 |
|
 |
|
Дэлхийн Бурханы шашин сүүлийн хоёр зуунд |
|
|
 |
|
 |
Дэлхийн Бурханы шашин сүүлийн хоёр зуунд
2011-02-12Гавж Д.Нямсамбуу  Таван жилийн өмнө ''Монголын хөгжилд'' анхдугаар чуулганы оролцогч Х.Эрдэмбилэг илтгэлдээ ‘’Монголын бусдаас ялгагдах, бусдад уусахгүй байх нэгэн 'соёлын толбо' нь Бурханы шашин мөн юм’’ гээд, зөвөөр дэлгэрүүлбэл соёл уламжлалаа хадгалах, хөгжин дэвжих, ёс суртахуунт нийгэм байгуулах гээд олон асуудлыг зэрэг шийдэх боломжтойг дурьдаж байв. Харамсалтай нь, түүний бичсэнээр өнөөгийн Монголын Бурханы шашин 70-н жил хөргөгчинд хадгалсан ‘’хөлдөөсөн мах” шиг, цаг үетэйгээ зохицох учраа олохгүй байгаа аж. Юутай ч Монголын Бурханы шашны одоогийн нөхцөл байдал, шинэтгэл, шинэчлэлийн асуудлыг тодруулахад дэлхийн Бурханы шашны сүүлийн хоёр зууны түүх сонирхолтой сэжүүр санаа өгөх болoв уу хэмээн гурван түүхэн жишээ авч энэхүү нийтлэлийг бичлээ.
1.Орчин үеийн Бурханы шашин буюу Теравада Буддизмын рационализм 18-р зуунаас эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгал, технилогийн үсрэнгүй хөгжил нь олон зүйлст шууд болон дам утгаараа нөлөөлж, тив дэлхий, улс үндэстэн, соёл иргэншлүүдийг бие биетэй нь нүүр учруулж өгснөөр ‘орчин үеийн’ гэх тододголтой олон зүйлсийг бий болгожээ. Буддист Модернизм гэх нэр томьёог анхлан профессор Бекерт 19-р зуунд Шри-Ланкийн Бурханы шашинд гарсан шинэтгэлийг нэрлэхдээ ашигласан байдаг. Энэ хөдөлгөөний үүссэн түүхэн нөхцөл байдлийг өгүүлбэл: Их Британи 1815 онд Цейлоны хуучин нийслэл Канди хотыг эзлэн авч, арлыг бүхэлд нь эзэмшснээр дэлхий дээр оршин буй хамгийн ууган Буддизм Ертөнцийн эзний шашинтай шууд нүүр туллаа. Өмнө Католиг шашинт Португали, Голландын колончлогчид арлын тодорхой хэсгийг эзэлж байсан ч бүхэлд нь хянаж байсангүй. Шашны бодлого нь ч энэ удаагийн шиг шургуу, нягт зохион байгуулалттай байгаагүй юм. Английн миссионерын байгууллагууд Британичуудын арал дээр хөл тависан цагаас буюу 1800-н оны эхэн үеэс уугуул иргэдийг христэчлэх бодлого шат дараалалтай явуулж иржээ. Энэ нь 3-н үндсэн чиглэлтэй байсныг дурдвал:
1. Боловсролын салбар Шри-Ланкийн уламжлалт иргэний боловсролын байгуулал нь лам хуврагуудын заадаг тосгоны сургуулиуд байж. Энэ тогтолцооны ачаар бичиг үсэгт тайлагдах явдал тухайн үеийн Англитай ижил төвшинд байсан ч албан ёсны хичээлийн хөтөлбөр, гэрчилгээ гэх мэт зүйл үгүй байв. Албан ёсны боловсрол олгодог бүх сургууль Христийн шашных байсны дээр хичээлийн хөтөлбөр нь Англи хэл дээр явагддаг тул төгсөгчид нь Засгийн газарт ажилд орохоос эхлээд бүхий л тал дээр илүү боломжоор хангагдана. Христийн сургуулиудын өдөр бүрийн хичээлийн эхний цаг шашны зан үйлд зориулагддаг байсныг 1841 онд эцэг эхчүүд хүсвэл татгалзаж болохоор хуульчилсан ч хэзээ ч хэрэгжсэнгүй. Иймээс удалгүй засгийн газрын шийдвэр гаргах төвшнөөс эхлээд дийлэнхи өндөр боловсролтой иргэд Христийн шашины сургууль төгсөгчид болов. Албан ёсны төрсний гэрчилгээ авахад хүртэл Христийн сүмд Баптизм хийлгэсэн байхыг шаарддаг байлаа.
2. Яриа, цуглаан Ертөнцийн эзэнд үйлчлэгсэд ариун эзний хаанчлал тогтоохын төлөө халширч шантралгүйгээр зүг бүрт сайн мэдээг тараан бэдрэн явцгааж байв. Итгэл үнэмшил дүүрэн байсан нь хожим Буддын лам хуврагуудтай хийсэн цуврал мэтгэлцээнд оролцогч Методист Спэнс Хардигийн ‘’Би ирээдүйн талаар сайхан төсөөлөлтэй байна. Хичнээн удаан, хүнд байсан ч хамаагүй энэ тэмцэл эцэстээ Эзэн хийгээд түүний Христийн эсрэг бүгдийн ичгүүр сонжуураар дуусах нь гарцаагүй юм'' гэснээс харагдана. 1849 онд Кандийн засгийн газрын төв сургуулийн захирал хүртэл өөрийн биеэр "Апостлууд болон Аврагч эзнийн өөрийн жишээг даган, хоёр хөлөөрөө бэдрэн явж” сайн мэдээг тараахаар бие зориг шулуудсан байдаг.
3. Ном товхимлууд Шри-Ланкад анхны хэвлэх үйлдвэрийг Голландийн засгийн газраас Христийн үзэл номлолыг дэлгэрүүлэх зорилгоор 1736 онд байгуулж байжээ. 1815 онд Веслеянчууд, удалгүй Баптистууд, Англиканууд ч мөн ижил зорилгоор хэвлэх үйлдвэрүүдээ байгуулав. Эдгээр хэвлэлээс гаргаж байсан номнууд Оксфордын их сургуулийн Буддын тэнхимийн захирал профессор Гомбрихийн бичсэнээр 'тайлбар гэхээсээ Бурханы шашныг дайран довтолсон' нь зонхилж байсан юм. Зөвхөн 1849-1861 оны хооронд 1.5 сая товхимол хэвлэн тарааж байсан нь тухайн үеийн Шри-Ланкийн хүн амын тоо 3 сая байсантай харьцуулахад (тэдгээрийн 60% нь бичиг үсэгтэй) их тоо байлаа. Веслеяны хэвлэх үйлдвэрийн менежер Гожэрли өөрсдийн зорилгыг тодорхойлон ''хэвлэлээр дамжуулан бүтээх бидний гол зорилт нь энэ урт наст муу ёрын итгэл үнэмшлийг унагаахад чиглэгдэнэ'' гэж бичиж байжээ. Үнэхээр ч Шри-Ланкад мянга мянган жил тэмдэглэж ирсэн Бурхан багшийн дүйчэн өдрөөр тухайлан 'худал шүтээн шүтсэний нүгэл хилэнц'-г илчилсэн товхимлууд олноор нь хэвлэн тараадаг байв. Ингэж байтал Методист Даниел Гожерлы 1849 онд 'Кристияни Пражнапти' буюу 'Христийн Шашны Үнэн Баримт' хэмээх 2 боть, тэргүүн дэвтэр нь гайхамшигт ид шидийн түүх, дараах нь Бурханы шашин болон Христийн шашны үзэл онолыг харьцуулсан номыг Синхал хэл дээр гаргалаа. Энэ хүртэл бүхий л памфлэтүүдэд сэтгэл хөдлөл, итгэл үнэмшлээ тулгалт зонхилж байсан бол энэ удаа, үгүйдээ хоёрдугаар боть нь учир шалтгааны ухаан руу дөхөж ирэв.
Бурханы шашны хариу Профессор Гомбрихийн бичсэнээр өдий хүртэл Бурханы шашны лам хуврагууд алив хариу няцаалт өгөлгүй явж ирсэн нь дээрх хэвлэл, товхимлууд 'хариу өгөх үнэ цэнэгүй' байсанд байв. Олон удаа лам хуврагуудыг олны өмнө мэтгэлцээнд дуудсан болов ч мөн л таг чиг байсанд Методист Спэнс Харди аргаа баран ''тэднийг хөдөлгөх, уурлуулах боломж бараг үгүй...тэдний байдал нь үлбэгэр, бараг л оюуны хомсдолтой төстэй...'' хэмээн бичиж байсан гэдэг. Энэ бол 1850 он юм. Гэвч арав гаран жилийн дараа Хардиг Цейлонд эргэж ирэх үед лам нарын хүлцэнгүйн тэвчээр хязгаартаа хүрсэн шиг байв. Энэ хугацаанд Буддын лам нар өөрийн хэвлэх үйлдвэртэй болж, Кристяани Пражнапти-д хэд хэдэн шүүмж бичжээ. Харин бүр гайхмаар зүйл 1864 оны сүүлээр Англиканы теологийн сургуулийнхан санамсаргүй шахуу орон нутгийн сүмийн лам нарыг мэтгэлцээнд урьтал тэд хүлээж авснаар болов. Ингээд анхны мэтгэлцээн он гаргаад буюу 1865 оны 2-р сард болсон бөгөөд Буддын лам нарыг гэлэн Гунанда, Сумангала нар толгойлон оролцжээ. Хойшид болсон цуврал мэтгэлцээнүүдийг ч энэ хоёр эрхэм тэргүүлэн оролцсон байдгаас хамгийн алдартай, хамгийн том, мөн хамгийн шийдвэрлэх мэтгэлцээн нь ‘Панадурагын’ хэмээн түүхэнд алдаршсан мэтгэлцээн юм. Өмнөд Коломбогийн Панадурад 1873 онд болсон энэ мэтгэлцээний турш цугласан олон (10000 гарай хүн) Буддын лам нарын ялалтад баярлан уухайлж байсан гэдэг. Мэтгэлцээн дариудаа Англи болон Синхал хэл дээр хэвлэгдэн гарав. Үүнээс хойш миссионерууд дахин номын маргаан хийгээгүй юм. Буддын лам нарын энэ ялалт үнэндээ харийн соёл, хүчирхийлэлийн өмнө толгой гудайн асан түмэнд итгэл бахдал авчирсан гэхэд болно.
Бурхан шашны энгийн хүмүүст зориулсан анхны сургуулиуд байгуулагдаж, гайхалтай нь анхны тийм сургуулийн захирал нь миссионерийн сургуульд боловсрол эзэмшсэн, хожим Буддын шашинд орсон хүн байв. 1873 онд Видёдая, 1875 онд Видяламкара гээд эдүгээгийн том сургуулиуд байгуулагдаж, удирдах бүтцэд нь лам болон энгийн хүмүүс аль аль нь ажиллаж эхэлсэн юм. Энэ л хоёр сургуулиас нео-Буддист урсгалын гол төлөөлөгчид гарсан бөгөөд Бурханы шашны сургааль номлол энгийн хүмүүсээс хол байсанд голлон анзаарч, нийгмийн дундаж давхаргад зориулсан ном товхимол гаргахад ихээхэн чармайн ажиллаж байв. Иймээс 1892 онд Коломбогийн Англикан Бишоп тухайн үеийн Шри-Ланкийн Буддизмын талаар бичихдээ ''өнөөдөр Цейлонд 2 өөр хэлбэрийн Бурханы шашин байна. Нэг нь өнгөрсөн зууны уламжлалт Буддизм, голлон алслагдмал бүсд л хүмүүст нөлөөлж байна. Нөгөө нь Европуудын нөлөөгөөр шинэ эрч хүчтэй гарч ирж буй Буддизм юм'' гэж бичиж байлаа. Үнэхээр ч Буддист модернизм Европын оюун санааны дайралтын шууд нөлөөгөөр гарч ирсэн гэхэд болно. Ганц жишээ дурьдахад Шри-Ланкад үндэсний баатрын хэмжээнд хүндлэгддэг Гэнэн Дармапала Католиг болон Англиканы сургуульд олон жил суралцсан байдаг.
2.Энэтхэгийн Буддизмын сэргэлт буюу ''Энэ насны Бурханы шашин'' Шри-Ланкийн Бурханы шашин бол 'одоо оршин' буй хамгийн ууган Буддизм мөн билээ. Учир юу гэвээс өнгөрсөн мянганы эхээр түүхэн том сургуулиуд нь дэс дараалан Муслим Туркын довтолгоонд өртөн сүйтгэгдсэнээс хойш 1891 онд Гэнэн Дармапала жуулчлан ирэх хүртэл 'Хутагтын орон'-д Бурханы сургаал мартагдан мөхсөн байв. Гэнэн Дармапала ч Энэтхэгийн Бурханы шашны байдлыг арай иймээр төсөөлөөгүй байж. Бодьгаяа, Санчи, Саранат гээд Бурхан багш, Бурханы шашинтай холбоотой түүхэн газрууд, хөшөө дурсгал, хамгийн нандин суврагууд хэн ч мэдэхгүй хөсөр хаягдан, зарим нь газарт булагдан дээр нь Хиндүгийн сүм босгосон байхыг хараад сэтгэл шаналан хэд хэдэн шүлэг бичсэн байдаг. Юутай ч энэ Шри-Ланк эрхэм тэр дариудаа дэлхийн нийт Бурхан шашинтнуудад уриалга гарган, улмаар Энэтхэгийн засгийн газарт энэ туурь балгадын үгүйдээ түүхэн ач холбогдлыг ойлгуулж өгсөн нь хожим аялал жуулчлалын томоохон төв болж дэлхийн Бурхан шашинтнуудад эвсэн нэгдэх түүхэн боломжийг өгсөн юм.
Гэнэн Дармапалаг Энэтхэгт очсон тэр жил одоогийн Махараштра мужийн доод кастын нэгэн гэр бүл 14 дэх хүүхдээ өлгийдөн авсан нь хожим Неругийн засгийн газрын анхны хууль зүйн сайд болж, энэ улсын үндсэн хуулийн эцэг гэгдэх Бхимрао Рамжи Амбэдкар байлаа. Энэтхэгт тэр үед Хиндүгийн кастын ялгаа, дарамт асар их байв. Гудамний үсчид үсийг нь засахаас татгалзаж, хүмүүс салхин доогуур нь явахаас хүртэл цэрвэдэг түүний хувьд боловсрол эзэмшинэ гэдэг огт боломжгүй мэт зүйл байв. 1907 онд ахлах сургуулиа дүүргэхэд Амбэдкар тухайн үедээ тийм өндөр боловсрол эзэмшсэн доод кастын 2 дахь хүн болж байв. Гэвч залуу хүүгийн эрдмийн гараа дөнгөж эхэлж байж, 1912 онд Бомбейгийн их сургуулийг улс төр судлалаар, улмаар 1913-1923 оны хооронд Коломбогийн болон Лондонгийн их сургуулиудад 2 докторын зэрэг хамгаалсан нь түүнийг Энэтхэгийн хамгийн өндөр боловсролтой хүмүүсийн нэг болголоо. 1947 онд Энэтхэг улсийн анхны хууль зүйн сайдын ажлыг хүлээн авч, улмаар үндсэн хуулийн эхийг бичих комиссийн даргаар томилогдон үндсэн хуулийн эхийг зохиох ажлыг гардан гүйцэтгэсэн нь гадаадын ажиглагчид болон дотоодын мэргэжилтнүүдийн зүгээс асар их сайшаалыг хүлээсэн байдаг. Хэдийгээр Амбедкар Англиас ирсэн цагаасаа улс орны тусгаар тотнолын төлөө голлон тэмцэгчдийн нэг болсон болов ч Гандигаас яалгаатай нь хувь хүний эрх чөлөө, үл ялгаварлан гадуурхах талаар ч мөн хүчтэй тэмцэл өрнүүлж байв.
1935 онд Еолад хийсэн зоримог мэдэгдэл нь энэ тэмцлийн эхлэл болсон юм. Нийт дарлагдсан кастынханд хандан “...Эрх чөлөөг ольё гэвэл Хиндү шашнаа соль! Тэгш эрхийг ольё гэвэл Хиндү шашнаа соль!..” гэсэн уриа нь Энэтхэг даяар тарлаа. Дариуд бусад шашны тэргүүлэгчдийн зүгээс урилга, болзол олноор ирэх болов. Бомбейн Методист бишоп сар бүр оройн зоогт урьж, шашны сонголтын талаар яриа өрнүүлсэн бол Хайдэрaбадын Низам бүх доод кастынхныг Исламын шашинд оруулбал 50 сая рупий өгнө хэмээн амласан байдаг. Хамгийн даруухан гэмээр санал буюу “Шашнаасаа татгалзах шийдвэрийг тань сонсоод ихэд цожирдлоо. Дахин тунгаан бодоорой... Хэрэв үнэхээр бодлоосоо ухрахгүй байгаа бол манай Бурханы шашинд анги, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах зүйл үгүй бөгөөд та болон таны нийгэмлэгийг дуртай хүлээн авна“ гэсэн захиаг Маха Бодхи Буддист нийгэмлэгээс илгээж байж. Амбэдкар өөрийн дагалдагсдыг зүг бүрт илгээж олон шашнуудын сургаал номлолыг судлуулав. Сонголт хийхэд голлох хүчин зүйлс нь ёс зүй, ухаалаг үзэл баримтлал, мөн Энэтхэгийн онцлог шинжийг хадгалах зэрэг байв. Дийлэнх шашны хувьд рационалист бус буюу хэт догматик байсан нь Амбэдкарт чамлагдах шалтгаан болж байжээ. Хууль зүйн сайдын үүргийг гүйцэтгэж байх үедээ ч оюуны эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр, олон шашныг судласаар байв. 1948 онд Лакшми Нарасугын классик болох “Бурханы шашны мөн чанар“-ын дахин хэвлэлтийн өмнөтгөлд ‘Профессор Нарасу бол 19 дүгээр зууны мятрашгүй тэмцэгч юм. Европчуудын эх оронч төрхтэй ихэрхүү зан, ортодокс Хиндуизмын амгалан дүртэй залхуурал, Христийн шашны ухаалаг төрхтэй дээрэнгүйлэл эд бүгдийн эсрэг агуу Буддагийн сургаалиар урам зориг хийн тэмцсэн юм‘ гэж бичив. Эцэстээ тэр Бурханы шашныг сонгов бололтой, Маха Бодхи сэтгүүлд ‘зөвхөн Бурханы шашин л орчин үеийн хүн төрөлхтны ёс зүй хийгээд оюуны хэрэгцээг хангаж чадна’ гэж бичээд удаагүй байхдаа Шри-Ланкруу эхнэрийн хамт Дэлхийн Бурхан Шашинтны анхдугаар зөвлөгөөнд орохоор явлаа. Коломбогийн онгоцны буудал дээр хийсэн мэдэгдэлдээ ‘одоо олон хүн Энэтхэгт шашин эргэн сэргэх цаг нь болсон гэж үздэг’ гэсэн байдаг. Буцаж ирээд өөрийн үлдсэн амьдралаа Бурхан шашныг судлах, дэлгэрүүлэхэд зориулахаа мэдэгдэв.
Албан ёсоор 1956 (Бурхан багшийн 2500 жилийн ойн жил) оны аравдугаар сарын 14-нд Энэтхэгийн хамгийн өндөр настай хуврагаас гэнэн санваар хүртэж Бурханы шашинд орсон тэр өдөр нь хагас сая орчим доод кастынхан түүний хамтаар Бурханы шашинд орсон байна. Амбедкарын Бурханы шашны онцлог нь энэ л насанд, өөрийн оршин буй нийгэмдээ шудрага ёс, боловсрол, хөгжил дэвшлийг авчрахад чиглэгддэгт юм. Хутагтын 4-н үнэн, 8-н мөр зэргийг гэгээрэлтэй холбохоосоо илүүтэйгээр одоогийн, орчлон хорвоогийн хүмүүнлэг ардчилсан нийгмийг бүтээх арга зам гэж тодорхойлсон байдаг. Одоогоор Амбэдкарын сургаалийг дагагчдын тоо 9-20 сая орчим бий гэж үздэг билээ.
3. Ертөнцлөг Буддизм буюу Чан Буддизмын шинэ идэвх
Сүүлийн үед Ази төдийгүй дэлхий даяар Engaged Buddhism гэж их ярих болжээ. Буддизмын энэхүү шинэ хэлбэр, хөдөлгөөнийг үндэслэгч нь Вьетнамын хувраг Тхич Нхат Хан юм. Анхлан өгсөн Хятад нэрийг (руншэн фузиао) үгчилэн орчуулбал 'Орчлон ертөнцийн Буддизм' гэж буудаг агаад, Өмнөдийн уламжлалт Бурханы шашнаас Мянмарын энх тайвны зүтгэлтэн, Нобелийн шагналт Аунг Санг Суу Кий, Умардын уламжлалаас хүний эрхийн төлөө зүтгэлтэн Нобелийн шагналт Далай лам, Зүүн Азиас Ветнамын дайны эсрэг тэмцэгч Тхич Нхат Хан зэргийг энэ хөдөлгөөний төлөөлчдөөр дурьдаж болох билээ. Гол үзэл баримтлал нь Тхич Нхат Ханы ''Алхам тутамд амар амгалан' номондоо:
''Вьетнамд эргэн тойрон тосгод бөмбөгдүүлж байх тэр л үед номын ахан дүүсийн хамтаар цаашдаа юу хийхээ бид шийдэх хэрэгтэй болсон. Өөрсдийн сүм хийддээ суусаар байх уу эсвэл зовж шаналсан олныхоо төлөө бясалгал бүтээл бүгдээ орхиод явах уу? Удтал эргэцүүлсний эцэст бид сүм хийдээ ч орхье, дурьдал бясалгалаа ч үргэлжлүүлье хэмээн шийдсэн юм. Бид үүнийгээ Оролцоот [Engaged Buddhism-г одоогоор ингэж орчууллаа] Буддизм гэж нэрлэсэн. Дурьдах [зовлон гэх мэтийг байнга дурьдан бодох] бясалгал нь оролцоог дагуулах ёстой. Хэрвээ оролцохгүй бол дурьдахын хэрэг юу билээ?'' хэмээн бичсэнээс харахул: ‘Орчлонгийн үйл хэрэг, бэрхшээлт асуудлуудад Буддизмын өнцгөөс хариулт өгөж, улмаар шийдвэрлэхэд идэвхийлэн оролцох' гэж тодорхойлж болмоор. Бурханы шашин орчлон хорвоогийн өнгөт жаргал бүгд хуурмаг, төгс бус гээд, жинхэнэ амар амгалан эрх чөлөө нь оюуны төвшинд, шуналын хүлээснээс бүрэн ангижрах тэр л үед олдоно гэж үздэг болов ч, өнөөдрийн дэлхийн сайн сайхны төлөө Бурханы шашинтнууд мөн тэмцэх ёстой гэсэн санаа л даа. Үзэл, Үйл хэрэг (арга билэг) хоёуланг нь зэрэгцүүлэхийг чухалчилдаг умардын уламжлалд энэ нь төдийлөн шинэлэг зүйл биш болов ч (нэн ялангуяа нийгмийн төвшний, Гэгээрлийн төвшний гээд ёс зүйн олон төвшин номлодог Богд Зонховын шашинд), ''ердөө л суух'' зэрэг бясалгал дээр төвлөрөгч Чан, Зэн Буддизмд соргог алхам байсан болов уу. Учир нь 8-р зуунд Төвдийн Самяа хийдэд Хятадын Чан болон Хойд Энэтхэгийн Буддизмийн төлөөлөгчдийн хооронд болсон алдарт ‘Самяагийн мэтгэлцээн’-д Чан Буддизм энэ л ‘явдал мөр’-ийн тал буюу бусдад хандсан эерэг идэвхитэй үйл ажиллагаа үгүйгээрээ буруутгагдаж байсан билээ. Ийнхүү өөр өөр уламжлалын, өөр өөр улс орны Бурханы шашны олон лидерүүд даян дэлхий хийгээд бүс нутгийн хэмжээний нийгэм улс төр, эдийн засаг, хүний эрхийн асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн хүчирхийлэл үгүй энэрэн нигүүлсэхүйн арга зам үзэл баримтлалаа боловсруулан дэвшүүлж, нийт Бурханы шашинтнуудыг ч энэ үйлсдээ идэвхийлэн оролцохыг уриалж буйгаараа ' оролцоот' , 'орчлон хорвоогийн' Буддист нэрийг аваад буй юм.
4. Төгсгөлийн оронд Өнөөдөр Шри-Ланкад мянга мянган лам нар тосгоны тариачдын хамтаар зам харгуй тавин, эмнэлэг, цэцэрлэг байгуулж буйг харж болно. Дайны жилүүдэд Вьетнам хуврагууд ард түмнийхээ энх тайвны төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байв. Дүрэлзэх гал дотор бясалган суугаа хуврагийн зураг хүн төрлөхтний сэтгэл шингэжээ. Энэтхэгт сая сая Бурхан шашинтнууд нийгмийн доод давхаргад хандсан боловсрол эрүүл мэндийн идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар буй бол Японы Бурханы шашинт энгийн иргэдийн Сока Гаккай хөдөлгөөнд 9.2 сая хүн хамрагдаж байна. Ази даяар Буддын эмэгтэй хуврагууд хүйсийн тэгш бус байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн байна. Дэлхийн хэмжээнд нобелийн шагналт Далай Лам, Аунг Сан Суу Киг мэдэх билээ. Далай Лам олон улсын хэмжээний энх тайванч үйлсээсээ гадна Төвдийн бурханы шашинд дорвитой шинэчлэлийг хийсэн юм.
Энэ бүгдээс харахад Монголын Бурханы шашин одоо хэр унтсаар л байх шиг. Ер нь алив үндэстний ёс зүйн талаар суурь ойлголт нь ямар нэг шашинтай шууд холбогдох нь түгээмэл. Монголчууд бидний нүгэл буян, авах гээхийн ухаанд Бурханы шашин хэн ч ажиглам гүнзгий шингэсэн байдаг. Хүүхэд наснаас сонсож өссөн сургаалт үлгэрүүд, сайн үйл рүү тэмүүлэх, муу үйлээс ширвээтэн айх сэтгэлгээ нь дийлэнх тохиолдолт энэ л шашинтай нарийн сэжмээр холбогдоно. Нэгэнт л олонхи хувь нь өөрсдийгөө Бурхан шашинтан гэж үздэг улс орон мөний тул нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд Буддын шашин гол үүрэг хүлээх нь мэдээж. Боловсролын тогтолцоогоо нураалгаж, 70 жилийн турш гүтгүүлсэн нь үнэн боловч одоо эрх чөлөөг олоод 20 жил болжээ. Шашин нь өөрөө шударгуу байж, идэвхи зүтгэлтэй байж бусдыг уриалан дуудах биз. Үүнд лам, сүсэгтэн бүрийн ‘оролцоо’ чухал билээ.
dayarmongol |
| Дэлхийн Бурханы шашин сүүлийн хоёр зуунд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин монголчууд бид нар чин тэнгэр шутлэгтэй тэнгэрлэг ард тумэн. харийн шашинг шутээд дээрдсэн гэжүү
2011-03-29 | 22:55:55 | 202.126.91.248 | |
|
|
|
|
|

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|