Бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн Боловсролын Газраас санууллаа.

2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаас 135,582 нь нийслэлд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.

Нийслэл хотод хоёр настай 30,304, гурван настай 31,843, дөрвөн настай 35,698, таван настай 37,837 хүүхэд байна.

Энэ онд нийслэл хотод 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.