 |
|
 |
|
С.Нарангэрэл: Хууль зүйн байнгын хорооны шийдвэрт харамсч байна |
|
|
 |
|
 |
С.Нарангэрэл: Хууль зүйн байнгын хорооны шийдвэрт харамсч байна
2011-02-10Эрүүгийн хуульд өөрчлөлт шинэчлэлт оруулах тухай хуулийн төсөл өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн  байнгын хорооноос дэмжлэг авалгүй буцлаа. Хуулийн төсөл болон одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, академич, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн С.Нарангэрэлтэй ярилцсанаа хүргэе. -УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн санаачилгаар 10 гаруй гишүүний өргөн барьсан Монгол Улсын Эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Эрүүгийн хууль судлалын том эрдэмтний хувьд таныг энэ хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцсон гэж сонссон? -2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Ш.Сайхансамбуу гишүүн намайг өрөөндөө урьсан. Тэгээд мань хүн "С.Нарангэрэл багш аа, УИХ-ын гишүүнээр сонгогдсон гол зорилго маань Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчлэх юм. Намайг бизнес эрхэлж байхад элдэв асуудалд холбогдуулан мөрдөн байцааж, Ганц худагт хоёр ч удаа хорьсон. Хоригдож байхдаа Эрүүгийн хуулийг шинэчлэх ёстойг мэдэрсэн. Одоо хууль тогтоогч болсны хувьд энэ хуулийг шинэчилмээр байна. "Та Монголын Эрүүгийн хууль судлалын нэртэй эрдэмтэн төдийгүй 1980-аад онд Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч, УЕПГ-ын Шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж практик тогоонд чанагдсан. Үүнээс гадна нэртэй өмгөөлөгчдийн нэг учраас надад тусалж, хамтран ажиллаач" гэхэд нь татгалзах шалтгаан байгаагүй. Хүлээж авсан. -УИХ-ын Хууль зүйн байнгын хороо буцаасан энэхүү төсөл дээр хэдий хугацаа зарцуулав, Та? -Хуулийн төсөл дээр 2008 оны есдүгээр сараас эхлэн ажилласан. Урьд нь надад Эрүүгийн хуулийг боловсруулах дадлага байсан. 1984 онд БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалын захирамжаар Эрүүгийн шинэчлэн найруулсан хуулийн төслийг боловсруулах ажилд үндсэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцож байлаа. Засгийн газрын ордонд шижигнэсэн. Мундаг хуульчидтай хамтарч ажилласан юмдаг. Үүний үр дунд 1987 оны БНМАУ-ын Эрүүгийн шинэчлэн найруулсан хууль батлагдсан. Мөн Монгол Улсын анхны УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний хувьд би Эрүүгийн хуулийг 1992 оны шинэ Үндсэн хуультай нийцүүлж өөрчлөх, цаг хугацаа алгуурлахгүй байх шаардлагатай тулгарсан. Яагаад гэвэл манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд удаагүй байлаа. Гэтэл тэр үеийн Эрүүгийн хуульд дамын худалдаа хийх, хувийн үйлдвэрлэл эрхлэх зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцож, нийгмээс тусгаарлах хатуу ял шийтгэлийг хэрэглэдэг байсан. Иймд би ганцаараа Эрүүгийн хуулийг 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэх томоохон нэмэлт өөрчлөлтийн төслийг өдөр, шөнөгүй сууж боловсруулаад УИХ-д өргөн барьсан. УИХ 1993 оны зургадугаар сард удаа дараагийнхаа хэлэлцүүлгээр 10-аад хоногийн турш хэлэлцэж, баталсан. Үүнээс гадна манай улсын хууль зүйн практикт гарч байгаа эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэж байгаад судлаачийн хувьд байнгын шинжилгээ хийдэг юм. -2002 онд УИХ-аас Эрүүгийн хуулийг шинэчилсэн. Бодвол таныг энэ хуулийг боловсруулах үйл явцад оролцуулсан байх. Одоо энэ хуулийг мэргэжлийн хүмүүс төдийгүй иргэд ч их шүүмжилдэг. Тэр ч бүү хэл, зарим нь "Ц.Нямдоржийн хар хууль" гэж нэрлэдэг шүү дээ? -2002 оны эхээр Эрүүгийн шинэ хуулийн төслийг боловсрууллаа гэж би дуулсан. Тэр үеийн УИХ-ын удирдлагад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэгт оруулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Тэд ч миний хүсэлтийг ёсоор болгосон. Энэ явцдаа хуулийн төсөлтэй сайтар танилцахад Монголын нийгмийг шоронжуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнд үйлдсэн хэргийнх нь хор уршигт тохирсон ялгамжтай ялыг ногдуулах боломжийг үгүйсгэсэн, шударга ёсыг гажуудуулах боломжийг бүрдүүлсэн. Тэр тусмаа шүүгчид тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгтний хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзан үзэж, шүүгчийн мэргэн шийдийг гаргах боломжийг хаасан төсөл болсон байсан. Түүнчлэн орчин үеийн Эрүүгийн эрхзүйн шинжлэх ухааны үндэслэлийг үгүйсгэсэн. Монголын нийгэмд маш олон шорон гяндан байгуулж, ядарсан эдийн засагт асар их дарамт учруулж болохуйц хуулийн төсөл байсан юм. Нөгөө талаас шоронд олон жил суусан хүмүүсийг эрх чөлөөт амьдралд нийгэмшүүлэх боломжийг нь алдагдуулахад хүргэх магадлалтай байсан юм. Тэгээд би хуулийн төслийн ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдэд энэ хуулийг баталж болохгүй гээд 30 гаруй хуудас цаа-сан дээр эрхзүйн үндэслэлтэйгээр өөрийн санал, дүгнэлтийг өгсөн. Гэтэл тэд миний санаа бодлыг үл ойшоож, намайг элдвээр доромжилж гутаасан учраас би нийгэмд сөрөг үр дагавар авчирч болзошгүй хуулийн төслийг батлуулах ажилд гар бие оролцохгүй гэдгээ илэр-хийлээд ажлын хэсгээс гарсан нь тэр. Энэ хууль тэр үеийн УИХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар батлагдсан түүхтэй. -Үндсэн хуулийн цэц, шүүхэд хандаад энэ хуулийг хүчингүй болгож чадах байсан юм биш үү? -Үндсэн хуулийн цэцэд хандах боломж тэр үед байсан. Яагаад гэвэл манай улс НҮБ-ын гишүүн. НҮБ-ын өмнө насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах ялын тусгай төрөл, тусгай зарчмыг Эрүүгийн хуульдаа тусгана гэсэн үүргийг хүлээсэн. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулиар хүүхэд насныхаа дэврүүн зангаас болоод гэмт хэрэгт холбогдсон багачуудад насанд хүрэгчтэй адил хэмээн ял ногдуулах журмыг энэ хуулиар тогтоосон байдаг. Үндсэн хуульд "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлнэ" гэсэн заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд миний бие гомдол гаргасан бол цэцийн гишүүд хүлээж авахаас өөр аргагүй байдалд орох байсан. -Тэгээд яагаад өргөдлөө Үндсэн хуулийн цэцэд өгөөгүй юм бэ? -1999 оны арванхоёрдугаар сард УИХ гэнэтхэн, маш нууц хуйвалдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд долоон нэмэлт өөрчлөлт оруулсан. Би хуульч эрдэмтэн, хууль тогтоогч байсны хувьд тэр нэмэлт өөрчлөлтийг судалж үзээд эдгээр нь Монголын нийгмийн амьдралд ямар сөрөг үр дагаврыг авчрах вэ гэдгийг прогнозчилсон. Тэр нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хавсрах тухай байсан юм. Эхлээд УИХ-ын гишүүн болж аваад, дараа нь Засгийн газрын гишүүн болж эрх мэдэл, мөнгө хөрөнгийг хувийн зорилгодоо ашиглах боломжийг бүрдүүлсэн. Тэд сонгогчдыг толгой дараалан хахуульдаж, саналыг нь худалдаж авах нь. Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудыг нууц санал хураалтаар томилдог байсныг ил болгож байгаа нь УИХ-ын гишүүдийн олонх гишүүнийг "кнопчин" болгож, зөвхөн намын удирдлагад байгаа хэдхэн хүн улс орны томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд хүрнэ. Мөн УИХ-ын чуулганы ирц 60 хувиас дээш байвал хүчинтэй байдгийг 50 орчим хувь гэж бууруулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 39 гишүүн хүрэлцэн ирснээр хуралдаан хүчинтэй болж, хуулийг тэд дур зоргоороо батална. Энэ бүхэн нь Монголын ард түмний язгуур эрх ашигт харшилсан хуулийг батлах боломж бүрдэж байгаа юм байна гэж бодсон. Ингээд цэцэд өргөдөл гаргасан. Цэц хоёр ч суудлынхаа хуралдаанаар миний гаргасан өргөдлийн шаардлагыг хүлээж аваад хүчингүй болголоо. Гэтэл УИХ-аас цэцийн гаргасан шийдвэрийг хүлээж аваагүй. Энэ үйл явдлын дараа манай намынхан надад "Улс төрийн шалгуур даадаггүй" гэсэн нэр хаяг зүүлгэж, намайг хэлмэгдүүлэх кампанит ажлыг өрнүүлсэн. -Тухайлбал? -УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж намайг сайдын зөвлөлийн гишүүнээс хөөж гаргасан. Дараа нь Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөс зайлуулсан. Миний дөнгөж хэрэгжүүлж эхэлж байсан эрдэм шинжилгээний таван жилийн хугацаатай төслийг зогсоолгосон. Үндсэн хуулийн цэцэд хоёр удаа нэр дэвшихэд тэр үеийн МАХН-ын бүлэг миний асуудлыг тусгайлан хэлэлцэж, унагах шийдвэрийг гаргаж байлаа. Тэр ч бүү хэл, миний дүү нараар оролдсон шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд, тухайн үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан дүү С.Нармандахыг ажилгүй болгосон. Бүүр инээдтэй нь, сайд Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн яамны шугамаар зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралдаанд тавих миний илтгэлийг урьдчилан уншиж үзчихээд илтгэл тавих эрхийг маань хасч байсан юмдаг. Ийм үйл явдал өрнөсөн учраас 2002 оны Эрүүгийн хуулийг Үндсэн хуулийн цэцэд би өгөөгүй. Яагаад гэвэл "Гайхалтай сайхан Эрүүгийн хууль баталчихаад байхад нөгөө С.Нарангэрэл чинь бас хүчингүй болгуулчихлаа" гээд хэлмэгдүүлэлтийн кампанит ажлыг дахин өрнүүлэх байсан биз. Тэр үед ч сэтгэл санааны хувьд маш хүнд цохилт авчихсан байсан. Гэхдээ би энэ хууль үйлчлэх явцад маш олон иргэний хувь заяанд таагүй нөлөө үзүүлэх юм байна. Тэрийг нь мэдэрсэн цагтаа хуульд өөрчлөлт оруулах тэр цаг үеийг хүлээнэ гэж бодсон юм. -2008 онд Эрүүгийн хуульд УИХ-аас таны өмнө ярьсан алдааг засварлах зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулсан. Та тэр хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн багт ажилласан уу? -Ажиллаагүй. Эрүүгийн хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь шинэчлэхгүй бол аар саархан нэмэлт, өөрчлөлтөөр энэ хуулийг сайн хууль болгох боломжгүй. Тэр үед оруулсан нэмэлт, өөрчлөлт монголчуудын хэлдгээр "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гээчийн юм болсон. Ганцхан жишээ хэлэхэд, өнөөдөр манай улсын хувьд терроризмын аюул заналхийлэл их ойрхон болсон. Яагаад гэвэл манай улс энхийг сахиулах зорилгоор зэвсэгт хүчнээ дайн дажинтай улс орнууд руу илгээж байгаа. Гэтэл терроризмын гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зандалчлах гэж заачихаад дараа нь терроризм үйлдэх гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо энэ хоёрын алинаар нь, болзошгүй гэмт хэрэг болох терроризмын хэргийг шийдвэрлэх вэ гэдгийг хуульчид хэлж чадахгүй байна. Танхайрах хэрэг, бол манайд хамгийн их гардаг. Монгол эрчүүд, эрүүлдээ эхнэртээ чин сэтгэлийнхээ үгийг хэлж чаддаггүй дөлнө. Харин жаахан халамцсан үедээ хамаг юмаа илэн далангүй хэлж, зарим нь аяга таваг, халбага, ширээгээ бусдын өөдөөс шидчихдэг. Гэтэл сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр олон нийтийг үл хүндэтгэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол олон жилийн хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан. Айл гэрийн нэг оройны хэрүүлээс болж эр нөхрөө олон жилийн хугацаагаар шорон, гянданд хориулсандаа харуусаж байгаа гэргий нар байна. -УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас буцаасан Эрүүгийн хуулийн төслийн үзэл баримтлал нь ямар байсан юм бол? -Гай газар доороос гэдэг дээ. Санамсар болгоомжгүйгээс болж гэмт хэрэгт холбогдох явдал хэнд ч ирдэг. Эрүүгийн хуулиар онц хүнд, нийгэмд ноцтой хор уршиг учруулсан бол хамгийн хүнд цээрлэлийг үзүүлдэг. Хэрэв ялимгүй тохиолдлын шинж чанартай бага хор уршигтай гэмт хэрэг үйлдсэн бол түүнд нь тохирсон шийтгэл ногдуулах ёстой. Үүнээс гадна хохирогчдын эрх ашгийг юуны түрүүнд хамгаалсан байх шаардлагатай. Дэлхийн улс орнуудын Эрүүгийн хуультай их ойртсон байх ёстой. Гэхдээ мэдээж үндэснийхээ онцлогийг тусгасан байх шаардлагыг хангахад чиглэх нь зүйн хэрэг. Үүнээс гадна шүүгчид тодорхой хэргийг шийдвэрлэхдээ үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хир хэмжээ, хэрэгтний хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ухаалаг мэргэн шийдвэр гаргах боломжийг энэ төслөөр нээсэн юм. Гэтэл 2002 оны буюу одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд шүүгчид шийдэх тогтоол гаргахдаа зөвхөн хуульд заасан ялыг шууд биччихдэг болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, шүүгчдийн мэргэжлийн ур чадварыг шалгах боломжийг алдагдуулсан нь тэр. Тэр тусмаа хор хохиролгүй хэрэгт хуульд заасан олон жилийн ялыг ногдуулчихаад шөнө нь нойргүй хонож, зовж шаналж яваагаа шавь нар маань байн байн хэлдэг. -Цаашдаа энэхүү буцаасан хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэх арга зам байгаа юм бол? -УИХ-ын Хууль зүйн байнгын хороо бол түүний нэг л хороо. УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ талаар нэлээд чухал мэдэгдэл хийсэн байна лээ. -УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж ергөн барьсныг та дуулсан байх. Энэ төслийн талаар Монголын нийгэмд нэлээдгүй дуулиан шуугиан болж байна. Энэ талаарх таны бодлыг сонирхъё? -Сая буцаасан хуулийн төсөлд хэт даварсан үйл ажиллагаа явуулахыг гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан байгаа. Түүнээс биш Үндсэн хуулиар тунхаглан зарласан, хүний итгэл үнэмшлээ илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг боомилон хааж болохгүй. Э.Бат-Үүл гишүүнтэй би нэгдүгээр дөчин мянгатын нэг байранд хар багаасаа хамт өсч, өндийсөн. Миний аав Д.Содовсүрэн гэж хүн байлаа. Аав маань Монголын анхны хуульчдын нэг төдийгүй үе, үеийн хуульчдын багш, шүүхийн байгууллагад олон жил удирдах ажил хийж байсан хүн. Аливаа хүн залуудаа шүлэг тэрлэж, оролддог шүү дээ. Аав маань өөрийнхөө бичсэн шүлгүүдийг эмхтгээд 1962 онд Э.Бат-Үүлийн аав С.Эрдэнэ гуайгаас зөвлөгөө авахаар тэр шүлгүүдээ үзүүлжээ, янз нь. Тэр үед аав Дээд шүүхийн орлогч, Иргэний хэргийн коллегийн даргаар ажиллаж байсан юм. С.Эрдэнээ гуай аавын шүлгийг уншиж үзчихээд "Содовсүрэн гуай танд яруу найраг, шүлэг бичих ямар ч авъяас чадвар алга байна. Таны хэлхсэн хэдэн мөр, толгой холбосноос биш өөр олигтой юм нэг ч алга. Таныг хүндэтгэсэн С.Эрдэнэ" гэж бичсэн нь миний хувийн архивт гар нооргоор байдаг юм. Би заримдаа Э.Бат-Үүл гишүүнтэй уулзахдаа "Аавынхаа гар нооргийг аваарай, аав чинь ямар шударга, үнэхээр том уран бүтээлч байсан гэдгээ зөвхөн энэ бичгээр харуулсан" гэж хэлдэг. Хэрэв С.Нарангэрэл би С.Эрдэнэ гуайн оронд байсан бол Содовсүрэн гуай Дээд шүүхийн дарга учраас мань хүнээс гуйх юм эрж магадгүй гэж бодоод "Танд тодорхой хэмжээний авъяас байх шиг байна. Та маш их хөдөлмөрлөх хэрэгтэй" гэж бичих байсан байх. Тэгсэн бол миний аав хөөрөөд сайн хуульч болж чадахгүй ч байж магадгүй байсан байх аа. -Таныг Алтан урагтай холбоотой гэсэн яриа байдаг. Энэ талаар сонирхолгүй орхиж боломгүй байна? -Миний аавын өвөг дээдэс нь Түшээд хан аймгийн Дайчин бээсийн хошууны Засаг ноён Батсуурь гэж хүн байсан гэж архивт байдаг. Би нэг түүх дурдъя. Өвөг дээдэс маань болох Батсуурь гэдэг хүн даян хаан Батмөнхийн арваннэгдүгээр отгон хүүгийн үр сад юм билээ. Даян хаан Батмөнхөөс Монголын их хаадын үе дамждаг бөгөөд Чингис хааны отгон хүү Тулуйн үр сад юм. Тулуй гэдэг хүн Монголын түүхэнд онцгой гавъяа байгуулсан. Тэр түүхийг нь монголчууд сайн мэддэггүй. Чингис хаан дөрвөн хүүдээ газар нутгаа хувааж өгөхдөө 2,7 сая монголчууд бидний өнөөгийн амьдарч байгаа энэ нутаг дэвсгэрийг Тулуйд өвлүүлсэн юм билээ. Өнөөдөр энд, тэндгүй илрэн гарч байгаа алт эрдэнэс, ашигт малтмалын хууль ёсны анхны өмчлөгч нь энэ хүн. Гэтэл өнөөдрийн эрх баригч бүхий албан тушаалтнууд Монголын ард иргэдийн баялагт халдаж байгааг хараад хүлээн зөвшөөрдөггүй. Чингис хааныг өөд болоход дэргэд нь Өгөөдэй, Тулуй " хоёр байсан юм билээ. Чингис хаан суудлаа Өгөөдэйд залгамжлуулахаар гэрээслэл үлдээсэн. Гэтэл Өгөөдэй аян дайнд яваад хоёр гаруй жилийн турш хаан суудалдаа залраагүй. Энэ хугацаанд Монголын тулгар төрийг Тулуй түр барьж байсан. Түүхэн эх сурвалжуудыг судалж үзэхэд маш сайн барьж байсан гэдэг юм билээ. Түүний ойр дотны хүмүүс "Өгөөдэй ирэхгүй байна. Та хаан ширээнд суучих" гэж ятгадаг байж. Үүнийх нь хариуд Тулуй "Би аавынхаа гэрээслэлд үнэнч байна. Ахыгаа заавал хаан суудалд суулгана" гэж хэлдэг байжээ. Ингээд Өгөөдэй хаан суудалд заларсан ч удалгүй хүндээр өвчилсөн. Бөөд үзүүлсэн чинь "Хамгийн ойо дотны хүнээс чинь нэгнийг нь золионд гаргахгүй бол таны амь насыг аврах боломжгүй байна гэж хэлсэн гэдэг. Энэ үед Тулуй "Аав маань энх тунх байхдаа ахад мартсаныг нь сануулж, унтаж байвал сэрээж бай гэж надад захисан учраас би золио нь болъё" гээд бөөгийн бөөлсөн ундааг уугаад өөд болсон. Өгөөдэй хааны хүү Гүюг хаан ширээг залгамжлаад өөд болсны дараа Чингис хааны дөрвөн хүү болох Зүчи, Тулуй нэг талд, нөгөө талд Өгөдэй, Цагаадайнхан хаан суудлын төлөө амь хайргүй тэмцэлдсэн. Энэ үед Тулуйн гэргий Сортухан хатан "Хаан суудлыг Зүчийн том хүү Батхаанд өгье" гэж санал дэвшүүлэхэд Батхаан хариуд нь ''Европыг бүхэлд нь тогтуулж байгаа учраас надад боломжгүй. Харин Тулуй ах Монголын төрийн өмнө асар их гавъяа байгуулсан учраас түүний үр хүүхдийг хаан суудалд залруулахад би тусалъя" гээд Мөнххааныг хаан ширээнд суулгасан түүхтэй. -Аав чинь танд Алтан урагтай холбоотой гэдгээ ярьж байсан уу? -Аав маань 2002 онд намайг АНУ-д Олон улсын хуралдаанд оролцож байх үед сонин уншаад сууж байхад нь гэнэтхэн зүрх нь хаагдчихсан. Аав гурван үеийнхээ түүх намтарт "Миний аав намайг хоёр ойтой байхад насан өөд болсон. Би өвөг эмэг, эмэг эхийн тухай юу ч мэдэхгүй" гэсэн зүйлийг бичсэн байдаг. Аав маань 1996 оны cap шинээр "Говийн хүү, хангайн охин" гэж нэрлэсэн дурдатгалын номоо бүх ойр дотныхондоо бэлэглэсэн л дээ. Номондоо Алтан урагтай холбоотой гэсэн зүйлээ оньсого мэт, ухаж ойлгохоор бичсэн байдаг. Жишээлбэл, "Миний ээж монголын соёлт гэр бүлд өсч бойжсон. 1937 онд ээжийг нь нийслэлд дуудан аваачиж, мөрдөн байцаалт хийсэн байдаг. Аавын өвөг дээдэс Засаг ноёны гарын түшмэлээр ажиллаж байсан нутаг усандаа асар их нэр хүндтэй хүний хүү Цэвэгсурэн гэдэг хун Улсын ерөнхий прокуророор ажиллаж байжээ. Аав аянчдыг дагаж тэднийхийг олж, ээжтэйгээ уулзсан юм гэдэг. Гэтэл тэр Цэвэгсүрэн гуайг "Бусдыг зөвшөөрөлгүйгээр уулзууллаа" хэмээн улс төрийн хэргээр арван жилийн хорих ял ногдуулсан. Өөр нэг баримтыг хэлэхэд "1970 оны арванхоёрдугаар сарын 23-нд Улсын дээд шүүхийн орлогч даргаар ажиллаж байсан аавыг Намын төв хороон дээр дууджээ. Очтол тэр үеийн намын төв хорооны Захиргааны хэлтсийн дарга С.Батаа, Боловсон хүчний хэлтсийн дарга Д.Ламзав, Улсын дээд шүүхийн даргаар томилогдоод удаагүй байсан. Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд Р.Гүнсэн болон холбогдох албан тушаалтын хамт эрэмбэлэн суусан байж. С.Батаа гуай "Содовсүрэн чамайг өнөөдрөөс эхлээд ажлаас чинь халлаа. Чамд асуух юм байна уу" гэхэд нь "Асуух зүйл алга байна. Би гарч болох уу" гээд гарсан байдаг. Энэ үед аав маань "Ногоон малгайтнуудын гарт миний тамлагдах нь яамай. Хэдэн балчир үр, халамжит ханийнхаа төлөө сэтгэл их зовнилоо" гэж бодсоноо дурсамжийн номондоо өгүүлсэн байдаг юм. -Энэ жил Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ой тохионо. Эрдэмтэн хүний хувьд энэ чиглэлээр судалгааны ажил хийж байгаа биз дээ? -1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол удирдагч Чин ван Ханддорж, Намнансүрэн, Цэрэнчимэд зэргийн эрхэм улс Алтан ургийнхан учраас гарал үүсэл Тулуйгаас эх үүсвэртэй болж таарч байгаа юм. Энэ талын зарим нэг судалгааг хийж байна. -Та МАН-ын бага хурлын гишүүн. Танай нам хоёр хуваагдаж байна. Саяхан МАХН-ын Онц хурал боллоо. Одоо Улсын дээд шүүхэд бүртгүүлэх шатандаа орж байгаа юм шиг байна лээ. Та энэ хуваагдлыг юу гэж үзэж байгаа вэ? -1925 оны гуравдугаар сард Монгол ардын намын бүгд хурал хуралдсан. Энэ бүгд хурлаас тус оны гуравдугаар сарын 7-ны өдөр тогтоол гаргаж "Намын төв хороо болон намын тамганд хувьсгалт гэсэн үг нэмэхээр тогтов" гэж заасан байдаг. Энэ тогтоол өдгөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа. МАХН-ын XVI дугаар их хурлаар энэ тогтоолыг хүчингүй болгоогүй. Д.Болормаа
Зууны мэдээ |
| С.Нарангэрэл: Хууль зүйн байнгын хорооны шийдвэрт харамсч байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|