Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзжээ. 

Энэ үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн бүтээлч, тогтвортой хоёр талын харилцааг бий болгохын тулд Японтой хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдэв. Мөн хоёр талын харилцааны урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжих нь хоёр улсын ард түмэн болоод олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцэж байгааг онцолсон байна.

Хятадын тал хоёр улсын хооронд байгуулсан улс төрийн дөрвөн баримт бичигт тусгасан зарчим чиглэлүүдийг баримтлах, хоёр талын харилцааны улс төрийн үндэс суурийг хадгалах, стратегийн, харилцан ашигтай харилцааг урагшлуулахын тулд Японтой хамтран ажиллахад бэлэн байгаагаа давхар илэрхийлсэн юм. 

Үүний хариуд Такаичи Санаэ Хятад бол Японы чухал хөрш орон гэдгийг цохон тэмдэглээд, бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө ихээхэн үүрэг хариуцлага хүлээдэг хэмээн хэллээ.

Япон улс Хятадын талтай өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалах, бүх түвшний харилцаа холбоог сайжруулах, ойлголцлыг дэмжих, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байгааг тэрээр онцлон дурдсан байна. Үүний дүнд хоёр орны стратегийн, харилцан ашигтай харилцааг тогтвортой урагшлуулж, Япон, Хятадын бүтээлч, тогтвортой харилцааг бий болгоно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэжээ.