Хойд Солонгос руу дрон илгээхэд тусалсан хэмээн үзэж байгаа юм. 

Тусгай зөвлөх Чо Ын Сукийн ахалсан баг мөн "Умард Солонгосыг хариу арга хэмжээ авахад хүргэснээр 12 дугаар сард онц байдал зарлах шалтаг болгон ашиглах зорилгоор Юн Сог Ёлийн гаргасан тушаалтай холбогдуулан эрх мэдлээ урвуулан ашигласан" хэрэгт буруутгасан байна. 

Өмнө нь мөрдөгчид нэгдүгээр сард өөрийг нь саатуулахад саад учруулсан, зарлигийг зарлах явцад Засгийн газрын гишүүдийн эрхийг зөрчсөн хэргээр буруутгажээ. Юн Сог Ёлийг прокурорууд онд байдал зарлахыг оролдсоноор бослого гаргасан хэргээр ял тулгаад байгаа бөгөөд энэ оны долоодугаар сараас хойш шүүх хуралд оролцох хугацаандаа хоригдсоор байгаа билээ. 

Тусгай зөвлөх баг мөн Батлан ​​​​хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Батлан ​​​​хамгаалахын сөрөг тагнуулын командлалын дарга асан Ёо Ин Хён нарыг дроны хэрэгт холбогдуулан дайсанд тусалсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр ялласан гэж мэдэгджээ.