай онцлогтой. Яагаад гэвэл төр 100 хувь эзэмшиж байгаа орд газар учраас дотоодын ханган нийлүүлэлтийн талаар бүтэн бүлэг оруулсан, 14 дүгээр бүлэг гэсэн ийм заалт байгаа. Энэ дээр хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ болон Монгол Улсад байгаа тоног төхөөрөмж, түүхий эд, хангамжийн материал, сэлбэг хэрэгслийг тэргүүн ээлжинд худалдан авна гэсэн заалт байгаа. Дээрээс нь уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ, үйлдвэрийн болон бусад зориулалтын барилга, байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийтийн тээвэр, харилцаа, холбоо, боловсрол, соёл, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээтэй холбогдон бий болох ажил үйлчилгээг Монгол Улсын аж ахуйн нэгжээр тэргүүн ээлжээр гүйцэтгүүлнэ гэсэн. Үйлдвэрүүдийг нь авахад тодорхой заагаад өгсөн байгаа нь цаашид яриа хэлэлцээр хийхэд дэм болох болов уу гэж бодож байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Оюу толгойн гэрээг батлахдаа яг л ингэж ярьж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр “Хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ” гэж зарлаж байгаад л Оюу толгойн гэрээг батлуулж байсан. Одоо хариуцлага хүлээх хүн нь хаана байгаа юм бэ? Оюу толгойн гэрээний асуудал өнөөдөр ээдрээтэй, өдөр ирэх тусам Монголын ард түмний нуруун дээр үнэхээр ямар байдлаар буух нь тодорхойгүй болчихоод байна. Хоёрдугаарт гэвэл, Тавантолгойн талбайг хоёр хуваахыг би үнэхээр буруу. Хоёр талбай дээр гадаад, дотоодын гэж ялгаад талбай олгочихдог. Гадаадынхан л давуу эрх эдэлнэ шүү дээ, тэнд. Яг ний нуугүй хэлэхэд худалдан авагч тал нь хаанах билээ, 100 хувь бараг л Хятадын талд гаргана. Тэгвэл Хятадын хөрөнгө оруулалттай, Хятадын мэдлийн компаниуд орж ирсэн тохиолдолд нүүрсний борлуулалт, экспортын асуудал нэлээн хүндэрнэ. Энэ дээр хийсэн судалгаа тооцоо байгаа юм уу. Хоёрдугаарт, Ерөнхий сайд таныг Тавантолгой буюу “Энержи Ресурс”-ийн хувьцаа эзэмшигч байсан гэж сонссон. Энэ асуудал чинь хэрхэн яаж шийдэгдсэн талаар би мэдээлэл сонсоогүй. Танд энэ ордтой холбоотой эрх ашгийн зөрчил, оролцоо байгаа юу. Үүнийг тодруулж хэлж өгөхгүй юу. Гуравт нь, яахаараа энэ “Эрдэнэс Монгол” чинь заавал Тавантолгой дээр л ажиллаад, бусад дээр нь ажилладаггүй юм бэ. Оюу толгойн 34 хувь, Эрдэнэтийн 51 хувь, Шивээ-Овоо гээд орд уурхайнууд байна. Энэ дээр яагаад ажлаа явуулдаггүй юм бэ. Нэг дүлий компани миний мэдэхийн 4-5 жил боллоо. ТУЗ-д ямар үндэслэлээр яагаад энэ долоон хүнийг хэн, хэзээ томилсон юм бэ. Хууль дээр чинь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын төлөөлөл байх ёстой юм байна. Энэ төлөөлөл чинь алга байна шүү дээ. Ингээд хуйвалдааны шинж чанартай, ордны хуйвалдааны маягаар энэ гол ордууд дээр хуйвалдаан хийдгээ болиоч та нар.
Ерөнхий сайд Сү.Батболд:
-С.Эрдэнэ гишүүнийхээ ярьж байгаа шиг яривал харин гоё ярьж байна гэж бодоод байгаа юм. Бид нар ингэж яриад 20 жил болчихлоо л доо. Айхтар эх оронч юм уу, ерөнхий шүүмжилж яриад, тэгээд асуудлуудаа ерөөсөө явуулсангүй. Оюу толгойн асуудлыг Оюу толгойн асуудал ярихаараа ярья. Тавантолгой дээр хоёр компани үүсгэж байгаа нь зарчмын асуудал. Тэгээд дураараа зах зээлийг нь булаалгачихдаг юм ерөөсөө байхгүй. Монгол Улсын Засгийн газар бодлого гаргаад, УИХ-аас тоог нь хязгаарлаж өгнө, квотоор хязгаарлана. Дураараа ухаад, дураараа зөөгөөд явдаг тийм юм байхгүй. Үүнийгээ бид нар журамлаад л гаргана. Зах зээлийг нь Засгийн газар хооронд ярина. Тэр зарчмаараа л ярина. Бид нар бүх талаас нь үзээд ийм хоёр хувилбарыг нь оруулж байгаа нь дотооддоо аж үйлдвэрлэл, нэмүү өртгийг бий болгох бодлогыг дэмжье гэж байгаа юм. Гадна талдаа транзит тээвэр, далайн боомт, хөнгөлөлттэй тарифыг авах асуудлыг бас шийдвэрлэх ёстой. Энэ нөөц маань асар их учраас энэ ачааллаа авъя гэж оруулж байгаа юм. “Энержи Ресурс”-ийн хувьд надад сонирхлын зөрчил байхгүй. Би үүнийг зориуд хэлье. Би иргэн хүний хувьд, энэ лицензийг 1999- 2007 он хүртэл найман жил эзэмшиж ирсэн юм. Лицензийнх нь төлбөрийг хадгалаад, найман жил төлбөрийг нь төлөөд, энэ яриад байгаа гаднын компаниудад өгөхгүйгээр хадгалж ирсэн юм. Энэ Орос, Хятад, Япон, Солонгосын компаниуд бүгд өндөр үнээр авья гэхэд нь зараагүй. Зараагүй монголчууддаа хадгалж ирсэн, нэгд. Хоёрдугаарт, эндээс ямар нэгэн нүүрс олборлоогүй байсан. Нэг хүрз нүүрс ч аваагүй. Зөвхөн хадгалж ирээд, ингээд одоо энэ орд газрын лицензийг стратегийн орд, ард түмний эрх ашиг гээд буцааж төрд авсан. “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд тэнд оролцсон компаниуд Ухаа худгийн ордыг авсан. Энд бол тэр 14 компани УИХ-ын гишүүд оролцсон, бизнесийн компаниа ёстой төрд байгаагүй байж байгаад бизнесийн үйл ажиллагаагаараа оролцуулж ирсэн аж ахуйн нэгжүүд, тэнд оролцсон оролцоогоо бизнесийн зарчмаар “Энержи Ресурс” компаний гол хувьцаа эзэмшигч нарт нь зараад гарсан байгаа. Үүнтэйгээ холбогдсон зарсан, татвар төлсөн асуудлаа тодорхой шийдэж тавьсан. Тийм учраас энэ асуудлаар тодруулга сонирхвол танд тодруулгыг би хувь хүний хувьд гаргаж өгч болно, нээлттэй зүйл. Нэг үгээр хэлэх юм бол “Энержи Ресурс” компанид сонирхлын зөрчил, эрх ашгийн оролцоо байхгүй гэдгийг би энд хариуцлагатайгаар хэлье.
ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:
-Энэ орд газрыг 100 хувь төрийн мэдэлд аваад явуулъя гэж байгаа юм. Тэгээд дотоодын хөрөнгийн бирж дээр бид нар гаргая гэж байгаа. Хөшөөтийн уурхай өөрийнхөө хөрөнгийн биржийг Гонконгд гаргахад болдог, түүнийг нь дэмжиж болдог. Таван толгойн орд газрыг бид дотоодын Хөрөнгийн бирж дээр гаргаад, иргэддээ эзэмшүүлье гэхээр асуудалтай байгаа бол тодруулж мэдээлэл өгөхөд бэлэн байна. Оюу толгойн хувьд бол энэ орд газрыг УИХ-ын олонхи гэрээг нь дэмжсэн. Яг гэрээнийхээ дагуу хэрэгжилт явж байгаа. Тэнд 2000 монгол хүн үйл ажиллагаагаа явуулж, өндөр мэргэжлийн ажил явуулаад 1300 метрийн гүнд 200 гаруй монгол залуу ажиллаад, Монгол Улсад байдаггүй ийм гүний уурхай бүтээж байна. Мэдээллийг бүрэн өгөхөд бэлэн байгаа. Ийм өнгөцхөн дүгнэлтээр явж байгаа ажлыг нураах нь амархан байдаг юм. Гэхдээ 20 жил бид нураах замаар явлаа шүү дээ. Одоо хамтраад энэ бүтээх ажил руу орж байна. Энэ тал руугаа л яривал яасан юм бэ.
Сангийн сайд С.Баярцогт:
-Би Эрдэнэ гишүүн, өмнө асуусан Энхболд гишүүн хоёрын асуултад Ерөнхий сайдын хариулт дээр нэмье. Оруулж ирж байгаа төсөл ямар ч хуультай зөрчилдөөгүй. Сая Хүний хөгжлийн сангийн хуулийг асууж байна. Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн хууль, Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу хийгдэж байгаа. Хүний хөгжлийн сангийн хуулийн 8.4 дээр давуу эрхийн хувьцаа гаргана гээд заачихсан. Компанийн хуулиар бол компани энгийн хувьцааг заавал гаргах ёстой. Давуу эрхийн хувьцааг гаргаж болно. Суурь хувьцаа нь энгийн хувьцаа, тэгэхээр энэ компанинй суурь, энгийн хувьцаа нь төрийн өмчийн мэдлийн байна. Харин давуу эрхийн хувьцаагаа гаргаад, ард түмэндээ гаргаж өгнө. Давуу эрхийн хувьцаа бол гурван төрлийн давуу эрхтэй. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн хуулийн зөрчил, энэ гэрээтэй холбогдуулж байхгүй гэдгийг ёстой хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ суурь хуулиудаараа дамжиж орж ирсэн. Анхнаасаа ч ингэж ойлголцсон. Харин би С.Эрдэнэ гишүүний хэлж байгаа нэг зүйлтэй санал нэг байна. Хэрвээ Хүний хөгжлийн сангийн асуудал, хуулийн асуудал хоёрыг цэгцлэх ёстой гэвэл стратегийн орд газар гэж нэрлэгдсэн тэр 15 орд газар, УИХ-ын тогтоолоор батлагдсан бүх орд газрууд “Эрдэнэс Монгол”-ийн дор харъяалагдах ёстой. Бид хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр гаргая гэвэл “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс Шивээ-Овоо”, “Эрдэнэс Багануур”, “Эрдэнэс Эрдэнэт”, “Эрдэнэс Төмөртэй” ч гэдэг юм уу, ийм маягаар гаргаж хувьцааны үнэ цэнийг өсгөж, ард түмний хүртэх ёстой хувьцааны ашгийг нь нэмэгдүүлэх ёстой. Үүнийг хийж, хэрэгжүүлэх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |
| Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна 10:47 Энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх
|
Энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд амьдрахаар иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино 10:34 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ.
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. »»
|
|
МАН жил бүр 48 тэрбум төгрөгийг сонгуулийнхаа сүлжээнд зарцуулж байна 10:33 УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр улсын төсвөөс жил бүр 48 тэрбум
|
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр улсын төсвөөс жил бүр 48 тэрбум »»
|
|
Г.Дамдинням: Нөөцтэй хэр нь шатахуун өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна 10:31 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот »»
|
|
Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 10:30 ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-ын Энэтхэг Номхон далайн
|
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-ын Энэтхэг Номхон далайн »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
15 настай Бельги хүү докторын зэрэг хамгаалжээ 16:21 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Лоран Симонс гэдэг 15 настай бельги хүү докторын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Лоран Симонс гэдэг 15 настай бельги хүү докторын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана 15:05 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ОБЕГ-ын
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ОБЕГ-ын »»
|
|
Өвлийн Олимпын галт бамбарын буухиа Ром хотоос эхэллээ 15:00 Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох
|
Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох »»
|
|
BTS хамтлагийн гишүүд тарах тухай хэд хэдэн удаа бодож үзэж байжээ 12:31 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах эсэх тухай хэд хэдэн удаа бодож үзсэн гэж ахлагч RM ярьжээ.
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах эсэх тухай хэд хэдэн удаа бодож үзсэн гэж ахлагч RM ярьжээ. »»
|
|
Сэрэмжлүүлэг: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөжээ 12:29 Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
|
Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. »»
|
|
“Ковид-19”-өөс хойш дэлхий нийтээр төрөлт буурчээ 11:11 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр чээ.
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр чээ. »»
|
|
Булганы ИТХ засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрох нөхцлөө хангасан гэж үзжээ 10:42 Булган аймгийн ИТХ хуралдан, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Булган аймгийн засаг дарга Д. Пүрэв-Очирын
|
Булган аймгийн ИТХ хуралдан, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Булган аймгийн засаг дарга Д. Пүрэв-Очирын »»
|
|
“СОР17” хурлын байршлыг ундны усны эх үүсвэрээс холдуулж цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд сонгожээ 10:39 Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх »»
|
|
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их, 33 хувьд дунд зэрэг, 25 хувьд бага, 21 хувьд хүндрэлгүй байхаар байна 10:27 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын »»
|
|
Улаанбаатарын уурын болон усан халаалтын зуухууд жил бүр 6.3 сая тонн орчим түүхий нүүрс шатааж байна 10:23 Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 100–4200 кВт-ын зуух ашигладаг өрхийн эрүүл
|
Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 100–4200 кВт-ын зуух ашигладаг өрхийн эрүүл »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ 09:53 Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан
|
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан »»
|
|
Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
|
В.Зеленский Европын удирдагчидтай уулзжээ 14:20 ЛОНДОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /NHK/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт
|
ЛОНДОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /NHK/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|