ТРАМП 2.0-ын бодлого
2025-02-11Дональд Трамп 2025 оны 1-р сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гаргасан шийдвэрүүд нь  зөвхөн Америкийн үндэсний эрх ашигт нийцсэн, аминчхан, сөргөлдөгч бүх талуудтай төдийгүй хөршүүд холбоотнуудтайгаа хүртэл зөрчилдөх тогтворгүй, таамаглашгүй мэт харагдаж байгаа. АНУ-ын сөргөлдөгч орнуудтай өмнөх засаглалын үед хэрэгжүүлж байсан бодлогууд болох Хятадтай худалдааны болон технологийн дайн өрнүүлэх, Орос, Иран, Умард Солонгостой сөргөлдөх бодлогыг Трамп үргэлжлүүлэх нь тодорхой байна. Эдгээр бодлогыг стратегийн өрсөлдөгч болох БНХАУ-ыг сөрөх, сулруулах чиглэлд хэрэгжүүлж байна гэж үзнэ.
Гэтэл холбоотон хийгээд хөрш орнууддаа худалдааны дайн зарлаж буйн учир шалтгаан юу вэ?
Трампын тавьж буй үндсэн шаардлагууд, тэдгээрийн гүйцэтгэлээс гарах үр өгөөжийг нь тооцвол хэтдээ хөршүүд, холбоотнуудаа бэхжүүлэн хүчирхэгжүүлэх, нэгтгэх замаар сөргөлдөгчдөө хумих, тогтоон барих бодлого гэж ажиглагдаж байна. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио албан тушаалын анхны айлчлалаа 2 сарын 1-6-ны хооронд Төв Америк, Карибын орнуудаар хийхийн өмнө 1 сарын 30-нд Wall Street Journal-д бичихдээ “Америкийг дахин аугаа болгоно гэдэг ойлголтод бидний бүс нутаг болон холбоотнууд багтаж буй” гэжээ.[1]
Рубиогийн бүс нутагтаа хийсэн айлчлал болоод Трампын татварын талаарх мэдэгдлүүдийн цаадах шаардлагыг харвал ирэх жилүүдэд хэрэгжүүлэх Трампын бодлого зөвхөн АНУ-д бус түнш, холбоотон улсууд болоод бүс нутагтаа үр шимээ өгөхөөр байна.
Тэрээр хөршүүд, бүс нутгийн орнууд, холбоотнуудаа эдийн засгийн хөшүүргээр хүчжүүлэн бэхжүүлж байгаа нь сөргөлдөгч улсуудыг сулрахад хүргэж болох юм. Канад, Мексикийн импортын бараанд татвар ногдуулах асуудал нь худалдааны дайны хүрээнд өрнөж буй асуудал бус АНУ-ын дотоодод тулгарч буй ноцтой асуудал, бэрхшээлийг хөршүүдтэйгээ хамтран ул суурьтай шийдэх оролдлого мэт харагдаж байна. ЕХ-нд мөн татвар ногдуулах асуудлыг хөндсөний цаана тус холбооны хөрөнгө оруулалтын орчны хүнд суртлыг арилган эдийн засгийн интеграцийг илүү өргөжүүлэх замаар хамтран ажиллах, хүчирхэг болгох бодлого явж буй бол НАТО-гийн гишүүн улсуудын зарцуулах зардлыг 5% болгох асуудлыг тавьж байгаа нь гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа өсгөх замаар аюулгүй байдал, батлан хамгаалах салбараа бие даан бэхжүүлэх боломжийг олгоно.
Холбоотнуудын хувьд Трампын бодлого богино хугацаанд сорилт бэрхшээл дагуулах хэдий ч дунд болон урт хугацаандаа эдийн засгийн шинэчлэл, үр өгөөж, батлан хамгаалах, аюулгүй байдлын бие даасан хүчирхэг байдал, технологийн хурдтай дэвшил, үзэл санааны нэгдмэл байдлыг авчрах нөлөөтэй байх юм.
Энэхүү өгүүллээр Трампын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн стратеги, олон улсын харилцаа зэрэг гол чиглэлүүдэд хийсэн өөрчлөлтүүдийг авч үзэн дүгнэж, цаашдын хандлагыг тодорхойлохыг зорилоо.
Холбоотнуудтайгаа харилцах бодлого
Гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл гэх олон улсын харилцааны конструктив болон неоклассик реализмын онолын призмээр харвал Трампын хоёр хөршдөө тавих импортын татварын бодлого нь улс орны дотоодод тулгамдсан асуудлыг шийдэх эн тэргүүний зорилтоос шалтгаалж байна гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, АНУ-ын насанд хүрэгчдийн үхлийн гол шалтгаануудын нэг нь мансууруулах бодис бөгөөд 2003-2022 оны хооронд мансууруулах бодисын хэт тунгаас үүдэлтэй үхэл 100 000 стандарт хүн амд 8.9%-32.6% болж ойролцоогоор дөрөв дахин өсжээ. 2023 онд мансууруулах бодисын хэт тунгаас үүдсэн үхэл 105007 бүртгэгдсэн байна.[2] 2024 оны эхээр Pew Research Center-н хийсэн судалгаа америкчуудын 78% нь цагаачдын асуудлыг хямрал эсвэл ноцтой асуудал гэдэгт санал нэгдэж байгааг харуулжээ.
Улс төрийн чиг баримжаагаар нь задалж харвал бүгд найрамдахчуудын 70% нь нийгмийн хямрал гэж үзсэн бол ардчилагчдын 22% нь хямрал гэдэгт санал нийлж, 44% нь ноцтой асуудал гэж үзжээ.
АНУ-ын гэмт хэргийн нөхцөл байдалд цагаачдын урсгалын нөлөөллийн талаар тодорхой асуултад 57% нь цагаачдын тоо нэмэгдсэн нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг гэж үзсэн байна. Цагаачдын асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санал асуулгад оролцогчдын 80% нь муу гэж үнэлжээ. Үүнийг дотор нь ангилж үзвэл бүгд найрамдахчуудын 89%, ардчилагчдын 73% нь засгийн газарт сөрөг үнэлгээ өгсөн байна.[3] Тиймээс Трамп хууль бус цагаачлалыг зогсоох, фентанил болон бусад хууль бус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлэхийг хориглох талаар дорвитой арга хэмжээ авахыг шаардан Канад, Мексик улсуудын импортод 25 хувийн татвар ногдуулахаар мэдэгдсэн. Үүний дагуу Канадын тал фентанилын урсгалыг зогсоох зорилгоор Америкийн хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, мэдээллийн солилцоог нэмэгдүүлэх, дрон болон Black Hawk нисдэг тэргээр хилийн тээврийн хяналт шалгалтыг чангатгах, хилийн албаны ажилчдын тоог нэмэгдүүлэх зэрэг 1.3 тэрбум долларын өртөг бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болов.
Мексик улс Америктай залгадаг хилийн бүстээ 10000 үндэсний гвардын цэрэг илгээхээр тохиролцсоноор татвар ногдуулах хугацааг 30 хоногоор хойшлуулаад байна.[4]
2017 онд Трамп анх ерөнхийлөгч болсныхоо дараа НАТО-гийн хуралд оролцох үеэрээ холбоотнууд ДНБ-нийхээ 2%-ыг батлан хамгаалахад зарцуулах үүргээ биелүүлэхгүй байгааг шүүмжилж байв. НАТО-гийн удирдагчид үүнийг аажмаар нэмэгдүүлэх замаар 2024 онд бүрэн 2%-д хүргэх зорилттой байсан юм. Гэвч Трамп үүнийг хурдасгах шахалт үзүүлсэн нь буруу бодлого байгаагүйг Орос-Укрианы дайн харуулав. Энэ удаад Трамп 1 сарын 23-нд Давосын форумын үеэр НАТО-гийн холбоотнуудаас батлан хамгаалах зардлаа 5% хүртэл нэмэгдүүлэхийг шаардсан юм.[5] 2024 оны байдлаар тус байгууллагын гишүүн 32 орны 23 орон л ДНБ-нийхээ 2%-г зарцуулах амлалтдаа хүрчээ. АНУ-ын хувьд өнгөрсөн жил ДНБ-нийхээ 3.4%-ийг, Польш 4.12%-ийг батлан хамгаалахдаа зарцуулсан ба ер нь Оростой хиллэж буй ЕХ-ны улсууд амлалтдаа хүрчээ.
2019 онд Rand-н хийсэн судалгаагаар НАТО-гийн зардлын 47%-г АНУ санхүүжүүлж байв.[6] Стокгольм Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн статистикаас үзвэл 2023 онд НАТО-гийн нийт зардлын 916 тэрбум доллар буюу 68%-ийг АНУ дангаараа хариуцжээ.[7]
Түүнчлэн ЕХ-нд мөн 25%-ийн татвар ногдуулахаар сүрдүүлсэн[8] бөгөөд тавьж буй шаардлага нь худалдааны бодлогоо эргэн харж, хөрөнгө оруулалт хийхэд саад учруулж буй зохицуулалтын тогтолцоог уян хатан болго гэв. Евростатын мэдээлснээр 2023 оны байдлаар ЕХ АНУ-тай хийсэн худалдаанаас 155.8 тэрбум еврогийн ашигтай байсан бол үйлчилгээний салбарт эсрэгээрээ 104 тэрбум еврогийн алдагдалтай байжээ. Үүнээс харвал худалдааны алдагдал харьцангуй тэнцвэртэй байна хэмээн ЕХ маргаж буй. Харин хөрөнгө оруулалтын зохицуулалтын тогтолцооны талаар Трамп Давосын форумын үеэр өөрийн туршлагаа жишээ болгон, Ирландад хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд долоо хоногийн дотор зөвшөөрөл авдаг бол ЕХ-нд 5-6 жил зарцуулдаг, хүнд суртал, чирэгдэлтэй байдал нь хөрөнгө оруулалт хийх боломжгүй болгодог талаар дурдсан юм.[9] Энэ асуудлыг эргэн харж хөрөнгө оруулалт хийхэд саад болж буй зохицуулалтыг хялбаршуулах шаардлагатай байгааг Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард, Германы Дэд канцлер Роберт Хабек нар онцлохдоо “бидэнд маш их нөөц байгаа авч бид өөрсдөө хөлөө тушаад байна”, “Трамп эргэн ирсэн нь биднийг зайлшгүй өөрчлөлт хийхэд хүргэж байна” гэв. Зохицуулалтыг хялбаршуулж, уян хатан болгосноор жил бүр 470 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Евро Комисс үзжээ. Ерөнхийдөө ЕХ-ны бодлого боловсруулагчид дүрэм журмыг өөрчлөх замаар эдийн засгийн шинэчлэл хийхэд санал нэгдэж байгаа бөгөөд сулруулах уу, хялбаршуулах уу гэдэгт санал зөрөлдөөнтэй байгаа аж.[10]
2 сарын 2-нд Трампын хийсэн мэдэгдлийн дараа ЕХ-ны удирдлагууд холбоотнуудтайгаа тэмцэх бус хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байгаа ч шаардлагатай бол шийдэмгий хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.[11]
Трампын мэдэгдлийн дараа ЕХ-ны удирдлагууд Брюссельд батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар уулзсан бөгөөд тус уулзалтад Их Британийн ерөнхий сайд Кир Стармер оролцов. Тэрээр НАТО-г бэхжүүлэхийн тулд ЕХ-той “аюулгүй байдлын асуудлаар амбицтай түншлэх” сонирхолтой байгаагаа илэрхийлээд “хагарал биднийг сулруулна” гэжээ. ЕХ-г даргалж буй Польшийн ерөнхий сайд Дональд Туск уг уулзалтыг “ЕХ-Их Британи дахин ойртох боломж” гэж үзжээ. Харин Стармер “ЕХ-нд дахин нэгдэх бодолгүй байгаа ч худалдаа, аюулгүй байдлын хувьд илүү сайн, ойр дотно харилцаатай байх боломжтой” гэжээ.[12] Ийнхүү Европын холбоо, НАТО-гийн орнууд нэг талд Орос Украины дайн, нөгөө жигүүрт Трампын шахалт хоёрын дунд илүү нягтрах хандлага ажиглагдаж байна.
Хятадын эсрэг бодлого
Хятадыг тогтоон барих стратеги бол Трампын бус Америкийн бодлого юм. Хятадтай хийж буй худалдааны дайны үндсэн шалтгаан нь “тоглоомын дүрмийг” зөрчиж буйгаас үүдсэн маргаан. Тодруулбал, хятад анх 2001 онд ДХБ-д элсэхдээ худалдаа, зах зээлийн системчилсэн шинэчлэл хийх, төрийн зүгээс аж ахуйн нэгжүүдийг удирдах, хянахыг зогсоох, өөрийн эдийн засгийн онцлогтоо тохируулан худалдааг либералчлах, оюуны өмчийг хамгаалах, хууль, дүрэм, журмаа ил тод байлгах зэрэг цогц өөрчлөлт, шинэчлэл хийх үүргүүдийг хүлээсэн.[13] Түүнээс хойш Америкийн компаниуд Хятад руу нүүсэн бөгөөд Хятадын талаас бизнес эрхлэхийн тулд технологио хуваалцахыг шаардах болсон. Үүнийг технологи албадан дамжуулах гэдэг. Улмаар оюуны өмчийг хамгаалах үүргээ зөрчих, төрийн өмчит болон дэмжлэг, татаастай аж ахуйн нэгжүүдээр дамжуулан өрсөлдөөний зарчмыг алдагдуулах зэргээр “дүрмийн бус тоглолт” хийж ирсэн ба төрийн үл үзэгдэх гар улам хүчирхэг болж байна[14] гэж АНУ шүүмжилж байна. Ингээд Америкийн тал Жорж У.Бушийн үеэс тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Тухайлбал, Бушийн үед татаасын эсрэг татварыг олон бараанд тавьж байсан бол Обама Америкт төвтэй хагас дамжуулагчийн AIXTRON Inc компанийг Хятадад байдаг Grand Chip Investment GMBH компанид худалдах болон шилжүүлэхийг хориглосон ховор зарлигт гарын үсэг зурж байв. Мөн тэрээр ДХБ-ын дээд шатанд шинэ томилгоо хийхийг хориглон, маргаан шийдвэрлэх тогтолцоог хүчингүй болгосон юм. Трамп үүнийг хэвээр үлдээсний зэрэгцээ илүү хатуу шийдвэрүүд гаргаж Хятадтай худалдааны дайн өрнүүлэв.
Байден Трампын Хятадын талаар баримталж байсан бодлогыг үргэлжлүүлсний зэрэгцээ 2022 онд CHIPS, Шинжлэх ухааны тухай хууль баталсан нь Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг боомилох алхам байсан бөгөөд ерөнхийдөө түүний Хятадын эсрэг бодлогыг “жижиг хүрээний өндөр хашаа”-ны бодлого хэрэгжүүлсэн гэж мэргэжилтнүүд үздэг.[15]
Иймээс Трамп хоёр дахь засаглалынхаа хугацаанд ч Хятадын эсрэг бодлогоо зөөлрүүлэхгүй гэж үзэх үндэслэлтэй. Шинэ Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио анхны айлчлалаараа Төв Америк, Карибын орнуудыг зорьсон нь Хятадын эсрэг баримталж буй бодлогын нэг хэсэг хэмээн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.[16] Рубиогийн айлчлалд Эль Сальвадор, Гватемал, Коста Рика, Доминиканы Бүгд Найрамдах Улс багтаж байгаа ч замдаа Панамд саатсан нь Трампын хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Рубиогийн мэдэгдсэнээр АНУ Панамд өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөг хязгаарлах зорилготой бөгөөд Америкийн эдийн засагт чухал ач холбогдолтой усан замд Хятадын “хяналт” өсөж буй байдлыг нэн даруй өөрчлөх шаардлагатай аж.[17] Сувгийн усан замын хоёр захад Хонконгод төвтэй “CK Hutchison holdings” компани боомтын үйл ажиллагааг эрхэлж байгаагийн зэрэгцээ Хятадын компаниуд арав орчим жил үргэлжлэх суваг дамнасан гүүр барих ажлыг гүйцэтгэж байгаа нь Америкийн ашиг сонирхолтой зөрчилдөж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж эрх баригчид үзэж байгаа юм.
Эль Сальвадор, Гватемал улстай хууль бус цагаачдыг байршуулах, эдийн засгийн боломжуудыг нэмэгдүүлэх замаар хамтран ажилласнаар ханган нийлүүлэлтийн богино сүлжээг бэхжүүлэх бол Коста Рика улстай чип, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллана.
Тус улс нь АНУ-ын CHIPS хуулийн хүрээнд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн стратегийн түнш болсон ба 2022 онд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах, технологийн компаниудад хөрөнгө оруулах зорилгоор санхүүжилт авсан. 1997-2014 онд Intel тус улсад үйлдвэрээ ажиллуулж байсан ба 2022 онд дахин хагас дамжуулагч чип угсрах туршилтын үйлдвэрээ нээж 2 жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан юм.[18] Түүнчлэн Коста Рика нь эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч улсуудын нэг. Ийнхүү бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлснээр хагас дамжуулагчийн хамаарлыг багасгах, ханган нийлүүлэлтийн сүлжээг хумин, богино сүлжээг бэхжүүлэх замаар Хятадыг сөрж байна.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв |
| ТРАМП 2.0-ын бодлого |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|