АКИМЫГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛАЖ, ГЭР ХОТЛООР НЬ ХҮЙС ТЭМТРЭХИЙГ САНААРХАЖ БУЙ ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ
АКИМЫГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛАЖ, ГЭР ХОТЛООР НЬ ХҮЙС ТЭМТРЭХИЙГ САНААРХАЖ БУЙ ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ
2011-03-12 Муусайн яргачин хийгээд алуурчид аа!
“Монголын мэдээ” хэмээх зуунаас урт ганцхан өдөр наслах шар сонины С.Энхзаяа хэмээх морь унасан толгойгүй хүн Г.Акимын аймшигтай гэмт хэргийг илрүүлэн нийтэлжээ. Тэр нь юу гэвэл Г.Аким гэгч зөнтөг луйварчин “Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдан буй 108 боть Ганжуур, 226 боть Данжуурыг бүхлээр Орост гаргаад худалдчихсан” гэнэ. Тэгээд тэр “Манай улсын түүх, соёлын үнэт өвийн жагсаалтад дээгүүр бүртгэгддэг дээрх бүтээлүүдийг хууль бусаар харийнхны гарт өгч, үнэ цэнийг нь алдагдуулж, соёлоо худалдаалсан хэрэг…” үйлдсэн учир дээлээ толгой дээгүүрээ нөмрөх нь холгүй байна” гэнэ. Ингээд үүнд нь эрүү үүсгээд “нэрт соён гэгээрүүлэгч маань бүтээсэн ариун үйлсийнхээ эсрэг гутамшигт зүйл хийснийг хууль хяналтынхан удахгүй тогтоох” гэнэ. Ингэж нисгэсэн “хуурамч нугас” хүний мууд дуртай шар сонин, шар сайтуудын хувьд уухайн тас шүүрэн авч, алга үрчин дэлгэх сенсаац гээч болов. Ай, хөөрхий ч юмнууд бол доо! Үнэхээр аюумшигт гэмтэнг олж, үнэхээр аюумшигт гэмт хэрэг илрүүлсэн бол таануус үнхэлцэг баатарууд болно л доо! Харамсалтай нь, даан ч тиймгүй юм. Тийм ээ, таануус үнхэлцэг баатар ч болж чадахгүй. Учир нь…
Таануусын харийнхны гарт буюу Орост худалдсан 334 боть ном чинь Үндэсний номын сангийн Монгол судлалын номын тусгай хөмрөгт хадгалагдаж байдаг юм аа. Мөн хэдэн боть нь тус номын сангийн Үнэт ховор номын музейд тавиастай байдаг бөгөөд тус бүрдээ эрхлэн хариуцаж байдаг хүнтэй, дас дуран тавиастай, түүнийг нь номын сангийн харуулууд цахим тооцоолуур дээр хянаж байдаг юм аа. Ботиуд нь 80 орчим см урт, 30 орчим см өргөн, 25-40 орчм см өндөр, 17-25 орчим кг хүнд юм. Ийм 334 ботийг тусгай фонднуудаас өвгөн би зөөж гараад, лав л машинд ачих хэрэг гарна. Гэтэл эдгээрийг микроавтобус бол лав даахгүй, фургонд лав багтахгүй. Тэгэхлээр зил 130 машиныг Тэхийн зогсоолоос хөлслөн авч түүнд ачиж таарах байх. Тэгэж хөл болж байхад номын сангийнхан, харуул хамгаалалтынхан юу хийж байх вэ, хаана байж байх вэ? За тэгээд тэр их ачааг вогооноор л авч явахаас мэхгүй. Вогооны гуравны нэгийг эзлэх тэр их бөгөөд нандин ачааг Монгол Улсын хил, Орос Улсын хилээр гаргах асуудал гарна аа даа. Тэрнийг би яах бол? Хилчид хийгээд гаалийнхныг худалдаж авах уу? Тэд худалдагдах болов уу? За тэгээд би их аргатай зальтай учир гаргачихлаа гэж бодъё. Ягмонголд спирт, мөнгөн ус оруулж байгаа шиг. Тэгтэл оросууд бол бас монголнууд биш.Чингэж хулгайгаар орж очсон юмыг лав л Оросын эрүүл байгууллагууд авахгүй. Ингэхлээр би оросын мафийнханд л өгч таарсан. Үнэнд нь тэд хэдэн тэрбум амлах нь мэдээж. Гэтэл тэд тэр хэдэн борыгоо өгөхгүй намайг буудчихсан л байх болов уу. Өгсөн бол би тэр их мөнгийг аваад зугтчихсан, намайг Интерполоо эрэн сурвалжилж байх учиртай. Гэтэл нөгөө муу “гэмт хэрэгтэн” нь Монголдоо мэнд мэлтийгээд амьд алцайгаад, амьтанд ад, адсаганд год болоод л сууж байна. Байдал ийм. Иймэрхүү юм эрүүл хүний толгойд бол яав ч багтахгүй. Морь унасан толгойгүй хүмүүст бол болох байх. Учир нь толгойгүй юм чинь юугаа бодох билээ дээ. За тэгээд Генри шиг толгойгүй болчихсон улстай ч юугаа ярих вэ гэлтэй. Гэвч… Надад эрүү үүсгэсээн. Үүнийг би нуугаагүй. Түмэн олноосоо нуух юм над байдаггүй. Манай сэтгүүлчид юм уншдаг бол “Үндэсний шуудан” сонины 2011 оны 1-р сарын 8-ны 006 дугаарт “Чингисийн тэнгэрт хальсан нутгаар” замын тэмдэглэлийнхээ төгсгөлд би энэ талаар бичсээн. Хэдэн эрдэмтэд маань л уншаад юу болсныг асууж, зарим нь хүн хартай яръж өгъе” гэж хүртэл санал тавьж байсныг бодоход сайхан байна.
Тэгэхэд нөхөр нь гэмт хэрэг үйлдээгүй учир та нар минь яриад яах вэ, үнэн юм үнэнээрээ гээд өнгөрсөн. Гэтэл надаас “эрүү үүсгэсэн” учрыг асуух болов уу гэж бодсон сэтгүүлч нараас маань ганц нь ганхийгээгүй. Еэ хөөрхий. Харин намайг гүтгээд, доромжлоод ирэхэд миний мууг үзэх гэж улай үзсэн хэрээ шиг шар сониныхон болон намайг үзэн ядагсад надруу өлбөлзөн сөлбөлзөн дайрч байна. 2001 онд Монголын засгийн газар, Энэтхэгийн засгийн газрын хооронд Монгол барламал, гар бичмэл номыг тоон(дижитал) хэлбэрт оруулах төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм билээ. Энэ нь харин аз болоход миний үед хэрэгжсэн юм аа.
Тэгэхдээ төслийг эхлүүлэх Засгийн газрын ажлын хэсэг(комисс) байгуулагдаж, тэр үеийн БСШУ-ны яамны Соёл урлагийн газрын даргаар ахлуулсан, академич Төмөртогоо, академич Цэрэнсодном, доктор Нэргүй, Соёл урлагийн газрын мэргэжилтэн Баяраа болон бусад хүмүүсийн бүрэлдхүүнтэй байсан юм. Энд ямар номыг эхлэн тоон хэлбэрт оруулах, дижитал хэлбэрт оруулсан нэг хувийг Энэтэхэгийн талд өгөх асуудал ажлын хэсэг дээр яригдаж, гар бичмэл Ганжуур, шунхан Данжуур хоёрыг эхлэж тоон хэлбэрт оруулах, Энэтхэгийн талын хүсэлтийг ёсоор болгох шийдвэр уг хурлаас гарсан билээ. Энэтхэгийн тал хэдий хэмжээний долларын тоног төхөөрөмж оруулснаа над хэлээгүй боловч миний цээжний бангаар тооцоолсноор 100 гаруй мянган долларын тоног төхөөрөмж оруулж ирсэн. Учир нь эртний ном судрыг скайнардах Book eye скайнер гэхэд 70-80 мянган долларын үнэтэй гэдгийг би мэдэх юм. Яагаад вэ гэвэл энэ нь үнэтэй нарийн техник учир бөөнөөр үйлдвэрлэдэггүй, зөвхөн захиалгаар ганц нэгийг үйлдвэрлэдэг юм. Мөн тэр үедээ хамгийн сүүлчийн үеийн 3 компьютор, холбох нарийн төхөөрөмж нь тийм ч хямд зүйл биш байх аа. Үүндээ би баярладаг. Яагаад гэвэл энэ төхөөрөмжөөр Монгол судлалын хөмрөгт байгаа гар бичмэл, барламал бүх номыг тоон хэлбэрт оруулах боломжтой болсон бөгөөд одоо ч оруулсаар байгаа юм. Үүнийг Монголынхоо соёлд миний оруулсан хувь нэмэр гэж хэлэхдээ ер би ичихгүй. Өдгөө шоронд суух болж байгаа “өвгөн зөнөг” миний бие төслийг хэрэгжүүлэгчийн хувиар DVD-гийн нэг хувийг Засгийн газрын ажлын хэсгийн шийдвэрийн дагуу Энэтхэгийн Элчин Сайдын Яаманд өгсөн нь үнээн. Гэтэл Прокурорын газраас намайг мөн албан тушаалаа ашиглан, DVD-ийг Энэтхэгийн талд үнэгүйгээр дур мэдэн өгч, улсад асар их хэмжээний хохирол учруулсан хэмээн эрүү үүсгэсэн байлаа.
Үүнд нэг л юмыг ойлгохгүй байгаа юм. Шар сониныхон болохоор намайг ном гаргаад худалдчихлаа гэж хараагаад байдаг. Хуулийнхан болохоор DVD худалдсангүй гээд эрүү үүсгээд байдаг. Над удирдлагын тушаалгүйгээр тийм зүйлийг өгөх том толгой даан ч байхгүй. Үүнд Энэтхэгийн Элчин Сайдын Яам эрх биш хариу өгөх болов уу гэж найдаж байна. Ер нь бол Шунхан данжуурыг хэвлэх зөвшөөрлийг Юмжаагийн Цэдэнбал аль 60-аад онд Энэтхэгийн Рагу Вира гэдэг эрдэмтэнд өгч, Рагу Вира түүнийг нь гэрэл зургаар Америкад хэвлээд, дэлхийн номын сангуудад тараачихсан юм шүү. Худал гэвэл тэр хэвлэлийн нэг нь манай номын санд байж байгаа. Иймд над заавал эрүү үүсгэхийг шаардаад байгаа прокурор Ю.Цэдэнбалд эрүү үүсгэ л дээ. Харин “мөнгөний төлөө яахаас ч буцахгүй хүн” гэж намайг үзэн ядагчдын хэлж байгаа шиг би буяндаа бузар хийгээгүй, Монголын соёлын үнэт өврүү хүйтэн гар оруулаагүй гэдгээ омог бардам хэлнэ. Ер нь хүн өөрөөрөө өрөөлийг хэмждэг юм гэнэ билээ. Харин миний шуналтайг гайхаад байгаа этгээдүүд өөрснөө тийм юм биш биз? Тэгээд ч энэ орчлонд над шиг “бузар”, “шунахай”, “сэжиг хүрэм”, “зөнөг”, “хулгайч”, “тавьтаргүй” гээд есөн шид нь бүрдсэн амьтан үгүй бололтойдог оо. Хүнийг муу хэлэх ёстой бузар үгийг сонгохдоо та нар уургын морь юм аа.
Гэтэл найруулсан өгүүлбэрт чинь ганц зөв найруулгатай өгүүлбэр алга. Монгол хэлний мэдлэгт чинь би бүгдэд чинь муу дүн тавьлаа. Тэр Энх заяа гэгч “Морь унасан толгойгүй хүн”-ийг намайг орчуулсан гэжээ. Үгүй юм аа. Д.Лодойдамба гэдэг нэртэй хүний зүстэй хүү орчуулсан юм. “Зуунаас ч урт өдөр”-ийг бас намайг орчуулсан гэжээ. Үгүй юм аа. С.Бадраа гэдэг гайхамшигтай дуун хөрвүүлэгч орчуулсан юм. Ийм л юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг амьтан миний гэмт хэргийг илрүүлж байгаа юм гэнэ. Ийм л юмнууд Монголын сэтгүүл зүйн ариун нэрийг буртаглаж байгаа юм. Харин намайг дайран давшилж байгаа, залуу хэмээн хаахалзагчдад хэлэхэд, та нар нэг л мэдэхэд зөнөнө шүү. Надаас ч дор, бүүр хүн алж байна хэмээн зүүдлэн зөнөж мэднэ. Харин шунахай бузар хийгээд тавьтаргүй хулгайчийн хувьд та нар минь өөрсдийгөө л хичээгээрэй. Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвс харах гэдэг мэргэн үг бий. Мөн арөөлийг хэлэхдээ хүрэн эрээн бүргэд шиг, өөрийгөө өмөөрөхдөө өндгөө дарсан шувуу шиг гэсэн үг ч бий шүү. Өнгөрсөн үерүүгээ чи гар буугаар буудвал ирээдүй чинь чамайг их буугаар буудна гэсэн бас нэг үг буй. Таануус мөн чиг аюумшигтай харгис хэрцгий хүмүүс юм аа. Хүн алж талах нь та нарын хувьд хорхой няц гишгэхийн дайтай аж. Хэзээ монголчууд ийм болчихов оо гэж үнэндээ өвгөн би гутарч сууна. NEWS.mn-нд ёстой бохир сайтад нэгэн зочин “Сэжиг хүрэм бузар амьтан бэ.Цаазаар аваачвал таарна” гэжээ.
Бас СAAK гэдэг ёстой бузар сайтад “Акимыг олны нүдэн дээр цаазлаад, гэр бүлээр нь хүйс тэмтрэх юмсан” гэжээ. Ийм эрээчээс олон байна. Монгол улс чинь ардчилагдлаа л гээд байсан чинь Сталин, Гитлер, Мао, Чойбалсан, Цэдэнбалын харгислалын бурангуй хар үерүү эргэн орж байгаа юм биш үү? Та минь ээ, монголын сэхтээтнүүдээ, сэрэмжлэгтүн. Өнөөдөр эд намайг алахыг санаархаж байна, маргааш та нарруу орох нь байна шүү. Эд сэхээтнүүд, ялангуяа бүтээлч сэхээтнүүдийг үзэн яддаг нь эрээчснээс нь харагдаж байна. Энэ нь бүтээлч сэхээтнүүдийг авлах зохион байгуулалттай компанит ажлын эхлэл байна. Тийм ээ, үүнийгээ хүн алахыг уриалдаг ийм сайтуудаар дамжуулан явуулж эхлэлээ. Ер нь бол намайг дарамтлаж, миний амыг таглах, улмаар амь насыг минь хөнөөх гэж санаархаж буй бүлэг этгээд байна. Дээр ч байна, доор ч байна. Тэр нь Энхзаяа хэмээх морь унасан толгойгүй хүний “албаны эх сурвалж мэдээлсэн, нийслэлийн прокурорын газар гомдол ирсэн” гэж бичснээс нь тодорхой. Бүтээлч сэхээтнүүдийг цааш харуулах аяны эхлэл гэж өөрийн хэлснээ батлахад Баабар, Саруулбуян зэрэг нийтлэлч, зохиолч эдний үсэргэсэн шүлсний бай болжээ.
Маргааш хэнрүү нулимах, хэнрүү шээсээ цацах вэ, ер бүтээлч сэхээтнүүдийн хэнийг нь намнан цааш харуулах вэ гэдгээ эд одоо төлөвлөж байгаа. Гэвч эд бол үнэндээ компьютор дотор нуугдсан бөөснүүд юм. Эдний хэн нь ч өөрийн нэрийг тавьж чадахгүй, өөрийн хаягийг нээж чадахгүй. Өөрөөр хэлбэл, бөөс ч гэж дээ, аймхай бөөсний хуурснууд юм. Тийм ээ, эд намайг өнөөдөр алахаар сүрдүүлж, үр үндсийг маань таслахаар заналхийлж байна. Тийм ээ, энд намайг заналхийлж байгаа таануусын төлөөний этгээдүүд л нэг хүүгий маань хөнөөсөн. Одоо тэр нь та нарт багадаад, миний үр ач зээ бүгдийг нь та нар хядах нь л дээ. Таанууст тийм санаа байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Хүний гараар могой бариулах гэдэг нь та нарын гэм биш зан. Гэвч хуульчдын гараар намайг егүүтгэх таануусын сачий хүрэх болов уу?. Монголд чинь шударга хуульч түм бум бий шүү. Тиймээс та нар намайг өөрснөө хөнөөх гэж санаархах болно. Яг хүүг маань алсан шиг. Тэгвэл жинхэнэ хулчгар алуурчдынхаа зангаар таануус чанх өөдөөс ирж алж чадахгүй, харанхуй орц, буланд араас минь хутга шааж мэдэх юм. Үгүй бол хүний нүд хариулж байгаад аяганд сэм хор хийж ч болзошгүй. Гэвч юу л бол. Компъютор дотроос гарч ирж чадахгүй ийм нуугдмал бөөснүүдийн хоншоор нь дутна даа дутна. Харин таануус дутуу хоншоороо цавиндаа хийгээд цагиргалаад хэвтэж байвал зүгээрсэндээ. Уучлаарай, би та нарын хэлээр л бичиж байгаа юм шүү. Монголын сэхээтнүүдийн хийж бүтээж байгаад бүү атаархаж үхэх гээд бай. Таануус юм бүтээж, ард түмнээ соён гэгээрүүлж, мэдэхгүйг нь мэдүүлж өгч хэзээ ч чадахгүй. Бид бол чадна. Таануусыг юу ч гэж заналхийлсэн, зүхсэн би хийхээ л хийнэ, бичихээ л бичнэ, орчуулахаа л орчуулна, Монголын соёлын төлөө, шударга ёсны төлөө үзэхдээ л үзнэ. Энд та нарын сачий бас л хүрэхгүй, заа юу! Би бас үр үндсийнхээ төлөө үхтлээ тэмцэнэ. Амиа ч өгнө. Идүүлсэн бут ургадаг. Идсэн эрүү хувхайрдаг гэсэн айхтар үнэн үг бий. Би ургана аа. Бардам хэлъе. Харин бөөснүүдийн эрүү л хувхайраад, толгойноос салаад унчихвий дээ гэж “зөнөг” өвгөн санаа зовж сууна.Эцэст нь хэлэхэд, монголын нийгэм монголынхоо төлөө бор зүрхээрээ зүтгэдэг хүмүүсээ мөн ч их тарчилган зовоож, алж шулсандаа, одоо тэднийхээ зовлонд цадах болоогүй юм байх даа. Үнэгүй үнэтэй зөвлөлгөө өгссөн Jerry MacDonald үнэн бичжээ. “Дээрх номнууд улсын төв номын санд байгаа бол гаргаагүй гэсэн үг. Харин байхгүй бол гаргасан гэсэн үг”/NEWS. mn/ гэжээ. Тэгвэл тэр номнууд Монгол Улсын Үндэсний Номын санд байгаа. Тоосонд дарагдсан даалимбан баринтагтай байсан тэр номнуудыг Монголын соёлд элэгтэй, номонд хайртай сайхан сэтгэлт хүмүүс, сүсэгтний хүчээр торгон баринтагтай болгон хөмрөгт нь залсан байгаа. Эдгээр ном номын санд хэдийд ирсэн бэ, тэр цагаас хойш тэндээс огт хөдлөөгүй байж байгаа. Харин миний шуналтайг гайхаад, Монголын соёлд хайртайгаа зарлаад байгаа эдгээр бөөснүүд ганц баринтаг номонд хийгээд өгсөн үү, өгсөн бол ёстой нохойн хошногноос цэцэг ургах байх аа. Таануус ёстой хоргосоо тоолоод тэгэж чадахгүй шүү дээ, алуурчин, яргачингууд аа. Монголын нийгэмд ариун цагаан сэтгэлтэй хүмүүс, шударга явдалтай хуульч түм бум бий. Намайг шоронд хийж, алж, үр үндсийг минь таслана гэж заналхийлж байгаа алуурчингуудаас өвгөн намайг хамгаалсан, намайг Монголынхоо соёлын эсрэг нүгэл хэзээ ч хийгүй гэдэгт бат итгэж, сэтгэл санаагаар дэмжсэн уншигч түмэн, утсаар яригч, мессеж ирүүлэгч таних танихгүй нөхөд, дүү нартаа чин зүрхний угаас баярласнаа илэрхийлъе.
Монголд шударга ёс мандах болтугай!Зүхэгдсэн Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Хатагин Го. АКИМ http://bayasgalanb.blogspot.com/
АКИМЫГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛАЖ, ГЭР ХОТЛООР НЬ ХҮЙС ТЭМТРЭХИЙГ САНААРХАЖ БУЙ ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ
Bolod.mn
Сэтгэгдэл (13)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Сайтуудын сэтгүүлчид гэж үнэндээ морь унасан толгойгүй хүн мэтээр ********илдаг. Үүнийг хянаж, зохицуулах газар гэж байдаггүй юм байх даа. Арай хэтэрхий санагддаг.
Аким гүүшийн хувьд бол би хүндэлж биширч явдаг. Мундаг хүн дээ. 2013-09-14 | 16:18:44 | 103.11.195.163 |
Зочин Монголын одоогийн залуус зүгээр л хүүхэлдэйнүүд болсон шүү дээ. Аким гуайн үеийхэн дийлэнхи нь эх орон, ард түмэндээ үнэн сэтгэлээсээ зүтгэдэг хүмүүс байсан. Одоогийн шүүх , цагдаа ч хачин тэнэгүүдээр дүүрсэн байна. Ерөнхийлөгч нь тэднийг зориуд сонгож тийм болгосон юм хойно булингар дээрээсээ л эхэлсэн гэсэн үг. Авилгал нэрээр хэнийг ч шоронд хийх цаг амархан болсон байна шүү. Аким гуай шиг олон хүнийг гомдоож цааш нь харуулж байнаа энэ ардчилал нэрэн доор нуугдсан алуурчид. Цөвүүн цаг ирсэн шүү 2012-07-01 | 16:41:05 | 202.179.2.93 |
Зочин аким гуайг тэнгэр ивээг танийг хундэлж явдаг шуу муу сайн новшуудийг битгий тоо
2012-07-01 | 10:31:52 | 202.179.10.150 |
Зочин аким гуай сэтгэлээр бүү уна ухамсары 2012-06-11 | 16:22:57 | 202.126.91.158 |
Зочин би одоо 16 настай том мороодол бж болох чи би аким гуайн адил гайхалтай хун болхийг хусдэг билээ таний талаар муугаар бичсэн зуйл хичнээн их бсан ч би итгэхгүй иймэрхүү зуйлд хучтэй бх хэрэгтэй шуу 2012-02-28 | 15:37:29 | 202.126.91.184 |
Зочин Хэдэн тэнэг мэдлэггүй муу сайн юмнууд хэнийг занаад, юу бичиж байгаагаа ухамсарладаг юм уу? Ийм зүйлс бичиж байгаа малнуудыг битгий тоо Акимгуай. Танд урт нас удаан жаргалыг ерөөе! 2011-10-07 | 16:57:46 | 202.170.82.43 |
Зочин uuu ymar sonin ym unshivaa bi. AKIM gauig taivan bailga.
ene huniig chin mongoliin jiriin honi hariulj yavaa hun medne. bi neg deed surguulid orchuulagchiin mergejil ezemshiheer surch bgaa l da. ene hun bidend bol amid domog bolson hun. ene hunii namtariig ni bid uzdeg ym . bi mergejildee mash durtai. AKIM guaig gutej bgaa bol mongolchuud uursdiiguu doromjilj unelj chadahgui bna gsn ug. humuusee uhsen hoino ni bish AMIDDAA BIE BIENEE HAIRALTSGAAY. 2011-07-26 | 20:40:01 | 202.179.7.6 |
Зочин arai ch de. iim ym bolsoniig bi unshaad yostoi shokond orloo. yu gsn ug we? ene chin odoo.
odoo nom hudaldaj zarsan hun ni ene AKIM guai gej uu?
ugui bailgui de ene chin. Gabriel Garcia Markesiin " zuun jiliin gantsaardal", Chingiz Aitmatoviin " tsaaziin davtsan"," zuunaas ch urt udur' ,Gumileeviin " Xar domog" geed iim gaihaltai zohoiluudtai bid ene hunii achaar taniltsaagui gejuu?ene hun chin bidniig unshih nom ni olon bgaasai gej zutgej yavaa tsuuhun uldsen buural erdemten seheetenii neg. heniig gutgej bgaa bilee? heden nastai huniig gutgej bgaa bilee gdgee bodoh heregtei.
ta nart hun chanar bna uu? ene hun mongoliin soyon gegeeruuleh, duun hurvuuleh uilsed buh nasaaraa zutgej yavaa gaihamshigtai duun hurvuulegch, soyon gegeeruulegch hun. iim nastai humuus bidend tsuuhun uldsen shuu dee. mongolchuudaa bie bienee hardaj serdehee boliyo.busadda taivan saihan ajilaa hiij amidrah bolomjiig olgotsgooy. nastan buuraluudaa algaa devsen hundeltsgeey. 2011-07-26 | 20:29:53 | 202.179.7.6 |
Зочин АКИМ гуайг зүгээр байлгаарай новчинууд минь 2011-05-16 | 23:51:36 | 202.179.11.202 |
Зочин Энэ хүнийг та нар мөрөөр нь байлга л даа Хүний муу үзэх гээд байдаг юм бол тэр уул уурхай,эх орноо лицензээр заран наадаж байгаа том толгойтой луйварчидаа шүү л дээ.Харин энэ хүнээс ариун номын гэгээрэлийн буян хүртэж явсан монголын мянга мянган уншигчид сайнаар талархан баярлаж явах ёстой гэдгийг та бүхэнд уриалъя 2011-04-01 | 19:34:57 | 92.106.132.112 |
Зочин иш чааваас бүр гомдчихож.тэнэг юмнуудыг тоохгүй л байхгүй дээ. 2011-03-12 | 19:44:04 | 59.11.108.73 |
Зочин акимийн толгойг тас
2011-03-12 | 18:17:41 | 182.160.26.82 |
Зочин аким гуайг зугээр байлга 2011-03-12 | 15:49:19 | 182.160.6.58 |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
»»
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
»»
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
»»
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
»»
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
»»
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
»»
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
»»
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
»»
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
»»
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
»»
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
»»
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
»»
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
»»
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
»»
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
»»
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
»»
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
»»
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
»»
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
»»
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
»»
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
»»
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
»»
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
»»
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
»»
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
»»
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
»»
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
»»
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
»»
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
»»
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
»»
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
»»
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
»»
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
»»
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
»»
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
»»
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
»»
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
»»
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
»»
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
»»
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
»»
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
»»
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
»»
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
»»
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
»»
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
»»
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
»»
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
»»
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
»»
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
»»
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
»»
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
»»
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
»»
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
»»
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
»»
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
»»
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
»»
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
»»
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
»»
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
»»
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
»»
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
»»
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
»»
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
»»
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
»»
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
»»
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
»»
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
»»
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
»»
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
»»
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57