 |
|
 |
|
Хансүр, гавж Ё.Амгалан: Эдүгээ Монгол орноо ариун сайхан Ганжуурын лүн дуурсан байгаа нь Богд нарын минь ач хэмээн боддог |
|
|
 |
|
 |
Хансүр, гавж Ё.Амгалан: Эдүгээ Монгол орноо ариун сайхан Ганжуурын лүн дуурсан байгаа нь Богд нарын минь ач хэмээн боддог
2025-06-10Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд гурав дахь жилдээ Ганжуурын эш лүнгийн хурал  бараг хоёр сар шахам үргэлжлээд энэ сарын 8-нд дууслаа. 2023 онд 45 хоногийн турш 2024 он буюу өнгөрсөн жилд 60 хоног Ганжуурын эш лүн хайрласан билээ. Ганжуур эрдэнийн эш лүнгийн талаар Гандантэгчэнлин хансүр, гавж Ё.Амгалан багшийн ярилцлагыг хүргэж байна.
Ганжуур эрдэнийн эш лүнгийн талаар
-Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд Ганжуурын лүн тавигдаад эдүгээ гурав дахь жилдээ харшлах шалтгаангүй, зохилдох шалтгаан бүгд бүрэлдэн багшийн маань лагшин тунгалаг, эгшиг нь тод, хамаг амьтны тусын тулд хэмээн айлдаж номын ёс дагуу сайхан зохион байгуулагдаж байна.
Бурхан багшийн зарлиг Ганжуурын лүн нь багшаас шавьд уламжлагдаж ирсэн байдаг. Ганжуурын лүн хайрладгийн гол зорилго нь номлосон, сонссон энэхүү буянаа хамаг амьтны тусын тулд төгс гэгээрсэн бурханы хутаг олохын уг шалтгаанд зориулах явдал юм.
Монгол оронд түүхэндээ бурханы шашин гурван удаа дэлгэрч ялангуяа III Далай лам Содномжамцын үеэс судар тарнийн шашин наран мэт мандсан. Ертөнцийн аливаа зүйлд зохилдох нөхцөл, харшлах шалтгаан байдаг тул урьдын үйлдсэн нийтийн үйлийн үрээр 1930 оноос хойш Монголын бурхан шашинд цөв сууж нэлээд хүнд байдалд орсон ч 1944 оноос хойш шашин маань дахин сайхан дэлгэрч байна.
Эдүгээ Монгол орноо ариун сайхан Ганжуурын лүн дуурсан байгаа нь Богд нарын минь ач хэмээн боддог доо. Үе үеийн богдууд монголчуудын сайн сайхны төлөө маш олон зүйлийг хийж ирсэн. Цаашид ч хийх болно.
Аравдугаар Богд маань Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд арслант ширээнээ заларсан жил Догдан ринбүүчи багш Ганжуурын лүнг айлдаж эхэлсэн. Олон дээдэс, лам хуврагууд, өглөгийн эзэн, сүсэгтнүүдийн буянаар номын үйл ажиллагаа маань жигд сайхан явагдаж байна.
Ганжуурыг лүнг айлдсан дээдэс багш нарын тухайд

-Ганжуурын лүнг Монголд олон лам нар тавьж байсан байх аа. Их хүрээний Бизъяагийн аймгийн бага лам Наваан ламтан нь Ганжуурыг нийт 18 удаа уншсан хэмээн өөрөө айлдаж байсан тухай багш нараасаа сонссон. Миний сонссоноор энэ хүн бол Монголд Ганжуурыг хамгийн олон удаа уншсан лам юм. 1937 онд Дандарлан аймгийн лам, VIII Богдын долоон цоржийн нэг Зандан цорж нартан барын Ганжуурын лүнг айлдаж байхад хэргийн тухайтад алдрыг нь дурдахад Т.Дамдинсүрэн (өндөр багш) маань хаган боть(нэмэлт боть)-иос бусдыг нь хүртжээ. Учир нь хаган боть унших дутуу байхад Дотоод яамныхан ирээд Зандан цоржийг бариад явсан гэдэг. Өндөр багш маань Дашчойнпэл дацангийн лам бөгөөд тэрээр нийт таван удаа Ганжуур уншиж байсан хэмээдэг.
Ганжуурын лүн хүртсэн минь

-Миний хувьд анх 1987 оны өвлийн эхэн сарын шинийн наймны өдрөөс 1992 он хүртэл зургаан жилийн хугацаанд Өндөр багшаасаа нартан барын Ганжуурын 56 ботийн лүнг хүртсэн. Багш маань одоогийн Батцагаан дуган баригдсан байгаа яг энэ суурин дээр амьдарч байсан. Нэг газар, хоёр багшаасаа, хоёр дахь удаагаа Ганжуурын лүнг хүртэж байгаа минь ихэд бэлэгшээлтэй сайхан санагдаж байна. Тэр үед багш маань 96 насыг зооглосон хэдий ч өөрийн бүхий л хүч чармайлтаар Ганжуурын лүнг залгуулахыг хичээж байсан нь тодхон.
Багш маань надад “Лүнгээ дүүргэж арай чадсангүй. Бурханы шашны эзэн Донбо Шагжтүба бол Ганжуурыг айлдсан. Бурхан багшид сайн залбирч байгаарай. Энэ насанд ч бүтэж болно, эс бөгөөс дараа төрөлд ч бүтэж болно. Тиймээс сайн залбирч буян хураах ёстой шүү” хэмээн захисан.
Тэгээд багшийнхаа айлдвар захиасын дагуу буянд чадлаараа шамдаж, Бурхан багшийн зүрхэн тарнийг уншаад, энэ насандаа Ганжуурынхаа лүнг бүтэн хүртчих юмсан даа гэж ерөөл талбиад явдаг байлаа. 1998 онд Гандангийн лам нартайгаа Энэтхэгт явж эргэл мөргөл хийх завшаан тохиож Доржданд очоод Далай багшид бараалхан мөргөж, Далай багш бидэнд Лавдүй, Жонжүг хэмээх хоёр номыг талыг хүртэл нь айлдаж хайрласан. Тэр үед Далай багшид бараалхан өөрийн өмнө нь хүртэж байсан Ганжуурын 56 боть лүнгийн тэмдэглэлийг үзүүлэн үлдсэн ботийн лүнг гүйцээх хүсэлтэй байгаа талаараа айлтгахад багш “Би Жадамба, Нит, Шит судруудыг уншиж өгч болно. Гэхдээ чамд Ганжуурын лүнгээ дүүргэхэд 100 гаруй хоног хэрэгтэй болно шүү. Би ерөөл тавья” хэмээсэн. Үүний дараа жил буюу 1999 оны долдугаар сарын 13-нд IX Богд маань Монголдоо морилсон түүхэн үйл явдал тохиож Ө.Гүндсамбуу лам, Жамъян лам бид гурав бараа болж байлаа. Тэгээд нэг өдөр Богд багшид “Ганжуурын лүнгээ дүүргэх хувь надад байдаг болов уу” гэж айлтгахад “Тэр болно болно. Дарамсалад Ризон ринбүүчи Ганжуурын лүн айлдаж байгаа, тэнд очиж суугаарай. Би нөхцөлийг нь бүрдүүлэхэд тусална аа” гэж айлдлаа. Тэгээд Богд маань Монголд гурван сар саатан буцах болоод Гандангийн захиргаанаас Ө.Гүндсамбуу лам бид хоёр замд нь бараа болохоор томилогдон Буриад, Тува, Оросоор дамжин Дарамсалад очсон. Дарамсалад очсон даруйдаа гурвуулаа Далай багшид мөргөн Богд маань Монголдоо морилсон тухайгаа, мөн монголчууд хэрхэн хүлээж авч байсан хийгээд цаг үе, нөхцөл байдлын талаар хөөрөлдөн суусан нь их л сонин сайхан санагдаж байлаа.
Тэр үед Далай багш надаас “Чи чинь Ганжуурын лүн хүртэнэ гэдэг билүү? Догдан ринбүчи Доржданд Ганжуурын лүн тавих гэж байгаа. Тэнд очиж Ганжуурын лүнгээ дүүргээрэй. Би бас очиж ноднин айлдсан Лавдүй, Жонжүг номоо гүйцээнэ” хэмээж билээ.
Тийнхүү 1998 оны аравдугаар сард Догдан ринбүүчи багшдаа бараалхаж айлтгахад багш маань найрсаг дотноор хүлээн авч “Бололгүй яахав. Би чиний зогссон газраас цааш нь уншаад өгье” хэмээн гурван сарын турш уншиж Ганжуурын лүнгээ дүүргэж байлаа. Хаган ботио бас Монголоос хүнд захиж авчруулаад Доржданд уншуулсан. Ганжуурва багшид Ар халхаас Ө.Гүндсамбуу лам бид хоёр бараг анхны шавь нар болж байсан байх аа. Ийнхүү Өндөр багшийнхаа онцгойлон захисан захиасыг биелүүлсэндээ одоо ч миний бие ихэд баярлаж явдаг даа.
“Олуулаа сонс, олон удаа сонс, олон ламаас сонс, олон дахин бясалга” гэж гардаг нь ийнхүү номын ёсоор бүтэж байна

-Мөн тэр үедээ мянган бурхан гэгээрэх учиртай Доржданд Ганжуурва багшдаа Монголд ганжуурын лүнг айлдаж хайрлаарай хэмээн хадаг барин айлтгаж байсан ба түүний дараагаар хамба лам нар тэргүүтэй олон лам нар айлтган дуртгаж байсан. Ийнхүү нэг ламаас хоёр дахь удаагаа лүн хүртэж байгаа нь урьдын буян юм. Бурханы номд “Олуулаа сонс, олон удаа сонс, олон ламаас сонс, олон дахин бясалга” гэж гардаг нь ийнхүү номын ёсоор бүтэж байна даа.
Анх Ганжуурын лүнг ганцаараа сонсож байлаа. Дараа нь Доржданд олуулаа сонссон. Одоо энд бас дахин, олуулаа сонсож байна. Харин бясалган дадуулах нь хувь хүний мэрийлт юм. Энэ тухай бүх багш чухалчлан айлддаг юм.
Эдүгээ Ганжуурва багш маань өглөө бүр Бурхан багшийн зарлиг, Бодьсадвын явдалд орохуй ном болон бусад дээдсийн айлдсан номоос иш татан айлдаж байгаа нь миний хувьд тэртээ 2000 онд Доржданд Далай багшаас Жонжүг номын тайлбарыг сонсохын зэрэгцээ лүнгээ хүртэж байсан үетэй минь яг л адилхан давтагдаад байгаа юм шиг санагдаж байна. Энэ мэт төрөл тутамдаа давтан дадуулсаар багш нарын минь айлдсанчлан түргэнээ туулсан бурханы хутгыг олох юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр эдүгээ номоо сонсож сууна.
Ганжуурын лүнг хүртэх учир...
-Хамгийн гол нь ном хүртэж суухдаа нисваанисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэр хоёрыг л арилгахын тухайтад зорьдог. Бурхан багшийн айлдсан сургаалыг судалснаар нисваанисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэр хоёрыг арилгаад буяны чуулган, билгүүний чуулган хоёрыг төгсгөн хамаг амьтны тусын тулд бурханы хутгийг олох явдал юм.
Бурхан багш энэ хоёр түйтгэрээс ангижирч туулсан бурхан болж гэгээрсэн. Гэгээрсэн бурханы сургаалыг сонссон төдийгөөр л тухайн газар орон болон хүн зондоо, цаашлаад даян дэлхийд ч машид тустай.
Энэ лүнд зорин ирээд сууж байгаа хүмүүс, мөн хажуугаар нь сонсоод өнгөрч байгаа хүмүүс төдийгүй бидний нүдэнд харагдах, харагдахгүй амьтад, цагаан зүгийг тэтгэгч тэнгэрүүд ч зүг зүгээс цуглан ирж ном сонсож байхыг үгүйсгэхгүй. Мөн урьд олон бурханы заларч номоо айлдсаны үрээр эдүгээ гэгээрч буй бурхад, бодисадва нар ч морилж сав, шим ертөнцийг ч адислаж байгаа. Тэднийг гэгээрсэн хүмүүс л мэдэж чадна.
Багшийн “Ачит эх болсон зургаан зүйл амьтан орчлон тэргүүлшгүйгээс бидэнд ачлаад байгаа шүү” гэдэг айлдварыг л манай сүсэгтнүүд нэг сайн ойлгоосой
-Багш өглөө болгон их нигүүлсэнгүй бодь сэтгэлийн тухай айлдаж, нигүүлсэнгүй сэтгэл нь оргилон тэсч ядан заримдаа хайлж байна шүү дээ. Багшийн “Ачит эх болсон зургаан зүйл амьтан орчлон тэргүүлшгүйгээс бидэнд ачлаад байгаа шүү” гэдэг айлдварыг л манай сүсэгтнүүд нэг сайн ойлгоосой гэж хүсч байна.
Эх болсон зургаан зүйлийн амьтан чинь ямар их ачтай юм бэ, Бурханы номыг уншаад судлах тусам, Бурханы эрдмийг бодох тусам л Бурхан эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө гэгээрсэн гэдгийг л ойлгуулахын төлөө бидэнд багш маань айлдаад байна.
Бүгдийг мэдэх хүн байгаа л байх. Гэхдээ сүсэгтэн над мэтийн хүмүүс бол багшийнхаа өглөө бүр айлдаж байгаа айлдварыг дотроо бодоод, лүнгээ маш бишрэлтэйгээр сонсох нь чухал юм. Хэдийгээр багш маань сэнтийдээ морилоод сургаал номоо хайрлаж байгаа мэт харагдавч Бурхан багшийн хувилгаан дүр бодитойгоороо залраад ирсэн ч юм билүү бид мэдэхгүй. Дээдэс лам нарын номыг сүсэг бишрэлтэй хүн бол бараг ойлгочихдог гэсэн шүү. Дээдсийн адистидээр “Тийм л юм айлдаад байна даа” гээд ойлгоно гэж байгаа ш дээ. Яагаад гэвэл лам багш бол бурхантайгаа нэгэн мөн чанартай болохоор, бурхан бол бүгдийг адисладаг учраас хүний сэтгэлд ямар нэгэн эрдэм төрдөг.
Яг нарийндаа бол лам хуврагууд болон сүсэгтнүүдээс нэг нэгээр нь асуувал эрдэм төрсөн л байгаа. Тэгж байж л олон өдөр ийм итгэл бишрэлтэй номдоо зорин ирж сууж байгаа шүү дээ.
Түүнчлэн энэхүү ном сууж байхдаа номын омгийг төрүүлэхээс биш нисваанисын омгийг төрүүлж болохгүй шүү гэж багш маань захиж байна. Би энэ ховор номыг сонсож байгаа нь урьд төрлийн буяны үр юм байна шүү, энэ номыг сонссоноор дараа төрлийн минь ерөөл барилдлага ч сайхан байх болтугай хэмээн бодоорой. Багш маань энэ олдсон цаг хугацааг нарийн нямбай байж, тэргүүлшгүй цагаас ачаар тэтгэсэн эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө төгс гэгээрсэн бурханы хутгийг олохын уг шалтгаан болгож номоо сонсоорой гэж дахин дахин айлдаад байна шүү дээ.
Богдын маань номын үйлс дэлгэрч байна даа
-Би боддог юмаа. Миний аав ээж бол нэг нь 1905 оны хүн, нөгөө нь 1917 оны хүн. Хоёулаа VIII Богдын үед төрж өссөн хүмүүс. Би хэдийгээр VIII Богдыгоо үзээгүй ч Богдынхоо талаар сонсож, уншиж, мэдсэн. Ээж минь Цагаан дарь эх их уншдаг. Би арван настай байхдаа ээжээсээ “Цагаан дарь эх бурхан байдаг уу” гэж асуухад “Байлгүй яахав, Богдын дэргэд Цагаан дарь эх бодитой заларч байсан шүү” гээд залбирч байж билээ.
Миний багш нар бүгд л VIII Богдын үед амьдарч байсан. Миний зайвын багш Дияанч лам бол Булганы лам боловч түмэн гэлэнгийн үед Хүрээнд ирээд Дашчойнпэлд сууж, дараа нь Шавдүвлин хийдэд сууж байсан. Мөн миний Өндөр багш бол Их хүрээний хүн.
Төв аймгийн Эрдэнэ сум буюу II Богдын нутгийн хүн. Надад 1900 оны ч багш байсан. Бүгд л Богддоо залбирч мөргөдөг байсан. Шадүвлин хийд бол VIII Богдын сангаас бүх хэрэглэлээ авч Монголынхоо төлөө хатуу, хатуу гүрмийг хийдэг, Монгол Улсыг сайн сайхан байлгахын төлөө ном уншдаг, ялангуяа Чойжоо дүгжү өдөр бүр гаргадаг хийд байсан гэдэг. VIII Богдтой уулзаж учирдаг байсан хүнтэй би уулзсан байна шүү дээ. Би түүндээ бас их баярладаг юм. Тэгээд түүнээс тасраагүй IX Богд, одоо ингээд X Богдтой уулзаж байгаа маань их хувь заяа юм даа л гэж залбирдаг.
Монголчууд бидэндээ IX Богд маань ном тавьж, сургаал номоо айлдаж байсан. Шавь нар нь номоо үзэж жил бүр жарзанд гардаг. Энэ жил ч гарч байна. Богдын маань номын үйлс дэлгэрч байна даа.
Монгол Улсын шашны эзэн X Богд маань номоо сайхан сурч байна. Энэ жил цагаан сараар золголт болоод Лам минь Бурхан багшийн айлдсан дөрвөн шад номыг айлдсан. Тэгэхээр богд нарынхаа номыг тасрахгүй сонсож байгаадаа л ихэд баярлаж явна даа. Ганжуур бол богд нартай нягт холбоотой юм шүү.
Ерөөл тавья
-Ингээд Бурхан шашны эзэн Шагжтүвийн шашин шинийн саран мэт зүг бүхнээ дэлгэрч, бурханы шашны баригч Дээрхийн гэгээн XIVДалай багшийн маань лагшин тунгалаг, X Богдын маань насан урт, лагшин тунгалаг, эрч хүч ихтэй, эрдэм ном нь оргилсон, шашныг бариач лам нар болон хойч үеийнхэн, шашнаа хүрээлэгч сүсэгтнүүдийн нас буян арвижин эд таваар нь баялаг, ёстой л Найданжүдэг шиг олуулаа, Намсрай шиг баян байж бурхан шашин улам илүү бадран замбуутивээр түгэн дэлгэрэх болтугай.
Л.АРИУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |
| Хансүр, гавж Ё.Амгалан: Эдүгээ Монгол орноо ариун сайхан Ганжуурын лүн дуурсан байгаа нь Богд нарын минь ач хэмээн боддог |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|