2011-03-01УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгтэй ярилцлаа.

-Энэ УИХ-аас олон түмний хамгийн их хүлээж байгаа зүйл бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцоог өөрчлөх асуудал. Хамтарсан Засгийн газрын тохиролцооны нэг сэдэв нь ч энэ. Үлдсэн бага хугацаанд шударга сонгуулийн тогтолцоо бий болгож амжих уу?
-УИХ таван удаагийн сонгуулиа мажоритар тогтолцоогоор явуулсан. Сайн, мууг нь хангалттай үзсэн учраас одоо пропорциональ тогтолцооны давуу талыг авах ёстой. Мажоритар тогтолцоогоор хуваасан тойрогт мөнгө тараадаг, сонгогчдыг худалдаж авдаг, санал гээгддэг байдлыг халах цаг нь ирж. Улс төрийн намуудын төлөвшлийг шинэ шатанд гаргах цаг үе ч болов. Ард түмний дунд ч тогтолцоогоо өөрчлөөч гэсэн хүлээлт бий болсон байна. -Хэрвээ тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол “Долдугаар сарын 1” давтагдаж болзошгүй гэсэн айдас байх шиг байгаа юм. -Надад ч гэсэн тийм айдас төрдөг. Одоогийн сонгуулийн тогтолцоо 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын нэг үндэс болсон. Энэ бол үнэн. Тийм учраас сонгуулийн хууль, тогтолцоонд тохиргоо хийх ёстой. Тэгэхгүй бол “долдугаар сарын 1” 2012 онд давтагдахыг үгүйсгэхгүй. Тийм явдлыг хэн хүсэх юм. Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Тэр тусмаа пропорциональ элемент оруулах хэрэгтэй. Энэ талаар дэвш үүлж буй “Өнөөдөр” сонины нийтлэлийн бодлогод талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна.
-Ерөнхий зарчмаа намууд тохирсон гэсэн ойлголттой байгаа. Парламентад суудалг үй намуудын саналыг төсөлд хэрхэн тусгасан бэ?
-Н.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг бий. Чуулганы завсарлагаар УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Бүх намууд бичгээр саналаа өгсөн. Олонх нь пропорциональ тогтолцоо давамгайлсан хувилбараар сонгууль явуулах байр суурьтай байгаа юм билээ.
-МАН нэр дэвшигчийн, АН намын өмнөх дугаарыг дугуйлна гэснээс маргаан үүссэн. Пропорциональ тогтолцооны ерөнхий хувилбар нь намын нэрийг дугуйлах. Нэр дэвшигчээ дугуйлна гэхээр улс нь нэг тойрог бүхий мажоритар болчихож байгаа биз дээ?
-Сонгогч саналаа өгөхдөө намын хөтөлбөрийг хардаг. Олонх болсон нам нь хүнээ Парламентад суулгадаг нь пропорциональ тогтолцооны мөн чанар. Түүнээс бус хэн нэгэн лидер бусдыгаа дагуулаад нэр дэвших нь пропорциональ тогтолцооны шинж чанартай нийцэхгүй. Санал нэгдээд байгаа холимог хувилбараар 26 тойрогт мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна. Орон нутгийн төлөөллийг ингэж хангах юм. Тийм учраас жинхэнэ утгаар нь пропорциональ элемент оруулсан сонгуулийн тогтолцооны төлөө УИХ явах ёстой гэсэн байр суурьтай байна.
-Нам дугуйлах нь шууд сонгох гэсэн Үндсэн хуулийн зарчмыг зөрчинө гэж МАНынхан өөрсдийгөө зөвтгөх байх. Сонгогч саналаа шууд өгөхийг л уг нь шууд зарчим гэнэ биз дээ?
-Аль ч улсын Үндсэн хуульд шууд сонгоно гэсэн үг бий. Үндсэн хуулийн маргааныг Парламентаас хууль гаргаж шийдэх зүй тогтол байдаг. Түүгээрээ л явах ёстой. Одоо ухрах газаргүй учраас хаврын чуулганаар тогтолцоогоо заавал өөрчлөх ёстой. Бид намрын чуулганы тухай ярихгүй байгаа. Хаврын чуулганы эхээр батална гэдэгт итгэлтэй байна. Олон гишүүн батлахын төлөө байгаа. Тогтолцоогоо өөрчлөөч гэсэн олон түмний хүлээлт байна. Улс орны хөгжлийн асуудал байна. Тийм учраас сонгуулийн хуулийг хойш тавих эрхгүй. УИХ-ын гишүүд энэ бүхнийг ойлгож байгаа байх.
-Танай бүлгийнхний үзэж буйгаар 26 тойрогт унасан нэр дэвшигч намын авсан санал руу шилжиж сонгогдохоор байгаа. Энэ зөв зарчим биш байх?
-Энэ бол цэвэр техникийн шийдэл. Зарим оронд ингэж шилжих хэлбэр байдаг юм билээ. Хууль хэлэлцэх явцад нэг тал руу нь шийдэх боломжтой.
-МАН энэ тал дээр жаахан хойш суугаад байгаа харагддаг. Тэд олонх юм чинь асуудал хаашаа ч эргэж болно. Тийм тохиолдолд шударга, ардчилсан сонгуулийн төлөө АН-ын бүлэг бойкот хийж чадах уу?
-Ямар ч асуудлаар хуулийн хүрээнд ажиллана. Бойкот хийлгэхгүйгээр Сонгуулийн хуулиа баталж, тогтолцоогоо өөрчлөх байх гэсэн хүлээлт надад байгаа. Тийм учраас тухайн үеийн байдлыг харъя. Түүнээс бус шатар нүүж байгаа юм шиг хандмааргүй байна. Ажлын хэсгийн ажил урагштай байгаа учраас хаврын чуулганы эхээр баталчих байх. Сонгуулийн хууль байтугай олон хүнд асуудлын ард бид гарч чадсан шүү дээ.
-Намын нэрээр санал авах танай байр суурийг МАН-ынхан яаж буруутгахыг би тааварлаж байна л даа. Намын нэрээр авсан саналаар УИХ-д суудал хуваарилахад хүрвэл намын даргад тал зассан бүлэглэлийнхэн л Парламентад орж ирнэ гэсэн утгаар буруутгана. Эхний ээлжинд ийм үзэгдэл гарч болох ч намын нэр хүндэд халтай учраас цаашид засагдаад явна гэж ойлгож байгаа.
-Улс төрийн намууд өөрийн дүрэмтэй. Улс төрийн намуудын тухай хууль байна. МАН, АН-ын дүрмээр нэг хүн тоглолт хийх боломжгүй. Нэг хүний үгээр явдаг нам гэж Монголд бараг байхгүй болсон шүү дээ. Намын шийдвэрийг нэг хүн гаргадаггүй. Нам бүр төлөөллийн удирдах байгууллагатай. Олонхиороо шийдвэрээ гаргадаг. Энэ асуудлыг ярьж байгаа хүмүүс зүгээр шалтаг хайж байгаа нь тэр.
-Синдром гэдэг үгийг сэтгэцийн эмгэг гэж орчуулах байх. Тийм хүмүүсийн тэмцлийн үе ирлээ. Сонгууль ойртсон хавар яггүй байж мэднэ. Хамтарсан Засгийн газрыг огцруулах сонирхолтой хүмүүс ч одоо баяртай байгаа байх даа.
-Хамтарсан Засгийн газрыг огцруулахыг хүсдэг хүмүүс байдаг ч өнөөг хүртэл тогтвортой байсаар ирлээ. Энэ нь АН, МАН-ын төлөвшилтэй тодорхой хэмжээгээр холбоотой болов уу гэж ойлгож байна. Туулж өнгөрүүлсэн түүхийнхээ алдаа, оноог цэгнэж, эрх ашгаа хэрхэн дараалуулах вэ гээд сургамжаасаа туршлагажих цаг үед бид амьдарч байна. Олон хаврын адилаар энэ хаврын үйл явдал өрнөх болов уу. Ажлаа сайжруулах шахалт, шаардлага Засгийн газарт их ирэх байх. Хүм үүсийн асуултад хариулж чадах ажил хийхийн төлөө Засгийн газар идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байна.
-Хэрээс хэтэрсэн улс төр төр, засгийн ажилд садаа болж, хүмүүсийн санаа сэтгэлд ч буруугаар нөлөөлж байгаа нь үнэн. Улстөргүйгээр амьдрах цаг үе хэзээ вэ гэж асуумаар санагдлаа?
-Манай нийгэм ямар их улст өржс өн юм бэ. Энэ УИХ, Засгийн газрыг бараг хүн бүр шахуу “харааж зүхэж” байгаа мөртлөө яагаад хүн болгон сонирхоод байна вэ? Гэтэл хөгжсөн оронд өөр байдаг. Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралдаа хамаг анхаарлаа хандуулна. Орон сууц, машиных нь зээлийн төлөлт тэдэнд сонин байдаг. Авч байгаа цалин нь зээлээ төлөөд, амьдралаа залгуулах нь чухал. Нийгмийн олонх хэсэг дундаж амьдралтай болж чадсан нийгэм эрүүлждэг. Гэтэл Монголд ажлын байр, амьдралд хүрэлцэхүйц цалин байхгүй учраас түүнийхээ хариултыг Сүхбаатарын талбай, Төрийн ордноос нэхэж байна.
Тийм учраас тогтолцооны энэ гажгаа хурдан засмаар байгаа юм. Түүний тулд 100 мянган айлын орон сууц, төмөр зам, аж үйлдвэрийн парк байгуулж, байгалийн баялгаа зүй зохистой ашиглая гээд байгаа хэрэг. Түүхэн том шийдвэрүүд гаргах-нийгмийн хүлээлт гэсэн цаг үеийн завсар өнөөдөр монголчууд ирээд буй. Тийм учраас аль аль тал нь яаралт ихтэй болчихож.
Энэ зурвас цаг үеийг зөв бодлогоор, хохирол багатай даван туулахыг л хичээж байна. Тэгж чадвал ийм их бололцоотой гурван сая монгол аятайхан амьдарчих гээд байгаа юм. Сонирхлынхоо өнцгийг өөрчлөх цаг үе монголчуудад ойрхон байна. Бурхан байсан ч хатуу шүүмжлэл сонсох, эсэргүүцэлтэй тулах цаг үед хамтарсан Засгийн газар ажиллаж байгааг бас ойлгох хэрэгтэй. Иргэдийнхээ амьдралыг утга учиртай болгочихвол Сүхбаатарын талбайд жагсах хүн олдохоо болино.
Дангаараа байгуулагдаж байсан Засгийн газраас хамтарсан нь илүү үр дүнтэй ажиллаж чадсан эсэхийг хүмүүс харьцуулж хараасай гэж хүсэж байна. Хүмүүсийн итгэл найдварыг биелүүлж чадахг үй бол огцрох шиг амархан зүйл байхг үй. Тийм учраас элдэв бэрхшээлд сатааралгүй ажлаа сайн хийх ёстой.
-Иргэдийнхээ итгэл найдварыг энэ Засгийн газар тэгээд хэр биелүүлж чадаж байна вэ?
-Би боддог юм. 1996-2000 онд ардчилсан хүчний Засгийн газар томоохон ямар ажил хийлээ гэж. Орон сууцыг үнэгүй хувьчилж, иргэдээ өмчтэй болгосон. 2000-2004 оны УИХ-ын үед газрыг иргэддээ хувьчилсан зэрэг том асуудлуудыг шийдэж ирсэн байгаа юм. 2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газар юу хийв гэж бодож үзлээ. Олон жил яриад шийдэж чадаагүй Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэллээ. Хүний хөгжил сангийн дэмжлэгээр монгол хүн эх орондоо нүүр бардам амьдрах бололцоог нээж өглөө.
Хөрөнгө оруулалтын том боломж бий болж, аж үйлдвэрийн парк байгуулах, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Хамгийн сүүлд, саяхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг УИХ-аар баталлаа. Утаагаа арилгах том шийдэлд хүрсэн. Ингээд яриад байвал хамтарсан Засгийн газар олон асуудлыг шийджээ.
Энэ утгаараа одоогийн УИХ, Засгийн газар өмнөх УИХ, Засгийн газруудаас илүү үр бүтээлтэй ажиллаж байгаа гэж хэлнэ. Болохгүй юм олон бий. Хүмүүс тэр хэсэг рүү хамаг анхаарлаа хандуулчихаад болж бүтэж байгаа юмаа мартчихаад байх шиг. 2004-2008 оны байдлаасаа бид сургамж авсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж болох байсан ч УИХ дахь сөрөг хүчин, иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл энэ асуудлыг гацааж чадсан. Өнөөдөр ч бидэнд хугацаагүй завсарлага авах, асуудлыг явуулахгүй байх боломж бий.
2008 оноос хойш гаргасан түүхэн том шийдвэр үүдийг хэлэлцэх үеэр сөрөг хүчин хугацаагүй завсарлага авсан бол эдгээр асуудал шийдэгдэхгүй байх л байсан.
-Хамтарсан Засгийн газарт АН-ыг оруулах амаргүй байсан нь мэдээж. Өнөөдөр ч энэ шийдвэрийг үгүйсгэдэг хүн танай бүлэгт цөөнгүй бий. Ийм нөхцөлд бүлэг удирдах нь Танд амаргүй хэвээр биз?
-Хамгийн жаргалтай ямар гишүүн байдаг вэ гэж бид хоорондоо ярьдаг юм. Ямар ч асуудлаар “ухаантай” үгээ хэлчихээд л гараад явчихдаг цөөнхийн бүлгийн сул гишүүн хамгийн жаргалтай нь. Үүрэг, хариуцлага хүлээхгүй. Аливааг дандаа шүүмжлэх, популизм хийх шиг амархан зүйл байдаггүй шүү дээ. Гэтэл ажил хийж байгаа хүн заавал алдаж онож, хүнд бэрх зүйлтэй тулгарна. Түүнээ давж гарахын тулд бас л алдаж ононо.
Улс төрийн мөн чанар үүнд оршдог юм. Ажил хийх боломжийг олж харж, түүнийхээ төлөө хэлбэрэлтгүй явахыг хүсдэг учраас бүлгийн дарга хийх нь надад бэрх байна гэж гоншигонохыг хүсдэггүй. Сөрөг хүчний сул гишүүн байсанд орвол хүнээр чичлүүлээд ч болов юм хийх нь дээр байдаг юм.
Го.ЭНХТӨР
"Өнөөдөр"