 |
|
 |
|
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2 |
|
|
 |
|
 |
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2
2026-02-05“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “доголдол”-ын  асуудлыг хөндөж байгаа билээ. Өмнөх нийтлэлээрээ бид эрчим хүчний томоохон төслүүд болох Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС, Эрчим хүч-2 төсөл, "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК-д хийсэн төрийн аудитын дүгнэлтээр санхүүгийн ямар зөрчлүүд илэрсэн талаар хүргэсэн. Тэгвэл энэ удаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Дулааны III цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д илэрсэн зөрчлүүдийг тоймлон хүргэж байна. Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын хариуцдаг байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, нийт санхүүгийн зөрчлийг 79.98 тэрбумд хүрсэн гэж дүгнэж, 189.1 сая төгрөгийн төлбөрийн 45 акт тогтоож, 74.53 тэрбум төгрөгийн 87 албан шаардлага хүргүүлж, 5.2 тэрбум төгрөгийн 75 зөвлөмж өгчээ.
Аудит: УБЦТС ТӨХК 74 газартай ч санхүүгийн тайланд 44 гэж бүртгэсэн
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д аудитын шалгалт хийхэд, 6.9 тэрбумын зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчилд, ТУЗ-ийн 14 дүгээр тогтоолоор хөрөнгийг 7.718.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг дэмжсэн, үүнээс ТӨБЗГ-ын шийдвэргүйгээр 7.682.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 36.0 сая төгрөгөөр дутуу бүртгэж тайлагнасан. Санхүүгийн тайланд хойшлогдсон татварын өрийг 11.8 тэрбумаар тайлагнасан байна. Тус үлдэгдлийн 6.8 тэрбум төгрөгийн дүнг 2023 онд “Юнитакс” ТИН ХХК-ийн "Тах Асс 1.0" программ ашиглан шинээр тооцоолсон. Тус программд өгөгдөл болгон оруулсан анхны дүнг тулган баталгаажуулах анхан шатны баримтыг өмнөх үеийн болон тайлант үеийн аудитад ирүүлээгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны захирамжийг үндэслэн тус дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40158 м.кв газрыг амралт сувиллын зориулалтаар эзэмшдэг.
Тус газрыг 2018.12.31-нд 111.2 сая төгрөгөөр үнэлж, бүртгэсэн байна. 2024.08.14-ний өдөр тус газрын дуудлага худалдааны анхны үнэ 88.3 сая төгрөгийг нөхөн төлж, эзэмшил газрын хэмжээ нэмэгдээгүй байхад газрын эрхийг нэмэгдүүлэн бүртгэсэн.
Тайлант хугацаанд Цахилгаан эрчим хүч хэрэглэгч байгууллагаас авах нийт 17.2 сая төгрөгийн авлага байгаагаас 4.1 сая төгрөг, 409.3 сая төгрөгийн бусад авлагыг төвийн аж ахуйн нэгж, байгууллагатай, 6.1 сая төгрөгийн авлагыг Эрчим хүчний яамтай, 230.8 сая төгрөгийн өр төлбөрийг төвийн аж ахуйн нэгж, байгууллагатай тус тус тооцоог нийлж, актаар баталгаажуулаагүй байна. Компанийн автомашинуудын шатахуун зарцуулалтын нормыг албан ёсоор тогтоож, баталгаажуулж мөрдөөгүйгээс тайлант онд шатахууныг жишиг нормоор нь тооцож олгоогүй, гүйцэтгэлийг бүрэн хянаж, тооцоог бодоогүй байна. Ашиглалт засварын баруун төвийн барилгын дотор агааржуулалтын засварын 183.6 сая төгрөгийн ажлын төсвийг эрх бүхий мэргэшсэн төсөвчнөөр хийлгүүлсэн хяналтын төсөв байхгүй, "Оффисын барилгын засвар"-ын 1.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын хяналтын зураг, төсвийг эрх бүхий төсөвчнөөр болон магадлалаар баталгаажуулсан гэж үзэх нотлох баримтгүй, худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа цахим системийн ТЭЗҮ хэсэгт техникийн тодорхойлолт, хяналтын зураг төсвийг оруулаагүй, шаардлагатай тусгай зөвшөөрлийн заалтыг заагаагүйгээр тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн гэрээг сунган тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан хөдөлгүүрийн багтаамжаас бага (жижиг) тээврийн хэрэгслийг нийлүүлснийг хүлээн авсан.
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хийсэн "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн цахилгаан хангамжийн найдваржилтыг сайжруулах" 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг тендер шалгаруулахгүйгээр гэрээ шууд байгуулсан байна.
Төрийн мэдээлэл солилцооны "Хур" системд УБЦТС ТӨХК ийн нэр дээр газар эзэмших эрхийн нийт 74 нэгж талбар бүртгэлтэй байгаагаас тус байгууллагын санхүүгийн тайланд нийт 44 нэгж талбар газар үнэлэгдэж бүртгэгдсэн байна. Жилийн эцсийн хөрөнгийн тооллогын үр дүнг, "Өмч хамгаалах комисс"-ын хурлаар хэлэлцүүлж баталгаажуулаагүй байна. Харилцагч байгууллагуудтай нийт долоон түрээслэгчээс зургаан түрээслэгч гэрээний хугацаандаа төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байхад 16.5 сая төгрөгийн алданги тооцоогүй байна.Дэд өртөө хуваарилах байгууламжид үерийн ус зайлуулах, суваг байгуулах тендерт Монгол менежмент төв ХХК шалгарч, гэрээ байгуулж, гэрээт ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн боловч тендерийн ажлын даалгаварт тусгасан Хандгайд дэд станцад суурилуулах насос, Олимп дэд станцад суурилуулах насос суурилуулах ажлыг хийсэн эсэх нь тодорхойгүй байна.
Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг холбогдох журмын дагуу боловсруулахгүйгээр алдаатай боловсруулж, 22.1 тэрбум төгрөгийн тендер зарласан нь оролцогчдоос гомдол, маргаан гарах, сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт буруу гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Тайланд онд зарласан 5.9 тэрбумын төсөвт өртөгтэй тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу" тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар лавлагааг" ирүүлэхийг шаардаагүй байна” гэжээ.
Дулааны III цахилгаан станц: ТУЗ-ийн гишүүддээ шатахуун, үр дүнгийн урамшуулал олгосон
Дулааны III цахилгаан станцын өнгөрсөн оны тайланд хийсэн санхүүгийн шалгалтаар 1.1 тэрбумын зөрчил илэрчээ. Үүнд мөнгөн гүйлгээний тайланд үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн 176.0 сая төгрөгийг түлш шатахуун, тээврийн хөлс,сэлбэг хэрэгсэлд төлсөн мөнгөөр тайлагнаж, мөнгөн гүйлгээний тайланд буруу ангилж тайлагнасан. Үндсэн хөрөнгийн хувь тэнцүүлэн хасагдуулах 949.0 сая төгрөгийн НӨАТ-ын авлагыг эргэлтийн хөрөнгийн ангилалд буруу тайлагнасан.
2024.06.28-ны өдөр буюу УИХ-ын ээлжит сонгуультай, бүх нийтийн амралтын өдөр ажилчдын хоолны мөнгийг олгосон. Төлөвлөгөөнд тусгаагүй 2.6 сая төгрөгийн шатахууныг ТУЗ-ийн гишүүдэд олгосон. Төлөвлөгөөнд тусгаагүй 28.5 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал ТУЗ-ийн гишүүдэд олгосон.
Майнримек ХХК, Блейк стар альфа ХХК, Огмент ХХК, Визлис визард ХХК-уудтай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контентын үйлчилгээ авах гэрээг байгуулж, өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй, худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй үйлчилгээнд хөрөнгө 79.8 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан. ДЦС-ын Гэрэлтүүлгийн материалын тендерийн төлөвлөгөөнд заасан үнэ шалгарсан байгууллагын илгээсэн үнийн санал Бууруулагч трансформатор 380/36В, Бууруулагч трансформатор 220/12В,ЯТП-0,25, Трансформатор ОСМ-1-0,4УЗ 0,4кВа гэсэн гурван төрлийн бараанд хэт өндөр үнийн санал илгээсэн байна. Оролцогч арифметик алдаа гаргасныг захиалагч залруулах тодруулга аваагүй гэсэн зөрчлүүд илэрчээ. Дулааны III цахилгаан станцын ТУЗ-д ТӨБЗГ-ын Төлөвлөлт хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Шинэхүү, ЭХЯ – Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах шинжээч Д.Чимидлхам, ТӨБЗГ–ын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтэст мэргэжилтэн Т.Билгүтэ, ЭХЯ –ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Т.Батдондог, ЭХЯ-ны Стратеги төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Пунцагбалжир нар ТУЗ-д багтдаг байна.
Аудитаар нийт 76.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн санхүүд хийсэн шалгалтаар нийт 76.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Мөнгөн хөрөнгийн данснаас ажилчдад олгосон сургалт, мөнгөн тусламж дэмжлэгийг дараа тайлангийн тооцоонд бүртгэхгүйгээр 342.6 сая төгрөгийг шууд зардлын дансанд бүртгэсэн. Бараа материалын ангиллаар "хангамжийн зүйлс"-д хамаарах шинж чанартай хөрөнгийг үндсэн сэлбэг хэрэгслийн дансанд 39.4 сая төгрөг бүртгэсэн.
Бараа материалын данснаас өртөг, зардлын дансанд зарлагадсан багаж тоног төхөөрөмжийг дахин хянаж холбогдох хөрөнгийн дансанд 98.0 сая төгрөг, Улаанбаатар салбар, Хангайн бүсийн салбар нь 1.7 сая төгрөгийн өртөгтэй Старлинк Gen 2 төхөөрөмжийг зардалд бүртгэсэн.
НӨАТ төлөгч долоон компанийн Худалдан авалтын Е баримтаар 13.8 сая төгрөгийн бараа материалыг НӨАТ-ын дүнг нэмж орлого авсан. Мишээл консалтинг ХХК-д өмгөөллийн төлбөрт шилжүүлсэн 6.6 сая төгрөгийн дүнг 13.1 сая төгрөгөөр зөрүүтэй бүртгэсэн. Саруул гоулд ХХК-д Оюутолгой дэд станцын гэрээт ажлын урьдчилгаанд шилжүүлсэн 1.3 тэрбум төгрөгөөс хасалт хийгээгүй 120.0 сая төгрөгийн НӨАТ-ын авлагын тооцоог давхардуулан бичилт хийн бүртгэсэн. Ахмадуудад 60.2 сая төгрөгийн тэргүүний ажилтны болон шагнал урамшилд зарцуулсан байна.
Төвийн бүсийн салбар нотлох, дэмжих баримтгүйгээр 14.7 сая төгрөгийг баярын хурлын заалны түрээсийн төлбөрт зарцуулсан байна. “Меса Инженеринг” ХХК төмөр бетон тулгуур нийлүүлэх 2023/203 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байхад 6.8 сая төгрөгийн алдангийг тооцохгүйгээр төлбөрийг шилжүүлсэн байна.
Өмнөх онд үүссэн агаарын шугамын тулгууруудыг зөөх ажлын 49.7 сая төгрөг, сургалт, спорт заал, агуулахын барилга барих зураг төсөл хийлгэсний 56.8 сая төгрөг, ПРП дэд станцын гэрээт ажлын хөлс 24.2 сая төгрөг нийт 130.8 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй байна. Тайлант оны гүйцэтгэлээр 1.8 тэрбум төгрөгийн шатахууныг худалдан авч, баталсан төлөвлөгөөг 959.3 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна. Тайлант хугацааны шатахуун зарцуулалтын тайланг шалгахад компанийн хөрөнгөд бүртгэлгүй хувийн автомашинд тушаал, шийдвэргүйгээр 1.5 сая төгрөгийн шатахуун олгож зарцуулсан байна. Улаанбаатар салбар 2024 оны тайлангийн хурал зохион байгуулах зардалд “Шимлэг агро” ХХК-д заалны түрээсийн төлбөрт 12.2 сая төгрөг, хоолны катеринг үйлчилгээнд зардалд 37.8 сая төгрөгийг зарцуулсан байна. Улаанбаатар салбар нь нэр бүхий хоёр аж ахуйн нэгж, байгууллагад шинэ жил барааны үнийн төлбөрт нийт 15.5 сая төгрөгийг нотлох дэмжих баримтгүйгээр шилжүүлсэн байна. Тайлант онд 34.7 сая төгрөгийн арчих материал худалдан авч, баталсан төсвөөс 23.4 сая төгрөгөөр илүү худалдан авалт хийж, худалдан авах ажиллагааны тайланд дутуу тайлагнасан.
Өмнөх оны аудитаар Говийн болон Улаанбаатар салбаруудын хөрөнгө оруулалтаар баригдсан дэд станц, газрыг данс бүртгэлд тусгах, элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн 38.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр өгсөн зөвлөмж бүрэн хэрэгжээгүй 73.0 хувийн биелэлттэй байна.
Шилэн дансанд цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээг мөнгөн хөрөнгийн дансны журнал, харилцах дансны хуулгатай тулгахад 158.5 сая төгрөгийн 19 гүйлгээг дутуу мэдээлсэн, 743.1 сая төгрөгийн 11 гүйлгээний банкны харилцах дансны дугаарыг зөрүүтэй оруулсан байна. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй 20.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 565.4 сая төгрөгийн бараа материалыг шилэн дансны худалдан авалтын тайланд мэдээлээгүй байна зэрэг зөрчлүүд илэрчээ.
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц: Тендерийн материалыг гараар зассан байжээ
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад хийсэн шалгалтаар 21.1 тэрбумын зөрчил илэрчээ. Тухайлбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар"-т тогтоосон м2 талбайн түрээсийн доод жишиг үнээс 5500 төгрөгөөр буюу сард 1.100,000.00 төгрөгөөр, нийт 12.2 сая төгрөгөөр бага үнээр түрээсийн гэрээг байгуулсан байна.
Найдваргүй авлагын нөөцийн хэмжээг 2021, 2024 оны авлагатай харьцуулахад 2021 онд 4.6 хувь, 2022 онд 4.7 хувь, 2023 онд 5.9 хувь, 2024 онд 1.8 хувийг тус тус эзэлж байна.
Найдваргүй авлагын нөөцийг 2021 онд 147.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 2022 онд 607.4 сая төгрөгөөр, 2023 онд 194.8 сая төгрөгөөр, 2024 онд 79.2 сая төгрөгөөр тус тус бууруулж өөрчлөлт оруулсан нь авлагын насжилтын мөчлөгийн уртад тохирсон хувь хэмжээг тогтоогоогүй, тууштай байдлыг баримталж ажиллаагүй байна. Урьдчилж орсон орлого дансны үлдэгдлээс 34.2 сая төгрөгийг тайлант оны борлуулалтын орлого болон НӨАТ-ын өглөгөөр бүртгээгүй, авлагын данс руу хааж бичилт хийсэн.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012.05.17-ны өдрийн А/344 захирамжаар ДЦС-4 ТӨХК-д "Амины орон сууц хотхон" зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 20000м2 газрын эзэмших эрхийн хугацааг сунгах зорилгоор 2012 онд 64.0 сая төгрөгийн дэнчинг Нийслэлийн газрын албанд шилжүүлсэн боловч хугацааг сунгаагүй, асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.Байгууллагын 2024 оны бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын төлөвлөгөөнд тусгасан тендер шалгаруулалтын гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn сайтад байршуулаагүй, ил тод байдлыг хангаж ажиллаагүй байна. Тендерт оролцсон оролцогчдод тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлэхдээ гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнийг мэдэгдээгүй байна.
Тухайлбал, "Ремень наалтын ком плитка б 1400", "Дотоодод захиалах цутгуурын эд анги" байна. Тендерийн бичиг баримт болон холбогдох баримт бичгүүдэд зөрүүтэй мэдээлэл агуулсан байна.
Үнэлгээний хорооны хурлын шийдвэрт шалгарсан компанийн нэрийг "Экосмарт Солюшн" ХХК гэж бичсэн байхад Үнэлгээний хорооны зөвлөмжид Интерсайнс ХХК гэж бичсэн. 2.Төрөл бүрийн паранит нийлүүлэх гэрээ дүгнэсэн актын хавсралтад 1.6 сая төгрөгийн паронит /ПМБ б=1.0/ ийг оруулаагүй нийт дүнг зөрүүтэй тусгасан. Үйлдвэрийн 2-р байрны барилгын их засварын 10.5 сая төгрөгийн ажлын тендертэй холбоотой дараах зөрчил илэрлээ. Архивын баримт бичигт тендерийн сонгон шалгаруулалтын зарлалд тендер нээх эцсийн хугацааг 2024.03.28 гэснийг 2024.04.05 болгож, гараар зассан. Өгөгдлийн хүснэгтэд нийт төсөвт өртгийг 296.4 сая төгрөгөөр буюу баталсан төсвөөс 36.9 сая төгрөгөөр зөрүүтэй, 41.1 сая төгрөгийн нэмэлт гэрээний 1.2 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг тооцоогүй, 0.1 сая төгрөгийг дутуу шилжүүлсэн, гүйцэтгэгч компани 1.3 сая төгрөгийн нэмэлт ажлын үнийн саналыг ирүүлээгүй. 3. Барилгын их засварын ажлын төсөвт тусгасан 10.4 сая төгрөгийн захиалагчийн албаны зардал болон магадалшгүй ажлын зардлыг тусад нь салгаж, ажлын гүйцэтгэлд тусгалгүй баталгаажуулсан, шууд зардлаар тооцсон, захиалагчийн хяналтын дүнг суутган тооцохгүйгээр санхүүжилтийг олгосон зөрчлүүд илэрчээ.
Дүгнэлт
Ер нь эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад санхүүгийн зөрчилгүй газар бараг алга. Зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна. Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явж байгааг харж болно. Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Тиймээс эрчим хүчний салбарт санхүүгийн эмх цэгц ч ус агаар мэт хэрэгтэй байгааг цуврал нийтлэлүүдээс харж болно.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |
| Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2 |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|