 |
|
 |
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санааны сэтгэлийн мухраасаа бий болгохын төлөө улам хичээцгээе |
|
|
 |
|
 |
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санааны сэтгэлийн мухраасаа бий болгохын төлөө улам хичээцгээе
2025-02-25Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба тлам Д.Жавзандоржтой ярилцлаа 
Монгол түмэн хаврын тэргүүн сараа угтах гэж байна. Урин дулаантай золгосны буюу шинэ жилийн эхлэл хэмээн Цагаан сарын баярыг хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэн ирсэн уламжлалтай билээ. Ирж буй могой жилийн өнгө ямар байхаар зурхайд бууж байна вэ. Байгаль дэлхий, хүн ардын аж амьдрал, эрүүл мэндэд ямархуу онцлогтой жил гарч байгаа вэ?
– X V I I жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил удахгүй гарах гэж байна. Үхэр хариулаач болон үхрийн шинжээс ямар жил байх вэ гэдгийн ерөнхий тайллыг зурхайн ухаанаар гаргасан байдаг. Жилийн эхэнд болон сүүлчээр салхи ихтэй байх төлөвтэй байна. Хур тунадас элбэг, өвс ургамал сайтай жил болно. Жилийн дундуур харьцангуй дулаан байх шинжтэй. Хүмүүний хувьд идэр залууст ээлтэй, өтгөс буурлууд эрүүл мэнддээ а н х аарах хэрэгтэй гэж тайлжээ. Эдгээр нь ерөнхий тайлал. Жишээлбэл, залуу хүнд ээлтэй гэхээр энэ насныхнаас хичээл зүтгэл шаардагдахгүйгээр аяндаа өгөөж нь дэлгэрч байна гэсэн үг биш юм. Үүнтэй ижил ахмадууд маань эрүүл мэндээ анхаарах ёстой гэдэг нь заавал хүн болгонд ижил байдаггүй. Цаг агаарын мэдээгээр ч тухайн газарт бороо орох магадлал 10хувь байна гэсэн хэрнээ орохгүй өнгөрчих тохиолдол байдаг шүү дээ. Гэтэл бороо орохгүй гэж байснаа асгартал орох үзэгдэл бий. Заримдаа залууст хатуу жил болно гэсэн нь сайхан өнгөрөх талтай. Эсрэгээрээ залуучуудад ээлтэй гэсэн боловч заримд нь цөвтэй өнгөрөх үе байдаг. Энэ бүгдийг хураангуйлах юм бол ерөнхий жилийн төлөв ийм байгааг яаж өөртөө болон өөрийн байгаа ойр орчиндоо бий болгох вэ гэдэг нь тэнд амьдарч буй хүн ардын оюун санаанаас хамаардаг гэсэн үг. Бид оюун санаандаа зөв бодол тээж, зөв үг хэлж, зөв үйлдэл бий болгож улам их хөдөлмөрлөн хэдий чинээ их хичээхийн хэрээр сайн сайхан зүйлирдэг. Саар зүйлс ирэхгүй байх, ирлээ гэхэд хөнгөн байх ийм учир байна. Товчилбол, жилийн өнгө ерөнхий байдаг ч ямархуу байдлаар нөлөөлөх вэ гэдэг нь хувь хүн биднээс хамаардаг. Тийм болохоор буддын гүн ухаан талаас могой жилийн өнгийг “Та өөрийн сэтгэл, үг, үйлдэл ямар байгаагаас шинжээрэй” гэж хэлмээр байна.
–Манай нийгэм их стресстэй, бухимдалтай байна.Монголчуудыг зөв эерэг хандлагатай болоход оюуны санааны хувьд хэрхэн, яаж нөлөөлөх вэ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Монголчууд бухимдалтай байна гэдгийг эргээд хармаар байна. Яг монгол хүмүүсийн дийлэнх нь бухимдалтай байна уу гэхээр тодорхой тоо гарах байх. Тайван амгалан байгаа олон хүн бий. Магадгүй харьцуулаад харвал дийлэнх нь бухимдалтай байж ч мэднэ. Яаж нийгмийг амар амгалан, тайван, амьдралд илүү аз жаргал мэдэрч амьдрахаар болгох вэ гэдэг дээр буддизмд, бурхан багш хийгээд олон мэргэд сургаалаа айлдсан байдаг.Хүн сэтгэл тавгүй байгаад гадны талын шалтгаан нөхцөл хувь эзлэх боловч гол нь бидний аливааг харах төнцөг, хүлээж авч байгаа байдал алдаа дутагдалтай байна. Тиймээс дотоод сэтгэл хямрал, бухимдал ирээд байна гэж тайлбарладаг. Үүн дээр жишээ татаад үзье л дээ. Нэг танхимд арван хүн байлаа гэж бодоход хаалгаар хэн нэгэн шагайгаад эвгүй үг хэлэв. Тэгэхэд зарим хүн гайхна, зарим нь цаад хүнээ өрөвдөнө. “Энэ хүн өвдсөн юм болов уу яасан юм бол” гэж бодно. Харин зарим хүн уурлана. Ийм тохиолдол байна гэж үзвэл тухайн хүний гаргасан йлдэл арван хүнд өөр, өөр байдлаар хариу илэрч эхэлж байна. Энэ юунаас болов гэхээр нэг нь арай хөнгөнөөр хүлээж авсан байна. Нөгөө хэсэг нь гайхах байдлаар,бусад нь хүндээр хүлээж авчээ. Аливааг хэрхэн, яаж хүлээж авч байгаагаас таны дотоод сэтгэл ямар байх нь хамаарна. Мэдээж, хүндээр хүлээж авсан хүн зовно. Гайхаж байгаа хүн айхавтар зовоогүй, бас жаргаагүй байх. Улам өрөвдөж байгаа хүн зовох биш, хүнийг хайрласан бусдыг энэрсэн мэдрэмж авч байгаа. Нэг үйлдлээс гурван өөр хариу ирж байна. Үйлдэл өөрөө тэрийг бий болгоод байна гэсэн үг биш байх нь. Харин хүлээж авч байгаа хүн яаж авч байна вэ гэдгээсхамаараад байна. Бидэнд бэрхшээлтэй, хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй асуудлууд зөндөө гарч болно. Цаашид ч гарах байх. Хүний сэтгэл гэдэг чинь дадалд хөтөлдөг. Муу сэтгэлд боломж олгоод байхаар улам газар авдаг. Жишээлбэл, нэг хүнийг “Энэ миний өмнө бөхийхгүй байна. Жаахан бөхийлгөнө өө” гэж тэмцсээр байгаад бөхийлгөлөө гэхэд “Улам бөхийлгөнө дөө” гэж сэтгэл цаашаа ахидаг. А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-т эмгэн олон юм хүсээд сүүлдээ хоосон хоцордог доо. Үүнтэй адил хүний сэтгэл хүсэл нь улам шунал руугаа хальдаг.
Шунал нэмэгдэхийн хэрээр биеийг зовооно. Шунал хүсэл нь биелэхийн хэрээр улам л цаашаа ахиад байна. Сэтгэл ийм байдлаар сайн юм уу муу зүйл рүү дадаж хүч орж байдаг.
Нийгэмд болж бүтэхгүй, алдаатай, засч залруулах зүйл зөндөө байлаа ч тэрийг хувь хүн өөрөө бухимдах, зовох байдлаар хүлээж авна гэдэг түүнд бас засах юм байна гэсэн үг юм байна. Эзэн Богд Чингэс хаан “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдгийг буддимзмд айлдсан нь бий. “Бусдад сайн сайхан зүйлийг өгье. Гадна талд сайн сайхан зүйлийг бий болгоё гэвэл өөрөө эхлээд сайжрах хэрэгтэй” гэж. Ингэхдээ оюун санаандаа “Миний бодол зөв байна уу, буруу байна уу. Буруу байвал үүнийг яаж засах юм. Засах арга нь надад байна уу. Байхгүй бол түүнд чиглэн суралцъя” гэж эрэлхийлдэг байх ёстой. Ингэх юм бол тулгараад байгаа сэтгэлийн зовлон шаналлыг “Энэ бүгд надаас болж байгаа. Би үүнийгээ засчбайж ангижирна” гэж бодох хэрэгтэй. Тэрнээс гадна талын бүгдийн санаанд нийцсэн болгоод амгалан байна гэдэг бүтэшгүй. Энэ үгээрээ хэн нэгэний амьдралд нь хүсээгүй зүйл тохиолдох, сэтгэл тавгүй байгаа байдлыг нь буруутгаагүй. Бид бүгдээрээ л тэр хүнд санаа тавих ёстой. Яагаад гэвэл “Зовж зүдэрч байгаа хэн бүхнийг хайрлаж энэрэх нь Бурхан багшийн өөрийн сургаалын нэг үндэс шүү” гэж айлдсан байдаг. Сэтгэл нь бухимдуу байгаа бүгдийн төлөө нийгмээрээ бид санаа тавих учиртай. Нийт ард олондоо уриалахад, сэтгэл жаахан тавгүй байвал бид юмны мөн чанарыг нь арай буруу тайлаад өөрийгөө зовоох байдлаар хүлээж аваад байгаа юм байна. Тэгэхээр хүлээж авах өнцгөө өөрчлөөд, мөн чанарыг зөвөөр таних хэрэгтэй. Аливаад уурлах бухимдах биш, тэрийг хэрхэн засах вэ, надаас юу хамаарах вэ гэдгийг тунгаавал өөрт тань ухаарал, тус болж ирэх юм шүү.
–Хүн ардын баримтлах зан суртахуун, ёс жаяг ямар байвал буян номтой сайн хүн болох вэ ?
-Хүн төрөлхтөн ялангуяа суралцаж байгаа хүн эрдэм номтой болъё гэвэл хамгийн чухал нь хичээл зүтгэл. Энэтхэгийн Чандракирти гэдэг лам “Эрдэм мэдлэг гэдэг хичээл зүтгэлийг л дагаж ирдэг. Ганц гоц оюун ухааныг дагаж ирэхгүй” гэж айлдсан байдаг. Онцгой оюун ухаан, хичээл зүтгэл хоёулаа байвал хамгийн сайн,гүйцэгдэхгүй эрдэм болно. Гэвч оюун ухаан сайтай хүн хичээл зүтгэл байхгүй бол эхлээд сайн сураад байдаг ч алгуур алгууртаа мартдаг. “Би амархан сурдаг даа” гээдхойш тавьж орхидог. Эцсийн үр дүнд хичээл зүтгэлтэй хүнээс хоцорчихсон байдаг. Ухаан сайн бол бүр ч сайн. Үгүй юм аа гэхэд хичээл зүтгэлтэй, мэрийлттэй хүн эрдэмтэй болдог. Тэгэхээр сурахыг зорьж байгаа, сурч байгаа хүнд хамгийн чухал нь хичээл зүтгэл гэж бурханы номонд мэргэдийн айлдварт байдгийг дамжуулъя.
–Ер нь хүн ямар ёс суртахуунтай байвал зохистой вэ?
-“Миний ярьж, бодож, хийж байгаа зүйл зөв байна уу, буруу байна уу” гэж өөрийгөө эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Буруу зүйл байвал үүнээсээ татгалздаг шийдлийг бий болгодог. Өөртөө үнэнч, түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг,хичээдэг байх юм бол хүн амжилтад хүрнэ. Сайхан амьдарна. Сайхан амьдарна гэдэг бол их мөнгө цугларч, олон өрөө том байртай, тансаг машин унаатай байхыг хэлэхгүй. Тэр бүгд байгаад оюун санаагаа зөв тийшээ залбал бүр л сайхан амьдарна. Амьдралд болж байгаа зүйлийг яаж хүн эерэг аз жаргалтай зовлон биш байдлаар хүлээж авч амьдрах вэ гэдэг л хамгийн эрхэм зүйл.Юм бүрэн дандаа санаагаар бүтэхгүй.Санаачилга байгаад хичээвэл боломжгүй зүйл гэж үгүй.Бидний гарт байгаа зүйл учраас хүн бүгд анхаараасай гэж айлтгая.
–Хүн шиг хүн байхын тулд, хүний дайтай амьдрахын тулд оюун санаагаа зөв удирдах ёстой байх..
-Хүн яаж тэгж сайханамьдраад байна вэ гэхээр тэр хүн оюунлаг байна. Зөв шийдвэр гаргаж байна.Гаргасан шийдвэрийнхээ дагуу хөдөлмөрлөж байна. Хөдөлмөрлөсөн хүн жаахан үр шимээ хүртлээ гэхэд аз жаргалыг илүү мэдэрнэ.
–Энэ насны болон хойд төрлийн буян хишгийг арвижуулахын тулд хүмүүс юуг санаж, бодож явбал зөв бэ?
-Өмнө хураачихсан, өөрт байгаа аман хишиг, буян заяагаа яаж нэмэгдүүлэх вэ гэхээр бид бүхэн хамгийн ачтай аав, ээж, эмээ, өвөө, гэр бүл, хань ижил, үр хүүхэд, эрдэм номд ухааруулж өгсөн багш, амьдрал тэтгэсэн ах дүү, таньдаг бүх хүмүүсээ онцгой хүндэлдэг. Тэднийхээ тусалсан ачийг талархаж боддог. Энэ хүмүүсийн надад бий болгож өгсөнд ганц энэ нас гэлтгүй, дараа дараагийн төрөлд ч гэсэн өөрт болон олон хүнд, алс ирээдүйд тустай болох юм шүү гэж хичээх юм бол буян хишиг улам арвижна. Одоогийн үйлдлээ улам буян хишиг нэмэгдэхэд чиглүүлэх ёстой. Хураасан буянаа тийш нь зориулж ерөөл тавих нь үүний арга болно.
–Нийгмийн сүлжээнд хөврөх хар бараан мэдээлэлд массаараа их автах юм. Худал хуурмаг болгоныг ямар ч цензургүйгээр, бодож тунгаахгүйгээр итгэж дагах нь элбэг. Харин эерэг мэдээлэл тэр бүр хандалт авдаггүй. Энэ бүхэн нийгэм харанхуй байгаагийн шинж үү. Нийгмийг яаж соён гэгээрүүлэх вэ?
–Сөрөг муу мэдээнд анхаарал тавьдаг, сайн мэдээг төдийлөн тоохгүй байгаа нь бидний нэг бодох ёстой зүйл байна.Жишээлбэл, муу мэдээнд анхаарал тавиад, түүнээс санаа авч ингэж болохгүй юм байна шүү. Ийм сөрөг үр дагавар гарах юм байна шүү гэдэг үүднээс хандаж байвал нэн тустай. Гэтэл аливаа мэдээлэлд зүгээр сониуч зангаар аль нэг талд орж, түүнээс болоод хэн нэгнийг улам илүү үзэн ядаад эхэлбэл алдаад байна гэсэн үг. Харин сайн мэдээ рүү хандах юм болхүнд илүү давуу байдлууд бий болдог. Бусдын сайн үйлд даган баясна. Нэг хүн ийм сайхан зүйл хийчихэж. Би яагаад хийж болохгүй гэж өөрийгөө улам хурцалдаг. Бусдын амжилтад хүрсэн шалтгаан руу эрэлхийлж, ийм байдлаар сайн зүйл рүү хандвал олон талын давуу байдал ирдэг. Гэхдээ хүний сайн руу хандаж, сайн мэдээг уншаад байгаа боловч дотроо атаархал төрөөд байвал буруу. Сайн юманд хандсан нь буруу биш. Харин хандаад хүлээж авч байгаа сэтгэл, тэр мэдрэмжид автаж байгаа байдал нь буруу юм.
–Тэгвэл энэ сэтгэлээ яаж хорьж, засаж сурах ёстой вэ ?
-Сайн зүйлийг даган баясах дадал яаж ирэх вэ гэхээр ер нь хүний оюун санаанд ургаж байгаа бодол, ярьж байгаа үг,хийж буй үйлдэл эргээд бидэнд үр дагавар гаргаад байна гэдгийг ойлгох ёстой. Яагаад вэ гэхээр би өнөөдөр муу юм бодож байгааг хэн ч хараагүй байж болно. Ганцаараа байсан учраас хэн ч ийм буруу бодол тээснийг минь мэдээгүй байх гэж санаа амарч болохгүй. Тэр муу бодол бүхэн буцаад өөрт зовлон дуудаж авчирч байгаа. Би өнөөдөр хэн нэгнийг үгээр хэлээгүй ч гэсэн янз бүрийн үгээр элдэвлэж, үзэн ядсан, хорссон, муу сэтгэлд автсан байдлаар нийгмийнсүлжээнд бичвэл тэр болгон өөрт төвөгтэй үр дагаврыг авчирдаг. Аливаа юм бүхэн хоорондоо шүтэлцэж,уялдаатай оршдог учраас ийм л үр дагавар авчраад байна гэдгийг сайн бодох ёстой. Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн зүгээс энгийн иргэдэд чиглэсэн бясалгалын сургалтууд явуулж байгаа.Хүн амьдралд сэтгэлээ зөв байлгах, аз жаргалтай амьдрахад юуг анхаарах вэгэдэгт зориулсан сургалт юм. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй Бурхан шашны сүм хийдүүд хүртэл өөр өөрсдийнхөө түвшинд танин мэдэхүй, соён гэгээрүүлэх ажлыг чадлаараа сайн түгээж байна. Энэ бүгд нийгмийн соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэдэг. Үүнийгээ илүү олон хүнд хүрдэг, аргыг нь улам боловсронгуй болгоход бусдын туслалцааг авах, ярилцах, хамтран ажиллах хүрээнд ажлаа ахиулах гэж хичээж байна.
– Дэлхийн томчууд болон шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид буддимзмыг анхаардагболсон. Буддын гүн ухааны сургаал, айлдваруудыг шинжлэх ухаан талаас нь илүү судалж байна. Тэгвэл Монголын Бурхан шашны төв хийдийн зүгээс энэ тал дээр ямар ажил явуулж байна вэ?
-Технологийн хөгжил хурдтай байгаа ч байгалийн нөөц, зарим зүйл шавхагдана. Хүн төрөлхтөн ирээдүйд яах вэ гэж эрдэмтэд судалсаар ирсэн. Ингээд үзэхээр бөм- бөрцөг дээр амьдарч буй хүмүүс бид оюун санааны хөгжлийг орхигдуулаад байгаа юм байна. Тэгвэл үүнийг орхигдуулахгүй, дээш нь авч явахад тухайн арга нь буддизмд байгаа. Буддимд гарч байгаа ертөнцийг үзэх үзэл, тайлал, энэ бүгд нь хүн төрөлхтнийоюун санааны хөгжлийг орхигдуулаад буй хүчин зүйлийг нөхөхөд онцгой нэмэртэй гэж үзсэн байна.Эрдэмтэд өнөө цагт дэлхийн хөгжилд үүнийг яаж оруулах уу, тэр дутагдаад байгаа орон зайд яаж нутагшуулах вэ гэдэг тал дээр ажиллаж байна. Энэ хүрээнд бид Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, ШУА, МҮОНРТ гээд бусад байгууллагуудтай хамтраад “ Буддизм ба шинжлэх ухаан”сэдвийн хүрээнд олон ажлуудыг эхлүүлээд явж байна. Дэлхий дахинд ингэж анхаарч байгаа шиг монголчууд бид харьцуулсан судалгаагаар хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж зорьж байгаа.
– Та Монголчууддаа хандаж юу айлдах вэ?
– Ард олноороо аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байя. Оновчтой зөв шийдвэр гаргаж, өөрсдийн хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдрал, байгууллага, улс орны төлөө нягтад уламих хичээж хөдөлмөрлөе. Та бидний аз жаргал зөв сэтгэлээс үүдэлтэй. Тиймээс аз жаргалыг бид өөрөөсөө оюун санааны сэтгэлийн мухраас бий болгохын төлөө улам хичээцгээе гэж Монголчуудад уриалж байна.
– Гандантэгчэнлэн хийд сар шинийн баярын хүрээнд ямар, ямар ном хурах вэ?
-Хоёрдугаар сарын 24-нд буюу өнөөдөр Балин адислахуй болж байна. Олон түмний сайн сайхны төлөө Бурхан багш,,Арван хангал тэргүүтэн шүтээнүүддээ бүтэн жилийн өргөх балинг шинээрбүтээдэг уламжлалтай.Түүнийгээ бурхдад сэтгэл нь баясгах тахилын мөн чанарт хувиргадаг. Харин өчигдөр Нархажид бурханы эх зан үйл хурлаа. Бусад үеэс өргөн дэлгэр хурдаг хурал байгаа .Ирэх өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 25, 26, 27-нд Арванхангалаа гурван өдөр өглөө эрт хурж эхэлдэг. Зарим үед үүрийн дөрөв, таван цагаас шөнө дөл болтол хурдаг. Энэ нь өнгөрсөн луу жилдээ биднийг олон зүйл дээр ивээсэнд талархлаа илэрхийлж буй тахил өргөх зэргийн зан үйл юм. Гарчбуй модон могой жилд хувь хүн, айл гэр, Монгол орон, цаашлаад хамаг амьтныг эрүүл энх, сайн сайхан байхыг болгоож хайрла гэж даатгаж залбирдаг билээ. Мөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Гандантэгчэнлэн хийдэд “Сор” залах номын арга хэмжээ болдог. Энэ болнийтийг хамарсан өвчин,элдэв тахал, барцад саадыг арилгахад чиглэсэн заслынчухал ном юм. Битүүний орой шинийн нэгний нар мандах хүртэл Цэдор Лхамномыг шөнөжин хурдаг. Лхам сахиус битүүний орой айл гэрээр зочилж, ирэх жил сайн сайхан байхыг ивээж, болгоодог. Битүүний оройайл бүр халуун ам бүлээрээ битүүлж, бурхан шүтээндээ идээ цагааны дээж, тахилаа өргөж хүндэтгэдэг шүү дээ. Мөн үүдэндээ цас тэргүүтнийг тавьдаг нь айл гэр бүрээр залардаг Лхам бурханы унаанд нь ундаа болгож өргөж байна хэмээх бэлгэдэлт үйл юм. Битүүний орой Лхам сахиус айл бүрээр залах номыг Гандантэгчэнлэн хийд хурдаг гэсэн үг. Шинийн 1-15- ныг дүүртэл бусад өдрөөсөө ялгамжаатай хийсэн буян түм бумаар арвиждаг. Хийж буй зан үйлийн ач тус нхурдан илэрнэ. Энэ үеэрГандантэгчэнлэн хийдийн салбар дацангуудад хурал номын олон арга хэмжээ зохион байгуулна. Өдөр бүр 09:00 цагаас эхлэн сүсэгтэн олны жилийн засал ном тэргүүтнийг хурна. Үдээс хойш 14:00, 16:00 цагуудад Цагаан сарын их ерөөлийг хурдаг билээ.
Ингэж ном хурахдаа зөвхөн ирэх могой жилд гэлтгүй монголтүмнийхээ алс ирээдүй нь сайн сайхан байхын ерөөл тавьдаг уламжлалтай.Өөр нэг онцлох зүйл гэвэл Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсаг дацан монгол хэлээр засал ном хурдаг уламжлалаа сэргээж байгаа.
М.МӨНХЦЭЦЭГ

|
| Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санааны сэтгэлийн мухраасаа бий болгохын төлөө улам хичээцгээе |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|