 |
|
 |
|
Б.Жаргалсайхан: С.Баярыг Б.Хурц шиг шууд баривчлах хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Б.Жаргалсайхан: С.Баярыг Б.Хурц шиг шууд баривчлах хэрэгтэй
2011-03-03УИХ-ын гишүүн асан, БНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.  -Өчигдөр /даваа гаригт/ орой та МАХН-ын баяр дээр очиж харагдсан. М.Энхсайхан, Ц.Цолмон гээд ҮШН-ын дарга нартай. Яагаад тэнд очсон юм?
-Аль МАХН?
-Н.Энхбаярын МАХН л гэхээс. Монгол ардын хувьсгалт нам уу, Монголын алдартай хувьсгалт нам уу гэдгийг нь бол би байтугай өөрсдөө ч ялгахгүй байгаа байх. МАН-ын баярын өмнөх орой...?
-Аан, Н.Энхбаярын МАХН дээр үү. Очсоон, очсон. Энэ баяр чинь Монголын бүх улстөрчдийн баяр шүү дээ. Н.Энхбаяр ямар хадны мангаа биш, хүн урьж байхад би очихгүй бол болохгүй биз дээ. Баяр хүргэсэн. Өнөөдөр Ардын намынхан баяраа тэмдэглэж байна, би очно.
-Ардчилсан намын баярт бас очих уу?
-Очно оо. Өнгөрсөн жил Ардчиллын 20 жилийг тэмдэглэсэн. Намайг урьсан, би очсон. Би ч гэсэн Ардчилсан намыг байгуулахад хувь нэмрээ оруулсан хүн гэж боддог шүү.
-Бас энгэр цоолсон уу. МАХН-ын дарга нарыг бүгдийг нь шагнасан шүү дээ?
-Үгүй ээ, үгүй. Юм авахдаа гол нь биш шүү дээ. Манайхан нэг юм хийчихээд л хариу заавал авахыг боддог.
-МАХН-ыг шинээр байгуулсан нь МАН-ын зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулаад байгаа. Харин та МАХН-ын талд байх шиг байна?
-Яах вэ дээ. Манайхан чинь нэгийгээ нэг юм байгуулахаар л дандаа ад үзэж байдаг юм чинь. Намайг анх БНН-ыг байгуулж байхад ч гэсэн шоронд хийж л байсан шүү дээ. Шоронгоос чөлөөгөөр гарч ирээд намынхаа анхны хурлыг хуралдуулж байсан. Тэгээд буцаад “Ганц худаг”-таа ороод сууж л байсан.
-Яасан гэж шоронд хорьсон юм?
-Мафи, коррупцитай тэмцэж байна гээд л аваачаад хийхгүй юу, 1991 онд. Эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал, илүү дутуу юм ярилаа л гэж айлгаж байгаа юм.
-МАН, МАХН-ын баяр ч яах вэ, дуусна. Залгаад манайхны “хаврын синдром” гэж нэрлэдэг улс төрийн их бужигнаан эхлэх нь. Шинэ нам, хөдөлгөөнүүд төрөөд, улс төр илт идэвхижээд эхэллээ. Та, танай нам үүний хаана нь явна?
-Ер нь үүнийг “хаврын синдром”, энэ тэр гэж нэрлэдгээ бид болих хэрэгтэй. Хүн төрөлхтөн, дэлхий нийт өнгөрсөн оныхоо ажлыг оны эхний улиралд дүгнэдэг юм. Өнгөрсөн онд бид юу хийж бүтээв ээ, бидний амьдрал яаж өөрчлөгдөв, дээшилж дэвшив гэж. Тэгээд амьдрал нь сайжирч, дээшилж дэвшээгүй бол төр засагтаа үгээ хэлдэг нь жам. Энэ чинь ардчилсан нийгмийн ёс. Үүнийг нэг их “улс төрийн синдром” энэ тэр гэж доош хийгээд, доромжлоод байх шаардлага байхгүй.
-Улс төрийн энэ эсэргүүцэл, хөдөлгөөнийг таны сайн мэдэх М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр удирдах нь тодорхой болсон. Гэхдээ тэд төр засагтаа үгээ хэлэх биш, харин хувьсгал хийж засгийн эрх авах тухай ярьж байна. Та бас тийм хувьсгалч хүн үү?
-Төр засаг нь авлигад идэгдээд, ард түмнээ дарангуйлаад, цөөнх нь баяжаад, олонхи нь ядуураад байвал энэ ард түмэн чинь босно шүү дээ. Үүний тод жишээ Египет, Тунис болж байна. Дарга нар нь баяжаад, ард түмэн ядуураад байвал тэр лүү л явна. Үүнийг та бид хоёр удирдах гээд, үгүйсгэх гээд утга байхгүй. Болдог юм болдгоороо болно. Харин тийм юм гаргуулахгүйн тулд улс төрийн намууд, ялангуяа төр барьж байгаа намууд үйл ажиллагаагаа ил тод явуулах ёстой. Авлига, шударга бус явдлуудтайгаа ил тод тэмцэх ёстой. Улс орноо эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж ард түмний итгэлийг авна. Түүнээс биш уриа лоозон хийсгээд, уран гоё яриад ард түмний амьдрал дээшлэхгүй.
-Гэхдээ нэг нь 13 жил Монголын төрийг хаанчилсан, нөгөө нь Ерөнхий сайд, Шадар сайд байсан хүмүүс гэнэт улс төрийн байр сууриа алдсаныхаа дараа л гэнэт сэрж, эргээд төр лүүгээ дайраад эхэлсэн нь улс төрийн өшөө авалт шиг харагдаад... Тэдний оронд иргэний хөдөлгөөнүүд, парламентын гаднах намууд ингэж ярьж байгаа бол өөр хэрэг?
-Английн Ерөнхий сайд байсан У.Черчель гуай 19 удаа унаж босч, Английн төрийг 40 жил засаглаж байсан юм даа. Тиймээс та Н.Энхбаярын тухай хэлж байгаа бол цагийн сайнд өнөөдрийн бүх улстөрчид бүгдээрээ Н.Энхбаяраас одон шагнал хүртэж, улс төрийн дэмжлэг авч байсан. Бүгд л Н.Энхбаярын дэмжлэгээр бизнесээ явуулж, өчнөөн нь албан тушаал дээр очсон. 1996 онд МАХН-ын байдал асар хүнд байсан. Ардчилсан нам ялж, МАХН-ын нэр хүнд газар унасан үед Н.Энхбаяр энэ намыг хүлээж авсан. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байх үед Монгол Улсын эдийн засаг маш их өссөн. Үгүй гэж хэлэх хүн байхгүй. Н.Энхбаярыг Мянганы замыг эхлүүлж байхад нь “Мянгуужингийн зам” гэцгээж байсан. Гэтэл өнөөдөр бүх аймаг хоорондоо хатуу хучилттай замаар холбогдоод дуусч байна. Яасан, Н.Энхбаяр барьсан учраас тэр замаар явж болохгүй юу. Битгий яваарай, ялангуяа Баабар. Зүгээр хажуугаар нь давхиад явчих. Тиймээс ингэж туйлширч болохгүй. Н.Энхбаяр бол харьцангуй залуу хүн.
-Танаас дүү юм уу?
-Надаас хоёр ах, бид нэг сургууль төгссөн. Гэхдээ яагаад тэр хүнийг бүгдээрээ үзэн ядаад байгаа юм бэ. Яадаг юм, тэр хүн “Үзэл бодол нийлэхгүй байна аа” гээд намаа аваад л гараа биз. Юунаас нь айгаад байгаа юм. Орост ч гэсэн Коммунист намаа тусад нь гаргаад, Зюганов толгойлоод явж л байна шүү дээ.
-Та өмнө нь ИЗН-тай эвсч, нэгдэж, улс төрийн холбоотон болж, гуравдагч хүчин байгуулна гэж явсан. Харин одоо өөр чиг рүү явж байгаа юм байна, тийм үү?
-ИЗН энэ яваа болон хойд насандаа улс төрийн гуравдагч хүчин болж чадахгүй. Тэд нарт тийм чадал байхгүй, санаа бол байгаа л байх.
-Мөнгөгүй учраас уу?
-Мөнгөндөө биш, үзэл баримтлалгүй нам байхгүй юу. Зүгээр л нам нэртэй, гишүүнчлэл ч байхгүй. Улс төрийн гуравдагч хүчнийг би арай өөрөөр харж байна. Жишээлбэл, ҮШН. М.Энхсаяхан Монголын улстөрд гавьяатай хүн. Ардчилсан намыг хоёр удаа аварсан, сонгуульд авч орж ялалтад хүргэсэн. Тэрнийх нь хариуд элдвээр хэлээд, намын даргыг нь хүртэл аваад, хөөгөөд явуулсан шүү дээ. Хөөгдөж болно, гэхдээ энэ хүн чинь шинээр нам байгуулах эрхтэй юм байгаа биз дээ. Түүнийг нь яагаад буруутгаад байгаа юм.
-Гэхдээ таны энэ дэмжээд байгаа хүмүүс чинь нийгмийн баялгийг тэгш хуваарилах, хувьсгал хийж, өмчийг хураах тухай ярьж байна шүү дээ?
-Мэдэхгүй, би тэгж ярьж байхыг нь хараагүй. Мэдэхгүй юмаа би ярьдаггүй.
-Та илтгэл, ярилцлагуудыг нь үзээгүй юү?
-Үзээгүй. Тэгвэл үзсэн хойноо хариулья.
-МАН-ын 90 жилийн ойг хэн нь тэмдэглэх вэ гэж МАН, МАХН хоёр хэрэндээ л үзэлцлээ. Та харсан биз дээ?
-МАХН-ын өнгөрсөн 70 жилийн түүх бол Монголын ард түмний түүх. 1990 он хүртэл Монгол Улс ганцхан намтай байсан. Өнөөдрийг хүртэл бий болгосон бүтээн байгуулалт, энэ бүх юм чинь Монголын ард түмний өмч болохоос биш аль нэг намын өмч биш. Би лав үүнтэй санал нийлэхгүй. Монголын түүх бол Монголын ард түмний өмч. МАХН 1990 онд удирдагчид, Улс төрийн зөвлөлтэйгээ байхгүй болоо биз дээ. Шинээр байгуулагдсан МАХН шинэ үзэл баримтлал, шинэ хөтөлбөртэйгээр улс төрийн үйл ажиллагаагаа явуулсан. Үгүй гэл дээ. Социализм байгуулна гэж энэ намын мөрийн хөтөлбөрт байхгүй биз дээ. Тийм учраас 90 жилийн өмнөх МАХН-ын түүх бол БНН-ын ч түүх, Ардчилсан намын ч түүх. Миний аав, ээж ч гэсэн энэ улс орны төлөө өдөр шөнөгүй л ажиллаж байсан юм шүү. Тэр үед өнөөдрийн энэ У.Хүрэлсүх эд нар эхээс ч гараагүй байсан.
-Тэрийг чинь л харин энэ намын дарга нар ойлгохгүй байгаа л даа?
-Та нар сайн хэлэхгүй юу. МАН бол 1990 онд байгуулагдсан шинэ нам, МАХН ч гэсэн шинэ нам. 1990 онд бүгдээрээ л шинэ зорилго, шинэ мөрийн хөтбөлбөртэйгээр, шинэ нийгмийн төлөө яваа биз дээ. Тийм учраас аль ч намын хувьд түүхийг худлаа үнэн тайлбарлаад, булаацалдаад байх шаардлага байхгүй. МАН нь ч тэр, МАХН ч тэр.
Ер нь манай нийгэм чинь асар их идеологиор хүмүүжсэн нийгэм шүү дээ. Тэр нь юугаар илэрдэг вэ гээч. Магтаал сайшаал, нэр хүнд, алдар гавьяанд учиргүй дуртай. Энэ бол бидний хуучин нийгмээс олж авсан хамгийн муу зүйл. Төрөөр тэжээлгэж, төрд бүх ажил амьдралаа даатгаж, дандаа хүний гар харж ирсэн. Тэгээд нэг нь жаахан илүү гараад ирэнгүүт атаархана, муу хэлнэ, улыг нь шагайна. Одоо харин хүмүүс жаахан жаахан өмчтэй болоод, бага ч гэсэн өөрчлөгдөж байх шиг байна. Ерөн онд намайг юу гэдэг байсан, “муу панзчин, дамын наймаачин” л гэдэг байсан шүү дээ. Яах вэ, машинтай, хэдэн төгрөгтэй л байж л дээ. Гэтэл өнөөдөр бүгдээрээ л мөнгөтэй, эрх мэдэлтэй болох гэж зүтгэж байна. Гэхдээ их муухай нь зүгээр сууж байгаад мөнгө олох дуртай.
-Долдугаар сарын 1-нд таван хүн буудсан цагдаа нар, цагдаагийн дарга нарын хэргийг прокурор сэргээгээд, шийдэх шатандаа явж байна. Та ч гэсэн энэ хэргийн бас нэг гэрч, бас хохирогч. Одоо үгээ хэлэх цаг болсон биш үү?
-Яг үнэндээ би тэр үймээнд оролцоогүй, та нар зурагтаар харсан шүү дээ. Манай сонгуулийн штабын машин үймээн болж байгаа газар очсон байсан, тэрийг авах гээд очсон чинь л “зохион байгуулсан” гээд бариад хорьсон шүү дээ. Гэхдээ би долдугаар сарын 1-нд жагссан залуусыг дэмжиж байгаа. Ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо илэрхийлэх, жагсч цуглах эрхтэй шүү дээ. Гэхдээ бусдын өмч хөрөнгийг сүйтгэнэ гэдэг бол буруу. Яах вэ, манай залуус хараахан эрх үүрэг, хариуцлага гэдэг зүйлийг бүрэн ухамсарлаж чадаагүйн улмаас алдаж эндсэн, буруу хазгай гишгэсэн байж болно. Гэхдээ үүнээс нь төр засаг тэднийг хамгаалж, зохицуулах ёстой шүү дээ. Яагаад чулуу шидсэнийх нь төлөө 10-20 жилийн ял өгч, яагаад гэм зэмгүй тавын таван сайхан залууг нохой шиг буудаж алж байгаа юм. Тэгээд бүх телевизийн амыг бариад дандаа иргэдээ буруутгасан, эрх баригчдыг өмгөөлсөн мэдээ явуулаа биз дээ. Яагаад тэр хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэхгүй, яагаад тэр үед эрх барьж байсан нөхдүүд хариуцлагаа хүлээхгүй байгаа юм.
Яг үнэндээ тэр чулуу шидсэн залуучуудыг хараарай, 200-300 хүүхэд л байна лээ шүү дээ. Гэтэл тэнд цагдаагийн 1000 гаруй ажилтан энгийн хувцас өмсөөд жагсаал дотор явж байсан байсан шүү дээ. Тэд яагаад чулуу шидэж байгаа залуусыг хоёр, хоёроороо дамжлаад аваад явчихаж болоогүй юм. Албаар тэднийгтурхирч, өдөж байгаад байшин шатаалгасан шүү дээ.
-МАХН-ын байрыг шатаалгах сонирхол хэнд байсан гэж?
-Жагсч байсан залууст бол байшин шатаах ямар ч шаардлага, ашиг байхгүй. Тухайн үеийн эрх баригчдад харин байсан юм биш үү. Сонгуулийнхаа булхай луйврыг нуухын тулд. Би бол тэгж ойлгож байгаа.
-Та өөрөө хэдэн өдөр хоригдсон бэ?
-Сар хоригдсон. УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусаагүй байсан учраас сарын дараа сулласан шүү дээ. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн конвенцид нэгдсэн орон. Конвенцийг зөрчих юм бол олон улсын шүүхээр хариуцлага хүлээх ёстой. Сая О.Магнай Ж.Батзандан гэсэн залуус долдугаар сарын 1-нд хүний эрх зөрчиж, өч төчнөөн сайхан залуусын эрүүл мэндээр тоглож, таван хүний амь хөнөөсөн тухайн үеийн албан тушаалтнууд, 13 хүний нэрсийг АНУ-ын ЭСЯ-нд аваачаад өгсөн байна лээ. Хамгийн дээд талд нь С.Баярын нэр байгаа. Тэднийг жишээ нь, АНУ-д нэвтрэхийг хориглож, нэвтрээд ороод ирсэн тохиолдолд шууд баривчлах ёстой. Яг Б.Хурц шиг. Тэгээд Гаагийн олон улсын шүүх дээр аваачиж шүүх хэрэгтэй.
-Таныг Н.Энхбаяр суллуулсан юм уу?
-Үгүй ээ, үгүй. Бүхэл бүтэн комисс гарч ажилласан шүү дээ, энэ хэрэг дээр. Н.Энхбаяр үүнд ямар хамаатай юм.
-Долдугаар сарын 1-ны хэрэгт тухайн үеийн Ерөнхийлөгч буруугүй юү?
-Н.Энхбаярын ганц буруу нь арга хэмжээ аваагүй л байхгүй юу.
-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа та “Би Н.Энхбаярт өрөө төлсөн, одоо энэ хүнтэй хамаагүй гэж байсан. Ямар өр вэ?
-Би тэгж хэлснээ санахгүй л байна. Сонгуулийн өмнө Н.Энхбаяр надтай уулзаад “Намайг дэмжээрэй” гэсэн юм. Би “дэмжинэ ээ” гэж хэлсэн. Би хэлсэндээ байдаг хүн. Энэ бол капиталистуудын зан. Хүн бүр өөр өөрийн чадамжийн хэрээр амьдардаг зарчимтай. Коммунистууд бол худлаа ярьдаг, зулгуйддаг, атаархдаг, үзэн яддаг.
-Энэ удаа ч гэсэн Н.Энхбаярыг дэмжиж байгаа юу?
-Н.Энхбаяр надаар дэмжүүлэхгүй гараад ирэх байлгүй дээ. Та нар ч гэсэн харж байгаа биз дээ. МАХН-ыг хүмүүс хэр их дэмжиж байгааг. Харин БНН сонгуульд ямар улс төрийн блок болж орох вэ гэдгийг бол цаг дээр нь шийднэ. Тэрэн дээр харин ёстой мэхээ хэрэглэнэ шүү. Ямар ч байсан он гараг.
-Өнгөрсөн гурван жил иргэн Б.Жаргалсайханы амьдрал хэр зэрэг дээшилсэн бэ. Сонгуулиас хойш нэг их улс төр, энэ тэр гэж яваагүй, цэвэр бизнесээ хөөсөн биз дээ?
-Би байтугай дэлхий нийтээрээ хямарлаа шүү дээ. Дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэж, том том биржүүд уналтад орж, Америк, Европгүй хямарсан. Монгол Улс ч дагаад хямарсан. Банкууд нь хямралд ороод төлбөр тооцоогоо хийж чадахаа больж, төрөөс банкуудаа аварч үлдэхийн тулд хадгаламж, зээлийн баталгаа хүртэл гаргаж, төсвөөс мөнгийг нь төлж, төв банк нь бодлогын хүүгээ нэмснээс болоод үйлдвэр аж ахуйнуудын үйл ажиллагаа бүгд хумигдсан.
-Танай компани ч бас уу?
-Манай компанид лав ямар ч өсөлт гараагүй. Монголын бүх ноолуур Хятадын зах зээл рүү гарсан. Одоо манайхан нүүрс, нүүрс л гээд үхэлдээд байна. Нэг тонн нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 50 ам.доллар, нэг тонн нь шүү. Гэтэл нэг кг ноолуурын үнэ 120 ам.доллар, боловсруулаад гаргахад. Нүүрснээс 2400 дахин өндөр ашигтай байгаа биз. Жилд 6000-хан тонн ноолуур боловсруулаад гаргахад долоон тэрбум ам.доллар. Монголын нэр төрийг дэлхийн зах зээл дээр гаргасан экологийн цэвэр, брэнд бүтээгдэхүүн. Эндээс хэдэн хүн ажлын байртай болж, төсөвт хичнээн төгрөгийн ашиг орж ирэх вэ.Тэгэхэд Монголын төр ийм салбарыг гаргуунд нь хаясан.
-Ямаанд мөнгө өглөө гэж адлуулан байж дотоодын ноолууранд нөхөн олговор өгдөг болсон. Энэ нь дотоодын үйлдвэрүүдэд дэм болоогүй гэж үү?
-Ямаанд л өгсөн болохоос биш, ноолууранд өгөөгүй шүү дээ. Тэгээд тэр мөнгөө бидний халааснаас авсан гээч. Одоо ч гэсэн Тавантолгойгоо хоёр хэсэг хувааж зарах тухай л яриад байна шүү дээ. Олон улсын бирж дээр хувьцаа гаргана л гэнэ. Түүнээс Монгол Улсад юу наалдах юм. Юу ч наалдахгүй.
-Таныхаар яах ёстой гэж?
-Дор хаяж тав хуваах ёстой. Хоёр хуваагаад хятадуудад өгчихлөө гэж бодьё. Ядончуудыг яах юм. Сүүлийн 20 жил Монгол Улсад тусалж дэмжиж, Улаанбаатар хөлдөхөд ДЦС-уудыг нь шинэчилж, нийтийн тээвэр нь зогсоход паркийг нь шинэчилж, сүүлийн 20 жилд хамгийн их тусламж, дэмжлэг үзүүлсэн улс бол Япон улс. Одоо тэгээд япогчуудыг “Та нар хэрэггүй” гэж байгаа юм уу. Солонгосчуудыг яах юм. Монголын төр иргэдээ тэжээж чадахаа больж, үйлдвэр аж ахуйнууд нь таг зогсоод байхад манай 40 мянган залуусыг аваачиж сургаж боловсруулаад, ажил олгоод, жилд 360 сая давсан цалин өгч байна. Монгол Улс иргэддээ ингэж хандаж чадаж байгаа юм уу. Тэгээд одоо солонгосчуудыг “Та нар цаашаа” гэх үү. Америкчуудыг яа гэсэн юм. Ерэн онд монголчууд коммунизмаас ухарч, ардчилсан замыг сонголоо гэхэд хэн биднийг хүлээж авч, дэлхийн бусад орнуудтай холбосон юм, хэн япон, солонгосчуудыг шахсан юм, америкчууд л шүү дээ. Тэгээд одоо “Та нар хэрэггүй, Хятадтай нийлж коммунизм байгуулна” гэх үү. Орос, Хятад хоёр ч гэсэн манай хоёр том хөрш. Тиймээс Тавантолгойг дор хаяж тав хуваагаад энэ улсуудад бүгдээрэнд нь ашиглуулах хэрэгтэй. Өнөөдөр Европод ч, Азид ч үер ус, байгалийн гамшиг болж байна. Олон улсын томоохон нислэгүүд саатаж, буух будалгүй эргэж байна. Тэгэхэд бид япончуудыг Тавантолгойд оруулаад, оронд нь дэлхийн хамгийн том нисэх буудлыг Налайхад байгуулья, түүнийгээ гаднын том Аэропортуудад 20-30 жилээр түрээслүүлье. Эндээс хэдэн хүн ажлын байртай болох вэ, улсад хичнээн хэмжээний татвар түрээс төлөх вэ. Солонгосчуудыг Тавантолгой руу оруулаад тэдний хөнгөн үйлдвэрүүдийг оруулж ирье. Америкчуудаар Багануурт 5000 Мгвт-ын хүчин чадалтай цахилгаан станц, хятадуудаар 200 мянган айлын орон сууц бариулья л даа. Ингэж байж улс хөгжинө.
Чи цаад цонхоороо хар даа. Хотын төв талбай дээр яагаад Чингисийн хөшөө, Сүхбаатарын хөшөөг зэрэг байрлуулж байгаа юм. Чингисийн талбай юм уу, Сүхбаатарын талбай юм уу. Эсвэл “Чингис VS Сүхбаатарын талбай” гэж нэрлэх үү. Ийм хөгийн юм хийдгээ болих хэрэгтэй шүү дээ. Түүн шиг өргөн, нарийн хоёр төмөр зам тавина гэж яриад байна. Тийм юм байдаггүй юм. Тиймээс оросуудыг Тавантолгой руу оруулаад, оронд нь тэднээр өргөн төмөр замаа тавиулж, бүх аймгуудыг төмөр замаар холбох хэрэгтэй. Тэгж байж байгалийн баялаг чинь орж ирнэ, боловсруулах үйлдвэрүүд чинь ажиллана. Харамсалтай нь тийм бодлого энэ төрд алга. Хий хоосон л тоо яриад байна.
-Гэхдээ та энэ саналаа дэмжүүлэхийн тулд юу хийж байгаа юм. Зөвхөн таны хувийн байр суурь уу?
-Бид энэ асуудлыг тодорхой түвшинд ярьж байгаа. Маргааш болох Эдийн засгийн форум дээр ч ярина. Монголд ямар үйлдвэрлэл хөгжүүлэх нь ашигтай вэ гэдэг талаар. Улс төрийн бүх намын удирдлагуудтай уулзаж, ярьж байна. МАН-ын дарга С.Батболдтой уулзсан. Н.Энхбаяртай уулзаж байна. Ардчилсан намын даргатай ч уулзана.
Б.СЭМҮҮН
news
|
| Б.Жаргалсайхан: С.Баярыг Б.Хурц шиг шууд баривчлах хэрэгтэй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин dajgui yaria bn . 5 khuvaana gedeg chin zov l sainaa bn daa. Oros khaytad 2 t 2 khauvagaad ogvol hedhen jiliin dotor zoogood duusana biz. Udagui 500, 1000 tooniig achidag mashin khiih bailguid ee.
2011-03-04 | 17:04:00 | 202.179.20.157 | |
Зочин олон оронд түрээслүүлнэ гэдэг чини зөв санаа бна шүү.xөгжсөн орны дэмжлэгтэйгээр л монгол улс хөгжинө дөө...
2011-03-03 | 18:30:13 | 222.120.140.250 | |
|
|
|
|
|

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ 12:46 Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга »»
|
|
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй 12:44 БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд
|
БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд »»
|
|
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|