30 сая төгрөгийн хандив авсан асуудлаар олны анхааралд өртөөд буй билээ. 

Тэгвэл хуульч Б.Мэргэн энэ талаар Э.Болормаа гишүүний 30 сая төгрөгийн хандив авсан “Ханбогд эксплорэйшн” ХХК нь түүний сонгогдсон тойрог болох Завхан аймагт 2 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Нэг тусгай зөвшөөрөл нь сонгуулийн дараа буюу 2024 оны 10 сард хугацаа дуусна гэж АМГТГ-ын цахим хуудаст зарлагдсан байгаа ч хүчин төгөлдөр гэсэн ангилалд өнөөдөр ч байна гэхээр сонгуулийн дараа сунгагдсан бололтой.

“Хууль бус хандив авсан зөрчлийн хэрэг нь харьяалал тогтооно гэж Хан-Уул дүүрэг рүү ч нэг явсаар одоо бүр Ховд руу шилжчихэж. Компаниас Ховдод очоод данс руу нь хийгээгүй, хотод байхдаа л хийсэн байлгүй. СБД-т байрладаг компани гэхээр тэндээс шилжүүлсэн байх магадлалтай.

СЕХ, ҮАГ, “Ханбогд эксплорэйшн” ХХК, дүгнэлт гаргасан аудитын компанийн хүмүүс, Э.Болормаагаас өөрөөс нь мэдүүлэг, дансны хуулгыг аваад л болчих хэрэг сар гаруй болоход ахидаггүй ээ.

Уг нь зөрчлийн хэргийг шалгах үндсэн хугацаа нь 14 хоног, нэмж 14, 30 хоног сунгавал 58 хоног юм. Хоног нь дөхөж л байх шиг. Хугацаа дуусвал зөрчил мөн байсан ч хэрэг нь хаагдана. Хэрвээ хугацаа дуусгавал санаатай дуусгасан байж болзошгүй гэж эрх бүхий албан тушаалтнуудыг нь АТГ-д өгөх гарц л үлдэнэ” гэв.